Юүтүб – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Sun, 26 Sep 2021 02:16:47 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Юүтүб – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Боловсролын хамгийн шилдэг таван YouTube суваг https://tech-news.mn/4630/ https://tech-news.mn/4630/#respond Sun, 26 Sep 2021 02:16:47 +0000 https://tech-news.mn/?p=4630 Youtube нь 2005 онд анх зах зээлд гарснаасаа хойш хэрэглээ болон нэр хүндээрээ тэргүүлсээр ирсэн билээ. Одоогийн байдлаар интернет хэрэглэгчдийн бараг гуравны нэг (тэрбум гаруй) нь Youtube идэвхтэй хэрэглэдэг аж. Түүнчлэн, биднийг зугаацуулах элдэв бичлэг байдгаас гадна боловсрол мэдлэгийг авч болох хамгийн том эх үүсвэрийн нэг бол Youtube билээ. Дан ганц багш профессорууд лекцээ байршуулан оюутнуудад онлайн хичээл заахаас гадна, Edtech (Education Technology) компаниуд сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах хэрэгсэл болгон ашигладаг билээ.

Үүний үр дүнд сүүлийн хэдэн жилийн хугацаанд боловсролын контент үйлдвэрлэгч сувгууд их хэмжээгээр ихсэж байгаа бөгөөд үзэгчид ч тэр хэмжээгээрээ нэмэгдэж байна.

Таныг багш, сурагч эсвэл оюутан байхаас үл хамааран дагахад зохих хамгийн шилдэг боловсролын контент үйлдвэрлэгч Youtube сувгуудыг танилцуулъя.

1. Khan Academy

Жагсаалтын хамгийн эхэнд орж буй нь Khan Academy суваг билээ. Тус суваг нь ашгийн бус зорилготой бөгөөд дэлхийн стандартад нийцсэн боловсролыг хэнбугайд ч, хаанаас ч хамаагүй үнэ төлбөргүйгээр олгохыг зорьдог аж.

Хамгийн анх Кан нь (үндэслэн байгуулагч) өөрийн үеэлүүддээ Yahoo messenger-г ашиглан хичээл зааж өгдөг байсан ба энэ цааш даамжран хамгийн шилдэг боловсролын Youtube суваг болтлоо хөгжсөн байна. Энэхүү академи бичлэгээ олон арван хэл дээр орчуулан хүргэдэг ба сар бүр дэлхийн өнцөг булан бүрээс 15 сая гаруй хүн идэвхтэй суралцан явдаг байна.

Математик, биологи, хими, физик, түүх, эдийн засаг, санхүү, дүрэм, бусад олон сэдвийг хамарсан 7500 гаруй видео бичлэгтэй бөгөөд одоогоор 7 сая гаруй дагагчтай.

2. TED-Ed

Уг суваг нь 15 сая гаруй дагагчтай бөгөөд бусдаас хөдөлгөөнт дүрсээр нарийн төвөгтэй сэдвүүдийг энгийн хэлээр тайлбарлан үзүүлдгээрээ онцгойрдог. Бүх насныханд тохиромжтой, математик, шинжлэх ухаан, уран зохиол, програмчлал гээд олон төрлийн агуулгыг хамарсан контент үйлдвэрлэдэг билээ.

3. Smarter Everyday

Яг нэр шигээ таныг өдөр бүр шинжлэх ухааны холбогдолтой шинэлэг мэдээ мэдээллээр цэнэглэх зорилготой бөгөөд 2007 оноос эхлэн дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг хөгжүүлэх видео бичлэгүүд хийсээр ирсэн билээ. Өдгөө 8 сая гаруй дагагчтай болжээ.

4. Common sense education

Бидний амьдралын ихэнх зүйлс технологитой холбогдож байгаатай холбоотойгоор багш эсвэл оюутан аль нь ч байсан үүнийг давуу талаа болгон ашиглах нь чухал юм. Тус суваг нь сурган хүмүүжүүлэгчдэд дижитал сургалт, боловсролын хэрэгслүүдтэй танилцах, оюутнуудыг татан оролцуулах, онлайнаар хэрхэн хариуцлагатай ажиллахыг заахад нь тусалдаг видеог тогтмол байршуулдаг.

