МЭДЭЭ – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Sat, 29 Oct 2022 13:48:26 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png МЭДЭЭ – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭ https://tech-news.mn/5678/ https://tech-news.mn/5678/#respond Sat, 29 Oct 2022 13:47:11 +0000 https://tech-news.mn/?p=5678 Компьютерын сүлжээний хөгжлийн түүх нь компьютер үүссэн 1950-аад оноос эхэлнэ.

  • 1960-аад онд компьютеруудыг мэйнфрэйм гэж нэрлэгдэх толгой компьютерт холбон, сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн.
  • 1970-аад онд компьютерын овор хэмжээ жижгэрч, байгууллага, корпорацууд өөрсдийн мэйнфрэйм компьютер дээр мэдээллийн сан үүсгэн, сүлжээнд байгаа бусад компьютерууд мэдээллийн санд холбогдон, мэдээлэл авч болдог шинэ технологийг нэвтрүүлсэн.
  • 1980-аад онд микрокомпьютер буюу хувь хүн, жижиг бизнесийн хэрэглээний компьютерууд гарч ирсэн.
  • Микрокомпьютерууд дэлхий даяар хурдацтай тархсан тул 1990-ээд онд тэдгээрийг түшиглэсэн “Тусгай зориулалтын сервер бүхий дотоод сүлжээ” түгээмэл ашиглагдах болсон.

Ийнхүү өнөөдрийг хүртэл компьютерын сүлжээ хурдацтай хөгжиж дэлхийг бүрхсэн асар том торон сүлжээг үүсгэж чадсан түүхтэй. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн гол тулгуур нь компьютер бөгөөд даяаршсан мэдээллийн хөдөлгөгч хүч нь компьютерын сүлжээ юм.

КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭ НЬ ХЭД ХЭДЭН КОМПЬЮТЕР ХООРОНДОО ХОЛБОГДОН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ, НЭМЭЛТ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХАМТРАН АШИГЛАХ ҮЙЛ ЯВЦ ЮМ.

Компьютерын сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтай хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн санд хандах боломжийг хэрэглэгчид олгодог.

Компьютеруудыг сүлжээнд холбохын тулд техник хангамж болон программ хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай.

СҮЛЖЭЭНИЙ БОЛОМЖУУД

  • Мэдээллийг хамтран ашиглахыг зөвшөөрсөн бүлэг хэрэглэгч үүсгэж болдог. Бүлэг хэрэглэгчийн сүлжээнд тусгай нууц үгээр нэвтэрч, мэдээллийг хамтран ашиглана.
  • Сүлжээний хэрэглэгчид нь бичиг баримт, файлыг дамжуулах, и-мэйл илгээх боломжтой.
  • Сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс хандан хэвлэх төхөөрөмж, сканнер болон бусад нэмэлт төхөөрөмжийг ашиглах боломжтой.

СҮЛЖЭЭНИЙ ТЕХНИК ХАНГАМЖИЙН ОРЧИН

Сүлжээний техник хангамж нь компьютерууд хоорондоо холбогдоход зориулсан физик орчин юм. Үүнд: Сүлжээний кабель, хаб, свич, замчлагч, модем зэрэг физик төхөөрөмжүүдээс гадна кабель утасны толгой, хүлээн авагч, дамжуулагч, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер зэргийг хамааруулна.

ХАБ (HUB)

Дотоод сүлжээний гол төхөөрөмж. Хаб нь ирсэн мэдээлэлд ямар нэгэн боловсруулалт хийхгүй шууд бусад бүх гаралтууд руу шууд дамжуулдаг.

СВИЧ (SWITCH)

Свич нь мэдээлэл дамжих явцад тухайн мэдээллийн хүрэх дараагийн цэг, түүнд хэрхэн хүрэх замыг нь зааж өгөх зорилготой сүлжээний төхөөрөмж. Свич нь хабын гүйцэтгэх үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ 2 өөр компьютерын нэгэн зэрэг илгээсэн дохиог дотроо логик зам үүсгэн саадгүй нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл свич нь илүү ухаалаг ажилладаг бөгөөд дотроо мэдээлэл боловсруулалт хийдэг.

ЗАМЧЛАГЧ (ROUTER)

Замчлагчийг ашигласнаар интернэт сүлжээнүүдийн хооронд мэдээлэл дамжуулах боломж бүрдэнэ. Үндсэн үүрэг нь тухайн сүлжээнээс гарч байгаа мэдээллийг хамгийн дөт замаар эцсийн цэгт нь хүргэдэг. Өгөгдөл дамжуулахдаа IP (Интернет протокол) хаяг ашигладаг тул замчлагч гэж нэрлэдэг.

ГАЛТ ХАНА (FIREWALL)

Энэ нь нийтийн сүлжээ болон компьютерын систем рүү интернэт холболтоор дамжин ирж байгаа мэдээллийг шүүх, сүлжээг гадны халдлагаас хамгаалах программ хангамж болон техник хангамжийн нэгдэл юм. Firewall-г Монгол хэлэнд галт хана гэж орчуулдаг.

СҮЛЖЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ОРЧИН

Сүлжээний компьютерийг бусад компьютертэй нь холбох интерфейс болж байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол зэргийг хамааруулна.

  • Компьютерын сүлжээг хамрах хүрээгээр нь:
  • Хувийн сүлжээ – Personal area network (PAN)
  • Дотоод сүлжээ –  Local Area Network (LAN)
  • Цогцолборын сүлжээ – Campus Area Network  (CAN)
  • Хотын сүлжээ –  Metropolitan area network (MAN)
  • Өргөн бүсийн сүлжээ –Wide area network  (WAN) гэж ангилна.

Интернэт нь WAN буюу өргөн бүсийн сүлжээний хамгийн сонгодог жишээ бөгөөд хүмүүс хооронд мэдээлэл болон өгөгдөл дамжуулах зорилгоор kомпьютер, ухаалаг төхөөрөмж, гар утас, сервер зэрэг техник, тоног төхөөрөмжүүдийг нэгтгэн холбосон дэлхийг хамарсан сүлжээ (World Wide Web ) юм. Өөрөөр хэлбэл интернэт нь дэлхий даяарх мянга, мянган компьютерын сүлжээг холболтын нэгдсэн стандарт хэлээр нэгтгэсэн асар том тооцоолох төхөөрөмжүүдийн систем юм.

