Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

Сурталчилгааны Тактик: Хүмүүс хараад таашаал авдаг төрлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд баталсан, нотолсон үг хэллэг хэрэглэ | Tech-News.mn

Ямар нэгэн сурталчилгааны текст нь хүчилсэн, үгүйсгэсэн, асуусан утга агуулгатай байхаас зайлсхийх хэрэгтэй. Тухайлбал хэт хүчилсэн утга агуулгатай сурталчилгаанд хэрэглэгч сэтгэл зүйн хувьд эсэргүүцсэн хариу үйлдлийг үзүүлдэг байна.
Гэхдээ зарим тохиолдолд хүчилсэн сурталчилгааны үг тохиромжтой байж болно. Тухайлбал. Хүмүүс хараад, мэдрээд, амтлаад таашаал авдаг (hedonic) нэр төрлийн бүтээгдэхүүнүүдэд ашиглаж болдог байна.
Шалтгаан нь эерэг таатай сэтгэгдэл болон хүчилсэн үг хэллэг хоёрын хоорондын холбоос. Өөрөөр хэлбэл таашаал өгдөг нэр төрлийн бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд эерэг сэтгэл хөдлөлийг бий болгодог бөгөөд энэ тохиолдолд тухайн зүйлийг хэрэглэх сэтгэлийг өдөөх хүчтэй үг хэллэгийн нөлөөнд автахдаа амархан байдаг нь батлагджээ.
Хэрэглэгч ийм төрлийн сурталчилгаанд хэрэглэгдэж байгаа хүчилсэн үг хэллэгийг маш хурдан боловсруулан, сурталчилгааг хүлээж авдаг байна. Зургаас харвал.
АМСААД ҮЗ – Энэ нь өөртөө итгэлгүй, хүчтэй биш мэдрэмжийг төрүүлж байгаа бол
АМТЫГ МЭДЭР – Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг бүр амталж үзээд, тархинд тань амтын таатай байдлыг мэдээлэх хүчтэй мэдрэмжийг төрүүлж, өдөөж байна.
Эх үүсвэр: Орчуулга Nick Kolenda, psychology + marketing

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!