Хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухаан | Tech-news.mn

Хиймэл оюуны хөгжил, хэрэглээ

Хиймэл оюуны оюунлаг (ухаанлаг) уг сурвалж буюу үндэс, оюунлаг (ухаанлаг) машины ойлголт Грекийн домог судлалаас сэдэлтэй байдаг. Бүтээсэн ухаанлаг зүйлүүд нь тодорхой түвшний оюунлаг шинжтэй механик хэрэгслүүдийг нийтэд үзүүлэн сурталчилсан цагаас хэвлэлд нийтлэгдэх болсон байна. Ийм ойлголтын зарим амжилтыг “Эртний түүх” хэсэгт хамруулдаг байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа орчин цагийн компьютер бий болсноор оюуны хувьд хүндрэлтэй зорилтуудыг гүйцэтгэх чадвар бүхий програм бүтээх боломж бүрдэв. Эдгээр програмаас өдөр тутмын өргөн хүрээтэй зорилтуудыг шийдвэрлэхэд хэрэглээ нь болсон ерөнхий хэрэгслүүдийг бүтээх болсон байна. Тооцоолон бодох эдгээр тулгуур суурийн зарчмыг “Орчин цагийн” түүх хэсэгт хамруулдаг байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТЕХНОЛОГИЙН ЖИШЭЭ

Хиймэл оюун ухаан нь технологийн янз бүрийн төрөлд олон хэлбэрээр нэгдсэн байдаг. Энд хэдэн жишээг
оруулав.

Автоматжуулалт

Системийг автоматаар ажилладаг, процесс автоматаар хийгддэг болгож байна. Жишээ нь, хүн хэвийн гүйцэтгэж чадах их багтаамжтай, дахин давтагдсан зорилтыг гүйцэтгүүлэхийн тулд роботын үйл ажиллагааны автоматжуулалтыг (РҮАА) програмчилж болно. РҮАА нь өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасах боломжоороо мэдээллийн технологийн (МТ) автоматжуулалтаас ялгаатай.

Машин сургалт

Компьютерийг програмчлалгүйгээр ажилладаг болгох шинжлэх ухаан. Гүн сургалт нь машин сургалтын дэд хэсэг бөгөөд их энгийн томьёоллоор, таамаглалт логик шинжилгээний автоматжуулалт гэж бодож болно. Машин сургалтын алгоритмын 3 төрөл байдаг:

  1. Хяналттай(багштай) сургалт: Үлгэр загваруудыг илрүүлж, тэдгээрийг өгөгдлийн шинэ багцад тэмдэглэхэд ашиглах боломжтой байхаар өгөгдлийн багцад тэмдэглэгээ хийнэ.
  2. Хяналтгүй (багшгүй) сургалт: Өгөгдлийн багцад тэмдэглэгээ хийхгүй, харин төсөөтэй эсвэл ялгаатай байдлаар нь төрөлжүүлнэ.
  3. Хүч нэмэгдүүлсэн (албадмал) сургалт: Өгөгдлийн багцад тэмдэглэгээ хийхгүй, харин нэг буюу хэд хэдэн үйлдэл хийсний дараа хиймэл оюун систем гэдрэг холбоотой болно.

Машины хараа

Компьютерт харах чадвар олгох шинжлэх ухаан. Энэ технологи камер ашиглан харааны мэдээллийг авч задлан шинжилгээ хийнэ. Мөн аналог –тоон хувиргалт ба тоон дохионы боловсруулалт хийнэ. Хүний нүдний хараатай олонтаа харьцуулагдана, гэвч машины хараанд биологийн холбоо байхгүй, жишээ нь, хана дамжин харахаар програмчлагдаж болно. Гарын үсэг тодорхойлох, эмнэлгийн дүрсэнд шинжилгээ хийх зэргээр янз бүрийн салбарт ашиглагдана. Дүрсийг машинаар боловсруулах ажиллагаанд төвлөрсөн компьютерийн хараа нь ихэвчлэн машины хараатай холбоотой байна.

Бодит хэлний боловсруулалт (NLP – БХБ)

Компьютерийн биш, харин хүний хэлийг компьютерийн програмаар боловсруулна. БХБ –ын хуучны бөгөөд хамгийн сайн танигдсан жишээ нь хорт вирус (spam) илрүүлэх үйлдэл. Энд судлах зүйлийн сэдэв, и-мейлийн бичвэрийг авч үзэн хорт вирусийн тухай шийд өгнө. БХБ –ын өнөөгийн хандлага нь машин сургалтад үндэслэдэг. БХБ –ын зорилтууд бичвэрийн орчуулга, сэтгэл зүйн шинжилгээ, яриа таних зэрэг асуудлыг хамардаг.

