ИнстаграмСошиал Медиа

ИНСТАГРАМ СУВГИЙН ХАНДАЛТАД НӨЛӨӨЛӨХ АРГАЧЛАЛ

ПОСТОД ТАЙЛБАР БУЮУ CAPTION БИЧИЖ ОРУУЛ.
Инстаграм нь контентын гол санааг текстээс илүү зураг, богино бичлэгээр илэрхийлэх зарчмыг дэмждэгээр бусад сувгаас ялгаатай. Гэхдээ тухайн зураг болон бичлэгийг байршуулах үед Caption оруулах нь маш чухал бөгөөд дагагчдыг үйлдэлд уриалсан, сэдэлжүүлсэн, хариу үйлдэл үзүүлэх, худалдан авалтад хөтлөх, дагагчын оролцоог нэмэгдүүлэх тайлбар текст заавал бичих хэрэгтэй. Инстаграмын тайлбар текст нь 2000 тэмдэгтээс хэтрэхгүй.

БИЧЛЭГ ДЭЭР “УРСДАГ” БОЛОН ХАДМАЛ ТЕКСТ БИЧИЖ БАЙРШУУЛ
Богино хэмжээний бичлэгт гарчиг болон тайлбар хадмал текст чухал үүрэгтэй. Ихэнх хүмүүс бичлэгийн дууг хааж эсвэл намсгаж үздэг. Бичвэрийн арын фон дэвсгэрээс ялгарах, уншигдахуйц тод өнгөөр гарчгаа бичээрэй. Эсвэл текстэнд бага зэргийн сүүдэр өгөх байдлаар шийдэж болно. Мөн бичлэг дээр байршуулсан текст агуулгад хэрэглэгчийн анхаарлыг чиглүүлж илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой бол зориулалтын видео засварлах програм хангамж ашиглан “урсдаг” текст бичиж байршуулаарай. Инстаграм дээр энэ боломж байдаггүй.

ХАШТАГ ИДЭВХИТЭЙ ХЭРЭГЛЭ


Хаштаг бол хайлт хийх боломж. Гэхдээ зөв хаштаг хэрэглэх хэрэгтэй. Инстаграмын хувьд хаштаг хэрэглэх нь маш үр дүнтэй бөгөөд тухайлсан хаштагаар мэдээлэл олох, хайлт хийх бүрэн боломж олгодог. Ерөнхийдээ нэг постод 9 хүртэлх хаштаг ашиглана. Хаштаг (#) нь ярилцаж, хэлэлцэж байгаа сэдэв, үг хэлцийг тухайн сошиал медиа сувгийн мэдээний талбар дээр ангилан эрэмбэлж, дээгүүр харуулдаг алгоритмын ойлгох тэмдэгт юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч, уншигчдыг тухайн сэдэвтэй холбоотой түлхүүр үг бичиж хайлт хийх үед жагсаалтын эхэнд харуулдаг.

СТОРИ ТОГТМОЛ НИЙТЛЭ
Инстаграмд өдөр бүр 500 сая хэрэглэгч стори нийтэлдэг. Хэний стори хамгийн эхэнд харагдахыг Инстаграм таны харилцаанд жишээ нь коммэнт бичсэн, like дарсан, DM-ээр харилцсан, өмнө нь сториг нь үзсэн эсэхэд тулгуурлан шийддэг. Хэрвээ та тухайн хаягтай тогтмол холбоо харилцаатай байдаг бол оруулсан бүх сториг нь үзсэн ч гэсэн шинэхэн нийтэлсэн стори нь хамгийн эхэнд гарч ирсээр л байх болно.

Мөн стори стикер ашигла. Стори стикер нь дагагчидтайгаа санал бодлоо хуваалцах, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар санал асуулга зохион байгуулах, бүтээгдэхүүний мэдээллийг сонирхолтой байдлаар хүргэх арга юм.

ИНСТАГРАМЫН ХЭРЭГЛҮҮРҮҮДИЙГ БҮРЭН АШИГЛА – Инстаграм аппликэйшний рийл бичлэг бэлтгэх хэрэглүүрүүд нь үнэхээр үр өгөөжтэй. Бүгдийг нь ашиглаж сурах хэрэгтэй.

БҮТЭЭЛЧ, ИДЭВХТЭЙ, ШИНЭЛЭГ БАЙ – Олон дагагч, фэнүүдтэй болохыг хүсч байвал тууштай, тогтмол, цаг үеэ мэдэрсэн сонирхолтой бичлэгүүдийг хийж байх хэрэгтэй. Сошиал медиа платформуудад нийтлэг байдаг хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх алгоритм бол оруулсан контент дээрээ хэрэглэгч, дагагчдын идэвхтэй “click” (лайк, шэйр, коммент бичүүлэх) даруулах буюу оролцуулах юм. Магадгүй ямар контент байршуулахаа мэдэхгүй байгаа бол урам зориг өгдөг инстаграм дагагчдын трэнд бичлэгүүдийг үзээрэй. Шинэ санаа төрөх нь ойлгомжтой. Мөн байнга нэг төрлийн өнгө аястай бичлэг хийгээд байвал дагагчид нь уйдаж магадгүй тул шинэлэг өнгө төрхийг байнга эрэлхийлээрэй.

ХАНДАЛТ АВАХ КОНТЕНТУУД НИЙТЭЛ
– Урам зориг өгөх онч мэргэн үгсээр дамжуулан байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, байгууллагын соёлыг таниул.
– Хэрэглэгчдэд боловсрол олгох контент олон хүнд хүрдэг. Тухайлбал: хоолны жор, аяллын блог, хувцсаа хэрхэн зөв тохируулан өмсөх, хялбар аргаар хэрэгтэй зүйл бүтээх зэрэг
– Хөшигний ард. Байгууллагын ажилчид ажлаа хэрхэн хийж байгаа, хэр урам зоригтой ажиллаж байгаа, бүтээгдэхүүн хэрхэн бүтэж байгаа нь хүмүүст сонирхолтой байдаг.
– Хүмүүс ямар сэдвийг хамгийн их ярьж, ямар сэдэв олны дунд хамгийн их анхаарал татаж, трэнд болж байгааг судал, контентдоо эерэг талыг ашигла.
– Нөлөөллийг ашигла. Олны танил, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нөлөөлөгчдийн пост илүү хүнд хүрч, илүү хандалт авдаг.

Эх Сурвалж: Сошиал Медиа Хэрэглээ Номоос

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button