Апплекейшн

IPHONE, IPAD ДЭЭР ДУУ, БИЧЛЭГ ТАТАХ 5 АРГА

Андройд системтэй харьцуулахад iOS дээр downloader буюу татах програм байдаггүй. Жишээ нь, Safari хөтчөөр ороод дуу, хөгжмийн файл дээрх Download товч дээр дарахад татагдахгүй гэсэн үг. Учир нь Apple өөрсдийн Apple Music-ээр хөгжим сонсож, iTunes-ээр кино түрээсэлж үзүүлэх зорилготой нь мэдээж. Тэгвэл танд онлайнаар дуу, хөгжмийн цуглуулга татаж авах, утсан дээрээ ТВ шоу нэвтрүүлгүүд үзэх хэрэг гарвал яах вэ? iPhone, iPad дээр хөгжим, видео татаж авах хэд хэдэн аргыг танилцуулъя.

Documents by Readdle

iPhone, iPad дээр хөгжим, видео татаж авахад хамгийн шилдэг аппликэйшн бол Documents by Readdle, энд интернет хөтөч, файл татагч програм, файл менежер медиа тоглуулагч гээд хэрэгтэй бүхэн бий. Documents ихэнх видео, аудио файлыг дэмжих бөгөөд хүсвэл VLC зэрэг бусад толглуулагч дээр ч татсан файлаа ашиглах боломжтой.
Мөн та Documents ашиглан компьютер хооронд файл солилцож болно. Үүний тулд компьютерууд нэг сүлжээнд холбогдсон байх хэрэгтэй ба doctransfer.com вэб хуудсаар нэвтэрч, QR код уншуулаарай. Одоо хуулж авахыг хүссэн файлуудаа сонгоход л хангалттай. Нэмэлтээр янз бүр iTunes, Lightning холбогч хэрэггүй.
Татах: Documents by Readdle (Free)

Shortcuts App

Хэрэв та iOS дээрх элдэв хамгаалалт, хязгаарлалтуудаас залхсан бол Shortcuts аппликэйшн бол бурхны илгээсэн бэлэг л гэсэн үг. Энэ бол Apple-ийн өөрийнх нь iOS 12 үйлдлийн системд зориулсан аппликэйшн бөгөөд та App Store дээр ашиглаж чаддаггүй зүйлсээ хийх боломжийг бий болгосон. Та уг аппликэйшнийг ашиглан төвөгтэй үйлдлүүдийг автомат болгож болно.

Бас нэг зүйл гэвэл хэрэглэгчдийн бүтээсэн Shortcut-үүд үүсгэх боломжтой. Жишээлбэл, Video Downloader гэсэн Shortcut үүсгээд ихэнх томоохон вэб хуудсуудаас видео татаж болно. Үүнд Фэйсбүүк, Youtube , DailyMotion, Vimeo,Twitter зэрэг ч багтана.

YouTube Ripper Shortcut

Youtube Ripper гэсэн Shortcut-аар та видеоны зөвхөн дууг татаж авч болно. Дээрх 2 shortcut-ийг ашиглахдаа видеогоо нээгээд share дээр дараад, Shortcuts гэж сонгоод идэвхжүүлнэ. Видео, аудио файл татагдсаны дараа iCloud эсвэл Dropbox гэх мэт хадгалах газраа заагаад яг л VLC, Documents зэрэг аппликэйшн дээрх шигээ нээж ажиллуулна.
Татах: Video Downloader Shortcut
Татах: YouTube Ripper Shortcut

VLC

VLC тоглуулагчид өөрт нь файл татагч байхгүй ч гэсэн түүний WiFi Transfer болон медиа сервер хэрэгслүүд гайхамшигтай. Хажууд байрлах цэс дээр дараад Wi-Fi Transfer дээр дарж асаана. Компьютерынхаа iP хаягийг оруулаад дамжуулах файлуудаа сонгоно.
Хэрэв та Plex эсвэл DLNA сервер ашигладаг бол шууд серверээ холбоод үзэх боломжтой.
Татах: VLC (Free)

Streaming аппликэйшнээс татах

Ер нь ямар ч аппликэйшн ашигласан бай ихэнх нэртэй серверүүд оффлайн горимтой болсон. Ихэнх медиа файлыг ингэж татаж авах боломжгүй ч гэсэн зарим ТВ шоу, киног бол боломжтой. Жишээлбэл, Netflix, Amazon Prime Video, Hulu зэрэгт Download товч бий.

Cloud Music Player

iCloud Drive болон Files аппликэйшн

Компьютер дээрээ дуртай дууны цуглуулгаа үүсгэх боломжтой байхад яагаад заавал сар бүр төлбөр төлөн байж Apple Music эсвэл Spotify хэрэглэнэ гэж? Танд Dropbox, Google Drive зэрэг cloud үйлчилгээ ашигла, дуу, хөгжмийн цуглуулгаа стрийминг аппликэйшндээ хуулах боломж бий.
Үүний тулд файлуудаа Dropbox, Google Drive-даа хуулаад iPhone, iPad дээрээ Cloud Music Player суулгана. Тэгээд Cloud Storage бүртгэлээ аппликэйшндээ холбоно. Одоо та заавал төлбөр төлөхгүйгээр дуртай дуу хөгжмөө iPhone, iPad-аараа сонсдог боллоо. Мэдээж та интернетгүй үед ч дуу татах боломжтой. Мөн таны cloud бүртгэл дэх багтаамж бага бол Wi-Fi Transfer ашиглан файлуудаа Cloud Music Player-тээ хуулаарай.

Татах: Cloud Music Player /Төлбөргүй/
Бонус: iCloud Drive болон Files аппликэйшн

Хэрвээ та iCloud Drive –ийн premium эрхтэй бол файлуудаа iCloud Drive руугаа хуулах боломжтой. Ингэснээр Mac дээрх Finder App эсвэл iPhone, iPad дээрх Files app дотор харагдана.
Files аппликэйшнээ нээхэд iCloud Drive хэсэгт таны файлууд байгаа. Дээр нь дараад ачаална, дахиж дарахад тоглуулж эхэлнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!