Зайнаас ажиллах

MOOC (Massive Open Online Course) буюу Нийтэд нээлттэй онлайн сургалт гэж юу вэ?

Нийтэд нээлттэй онлайн сургалт гэдэг нь вэбээр дамжуулан нээлттэйгээр мөн хязгааргүй хэрэглэгчдэд хүргэх зорилго бүхий онлайн сургалт юм. Маш олон Нийтэд нээлттэй онлайн сургалтууд нь нэмэлтээр уламжлалт сургалтын материалуудийг үүсгэсэн байдаг бөгөөд тухайлбал видео лекцүүд, уншлага болон асуудлыг шийдвэрлэх хэсгүүдтэй.

Эдгээр интерактив сургалтуудыг хэрэглэгчдийн форум эсвэл олон нийтийн сүлжээ дэх ярилцлагын хамт профессорууд, багшийн туслахууд болон оюутнууд хооронд бие биедээ нөлөөлөхөд мөн асуулт хариулт болон даалгаваруудад харуилахад зориулан үүсгэсэн байдаг.

Анх 2008 онд танилцуулагдаж байсан бол 2012 оноос дэлхий нийтэд түгээмэл болсон юм. Өөрөөр хэлбэл хүн бүхэн дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр хүссэн чиглэлээрээ хичээл авах боломжийг олгодог.

Нийтэд нээлттэй онлайн сургалтууд нь шинэ ур чадвар олж авах, карьераа ахиулах, чанартай боловсролын туршлагыг цар хүрээтэй хүргэх боломжийн, уян хатан арга замыг санал болгодог.

Дэлхий даяар сая сая хүмүүс карьерын өсөлт, карьераа өөрчлөх, коллежийн бэлтгэл, нэмэлт сургалт, насан туршийн боловсрол, корпорацийн цахим сургалт, сургалт гэх мэт янз бүрийн шалтгаанаар Нийтэд нээлттэй онлайн сургалтыг сонгон суралцаж байна.

Одоогоор Нийтэд нээлттэй онлайн сургалтыг хэрэгжүүлэгч 30 гаруй вэб хуудсууд байдаг бөгөөд Coursera, edX, FutureLearn болон бусад шилдэг үйлчилгээ үзүүлэгч, их сургуулиудын өргөн хүрээний чиглэл сэдвүүдээс сонголтоо хийх боломжтой байдаг.

Тухайлбал EdX нь дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын интерактив онлайн ангиуд болон Нийтэд нээлттэй онлайн сургалтуудыг санал болгодог. MITx, HarvardX, BerkeleyX, UTx болон бусад олон их дээд сургуулийн онлайн сургалтуудаас та биологи, бизнес, хими, компьютерийн шинжлэх ухаан, эдийн засаг, санхүү, электроник, инженерчлэл, хоол хүнс, хоол тэжээл, түүх, хүмүүнлэг, хууль зүй, утга зохиол, математик, анагаах ухаан, хөгжим, гүн ухаан, физик, шинжлэх ухаан, статистик болон бусад чиглэлээс сонголт хийх боломжтой. EdX–ийг Харвард болон MIT үүсгэн байгуулж бүтээсэн ба ашгийн бус онлайн санаачилга гэдгийг нийтэд зарласан байдаг.

Мэдээллийн эх сурвалж:

  • https://en.wikipedia.org/wiki/Massive_open_online_course
  • https://www.mooc.org/
  • https://www.edx.org/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!