Хиймэл оюун ухаан

БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ 7 БОЛОМЖ

Та бүхэн бизнесээ илүү амжилттай хөгжүүлэх хиймэл оюуны 7 боломжийг мэдээд аваарай.

1. ҮР АШИГТАЙ УУЛЗАЛТ

Хиймэл оюун ухаан нүүр тулж уулзах уулзалтыг орлон, алсын зайнаас үр ашигтай ажиллах тань тусалж, оффис менежерийн хийх ёстой ажлуудыг хөнгөвчилж чадна. Жишээ нь: Google Duplex хиймэл оюунд тулгуурласан, дуу хоолойгоор удирдаж болох туслагч таны өмнөөс хурал, уулзалт төлөвлөх боломжтой. Voicea компанийн EVA гэх нэртэй туслагч төхөөрөмж таны хурал, уулзалтыг бичиж авахаас гадна яригдсан гол, чухал санаануудыг онцолж, тэмдэглэл хөтөлж өгч чадна.

2. МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ҮР АШИГТАЙ ИДЭВХИЖҮҮЛЭЛТ

Томоохон бизнесийн байгууллагууд орчин үед зорилтот хэрэглэгчдийнхээ худалдан авалт, зан төлөвт хиймэл оюуны анализ хийлгэдэг технологийг ашигладаг болсон байна. Жишээ: Salesforce компанийн Einstein AI технологи нь худалдан авагчдын мэдээлэл дээр үндэслэн тухайн худалдан авагч цаашид танай бүтээгдэхүүнийг сонгох уу? Эсвэл өөр газраас сонголтоо хийх үү? зэргийг урьдчилан таамаглах чадвартай юм. Ийм төрлийн мэдээлэлтэй борлуулалтын ажилтан цаашид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад илүү чиглэж, хэрэгтэй шийдвэр гаргаж чаддаг болно.

3. ХЭРЭГЛЭГЧИД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН ҮР АШИГТАЙ ХОЛБОЛТ

Хэрэглэгчид үйлчлэх, мэдээлэл өгөх төвийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан шинэ зүйл биш. Үүрэн холбоо хөгжиж эхэлсэн үеэс л автомат хариулагч, автомат сонголтын цэс хэрэглэгчийн үйлчилгээнд ашиглалтанд орж эхэлсэн. Харин Transcosmos компаний хөгжүүлсэн технологи нь дуудлагын төвтэй холбогдож байгаа хэрэглэгчийн дуудлаганд дүн шинжилгээ хийж, нэн тэргүүний чухал шаардлагаар нь эрэмбэлэх чадвартай ажээ.

4. БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ӨРГӨН СОНГОЛТУУД

Бүтээгдхүүний хайрцаг сав, баглаа боодол, загвар, дизайны хөгжүүлэлтэд хиймэл оюуныг ашиглах нь өртөг хэмнэхээс гадна хэрэглэгчийн хүсэл сонирхлыг мэдрэх боломжтой. Та хүсч байгаа саналаа хиймэл оюунд өгөгдөл байдлаар өгөх бөгөөд үүнийг боловсруулсан хиймэл оюун ухаан зах зээл дээрх бусад ижил төрлийн бараа, тэдгээрийн шийдэл, хэрэглэгчдэд хүрэх байдал зэргээс тооцоолж хамгийн ашигтай шийдлийг гаргаж танд гаргах өгөх боломжтой.

5. КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар робот текст боловсруулах, хянах чадвартай болсон. Жишээ: Алдарт Forbes сэтгүүлийн зарим нийтлэлүүдийг хиймэл оюун ухааны тусламжтай бичдэг.

6. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕССИЙГ САЙЖРУУЛАХ

Робот болон автоматчиллын ачаар үйлдвэрлэл өндөр хөгжиж байна.  Төхөөрөмжийг ажлуулах, асаах, дахин ачааллах, засварлах, хянах зэрэг ажлыг хиймэл оюун ухаан гүйцэтгэдэг тул ажиллах хүчин болон ажлын бүтээмжид ч үнэ цэн бий болгож байна.

7. ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ГҮЙЦЭТГЭГЧ

Хиймэл оюун ухаан хүний нөөцийн үйл ажиллагаанд тун хэрэгцээтэй. Учир нь хүний нөөцийн шинээр ажил горилогчдын мэдээллийг судлах, хамгийн чадварлаг, байгууллагад тохирох ажилтныг сонгох зэрэг ажлуудыг хиймэл оюун ухаан түргэн хугацаанд, оновчтойгоор шийдэх чадвартай юм.

Unilever зэрэг дэлхийн томоохон корпорацууд аль хэдийн энэ аргачлалыг ашиглаж эхэлсэн ба жил бүр 30 орчим мянган ажилтанг шинээр элсүүлж, 1,8 сая орчим ажлын байрны өргөдөл хүлээж авдаг байна. Тийм ч учраас эдгээрийг хиймэл оюуны тусламжтайгаар маш богино хугацаанд, үр ашигтайгаар шийдэж чадаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!