Гүүгл

Google хайлтын системд хэрхэн зөв байрших вэ?

Хүмүүс өөрт тулгарсан асуудалд шийдэл олох, асуултандаа хариулт авах зорилгоор өдөрт 5 тэрбум орчим хайлтыг google дээр хийдэг.

Энэ дотор танай бүтээгдэхүүн үйлчилгээг хайж байгаа хүмүүс байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хайлтын системийн оновчлол гэдэг нь /SEO – Search engine optimization/ хайлтын системээс танай вэб сайт руу хүмүүсийг оруулахын тулд вэб сайтаа бэлдэх, сайжруулах тасралтгүй процессыг хэлнэ. Энэ нь нэг удаа хийгээд орхих ажил биш юм.

Яагаад үүнийг хийх хэрэгтэй вэ?

Фейсбүүк, инстаграм гэх мэт сошиал медиа сувгуудаар орж ирсэн хүмүүсийн 20% орчим нь худалдан авалт хийдэг бол хайлтын системээр орж ирсэн хүмүүсийн 70% нь худалдан авалт хийдэг байна. Өөрөөр хэлбэл хайлт хийж буй хүнд аль хэдийн бодит эрэлт үүссэн байгаа бөгөөд тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ сэтгэлд нь нийцвэл шууд худалдан авалт хийх боломжтой болсон гэсэн үг юм.

Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хүсэлтэй хүмүүс таныг хайж байдаг

Танд компани дээрээ вэб хийлгэх хэрэгцээ гарлаа гэж үзье. Тэгвэл google-ээс вэб сайт хийх үйлчилгээ гэж хайгаад эхний нүүрэнд гарч буй компаниудтай холбогдож үнийн саналыг авч харьцуулж сонголтоо хийнэ. Эндээс нэг компанийг сонгож үйлчилгээ авах бөгөөд үүнд л хайлтын системийн оновчлолын хүч байгаа юм.

Та яг одоо өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг Google-ээс хайгаад үзээрэй. Таны бизнес эхний хуудсанд гарч ирж байна уу?

Хэрхэн эхний байранд гарах вэ?

Хайлтын үр дүнг жагсаахад 200 гаруй хүчин зүйлс байдаг.

  • Үүнээс хамгийн чухал нь агуулга бөгөөд таны вэб сайт хүнд хэрэгтэй мэдлэг мэдээлэл болж чадахаар агуулгатай бол эхний байранд төвөггүй хурдан гарах боломжтой.
  • Дараагийн нэг чухал хүчин зүйл бол олон газар эш татагдах. Cтэнфордын их сургуулийн судалгааны ажил эрэмбэлэх арга нь google- тэй ижил бөгөөд ямар судалгааны ажлыг сайн гэж үзэх вэ гэхээр олон газар эш татагдсан буюу дурьдагдсан байвал сайн гэж үнэлж эрэмбэлдэг байна. Хайлтын системд вэб сайтууд эрэмбэлэгдэхэд яг энэ зарчим үйлчилдэг. Олон газар эш татагдах нь интернет орчинд танай сайтыг хэр олон сайт холбоос хийж заасныг тоолдог гэж ойлгож болно. Facebook орчноор ярих юм бол хэр олон хүн таныг меншин хийсэн байна гэдгийг тоолно гэсэн үг юм.
  • Мөн хамгийн чухал зүйл бол вэб сайтаа Google хайлтын системд бүртгүүлэх хэрэгтэй. Үүнийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх нь илүү тохиромжтой.
  • Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг байршуулж байгаа сувгууд дээрээ тогтмол мэдээ, мэдээлэл оруулж байх
  • Түлхүүр үг, хаштаг зэрэг хайлтад дээгүүр гаргах, хүмүүсийн түгээмэл ашигладаг үгсийг ашиглан сурталчилгааны мэдээллүүдээ боловсруулах

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!