Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

Томоохон супермаркетууд ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ МЭДРЭМЖ, ЗАН ТӨЛӨВ дээр тоглолт хийдэг | Tech-News.mn

Та супермаркетад ороод авах ёстойгоос илүү олон зүйлс авч, хэрэглэх ёстойгоос илүү их мөнгө үрээд байна уу?
Томоохон супермаркетууд ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ МЭДРЭМЖ, ЗАН ТӨЛӨВ дээр тоглолт хийдэг. Тухайлбал:
Шинэхэн талх, нарийн боовны үнэр хамар сэтлэх шахам үнэртэж, таныг өлсгөж орхино. Ингэснээр та хэрэгцээгүй хэт их хүнсний зүйл авах аюултай байдаг. Мөн хүнсний болон жимсийг хаалгатай ойрхон байрлуулах бөгөөд ингэснээр дэлгүүрт орж ирэхэд л өнгө алагласан мөн сайхан үнэр таныг угтаж, таатай нөхцөлд олон зүйлс худалдан авахад хүргэдэг байна.
Шалны жижиг хавтанг өндөр үнэтэй барааны хэсэгт байрлуулдаг – Жижиг шалны хавтан нь түрдэг сагсыг удаан явахад хүргэдэг. Харин ингэж удаан алхаж, дэлгүүрээр тойрох нь ямар үр дүнд хүргэдэг болохыг танд дуулгасан шүү дээ.
Үйлчлүүлэгчийг эргэлзүүлэх – Таны өдөр тутмын хэрэглээний зүйлс үргэлж хоорондоо хол байрласан байдгийг та анзаарч байсан уу? Тэгвэл энэ нь дэлгүүрийн бодлого юм. Тэд таныг аль болох дэлгүүрийг тойрон алхуулж, төлөвлөөгүй өөр зүйлс авахуулахыг хичээж буй арга аж. Хүмүүсийн худалдан авдаг тодорхой зүйлсийг хол хол байрлуулдаг байна
Нүдэнд дулаахан үнэ -1999 төгрөг, 2000 төгрөгийн хооронд ялгаа байхгүй. Та адилхан л 2000 төгрөг төлнө. Гэхдээ ингэж нэг төгрөг бууруулж үнээ тогтоох үед, энэ нь хүмүүсийн нүдэнд дулаахан, хямдхан мэт санагддаг. Гэсэн ч та нөгөө мөнгөө л төлнө шүү дээ. Судалгаанаас үзэхэд ингэж бутархай үнэ тогтоосон бараанууд илүү ихээр зарагддаг төдийгүй үнийг нэг төгрөгөөр бууруулахад л борлуулалт харьцангуй нэмэгддэг байна.
Өндөр ашиг олох бүтээгдэхүүнийг нүдний өмнө байрлуулдаг – Дэлгүүрүүд өндөр үнэтэй эсвэл өндөр ашиг олж болох бараа бүтээгдэхүүнийг олны анхаарал татахуйц газар байрлуулж, том хаяг өлгөдөг. Мөн яг л таны өндөрт тааруулж, нүдний өмнө тохируулж байрлуулдаг. Ингэснээр худалдан авалт нэмэгдэж эхэлдэг байна. Харин хямд үнэтэй болон дэлгүүрт ашиг бага өгөх барааг нүднээс далд доод эгнээгээр өрдөг аж.
No photo description available.
Дэлгүүрийн сагсны хэмжээ томорсон– Дэлгүүрийн сагсны хэмжээг томруулснаар үйлчлүүлэгчдийн худалдан авалт 40 хувиар нэмэгддэг гэх судалгаа бий. Энэ нь супермаркетууд яагаад байн байн сагсныхаа хэмжээг томруулдаг нэгээхэн шалтгаан юм. Жишээ татахад нэгэн супермаркетын сагсны хэмжээ 2 жилийн дотор гэхэд л 2 дахин том болсон байна. Мэдээж тэр хэрээрээ илүү их ашиг олж байгаа нь тодорхой.
Хөгжмийн нөлөө-Prosia Economics and Finance сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар чихэнд наалдацтай хөгжим нь дэлгүүрт худалдан авагч илүү их цаг хугацаа, мөнгөө зарцуулах боломжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Мөн супермаркетууд таныг илүү тайван, удаан байлгахын тулд удаан цохилттой хөгжим тоглуулахыг илүүд үздэг байна. Ингэж хөгжмийн нөлөөнөөс болж саатсан үйлчлүүлэгчид 29% илүү худалдан авалт хийдэг гэнэ.
Сүүн бүтээгдэхүүн болон өндгийг хаалганаас хол байрлуулдаг – Өндөг болон сүүг айл бүр өдөр болгон хэрэглэдэг. Тиймээс хамгийн эрэлт хэрэгцээтэй бараанд тооцогддог. Харин үүнийг нь сайн мэдэх дэлгүүр өндөг болон сүүг дэлгүүрийн хаалганаас аль болох хол байрлуулж, таныг дэлгүүрээр тойрон явуулахыг хичээдэг. Харин ингэж явахдаа та юу харж, юу авч, төлөвлөгөөнөөс хэтрэхийг тааж мэдэшгүй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!