ИНТЕРНЭТ ПРОТОКОЛ – Холболтын нэгдсэн хэлийг IP (Internet Protocol) буюу интернэт протокол гэнэ. Өөрөөр хэлбэл интернэт протокол нь сервер болон төхөөрөмжүүд хоорондоо холбогдож, ойлголцох дүрэм, журам, стандарт юм. Холболтын төхөөрөмж бүр өөрийн IP хаягтай.

ИНТЕРНЭТИЙН ХУРД-Интернэт сүлжээний хүчин чадал нь сүлжээгээр дамжих өгөгдлийн хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд үүнийг интернэтийн хурд гэж нэрлэдэг. Интернэт сүлжээний хурдыг секундэд дамжигдах өгөгдлийн хэмжээгээр хэмжинэ. Хурдыг хэмжих нэгжүүд: Kbps (kilo bps), Mbps (Mega bps). Энд: bps нь bit per second буюу секундад дамжуулах битийн хэмжээ.

Видео бичлэг болон том хэмжээтэй зураг, файл зэрэг нь интернэтийн хурдаас хамааран удаан татагдах, гацах, тасалдах магадлалтай. Тиймээс интернэт хэрэглээний шаардлага, үйлчилгээний үнэ тарифаас хамааруулан ISP (Internet Service Provider) буюу интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас өөрт тохирсон хурдтай интернэтийн үйлчилгээг авах хэрэгтэй.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ & СОШИАЛ ОРЧНЫ БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД НОМООС

]]>
https://tech-news.mn/5678/feed/ 0
Бизнесүүд яагаад вебсайттай болох хэрэгтэй вэ? Вебсайтаа хэрхэн маркетинг борлуулалтын цөм болгох вэ? | Tech-News.mn https://tech-news.mn/5571/ https://tech-news.mn/5571/#respond Mon, 20 Jun 2022 04:51:54 +0000 https://tech-news.mn/?p=5571 Бизнесээ өргөжүүлж, илүү олон хүнд хүргэхэд яагаад заавал вэбсайт хэрэгтэйг хараахан ойлгоогүй аль эсвэл бүрэн дүүрэн тодорхойлж амжаагүй байна уу? Тийм бол бид танд яг яагаад вэбсайт хэрэгтэйг ойлгуулах үүднээс дараах давуу талуудыг хүргэж байна. Эдгээр давуу тал нь таныг яагаад бизнесдээ зориулан вэбсайт хийлгэх хэрэгтэйг ойлгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

1.  Илүү нээлттэй болж олон хүнд хүрнэ.

Интернэтийн хэрэглээний хурдацтай өсөлтийн үр дүнд ROBO /research online before buying online/ эффэкт буюу хэрэглэгч аливаа худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийхээ талаар илүү ихийг онлайнаар судлах үзэгдэл бий болсон. Үр дүнд нь хэрэглэгч өөрт тулгамдаж буй асуудлыг цахим орчноос буюу интернэтээс хайх замаар тохирсон шийдлээ ч олж авч чаддаг болсон. Танай байгууллага нь вэбсайттай байснаараа хэрэглэгчиддээ илүү нээлттэй болж, хэрэглэгчид тулгамдаж буй асуудлаар дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэн зөв мэдээллээ хүргэж тэдний худалдан авалтын шийдвэрт нөлөөлөх боломжтой юм.

2. Цахим орчин дахь нэр хүнд өснө.

Тухайн байгууллагад итгэх итгэл нь вэбсайтын дизайнаас шууд хамаардаг хэмээн нийт хэрэглэгчдийн 75 хувь нь судалгаагаар хариулсан байдаг. Мөн вэбсайтад байрлах хэрэгцээт мэдээллүүд нь танай байгууллагын талаарх зөв мэдээллийг хэрэглэгчид хүргэж байдаг. Үнэн зөв, оновчтой мэдээлэл, итгэл төрүүлэхүйц загвар дизайнтай вэбсайт нь цахим орчинд байгууллагын нэр хүндийг өсгөх чухал хэрэгслүүдийн нэг болдог.

3. Хэрэглэгчтэй харилцахад илүү дөхөм болно

Зөвхөн фэйсбүүк гэлтгүй боломжит бүх хэрэглэгчтэй харилцах сувгийг хөгжүүлэх нь бизнесийн тогтвортой өсөлтөд чухал үр нөлөөтэй. Вэбсайт нь дан ганц мэдээлэл дамжуулахаас гадна хэрэглэгчийг байгууллагатай холбох, харилцаа үүсгэх суваг болж чаддаг. Ингэснээр байгууллага өөр сувгаар, өөр нөхцөл байдал, өөр орчноос орж ирэх хэрэглэгчдийн урсгалыг алдалгүй барьж авах боломжтой болно.

4. Зорилтот хэрэглэгчдийн мэдээлэлтэй болно

Вэбсайт бол цахим орчинд зорилтот хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулах гол суваг. Хамгийн гол нь зорилтот хэрэглэгчдийн мэдээлэлтэй болохын тулд вэбсайт тогтмол хэрэгцээт шинэ, шинэлэгч зөвлөгөө мэдээллийг хүргэдэг үр цэнэтэй контентоор баялаг байх шаардлагатай. Вэбсайтаараа дамжуулан цуглуулсан хэрэглэгчдийн мэдээллийг ашиглан цахим орчинд зорилтот хэрэглэгчдэдээ хүссэн зүйлээ харуулах боломжтой байдаг бөгөөд фэйсбүүкээр хийх зар сурталчигаагаа ч илүү бага зардлаар, илүү үр дүнтэйгээр боломжтой болдог.

Vessel Digital Marketing | Rochester NY Web Design and Marketing

5. Борлуулалтын шинэ сувагтай болно

Хэрэглэгчтэй харилцаа үүсгэж буй суваг бүр борлуулалтын суваг  болох боломжтой байдаг. Энэ утгаараа ч вэбсайт нь хэрэглэгчтэй харилцах сувгаас гадна борлуулалтын хүчирхэг сувгуудын нэг болдог. Учир нь вэбсайт руу хандсан хэрэглэгчдэд худалдан авалттай холбоотой, шийдвэр гаргалтад нь нөлөөлөхүйц контентоор дамжуулж, нөгөө талаас вэбсайтаар дамжин орж ирэх хэрэглэгчдийн урсгалыг алдалгүй барьж авснаар өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах бүрэн боломжтой болдог. Хамгийн гол нь одоо биш ч ирээдүйд худалдан авах магадлалтай хүмүүсийн и-мэйлийг жагсаалтыг ч вэбсайтаараа дамжуулан үүсгэж болно.

