Юмсын интернет – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Sun, 01 Aug 2021 23:05:06 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Юмсын интернет – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 IP камер болон аналог камерын ялгаа https://tech-news.mn/3274/ https://tech-news.mn/3274/#respond Mon, 19 Jul 2021 06:17:29 +0000 https://tech-news.mn/?p=3274 Аналоги камерын хувьд үйлдвэрлэлээс шахагдаж байгаа хуучин шийдэл бөгөөд одоогийн байдлаар IP буюу тоон системийн камерын үйлдвэрлэл, нийлүүлэлт голлох байр суурийг эзлэж байна.IP камер хэрэглэгчийн бүхий л хэрэгцээг нэг дор шийдэж өгдөгөөрөө давуу талтай

IP болон аналоги камерын ялгаа

Уламжлалт аналог камер:

– IP камераас өмнө зохион бүтээгдсэн (90-оны дундуур)
– Өртөг хямд.
– Мэдээлэл аналог хэлбэрээр дамжина (сарнилттай дамжина).
– Дүрсний чанар сайн биш.
– Суурилуулалт хялбар, үйлчилгээний өртөг бага.
– Зөвхөн бичигч төхөөрөмжийн хамт ажиллана.
– Зайнаас хянах боломжгүй.

IP камер:

– Аналог камерын дараа зохион бүтээгдсэн.
Дэвшилтэт тоон технологид суурилагдсан.
– Мэдээлэл тоон хэлбэрээр дамжина (ямар ч сарнилтгүйгээр хол зайд дамжина).
– Дүрсний чанар маш сайн.
– Суурилуулт, үйлчилгээ нь тусгай мэдлэг шаардана.
– Бичигч төхөөрөмжгүйгээр бие даан ажиллах чадвартай.
– Зайнаас хянах боломжтой.
– Мэдээлэл дамжуулахад утасгүй буюу Wi-fi технологи ашиглах боломжтой.
– Тусгай зориулалтаар үйлдвэрлэдэг загварууд нь Царай таних, Биеийн хөдөлгөөн таних буюу Behavior анализ хийнэ, Машины дугаар бүртгэх, Дулаан мэдрэх зэрэг үйлдлийг хийх боломжтой.

]]>
https://tech-news.mn/3274/feed/ 0
Хүний эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтмол хянаж, дата цуглуулах үйлдэлтэй ухаалаг цагны тухай https://tech-news.mn/3123/ https://tech-news.mn/3123/#respond Thu, 15 Jul 2021 05:16:57 +0000 https://tech-news.mn/?p=3123 Wearable technology буюу зүүдэг төхөөрөмж нь гар утаснаасаа зүүгдсэн орчин үеийн хэрэглэгчдийн зан төлөвт шинэ хандлагыг авчирч буй.

Швейцарт 1972 онд анхны дижитал цагийн моделийг бүтээснээс хойш 40 гаруй жилийн дараа Omate компани зах зээлд нэвтрүүлсэн билээ.

Хэрэглэгчийн эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтмол хянаж, дата цуглуулах үйлдлүүд нь ухаалаг цаг худалдан авах гол шалтгаан юм.

Гэвч сүүлийн үеийн ухаалаг цагийг хөгжүүлэгчид QR код ашиглан төлбөр, тооцоо хийх шийдэлд анхааран хөгжүүлж байна.

Ухаалаг цаг бүрд байршил тогтоох, хуанли, цаг агаарын мэдээллийг харах, утсанд ирэх дуудлага, мессеж, татсан аппуудын сонордуулгыг хүлээн авах боломж байдаг.

Мөн алхалт, зүрхний цохилт, шатаасан калори, нойрны хэмнэл хэмжих зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтмол хянахад тус болно. Зарим төрлийн цаг зүрх, судасны өвчин, амьсгал боогдох шинж тэмдгийг илрүүлэн, түргэн тусламж дуудах үйлдэлтэй болоод буй.

Түүнчлэн Bluetooth, Wifi-тай холбогдох горимтой тул ухаалаг туслахуудтай шууд харилцах, дуу сонсох, дүрс бичлэг үзэх олон төрлийн шийдэлтэй. Бид зах зээлд тэргүүлж буй хамгийн сүүлийн үеийн ухаалаг цагуудад харьцуулалт хийхдээ дээрх түгээмэл шийдлүүдээс бусад онцлох үйлчилгээг багтаалаа.

Одоогоор уг зах зээлийн 48 хувийг Apple компани дангаар эзэлж, Samsung, Google (Fitbit) удаалан, дэлхийн нийт ухаалаг цагны борлуулалтын 70 гаруйг зөвхөн энэ гурван компани эзэгнэж байна:

APPLE

Зах зээлийн тал гаруй хувийг дангаар эзэлж буй Apple компани өнгөрсөн онд 22 сая ухаалаг цаг борлуулсан. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн лангуунаас худалдан авч буй хоёр ухаалаг цагийн нэг нь Apple гэсэн үг.

