Технологийн тайлбар толь

Customer, Consumer, User, Subscriber, Client болон Partner хоорондын ялгаа

CUSTOMER/ХАРИЛЦАГЧ – Таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байгаа хувь хүн, байгууллага. Өөрөөр хэлбэл таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад мөнгө төлсөн хүн. Магадгүй танайхаас чихэр худалдаж авлаа гэхэд хувь хүн өөртөө худалдаж авсан байж болно. Дэлгүүрийн эзэн дэлгүүртээ зарах гэж худалдаж авсан, компани ажилтнууддаа зориулан худалдаж авсан байж болно гэдгээс шалтгаалаад ХАРИЛЦАГЧИД НЬ өөрөөр илэрхийлэгдэж байна.
CONSUMER/ХЭРЭГЛЭГЧ–  нь таны бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэж байгаа хэн нэгэн бөгөөд таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгний худалдан авсан сүүг ууж байгаа хүн бол ХЭРЭГЛЭГЧ юм.
ТЭГЭХЭЭР ХАРИЛЦАГЧИД НЬ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДЭЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВДАГ БАЙХАД ХЭРЭГЛЭГЧИД НЬ БИЗНЕСҮҮДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭДЭГ БАЙХ НЬ ГЭХДЭЭ БИД АЛЬ АЛЬ ХАРИЛЦААНД ОРЖ Л БАЙДАГ.
USER нь илүү Consumer–тай утга ойр боловч онлайн үйлчилгээнд user, subscriber гэсэн хэллэгүүд түлхүү ашиглагддаг.
CLIENT нь Customer – тай утга ойролцоо боловч илүү мэргэжлийн үйлчилгээ авч байгаа хүмүүс, байгууллагуудад хамааралтай. Манайд ТҮНШҮҮД гэж нэрлээд байх шиг байдаг.
PARTNER НЬ МАНАЙД ХАМТРАН ЭЗЭМШИГЧИД, ОРОЛЦОГЧ ТАЛУУД ЗЭРЭГ УТГААР АШИГЛАГДАЖ БАЙНА. Голдуу шийдвэр гаргалт, хөрөнгө оруулалт дээр хамтрагчаар оролцож байгаа хүмүүс, байгууллагуудыг ойлгож болох юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!