Эдгээр давуу талууд бол вэбсайттай болсноор бий болох таны нүдэнд харагдуйц давуу талууд юм. Эдгээрээс гадна маркетинг, борлуулалтын бусад сувгуудыг дэмжих маш олон давуу талууд вэбсайтад байдаг.

Мөн дижитал маркетингийн хувьд хамгийн чухал хэмжүүр нь борлуулалтын сэжим бөгөөд та хэр чанартай борлуулалтын сэжим татаж байгаагаас танай байгууллагын борлуулалт шууд хамаардаг. Тиймээс энэ удаад байгууллагынхаа вэбсайтыг чанартай борлуулалтын сэжим татдаг маркетингийн гол хэрэгсэл болгохын тулд вэбсайтдаа юу юуг байлгах талаарх мөн доор дурдая.

1. Тодорхой хүнд хариуцуул

Ихэнх байгууллагын хувьд вэбсайтыг хэн хариуцдаг нь тодорхойгүй байдаг. Тодорхойгүй байдлын улмаар вэбсайт нь мартагдаж, үр дүнгүй хуучирсан мэдээлэлтэй болж үлддэг. Зарим байгууллагын хувьд АйТи-ийн албандаа хариуцуулдаг ч үнэндээ тэдний хийх ёстой ажил нь шинэ мэдээ, мэдээлэл вэбсайтад оруулах биш. Тиймээс вэбсайтаа тодорхой нэг хүнд хариуцуулах хэрэгтэй, тэр тусмаа маркетингийн менежерт хариуцуулах нь хамгийн зөв. Зөвхөн хариуцуулаад орхих нь хангалтгүй учир түүний үндсэн үйл ажиллагаатай холбосноор вэбсайтаа маркетингийн чухал хэрэгсэл болгох хамгийн эхний алхам бүрдэх юм.

2. Фэйсбүүк пиксел код

Фэйсбүүк дангаараа аль  эсвэл вэбсайт дангаараа дижитал маркетингийн үйл ажиллагааг бүрэн төлөөлж чадахгүй. Энэ 2 хамтдаа байж илүү үр дүнд хүрнэ. Фэйсбүүк пиксел кодын тусламжтайгаар фэйсбүүкийн хэрэглэгчдийг тодорхой үзсэн хуудсаар нь ангилж болдог. Тиймээс танай вэбсайт руу өдөр бүр орж, бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлж сонирхдог хүмүүсийг цаг алдалгүй тогтмол бүртгэх боломж бүрддэг.

3. Хэрэглэгч вэбсайтаар дамжуулан шууд харилцах

Ихэнх байгууллагын вэбсайт нь хэрэглэгч шууд  байгууллагатай холбоо тогтоох боломжгүй байдаг. Нэг бол холбоо барих хуудас руу дамжин орж санал хүсэлт илгээх, утас руу залгах, аль эсвэл сошиал хуудаснууд руу дамжин орох байдаг. Хэрэглэгч вэбсайтаар дамжуулан байгууллагатай шууд холбогдох хамгийн энгийн шийдэл бол вэбсайтдаа фэйсбүүкийн мессенжер холбох арга юм. Вэбсайтад ирсэн хэрэглэгчийн санал хүсэлтийг заавал и-мэйлээ шалгах шаардлагагүйгээр, шууд фэйсбүүкдээ хүлээн авснаар хэрэглэгч байгууллага хоёрын хоорондын харилцааг илүү хурдан ойртуулж өгөх юм.

4. Контент контент бас дахин контент

Оны шилдэг боллоо, Хамтран ажиллаа, Тусаллаа гэсэн мэдээнүүдийг та байгууллагын вэбсайтуудаас үргэлж хардаг байх. Хэдийгээр энэ нь байгууллагын хувьд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан чухал мэдээ боловч танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа хүний хувьд худалдан авалтад нөлөөлөх тийм ч чухал мэдээлэл биш болов уу. Вэбсайтыг маркетингийн хэрэгсэл болгох хамгийн чухал зүйл бол вэбсайтдаа орж ирсэн хэрэглэгчдэд танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг яагаад сонгохыг ойлгуулсан, худалдан авалтаа хийхэд нь хангалттай нөлөөлөхүйц хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл юм. Фэйсбүүкд тавьсан контентыг хэрэглэгч тухайн үедээ уншаад өнгөрдөг бол вэбсайтад байрласан мэдээллийг хэрэглэгч нэгээс нөгөөд шилжин уншиж, судлах замаар илүү их мэдээллийг нэг дор авч чаддаг.

5. СТА буюу Дараа дараагийн үйлдэлд чиглүүл

Контент агуулга, вэбсайтын бүтэц нь хэрэглэгч өөрөө ч мэдээгүй байхад эцсийн дүндээ танай бүтээгдэхүүн үйлчилгээ рүү чиглэж байхаар төлөвлө. Хэрэглэгчид шууд бүтээгдэхүүнээ танилцуулж тулгахаас өмнө яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох ёстойг, ямар давуу талтайг, ямар асуудал шийдэж байгааг ойлгуулсан мэдээллийг хамгийн түрүүнд хүргэж бага багаар чиглүүлэх замаар хэрэглэгчийг худалдан авалтдаа итгэлтэй болгох хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн  нэг зөвлөгөө, мэдээлэл уншсан хэрэглэгчид дараа дараагийн холбоотой хэрэг болохуйц мэдээллүүдийг заавал санал болгох хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгчээ тогтоон барьж танай бүтээгдэхүүн үйлчилгээнд итгэх итгэл нь улам нэмэгдэх юм. Харин танай вэбсайт  яг одоо ингэж чадаж байна уу?  Хэрэв ҮГҮЙ хэмээн хариулж байвал дээрх зөвлөгөөг яг эхнээс нь хэрэгжүүлж эхлээрэй.

Call to Action: What is a CTA? How Can You Improve their Effectiveness?