Робот техник

Роботын зохиомж, үйлдвэрлэлд чиглэсэн машин үйлдвэрлэлийн салбар. Робот техник нь хүн гүйцэтгэхэд хүндрэлтэй (Украины инженерүүдийн бүтээсэн нохой робот) ба дараалан гүйцэтгэх зорилтуудыг биелүүлэхэд ихэвчлэн ашиглагддаг. Тэдгээрийг машин үйлдвэрлэлийн угсрах шугаманд, огторгуйн орон
зайд том объектийг шилжүүлэхэд ашиглаж байна. Машин үйлдвэрлэлд машины доторлох ажиллагаанд роботыг ашиглах түвшинд хүрээгүй байна. Мөн түүнчлэн судлаачид нийгмийн сүлжээнд харилцан ажиллах чадвартай робот бүтээхэд машин сургалтыг ашиглаж байна.

Автомат жолоодлоготой машин

Эдгээр нь компьютерийн хараа, дүрс танилт, гүн сургалтын комбинацыг замын хөдөлгөөнд яваа тээврийн хэрэгслийг жолоодох, явган хүн мэт гэнэтийн саад тотгороос зайлс хийх зэрэг үйлдлийг гүйцэтгэх автоматжуулсан чадвар бий болгоход ашиглаж байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХЭРЭГЛЭЭ

Хиймэл оюун ухаан хэд хэдэн салбарт хэрэглээний замаа гаргасан юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

Өвчтөний эмчилгээ, түүний өртөг бууруулахад хамгийн их амжилт гарсан байна. Оношилгоог хүнээс хурдан бөгөөд илүү чанартай хийдэг машин сургалтыг компаниуд хэрэглэж байна. Хамгийн нэрд гарсан эрүүл
мэндийн үйлчилгээний технологи бол IBM–ийн Уотсон (Watson) юм. Энэ систем бодит хэлийг ойлгодог, асуусан асуултанд хариулах чадвартай.

БИЗНЕСИЙН САЛБАРТ

Үйл ажиллагааны роботжуулсан автоматжуулалт нь ихэвчлэн хүн дахин давтан гүйцэтгэдэг зорилтуудыг шийдвэрлэхэд хэрэглэгдэж байна. Хэрэглэгчид яаж илүү сайн үйлчлэх тухай мэдээллийг илрүүлэхийн тулд
машин сургалтын алгоритмыг задлан шинжилгээ ба тусгай (CRM) платформтой нэгтгэн хэрэглэх болов. Хэргэлэгчийг шуурхай үйлчилгээгээр хангахын тулд Чатботыг Вэб-сайтад оруулсан байна. Ажлын байрыг автоматжуулах асуудал академчид, МТ –ийн шинжээч нарын ярилцлагын сэдэв болсон байна.
Худалдагчгүй, кассгүй бөгөөд өөрийн үйлчилгээтэй Амазон дэлгүүр 2020 онд хаалгаа нээхээр төлөвлөж байна.

Хиймэл оюун ухааны өөр нэгэн хэрэглээ нь Чатбот (Chatbots), компьютерийн програмыг багтаадаг бөгөөд онлайнаар (Интернетээр) асуултанд хариулах, хэрэглэгчид туслах, уулзалтын хуваарь зохицуулах, тооцоо хийхэд туслах, эмнэлэгтэй эргэх холбоогоор хангах, виртуаль туслагчтай болгох зэрэг үйлчилгээг хүргэх хэрэглээ юм.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ

Хиймэл оюун ухаан боловсролын салбарын ажилтнуудад цаг гарган өгч аттестатчиллыг автоматжуулах болно. Хиймэл оюун ухаан нь оюутнуудыг үнэлэх, тэдний хэрэгцээнд дасах, тэднийг өөрсдийн хэмнэлээр ажиллахад туслах боломж олгоно. Хиймэл оюун ухааны багш нар оюутнуудад нэмэлт дэмжлэг үзүүлэн тэд зөв зам дээр байгааг баталгаажуулна.