Үүний зэрэгцээ оюутнуудад дижитал иргэншлийн ур чадвар, онлайн нууцлал, зохиогчийн эрхийн хууль гэх мэт хичээлээр дамжуулан тэднийг удирдан чиглүүлэхэд тусалдаг аж.

5. Big think

Уур амьсгалын өөрчлөлтөөс авахуулаад хиймэл оюун ухааны нөлөөлөл хүртэл бүхий л төрлийн агуулгыг багтаан видео бичлэг гаргадаг мэдлэг авч болохуйц найдвартай эх сурвалж юм. Тэд мэргэжлийн бөгөөд хэрэгжүүлж болохуйц агуулга бүхий контент гаргадгаараа алдартай. Уг суваг 3 сая гаруй дагагчтай бөгөөд өдөр бүр шинэ мэдээллийг авахыг хүсвэл энэхүү сувгаар зочлоорой мөн нийтлэл унших сонирхолтой бол сайт руу (Bigthink.com) нь ч зочилж болох юм.

Эх Сурвалж: MLCTraining

]]>
https://tech-news.mn/4630/feed/ 0
Шинжлэх ухааны мэдлэгээ тэлэхэд тань туслах youtube сувгууд https://tech-news.mn/3241/ https://tech-news.mn/3241/#respond Sun, 18 Jul 2021 03:46:37 +0000 https://tech-news.mn/?p=3241 Арван жилдээ үзсэн физик, хими, биологийн мэдлэгээ сэргээхийг хүсч байна уу? Дахиад сурах бичгүүдээ эхнээс нь үзэлтэй биш, тийм ээ? Завгүй амьдралынхаа дундуур хуучин мэдлэгээ баталгаажуулж түүний сацуу шинжлэх ухаанд гарч байгаа олон нээлтийн тухай мэдээллүүдтэй ойр байхыг хүсдэг хэн бүхэн энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай.
Технологи хурдацтай хөгжиж байгаагийн хамгийн том давуу тал нь бид мэдлэгийг хаанаас ч, хэдийд ч хүртэх боломжтой болсон явдал билээ.

Youtube энтертайнмент хэрэгцээг хангахаас гадна шинэ зүйл суралцах боломжоор дүүрэн, хязгааргүй их мэдлэг агуулсан талбар.

Youtube-ийн алдартай шинжлэх ухааны сувгууд өөрийгөө анагаах чадвартай тусгай материалын судалгаанаас эхлээд гамма цацрагийн дэлбэрэлтийг хүртэл жирийн үзэгчдэд ойлгоход маш хялбархан байдлаар тайлбарладаг.

Бид бичлэг бүрдээ бүтээлчээр ханддаг, хамгийн алдартай шинжлэх ухааны сувгуудыг энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна.

1. VSAUCE

ДАГАГЧДЫН ТОО: 16.2 САЯ

Vsauce бол Youtube дэх энэ төрлийн контентийн анхдагч нь гэхэд хилсдэхгүй. Одоогоос арав гаруй жилийн өмнө Майкл гэх сэтгэл судлаач мэргэжилтэй залуугийн үүсгэсэн энэхүү сувгаас та жирийн хүмүүсийн тэр бүр сонирхож судлаад байдаггүй онолын шинжлэх ухааны олон ярвигтай ойлголтыг маш ойлгомжтой, эмх цэгцтэй, санаанд оромгүй хөгжилтэй, содон байдлаар дэлгэрүүлэн үзэх боломжтой.

