Инстаграм

INSTAGRAM REELS АМЖИЛТТАЙ БҮТЭЭХ 5 ЗӨВЛӨМЖ

  1. Дэлгэц дээр текст оруулах: Бид Facebook дээрх видеоны 85%-ыг дуугүй тоглуулж үздэг учир subtitle буюу хадмал нэмэх нь илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгодог. Мөн хадмал орчуулгатай бэлтгэх нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст таны контентийг ойлгоход үнэлж баршгүй тус болдог юм шүү.
    Зөвлөхөд, текстээ яг видеоны доод хэсэгт голлуулж байршуулна. Мөн цаад талын background-аас ялгарахуйц байхад анхаараарай. Үүний тулд, текстэндээ бага зэргийн сүүдэр өгөх эсвэл дэвсгэртэй бичиж болно.
  2. Урам зориг өгдөг трендүүдийг дага: TikTok-той адил Reels нь маш хурдан тренд нь шинэчлэгдэж байдаг. Тиймээс хоцрогдохгүйн тулд өглөө бүр 1 минут зарцуулж, бусдын хийсэн Reels, ая, дууны сонголтуудыг үзээрэй.
  3. Үзэгчдийг Bio хэсэг дэх холбоосруу чиглүүл: Мэдээж хүртээмж өндөр байх тусам оновчтой үйлдэлд дуудалт маш чухал. Reels бүрийн тайлбар хэсэгт Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай Bio хэсэг дэх холбоосоор нэвтэрнэ үү! гэж оруулахад болно.
  4. Өөрийн гэсэн зорилтот хэрэглэгчдээ олж, тогтмол Reels нийтэл: Хэдий reels нь өндөр хүртээмжтэй байдаг ч, бүх хэрэглэгчдэд хүрнэ гэж үгүй. Тиймээс яг танайхыг сонгож буй цөөхөн хэрэглэгчдэд илүү төвлөрч ажиллаад үзээрэй.
  5. Хамгийн доод тал нь 3-5 хаштаг ашигла: Дор хаяж 3-5 хаштаг оруулах нь Инстаграм алгоритм таны Reels-ийг ойлгоход мөн зорилтот хэрэглэгчдэд харуулахад тусална.

Эх Сурвалж: Nathouse.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!