6. Газардах хуудас, Баярлалаа хуудас

Бэлтгэж буй контент хэр үнэ цэнэтэйгээс хамаараад харилцан адилгүй байх хэрэгтэй. Холбоотой нийтлэлүүд уншиж явсаар хэрэглэгч хамгийн эцэст газардах хуудсанд ирэх бөгөөд энд зөвхөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах магадлалтай хэрэглэгчдэд зориулж, тэдний онцлогт тохируулсан /персона/ үнэ цэнэтэй татаж авах контентыг санал болгоорой. Үр дүнд нь хүн бүрийн бус зөвхөн өөрийн байгууллагын зорилтот хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах болно. Ингэснээр борлуулалтын багийн зөвхөн боломжит хэрэглэгчдэдээ анхаарал хандуулах боломж бүрдэнэ.

7. Форм

Газардах хуудсан дээр байрлах хамгийн чухал зүйл бол форм юм. Формын мэдээллийг бөглөж хэрэглэгч танайхаас санал болгож буй хэрэгцээт зүйлийг татаж авах бөгөөд формын тусламжтай та борлуулалтын сэмжүүдийг хүлээн авах болно. Бүртгүүлсэн и-мэйлээр дамжуулан таны сэжим хэр найдвартай болон танай зорилтот хэрэглэгч болж чадах эсэхийг үнэлэх боломжтой болдог. Дижитал маркетингийн хувьд форм байхгүй бол сэжим байхгүй, сэжим байхгүй бол хэрэглэгч байхгүй.

8.  Хайлтын системийн оновчлолыг заавал хийж өгөх

Хүмүүс өөрт тулгарсан асуудалд шийдэл олох, асуултандаа хариулт авах зорилгоор өдөрт 5 тэрбум орчим хайлтыг google дээр хийдэг гэсэн судалгаа байдаг. Энэ дотор танай бүтээгдэхүүн үйлчилгээг хайж байгаа хүмүүс ч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хайлтын системээр орж ирсэн хүн борлуулалтруу хувирах магадлал маш өндөр байдаг. Учир нь тухайн хүн асуудал болон хэрэгцээгээ аль хэдийн ойлгочихсон зөвхөн түүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сонгох л үлдсэн буюу шийдвэр гаргалтаныхаа шатанд очсон хүн байдаг тул хайлтын системээр орж ирсэн хэрэглэгч танай хэрэглэгч үйлчлүүлэгч болох бүрэн боломжтой.

9. Эцэст нь тогтмол тууштай байх

Телевизээр цацаж буй рекламуудын гол зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах байдаг ч үүнээс дутахааргүй хамгийн том зорилго нь тэдний тархинд хоногших, мартагдахгүй байх явдал байдаг. Үргэлж хэрэглэгчдээ харагдаж, тэдэнтэй холбоотой байхгүй бол хэрэглэгч таныг амархан мартдаг. Тиймээс үе үе контент бичээд таг болдог бус тогтмол тууштай  байдлаар зөвөлгөө, мэдээллийг хүргэдэг байх хэрэгтэй. Эдгээр зүйлсийг бий болгосноор танай байгууллагын вэбсайт танай маркетингийн гол цөм болох бөгөөд хамгийн чухал зүйл бол контент юм.

Эх Сурвалж: dima.mn

]]>
https://tech-news.mn/5571/feed/ 0
Компьютер графикийн Вitmap, Vector гэсэн 2 ангилалын ялгааг ойлгох нь зураг оруулах, засварлахад тус болно https://tech-news.mn/5006/ https://tech-news.mn/5006/#respond Wed, 11 May 2022 11:02:16 +0000 https://tech-news.mn/?p=5006 Компьютер график ДҮРСЛЭЛИЙГ BITMAP болон VECTOR гэсэн 2 үндсэн ангилалд ХУВААНА. Энэ 2 ангилалын ялгааг ойлгох нь танд зураг оруулах, засварлахад тус болно.

Бүх вектор графикийн програмууд Вitmap зургийн филтертэй байдаг ба вектор дүрслэлийг Вitmap зураг дүрслэлд шилжүүлэх командтай байдаг.

ВITMAP ЗУРАГ

Вitmap зураг нь Pixel гэгдэх цэгүүдийн нягтралаас бүрдэх ба техникийн хэллэгээр РАСТЕР ЗУРАГ гэж нэрлэдэг. Вitmap зурагтай ажиллаж байх үед Pixel-үүдийг засварлах нь объект болон дүрсийг засварлахаас илүү чухал. Өнгө болон сүүдрийг нарийн харуулдаг учраас Вitmap зургууд нь фото буюу дижитал зурагт зориулсан хамгийн энгийн электрон хэрэгсэл юм.

ВЕКТОР ЗУРАГ

Вектор зураг нь тоон утгаас бүрдсэн шулуун болон муруй шугмуудаас тогтдог. Энэ нь зургийн чанарыг алдагдуулалгүй зөөж, хэмжээг өөрчилж, эсвэл шугмын өнгийг өөрчилж болно гэсэн үг юм. Вектор зураг нь нарийвчлалаас хамаардаггүй учир нарийвчлал, тодорхой байдлыг алдагдуулахгүйгээр хэмжээг дурын өөрчилж, дурын нарийвчлалтайгаар хэвлэх боломжтой.

]]>
https://tech-news.mn/5006/feed/ 0
БИДНИЙ ХАЙРТАЙ 6 OLDSCHOOL КОМПЬЮТЕРЫН ТОГЛООМ https://tech-news.mn/4507/ https://tech-news.mn/4507/#respond Wed, 13 Apr 2022 05:41:49 +0000 https://tech-news.mn/?p=4507 2010 оноос өмнө гарч байсан домогт компьютерын тоглоомуудыг эргэн дурсаж байна. Үнэнч шүтэн бишрэгчид нь одоо хүртэл эдгээр тоглоомуудын яг энэ хувилбаруудыг нь тоглож байгаа гэдэгт итгэлтэй байна.

                                                       THE SIMS

Бидний хүүхэд насыг санагдуулдаг The Sims тоглоом саяхан 20 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ. Үүнийг болон карантины үеийг тохиолдуулан виртуал ертөнцөд төгс гэр бүл бүтээн, хэдхэн хоногийн дотор энгийн нэгэн офисын ажилтнаас томоохон компанийн захирал болтлоо хөгжөөрэй. Харин дүрмийн дагуу тоглон ажил хийхийг хүсэхгүй байгаа бол тусгай кодууд байдгийг хүн бүр сайн санаж байгаа биз ээ.