Тэрээр

2017 оноос эхлэн Youtube-тэй хамтран Mind Field хэмээх хүний зан үйл, сэтгэцийн шинж байдал, ухамсрын нарийн үйлдлүүдийг төрөл бүрийн туршилтуудын тусламжтайгаар тайлбарласан шинжлэх ухааны баримтат цуврал бүтээж байгаа бөгөөд одоогоор нийт гурван бүлэг 24 анги цацагдаад буй. Youtube-д зориулсан контент гэж хэлэхээргүй чанартай, өндөр өртгөөр бүтсэн энэ цувралыг сэтгэл судлалын шинжлэх ухаанд дуртай хэн бүхэнд санал болгоё.

 https://youtu.be/iqKdEhx-dD4

2. IN A NUTSHELL (KURZGESAGT)

ДАГАГЧДЫН ТОО: 13.3 САЯ

Хүний дархлааны систем хэрхэн ажилладаг вэ? Мах идэх нь хүний биед хортой юу? Вакцин хийлгэх нь эрсдэлтэй юу? Хүн амын хэт өсөлт хэр хор хөнөөлтэй вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хорвоо ертөнц дээр болж буй түмэн үйл явдлын талаар мэдээлэл авах зуур толгойд тань орж буй энэ их зах замбараагүй зүйлс яг яадгийг олж мэдмээр л байдаг биз дээ.

Хэрэв тийм бол “Kurzgesagt“-ийг яг одоо дагаарай. Vsauce-тай харьцуулахад илүү богино, илүү өнгөлөг дүрслэлтэй суваг учраас цайны цагаараа үзэж тархиа сэргээхэд тохиромжтой. Долоо хоног бүр нэг дугаар ордог энэ сувгийн бичлэгүүд хэн ч харсан ойлгогдохуйц, маш энгийн бөгөөд өнгөлөг зураглалтайгаараа ялгардаг. Дунджаар хоёр клип үзэх хугацаанд та Kurzgesagt-аас шинжлэх ухаан, технологи, улс төр, философи, сэтгэл судлалын сэдвийг хамарсан хамгийн сүүлийн үеийн трэнд болж буй асуудлын талаар олж мэдэх боломжтой.

https://youtu.be/dSu5sXmsur4

3. ASAPSCIENCE

ДАГАГЧДЫН ТОО: 9.45 САЯ

ASAPSCIENCE бусад шинжлэх ухааны сувгуудтай харьцуулахад амьдралд ойрхон, хэрэгцээтэй сэдвүүдийг бичлэг бүрдээ хөнддөгөөрөө онцлогтой. Хоёр минутын дотор гүн нойрсохын тулд та юу хийх хэрэгтэй вэ? Airpod чихэвчийг хэдэн долоо хоногийн турш тасралтгүй зүүвэл чихэнд тань юу тохиолдох вэ? гэх асуултуудад шинжлэх ухаанч хариулт өгдөг.

Мөн түүнчлэн “7 хоног хэрэглэсэн бүх пластик хогоороо хувцас хийж өмсөх”, “36 цагийн турш сэрүүн явах” гээд хөгжилтэй туршилтууд нь бидний тэр бүр анзаараад байдаггүй шинжлэх ухааны эгэл ойлголтуудыг тайлбарлаад өгчихнө. Дээр нь нэмээд энэ сувгийг үүсгэсэн хоёр залуугийн хошигнох чадвар үнэхээр сайн тул та нэг хором ч уйдахгүй.

https://youtu.be/TxpjebYBQuk

4. SMARTER EVERY DAY

ДАГАГЧДЫН ТОО: 8.95 САЯ

Хорвоогийн хамгийн аз жаргалтай инженерүүд гэвэл Smarter Every Day сувгийн хөтлөгч Дэстин зайлшгүй багтах биз ээ. Пуужингийн инженер мэргэжилтэй, астрономич болох мөрөөдөлтэй Дестин анх инженерчлэлийг олон нийтэд энгийн түвшинд ойлгуулахын тулд youtube суваг нээсэн нь өдгөө түүний үндсэн ажил болоод буй.

