Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Sat, 25 Feb 2023 09:39:45 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 BUYER PERSONA буюу ХЭРЭГЛЭГЧИЙН ДҮР ТОДОРХОЙЛОХ https://tech-news.mn/5723/ https://tech-news.mn/5723/#respond Sat, 25 Feb 2023 09:39:07 +0000 https://tech-news.mn/?p=5723 Buyer persona буюу хэрэглэгчийн дүр (идеал дүр, персона ч гэж нэрлэдэг) нь хэрэглэгчийн хүн ам зүй, зан төлвийн хүчин зүйлс, газар зүйн байршил болон тэдний өдөр тутмын амьдралд үүсч байгаа асуудал, хэрэгцээ, шаардлагыг судлан, хүсэл, сонирхолд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, маркетинг, идэвхижүүлэлт сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой бүтээсэн зохиомол дүр юм.
Хэрэглэгчийн дүрийг тодорхойлсноор:
– Маркетингийн стратегиа зөв тодорхойлох
– Маркетинг, идэвхижүүлэлт, сурталчилгааны компанит ажлуудыг үр өгөөжтэй зохион байгуулах
– Хэрэглэгчдэд хүргэх контентын агуулгыг хэрэглэгчийн дүр, хэрэгцээ, шаардлагад үндэслэн боловсруулах
– Хэрэглэгчдээ илүү сайн ойлгох
Хэрэглэгчид ямар асуудал байна вэ?
Бид хэрэглэгчид хэрхэн туслаж болох вэ?
Хэрэглэгч ямар сошиал суваг ашиглаж байна вэ?
Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн зорилгодоо хүрэхэд нь, асуудлаа шийдэхэд нь хэрхэн туслах вэ?

ХЭРЭГЛЭГЧИЙН ДҮР БУЮУ ПЕРСОНА ТОДОРХОЙЛОХ АЛХМУУД

Та бодит мэдээлэл, судалгаа, арга зүйд үндэслэн хэрэглэгчийн дүрийг тодорхойлно. Үүнд:

1. Хэрэглэгчийн дүр буюу персонагаа тодорхойлж, нэр өг

Аль болох олон персона үүсгэж туршина. Хэрэглэгчийн дүр яг бодит хүн байна. Хэрэглэгчдийг тань илэрхийлэх зарим нийтлэг шинж чанарууд болон тулгарч буй асуудлыг нь орхигдуулж болохгүй.

 2. Таниас хэн худалдан авалт хийснийг судлана.

Худалдан авалт хийхийг хүсч байгаа хүмүүс биш, худалдан авалт хийж байгаа хэрэглэгчийг тодорхойлно. Хэрэглэгчийн талаарх бүх мэдээллийг и-мэйлээр, онлайнаар, ярилцлага хэлбэрээр цуглуулах хэрэгтэй. Үүнд: Нас, хүйс, орлого, амьдардаг газар, боловсрол, гэр бүлийн байдал, сонирхол, амьдралын хэв маяг зэрэг хүн ам зүйн мэдээллийг гаргана.
Мөн дүн шинжилгээ хийдэг программ хэрэгслүүдээс мэдээлэл авч болно. Жишээ нь: Фэйсбүүк пэйж дээрх постуудыг сонирхож үзсэн хүмүүсийн талаарх мэдээллийг Facebook Audience Insights хэсгээс авах боломжтой байдаг.

3. Хэрэглэгч тань хэн бэ? гэдгийг тодорхойлно.

– Хэрэглэгчийн хобби, сонирхол
– Байнга ярилцдаг, хөнддөг сэдэв
– Хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцах эх сурвалжууд
– Ямар мэдээллийг илүү сонирхдог
– Яагаад энэ мэдээлэлд ач холбогдол өгдөг
– Ямар төхөөрөмжөөр интернэтэд ордог гэх мэт

4. Хэрэглэгчийн ажил мэргэжлийн тодорхойлолт гаргана. Үүнд:

– Ажилладаг салбар
– Албан тушаал
– Албан байгууллагын мэдээлэл
– Байгууллагын зах зээлд эзлэх байр суурь гэх мэт
Хэрэглэгчийн ажил мэргэжил, албан тушаал, албан байгууллага нь тухайн хүний сонголт, худалдан авалтанд нөлөөлдөг.

5. Хэрэглэгчдэд тулгарч байгаа асуудлуудыг олж мэднэ. Үүнд:

– Тэдэнд зорилгодоо хүрэхэд нь ямар бэрхшээл, саад тулгарч байна вэ?
– Тэднийг амжилтанд хүрэхэд нь юу хойш татаж байна вэ?
– Танай брэндийн талаар бусад хүмүүс юу ярьж байна вэ?
– Тэд яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээнд дуртай вэ?
– Тэд ямар төрлийн асуултуудыг танай ажилтнуудаас байнга асууж байна вэ?
– Бидэнд асуудлыг нь шийдэх ямар боломж байна вэ?

6. Хэрэглэгчдийн хүсэл мөрөөдлийг тодорхойлно. Үүнд:

– Хэрэглэгчийн гол зорилго, эрмэлзэл нь юу байна вэ?
– Тухайн зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтууд тавьсан байна вэ?
– Хэрэглэгчийн зорилгод бидний туслах боломж юу байна вэ?
– Хэрэглэгчид тань цаашид хэн болохыг хүсч байна вэ? Тийм болоход танай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн туслах вэ?

Мөн хэрэглэгчидтэй байнга харилцдаг борлуулалтын ажилтнууд хэрэглэгчийг маш сайн мэдэж байдаг. Тиймээс борлуулалтын ажилтнуудтай хэрэглэгчийн асуудлыг шийдэх бодит ярилцлага хийх хэрэгтэй.

7. Хэрэглэгчийн хүсч байгаа үнэ цэн болон зугатаж байгаа айдсыг нь тодорхойлно. Үүнд:

– Бид хэрэглэгчид юу амлаж чадах вэ?
– Хэрэглэгчийн биднээс хүлээж байгаа үнэ цэн юу байна вэ?
– Хэрэглэгчийн худалдан авах болон үйлчлүүлэхээс татгалзаж байгаа хүчин зүйлс юу байна вэ
– Тэдэнд төвөгтэй, бэрхшээлтэй санагдаж байгаа зүйлс байна уу? Хэрэглэгчтэй харилцаа тогтооход үүсч байгаа төвөгтэй байдал танай байгууллагад байна уу?
– Хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт сэтгэл ханамжтай байна уу?
– Худалдаж байгаа бүтээгдэхүүний үнэ боломжийн байна уу?

8. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийн тань хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, асуудлыг нь хангаж байгаа боломжуудыг тодорхойлно.

Хэрэглэгчдийн гол асуудлыг тодорхойлсны дараа танай бүтээгдэхүүн үйлчилгээ тэдэнд хэрхэн туслаж болох талаар сайн зураглал бий болгох хэрэгтэй. Энэ хэсэгт тухайн брэндийнхээ онцлог талаас нь бодохгүй харин хэрэглэгчдэд ямар үр ашгийг санал болгож байгаад илүү анхаарч дүн шинжилгээ хийх хэрэгтэй.
Хэрэглэгчийн дүр гаргахын ач холбогдол нь маркетерүүдийн хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийн өнцгөөс харах боломжийг олгодог. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчдийн амьдралыг хэрхэн өөрчилж байгаа нь л чухал байдаг.

9. Судалгааны мэдээллийг нэгтгэн хэрэглэгчийн дүр бүтээнэ.

