Инстаграм

UX/UI дизайны мэдлэг олгох 5 инстаграм хаяг

Дизайн сонирхогч хэн бүхэн заавал мэдүүштэй үндсэн ойлголт, дүрэм бий. Аливаа дизайны шийдэл хэмжээ, өнгөний зохицлоос эхлээд ямар бүтээгдэхүүнийг ямар хэрэглэгчид зориулж буйгаараа хоорондоо ялгаатай. Тэгвэл энэ удаа бүхий л аппликэйшн, вэб сайтуудад оролцдог UX/UI дизайны талаарх наад захын мэдээлэл, зааварчилгааг хүргэх таван инстаграм хаягтай танилцацгаая.

1. UX BASE

Хэрэглэгч байгууллагын системд хэрхэн хандаж буйг дизайн талаас шийдэх, хэрэглэхэд хялбар, үйлдэл хийхэд эвтэйхэн байх нь UX дизайны зорилго билээ.

Аливаа хэлийг сурахад эхлээд зөв бичгийн дүрмийг нь цээжилдэгтэй адил дизайны хэлийг сурахад ч зохиомж, хэм хэмжээг баримтлах нь чухал. Хураангуй толь бичигтэй зүйрлэж болох UX Base хаяг нь UX болон UI дизайны талаарх суурь мэдлэгийг тань бататгаж өгнө.

2. THE CHRIS DO

Өөрийнхөө санааг бусдад хүргэхийн тулд зөвхөн сайн дизайнаас гадна хэрэглэгчид, уншигчдынхаа юу хүсэж буйг мэдрэх нь чухал гэдгийг The Chris Do танд мэдрүүлэх болно. Маркетингийн утга учир тэр шүү дээ. Тэгвэл дизайн сэтгэлгээг тань дэмжих, маркетингийн мэргэжилтэн Крисийн инстаграм хаягийг дагаарай. Түүний ашигладаг өнгөний зохицлууд таны анхаарлыг шууд л татах болов уу.

3. ALEXUNDER HESS DESIGN

Ямар ч аппликэйшн үйлдвэрлэлийн дизайны нэг хэсэг. Хэрэглэгчдэдээ зориулж урьдчилсан байдлаар дизайнаа танилцуулах мок аппаас эхлээд тухайн бүтээгдэхүүнээ хэрхэн илүү сайн сурталчлах аргачлалуудыг сурч, Александр Хессийн заавраар дагаж хийгээд үзээрэй.

4. UX MANIAC

Дизайны мэдрэмжтэй, цэгцтэй энэ хаягаас та UX/UI дизайны талаар олон шинэ зүйлийг мэдэж авах болов уу. Эндээс та аливаа утга санааг ямар фонт, өнгөөр илэрхийлбэл хүмүүст илүү хүрэхийг өөрийн туршлагаар ойлгож авах болно.

5. UX SWIPE

Заавал ном уншиж, дэвтэр дээр бичиж аливаа зүйлсийг суралцдаг цаг өнгөрсөн нь яах аргагүй технологийн ач тус. Утсаа асаагаад инстаграм эргүүлэнгээ ч дизайны талаарх мэдлэгээ тэлж болно. Иймд UX дизайнд яавал алдаж, яавал онох талаар хооронд нь харьцуулсан зургуудаар дизайны зөрчиж болохгүй хуулиудтай танилцаад аваарай.

Эх Сурвалж: posted.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!