Апплекейшн

Хүмүүсийг meme зургийн сонирхлоор нь нийлүүлдэг болзооны шинэ апплекейшн

Аппликейшнээр дамжуулан хосоо олох нь дэлхий даяар дижитал амьдралын хэв маяг руу шилжиж байгаа энэ үед энгийн үзэгдэл болсон.

Тэгвэл бидний мэдэх Tinder, Bumble гэх мэт болзооны аппликейшнүүдээс тэс өөр аргаар хүмүүсийг хооронд нь зуучилдаг Schmooze нэртэй апплекейшн гарчээ. Тодруулбал, Schmooze-ын хэрэглэгчид хүмүүсийн зургуудаас биш таалагдсан meme-үүдээс нь сонгох бөгөөд тус апп нь болзоход тохиромжтой хосуудыг ижил meme зургийн сонирхлоор нь нийлүүлдэг байна.

Энэхүү тавцангийн үүсгэн байгуулагч Видя Мадхаван Schmooze-г боловсруулахдаа болзооны апплекейшныг ихээр ашиглаж буй шинэ мянганы залуучууд буюу Z үеийнхний сонирхлыг харгалзан үзсэн гэдгээ онцолсон юм.

Одоогийн байдлаар тус аппыг АНУ-д 10,000 удаа татан авч 90,000 гаруй хүмүүсийг хооронд нь холбосон байна. Түүнчлэн Schmooze нь Цахиурын Хөндийн Ulu Ventures фирмээс 270,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж апплекейшныг илүү боловсронгуй болгох ажлыг эхлүүлжээ.

Эх Сурвалж: бюро.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!