Цуглуулсан мэдээллүүдээс нийтлэг шинж чанаруудыг нь нэгтгэж, хэрэглэгчийн дүрээ гаргана. Хэрэглэгчийн дүр бол танай хэрэглэгчдийн аль нэг сегментийг төлөөлөх бодит нэг хүний тодорхойлолт гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж тухайн сегментэд олон хүн байх учраас бүх хүний шинж чанар багтана гэж байхгүй, гэхдээ энэ дүр нь тухайн сегментийн төлөөлөл бөгөөд таныг контентоо бүтээхэд тухайн дүрээ бодож, бодит хүнд зориулж хийхэд туслах ёстой.

]]>
https://tech-news.mn/5723/feed/ 0
DIGITAL HRM – ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН СИСТЕМ https://tech-news.mn/5718/ https://tech-news.mn/5718/#respond Mon, 26 Dec 2022 06:49:48 +0000 https://tech-news.mn/?p=5718 Digital HRM буюу хүний нөөцийн үүлэн тооцооллын систем нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, бизнес процессыг автоматжуулах, ажилтнуудын мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг үнэн зөв тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм. Үйл ажиллагаа автоматжихын хэрээр байгууллагын ачаалал буурч, бүтээмж нэмэгдэнэ.

Хүний нөөцийн үүлэн тооцооллын систем нь нэмэлт тохиргоо, хөгжүүлэлт хийхгүй шууд ашиглах, 100% вэб технологид суурилсан байдгаараа давуу талтай.

HRM СИСТЕМИЙН ҮНДСЭН МОДУЛИУД

Тайлан, мэдээ – Хүний нөөцийн бодит, баталгаатай мэдээлэлд үндэслэн оновчтой шийдвэр гаргах боломжийг тайлангийн модуль бүрдүүлнэ.
Ажилтны мэдээлэл- Ажилтан, ажил горилогчийн төвлөрсөн мэдээллийн сан үүсгэж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.


Хөдөлмөрийн харилцаа – Байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажлын байр, хууль, дүрэм, журамд нийцсэн гэрээ, тушаал, тодорхойлолт гаргах, ээлжийн амралтын хүсэлт, зөвшөөрөл, тооцооллыг хийх боломжтой.
Ажилтан болон менежерийн портал – Ажилтан болон менежер хүссэн үедээ дурын төхөөрөмжөөс өөрт хамааралтай мэдээллүүдийг авах, чөлөө зөвшөөрөл хүсэх, сургалт төлөвлөх, ур чадвар болон гүйцэтгэлийг үнэлэх, цаг ашиглалт, хөнгөлөлт хангамж, цалингийн мэдээлэл лавлах боломжтой.
Цаг бүртгэл- Ажилтнуудын ажлын цагийг бүртгэж, илүү цаг, амралтын цагийн мэдээллүүдийг автоматжуулах. Ажлын цагийн менежментийн уян хатан бодлогыг уг модульд хэрэгжүүлэх боломжтой.
Карьер хөгжлийн төлөвлөгөө – Ажилтны ур чадвар, туршлага, гүйцэтгэлд үндэслэн карьерийн замналын төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх боломжтой.
Сургалт хөгжил- Ажилтны хувийн хөгжлийн төлөвлөгөө, ур чадварын үнэлгээнд үндэслэн сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын төлөвлөгөө болон сургалтын үр дүн, үнэлгээний тайланг боловсруулж, нэгтгэнэ.
Цалин – Ажилтантай холбоотой тушаал, хөнгөлөлт хангамжийн бүртгэл, ажил эрхлэлт зэрэг мэдээлэл татагдаж цалин бодолтыг автоматжуулна. Татвар, нийгмийн даатгалын тайлан шууд гарна.
Мобайл хүсэлт – Ажилтан гар утаснаасаа чөлөө хүсэх, удирдлага батлах, ирцийн мэдээллийг хянах боломжтой.
Үнэлгээ- Ур чадварын үнэлгээ, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсыг автоматжуулан, программчилсан.

HRM СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГУУД

Хэрэв та байгууллагадаа тохирох HRM систем хайж байгаа эсвэл нэвтрүүлэх гэж оролдоод нэг л болж өгөхгүй байвал дараах шаардлагуулыг хангасан эсэхээ нягтлаарай.
– Хэрэгцээгээ тодорхойлох. Ихэнх байгууллага систем сонгохдоо хэрэгжүүлж, бий болгохыг хүсч байгаа зүйлс буюу мөрөөдлийн жагсаалт гаргадаг нь алдаа болдог. Гэтэл систем сонгох хэрэгцээ шаардлагыг тухайн байгууллагын алсын хараа, эрхэм зорилгод үндэслэн боловсруулсан байх хэрэгтэй. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хүн хүч зэрэг байгууллагын нөөцийн хязгаарлалтуудыг тооцож системээ сонгох шаардлагатай.
– Төслийг хэрэгжүүлэх шалгуур. Зөв сонголт хийхийн тулд нийлүүлэгчдийг шалгуур үзүүлэлтээр үнэлэх нь үр дүнтэй. Жишээ нь: Тухайн байгууллагын туршлага, системийн хэрэглэхэд хялбар, уян хатан байдал, интеграци болон өргөтгөх боломж, системийн дэмжлэг зэрэг шалгуураар хэмжих шаардлагатай.
– Нэвтрүүлэлт бол нэг удаагийн ажил биш, тасралтгүй үргэлжлэх, сайжруулалт, хөгжүүлэлтийн процесс тул хамгийн үр дүнтэй ажайл аргачлалаар хэрэгжүүлээрэй. Хүрэх зорилго, хийх ажлаа жижиг хэсгүүдэд хуваан үр дүнгээ тухай бүр хэмжээд явдаг энэхүү арга барил нь хүмүүс залхаж, шантрах эрсдэлээс сэргийлнэ.
– Үр өгөөжөө хүртэх. HRM систем нэвтрүүлэн, өгөгдлийн дүн шинжилгээг хийснээр гарах үр өгөөж өндөр. Тухайлбал, ажилтны сэтгэл ханамж, борлуулалт, бүтээмж нэмэгдэх, зардал буурах, үр ашиггүй процессыг илрүүлэх боломжтой. Аливаа үйл ажиллагааг автоматжуулснаар өгөгдөл цуглуулах нөхцөл бүрддэг бөгөөд өгөгдлийг хэр цэгцтэй цуглуулж, зөв шинжилгээ хийж чадсан бизнес амжилттай өсдгийг дэлхийн топуудын жишээнээс харж болно. Иймд орчин үеийн газрын тос гэгдэх болсон өгөгдлийг зөв шинжилж сурснаар хүртэх боломжтой үр өгөөж тэр хэмжээгээр өсөх болно.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, СОШИАЛ ОРЧНЫ БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД номоос

]]>
https://tech-news.mn/5718/feed/ 0
БҮТЭЭЛЧ КОНТЕНТ https://tech-news.mn/5705/ https://tech-news.mn/5705/#respond Fri, 02 Dec 2022 00:37:08 +0000 https://tech-news.mn/?p=5705 Бидний бүтээж байгаа контентын зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулахдаа биш хэрэглэгчдийг өдөөх, сэдэлжүүлэх, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх зөвлөмж зөвлөгөө, ухааруулсан онч мэргэн үгс, хэрэглэгчийн туршлага, сэтгэгдэл, өмнөх дараах өөрчлөлт болон хөшигний ард бүтээж байгаа үйл явдлыг тусгасан бүтээлч байх шаардлагатай. Тухайлбал:
1. ИДЭВХИЖҮҮЛЭХ – Хэрэглэгчдийг идэвхижүүлэх, оролцоо нэмэгдүүлэх, Бүтээгдэхүүнээ хэрэглэх, эсвэл танилцуулах, сурталчлах сонирхолтой хэрэглэгчдийг оролцуулсан уралдаан зохион байгуулах


