Инстаграм

INSTAGRAM REELS ГЭЖ ЮУ ВЭ? Instagram Reels хэрхэн хийх вэ?

Юун түрүүнд, Instagram Reels нь босоо форматтай, ердөө 15-60 секунд үргэлжлэх богино видео контент юм. Давуу тал нь заавал мэргэжлийн гэрэл, камер болон зураг авалтын ур чадвар шаардахгүйгээр хэн ч бай зураг авалт, бэлэн видео ашиглан дуу, аяны сонголтуудаас сонгож, засварлаж Feed, Stories, болон Reels хэсэгтээ нийтлэх боломжтой юм.
Анх гарч ирснээсээ хойш, Instagram Reels нь брэндүүд болон бизнесүүдэд бүтээлч байдлаа хөгжүүлж, туршлагаа нэмэх гайхалтай боломжийг нээж өгсөн. Учир нь Reels нь зөвхөн тухайн аккаунтын дагагчдаар хязгаарлагдахгүйгээр Instagram дахь бүхий л хэрэглэгчдэд хүрдгээрээ давуу талтай. Миний туршлагаас үзэхэд 200 дагагчтай хэдий ч хамгийн анх туршсан Reels маань 75,100 хүнд хүрсэн гэхэд итгэмээргүй санагдсан. Өөрөөр хэлбэл та контентоо олон хүнд хүргэе гэвэл заавал их дагагчтай байх албагүй болжээ.

Instagram Reels хэрхэн хийх вэ?

Instagram Reels бүтээхэд ердөө энгийн 4 алхам л хангалттай. Үүнд: Төлөвлөх, дүрсээ авах, Preview буюу урьдчилсан байдлаар харж, Effect-үүд нэмэх, Instagram Reel-ээ нийтлэх гэх мэт.

Алхам #1: Төлөвлөх: Аливааг төлөвлөхгүй хийх нь хугацаа зарцуулсан хэдий ч үр дүнгүй байх эрсдэл өндөртэйг та мэдэх байх. Тиймээс дараах асуултуудад хариулж ямар зорилгын төлөө Reels хийхээ гаргаарай.

Танай бизнес, брэндийн хувьд ямар сэдэв алдартай вэ? Хувцас загвар, стилл? Хоолны жор? Эрүүл мэндийн зөвлөгөө?
Таны Reels контентууд Instagram feed постууд болон Stories-той хэрхэн уялдах вэ?
Таны хэрэглэгч хэн бэ? Тэд юу үздэг вэ? Богино заавар, зөвлөмжүүд, хөшигний ар дахь үйл явдал, day in the life сэдэвтэй байх эсэхийг сонгоно гэсэн үг.
Заавал дээрх асуултуудад яс хариулах ч албагүй. Учир нь бизнес бүр өөр өөр. Ерөөсөө л та хэрэглэгчдэдээ юуг хүргэмээр байгаагаа жагсаахад болно.

Алхам #2: Дүрсээ авах: Одоо Instagram апп-руугаа орох цаг. 3 янзаар Reels бүтээх боломжтой.

Нэг. The Reels товч дээр дарах

Хоёр. Instagram-ын үндсэн дэлгэцийн дээр байрлах контент нэмэх товчруу орох

Гурав. The Instagram Stories-ын камераар дамжин Reels бүтээх


Ингээд бэлэн болсон дүрс дээрээ хүссэн дуу, аяaa оруулах боломжтой. Мөн зүүн талын товчнуудаас видеоны хурдыг өөрчилж, танд гар байхгүй бол утсаа нэг байршилд тогтоож хугацаа тоологчийг ажиллуулах боломжтой. Таныг бэлэн болтол 3 секунд гэсэн үг!
Бэлэн зураг, бичлэг нэмэх бол “+” товч дээр дарна.


Шууд бичлэг хийж эхлэх бол гол товч дээр дарна.
Цааш үргэлжлүүлж засвар хийх бол Edit clip товч дээр дарна.

Алхам #3: Preview буюу урьдчилсан байдлаар харах, эффект нэмэх

Үүний тул Preview товч дээр дарахад хангалттай. Мөн эффект нэмэх бол Story-тэй төстэй тул танд ойлгомжтой байх болно. Дараах сонголтуудаас сонгож Reels-д нэмэлт Edit хийх боломжтой.
Text: Reels-д илүү их текст нэмэх
Draw: Чөлөөт дүрс зурах
Stickers: GIFs буюу хөдөлгөөнт зураг, цаг болон хөгжилтэй стикерүүд нэмэх
AR effects: Бүтээгчдийн оруулсан AR effect-үүдээс хязгааргүй ашиглах
Filters: Нэмэлт филтер оруулах
Audio: Бэлэн дүрс зургандаа дуу, ая нэмэх гэх мэт.

Алхам #4: Instagram Reels-ээ нийтлэх

Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа нийтлэх цаг. “Next” товч дээр дарж, ковер зураг болон тайлбар текст оруулж “Share” товч дээр дарна. Мөн “Also share to Feed” тохиргоог идэвхжүүлснээр зөвхөн Reels хэсэгт биш Instagram Feed-д давхар харагдана. Мөн л хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Instagram Reels хэмжээ: Instagram Stories-тэй адил Instagram Reels нь босоо, гар утсан дээр бүтэн үзэх зориулалттай. Үүнийг харгалзан үзээд 9:16 харьцаатай, 1080 pixels x 1920 pixels хэмжээтэй контент үүсгэх нь зүйтэй.

ХЭРХЭН INSTAGRAM REELS INSIGHTS БУЮУ ҮЗҮҮЛЭЛТЭЭ ХЯНАХ ВЭ?

Үзүүлэлт, үр дүн хянах нь үр ашиггүй контентийг үргэлжлүүлэн хийж, хугацаа алдахгүй байлгах давуу талтай. 2 янзаар Reels-ийн хүртээмж, үр дүнг хянах боломжтой.
Reels хэсэгт үзэх: Reels-ээ нээж баруун доод буланд байрлах 3 цэг дээр дарж, “View Insights” дээр дарна. Үүнд, яг тухайн Reels-д хэдэн хүн хариу үйлдэл үзүүлсэнг харах боломжтой.


2. Instagram Insights хэсэгт үзэх: Instagram profile-руугаа орж, Insights хэсэгрүү орсноор харах боломжтой. Үүнд:
Plays: Таны Reel-ийг яг хэдэн удаа тоглуулсан;
Accounts Reached: Хэдэн хүнд хүрсэн;
Likes: Хэдэн хүнд таалагдсан;
Comments: Хичнээн комменттой;
Saves: Хэдэн хүн хадгалсан;
Shares: Хэдэн хүн шэйр хийж бусадтайгаа хуваалцсаныг харах боломжтой.

Эх Сурвалж: nathouse.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!