Юүтүб

ЮҮТҮБ ДЭЭР ЗАР СУРТАЛЧИЛГАА ХИЙХ | Tech-News.mn

Юүтүб дээр брэнд болон бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилах төрлүүдийн үр ашиг, нөлөөлөл сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байна. Тухайлбал:
• TrueView/Бодит Харалтын зар сурталчилгааны төрлийг бүрэн үзсэн хүн брэндийн аккаунт руу хандсан хэрэглэгчидээс 23 дахин их байдаг.
• Юүтүб дээр видео зар сурталчилгааны тоо жилээс жилд 40%-р нэмэгдэж байна.
• Юүтүбийн зар сурталчилгааны үйлчилгээ сүүлийн 3 жилд 45%-р өссөн байна.
Та юүтүб дээр зар сурталчилгаа хийхийн тулд дараах үндсэн хэдэн зарчмыг баримтална.
1. Өөрийн юүтүбийн аккаунттай байх
2. Гүүгл Эдвордс /Google AdWords/ аккаунт үүсгэ
3. Сурталчилгаа хийх видеогоо стандартад нийцүүлэн бэлтгэсэн байх
4. Хайлтын системд видеогоо оновчлох
5. Юүтүб сувгаа тохируулах
6. Видеоны зар сурталчилгааны төрлийг сонгох
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТОХИРГОО ХИЙХ
Юүтүб дээр зар сурталчилгаа хийхийн өмнө дараах тохиргоонуудыг зайлшгүй хийсэн байх шаардлагатай байдаг.
1. ГҮҮГЛ ЭДВОРДС АККАУНТ ҮҮСГЭ
Та юун түрүүн Google AdWords програм дээр өөрийн аккаунтийг үүсгэнэ. Хэрэв танд аккаунт байгаа бол энэ линкээр орж adwords.google.com/video сурталчилах видеогоо үүсгэ.
2. ADWORDS БОЛОН YOUTUBE-ЭЭ ХОЛБО
Та AdWords болон Юүтүб аккаунтаа хооронд нь холбох хэрэгтэй.
1. AdWords аккаунт руугаа нэвтрэн ор.
2. Таны аккаунтын баруун дээд талд байрлах хэрэгслийн дар
3. SETUP –н Linked accounts дээр дар.
4. YOUTUBE-н Details дээр дар.
5. НЭМЭХ товчлуурыг дар .
6. LINK A YOUTUBE CHANNEL хэсэг дээр өөрийн оруулах суваг эсвэл линкийг нь оруул
7. Дараах зүйлсээс аль нэгийг нь сонго:
• Хэрэв бизнес аккаунт тань танд хамаарагдаж байвал I own the channel сонгоод GO TO YOUTUBE–г дарна.
• Хэрэв бизнес аккаунт тань танд хамаарагдахгүй бол Someone else owns this channel сонгоод бизнес аккаунт эзэмшигчийн и-майл хаягийг оруулан Send request-г дарна. Админ буюу аккаунт эзэмшигч нь зөвшөөрөх юм бол та GOOGLE ADWORDS-тай холбогдоно.
3. ТӨЛБӨРИЙН ТОХИРГОО
Зар сурталчилгааны ерөнхий тохиргоог хийхдээ өдөрт зарцуулах төсвөө хүссэнээрээ сонгоно. Өдөрт зарцуулах хэмжээ $.01 – $0.23 хооронд байна.
4. БАЙРШИЛ
Улс орон, хот, бүс нутаг, бүсчлэлийн код, интернет хаяг гэх мэт нарийн зүйлсийг тусгайлан сонгосноор таны мэдээллийг зорилтот хэрэглэгчид рүү илүү ойртуулна. Үүний дараа видеогоо татан оруулна.
5. ХУГАЦАА
Аль өдрийн аль цагт зар сурталчилгааг түгээхээ сонгоно. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа эхлэх болон дуусах огноо, хугацаагаа сонгоно. Та өөрийн сурталчилах гэж буй видеогоо цайны болон өдрийн хамгийн их идэвхитэй цагуудад байршуулах хэрэгтэй.
6. ТӨХӨӨРӨМЖИЙН СОНГОЛТ
Төхөөрөмжийн хувьд гар утас, суурин компьютер, ноүтбүүк, таблет гэх мэт төрлүүдийг нарийвчлан сонгосноор таны байршуулсан мэдээллүүдийг хайж олох боломж илүү нэмэгдэнэ.
7. НАС, ХҮЙС, СОНИРХОЛ
Ямар мэдээллийг хүргэх гэж байгаагаас хамаараад хэрэглэгчдийн нас, хүйс, сонирхол зэргийг сонгоно. Төрөл, ангилал, сонирхол, вэбсайт, болон ашигладаг үг хэллэгийг илүү нарийн тодорхойлох тусам та зорилтот хэрэглэгчиддээ хүрч чадна.
8. ТҮЛХҮҮР ҮГНҮҮД
Зорилтот хэрэглэгчиддээ чиглэсэн түлхүүр үгнүүдийг Гүүглийн түлхүүр үг /Google keyword tool/ олох хэрэгслийг ашиглан тодорхойлж болно. Түлхүүр үг урт байх тусмаа мэдээллийг зөв хүмүүстээ хүргэх илүү боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!