Сошиал МедиаФэйсбүүк

ФЭЙСБҮҮК СИСТЕМИЙН ҮНДСЭН ХЭРЭГЛЭЭ

Фэйсбүүк дээр хэрэглэгч болж, нийгмийн сүлжээнд хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, мэдээлэл солилцох, мэдээлэл түгээх боломжтой. Фэйсбүүк системд профайл нээснээр тухайн системийг ашиглах боломжтой болно. Пэйж болон групп үүсгэхийн тулд та заавал профайлтай байх ёстой.

Хувь хүний профайл. Энэ нь фэйсбүүк дээр анх үүсгэсэн тухайн хэрэглэгчтэй холбоотой хувийн мэдээлэл (төрсөн огноо, сонирхол, хобби, төгссөн сургууль, хувийн зураг гэх мэт) найзуудын жагсаалт, бусадтай хуваалцаж, түгээж байсан мэдээллийн сан юм. Профайл нь бусад хүмүүстэй “friends” буюу найз төлөвөөр сүлжээг үүсгэнэ.

Аккаунт (Account). Фэйсбүүк дээр профайл нээх үед профайлд нэвтэрч орох бүртгэлийн мэдээлэл (аккаунт) шаарддаг. Аккаунт нь таны фэйсбүүк профайл руу нэвтрэн орох эрх буюу нэвтрэх нэр, нууц үгийн иж бүрдэл. Нэвтрэх нэр нь утасны дугаар, и-мэйл хаяг байх ёстой. Утасны дугаараар фэйсбүүк профайлыг хамгаалах баталгаажуулалтын кодыг идэвхжүүлдэг бол и-мэйл хаягаар бизнес аккаунт үүсгэх, пэйж хамгаалах боломжтой. Профайлын бүртгэлд ашиглаж байгаа утасны дугаар, и-мэйл хаягийг өөр профайлд давхар ашиглахгүй. Энэ тохиолдолд “locked” буюу профайл түгжигдэх алдаа үүснэ.

ПЭЙЖ болон ГРУПП

Хувь хүмүүс профайл дээр пэйж, групп нээж хувийн болон бизнесийн хүрээг тэлэх боломжтой.

  • Пэйж буюу бизнесийн хуудас. Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчилах, борлуулах, нөлөөлөгч, уран бүтээлчид үзэл бодлоо илэрхийлэх, фэнүүдтэйгээ харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах талбар юм. Пэйжийг дагасан хэрэглэгчид, фэнүүд таны оруулсан мэдээллүүдтэй танилцах, сэтгэгдлээ бичих, бусдад түгээх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн боломжтой.
  • Фэйсбүүк групп. Энэ нь байгууллага, сургууль, ажил, гэр бүл болон онлайн худалдааны гэх мэт хүсэл сонирхол нэг хүмүүсийг дэмжиж өгдөг суваг. Монголд групп дээр зураг, видео, мэдээ мэдээлэл оруулах, зар түгээх зэрэг борлуулалтын зорилгоор түгээмэл ашигладаг. Фэйсбүүк групп пэйжээс ялгаатай нь тодорхой нэг сэдвээр хурдан хугацаанд 2 талын харилцааг үүсгэж чаддаг. Фэйсбүүк группыг хаалттай (private) болон нээлттэй (public) хэлбэрээр ашиглаж болно.
  • Фэйсбүүк мессэнжер (чат). Фэйсбүүк пэйж болон хувь профайлын мессэнжерээр хүмүүстай чатлах, харилцаа холбох боломжтой. Фэйсбүүк мессенжэр аппликэйшнийг гар утсан дээр татаж авч ашигладаг.

