ЮМСЫН ИНТЕРНЭТ (IoT-Internet of Things)

Бидний өдөр тутмын ажлыг хялбарчилж байдаг ухаалаг төхөөрөмж, технологийн эриний төлөөлөл бол яах аргагүй IoT буюу юмсын интернэт юм.
IoT = Компьютер, компьютерын сүлжээ + Интернэтэд холбоотой төрөл бүрийн эд зүйлс
Дэлхийг аалзны шүлс мэт хэрсэн интернэтийн энэ их урсгалд өдөр бүр, хором, мөч бүрд олон сая хүн нэгэн зэрэг холбогдож байдаг тухай дурдсан. Тэгвэл холбогдсон хүмүүсийг хүсэл сонирхлынх нь дагуу нэгтгэн, ангилж, түүнд нь нийцсэн контентоор хангана гэвэл ямар сонсогдож байна.
IoT буюу Юмсын Интернэт чухамдаа энэ л боломжоор биднийг хангах юм. Магадгүй бизнесийн салбарынхан хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг тодорхойлоход цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулахгүй байх ч боломжтой. Алдартай хайлтын систем Google, цахим худалдааны eBay, Amazon, Alibaba компаниуд аль хэдийнээ IoT-н тусдаа салбар хэлтэс байгуулаад, энэ салбартаа нийт зардлын 15-20 хувийг зарцуулаад эхэлчихсэн.
IoT технологи нь инновацын цоо шинэ шийдэл бөгөөд өмнө нь зөвхөн нэг хүн нэг холболтоор интернэтэд ордог байсан бол IoT нэвтэрснээр хүн бүр олон төрлийн төхөөрөмжөөр бусадтайгаа холбогдох боломжтой болсон байна.
IoT нь бүх төрлийн зах зээлд хамаатай. Үүнд:
– Үл хөдлөх хөрөнгийн салбар: Цахилгаан эрчим хүчний хэмнэлт, аюулгүй байдлыг удирдах ухаалаг байшин
– Электрон бараа, ахуйн хэрэглээний зах зээл: Ухаалаг хөргөгч, будаа агшаагч, цонхны удирдлага, сэнс, дулаан мэдрэгч, шахуурга, IP камер, тавган антенн, утасгүй хүлээн авагч
– Эрүүл мэндийн салбар: Өвчтөний хяналт, шинжилгээ, мэс заслыг алсаас хийх боломж
– И-бизнесийн зах зээл: Ухаалаг гар утсаар онлайн дэлгүүр хэсэх, худалдан авалт хийх