Апплекейшн

Фотошоп программыг ашиглах эсвэл шинэчлэлт (update) хийх яаралтай асуудал тулгарсан бол онлайн фотошоп – г хэрэглээрэй

Яаралтай зураг засах гэтэл таны компьютерт фотошоп программ байхгүй байна уу? Фотошоп программыг хаанаас олж авах, шинэчлэлт (update) -ийг нь хэрхэн хийх гэсэн асуудал тулгарсан бол Интернэтэд байрлаж буй Онлайн фотошоп программыг та яг өөрийн компьютерт суулгасан мэт чөлөөтэй ашиглаж зургаа хүссэнээрээ засах боломжтой боллоо.

Ингэхдээ тус сайтад бүртгүүлэх ч шаардлагагүй.

Онлайн фотошоп программын гадаад интерфейс болон ажиллагаа нь бидний хэрэглэж дадсан компьютер дээрх фотошопоос ялгарах зүйлгүй тул туршлагатай компьютер графикчид төдийгүй шинээр эзэмшиж байгаа хэрэглэгчдэд ч хялбар байх болно.

За ингээд та http://pixlr.com/editor/ линкээр нэвтрэн орж, тухайн онлайн фотошоп-г суулгаад ажлаа эхлүүлээрэй. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!