ЦАХИМ ХУДАЛДААНЫ СИСТЕМ

Дэлхий дахинд сүүлийн үед хурдацтай хөгжиж байгаа арилжааны хэлбэр бол цахим худалдаа буюу e-commerce юм. Энэ нь хүмүүс хооронд интернэт болон компьютерын сүлжээг ашиглан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдах, худалдан авах үйл явц юм.
ЦАХИМ ХУДАЛДААНЫ СИСТЕМИЙН ИЖ БҮРДЭЛ
Вебсайт хөгжүүлэлт нь дотроо үүрэг зориулалтаар олон төрөл байдаг бөгөөд Frontend, Backend, Fullstack гэсэн түвшинд хуваагдана.
1. FRONT-END
Интернэт хөтөч дээрх вебсайтын харагдах байдал. Энэ нь веб сайтын үндсэн цэс, слайдер зэрэг элементүүд хэрхэн харагдахыг шийднэ. Үүнийг хэрэглэгч тал гэж нэрлэдэг.
Энэ хэсэгт байх хуудсууд:
– Home (Нүүр хэсэг. Энд онцлох, хямдралтай бараанууд байршина)
– Info pages (Бидний тухай, үйлчилгээний нөхцөл, түгээмэл асуулт хариулт, бараа буцаалт зэрэг мэдээллийн хуудас)
– Login and Create Account (Хэрэглэгч бүртгүүлэх болон нэвтэрч орох хэсэг)
– Profile (Хувийн мэдээлэл үзэх, засах хуудас)
– My Order history (Захиалгын түүх харах хуудас)
– Order view (Тухайн нэг захиалгыг дэлгэрэнгүй харах хуудас)
– Cart (Өөрийн сагсан доторх бараануудыг харах хуудас)
– Search Results ( Барааны хайлтын үр дүнг гаргах хуудас)
– Category Page (Барааны ангилал дээр дараад орох үед ажиллах хуудас)
– Product Page (Барааны дэлгэрэнгүй хуудас, энд барааг захиалах болон сагсанд хийх боломжтой)
– Бүтээгдэхүүний танилцуулга хуудас (Тухайн нэг бүтээгдэхүүний танилцуулга)
– Ижил барааг харьцуулах хуудас (Ихэвчлэн цахилгаан бараан дээр байдаг)
– Төлбөр төлөх хуудас (Төлбөрийн ямар нөхцөл сонгож захиалга хийснээс хамаарч өөр дээрээ эсвэл гуравдагч этгээд рүү шилжүүлэх)
– Checkout (Захиалгын хуудас бөглөх хэсэг)
– Нэмэлт (Бизнесийн онцлогоос хамаарч өөр өөр байна)
2. BACK-END
Сервер талд байршдаг бөгөөд Front-End дээр дүрслэгдэх өгөгдлүүдийг боловсруулан дамжуулдаг хэсэг юм. Back-end хэсгийг онцгой анхаарах хэрэгтэй. Энд бүх үйл ажиллагаа зөв бол урд хэсэг ямар ч асуудалгүй ажиллах нөхцөл бүрдэнэ. Том мөсөн уулын доод хэсэг гэж ойлгож болно.
Энэ хэсэгт байх хуудсууд:
– CRM (Хэрэглэгчийн менежментийн систем)
– Sales Order Management System (Захиалгуудыг харах, удирдах, хөтлөх)
– CMS (Барааны мэдээлэл нэмэх хасах, каталог, ангилал удирдах)
– Stock Control System (Бүтээгдэхүүний нөөцийн удирдлагын систем)
– Promotion and discount code tools (Идэвхжүүлэлт болон хөнгөлөлт үзүүлэх хэсэг)
– Config (Төлбөр тооцооны мэдээлэл, и-мэйлийн загварууд зэрэг )
– Delivery management system (Хүргэлтийн процессийг хянах хэсэг)
1. ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭСЭГ
Цахим худалдааны бизнес эрхлэгчдийн хувьд төлбөр тооцооны хэсэг хамгийн чухал бөгөөд төлбөр тооцооны дараах шийдлүүдийг түгээмэл ашигладаг. Үүнд:
– Manual payments буюу Гар ажиллагаатай төлбөрийн хэрэгслүүд.
Cash (Захиалгыг хэрэглэгчид хүргэж өгөөд, бэлэн мөнгөөр тооцоо хийх)
Bank transfer (Байгууллагын дансанд интернет банкаар гүйлгээ хийх)
Төлбөрийн энэ төрөл нь заавал хэрэглэгчтэй холбогдох, эсвэл хэрэглэгч төлбөрөө төлчихсөн тухайгаа нийлүүлэгчид мэдэгдэх үе шатыг дамждаг. Захиалгыг нь баталгаажуулсны дараа программд гараар шивж оруулах механик үйлдэл шаардлагатай болно.
– Auto payments буюу автомат төлбөрийн хэрэгслүүд.
Merchant- Банкны картаар төлөх
SocialPay wallet – Аппликэйшнээр төлөх
qPay- Банкны аппликэйшнээр төлөх
Monpay, Most Money, Pocket- Wallet-р төлөх
Төлбөрийн энэ төрөл нь хэрэглэгч төлбөрөө амжилттай төлсөн бол олон алхам шаардагдахгүй, төлбөр нь шууд баталгаажин орж ирнэ.
2. ХҮРГЭЛТИЙН ХЭСЭГ
Хэрэглэгчийн захиалсан барааг хүргэх үйл явцыг хэд хэдэн төрлөөр хэрэгжүүлж болно. Үүнд:
– Цахим худалдааны үйлчилгээ эрхлэгч байгууллага хүргэлтийг бие даан гүйцэтгэх
Хүргэлтийн үйл явцыг хяналтын программаар гүйцэтгэнэ. Хүргэлтийн ажилтан хүргэлтийн захиалгыг аппликэйшнээс харж, хүлээн авна.
Гар аргаар захиалгын хуудсан дээр бүртгээд, хүргэлтийг хийнэ
– Хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж болно.
3. ХҮНИЙ НӨӨЦ
Онлайн худалдааны вэбсайт ажлуулахад багийн ажиллагаа маш чухал. Захиалга удирдах, хөтлөх, барааны мэдээллийг нэмж хасах, төлбөр тооцоо, хүргэлт хийх гээд бүх процесст хүний нөөц шаардлагатай.
Жишээ нь:
- Бүх захиалгыг хүлээн авч, зохицуулалт хийх үүрэгтэй захиалгын менежер
- Захиалгын мэдээллийг нягтлаад хүргэлтийн ажилтанд хүлээлгэж өгөх агуулахын менежер (байгууллагын нярав, нягтлан зэрэг)
- Хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүнийг бүрэн, бүтэн хүргэж өгөх хүргэлтийн ажилтан
Эх Сурвалж: Сошиал Медиа Хэрэглээ Номоос