Технологийн тайлбар толь

Platform, Application, Software-н ялгаа

Platform, application, software гурав өөр нэршил, өөр үүрэг, зориулалттай боловч нэг л зорилготой. Өөрөөр хэлбэл байгууллага, бизнес, хувь хүмүүсийг холбох, сүлжээ үүсгэх, зугаатай, бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндээ сурталчилах, санхүү, хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэх зэрэг мэдээллийн технологийн цогц бүрдэл буюу шийдэл юм.

1. PLATFORM
Платформ нь техник хангамж (сервер, хост гэх мэт) болон програм хангамжийн иж бүрдэл.
Тухайн платформ руу google browser гэх мэт хайлтын систем ашиглан https линк бүхий домайн нэрийг нь бичиж нэвтэрнэ.
2. APPLICATION – АППЛЕКЕЙШН
Хэрэглэгчдийн ямар нэгэн асуудлыг нь шийдвэрлэхэд зориулагдсан мобайл төхөөрөмж болон гар утсан дээрээ татаж авч ашиглах боломжтой програм хангамж юм. Гар утасны төрөл загвараас хамааран Playstore, Appstore дээрээс хэрэгцээт апплекейшнуудыг татаж авна.
3. SOFTWARE – ПРОГРАМ ХАНГАМЖ
Энэ нь дотроо системийн болон хэрэглээний програм хангамж гэж 2 ангилал байна. Хэрэглээний програм хангамж нь илүү хэрэглэгчтэй холбогдоно. Тухайлбал: Видео тоглуулагч, интернет браузерууд гэх мэт. Системийнх нь хэрэглээний програм хангамжийг ажлуулахад шаардлагатай үйлдлийн систем, програмчлалын хэл гм.
ФЕЙСБҮҮК БОЛ ПЛАТФОРМ, АППЛЕКЕЙШН, ПРОГРАМ ХАНГАМЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СОНГОДОГ ЖИШЭЭ БОЛОХ ЮМ. ТА ВЭБ РҮҮ НЬ ОНЛАЙНААР НЭВТРЭН ОРОХ ЭСВЭЛ ГАР УТСАН ДЭЭР ТАТАЖ СУУЛГААД АПП-ЫГ АШИГЛАЖ БОЛНО. ФЕЙСБҮҮК НЬ МӨН БУСАД АППЛЕКЕЙШН-ЫН ХУВЬД ПЛАТФОРМ БОЛДОГ.
Вэб болон вэб апп-н ялгааг илүү дэлгэрэнгүй тайлбарлая.
Апплекейшн нь таны компьютор дээр ажиллах боломжтой ямар ч төрлийн програм юм. Үүнээс вэб апплекейшн нь вэб браузер ашигладагаараа ялгаатай байдаг. Үндсэн хэдэн ялгаа байдгийг энд дурдая:
1. Апплекейшн бол ерөнхийдөө суулгасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид exe өргөтгөлтэй файл гэж нэрлэдэг бөгөөд тухайн програмтай холбоотой эх файлууд энд хадгалагдсан байдаг. Вэб апплейкейшн бол ерөнхийдөө суулгах шаардлагагүй. Зөвхөн мэдээллүүдтэй танилцах, татах, хадгалах, ажиллах зориулалттай бөгөөд вэб браузер шаарддаг
2. Апплекейшн нь интернет холболтгүйгээр ажиллах боломжтой. Вэб апп нь заавал интернет холболт шаарддаг
3. Вэб апплекейшн нь контентийг байршуулах хост вэб серверийг шаарддаг.
4. Апплекейшны хувьд компьютер дээр суурилуулагдаж, компьютер руу хуулагддаг.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!