Апплекейшн

TikTok-той өрсөлдөх Shorts үйлчилгээгээ YouTube компани дэлхийн зах зээлд гаргажээ

TikTok-той өрсөлдөх богино хэмжээний видео бичлэгийн Shorts үйлчилгээгээ дэлхийн 100 гаруй улс оронд нэвтрүүлж байгааг YouTube компани энэ сард зарлалаа.

Өөрөөр хэлбэл YouTube үйлчилгээг авдаг орон бүхэнд Shorts үйлчилгээ нэвтэрсэн байна.

Тус компани өнгөрсөн онд Shorts үйлчилгээгээ 26 улсын зах зээлд туршилтаар нэвтрүүлж байсан юм.

YouTube Shorts нь босоо дэлгэцний форматтай, нэг минут хүртэл урттай видео бичлэгийг байршуулж, түгээх боломжтой ажээ.

Түүний өрсөлдөгч Хятадын компанийн бүтээгдэхүүн TikTok саяхан видеоны уртаа нэг минутаас 3 минут болгож сунгасан юм.

Богино хэмжээний видео бичлэгийн зах зээлийг TikTok үйлчилгээ байлдан дагуулсны дараа технологийн том компаниуд энэ чиглэлд өрсөлдөж эхлээд байна.

Фэйсбүүк компани энэ зах зээлээс эзлэхийн тулд сошиал платформдоо Short Videos булан нээсэн бол Инстаграм платформдоо Reels нэртэй ижил төстэй үйлчилгээг бий болгосон юм.

Эх сурвалж: The Verge

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!