ХИЙМЭЛ ОЮУН УХААН буюу AI (ARTIFICIAL INTELLEGENCE)

Хиймэл оюун (Artificial Intelligence-AI) нь компьютерын программ хангамжаар бүтээгдсэн, хүний сэтгэхүйг дуурайлган бараг ижил түвшинд хүргэсэн технологийн төрөл бөгөөд хүний хийдэг аливаа үйл ажиллагааг удирдах, орлон гүйцэтгэх зориулалттай.
Бидний өдөр тутамд ашиглаж байгаа ухаалаг гар утасны нүүрээ таниулаад нээгдэх функц нь хиймэл оюун ухааны хамгийн энгийн жишээ. Өөрөөр хэлбэл: Хиймэл оюун ухаан таны царайг таньж байна гэсэн үг. Мөн гүүгл нийгмийн сүлжээ нь хэрэглэгчдийн мэдээлэл, хэрэглээний түүхийг ашиглан зөвхөн тэдэнд зориулсан өгөгдөл, мэдээ, мэдээллийг санал болгож байна.
Анх 1955 онд “Хиймэл оюун ухаан” хэмээх нэр томьёог Жон Маккарти өөрийн бүтээлдээ ашиглаж, “Ухаант машин техник бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан” гэж тодорхойлсон байдаг. Хиймэл оюун ухаан нь өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс шийдэл.
Хиймэл оюун ухаанд байвал зохих чадварууд:
– Өөртөө дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөрөө илэрхийлнэ.
– Өөрийн алдааг олж засварлана.
– Хүний сэтгэхүйгээс илүүг сэтгэнэ.
– Хэрэглэгчдийн хүсэл сонирхол, санаа бодол, сэтгэл ханамж зэргийг урьдчилан тооцоолно.
Хиймэл оюун ухааныг ухаалаг гар утасны хэрэглээнд өргөн ашигладаг. Үүнд:
Камер – Хиймэл оюуныг гар утсанд суурилуулснаар камерын хүчин чадал эрс нэмэгдэж, илүү нягтрал сайтай, чанартай зургуудыг авах боломжтой болсон.
Орчуулагч – Ухаалаг гар утсанд хиймэл оюун ухааны технологийг суурилуулснаар хүссэн хэл рүүгээ интернэтгүй байсан ч орчуулга хийх боломжтой болсон.
Аюулгүй байдал – Хэрэглэгч Face ID ашиглан гар утасны түгжээг тайлах боломжтой. Тухайн хэрэглэгчийн сахал болон нүдний шилийг ч таних чадвартай
Дуу хураагуур – Siri, Google Assistant, Cortana болон Alexa зэрэг дуу хураагуур нь бүгд хиймэл оюун ухаан. Жишээ нь: Интернетээр дуу хайх, онлайнаар захиалга хийх үедээ дуу хураагуурыг ашиглах боломжтой.
Хиймэл оюуны оюунлаг (ухаанлаг) уг сурвалж буюу үндэс, оюунлаг (ухаанлаг) машины ойлголт Грекийн домог судлалаас сэдэлтэй байдаг. Бүтээсэн ухаанлаг зүйлүүд нь тодорхой түвшний оюунлаг шинжтэй механик хэрэгслүүдийг нийтэд үзүүлэн сурталчилсан цагаас хэвлэлд нийтлэгдэх болсон байна. Ийм ойлголтын зарим амжилтыг “Эртний түүх” хэсэгт хамруулдаг байна.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХЭРЭГЛЭЭ
Хиймэл оюун ухаан хэд хэдэн салбарт хэрэглээний замаа гаргасан юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ
Өвчтөний эмчилгээ, түүний өртөг бууруулахад хамгийн их амжилт гарсан байна. Оншилгоог хүнээс хурдан бөгөөд илүү чанартай хийдэг машин сургалтыг компаниуд хэрэглэж байна. Хамгийн нэрд гарсан эрүүл
мэндийн үйлчилгээний технологи бол IBM–ийн Уотсон (Watson) юм. Энэ систем бодит хэлийг ойлгодог, асуусан асуултанд хариулах чадвартай.
БИЗНЕСИЙН САЛБАРТ
Үйл ажиллагааны роботжуулсан автоматжуулалт нь ихэвчлэн хүн дахин давтан гүйцэтгэдэг зорилтуудыг шийдвэрлэхэд хэрэглэгдэж байна. Хэрэглэгчид яаж илүү сайн үйлчлэх тухай мэдээллийг илрүүлэхийн тулд
машин сургалтын алгоритмыг задлан шинжилгээ ба тусгай (CRM) платформтой нэгтгэн хэрэглэх болов. Хэргэлэгчийг шуурхай үйлчилгээгээр хангахын тулд Чатботыг Вэб-сайтад оруулсан байна. Ажлын байрыг автоматжуулах асуудал академчид, МТ –ийн шинжээч нарын ярилцлагын сэдэв болсон байна.
Хиймэл оюун ухааны өөр нэгэн хэрэглээ нь Чатбот (Chatbots), компьютерийн програмыг багтаадаг бөгөөд онлайнаар (Интернетээр) асуултанд хариулах, хэрэглэгчид туслах, уулзалтын хуваарь зохицуулах, тооцоо хийхэд туслах, эмнэлэгтэй эргэх холбоогоор хангах, виртуаль туслагчтай болгох зэрэг үйлчилгээг хүргэх хэрэглээ юм.