Онцлог:

-Siri ухаалаг туслахтай
-Apple Pay ашиглан төлбөр, тооцоо хийх боломжтой
-Fall Detection буюу хэрэглэгчийн осол, бэртлийг илрүүлж, түргэн тусламж дуудах шуурхай холбоостой
-Noise app буюу хүний сонсголд сөргөөр нөлөөлөхүйц чанга дуу шуугианыг мэдэрч, дохиолол өгөх үйлдэлтэй
-Таны сарын тэмдгийн мөчлөгийг хянаж, ирэх өдрийг тааварлан сонордуулга илгээдэг. Хүсвэл сонордуулгыг дэлгэцэд харуулахгүйгээр тохируулах гэх мэт

XIAOMI

XIAOMI 2014 онд MI band загварыг гаргаснаас хойш ухаалаг цагны зах зээлд нэвтрэн, өнгөрсөн таван жилийн хугацаанд 50 гаруй сая бүтээгдэхүүн борлуулаад буй. Тус компанийн хувьд Хятад улс хамгийн том зах зээл нь юм. Анхны загвар болох MI band ухаалаг бугуйвч нь үнийн хувьд хямд, функц ашиглахад хялбар, зүүхэд эвтэйхэн байдлаараа XIAOMI-гийн бусад үзүүлэлт сайтай цагаас илүү борлуулалттай байдаг.

Онцлог:

-Цэнэг сайн барина
-GPS болон GLONASS хослон байршил тогтоох системийн хүрээнд гүйх, алхах, ууланд авирах сэлэх, дугуй унах, цанаар гулгах зэрэг 12 төрлийн спорт, фитнессийн тохиргоотой.
-50 метр хүртэлх усны гүнд ажиллах боломжтой
-Дэлгэцний өргөн нь Apple Watch-аас илүү нимгэн гэх мэт

GOOGLE (FITBIT)

Google компани ухаалаг бугуйн цагаар дагнасан Fitbit компанийг 2021 оны 1 сард компанийг худалдаж авсан бөгөөд Fitbit компанийн хувьд 2015 онд IPO хийж, 745 сая долларын хөрөнгө оруулалт босгон үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

Онцлог:

-Android болон iOS-тэй хосолж ажиллах боломжтой
-Зургаан өдөр цэнэгээ барьдаг
-Нойрны хэмнэлийг хянах үйлдэлтэй
-Amazon Alexа ухаалаг туслахтай
-Fitbit Pay төлбөрийн системийг ашиглах боломжтой
-Sleep score үйлдэл нь таны нойрны хэмнэлд оноо өгөхөөс гадна гүн болон гүехэн нойр, дуг хийсэн хугацааг тус тусад нь нарийвчлалтайгаар үзүүлэх, унтаж байх үеийн хүчилтөрөгчийн хэмжээг хянадаг гэх мэт

SAMSUNG

Өмнөд Солонгосын технологийн аварга компани Samsung энэ оны 3-р улирлын байдлаар 1.9 ширхэг ухаалаг цаг борлуулаад буй. Германы Берлин хотод 2013 онд болсон Samsung Unpacked арга хэмжээний үеэр анхны ухаалаг цагаа танилцуулсан тэд Apple компанитай өрсөлдөхөөр зах зээлийн хүчтэй тоглогч болж буй билээ.

Онцлог:

-Android болон IOS үйлдлийн системийг аль алиныг нь дэмждэг
-Bluetooth болон LTE сүлжээнд холбогдсон
-Spotify-г интернетгүй үед ашиглах боломжтой
-Samsung Pay ашиглан төлбөр, тооцоо хийх гэх мэт

Эх Сурвалж: Unread.today

]]>
https://tech-news.mn/3123/feed/ 0
Оффисын хэвлэх, хувилах төхөөрөмж сонгох гэж буй бол та дараах зүйлсийг анхаараарай https://tech-news.mn/3105/ https://tech-news.mn/3105/#respond Wed, 14 Jul 2021 11:33:21 +0000 https://tech-news.mn/?p=3105 Өдөр тутмын оффисын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болох хэвлэгч, хувилагч төхөөрөмж сонгох нь энгийн хирнээ чухал ажил юм. Учир нь ихэвчлэн хүмүүс хэвлэж л байвал болоо гэсэн хандлага дээр тулгуурлан төхөөрөмжийг сонгодог.Нээрээ л хэвлэж л байвал болоо нь үнэн. Харин хэвлэхээ болиод ирэхээр асуудлыг ардаасаа дагуулж эхлэдэг. Тухайн үед дахиад шинийг худалдан авах уу? Дахиад л хөрөнгө оруулалт шаардагдана эсвэл төсвийн хугацаа дуусаж дахин шинийг худалдан авах боломжтой болтол хүлээх үү?

Уг асуудлыг дагуулахгүйн тулд анхны байран дээр өөрийн хэрэгцээ болон хэрэглээнд тулгуурлан таарсан, зөв төрлийн төхөөрөмжийг худалдан авалт хийх нь гарч болох сул зардал, сул зогсолт, дахин хөрөнгө оруулалт гэх мэт зүйлсээс зайлсхийх боломжийг бий болгож байгаа юм.