                                     NEED FOR SPEED: UNDERGROUND

«Э-рон-дон-дон» гэх чимээгээр машины уралдаан, тюнинг зэрэгт сонирхолтой «The Fast and the Furious» киноны дурлагчид шууд л Need for speed тоглоомыг дурсдаг. Та Райан Купер гэх хотдоо шилдэг нь болохыг хүсдэг авто уралдаанчийн дүрээр тоглох болно. Өмнөх хувилбаруудтай харьцуулбал энэ хувилбарт тоглоомын хөгжүүлэгчид бидэнд урьдынх шиг үнэтэй машинууд биш харин Honda, Mazda ба Ford зэрэг илүү ардчилсан загваруудыг санал болгоно. Гэхдээ угаасаа л бодит амьдрал дээрх гудамжны авто уралдаанд үнэтэй машины сүр жавхлан гэхээс илүү машины тюнинг, жолоочийн ур чадвар чухал байдаг шүү дээ.

                                                       HALF LIFE

Half Life нь тоглогчийн зүгээс ихээхэн оролцоо шаардсан, өөрийн гэсэн өгүүлэмж, түүхийг бий болгосон, мэргэн буучдын төрөл дахь анхдагч тоглоомуудын нэг юм. Уг тоглоомыг бүтээсэн Valve компани нь 2020 онд анхны өөрийн гэсэн толгойн өмсгөлтэй VR иж бүрдлийг гаргасан байгаа. Анх Half Life тоглоомыг гаргаж байхад ч мөн тоглоомын утга санаа, тоглолтын үйл явц, механик гээд бүх талаараа гайхшруулж байсан билээ.

                                                    GTA VICE CITY

«Mission failed» гэх ягаан өнгийн бичиг болон нисдэг тэрэгтэй даалгавраараа танигддаг энэ тоглоомд та Томми Версеттигийн дүрээр тоглоно. Тэрээр бусдын машиныг хулгайлах, хажуугаар өнгөрөх үл таних этгээдийг буудах, ер нь л муу муухай зүйлс сэдэхдээ гаргууд сайн.

                                     HEROES OF MIGHT AND MAGIC

Энэ тоглоомын бүх гарсан хувилбарууд нь өндөр үнэлгээтэй байдаг хэдий ч шүтэн бишрэгчдийнх нь хувьд гурав дахь хувилбар нь шилдэгт тооцогддог. Тоглоомыг эхлүүлснээр та дайснуудынхаа хотуудыг эзлэх стратеги боловсруулж, тулалдаанд оролцож, өөрийнхөө армийг хөгжүүлнэ. Ботуудтай тоглож, эсвэл нэг компьютероос найзуудтайгаа өрсөлдөж болно.

                                          WORLD OF WARCRAFT

Бодит цаг дээрх олон тоглогчийн стратегийн төрөлд асар том нөлөө үзүүлсэн тоглоом. Уран зөгнөлт Warcraft ертөнцөд олон төрлийн дайснуудтай тулалдаж, найзуудын хамт газар доорх нууцлаг  байгууламжуудаар аялж, өөрийнхөө баатрыг хөгжүүлж, эсвэл зүгээр л орчин тойрноо судлах боломжтой.

]]>
https://tech-news.mn/4507/feed/ 0
IPHONE СЭТГЭЛ ГУТРАЛ ОНОШЛОХ ЧАДВАРТАЙ БОЛНО. https://tech-news.mn/5287/ https://tech-news.mn/5287/#respond Tue, 12 Apr 2022 03:55:41 +0000 https://tech-news.mn/?p=5287  The Wall Street Journal сэтгүүлийн мэдэгдсэнээр Apple компани iPhone ухаалаг утсандаа зориулж хэрэглэгчдийн сэтгэл гутрал, танин мэдэхүйн асуудлуудыг оношлох чадвартай технологийг бүтээхээр ажиллаж байна.

Энэхүү технологи нь хүний нойр, биеийн хөдөлгөөн, мессеж бичих хурд болон бусад хүчин зүйлсийг шинжлэх чадвартай болох ёстой юм. Уг технологийн ачаар iPhone гар утасны хэрэглэгчид өөрсдөд нь мэргэжлийн тусламж шаардлагатай байгаа эсэхийг мэдэх боломжтой болно хэмээн зохион бүтээгчид онцолжээ.

Apple компани тус технологи нь олон хүний хувьд маш хэрэгцээтэй болж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд шинэ технологийг нэвтрүүлснээр илүү их хэрэглэгчдийн анхаарлыг татахыг зорьж байна. Одоогийн байдлаар энэхүү шинэлэг технологийг бүтээх үйл явц дөнгөж эхний шатандаа явж байгаа бөгөөд үүнд Apple-ийн мэргэжилтнүүдээс гадна Калифорнийн их сургуулийн эрдэмтэд, Biogen компанийн судлаачид оролцож байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээллэснээр энэхүү төслийн хүрээнд мэргэжилтнүүд мөн өөр нэгэн чухал функц дээр ажиллаж байгаа гэжээ. Тодруулбал, тэд Дюкийн их сургуулийн тусламжтайгаар iPhone гар утасны камерыг ашиглан хүүхдийн аутизмын эмгэгийг оношлох алгоритмыг бий болгохыг оролдож байна. Apple компани утасны камер нь хүүхдийн хэр төвлөрсөн байгааг үнэлэхэд тусалж, тэдний гаднах байдлаасаа үзүүлж буй зан авирыг нь шинжлэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл iPhone гар утасны камер гадаад шинж тэмдгүүд дээр үндэслэн хүүхэд залуучуудыг хөгжлийн ямар нэгэн онцлогтой эсэхийг тодорхойлох юм.

]]>
https://tech-news.mn/5287/feed/ 0
ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮНИЙ ХОШИГНОЛ ОЙЛГОДОГ БОЛЛОО https://tech-news.mn/5282/ https://tech-news.mn/5282/#respond Mon, 11 Apr 2022 04:42:50 +0000 https://tech-news.mn/?p=5282 Google Research-ийн багийнхан өөрсдийн бүтээсэн шинэ алгоритм бүхий PaLM (Pathway Language Model) хэлний загвараа танилцууллаа.

