Түүх бүтсэн түүх

AIRBNB БИЙ БОЛСОН ТҮҮХ | Tech-News.mn

Орны гудас түрээслэдэг байсан 3 залуу 18 тэрбум долларын үнэлгээтэй компани босгосон нь 

 Анх 2007 онд Сан-Франциско хотод загварын чиглэлээр суралцаж байсан Брайн Чески, Жоуи Геббиа нар байрныхаа сарын түрээс 1150 долларыг төлөхөд ч хүндрэлтэй болж эхэлсэн бөгөөд хэрхэн мөнгө олох вэ хэмээн арга зам хайж эхэлжээ. Сан-Франциско хотод ер нь өртөг өндөртэй, аялал жуулчлал сайн хөгжсөн хот учраас зочид буудлууд эрэлт ихтэй байдаг билээ. Энэхүү боломжийг анзаарсан Брайн Чески, Жоуи Геббиа нар өрөөнийхөө сул зайд хийлдэг гудас тавин хоногийн 80 доллараар аялаж яваа жуулчдыг хонуулахаар шийджээ. Тэр хоёр үүнийгээ “Air Bed and Breakfast” хэмээн нэрлэсэн нь одоогийн AIRBNB нэрний товчлол юм. Хэдхэн хоногийн дотор гурван захиалгатай болсон бөгөөд үйлчлүүлэгчдийн ч сэтгэлд нийцсэн учраас цаашдаа боломжтой, ирээдүйтэй юм байна хэмээн энэхүү үйлчилгээндээ вэбсайт хийлгэхээр програмист хайсны эцэст Натан Блекарчикыг олж сонгожээ. Мэдээж хэрэг эхэн үедээ хүмүүс гэртээ танихгүй хүмүүс хонуулах дургүй байсан бөгөөд тэр гурав орон нутгийн чанартай сурталчилгаа хийн Нью-Йорк Таймс-д хүртэл хэвлэгдэн 800 гаруй байрны эзэд шинээр бүртгүүлэн, 80 гаруй үйлчлүүлэгч захиалга өгсөн байна. Хөрөнгө оруулалт хэрэгтэйн дээр санхүүгийн хямрал нүүрлэж байсан тул нэгэнт өглөөний цай санал болгодог байсан учраас Обамагийн сонгуулийн үеийг ашиглан түүний нэртэй сериал савлан зарж нийт 30 орчин мянган ам доллар цуглуулж чаджээ.

Airbnb-ын гол онцлог нь гэвэл хямд төсөр, өөр өөр байшин, шинэ уур амьсгалыг мэдрэх боломж олгодог, ихэвчлэн 1980 оноос хойш төрсөн залуусын сонирхолыг татах болсон юм. Дэлхий даяар нийт 191 улсад 3 сая орчим идэвхитэй байрны санал байдгаас 20 орчим хувь нь л Хойд Америк-д байршилтай байдаг. “Хаана ч Гэртээ” гэдэг уриа шигээ Airbnb тохь тухнаас гадна аюулгүй байдлыг маш чухалчилдаг. Сайны хажуугаар саар гэгчээр Airbnb зарим бэрхшээлтэй нүүр тулж байсан юм. Зочилж байгаа хүмүүс нь тавилга эд хогшилыг эвдлэн сүйтгэсэн нураасан зэрэг осол алдаа багагүй бүртгэгдсэнээс гадна хууль эрхзүйн хувьд асуудалтай байлаа. Зочид буудлуудын холбоо, орон сууц түрээслэгч нарын холбоо энэхүү богино хугацаанд түрээслэхийг эрс эсэргүүцсэн байр суурий илэрхийлсэнээс гадна долоо хоногийн эцсээр хонох гэж ирдэг согтуу хөлчүү жуулчид зэргийг оршин суугчдын амгалан тайванг байнга алдагдуулдаг хэмээн гомдол санал барагддаггүй байна.
2017 оны байдлаар нийт Airbnb захиалсан хэрэглэгчдийн тоо 160 сая давжээ. Гэхдээ та бидний сайн мэдэхээр 2020 онд нүүрлэсэн цар тахлын улмаас “Airbnb” компанийн ирээдүй тодорхойгүй, эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа бөгөөд Чески CNBC сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Airbnb хэмээх энэхүү компанийг босгоход бүтэн арван хоёр жил зарцуулсан. Гэтэл бид зургаан долоо хоногийн дотор компаний үнэлгээнийхээ тал хувийг алдлаа“ хэмээн хэлжээ. Дөнгөж цар тахлын өмнөхөн компаний үнэлгээ нь 38 тэрбум доллар байсан бөгөөд энэ жилийн 8-р сарын үед IPO гаргах буюу олон нийтэд нээлттэй хувьцаат компани болохоо зарласан байна.
Дэлхийн олон сая байр түрээслүүлэгч, аялагчдыг нэгтгэсэн Airbnb сайт хэрэглэгч нартаа захиалгаа цуцлах боломж олгож, орлогоо алдсан түрээслүүлэгчдэд хорин тав сая ам долларын нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн.

Эх үүсвэр: Egulen Systems

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!