2. СУГАЛААТ ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ- Хэрэглэгчдийн худалдан авч байгаа бүтээгдэхүүн болон үнийн дүнгээс хамаарсан тодорхой хэмжээний шагналын сантай сугалаат худалдаа зохион байгуулах
3. ӨМНӨХ БА ДАРААХ ҮР ДҮН – Хэрэглэгчийн хэрэглээний өмнөх болон дараах үр дүн, өөрчлөлт, түүх, амжилт, сэтгэгдлийг хуваалцах
4. ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ- Тухайн бүтээгдэхүүний үнийн доод хэмжээг зарлаж, хэрэглэгч дунд дуудлага худалдаа зохион байгуулан, хамгийн өндөр үнэ зарласан хэрэглэгчид бүтээгдэхүүнээ борлуулах
5. ТАНИЛЦУУЛГА ВИДЕО – Хэрэглэгчдийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа туршлага солилцох, таниулах, хамтран бүтээж байгаа үйл явц
6. ФЭНҮҮДИЙН ХӨТӨЛБӨР – Фэнүүддээ хямдрал, урамшуулал санал болгох, бүтээгдэхүүн бэлэглэх, уралдаан, тэмцээн зохион байгуулах

7. БАРИМТ ДУРДАХ- Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдлэг олгох. Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгч нартаа боловсрол олгох мэдээллүүдийг хүргэх
8. БИЗНЕСИЙН ХОЛБОГДОЛТОЙ ИШЛЭЛ- Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой сонирхолтой ишлэл нийтлэх
9. ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ – Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн хэрэглэх, худалдан авах талаар хэрэглэгчийн нийтлэг асуудаг асуултанд хариулах
10. ТҮҮХ ӨГҮҮЛЭХ- Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн хэрэглэх, ач холбогдол болон бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар халуун яриа өрнүүлэх. Мөн бүтээгдэхүүн хэрхэн бүтсэн түүхийг харуулах
11. ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ – Бүтээгдэхүүн үйлчилгээний статистик тоо баримт, судалгааг зураг, диаграмаар тайлбарлах
12. ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ – Бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал, онцлог эсвэл салбарын чиг хандлагын талаар сонирхолтой ярилцлага, нийтлэл хэвлүүлэх, арга хэмжээ зохион байгуулах
13. БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРАА, ЗОРИЛГОО ТҮГЭЭХ- Байгууллагын алсын хараа, эрхэм зорилгоо хэрэглэгчийн үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжтай уялдуулан танилцуулах

]]>
https://tech-news.mn/5705/feed/ 0
ERP НЭВТРҮҮЛЭЛТИЙН ҮЕД ГАРГАДАГ АЛДААНУУДААС СЭРГИЙЛЭЭРЭЙ https://tech-news.mn/5700/ https://tech-news.mn/5700/#respond Thu, 01 Dec 2022 05:37:53 +0000 https://tech-news.mn/?p=5700 ERP системийг хүний биеийн тархи мэдрэлийн системтэй адилтгаж үздэг. Мэдрэлийн систем хэвийн ажиллаж байх үед хэн ч түүний ажиллагаанд санаа тавьдаггүй, харин асуудал гарахад бүх анхаарлыг түүнд хандуулдаг. ERP системийн хувьд мөн адил, асуудал гарвал бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог.

Учир нь ERP системтэй холбоотой асуудал байгууллагын бүхий л чухал процесст нөлөөлж байдаг.
Том корпораци, компаниуд ERP систем нэвтрүүлэхдээ бүтэлгүйтэж байсан түүх цөөнгүй.
Ийнхүү ERP систем нэвтрүүлэх төслийн үед гардаг түгээмэл алдаануудаас зайлсхийх зөвлөмжийг хүргэж байна.  
Алдаа 1. Оновчгүй систем сонгох

Байгууллагууд санхүү, худалдан авалт болон хүний нөөцийн удирдлагын систем сэтгэл ханамжгүй болох үедээ цогц ERP систем сонгож асуудлаа шийдвэрлэх хандлагатай.
ERP систем нэвтрүүлэх шийдвэр гаргалт нь голдуу хөнгөн хийсвэр, демо ажиллуулж үзээд дурлачихдаг, бусад байгууллагын амжилттай нэвтрүүлсэн туршлагаар бүх асуудлыг тань шийдэж өгнө гэдэгт итгэчихдэг.
Шинэ систем сонгохын өмнө тухайн системийн давуу талуудыг судлаж, байгууллагын тань онцлогт тохирох эсэхийг судлаарай. Юун түрүүнд өөрийн байгууллагын хэрэгцээ шаардлагыг мэргэжлийн түвшинд тодорхойлж, түүнийхээ дагуу ERP системүүдийг үнэлэн сонгох нь хамгийн зөв арга юм.

Алдаа 2. Төслийнхөө амжилтыг хэмжиж чаддаггүй

Байгууллагууд ERP систем нэвтрүүлэх явцад үндсэн хэрэгцээг хангах зорилгуудыг оновчтой тодорхойлоогүй байдаг. Мөн төслийн цар хүрээ, санхүүгийн шаардлага ч тодорхойгүй байдаг.
Шинэ систем нэвтрүүлэхийн өмнө төслийн зорилго, төсөлд шаардлагатай цаг хугацаа, нөөц, төслийн гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлсон байх шаардлагатай.

Алдаа 3. Буруу төлөвлөлт

ERP систем нэвтрүүлэх ихэнх төслүүд буруу төлөвлөлтөөс болж бүтэлгүйтдэг. Буруу төлөвлөлт нь зарцуулагдах цаг хугацааг хэт өөдрөгөөр тооцох, бизнес процессын дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн удирдлагыг дутуу тооцоолсон, ур чадвар дутагдсан байдлаас хамаардаг.
ERP систем нэвтрүүлэх төлөвлөгөөг гаргах үйл явц нь байгууллага өндөр түвшний стратеги төлөвлөлт хийж байгаатай нэгэн адил юм. Төслийн төлөвлөгөөний үе шат бүр байгууллагын алба хэлтсүүд, багуудын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Мөн гарч болзошгүй асуудлуудыг тодорхойлж, эрсдлээс сэргийлэх төлөвлөлтийг хийх хэрэгтэй.

Алдаа 4. Нөөцийн дутагдал

Хамгийн чадварлаг ажилтанд ERP төслөө хариуцуулах ёстой гэж үзэх нь эрсдэлтэй. Учир нь ажилтан энэхүү төсөлд ажлын тодорхой хугацааг зарцуулдаг тул анхаарал төвлөрөл сарниж, чухал даалгаврууд дээр ажиллах цаг хугацаа багасч, төслийн ажлууд хугацаандаа дуусахгүй хойшлох шаардлага гардаг.
Тиймээс нөөцийг оновчтой хуваарилах нь хамгийн чухал. Хүчирхэг төслийн багийг бүрдүүлэх нь ERP нэвтрүүлэх төслийн бүтэлгүйтэх эрсдлийг бууруулна. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, аутсорсинг авах түгээмэл жишиг ч байдаг.