Урьд өмнө хийгдэж байсан бүх загваруудаас илүү буюу 540 тэрбум параметр бүхий уг загвар нь дан ганц хошигнол ойлгож тайлбарлахаас гадна асуудлыг шалтгаан үр дагавраар нь ангилах, өгөгдөл концепцийг задлан зөв нөхцөлд тааруулан хэрэглэх, энгийн өгүүлбэртэй бодлого бодох, өөр хэл дээр бичигдсэн кодыг бусад хэл рүү хөрвүүлэн бичих чадвартай юм байна.

“Олон өөр төрлийн чадварууд суулгаад шаардлагатай үед нь илүү хүнд даалгавар биелүүлэхээр сэргээн санадаг байхаар бүтээхийг зорьсон. Хөхтөн амьтны тархины ерөнхийлөх үйлдэлтэй төстэй байдлаар гэсэн үг” хэмээн Google Research-ийн ахлах судлаач Жефф Дийн (@JeffDean) өөрийн блогтоо бичжээ.

Хүний харилцаа ямар ч тогтсон дүрэмгүй учраас аливаа алгоритмаар хэлний баялаг шинжийг бүрэн таних боломжгүй билээ. Тэдгээр баялаг шинжийн нэгээхэн хэсэг болох хошигнолыг ойлгодог алгоритм бүтээнэ гэдэг нь томоохон дэвшилт болж байна.

]]>
https://tech-news.mn/5282/feed/ 0
БИЗНЕСТЭЭ ВЭБСАЙТ АШИГЛАХЫН ДАВУУ ТАЛУУД https://tech-news.mn/5091/ https://tech-news.mn/5091/#respond Sat, 02 Apr 2022 02:09:22 +0000 https://tech-news.mn/?p=5091 Техник технологийн хурдацтай хөгжил нь бизнесийн илүү шинэ боломжуудыг нээсээр байна. Үүний нэг жишээ бол вэб сайт юм. Вэб сайт нь дижитал маркетингийн цөм бөгөөд вэб хуудсаараа байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээ гээд бүх мэдээллийг хамгийн бүрэн дүүрэн хэлбэрээр хүргэхээс гадна тухайн хүний болон байгууллагын нүүр царайг илтгэх томоохон хэрэгсэл болоод байна. Өнөө цагт хувь хүмүүс болон албан байгууллагууд бүгд интернет орчинд өөрийн мэдээ мэдээлэлээ оруулах, бизнесээ явуулах, худалдаа хийх гээд олон төрлийн зүйлсийг хийх боломжтой юм.

Та бизнес эрхэлдэг үү? Таньд вэб сайт байгаа юу?

Хүмүүс ихэвчлэн вэб сайтаас мэдээлэл хайх зорилготойгоор ордог. Та бизнесийн ертөнцөд хөл тавьсан л бол хэрэглэгч таны мэдээллээр байнга дутагдаж байдаг. Хэрэглэгчид таны мэдээллийг хангалттай олж авч чадаж байгаа болов уу? Үүнийг шийдэхийн тулд та хэрэглэгчиддээ бүрэн мэдээлэл авахуйц мэдээ, мэдээлэлтэй вэб сайт үүсгэн ажиллуулах хэрэгтэй. Та тэдэнд ямар агуулгатай мэдээлэл хүргэж чадахаас шалтгаалж, вэбсайтын төрөл болон хэмжээ нь өөр өөр байж болох юм.

Вэб сайттай байх нь таньд дараах боломжуудыг олгодог.

1.Хямд зардлаар ихийг хийх боломжтой

Зар сурталчилгаанд хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй шаардлагатай боловч уламжлалт сурталчилгаа нь зардлын хувьд нилээн өндөр байна. Харин вэб сайттай болсноор та байгууллагынхаа зар сурталчилгааг зардал багатайгаар шийдэх болно. Маш олон төрлийн оффлайн зар сурталчилгаанууд интернэтэд байдаг бөгөөд заримыг нь үнэгүй ашиглах боломжтой байдаг.

2. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг

Вэб сайттай байх нь таны хэрэглэгчдэд илүү амар, хялбар байдаг. Хүмүүс машинаа асаан танай дэлгүүрт очиж бүтээгдэхүүн хайж байхаар таны вэб сайт руу орж бараа бүтээгдэхүүн үзэхдээ дуртай байдаг. Ингэснээр хэрэглэгч хаана ч байсан тантай холбогдох сэжим үүсч, танаас асуух асуултууд багасч, цаг хугацаа, зардал хэмнэгдэх нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл болох юм.

3.Хэрэглэгчдийн хүрээг тэлэх боломж

Ихэнх бизнесүүд өөрсдийн хэрэглэгчидтэй болсон байдаг боловч тэднээс өөр боломжит худалдан авагч, хэрэглэгчид эргэн тойронд нь байдгийг бодолцоогүй байдаг. Вэб сайт нь хэрэглэгчийн хүрээгээ тэлэхэд тусалдаг бөгөөд дэлхий даяар таны бизнесийг вэб сайтаар түгээж байдаг. Вэб сайттай байна гэдэг нь таны бизнес дэлхий дахинд танигдах боломжийг олгох юм.

4. Хэрэглэгчид хэзээ ч, хаанаас ч хандах боломжтой байдаг

Вэб сайт нь өдөр ч, шөнө ч, хэн ч, хэзээ ч хаанаас ч хандах боломжтой. Танай вэб сайтаар зочилсон хүн танай дэлгүүрт очиж байгаа мэт байхаар бүтээх нь хэрэглэгчдэд хялбар байдаг. Та бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаархи мэдээллийг өөрийн сайтдаа байршуулахдаа хэрэглэгчдэд харахад хялбар, түүний сонирхолыг татахуйцаар байршуулах нь таньд олон олон давуу талуудыг олгох болно.

5.Мэдээлэлээ хялбар шинэчилж, хянах боломжтой

Хэрвээ та вэб сайт эзэмшиж л байгаа бол вэбийнхээ үйл ажиллагааг шалгаж, хариу өгч байх ёстой. Таны вэб сайтад хэдэн хүн, хэзээ, хэрхэн зочилсон, хэн хэн зурвас болон мэйл тань руу илгээсэн гэх мэт мэдээллүүдийг байнга хянах хэрэгтэй. Та вэбийнхээ хуудас бүрээр хандалтын мэлээллүүдийг харж, анализ хийх боломжтой. Түүгээр зогсохгүй хүссэн үедээ вэб сайтдаа шинэчлэл өөрчлөлтийг хийж болно.

