СОШИАЛ БРЭНДИНГ
Сошиал брэндинг буюу Сошиал өнгө төрх нь байгууллага болон блоггерууд цахим хуудсаа хэрхэн хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн байршуулж, сурталчилж байгаа ялгаралыг илэрхийлдэг. Тухайлбал: Бид дэлгүүр, супермаркетад үйлчлүүлэхийн өмнө дэлгүүрийн байршил, хаяг, гадаад тохижилтыг үнэлж, дэлгүүрт зочлон, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний сонголтыг хийдэг. Үүний адил хэрэглэгч сошиал медиа суваг тань бизнесийн хуудасын нэр, хаягаар зочлон, байршуулсан мэдээ, мэдээллийн хэрэгцээт байдалд үнэлгээ өгч, цаашид байнга дагах эсэхээ шийддэг.
Сошиал медиа платформ дээр бизнесээ байршуулан хэрэглэгчийн урсгалыг татах, борлуулалтаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгааг үр дүнтэй хийхийн тулд сошиал брэндингийн дараах зарчмуудыг баримтлан хэрэглэгчийг чиглүүлж өгөх ёстой. Үүнд:
БИЗНЕСИЙН ТАНИГДСАН БАЙДАЛ
- Сошиал медиа сувгаар дамжуулан хэрэглэгч тантай холбоо тогтоох эхний алхам бол бизнесийн нэр болон хаяг. Жишээ нь: Фэйсбүүк сувагт бизнесийн хуудас нэг нэр, нэг хаягтай байна. Бизнесийн хуудасын нэр нь “Page name” буюу анх пэйж үүсгэх үед өгөх нэр. Үүнийг монгол болон англиар бичиж өгч болно. Пэйжийн нэрийг бизнесийн үйл ажиллагааны гол түлхүүр үгээр өгвөл тохиромжтой. Харин тухайн бизнес аль хэдийн брэнд болж, зах зээлд танигдсан бол брэнд болон бизнесийн нэрээр пэйж нэрийг сонгох нь тохиромжтой. Пэйжийн фэйсбүүк платформ дээрх албан ёсны, дахин давтагдашгүй, цор ганц вэб хаяг буюу “username”–г зөвхөн англи эсвэл латин галигаар бичих боломжтой. Байгууллагын эсвэл брэндийн нэр байвал тохиромжтой бөгөөд нэрийн хуудсанд дээр байршуулна.
- Хэрэглэгч таны сувагт зочлох үед хамгийн түрүүнд харагдах мэдээлэл нь профайл (profile) болон ковер (cover) зураг юм. Профайл хэсэгт тухайн байгууллагын лого байршуулбал тохиромжтой. Блоггер болон нөлөөлөгч нарын хувьд өөрийн зургийг байршуулна. Ковер хэсэгт байгууллагын үндсэн үйл ажиллагаа аль эсвэл борлуулалтын дийлэнх хувийг эзэлдэг үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, хямдрал, урамшуулал, ойн арга хэмжээг илэрхийлсэн зураг, видео байршуулбал тохиромжтой. Жишээ болгон Кока Кола компанийн твиттер болон фэйсбүүк дээрх профайл, ковер зургийг харуулав.
ТВИТТЕР СУВАГ
ФЭЙСБҮҮК СУВАГ
Зарим байгууллагын профайл, ковер зураг нь ижилхэн, аль эсвэл зөвхөн нэг бүтээгдэхүүний зургийг профайл дээр байршуулсан муу жишээ олон.
- Товч танилцуулга (Introduction). Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны товч танилцуулга (bio), үйл ажиллагааны чиглэл, хаяг байршил, ажиллах цагийн хуваарь болон бусад холбогдох сувгуудын мэдээллийг ил тод байршуулах нь чухал.
ХЭРЭГЛЭГЧИЙН ХЭРЭГЛЭЭГ ХЯЛБАРШУУЛСАН БАЙДАЛ
-
- Виртуал туслах, чатбот, хиймэл оюун ухаан ашигласан үйлчилгээнүүдийг үйл ажиллагаанд нэвтрүүлэн, автоматжуулах нь маш чухал. Тухайлбал: Хэрэглэгч байгууллагын чатбот системтэй холбогдон үйлчилгээгээ идэвхжүүлэх, төлбөр төлөх, хэрэглэгчийн мэдээллийг бүртгэн үйлчилгээ санал болгох гэх мэт
- CTA (Call to Action Button) буюу Хэрэглэгчтэй шууд холбогдох товчлуур – Энэ нь чат, утасны дуудлага, и-мэйл хаяг, вэбсайт зэрэг сувгуудаар дамжуулан тухайн сувгийн админтай хэрэглэгчийг холбох товчлуур юм. Мөн суваг руу зочлох хэрэглэгчид автомат хариулагчийн тусламжтай бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагааны талаар текст, зураг, видео болон дуут мэдээлэл илгээх боломж ч байдаг. Фэйсбүүк дээр ихэвчлэн “send message”, “call now”, “sign up” зэрэг сонголтуудыг байгууллагууд идэвхижүүлсэн байдаг.
ҮНЭН ЗӨВ, БОДИТ, ХҮРТЭЭМЖТЭЙ АГУУЛГЫГ ТҮГЭЭХ
-
- Сошиал медиа маркетингийн гол зорилго нь зорилтот хэрэглэгчээ зөв оновчлох. Өөрөөр хэлбэл: Зорилтот хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээ, айдас асуудал нь юу байна вэ? Тэд юу хүсч байна вэ? гэдгийг сайтар судлан, идэвхжүүлэлт сурталчилгааг хийх шаардлагатай.
- Сошиал медиа суваг дээр байршуулж байгаа контентын үр өгөөжтэй, сонирхолтой, хүртээмжтэй байхад анхаарах шаардлагатай. Учир нь бүтээгдэхүүн, үйлчилгээний сошиал дээрх хэлбэр, харагдах байдал нь контент юм. Мөн контентыг тогтоосон дүрэм журам, стандарт хэм хэмжээг баримтлан боловсруулна. Тухайлбал: Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга болох зурган контентын урт, өргөний хэмжээ, агуулгыг тухайн сошиал медиа сувгийн тогтоосон стандартын дагуу боловсруулна гэсэн үг.
- Онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ болон идэвхжүүлэлт, урамшууллын мэдээ, мэдээллийг “пин пост” хийх, баннер, ковер дээр байршуулах зэргээр хэрэглэгчид тогтмол харуулна.
Эх сурвалж. Сошиал Медиа Хэрэглээ номоос