2016 онд тэрээр Барак Обаматай биечлэн уулзах гурван влоггерын нэгээр сонгогдсон түүхтэй. Та сонирхоод нэг л удаа үзэхэд нисэх, сансар судлал, тэнгисийн цэрэг гээд бидний сонссоноос цаашгүй олон салбарт холбогдох шинжлэх ухааны арвин мэдлэгтэй болох вий. Түүнийг үзээд би шинжлэх ухаан гэдэг бол биднээс харь хөндий, цаасан дээр буусан онол төдий зүйл бус өдөр тутмын амьдралыг бүрдүүлэгч салшгүй нэгэн хэсэг юм гэдгийг ойлгож билээ.

https://youtu.be/QxZ_iPldGtI

5. VERITASIUM

ДАГАГЧДЫН ТОО: 7.79 САЯ

Veritasium бол физикийн шинжлэх ухааны нарийн төвөгтэй ойлголтуудыг маш ойлгомжтой, хөнгөхөнөөр тайлбарладаг цөөхөн сувгийн нэг юм. Сиднейн их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан, физикч Дерек Маллерын сувгийн энэ амжилт “байшин дээрээс сунадаг тоглоом шидэх үед хамгийн дээд талын дугуй эцсийн дугуйтайгаа нийлэх хүртлээ агаарт хөдөлгөөнгүй оршдог уу?” гэх туршилтын бичлэг нийтийн сүлжээнд алдаршсанаас эхлэлтэй.

Veritasium нэрний утга нь латинаар “үнэн” бөгөөд шинжлэх ухааны талаарх олон нийтийн дунд түгсэн тогтсон буруу ойлголтуудыг залруулдгаараа алдартай. Түүний суваг доторх “өөрийгөө сориорой” гэх бичлэгүүдийг үзэж, жирийн хүмүүсийн хамтаар Дерекийн өгсөн хялбархан хэрнээ толгой эргүүлмээр даалгаврыг биелүүлэх ч бас тун сонирхолтой байдаг.

https://youtu.be/uiyMuHuCFo4

6. MINUTEPHYSICS

ДАГАГЧДЫН ТОО: 5.17 САЯ

Энтропийн өөрчлөлт, астрономи, телепорт шилжилт гэх, бидний хувьд хол хөндий сэдвүүдийг энэ суваг цагаан цаас, хар балын тусламжтайгаар хялбархан тайлбарладаг нь онцлууштай. Квант физикийн талаарх “Шрёдингерийн муур” туршилт, цаг хугацаагаар аялахад тохиолдож болох зүйлсийн талаарх “Өвөөгийн парадокс” гэх мэт олонтоо дуулсан ч учрыг нь ухаж ойлгож чадаагүй онолуудын талаарх асуултын хариугаа энэ сувгаас авах боломжтой.

Физикт дур сонирхолтой хэдий ч түмэн янзын математикийн тэгшитгэлээс сүрддэг хүмүүст MinutePhysics-ийг санал болгоё.

https://youtu.be/XayNKY944lY

7. ITS OKAY TO BE SMART

ДАГАГЧДЫН ТОО: 3.49 САЯ

Америкийн олон нийтийн телевизүүдэд боловсролтой холбоотой төрөл бүрийн нэвтрүүлгүүд бэлдэн нийлүүлдэг суваг болох “PBS” -ийн алдартай шоунуудын нэг нь “It’s Okay to Be Smart” билээ.

2012 оноос эхэлж одоогоор найман цуврал гараад буй энэ шоу физик, хими, палеонтологи, биологи, одон орон тэр битгий хэл тархи судлалын салбарыг хүртэл хамардаг. Гэхдээ битгий сүрдээрэй, Жогийн бичлэгийг үзэх нь нэг төрлийн комеди л гэсэн үг.

Биологийн шинжлэх ухааны доктор Жо бидний үзэж өссөн шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд дээр гарах хэтрүүлэгтэй хэсгүүдийг бодит амьдрал дээр биелэх боломжтой эсэхийг нэг бүрчлэн тайлбарлах нь үнэхээр хөгжилтэй. Энэ сувгийг дагасан байхад энтертайнмент хэрэгцээгээ ч хангачихна, шинжлэх ухааны мэдлэгээ ч тэлчихнэ.