БИЗНЕС МЕНЕЖЕР (BUSINESS MANAGER)

Фэйсбүүк орчинд удирдаж байгаа пэйж, инстаграм, байгууллагын вэб хуудас зэрэг системүүдийг нэгтгэн, нэг удирдлагаар хангах, хянах, зохицуулах, алдааг засварлах боломж фэйсбүүк профайл бүрт нээлттэй. Өөрөөр хэлбэл: Фэйсбүүк профайл дээр үүсгэсэн бизнес менежерийн тусламжтай төлбөртэй сурталчилгааг хянах, нөөц дансууд үүсгэх, удирдаж байгаа пэйжийн албан ёсны эзэмшигч админ (page owner) болох, шилжүүлэх, пэйжийн бусад админуудыг удирдах, үүссэн алдааг залруулах, пэйжийг инстаграм аккаунттай холбох, “commerce” аккаунт дээр онлайн худалдааны вэбсайтыг холбох, фэйсбүүкийн бүс хариуцсан агентуудтай холбогдон асуудлаа бүрэн шийдүүлэх бүх боломжууд байдаг. Бизнесийн удирдлагын төв рүү суурин компьютерээс бизнес аккаунтаар дамжиж орно. Гар утаснаас бизнесийн удирдлагын зарим хэрэглүүрүүдийг Meta Business Suite аппликэйшний тусламжтай удирдана.
Фэйсбүүк профайл бүр бизнесийн удирдлагын төв буюу бизнес менежерийг заавал үүсгэх ёстой. Бизнес менежерийг business.facebook.com гэсэн холбоосыг идэвхжүүлэн, суурин компьютерээс, и-мэйлийн бүртгэлээр үүсгэнэ. Тухайн бизнес менежер дээр 4 хүртэлх бизнес аккаунт үүсгэх боломжтой.
Бизнес менежер дээр байрших аккаунтууд:
– Сурталчилгааны данс (Ad Account)
– Инстаграм Аккаунт (Instagram Account)
– Онлайн худалдааны суваг удирдах эрхтэй аккаунт (Commerce Account)

Фэйсбүүк пэйжийг удирдах 3 төрлийн эрх байна (Зураг хар). Үүнд:
1. Facebook access – Пэйж дээр төлбөртэй сурталчилгаа хийх, мэдээлэл байршуулах, устгах, пэйжийг хянах зэрэг бүрэн эрхтэй админ
2. Task access – Зөвхөн төлбөртэй сурталчилгаа хийх, зөвхөн мэдээлэл оруулах гэх мэт хязгаарлагдмал эрхтэй админ
3. Business portfolio access – Пэйжтэй холбоотой бүх удирдлагын үйлдлүүдийг бүрэн хийх эрхтэй, пэйжийн албан ёсны эзэмшигч админ буюу “Page Owner”. Энэ эрхээс татгалзаж эсвэл бусдад шилжүүлж болно.

СУРТАЛЧИЛГААНЫ МЕНЕЖЕР (ADS MANAGER)  –  Фэйсбүүк пэйж дээр хийгдэж байгаа төлбөртэй сурталчилгааны төлөвүүдийг хянах, удирдах, төлбөр татан авах зэрэг үүргийг сурталчилгааны менежер гүйцэтгэнэ. Гар утаснаас сурталчилгаа хянах шаардлагатай бол Meta Business Suite аль эсвэл Ads Manager аппликэйшныг татаж авч ашиглана.

СУРТАЛЧИЛГААНЫ ДАНС (AD ACCOUNT)

Фэйсбүүк профайл дээр пэйж үүсгэн, мэдээлэл оруулж, олон улсад гүйлгээ хийх эрхтэй карт холбон, төлбөртэй сурталчилгаа (boost post) хийж эхлэх үед тухайн профайл дээр төлбөртэй сурталчилгаа хийх эрх бүхий сурталчилгааны үндсэн данс үүсдэг. Сурталчилгааны дансны дэлгэрэнгүй мэдээллийг тухайн фэйсбүүк профайл дээр үүсгэсэн бизнес аккаунтын “Ads Manager” хэсгээс харж болно. Бизнес аккаунт дээр үндсэн сурталчилгааны дансаас гадна нөөц сурталчилгааны данс үүсгэх боломжтой.

Эх Сурвалж: Сошиал Медиа Хэрэглээ Номоос

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button