6. Бусад бизнесүүдтэй холбогдон, харилцаа үүсгэх боломж

Холбоосууд нь интернэт маркетингийн хувьд маш чухал байдаг. Таны вэб сайтыг бусад газрууд өөрийн сайттай холбох тусам танай компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл илүү олон хүнд харагдах болно. Таны вэб сайтын агуулга болон холбогдох мэдээллүүд нь бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ илүү уялдсан байвал олон хүн, байгууллагууд өөрсдийн вэб ба блогтойгоо холбодог. Энэ нь таны вэб сайтыг илүү үнэ цэнэтэй гэж танигдуулдаг.

7. Хэрэглэгчтэй шууд харилцах боломжуудыг олгоно

Вэб сайттай байх нь таныг хэрэглэгчидтэй тань илүү ойртуулж сайн харилцааг үүсгэдэг. Та бүртгэгдсэн хэрэглэгчиддээ шууд зурвас илгээх, хэрэглэгчид танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар өөрсдийн санал сэтгэгдэлээ үлдээх болон цахим шуудангаар илгээдэг. Энэхүү боломж нь хэрэглэгчидтэйгээ маш сайн харилцааг үүсгэн бүтээж, түүнд өөрийн бизнесийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг зурвас болон цахим шуудангаар шууд хүргэх боломжтой.

8. Таны бизнесийн борлуулалтын хэмжээг нэмэгдүүлнэ

Олон хэрэглэгчидтэй болж, борлуулалтаа нэмэгдүүлэх нь таны бизнест хэрэгтэй. Үүнийг хийхэд вэб сайт таньд туслах болно. Та вэб сайтыхаа агуулга, сурталчилгаа, шинэчлэлийг тогтмол байнга хийснээр хэрэглэгчдийг вэб сайт руугаа улам олноор нь хөтөлж авчирна. Бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ хамааралтай олон мэдээ, мэдээлэл бүхий вэб сайттай байснаар таны борлуулалтын боломж илүү нэмэгдэнэ.

9. Найдвартай байдлын баталгаа болж өгдөг

Вэб сайттай байх нь хэрэглэгчдийн хувьд найдвартай байдлын баталгаа болж өгдөг. Та хэрэглэгчиддээ тэд яагаад танд итгэж болох талаар өөрийн вэб сайтаараа дамжуулан илэрхийлэх боломжтой. Энэ нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээнд эерэг хариу үйлдлийг үзүүлэх болно. Түүнчлэн вэбсайт нь хөрөнгө оруулагчдад таны бизнесийн тухай, ирээдүйд тантай юу хийж болох тухай болон таны хэрхэн тогтвортой ажилладаг талаар мэдээллэж байдаг.

10. Урт хугацааны үйлчлүүлэгчтэй болж, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодог.

Та үйлчлүүлэгч хэрэглэгч 2-ын ялгааг юу гэж боддог вэ? Хэрэглэгч нь тань дээр ирээд ямар нэгэн зүйл худалдаж аваад явчихдаг. Харин үйлчлүүлэгч бол таны байнгын хэрэглэгч, тэд танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж аваад өдөр тутам тогтмол үйлчлүүлдэг. Та вэб сайттай болсоноор илүү олон үйлчлүүлэгчтэй болж бизнесээ өргөжүүлэх боломжийг нээж чадна.

]]>
https://tech-news.mn/5091/feed/ 0
Вебинарыг амжилттай зохион байгуулахад тань туслах 3 зөвлөгөө https://tech-news.mn/4923/ https://tech-news.mn/4923/#respond Sat, 19 Mar 2022 05:54:19 +0000 https://tech-news.mn/?p=4923 Вебинарыг зөв ашиглавал маркетингийн хүчирхэг хэрэгсэл болж чадна. Вебинараа хэн нэгэнтэй шууд ойлголцох байдлаар ярих үнэ цэнэтэй боломж юм. Хэрэв инженерүүд таны зорилтот үзэгчид бол тэд өнөөдөр дизайны хэд хэдэн сорилттой тулгарч байгааг та мэднэ. Вебинар нь танд тэдэнтэй шууд ярилцаж, тэдний сорилтыг хэрхэн шийдвэрлэх талаар шинэ хэтийн төлөв, санааг санал болгох боломжийг олгодог.

Өнөө үед интернет болон сүүлийн үеийн технологийг ашиглан онлайнаар шууд дүрс, дууг харуулан нэгэн зэрэг олон хүн семинарт оролцох нь элбэг болсон бөгөөд үүнийг Вебайнер /Webinar/ гэж нэрлэдэг.

Дараагийн вебинараа боловсруулахдаа анхаарах зарим санаанууд:

     1) Интерактив санал асуулгын асуултуудаар үзэгчдийг татан оролцуул.

Санал асуулга бол үзэгчдийг татах олон гайхалтай хэрэгслүүдийн нэг юм. Санал асуулгын тусламжтайгаар та үзэгчдийн тухайн сэдвийг мэддэг эсэхийг шалгаж, нийтлэг өвдөлтийг сонсож, сэтгэлийн хөөрлийг хөгжүүлэх боломжтой.

     2) Мультимедиа аргыг ашиглах.

Видеог нэгтгэх нь нэгэн хэвийн дуу хоолой PowerPoint үзүүлэнг задалж, илтгэгчийн хэлж буй зүйлийг амилуулах сайхан арга юм. Видео нь хэдэн минутаас хэтрэхгүй байх ёстой. 

     3) Үзэгчидтэй яриагаа үргэлжлүүл.

Вебинар үзэгчдийн консол дээр тохируулж болох олон тооны оролцоо, хөрвүүлэх хэрэгслүүд байдаг. Та оролцогчид демо хүсэлт гаргах эсвэл үнэгүй туршилт хийх энгийн үйлдэл хийх товчлуур үүсгэж эсвэл өөр вебинар эсвэл шууд арга хэмжээнд урих боломжтой. Харилцааг сайжруулахын тулд онлайн эх сурвалжуудыг шалгаарай!