https://youtu.be/Utu-LpJn3Is

Эх сурвалж: posted.mn

]]>
https://tech-news.mn/3241/feed/ 0
YouTube суваг дээрх видеоны THUMBNAIL буюу нүүр зургийн тухай| Tech-News.mn https://tech-news.mn/1697/ https://tech-news.mn/1697/#respond Wed, 19 May 2021 04:49:50 +0000 https://tech-news.mn/?p=1697 Юүтүб дээр байршуулах видеоны нүүр зургийг thumbnails гэх бөгөөд Thumbnail-г тухайн видеоноосоо автоматаар аль эсвэл тусгайлан бэлтгэж оруулж болно.
Thumbnail зургийн хэмжээ 1280×720 пиксель харьцаатай байна. Зургийн формат нь JPG, GIF, PNG байх бөгөөд 2MB-с хэтрэхгүй.
YouTube дээрх видеог бусад сошиал сувгууд дээр хийх үед хэмжээ нь дараах зурагт үзүүлсэн шиг жижиг эсвэл тал гардаг, зарим тохиолдолд томоор гарсан байдаг. Хэрхэн том хэмжээгээр нь шейр хийх вэ? гэж хүмүүс асуудаг
Манайхан видеогоо шейр хийхдээ шууд YouTube дээрээсээ тухайн видеогоо шейр хийх, аль эсвэл линкийг нь copy хийж аваад хуулах зэргээр шийддэг. Ихэнхдээ шейр хийгдсэн видео нь зургийн баруун талд байгаа шиг жижиг дүрслэлтэй гардаг учраас Youtube to Facebook Video Converter-уудыг ашиглан Creating Larger Youtube Thumbnails For Facebook буюу Том Дүрслэлтэй видеог гаргах боломжтой.
Өөр ч олон хувиргуур бий. Хамгийн түгээмэл нь дараах хувиргуур.
https://thumbtube.com/ гэсэн хувиргуурыг /Large Youtube Thumbnail For Facebook/-г ашиглан CONVERTED URL-ээ гаргаж аваад шинээр Google Browser-дээр хуулж, уншуулаад тэндээсээ шейр хийнэ. Видеоныхоо линкийг юүтүб дээрээс авахдаа шууд Channel дээрээсээ авна. Жич: https://www.youtube.com/watch?v=-VwX3qp6STI&t=41s гэж харагдана. Урд талдаа creator энэ тэр гэсэн sub page байхгүй.
]]>
https://tech-news.mn/1697/feed/ 0
ЮҮТҮБ ДЭЭР ЗАР СУРТАЛЧИЛГАА ХИЙХ | Tech-News.mn https://tech-news.mn/1454/ https://tech-news.mn/1454/#respond Sat, 08 May 2021 09:44:48 +0000 https://tech-news.mn/?p=1454
Юүтүб дээр брэнд болон бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилах төрлүүдийн үр ашиг, нөлөөлөл сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байна. Тухайлбал:
• TrueView/Бодит Харалтын зар сурталчилгааны төрлийг бүрэн үзсэн хүн брэндийн аккаунт руу хандсан хэрэглэгчидээс 23 дахин их байдаг.
• Юүтүб дээр видео зар сурталчилгааны тоо жилээс жилд 40%-р нэмэгдэж байна.
• Юүтүбийн зар сурталчилгааны үйлчилгээ сүүлийн 3 жилд 45%-р өссөн байна.
Та юүтүб дээр зар сурталчилгаа хийхийн тулд дараах үндсэн хэдэн зарчмыг баримтална.
1. Өөрийн юүтүбийн аккаунттай байх
2. Гүүгл Эдвордс /Google AdWords/ аккаунт үүсгэ
3. Сурталчилгаа хийх видеогоо стандартад нийцүүлэн бэлтгэсэн байх
4. Хайлтын системд видеогоо оновчлох
5. Юүтүб сувгаа тохируулах
6. Видеоны зар сурталчилгааны төрлийг сонгох
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТОХИРГОО ХИЙХ
