Инстаграм

АМТТАЙ ХООЛ ХИЙЖ СУРАХАД ТАНЬ ТУСЛАХ ИНСТАГРАМ ХАЯГУУД | Tech-News.mn

Өдөр бүр будаатай хуурга, цуйван, гурилтай шөл зэрэг тогтсон хэдэн хоолоо ээлж дараалан хийсээр залхаж байна уу? Гэхдээ амттай хоол хийж суръя гэхээр хаанаас эхлэхээ мэдэхгүй, уртаас урт бичлэг үзэж, нүд эрээлжилмээр орц, заавар уншихаас төвөгшөөж байгаа юу? Тэгвэл энэ бүх асуудлыг Инстаграм ухангаа шийдэх боломжтой юм шүү.

Энэхүү нийтлэлээрээ залуус та бүхэндээ хоол хийж сурах, хоолны цэсээ баяжуулахад тань туслах таван Инстаграм хаягийг танилцуулж байна. /Хаягийн нэрэн дээр дарахад албан ёсны хаяг руу нь үсрэх болно./

1. TASTY

Фэйсбүүк хуудас: Tasty
Youtube суваг: Tasty
​Тайлбар: Tasty бол дэлхийн хамгийн том хоолны нэвтрүүлгийн суваг. Инстаграм хуудсан дээрх хоол хийж буй бичлэгүүд нь танд хоол хийнэ гэдэг тийм ч хэцүү зүйл биш гэдгийг мэдрүүлнэ. Албан ёсных нь сайт руу ороод Инстаграм хуудсан дээр байршсан бүхий л хоолны орц болон зааврыг англи хэл дээр уншиж болно. Техник технологи хөгжсөн өнөө цагт англи хэлгүй байсан ч Google Translate ашиглан орц, заавраа хүлээн авах боломжтой шүү дээ.

Хоолны төрлийн тухайд Европ үндэсний хоол, амттаны жор түлхүү оруулдаг. Гэхдээ энэхүү үндсэн хаягаас гадна Япон үндэсний хоолны Tasty Japan, олон үндэстний хоолны Proper Tasty, цагаан хоолны Tasty Vegetarian, хүүхдийн хоолны Tasty Junior гэх зэргээр ангилагдсан байдаг тул ямар төрлийн хоол хийхээсээ шалтгаалаад сонголтоо өөрт амраар хийх боломжтой.

2. TASTEMADE

Фэйсбүүк хуудас: Tastemade
Youtube суваг: Tastemade
Тайлбар: Tastemade нь хоол болон аялал жуулчлалын нэвтрүүлгийн суваг юм. Инстаграм хуудсанд нь зөвхөн хоолны жор бүхий бичлэгүүд байх бөгөөд тайлбар хэсэгт орц болон заавар нь бичээстэй байдаг. Мөн гал тогооны өрөөн дэх ажлуудаа хөнгөвчлөх, ур чадвараа сайжруулахад тань туслах бяцхан хэрнээ маш үр дүнтэй аргуудыг ч хүргэдэг.

Хоолны төрлийн тухайд Tasty-гийн адилаар үндсэн хаягаасаа гадна Tastemade JapanTastemade FranceTastemade UKTastemade IndonesiaTastemade ChinaTastemade BrazilTastemade Espanol зэрэг хаягууд байх тул та аль улсын хоол хийхээс хамааран тухайн хаяг руу орж, сонголтоо илүү хялбараар хийх боломжтой.

3. COOKAT

Фэйсбүүк хуудас: Cookat
Youtube суваг: Cookat 
​Тайлбар: Солонгос кино үзэж солонгос дуу сонсож өссөн бидний хувьд энэ үндэсний хоол их дотно санагдах болжээ. Cookat Инстаграм хаягийн хувьд Ази, Солонгос үндэсний хоолыг орчин үеийн хэв маягтай хослуулан хийдэг. Мөн л бичлэгийн тайлбар хэсэгт орц болон заавар нь бичээстэй байна.

Бяслаг болон халуун ногоотой хоолонд дуртай, энэ төрлийн хоолыг хийх гэж буй хүмүүст Cookat-ийг санал болгож байна.

4. CCHANNEL_FOOD

Фэйсбүүк хуудас: C Channel Food
Youtube суваг: C Channel Food
​Тайлбар: Энэ жагсаалтад багтсан бусад хаягуудаас ялгаатай нь @cchannel_food хаягт ихэнхдээ идэхэд ч хайран, эгдүү хүргэм амттаны жор нийтлэгддэг. Солонгын өнгөтэй цэлцэгнүүрэн бялуу, пастел өнгийн хөөсөн чихэр, аварга том ореотой бялуу гэх мэт сонин содон амттаны жорыг энэхүү хаягаас аваарай.

5. GERTEE

Фэйсбүүк хуудас: Gertee
Youtube суваг: Gertee
​Тайлбар: Монголын хамгийн олон дагагчтай, удаан хугацааны турш үйл ажиллагаагаа явуулж буй хаяг бол мэдээж @gerteeee. Гэхдээ Инстаграм хуудсанд нь хоол хийж буй бичлэг гэхээсээ илүүтэйгээр хийсэн хоолнуудынх нь зураг байршсан байх тул та бүхэн тухайн хоолыг хийхийг хүсвэл албан ёсны Фэйсбүүк хуудас болон Youtube сувгаар нь зочлоорой.

Төрлийн тухайд монгол суваг учир бидний өдөр тутамдаа хийж иддэг, захиалж иддэг хоолыг хэрхэн хийх талаарх бичлэгүүд байршсан байна.

Эх Сурвалж: yolo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!