 

]]>
https://tech-news.mn/4923/feed/ 0
Компьютерын вирус, тэдгээрээс хамгаалах аргууд https://tech-news.mn/4889/ https://tech-news.mn/4889/#respond Wed, 16 Mar 2022 14:50:09 +0000 https://tech-news.mn/?p=4889 Вирус нь компьютер болон сүлжээний серверүүдэд идэвхжин хор учруулдаг. Зарим вирус компьютер дэх програмыг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хөнөөлтэй үйлдлүүдийг гүйцэтгэхээр програмчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгүйгээр зөвхөн өөрийгөө хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдүүлэхийн тулд текст, видео, дуут захиаг үлдээх зэрэг үйлдлийг хийдэг. Гэвч энэ бүгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлүүдийг учруулдаг.

Компьютерын вирус нь компьютерын үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлэх жижиг хэмжээний програм юм.

Вирус нь дараах 2 байдлаар ажилладаг:

  • Өөрөө өөрийгөө ажиллуулдаг (идэвхжүүлдэг). Энэ нь өөрийн програмчлалын кодоо ямар нэг програмыг дуудаж ажиллуулахдаа нэмдэг.
  • Өөрийгөө хуулдаг. Жишээ нь ямар нэг executable файлыг өөрийн нэрээр дарж хуулдаг.       

                                                Вирусын төрлүүд

  • Программыг эвдэн сүйтгэх шинж тэмдэг:Хэрэглэгчийн программ хангамж, үйлдлийн системийн үндсэн программ хангамжуудыг эвдэлж сүйтгэх
  • Өгөгдлийг эвдэн сүйтгэх шинж тэмдэг: Туслах хадгалах төхөөрөмжид байрлах мэдээлэл, мэдээллүүдийг эвдэн сүйтгэх
  • Дэлгэцийн мэдээллийг сүйтгэх шинж тэмдэг: Дэлгэцэн дээр агуулагдаж байгаа зураг, график болон олон төрлийн шинж чанартай  объектыг  санамсаргүй байдлаар  эвдэлж сүйтгэх
  • Он, сар өдрөөр мессэж гарган сүйтгэх шинж тэмдэг: Компьютерийн системийн цагийг ашиглаж бага багаар мэдээллүүдийг гаргаж авах, эвдэлж сүйтгэх
  • Boot sector вирус шинж тэмдэг: Үйлдлийн системийн гол үндсэн хэсэгт нь суурилж халдварлах ба системийг асаах явцад хадгалагдаж байгаа газраасаа шууд ажиллан халдварлуулдаг програм
  • Программ-ын вирус шинж тэмдэг: Үйлдлийн системийн үндсэн хэсэгт суурилж төрөл бүрийн программ хангамжид халдварладаг программ юм.
  • Макро вирус шинж тэмдэг: Үйлдлийн систем гэлтгүй бүхий л хэмжээний хэвийн үйл ажиллагаа явж байх үед халдварладаг. Энэ нь нээж ажиллуулж байсан анхны файл болгонд халдварлаж, ямар файл дээр ажиллаж байсан шигээ файлыг үүсгэж халдварлуулдаг программ юм.

                                                   

Компьютерийн вирусээс хэрхэн хамгаалах вэ? 

  1. Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.
  2. Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk-ийг бэлтгэдэг. Энэ нь компьютерын boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусийг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусийг таньж устгаж чадаагүй гэсэн үг, тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай. Учир нь ихэнх вирус antivirus-ийн эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно.
  3. Зарим вирус компьютерын boot-руу довтолж, системийн файлыг гэмтээснээр компьютерыг ажиллахгүй болгодог. Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн.
  4. Word-ийн doc, Excel-ийн xls файлуудыг аль болох гаднаас хуулахгүй байвал сайн. Учир нь эдгээр файлуудаар macro вирус дамжих өргөн боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа PDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар macro вирус дамждаггүй.
  5. Хэрэв өөрөө сайн мэдэхгүй байгаа бол аливаа хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж зөөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх worm захианд хавсаргасан файлаар дамждаг.
  6. Уян диск нь өөрийн протекттэй байдаг. Хэрэв уян дискээс файл хуулан авахыг хүсэж байвал уян дискийн протектыг байнга ашиглаж байхыг зөвлөж байна. Энэ нь найдвартай хамгаалалт болж чаддаггүй ч зарим тохиолдолд тус болдог.
  7. Үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй. Түүнчлэн компьютерынхоо driver дискүүдийг мөн адил. Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж backup хийх. Хийсэн ажлын файлуудынхаа хуулбарыг сайн бэлтгэж байх нь хэзээд илүүдэхгүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.
]]>
https://tech-news.mn/4889/feed/ 0
LG компани шинэ үеийн OLED технологийг танилцуулжээ https://tech-news.mn/4766/ https://tech-news.mn/4766/#respond Fri, 31 Dec 2021 02:21:39 +0000 https://tech-news.mn/?p=4766 Өмнөд Солонгосын электроник үйлдвэрлэгч LG компани OLED технологийн дараагийн үе болох OLED EX технологийг бүтээснээ зарлажээ.

Шинэ технологийг ашигласан зурагтын гаралт 30 хувиар илүү тод, нарийн дүрслэлтэй болж, овор хэмжээний хувьд улам нимгэн болж байгаа юм байна.

Технологийн шинэ дэвшилд хоёр гол хүчин зүйл нөлөөлснийг LG тайлбарлажээ.

Үүнд хүнд устөрөгч буюу deuterium элементийг дэлгэцийн үйлдвэрлэлд ашигласан, дүрсний процессортоо тусгай алгоритм ашигласан явдал юм байна.

Тусгай алгоритм нь тухайн хэрэглэгчийн зурагт үзэх дадал дээр үндэслэн цэг бүрийн гэрэлтэлтийг урьдчилж тохируулах үүрэгтэй гэнэ.

OLED EX нэрийн EX нь “evolution”, “experience” үгнүүдийн илэрхийлэл болохыг LG компани тайлбарлажээ.

Мөн шинэ технологи нь дэлгэцийн хүрээг багасгах боломж олгосон байна. Тухайлбал 65 инчийн OLED зурагтын хувьд хүрээний өргөн нь 6 мм-ээс 4 мм болж буурсан гэнэ.

LG компани OLED EX технологийг 2022 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрт нэвтрүүлэх юм байна.

Эх сурвалж: The Verge

]]>
https://tech-news.mn/4766/feed/ 0