САНХҮҮГИЙН САЛБАРТ

MINT, Turbo Tax зэрэг хувь хүний санхүүгийн хэрэглээн дэх хиймэл оюун ухаан нь санхүүгийн байгууллагуудад саад учруулж байна. Ийм төрлийн хэрэглээ нь хувь хүний өгөгдлийг цуглуулах ба санхүүгийн зөвлөгөө өгнө. IBM –ийн Уотсон зэрэг бусад програмууд гэрээр худалдан авах үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна. Өнөөдөр програм хангамж ашиглан маш их хэмжээний наймааг Уолл – стрит – ээр хийж байна.

ХУУЛИЙН САЛБАРТ

Хуулийн салбарт үйлдлийг илрүүлэх, бичиг баримтыг нягтлан судлах ажиллагааг хүн гүйцэтгэхэд ихэвчлэн дийлдэшгүй ажил байдаг. Энэ үйлдлийг автоматжуулснаар хугацаа ашиглалтын хувь ихээхэн үр дүнтэй гардаг. Мөн гарааны компаниуд өгөгдлийн баазтай холбоотой системчлэл ба онтологи зэргийг судлан асуултхариултын компьютерийн туслагчийг бүтээж байна.

ҮЙЛДВЭРЛЭЛД

Энэ нь роботыг үйлдвэрлэлийн процессод ашиглах ажлыг тэргүүн эгнээнд тавьж байгаа талбар. Үйлдвэрлэлийн роботыг ажиллагч –хүнээс салангид байдлаар энгийн зорилт гүйцэтгэхэд ашиглаж байгаа ба технологийн дэвшлийн дагуу түүнийг шинэчлэн сольж байна. Батлан хамгаалахын салбарт ашиглаж байна.
Аюулгүй байдал ба ёс зүйн асуудал: Хиймэл оюун ухааныг автомат жолоодлоготой машинд хэрэглэх тохиолдолд аюулгүй байдлын түвшин , ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Машин ослын улмаас гэмтэн эвдэрч болох ба энэ тохиолдолд үүрэг хариуцлагын асуудал ойлгомжгүй болно. Мөн автотээврийн хэрэгслийг зайлшгүй осол гарах байрлалд байршуулан, гэмтлээс гарах хохирлыг хамгийн бага болгох ёс зүйн шийдвэр гаргахыг програмчлалд албадан шаардана.
Өөр нэг ноцтой асуудал бол хиймэл оюун ухааны хэрэгслийг буруугаар хэрэглэж болох юм. Хакерууд машин сургалтын хэрэгслийг ашиглан нууцлаг системүүдэд хандаж байгаа ба энэ нь аюулгүй байдлын асуудлыг улам түвэгтэй болгож байна.
Гүн сургалтанд үндэслэсэн дүрс, дууг үүсгэх хэрэгсэл, мөн бусад хэрэгсэл ашиглан хэзээ ч хэлэхгүй,  хэзээ ч хийхгүй хуурамч үйлдлийг зохиомлоор бүтээж нэр төртэй хүмүүсийг дууриалган гүтгэн гүжирдэх үйлдэл хийж болзошгүй юм. Энэ үйлдлийг даймжруулан гэм буруугүй хүнийг хэрэгт хийх аюултай.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТЕХНОЛОГИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Эрсдэлтэй хэдий ч хиймэл оюун ухааны хэрэгслийн ашиглалтыг зохицуулах цөөн тооны дүрэм. Үйлчилж байгаа хиймэл оюун ухаанд шууд биш зөвхөн дам хэлбэрээр ханддаг. Жишээ нь, шудрага зээлийн дүрэм нь хөрөнгө, мөнгөний чадвартай хэрэглэгчдэд кредитийн шийдвэр хүргэхийг санхүүгийн байгууллагаас шаардаж байна. Ингэснээр зээлдүүлэгчийн зүгээс гүн сургалтын алгоритм ашиглах хүрээг хязгаарлаж байна. Алгоритм ч гарал үүслээрээ ойлгомжгүй юм. Аж ахуйн нэгжүүд хэрэглэгчийн өгөгдөл ашиглах асуудлаар Европод хатуу хязгаарлалтууд байдаг (GDPR). Энэ нь хэрэглэгч хиймэл оюун ухааныг ашиглаж болох олон хэрэглээний сургалт ба үйл ажиллагаанд саад учруулдаг байна.

Эх үүсвэр: ШУТИС-ийн ректорын зөвлөх доктор, профессор Б.Дамдинсүрэн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!