Алдаа 5. Хэт их өөрчлөлт

ERP системд хэт их өөрчлөлтүүд хийх, шинэ шинэ модулиуд хөгжүүлэх нь төслийн цар хүрээг өргөжүүлж, системийг түвэгтэй болгодог. Өөрчлөлт хийх нь буруу биш гэхдээ тохирсон хэмжээнд барих нь чухал.
Төслийн менежер төслийн цар хүрээ, бизнесийн хэрэгцээ, шаардлага, системийн чадавх, нөөцийн хуваарилалт зэрэг олон нөхцөлүүдийг тооцоолж системд шинэ модуль нэмэх, өөрчлөлт хийх шийдвэрийг гаргах нь зүйтэй.

Эх Сурвалж: MogulConsulting

]]>
https://tech-news.mn/5700/feed/ 0
Вэбсайт нь байгууллага болон бүтээгдэхүүний танилцуулга төдий зүйл байхаа больж маркетингийн хамгийн чухал хэрэгсэл болсон https://tech-news.mn/5693/ https://tech-news.mn/5693/#respond Tue, 29 Nov 2022 09:22:08 +0000 https://tech-news.mn/?p=5693 1989 онд Женев дахь физикийн CERN лабораторид Английн инженер Tim Berners-Lee гэдэг хүн анхны вэбсайтыг бүтээжээ.

Вебсайт нь:

– Хувь хүн эсвэл байгууллагын интернэт дэх төлөөлөгч. Байгууллага вэбсайтаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад бүх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхээс гадна хэрэглэгчийн урсгалыг татах боломжтой.
– Вэбсайт нь хэрэглэгчдийн компьютер эсвэл гар утсанд суулгасан вэб хөтчийн (Google Chrome, Mozilla Firefox, Safari зэрэг) тусламжтайгаар мэдээллийг харуулна.
– Вэбсайт нь интернэтэд байрлах сервер компьютерт хадгалагдсан өөрийн гэсэн хаягтай бүлэг өгөгдөл, программ. Вэбсайт бүтээх гэж байгаа бол HTML, javascript, CSS, PHP зэрэг технологи ашиглана.
– Вэбсайт нь байгууллага болон бүтээгдэхүүний танилцуулга төдий зүйл байхаа больж маркетингийн хамгийн чухал хэрэгсэл болсон.

ВЭБСАЙТЫГ АГУУЛГЫН ҮҮСЛЭЭР НЬ:

– Статик вэбсайт (Static)- Хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг хөдөлгөөнгүй вэбсайт. Мэдээллийг өөрчлөхийн тулд сервер дээр хадгалагдаж байгаа файлуудын HTML эх кодыг өөрчлөх шаардлагатай байдаг. Ийм төрлийн вэбсайт захиалж хийлгэхэд үнэ өртгийн хувьд харьцангуй хямд.
– Динамик (Dynamic) буюу автоматжуулсан вэбсайт – Агуулга нь мэдээллийн сангаас тусгай скрипт кодын тусламжтай дуудагдаж дэлгэцэд харагдана. Вэбсайтад контент шинээр оруулах, шинэчлэх, засварлахад хялбар ба илүү үр дүнтэй.

ВЭБСАЙТЫГ БАЙРШЛААР НЬ:

– Интернэтэд байршсан.
– Дотоод сүлжээнд байршсан (зарим байгууллагуудын хувьд)
Мэдээллийн хэмжээ, бүтэц, хэрэглэгчдэд хүрч байгаа байдал, зорилгоор нь:
– Газардах хуудас: Бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ борлуулах зорилготой газардах хуудсыг үндсэн вэбсайтаас тусад нь хийдэг.
– Байгууллагын танилцуулга вэбсайт
– Онлайн буюу цахим худалдааны вэбсайт
– Мэдээллийн портал вэбсайт
– Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний каталоги
– Форум, хэлэлцүүлэг, блог
– Хайлтын системүүд: Google, Baidu, Bing, Ask гэх мэт
– Электрон шуудангийн үйлчилгээ: Gmail, Yahoo, Outlook, iCloud гэх мэт
– Нийгмийн сүлжээ: Facebook, Twitter, WhatsApp, Instagram, LinkedIn, Pinterest гэх мэт
– Файл солилцох үйлчилгээ буюу файл хостинг (File hosting service)
– Дата хостингийн үйлчилгээ
– Цахим орчинд бичиг баримт боловсруулах үйлчилгээ. Жишээ нь: Google docs
– Видео байршуулах үйлчилгээ (Video hosting): YouTube, Vimeo, Dailymotion гэх мэт
– Зураг байршуулах үйлчилгээ: Shutterstock, pinterest, freepik гэх мэт

ТҮГЭЭМЭЛ ҮГ ХЭЛЛЭГ:

URL (UNIFORM RESOURCE LOCATOR) ХАЯГ

URL хаяг нь вэбсайтын хаягийг илэрхийлэх бичлэгийн хэлбэр https://www.вэбсайтын_нэр.өргөтгөл хэлбэртэй бичигдэнэ.
– https – Hyper Text Transfer Protocol буюу цахим мэдээллийг дамжуулах протокол
– www – World Wide Web буюу Дэлхийг хамарсан сүлжээ
– Домайн нэрийн өргөтгөл – Тухайн вэбсайтын агуулга, зориулалт, харьяалалыг илэрхийлдэг.
Өргөн хэрэглэгддэг өргөтгөлүүд: .com – commercial, .net – network, .biz – business, .edu –education, .gov – government, .org – organisation
URL хаягийн өргөтгөлд тухайн улсын нэрний товчлол ашиглах нь түгээмэл. Тухайлбал: .mn – mongolia (Монгол), .jp – japan (Япон), .ru – russia (Орос) гэх мэт. Мөн .com + .jp = .co.jp, .net + uk = .ne.uk, .gov + .mn -gov.mn, edu + mn = .edu.mn гэх мэт 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болно.

ДОМАЙН НЭР

Интернэт орчинд байрлаж байгаа вэбсайт бүр интернэт хаягтай. Үүнийг домайн нэр гэнэ. Жишээ нь tech-news.mn вэбсайт руу орохын тулд www.tech-news.mn гэдэг хаягаар хандана. Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэцтэй байна.
Домэйн нэрийн сонголт нь тухайн вэбсайт эзэмшигчийн сонирхол, байгууллагын үйл ажиллагааг илэрхийлсэн агуулгатай байх нь түгээмэл.
Домайн нэр нь дэд домайн буюу (subdomain name)-г үүсгэн ашиглаж болно. Жишээ нь tech-news.mn гэсэн домэйн нэр нь үндсэн вэбсайт руу хөтөлдөг бол, news.tech-news.mn дэд домэйн нэр нь тухайн вэбсайтын мэдээний хэсэг рүү хөтөлдөг байх.

ДОМАЙН НЭРИЙН СИСТЕМ (DNS)

Бид гар утсандаа хэн нэгний дугаарыг хадгалахдаа тухайн хүний нэрийг бичиж хадгалдаг бөгөөд утасны contacts цэсэнд олон хүний дугаар хадгалагддаг. Тэгвэл утасны дугаарыг IP хаяг, дугаарын эзний нэрийг Domain name гэж ойлгоно. Хэрвээ та утсан дээрээ хэн нэгний утасны дугаарыг тэмдэглэсэн бол дахин утасны дугаарыг нь хийх шаардлагагүйгээр оруулсан нэрээр нь хайгаад л амархан залгах боломжтой болдог. Хүн бүрийн утасны дугаарыг цээжлэх шаардлагагүй гэсэн үг. Үүнтэй адил domain name нь цахим хуудасны IP хаягийн нэр. Хэрвээ та google.com гэж орж байгаа бол google.com гэдэг домайн нэрний ард байгаа IP хаяг руу хандаж байна гэсэн үг. Харин тухайн IP хаяг нь google-ын хайлтын систем ажиллаж байгаа сервер компьютерын хаяг нь байна гэсэн үг.
Тэгвэл DNS (Domain Name System) буюу домайн нэрийн систем нь дээрх бүх хувиргалтын процессыг гүйцэтгэдэг байна. Домайн нэрийн систем дээр маш их мэдээлэл байдаг бөгөөд хэрэглэгчийн хүсэлтэд үндэслэн шаардлагатай IP хаягийн мэдээллийг өгдөг.


