Юүтүб

YouTube суваг дээрх видеоны THUMBNAIL буюу нүүр зургийн тухай| Tech-News.mn

Юүтүб дээр байршуулах видеоны нүүр зургийг thumbnails гэх бөгөөд Thumbnail-г тухайн видеоноосоо автоматаар аль эсвэл тусгайлан бэлтгэж оруулж болно.
Thumbnail зургийн хэмжээ 1280×720 пиксель харьцаатай байна. Зургийн формат нь JPG, GIF, PNG байх бөгөөд 2MB-с хэтрэхгүй.
YouTube дээрх видеог бусад сошиал сувгууд дээр хийх үед хэмжээ нь дараах зурагт үзүүлсэн шиг жижиг эсвэл тал гардаг, зарим тохиолдолд томоор гарсан байдаг. Хэрхэн том хэмжээгээр нь шейр хийх вэ? гэж хүмүүс асуудаг
Манайхан видеогоо шейр хийхдээ шууд YouTube дээрээсээ тухайн видеогоо шейр хийх, аль эсвэл линкийг нь copy хийж аваад хуулах зэргээр шийддэг. Ихэнхдээ шейр хийгдсэн видео нь зургийн баруун талд байгаа шиг жижиг дүрслэлтэй гардаг учраас Youtube to Facebook Video Converter-уудыг ашиглан Creating Larger Youtube Thumbnails For Facebook буюу Том Дүрслэлтэй видеог гаргах боломжтой.
Өөр ч олон хувиргуур бий. Хамгийн түгээмэл нь дараах хувиргуур.
https://thumbtube.com/ гэсэн хувиргуурыг /Large Youtube Thumbnail For Facebook/-г ашиглан CONVERTED URL-ээ гаргаж аваад шинээр Google Browser-дээр хуулж, уншуулаад тэндээсээ шейр хийнэ. Видеоныхоо линкийг юүтүб дээрээс авахдаа шууд Channel дээрээсээ авна. Жич: https://www.youtube.com/watch?v=-VwX3qp6STI&t=41s гэж харагдана. Урд талдаа creator энэ тэр гэсэн sub page байхгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!