Юүтүб дээр зар сурталчилгаа хийхийн өмнө дараах тохиргоонуудыг зайлшгүй хийсэн байх шаардлагатай байдаг.
1. ГҮҮГЛ ЭДВОРДС АККАУНТ ҮҮСГЭ
Та юун түрүүн Google AdWords програм дээр өөрийн аккаунтийг үүсгэнэ. Хэрэв танд аккаунт байгаа бол энэ линкээр орж adwords.google.com/video сурталчилах видеогоо үүсгэ.
2. ADWORDS БОЛОН YOUTUBE-ЭЭ ХОЛБО
Та AdWords болон Юүтүб аккаунтаа хооронд нь холбох хэрэгтэй.
1. AdWords аккаунт руугаа нэвтрэн ор.
2. Таны аккаунтын баруун дээд талд байрлах хэрэгслийн дар
3. SETUP –н Linked accounts дээр дар.
4. YOUTUBE-н Details дээр дар.
5. НЭМЭХ товчлуурыг дар .
6. LINK A YOUTUBE CHANNEL хэсэг дээр өөрийн оруулах суваг эсвэл линкийг нь оруул
7. Дараах зүйлсээс аль нэгийг нь сонго:
• Хэрэв бизнес аккаунт тань танд хамаарагдаж байвал I own the channel сонгоод GO TO YOUTUBE–г дарна.
• Хэрэв бизнес аккаунт тань танд хамаарагдахгүй бол Someone else owns this channel сонгоод бизнес аккаунт эзэмшигчийн и-майл хаягийг оруулан Send request-г дарна. Админ буюу аккаунт эзэмшигч нь зөвшөөрөх юм бол та GOOGLE ADWORDS-тай холбогдоно.
3. ТӨЛБӨРИЙН ТОХИРГОО
Зар сурталчилгааны ерөнхий тохиргоог хийхдээ өдөрт зарцуулах төсвөө хүссэнээрээ сонгоно. Өдөрт зарцуулах хэмжээ $.01 – $0.23 хооронд байна.
4. БАЙРШИЛ
Улс орон, хот, бүс нутаг, бүсчлэлийн код, интернет хаяг гэх мэт нарийн зүйлсийг тусгайлан сонгосноор таны мэдээллийг зорилтот хэрэглэгчид рүү илүү ойртуулна. Үүний дараа видеогоо татан оруулна.
5. ХУГАЦАА
Аль өдрийн аль цагт зар сурталчилгааг түгээхээ сонгоно. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа эхлэх болон дуусах огноо, хугацаагаа сонгоно. Та өөрийн сурталчилах гэж буй видеогоо цайны болон өдрийн хамгийн их идэвхитэй цагуудад байршуулах хэрэгтэй.
6. ТӨХӨӨРӨМЖИЙН СОНГОЛТ
Төхөөрөмжийн хувьд гар утас, суурин компьютер, ноүтбүүк, таблет гэх мэт төрлүүдийг нарийвчлан сонгосноор таны байршуулсан мэдээллүүдийг хайж олох боломж илүү нэмэгдэнэ.
7. НАС, ХҮЙС, СОНИРХОЛ
Ямар мэдээллийг хүргэх гэж байгаагаас хамаараад хэрэглэгчдийн нас, хүйс, сонирхол зэргийг сонгоно. Төрөл, ангилал, сонирхол, вэбсайт, болон ашигладаг үг хэллэгийг илүү нарийн тодорхойлох тусам та зорилтот хэрэглэгчиддээ хүрч чадна.
8. ТҮЛХҮҮР ҮГНҮҮД
Зорилтот хэрэглэгчиддээ чиглэсэн түлхүүр үгнүүдийг Гүүглийн түлхүүр үг /Google keyword tool/ олох хэрэгслийг ашиглан тодорхойлж болно. Түлхүүр үг урт байх тусмаа мэдээллийг зөв хүмүүстээ хүргэх илүү боломжтой.
]]>
https://tech-news.mn/1454/feed/ 0
Юүтүб дээр байршуулсан видеоноос ашиг олох алхмууд | Tech-News.mn https://tech-news.mn/1448/ https://tech-news.mn/1448/#respond Sat, 08 May 2021 07:41:12 +0000 https://tech-news.mn/?p=1448