ВЭБ ХӨТӨЧ (BROWSER)
Вэб хөтөч нь интернэт сүлжээн дэх вэб хуудсуудыг хайх, харах боломжийг дэмждэг, вэб хуудсуудыг үзүүлдэг программ юм. Вэб хаягийг нээж харуулдаг хайлтын систем ч гэж нэрлэдэг. Вэб хаягийг нээж харуулдаг хайлтын систем ч гэж нэрлэдэг.

– Google Chrome, Mozilla Firefox, Internet Explorer, Apple Safari, Opera зэрэг вэб хөтчүүд түгээмэл ашиглагддаг.
Таны компьютер, гар утас, төхөөрөмж вэб хөтөч программ ашиглахгүй бол интернетэд байршуулсан мэдээллийг харах боломжгүй юм.

ВЭБ ХОСТИНГ

Вэбсайтыг интернэтэд байршуулах боломжтой вэб серверээр хангах үйлчилгээ. Вэб хостинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас вэбсервер (вэбсайт нь 24 цаг, 365 хоногийн турш байнга асаалттай вэб сервэр дээр байрладаг) түрээслэн, вэбсайтаа байршуулж, домэйн нэрээ холбон тохируулснаар таны вэбсайт бусдад харагдах боломжтой болж, ажиллаж эхлэнэ гэсэн үг.

]]>
https://tech-news.mn/5693/feed/ 0
ТҮНШЛЭЛИЙН МАРКЕТИНГИЙН БИЗНЕС ЭРХЛЭХ https://tech-news.mn/5687/ https://tech-news.mn/5687/#respond Mon, 14 Nov 2022 12:41:37 +0000 https://tech-news.mn/?p=5687 Affiliate marketing буюу түншлэлийн маркетинг нь өөрийн суваг дээрээ (вэбсайт) брендийн бүтээгдэхүүнийг сурталчлах замаар хийсэн борлуулалт бүрээсээ шимтгэл авдаг бизнесийн загвар юм. Мөн вэбсайт руу товших эсвэл аппликэйшн татаж авах зэрэгт урамшуулал авах боломжтой.
Түншлэлийн хөтөлбөрийн үндсэн зарчим нь хэрэглэгч таны өөрийн суваг дээр байршуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааны холбоос дээр даран, тухайн суваг руу дамжин орж, худалдан авалт хийснээр та тодорхой шимтгэл, ашиг хүртэх юм.
Түншлэлийн хөтөлбөрт элсэх нь үнэ төлбөргүй байдаг тул та эхлэлийн зардлын талаар санаа зовох хэрэггүй.

АФФИЛИАТ МАРКЕТИНГИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ
Аффилиат маркетинг нь дэлхий нийтэд хурдацтай өсч байгаа, бага өртгөөр өндөр үр ашиг олох боломжтой бизнесийн загвар.


ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХЯЛБАР
Танд ямар нэгэн борлуулалтын санал боловсруулах, хөгжүүлэх зэрэг ажлууд гүйцэтгэх шаардлагагүй. Зөвхөн өөрийн суваг дээр бүтээгдэхүүн борлуулах л үүрэгтэй.

ЭРСДЭЛ БАГА
Аффилиат хөтөлбөрт элсэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж авах, элсэлтийн хураамж төлөх гэх мэт хөрөнгө оруулалт хийх шаардлага байхгүй

ПАССИВ ОРЛОГО
Хөтөлбөрт хамрагдан өөрийн эх сурвалжууд дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг байршуулан, хэрэглэгчийн урсгалыг татаж оролцуулахад л цаг зарцуулна. Хэрэв энэ амжилттай болж чадвал та унтаж байхдаа ч мөнгө хийх боломжтой болох юм.

ТООЦООЛОХОД ХЯЛБАР
Аффилиат маркетингийн хөтөлбөрт брэндийн сурталчилгааг байршуулснаар хүртэх шимтгэл, ашгаа тооцоолох арга нь маш хялбар. Ямар нэгэн эргэлзээ төрүүлэх, олон давхар бодолт хийх гэх мэт төвөгтэй үйлдлүүд байхгүй.
Аффилиат маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэх платформыг бусад платформтай харьцуулахад хэд хэдэн сул тал бий.
– Таниас уйгагүй, тасралтгүй хөдөлмөр, тэвчээр шаардана. Та хоромхон зуур л баяжчихгүй. Та хэрэглэгчдийн урсгалыг идэвхитэй татахын тулд найдвартай, чанартай бүтээгдэхүүн сурталчлах хэрэгтэй. Мөн блог хөтлөх, бусад мэдээллийн хэрэгслүүдээр брэндийг таниулах, арга хэмжээ зохион байгуулах зэрэг нэмэлт боломжуудыг хэрэгжүүлэх шаардлагатай.
– Танд ямар нэгэн удирдлагаар хангах, чиглүүлэх удирдлага гэж байхгүй. Та аль болох олон хэрэглэгчийн урсгалыг тухайн суваг руу оруулж, худалдан авалт хийлгэж, худалдан авалтынхаа шимтгэлээр л ашгаа хүртэнэ.
– Байгууллагын дүрмийг дагана. Хөтөлбөрт хамрагдаж байгаа захиалагч байгууллагаас өгсөн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн танилцуулах, ямар агуулгатай мэдээллийг түгээх зааварчилгааг л дагана. Харин та бусдаас ялгарахуйц байхын тулд илүү бүтээлч байх шаардлагатай болно.

 

]]>
https://tech-news.mn/5687/feed/ 0
КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭ https://tech-news.mn/5678/ https://tech-news.mn/5678/#respond Sat, 29 Oct 2022 13:47:11 +0000 https://tech-news.mn/?p=5678 Компьютерын сүлжээний хөгжлийн түүх нь компьютер үүссэн 1950-аад оноос эхэлнэ.

  • 1960-аад онд компьютеруудыг мэйнфрэйм гэж нэрлэгдэх толгой компьютерт холбон, сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн.
  • 1970-аад онд компьютерын овор хэмжээ жижгэрч, байгууллага, корпорацууд өөрсдийн мэйнфрэйм компьютер дээр мэдээллийн сан үүсгэн, сүлжээнд байгаа бусад компьютерууд мэдээллийн санд холбогдон, мэдээлэл авч болдог шинэ технологийг нэвтрүүлсэн.
  • 1980-аад онд микрокомпьютер буюу хувь хүн, жижиг бизнесийн хэрэглээний компьютерууд гарч ирсэн.
  • Микрокомпьютерууд дэлхий даяар хурдацтай тархсан тул 1990-ээд онд тэдгээрийг түшиглэсэн “Тусгай зориулалтын сервер бүхий дотоод сүлжээ” түгээмэл ашиглагдах болсон.

Ийнхүү өнөөдрийг хүртэл компьютерын сүлжээ хурдацтай хөгжиж дэлхийг бүрхсэн асар том торон сүлжээг үүсгэж чадсан түүхтэй. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн гол тулгуур нь компьютер бөгөөд даяаршсан мэдээллийн хөдөлгөгч хүч нь компьютерын сүлжээ юм.

КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭ НЬ ХЭД ХЭДЭН КОМПЬЮТЕР ХООРОНДОО ХОЛБОГДОН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ, НЭМЭЛТ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХАМТРАН АШИГЛАХ ҮЙЛ ЯВЦ ЮМ.

Компьютерын сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтай хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн санд хандах боломжийг хэрэглэгчид олгодог.

Компьютеруудыг сүлжээнд холбохын тулд техник хангамж болон программ хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай.

СҮЛЖЭЭНИЙ БОЛОМЖУУД

  • Мэдээллийг хамтран ашиглахыг зөвшөөрсөн бүлэг хэрэглэгч үүсгэж болдог. Бүлэг хэрэглэгчийн сүлжээнд тусгай нууц үгээр нэвтэрч, мэдээллийг хамтран ашиглана.
  • Сүлжээний хэрэглэгчид нь бичиг баримт, файлыг дамжуулах, и-мэйл илгээх боломжтой.
  • Сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс хандан хэвлэх төхөөрөмж, сканнер болон бусад нэмэлт төхөөрөмжийг ашиглах боломжтой.

СҮЛЖЭЭНИЙ ТЕХНИК ХАНГАМЖИЙН ОРЧИН

Сүлжээний техник хангамж нь компьютерууд хоорондоо холбогдоход зориулсан физик орчин юм. Үүнд: Сүлжээний кабель, хаб, свич, замчлагч, модем зэрэг физик төхөөрөмжүүдээс гадна кабель утасны толгой, хүлээн авагч, дамжуулагч, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер зэргийг хамааруулна.

ХАБ (HUB)

Дотоод сүлжээний гол төхөөрөмж. Хаб нь ирсэн мэдээлэлд ямар нэгэн боловсруулалт хийхгүй шууд бусад бүх гаралтууд руу шууд дамжуулдаг.

СВИЧ (SWITCH)

Свич нь мэдээлэл дамжих явцад тухайн мэдээллийн хүрэх дараагийн цэг, түүнд хэрхэн хүрэх замыг нь зааж өгөх зорилготой сүлжээний төхөөрөмж. Свич нь хабын гүйцэтгэх үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ 2 өөр компьютерын нэгэн зэрэг илгээсэн дохиог дотроо логик зам үүсгэн саадгүй нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл свич нь илүү ухаалаг ажилладаг бөгөөд дотроо мэдээлэл боловсруулалт хийдэг.

ЗАМЧЛАГЧ (ROUTER)

Замчлагчийг ашигласнаар интернэт сүлжээнүүдийн хооронд мэдээлэл дамжуулах боломж бүрдэнэ. Үндсэн үүрэг нь тухайн сүлжээнээс гарч байгаа мэдээллийг хамгийн дөт замаар эцсийн цэгт нь хүргэдэг. Өгөгдөл дамжуулахдаа IP (Интернет протокол) хаяг ашигладаг тул замчлагч гэж нэрлэдэг.

ГАЛТ ХАНА (FIREWALL)

Энэ нь нийтийн сүлжээ болон компьютерын систем рүү интернэт холболтоор дамжин ирж байгаа мэдээллийг шүүх, сүлжээг гадны халдлагаас хамгаалах программ хангамж болон техник хангамжийн нэгдэл юм. Firewall-г Монгол хэлэнд галт хана гэж орчуулдаг.

СҮЛЖЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ОРЧИН

Сүлжээний компьютерийг бусад компьютертэй нь холбох интерфейс болж байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол зэргийг хамааруулна.

  • Компьютерын сүлжээг хамрах хүрээгээр нь:
  • Хувийн сүлжээ – Personal area network (PAN)
  • Дотоод сүлжээ –  Local Area Network (LAN)
  • Цогцолборын сүлжээ – Campus Area Network  (CAN)
  • Хотын сүлжээ –  Metropolitan area network (MAN)
  • Өргөн бүсийн сүлжээ –Wide area network  (WAN) гэж ангилна.

Интернэт нь WAN буюу өргөн бүсийн сүлжээний хамгийн сонгодог жишээ бөгөөд хүмүүс хооронд мэдээлэл болон өгөгдөл дамжуулах зорилгоор kомпьютер, ухаалаг төхөөрөмж, гар утас, сервер зэрэг техник, тоног төхөөрөмжүүдийг нэгтгэн холбосон дэлхийг хамарсан сүлжээ (World Wide Web ) юм. Өөрөөр хэлбэл интернэт нь дэлхий даяарх мянга, мянган компьютерын сүлжээг холболтын нэгдсэн стандарт хэлээр нэгтгэсэн асар том тооцоолох төхөөрөмжүүдийн систем юм.

ИНТЕРНЭТ ПРОТОКОЛ – Холболтын нэгдсэн хэлийг IP (Internet Protocol) буюу интернэт протокол гэнэ. Өөрөөр хэлбэл интернэт протокол нь сервер болон төхөөрөмжүүд хоорондоо холбогдож, ойлголцох дүрэм, журам, стандарт юм. Холболтын төхөөрөмж бүр өөрийн IP хаягтай.

ИНТЕРНЭТИЙН ХУРД-Интернэт сүлжээний хүчин чадал нь сүлжээгээр дамжих өгөгдлийн хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд үүнийг интернэтийн хурд гэж нэрлэдэг. Интернэт сүлжээний хурдыг секундэд дамжигдах өгөгдлийн хэмжээгээр хэмжинэ. Хурдыг хэмжих нэгжүүд: Kbps (kilo bps), Mbps (Mega bps). Энд: bps нь bit per second буюу секундад дамжуулах битийн хэмжээ.

Видео бичлэг болон том хэмжээтэй зураг, файл зэрэг нь интернэтийн хурдаас хамааран удаан татагдах, гацах, тасалдах магадлалтай. Тиймээс интернэт хэрэглээний шаардлага, үйлчилгээний үнэ тарифаас хамааруулан ISP (Internet Service Provider) буюу интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас өөрт тохирсон хурдтай интернэтийн үйлчилгээг авах хэрэгтэй.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ & СОШИАЛ ОРЧНЫ БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД НОМООС

]]>
https://tech-news.mn/5678/feed/ 0
НАНО ТЕХНОЛОГИ ТҮҮНИЙ ҮР ШИМ https://tech-news.mn/5673/ https://tech-news.mn/5673/#respond Fri, 28 Oct 2022 06:10:05 +0000 https://tech-news.mn/?p=5673 Нано шинжлэх ухаан ба нанотехнологи нь хими, биологи, физик, материйн шинжлэх ухаанууд, инженерчлэл зэрэг шинжлэх ухааны бусад салбаруудад өргөн хэрэглэгддэг. Энэ нь 1–100 нанометрийн (10-9) асар жижиг хэмжээтэй зүйлсийг судалдаг шинжлэх ухааны салбар  юм.

Нанотехнологийн тухай анхны санал санаачлагыг 1959 онд Америкийн Физикийн Нийгэмлэгийн хурал дээр физикч Richard Feymann танилцуулж байжээ. Feymann өөрийн илтгэлдээ аливаа бодисыг атом молекулын түвшинд өөрчлөх асуудлыг хөндсөн аж. Түүнээс арваад жилийн дараа Японы профессор Норио Танигүчи хэт бичил нарийвчлалтай машинчлалын төсөл дээр ажиллаж байхдаа анх нанотехнологи гэдэг нэр томъёог хэрэглэсэн байна. Харин нанотехнологи хэмээх шинжлэх ухаан бодит утгаараа хөгжиж эхэлсэн үе нь 1981 он бөгөөд энэ нь электрон микроскопоор аливаа зүйлсийг атомын түвшинд хүртэл харах боломжтой болсон цагаас эхэлсэн ажээ.

