Апплекейшн

Та Google Classroom API-г ашиглан юу хийж болох вэ?

Хөгжүүлэгчид боловсролын аппликейшнүүдтэй харилцан ажиллаж, тэдгээрийг өөрсдийн хэрэгцээ шаардлагадаа тохируулан програмчилж цааш хөгжүүлэн ашиглах боломж олгодог сургалтанд зориулсан аппликейшн програмчлалын интерфэйс юм.

Энэ нь Google-ийн биш үйлчилгээнүүд Google-ийн хэрэгсэл болон дэд бүтцээс ашиг олж болно гэсэн үг юм.

Та Classroom API-г ашиглан юу хийж болох вэ?

Classroom API-г ашиглан багш нар, сурагчид Classroom UI програмаар дамжуулан маш олон зүйлсийг хийж болно.  Жишээ нь та сурагчдын мэдээлэллийн системтэй синхрончлох, домайнд бүртгэлтэй байгаа бүх ангиудын мэдээллийг харах болон ажлыг удирдах гэж мэт.

Гүүглийн бус үйлчилгээнүүд Classroom API-г Classroom-тэй онцлогоор нь нэгтгэн ашиглаж болно. Жишээ нь аппликейшн нь багш нарт хуулбарлах болон Classroom-ийн ангийг дахин ашиглах, ахин шинээр анги үүсгэх, сурагч бүрийг ахин нэмхийн оронд ашиглах боломжийг зөвшөөрч болно.

Мөн аппликейшн нь програмын тусламжтай харах, үүсгэх болон дааглаварыг шинэчлэх, ажилд материал нэмэх, сурагчдад дүн тавих болон сургууль уруу дүнгийн мэдээллийг буцааж илгээх боломжтой.


Аппликейшн хэрхэн Classroom-ийн өгөгдөлд хандах вэ?

Аппликейшн эсвэл үйлчилгээ нь Classroom-ийн өгөгдөлд хандахаас өмнө Classroom-ийн хэрэглэгчийн завшөөрлийг авсан байх ёстой.

Аппликейшн нь хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг эсвэл нүүр зураг зэрэг тусгай зөвшөөрөл шаарддаг ба хэрэглэгчид серверийн хүсэлтэнд зөвшөөрөх эсвэл татгалзаж болно.

Зөвшөөрөл олгоход Classroom API нь OAuth хэмээх нийтлэг интернет стандартыг ашигладаг.

Classroom API хэрэглэгчдэд юу хийж өгөх вэ?

Classroom API нь тодорхой нэг ажлыг хэрэглэгч ангид ямар үүрэгтэй байгаагаас хамаарч гүйцэтгэнэ. Classroom UI шиг хэрэглэгч сурагч, багш, администратор байж болно. Багш болон сурагчид хөндлөнгийн аппликейшнийг зөвшөөрөх эсвэл зүй бус үйлдлийг мэдэгдэж болно.

Хэрвээ хэрэглэгч…… бол API юу хийж өгөх вэ?

Сурагч

  • Сургалтын талаарх дэлгэрэнгүй болон тухайн сургалтын багш нарыг харах

Багш Анги үүсгэх, харах эсвэл устгана

  • Ангиас багш болон сурагч хасах, нэмэх, харах
  • Ангид даалгавар үүсгэх, ажил харах, дүн тавих, тайлан гаргах

Администратор

  • Боловсролын G Suite домайнд ямар ч ангийг нэмэх, харах, устгах
  • Домайн дээрх бүх ангийн ямар ч багш болон сурагчыг хасах
  • Домайн дээрх бүх ангийн ажлуудыг харах

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!