Та өөрийн видеоноос ашиг олохыг хүсч байвал дараах 4 алхмыг хийх ёстой. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Мэдээж таны видео тань сонирхолтой, өндөр хандалт авах хэрэгтэй
1-Р АЛХАМ: Түншүүдийн хөтөлбөрийн нөхцлийг уншиж, хүлээн зөвшөөрөх
1. Юүтүб профайл руугаа нэвтрэн ор
2. Баруун дээд өнцөгийн профайл дээрээс > Creator Studio –г сонго
3. Зүүн цэсэн дээрх Channel > Status and features-г сонго.
4. Monetization–г Enable болгоно.
5. Дэлгэцний алхмууд дээрх Юүтүбийн түншийн хөтөлбөрийн нөхцлийг хүлээн ав
2017.04.18 нд юүтүб нь анх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Бүтээгчдэд зориулан тэдний өөрийн контентүүдийг мөнгөжүүлэх хөтөлбөр юм. Та өөрийн Creator Studio дээрээсээ энэ хөтөлбөрт элсэх боломжтой. Таны сувгийг 10,000 олон нийтийн суваг хандаж харсан бол энэ хөтөлбөрийг хангах эрх нээгдэнэ. Та дараах дарааллын дагуу харсан тоог олж мэдэх боломжтой.
Creator Studio > Channel > Monetization.
Хэрэв танд хангалттай харалт байхгүй бол хэрэглэгчидээ идэвхижүүлэх контентүүдийг бэлтгэн түгээх хэрэгтэй. Хэрэв та зөвшөөрөгдөх юм бол та өөрийн сонгосон видеогоо мөнгөжүүлж юүтүб дээр мөнгө олох эрх тань нээгдэнэ. Мэдээж үүнийг зөвшөөрөх үйл явц хэдэн 7 хоногоор үргэлжилнэ.
2-Р АЛХАМ. AdSense-д бүртгүүл
AdSense данс нээн, өөрийн ашиглаж буй аккаунттайгаа холбоно. AdSense данс нь видеоноос мөнгө олох боломжийг олгохоос гадна зар сурталчилгааны төлбөр төлөхөд чухал үүрэгтэй. Та орлогоо хүлээн аахын тулд энэ дансаар нэвтрэн орж данс эзэмшигчийн тохиргоог хийнэ.
3-р алхам: Мөнгө хүлээн авах тохиргоог хийх
Та өөрийн видеон дээрээ ямар төрлийн зар сурталчилгааг хийхээ тохируулсан хадгалахад таны мөнгө хийх тохиргоо одоо байгаа болон цаашид оруулах видеон дээр автоматаар нээгддэг. Мэдээж энэ тохиргоогоо сольж болно.
4-р алхам: Таны сувгийг 10,000 үзэлтэнд хүрсэн эсэхийг тодорхойлох
Таны сувгийг 10,000 удаа үзсэн тохиолдолд таны мөнгө хийх хүсэлтийг хүлээн зөвшөөрч, түншийн хөтөлбөртөө оруулах боломжтой юм.
Мэдээж таны оруулж байгаа контентууд нь тавьж байгаа шаардлагыг нь бүрэн хангасан, агуулгын хувьд хүмүүсийн таашаан сонирхдог байх гээд хэд хэдэн шаардлага тавигддаг.
Жич: Юүтүб дээрээс мөнгөжих хөтөлбөрийн хувьд тайлбар илүү их байгаа. Монгол улс зөвшөөрөлтэй эсэх. Хамгийн багадаа 1000 subscribe, 4000 цагийн үзэлт, Silver Partnership гэх мэт
]]>
https://tech-news.mn/1448/feed/ 0
ЮҮТҮБ ДЭЭРХ ХАМГИЙН ИХ ҮЗЭЛТТЭЙ ВИДЕОНЫ 10 ТӨРӨЛ | Tech-News.mn https://tech-news.mn/1363/ https://tech-news.mn/1363/#respond Wed, 05 May 2021 05:10:46 +0000 https://tech-news.mn/?p=1363
10. UNBOXING ВИДЕО
Энэ төрлийн видео үзэгчдийг худалдан авалтанд хөтлөхөд хүчтэй нөлөөлдөг. Брэндүүд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах, таниулах үед ашигладаг.
 