Нэг нанометр гэдэг нь нэг метрийг тэрбум хуваасны нэгтэй дүйцэх өчүүхэн хэмжээс юм. Жишээ нь: Сонины нэг хуудас цаас 100,000 нанометрийн зузаантай байдаг.

Нанотехнологи нь тодорхой нэг атомын бүтцийг өндөр нарийвчлалтай судлах боломжийг олгодог. Ингэснээр хүн төрөлхтөн өндөр хатуулагтай, хөнгөн, химийн урвалж чанар идэвхитэй, идэвхигүй  зэрэг өөрийн хүссэн атомын загварчлалтай материалийг зохион бүтээх боломжтой болж байна.

НАНОТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ

Нанотехнологийн үр шимийг хамгийн их хүртэж байгаа салбар бол электроникийн салбар.

Транзистор, диод гэх мэт элементүүд нанометрийн хэмжээнд аль хэдийн оччихсон. Үүний ачаар нэг чипэнд оногдох элементүүдийн тоо ихэсч эдийн засгийн зардал буурснаар өнөөдөр хүн бүхэн ухаалаг гар утас, компьютер хэрэглэх боломж нь бүрдсэн байна. Түүнчлэн хавтгай дэлгэц, нугардаг дэлгэц зэрэг нь нанотехнологитой холбоотой. Мөн өөрийгөө цэвэрлэдэг бохирддоггүй, ямар нэгэн толбо тогтдоггүй, усанд нордоггүй материалыг нанотехнологиор гарган авна. Өөрөөр хэлбэл бохирдоггүй, цэвэрлэх шаардлагагүй даавуугаар хийсэн хувцас хийх боломжтой.

Өөр нэгэн салбар бол косметикийн салбар. Арьсыг тань үргэлж толигор, хөгшрүүлэхгүй байлгах гээд олон бүтээгдэхүүн гарч байгаа. Жишээ нь: Нарны тосонд титан болон цайрын оксидын нанопартикл агуулагддаг бөгөөд нарнаас ирсэн хэт ягаан туяаны энергийг ашиглан катализын урвал явуулан арьсыг хамгаалдаг юм.

Байгаль өөрөө туйлын гайхамшигтай бүтээл. Нанотехнологи бол хүний бүтээсэн зохиомол зүйл огтоос биш. Угаасаа байгальд оршсоор л байсан зүйл юм.

]]>
https://tech-news.mn/5673/feed/ 0
МУЛЬТИМЕДИА ТЕХНОЛОГИ https://tech-news.mn/5667/ https://tech-news.mn/5667/#respond Wed, 26 Oct 2022 14:03:02 +0000 https://tech-news.mn/?p=5667 Мультимедиа технологи нь хэвлэмэл болон дижитал контентоор дамжуулан хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох, харилцаа холбоо тогтоох боломжийг дэмждэг интерактив, компьютерт суурилсан технологи юм. Энэ салбарын мэргэжилтнүүд компьютерын программ хангамж ашиглан онлайн график дүрслэл, контентийг боловсруулж, хөгжүүлдэг.

Тэмдэгт, зураг, аудио, видео зэргийг компьютерт нэгтгэн зохион байгуулж цахим агуулга бүтээхийг мультимедиа гэнэ. Тэдгээрийг бий болгоход ашигладаг программ хангамжийг мультимедиа бүтээх хэрэгсэл гэнэ. Movie maker, Flash зэрэг төрөл бүрийн программууд ашиглан мультимедиа контент бүтээнэ.
Мультимедиа технологийн жишээнүүдэд видео подкаст, аудио слайдууд, анимаци видео зэргийг дурдаж болно. Эдгээр нь ухаалаг гар утас, зөөврийн компьютер болон бусад төхөөрөмжүүдэд бичлэг хэлбэрээр хадгалагдсан байна. Аль эсвэл шууд стрим байдлаар цацагдаж болно.

Мультимедиа элементийн төрлүүд:

БИЧВЭР – Мультимедиа элементийн нэг төрөл нь бичвэр буюу текстэн агуулга.
ЗУРАГ – Мультимедиа элементэд зураг гол үүрэгтэй. Зургийн чанарыг дараах элементүүдээр тодорхойлно.
Зураг(Пиксель)- Зургийг бүрдүүлж байгаа хамгийн жижиг цэс бөгөөд зургийн чанарыг илэрхийлэх хамгийн бага нэгж. Пикселийн тоо их байх тусам мэдээллийн хэмжээ их болно.
Нарийвчлал- Пикселийн нягтаршлыг харуулдаг утга бөгөөд зургийн тод харагдах байдлыг хэмждэг хэмжүүр юм. Нэг инч (2.54 см)-д ногдох пикселийн тоогоор (PPI- пиксел/инч) илэрхийлдэнэ. Өндөр нарийвчлалтай зураг тод, бага нарийвчлалтай зураг бүдэг харагдана.
Өнгөний ялгарал- Өнгөний нягтаршлын өөрчлөлтийг илэрхийлэх бөгөөд зургийн тод харагдах дүрслэлийн хэмжүүр юм. Өндөр нягтаршилтай зураг тод харагддаг бол бага нягтаршилтай зураг бүдэг харагдана.

Зурган файлын форматууд:

  • PSD (Photoshop Document) – Фотошоп программ дээр боловсруулсан файлын өргөтгөл. Хадгалах гэж байгаа зургийг бус тухайн зургийн давхарга, маск зэрэг элементүүдийг өөртөө агуулна.
  • PDF (Portable Document Format) -Баримт, илтгэл, ном, сонинг бүрэн эхээр харуулах зориулалттай файлын формат.
  • GIF (Graphic Interchange Format) – Олон зургуудыг ээлж дараалалтайгаар харуулах хөдөлгөөнт зураг.
  • JPEG (Joint Photographic Experts Group) – Бага зай эзлэх зургийн формат.
  • PNG (Portable Network Graphic) – GIF файл ба JPEG файлын форматын сайн талуудыг ашиглан бий болгосон вэбсайт хэрэглээний зургийн файл.

ӨНГӨ – Өнгө бол зургийн хамгийн чухал элемент. Өнгө нь нягтрал, гэрэлтэлт, ханалт гэсэн 3 үндсэн элементтэй. Эдгээр 3 элементийг тохируулснаар өнгөний нэгдмэл байдлыг бий болгох, нүдэнд туссан өнгийг илүү тод гаргах боломжтой. Нягтрал нь өнгөнүүдийн нэг нь нөгөөгөөс ялгарах байдал. Гэрэлтэлт нь тусаж байгаа гэрлийн цацрагийн их баг тодорхойлогдоно. Өнгөний гэрэлтэлт их байвал өнгө илүү цайвар, бага байвал бараандуу байна. Ханалт нь өнгөний хурц тод харагдах байдал.
АУДИО – Дуу авиа нь мультимедиа технологийн үндсэн элемент . Тухайн объектыг зөвхөн харах биш, сонсох боломжтой. Аудио нь MP3, WMA, WAVE, MIDI, RealAudio гэх мэт форматтай байна.
ВИДЕО– Дүрс, аудио, текст бичвэр, өнгө зэрэг бүхий л мультимедиа элементийг өөртөө агуулна. Видео элемент нь хамгийн сэтгэл татам агуулгад тооцогддог.

