ЗУРАГ АВАЛТЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ

Бичлэгийн чанар гэрэлтүүлгээс 100 хувь хамаарна. Гэрэлтүүлэг сайн үед бичлэг засварлахад хялбар, гэрэлтүүлэг муу үед зураг ихэвчлэн бүрсгэр, чанаргүй гарна.
Байгалийн гэрэлтэй танхимд ч гэсэн нэмэлт гэрэлтүүлэг шаардлагатай.
Зураг авалт хийхэд баримтлах дүрмүүд:
– Гэрлийг доороос тусгаж болохгүй хүнийг муухай харагдуулна.
– Дээрээс чиглэлтэй гэрэл эвтэйхэн харагдуулдаг. Харин хэр өндрөөс тусгах вэ гэдэг чухал. Хэт өндрөөс тусгавал доошоо чиглэсэн том сүүдэр үүснэ. Ийм гэрлийг рембирант гэрэл гэнэ (Яг өөдөөс эгц туссан гэрлийг Давинчи гэрэл гэнэ).
– Гэрлийн хүчийг тааруулж сур. Тод хурц гэрлийг филтер нэмэлтээр тавьж зөөллөнө. Зөөлөн гэрэл тод хурц сүүдэр үүсгэдэггүй. Зөөлөн гэрэлтүүлгээр хөрөг зураг болон ярилцлага хийхэд тохиромжтой. Энэ нь нарийн үрчлээг нууж, арьсны өнгийг жигд харагдуулж, бага зэрэг согогийг нуудаг.
– Камерийн гэрэл хэмжих индикаторыг хэрэглэж сур. Хүний арьсны өнгийг камерийн дэлгэцийн өнгөтэй нийцүүлбэл зөв зураг авалт болно.
Гэрлийг үндсэн, тэнцвэржүүлэх, арын гэрэлтүүлэг, дэвсгэр гэрэл гэж 4 ангилна:
– Үндсэн гэрэл нь хамгийн чухал гэрлийн эх үүсвэр юм. Энэ гэрлийг зураглаачийн өмнө өмнө 45 градусаас дээш, баруун эсвэл зүүн тийш 45 градусийн өнцгөөр байршуулна.
– Тэнцвэржүүлэгч гэрлээр үндсэн гэрлийн гэрэлтүүлээгүй хэсгийг гэрэлтүүлэхэд ашигладаг. Гол гэрлийн эсрэг талд байршуулах хэрэгтэй.
– Арын гэрэл нь бичлэгийн чанарыг сайжруулахад тусална. Обьектийн ард аль болох ойр байрлуулах эсвэл дээрээс гэрэлтүүлнэ. Ингэснээр обьктийг арын дэвсгэрээс салгаж харагдуулна.
– Дэвсгэр гэрэл нь арын гэрэлтүүлгийг тодруулна.
Гэрэлтүүлгийг байрлуулах хэд хэдэн төрөл байна. Үүнд:
– 3 цэгийн гэрэлтүүлэг
– 2 цэгийн гэрэлтүүлэг
– 4 цэгийн гэрэлтүүлэг
– Цагираг гэрэлтүүлэг.
Эдгээрээс 3 цэгийн гэрэлтүүлэг камер луу харж ярьж байгаа хүнд илүү тохиромжтой.