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ
Хиймэл оюун ухаан боловсролын салбарын ажилтнуудад цаг гарган өгч аттестатчиллыг автоматжуулах болно. Хиймэл оюун ухаан нь оюутнуудыг үнэлэх, тэдний хэрэгцээнд дасах, тэднийг өөрсдийн хэмнэлээр ажиллахад туслах боломж олгоно. Хиймэл оюун ухааны багш нар оюутнуудад нэмэлт дэмжлэг үзүүлэн тэд зөв зам дээр байгааг баталгаажуулна. ХО оюутнуудын суралцах газар, сурах аргыг өөрчилж болох ба зарим багшийг ч сольж болно.
САНХҮҮГИЙН САЛБАРТ
MINT, Turbo Tax зэрэг хувь хүний санхүүгийн хэрэглээн дэх хиймэл оюун ухаан нь санхүүгийн байгууллагуудад саад учруулж байна. Ийм төрлийн хэрэглээ нь хувь хүний өгөгдлийг цуглуулах ба санхүүгийн зөвлөгөө өгнө. IBM –ийн Уотсон зэрэг бусад програмууд гэрээр худалдан авах үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна. Өнөөдөр програм хангамж ашиглан маш их хэмжээний наймааг Уолл – стрит – ээр хийж байна.
ХУУЛИЙН САЛБАРТ
Хуулийн салбарт үйлдлийг илрүүлэх, бичиг баримтыг нягтлан судлах
ажиллагааг хүн гүйцэтгэхэд ихэвчлэн дийлдэшгүй ажил байдаг. Энэ үйлдлийг
автоматжуулснаар хугацаа ашиглалтын хувь ихээхэн үр дүнтэй гардаг. Мөн гарааны
компаниуд өгөгдлийн баазтай холбоотой системчлэл ба онтологи зэргийг судлан асуултхариултын компьютерийн туслагчийг бүтээж байна.
ҮЙЛДВЭРЛЭЛД
Энэ нь роботыг үйлдвэрлэлийн процессод ашиглах ажлыг тэргүүн эгнээнд тавьж байгаа талбар. Үйлдвэрлэлийн роботыг ажиллагч –хүнээс салангид байдлаар энгийн зорилт гүйцэтгэхэд ашиглаж байгаа ба технологийн дэвшлийн дагуу түүнийг шинэчлэн сольж байна. Батлан хамгаалахын салбарт ашиглаж байна.
Аюулгүй байдал ба ёс зүйн асуудал: Хиймэл оюун ухааныг автомат жолоодлоготой машинд хэрэглэх тохиолдолд аюулгүй байдлын түвшин , ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Машин ослын улмаас гэмтэн эвдэрч болох ба энэ тохиолдолд үүрэг хариуцлагын асуудал ойлгомжгүй болно. Мөн автотээврийн хэрэгслийг зайлшгүй осол гарах байрлалд байршуулан, гэмтлээс гарах хохирлыг хамгийн бага болгох ёс зүйн шийдвэр гаргахыг програмчлалд албадан шаардана.
Өөр нэг ноцтой асуудал бол хиймэл оюун ухааны хэрэгслийг буруугаар хэрэглэж болох юм. Хакерууд машин сургалтын хэрэгслийг ашиглан нууцлаг системүүдэд хандаж байгаа ба энэ нь аюулгүй байдлын асуудлыг улам түвэгтэй болгож байна.
Гүн сургалтанд үндэслэсэн дүрс, дууг үүсгэх хэрэгсэл, мөн бусад хэрэгсэл ашиглан хэзээ ч хэлэхгүй, хэзээ ч хийхгүй хуурамч үйлдлийг зохиомлоор бүтээж нэр төртэй хүмүүсийг дууриалган гүтгэн гүжирдэх үйлдэл хийж болзошгүй юм. Энэ үйлдлийг даймжруулан гэм буруугүй хүнийг хэрэгт хийх аюултай.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТЕХНОЛОГИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Эрсдэлтэй хэдий ч хиймэл оюун ухааны хэрэгслийн ашиглалтыг зохицуулах цөөн тооны дүрэм. Үйлчилж байгаа хиймэл оюун ухаанд шууд биш зөвхөн дам хэлбэрээр ханддаг. Жишээ нь, шудрага зээлийн дүрэм нь хөрөнгө, мөнгөний чадвартай хэрэглэгчдэд кредитийн шийдвэр хүргэхийг санхүүгийн байгууллагаас шаардаж байна. Ингэснээр зээлдүүлэгчийн зүгээс гүн сургалтын алгоритм ашиглах хүрээг хязгаарлаж байна. Алгоритм ч гарал үүслээрээ ойлгомжгүй юм. Аж ахуйн нэгжүүд хэрэглэгчийн өгөгдөл ашиглах асуудлаар Европод хатуу хязгаарлалтууд байдаг (GDPR). Энэ нь хэрэглэгч хиймэл оюун ухааныг ашиглаж болох олон хэрэглээний сургалт ба үйл ажиллагаанд саад учруулдаг байна. 2016 онд Үндэсний шинжлэх ухаан технологийн зөвлөл хиймэл оюун ухааны хөгжилд төрийн зохицуулалтын гүйцэтгэх үүргийг туршсан тухайгаа тайлан гаргасан. Гэхдээ энэ нь өвөрмөц хуулийн асуудлыг авч үзэх зөвлөмж өгөөгүй юм. Тэр үеэс энэ асуудал хуульчдын анхаарлыг төдийлөн татаагүй байна.
Эх сурвалж: ШУТИС-ийн ректорын зөвлөх доктор, профессор Б.Дамдинсүрэн