Видео файлуудын хамгийн түгээмэл формат нь MP4, MPEG, AVI, WMV байна.
–  MPEG-4 – Гар утас болон видео хурлын системд ашигладаг. Өгөгдлийг хэдэн КВ-аас хэдэн арван КВ (kilobyte) хүртэл хурдаар дамжуулах боломжтой.
–  AVI – Windows үйлдлийн системийн видео болон аудио файлын нийлмэл формат. AVI файл тоглуулахад видео болон аудио файлын шахалтын форматаас хамааран CODEC программ хангамжийг ашиглана.

ХӨДӨЛГӨӨН – Хөдөлгөөнт элементүүд нь вэбсайт болон мультимедиа программ дээр аль алинд нь түгээмэл. Вэбсайтад зориулсан хөдөлгөөнт элемент үүсгэдэг хэрэгсэл бол Adobe Flash.

МУЛЬТИМЕДИА ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ

График боловсруулалт нь мультимедиаг дүрслэн харуулах хэрэглээний технологи юм. График боловсруулалт нь компьютер ашиглан зураг, видео үүсгэж, бодит мэдрэмжийг бий болгох дуу болон бусад эффектийг зохиомлоор нэмдэг. Үүнийг энтертайнмэнт зориулалтын тоглоом, төрөл бүрийн мэргэжлийн сургалтад ашиглана.

ГОЛ ТЕХНОЛОГИУД:

КОМПЬЮТЕР ГРАФИК – Компьютер ашиглан зураг, видео бичлэг үүсгэж, боловсруулдаг технологи. Компьютер график нь 2 болон 3 хэмжээст дүрслэлийг бий болгоно. Хоёр хэмжээст дүрслэлийг зураг зурах, фото зураг боловсруулахад ашигладаг бол гурван хэмжээст дүрслэлийг видео тоглоомд виртуал ертөнцийг бий болгох, ирээдүйн хот суурин газрын ландшафт загварчлал, CAD-д суурилсан аж үйлдвэрлэлийн зохиомж зэрэгт ашиглаж байна.


ВИРТУАЛ БОДИТ БАЙДАЛ (VR)– Компьютер графикийг дууны эффекттэй хослуулан бодит байдлын хиймэл мэдрэмж (виртуал бодит байдал) бий болгох технологи бөгөөд уг технологийг ашиглан бодит бус хийсвэр орчинд өнгөрсөн болон ирээдүйн ертөнцийг мэдрэх, турших боломжтой болсон.
ӨРГӨТГӨСӨН БОДИТ БАЙДАЛ (AR)– Энэ нь компьютер графикийн аргаар бий болгосон мэдээллийг бодит ертөнцөд нэмэх технологи юм. Бодит ландшафт дээр компьютер ашиглан боловсруулсан газрын зургийг давхарлаж харуулах зэргээр бодит ертөнцийг өргөжүүлэх боломжтой.
КОМПЬЮТЕРЫН СИМУЛЯЦИ– Компьютер ашиглан дурын үзэгдлийн симуляци хийхийг хэлнэ. Төрөл бүрийн зохиомол нөхцөлөөр онол болон туршилтаар гаргах боломжгүй үр дүнг гаргана. Жишээ нь: Дэлхийн дулаарлын нөлөөлөлд үндэслэн цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, барилга байгууламжид гал гаргах гамшгийн нөхцөл байдлыг турших зэрэг. Компьютерын симуляцид ашигладаг техник болон программ хангамжийг “симулятор” гэнэ.
МУЛЬТИМЕДИА БҮТЭЭХ (AUTHORING)– Мультимедиа бүтээх технологийг ашиглан өөрийн дуртай дуунуудыг нэгтгэн дууны цуглуулга, зургийг аудио болон бусад зүйлтэй хослуулан өвөрмөц видео хийж болно.

]]>
https://tech-news.mn/5667/feed/ 0
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН АМЖИЛТЫН ЗАГВАР https://tech-news.mn/5663/ https://tech-news.mn/5663/#respond Wed, 26 Oct 2022 02:19:19 +0000 https://tech-news.mn/?p=5663 1992 онд ДеЛоне, МкЛин нар дараах зурагт үзүүлсний дагуу мэдээллийн системийн амжилтыг үнэлэх үндсэн 6 (системийн чанар, мэдээллийн чанар, үйлчилгээний чанар, хэрэглээ, хэрэглэгчийн сэтгэл ханамж, цэвэр үр ашиг) хэмжүүрийг судалж, мэдээллийн системийн амжилтыг хэмжих аргачлал болон загварыг боловсруулсан.Мэдээллийн системийн амжилтыг үнэлэх загварыг цахим худалдааны системийн чанарыг үнэлэхэд ашигладаг. Жишээ нь:

1. Системийн чанар:

Цахим худалдааны системийн ашиглахад хялбар, хүртээмжтэй, найдвартай байдал зэрэг хэрэглэгчид өгч байгаа үнэ цэн юм.

2. Мэдээллийн чанар:

Цахим худалдааны вэбсайтад байршуулсан контентын утга агуулга үнэн зөв, ойлгомжтой, хэрэглэгч болон нийлүүлэгч хооронд солилцож байгаа мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байна.

3. Үйлчилгээний чанар:

Байгууллагын гадаад, дотоод үйл ажиллагаанд оролцож байгаа оролцогч талуудыг дэмжих үйл явц. Жишээ нь: Хэрэглэгчийн үйлчилгээний чанарт хэрэглэгчийг дэмжих үйл явц муу байвал хэрэглэгчээ алдаж, ашиг орлого буурна.

4. Ашиглалт буюу хэрэглээ:

Хэрэглэгчийн цахим худалдааны вэбсайтад зочлох, хайлт хийж мэдээлэл авах, худалдан авалт, төлбөр тооцоо хийх хүртэлх бүх үйл явц алдаагүй, хоцрогдолгүй, хэмжигддэг байх ёстой гэж үздэг.

5. Хэрэглэгчийн сэтгэл ханамж:

Цахим худалдааны вэбсайтаар үйлчлүүлж байгаа хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, бараа бүтээгдэхүүний сонголт, худалдан авалт, төлбөр төлөлт, хүргэлт зэрэг бүхий л үйл ажиллагаанд оролцож байгаа хэрэглэгчийн туршлагыг сайжруулах нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлнө гэж үздэг.

6. Цэвэр үр ашиг:

Цэвэр үр ашгийн хэмжүүр нь цахим худалдааны системийн хөрөнгө оруулалтын зорилго, зорилтоос хамаарна. Цэвэр үр ашгийн хэмжүүрийг мэдээллийн чанар, системийн чанар, үйлчилгээний чанарыг хэмжихгүй дүгнэх, хянах боломжгүй гэж үздэг. Жишээ нь: Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэрт вэбсайтын дизайн, харагдах байдал нөлөөлж байгааг ямар нэгэн хэрэглээг үнэлснээр тодорхойлох боломжтой.

Байгууллагууд техник, технологийн шинэчлэл, өөрчлөлтөд төлөвлөгөөгүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа боловч тухайн системийн амжилттай ажиллагааг бодитой тооцоолж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлэх асуудал дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл: Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд нь өөрийн хэрэглэгчид, ажилтнуудын амьдралын хэв маяг, хүсэл сонирхол, дадал зуршил, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, байнгын эргэх холбоотой байхын тулд орчин үеийн технологийн олон талт дэд бүтцийг бий болгож, түүнийг байнга тордож, хөгжүүлж, өргөжүүлэх ажлыг төдийлэн үр дүнтэй хийж чаддаггүй.

Тийм учраас мэдээллийн системийн амжилтыг үнэлэх ДеЛоне, МкЛин нарын боловсруулсан загварыг ашиглан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлж, тогтмол сайжруулалт хийж ажиллах шаардлагатай.

]]>
https://tech-news.mn/5663/feed/ 0