9. БОЛОВСРОХ, УРАМ ӨГӨХ ВИДЕО
Энэ төрлийн видео нь хүмүүст мэдлэг олгох, өдөөх сэдэлжүүлэх, урам зориг өгөх зорилготой. Ур чадвар, мэдлэгээ ахиулахад юу хэрэгтэй болох, амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, алдартнууд хэрхэн амжилтанд хүрсэн тухай гэх мэт контентийн маш сонирхолтой төрөл юм.
 
8. ДУРТАЙ/ХОББИ ВИДЕО
Нүүр будалт, гоо сайхан, эрүүлжих, галбиржах, загварын чиг хандлага зэрэг мэдлэг мэдээллийг хүмүүс үзэх, сонсох дуртай байдаг. Энэ талаар тухайн салбарын нөлөөлөгчид мэдлэг олгох, туршлага хуваалцах, хоббигоо хөгжүүлэх замаар хүмүүсийг өдөөх, уриалах, мөн бизнесүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах, ашиглаж байгаагаа харуулан, сурталчилах зорилготой
 
7. TAG болон CHALLENGE ВИДЕО
Хүмүүсийг өдөөх, сэргээх, сэдэлжүүлэх, уриалан дуудах, хөгжөөх зорилготой шинэлэг, бүтээлч үйл хөдлөлүүдийг хөгжим, дуу, аялгуутай хослуулан бэлтгэсэн, олон хүмүүсийг давалгаалан идэвхижүүлэх видеоны төрөл юм.
Хамгийн хурдан хугацаанд хүмүүст хүрдгээрээ онцлогтой
 
6. УРАМШУУЛАЛ ӨГӨХ ВИДЕО
Шинэ бүтээгдэхүүн үйл ажиллагааны нээлт, танилцуулга, урамшуулалт худалдаа, бэлэг сэлтэд хамруулах, тоглоод хожих зэрэг хүмүүсийг оролцуулах сурталчилгааны төрөл
 
5. ХОШИН ШОГ/ ХӨГЖИЛТЭЙ ВИДЕО
Инээдэм, хошин шог, хөгжилтэй төрлийн видеонуудад хүмүүс идэвхитэй оролцоотой байдаг. Хандалт, түгээлт ч өндөр.
 
4. ТОГЛООМЫН ВИДЕО
Видео тоглоомонд дуртай хүн бүрт тоглоом болон тоглоомын сувгуудыг сурталчилах, хэрхэн, яаж тоглож болох талаар таниулах, чиглүүлэх видеоны санаанууд үүнд багтана.
 
3. ВЛОГ
Влог нь хамгийн их үзэлттэй төрөл бөгөөд нийгэмд өөрийн нөлөөллөө таниулсан алдартай, нэр хүнд нь өсч, танигдаж яваа хүмүүсийн өөрийн амьдралын түүх, ажил, бизнесийн үйл ажиллагааны ахиц, дэвшил, амжилтыг таниулсан, үлгэр дууриалал болсон мэдлэг мэдээлэл, ур чадвар эзэмшүүлэх зорилготой контентуудыг агуулсан байдаг.
 
2. ХЭРХЭН ХИЙХ ВЭ ВИДЕО
Хэрхэн хийх вэ видеоны төрөл мөн л их үзэлттэй байдаг. Хүмүүст мэдлэг олгохоос гадна аливаа зүйлийг хэрхэн ашиглаж, хэрхэн хийж болох талаар зөвлөгөө, зөвлөмж өгөнгөө өөрийн нөлөөлөл болон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах, таницлах боломжийг олгодог.
 
1. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР, ТОЙМ ВИДЕО
Энэ нь онлайн дээр худалдан авалт хийж байгаа хэрэглэгчдийг худалдан авалтанд хөтлөх бөгөөд
– Бүтээгдэхүүн хэрхэн бүтсэн
– Бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэглэгчдийн сэтгэгдэл хэр өндөр, сэтгэл ханамжтай байгааг илэрхийлэх
– Бүтээгдэхүүний үр дүн, үр нөлөөн дахь хэрэглэгчдийн итгэл үнэмшил зэрэг тайлбар, тоймыг илэрхийлсэн байна.
Энэ бол хүмүүсийн хамгийн их үзэлттэй видеоны төрөл байдаг.
]]>
https://tech-news.mn/1363/feed/ 0