Апплекейшн

Гар утсанд зориулсан offline байдлаар байршил тодорхойлох Maps.me апп

Гар утсанд зориулсан Maps.me программ бол ямар ч тээврийн хэрэгслээр эсвэл явганаар аялах дуртай эсвэл хөдөө ажлаар их явдаг хүмүүст зориулсан интернэт холболт шаардлагагүй offline байдлаар байршил тодорхойлох апп юм.

Энэ нь Интернэт байхгүй тохиолдолд ч гар утсандаа ашиглан байршил тодорхойлох навигацийн програм юм.

Maps.Me нь хиймэл дагуулын суурь зураг ашиглахгүй зөвхөн вектор буюу зураасан зураг ашигладаг.

Ихэнх газрын зургийн АПП-ууд зөвхөн онлайн горимд буюу гар утасны сүлжээ ба интернэт сүлжээтэй үед ажилладаг ба тэдгээр АПП-ууд шууд сервертэй холбогдон мэдээллээ авдаг.

Харин оффлайн горимд буюу гар утасны сүлжээгүй үед ажиллахын тулд АПП маань бүрэн бие даан ажиллах шаардлагатай.

Гэвч онлайн горимд ашигладаг хиймэл дагуулын зургийн хэмжээ хэт том  тул гар утасны санах ойн хэмжээнээс давдаг мөн том зургийн боловсруулалт хэт нүсэр учир оффлайн хиймэл дагуулын зурагтай АПП хөгжүүлэлт ховор юм. 

Гар утсандаа татаж авсан газрын зургийн АПП болон газрын зураг дээр өөрийн байршлаа харах, өөрийн байршил ба бусад цэгүүдтэй харьцуулж зай бодох, чиг тодорхойлох, газар зүйн мэдээллийн сангаас очих газраа нэрээр, аймаг сумаар, өргөрөг, уртрагаар хайх, сануулах, газрын зураг дээр цэг хатгаж сануулах, хадгалсан цэгүүдээ засварлах, устгах боломжтой.

Maps.me нь зөвхөн вектор буюу зураасан зураг ашигладаг тул суулгах, ажиллуулахад хурдан гар утсанд ачаалал бага боловч дэвсгэр суурь зураг нь газар нутгийн мэдээлэл байхгүй хоосон цагаан дэлгэц үзүүлдэг

Харин Монгол орны газрын нэршил бараг байхгүй нь хөдөө гадаа аялахад 100% шаардлага хангахгүй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!