Гүүгл

GOOGLE хайлтын системээс оновчтой хайлт хийх

Мэдээллийн технологийн хамгийн том хайлтын систем google-ийг бид өдөр тутамдаа ашигладаг. Харин та энэ гайхалтай системээс хэрхэн хайлт хийх аргуудыг танилцуулж байна.

  1. Google-ээс хайлт хийхдээ ” “ хаалт ашиглах.  Хаалтан (” “) дотор бичсэн өгүүлбэр яг тэр хэвээрээ харах болно. Задгай бичсэн тохиолдолд утга агуулсан буюу тухайн өгүүлбэрт орсон үгүүдээр хайдаг байна. Жишээ нь “Сошиал медиа” гэх мэт.
  2. Зөвхөн веб хуудаснаас хайх. Зөвхөн тодорхой нэг веб хуудаснаас мэдээлэл хайх хэрэг гарвал та тодорхойлох цэг (:) ашиглаж болно. Жишээ нь “засгийн газрын тогтоол” гэдэг үгийг legalinfo.mn-с хайх бол засгийн газрын тогтоол site:legalinfo.mn
  3. Домайны төрлөөр хайлт хийх. Танд төрийн байгууллагуудын холбогдолтой мэдээллүүд хэрэг боллоо гэж бодьё. Монголын төрийн байгууллагууд ихэвчлэн .gov.mn өргөтгөлтэй хуудаснуудад төрөлжсөн байдаг. Иймээс энэхүү хоёр нөхцлийг дараах аргаар шийдэж болно. Жишээ: татвар site:.gov.mn
  4. Утга хасах (-). Таны хайх гэсэн зүйл өөр олон зүйлтэй холбоотой байж болно. Жишээ нь та Сошиал Медиа маркетингийн үйлчилгээний талаар хайх хэрэгтэй байна. Гэхдээ Сошиал Медиа маркетингийн сургалт нь хэрэггүй байгаа бол (-) гэсэн тэмдэгтийг сургалт гэсэн үгний өмнө бичээрэй.
  5. Утга хасч, зөвхөн тухайн веб хуудаснаас хайх. Өмнөх хэлсэнчлэн (-) тэмдэгтийг ашиглан хэд л бол хэдэн удаа хайлтанд оруулмааргүй байгаа үгээ хасч болдог болсон. Харин үүнийг жаахан өргөжүүлээд авч үзвэл та нэг болон түүнээс олон веб хуудсуудыг оролцуулахгүйгээр хайлт хийх хэрэгтэй болсон цагт хамт хэрэглэж болно. Жишээ нь: татварын эрх зүйн орчин гэдэг сэдвээр хайх ба та төрийн байгууллагуудаас мэдээлэл авахыг хүсэхгүй байна гэж үзэе. Энэ тохиолдолд Татварын эрх зүйн орчин -site:.gov.mn
  6. Энэ эсвэл тэр үгээр хайлт хийх. Google таны бичсэн хэд хэдэн үгсийг хайхдаа тодорхой веб хуудсанд хандан тухайн бүх үгээр хайлт хийдэг. Харин та дээрх үгүүдийн утгуудаар хамт хайлт хийхийг хүсэхгүй байгаа бол or-ыг ашигла. Жишээ нь: засгийн газрын тогтоол OR засаг даргын захирамж гэж бичиж болно. Эсвэл бүр тодруулж зөвхөн legalinfo.mn-ээс хайх. Энэ тохиолдолд засгийн газрын тогтоол or засаг даргын захирамж site:legalinfo.mn гэж болно. Ингэснээр зөвхөн засгийн газрын тогтоол гэдэг үгийг агуулсан хуудас эсвэл зөвхөн засаг даргын захирамж гэсэн үгийг агуулсан хуудсуудыг л гаргах болно. Өөрөөр хэлбэл энэ үгсийг хамт агуулсан хуудас гарч ирэхгүй гэсэн үг.
  7. Хамт бичигдэх хоёр болон түүнээс дээш үгнээс аль нэг үгийг нь мартсан тохиолдолд: Та хайх гэж буй үгийн аль нэгийг мартсан тохиолдолд (*) тэмдэгтийг ашиглаж бичиж болох ба таны өгсөн түлхүүр үгстэй тухайн үг заавал хамт хайгдах болно. Жишээ: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн санахгүй байвал Ус * тухай хууль.
  8. Хэмжигдэхүүн, мөнгөний ханш зэрэг зүйлсийг шилжүүлж хайх: Энэ тохиолдолд дараах байдлаар хайж болно: 1 usd to mnt эсвэл 1cm to m. Мөн энэ үйлдлээр бусад хэмжигдэхүүн шилжүүлэх боломжтой ба шууд тоо бодох ч боломжтой.
  9. Ойролцоо утгаар хайх (~). Олон ижил утгатай үг бичихгүй нэгийг түүний ижил утгуудаар хайлт хийж болдог. Жишээ нь ажилтай холбоотой зүйлсийг уншхыг хүсвэл ~job гэж хайж болж байна. Үр дүнд нь Google танд work, job, career ба employment гэсэн үгсээр зэрэг үр дүнг харуулах болно.

Эх Сурвалж: elawyer.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!