Ихэнх байгууллагуудад тохиолддог нийтлэг шинж нь хэрэглээг үл хамааран төсөвт тааруулан төхөөрөмжийг худалдан авалт хийдэг.

Энэ нь дараах 2 үр дагаврыг дагуулж болдог.

  1. Таны төсөв хэрэгцээт төхөөрөмжөөс хэтэрсэн байж болох бөгөөд ашиггүй хөрөнгө оруулалт хийж байж ч болох юм.
  2. Таны хэрэглээ өндөр ч төсөвлөлт багаар тавигдаж шаардлага хангахгүй төхөөрөмж худалдан авалт хийх нь дээрд дурдсан бүх асуудлыг дагуулахаас гадна ажилчдын сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг.

Тэгэхээр та төхөөрөмжийг хэрхэн сонгох шаардлагатай вэ?

  • Хамгийн түрүүнд анхаарах зүйл бол сарын дундаж хэвлэлт болон ойрын 2 жилд хэд хүртэл өсөж болох талаар бодолцож үзэн үүн дээрээ тулгуурлан төхөөрөмжийг сонгох нь ирээдүйд гарч болох эрсдэлийг багасгана.
  • Дараагийн анхаарах зүйл бол хэрэгцээ юм. Хэрэгцээ нь та уг төхөөрөмж дээр ямар функцуудыг ашиглан ажлыг хөнгөвчлөн дотоод үйл ажиллагааг илүү хурдан байлгах вэ гэдгийг бодолцож өөрийн харьцаж буй худалдааны зөвлөхтэй ярилцах юм.
  • Хор, Бул зэрэг сэлбэг хэрэгслүүд нь түгээмэл эсэх

Жишээлбэл:

  • Та скан хийх шаардлагатай юу? Тийм бол 2 талт байх материал скан хийх үү? И-Мэйл эсвэл Фолдер?
  • Ажилчид төхөөрөмж рүү код эсвэл картаар нэвтрэх шаардлагатай юу?
  • Та төхөөрөмж дээр гарч буй хэвлэлтийн тайланг авах уу? гэх мэт асуултуудыг асууж төхөөрөмжийн боломжуудыг харж үзээрэй.

Мартаж болохгүй жижиг хирнээ хамгийн хүнд асуулт нь Та өнгөт хэвлэх шаардлагатай юу?

Уг асуултад хэрэглэгчид ихэвчлэн манайх өнгөт хэвлэх шаардлагагүй хэмээн шууд хариулдаг ч хэсэг хугацааны дараа өнгөтөөр хэвлэх шаардлага гарахад жижиг өнгөт принтер худалдан авч урсгал зардлыг илүү өндөр болгодог. Мэдээж өнгөт хувилагч төхөөрөмж худалдаж авах нь хар цагаан төхөөрөмжөөс өндөр өртөгтэй.

Нэгж хэвлэлт нь өндөр тусах боловч 2 төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийснээс хамаагүй бага гарах юм. Бас системийн тусламжтайгаар хэрэглэгчдийн өнгөтөөр хэвлэх эрхийг хязгаарлаж өгснөөр гарч болох зардлыг шууд багасгаж байгаа юм.

Эх Сурвалж: moguls

]]>
https://tech-news.mn/3105/feed/ 0
Дрон буюу хүнгүй нисэх төхөөрөмжийн тухай https://tech-news.mn/2967/ https://tech-news.mn/2967/#respond Fri, 09 Jul 2021 05:03:54 +0000 https://tech-news.mn/?p=2967 Сүүлийн 10 гаруй жилд үсрэнгүй хөгжсөн технологийн жишээ бол хүнгүй нисэх төхөөрөмжийн нэгэн төрөл болох “Дрон” гэдэгтэй хэн ч маргахгүй.

Дроныг бид саяхан зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээн авдаг байсан бол тус технологийн хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгджээ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээ болон дрон технологийн үр ашигтай байдал сайжирснаар дэлхийн улс орны төрийн болон бизнесийн байгууллагууд, энгийн хэрэглэгчдийн тус технологид оруулах хөрөнгө оруулалт өсөн нэмэгдсээр ирсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна.

Дроныг анх мэйл хүргэх, зураг дарах зэргээр ашигладаг байсан бол өнөөдөр барилгын 3D зураг боловсруулах, онцгой байдал, гал унтраах, хөрсний бүтэц тодорхойлох, кино үйлдвэрлэл, дэд бүтцийн хяналт шалгалт, ашигт малтмалын хайгуул, хилийн хяналт гэх мэтчилэн маш олон салбарт төрөл бүрээр ашиглах боломжтой болжээ.

АНУ-ын байгууллагууд үйл ажиллагаандаа дроныг нэвтрүүлэх нь сүүлийн 2 жил 552 дахин өсжээ. Мөн АНУ-ын хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд 2025 он гэхэд 20,000 дроныг жил бүр ашиглалтад оруулан үйл ажиллагаандаа ашиглах тооцооллыг гаргажээ.

Дроны үүсэл хөгжлийг харвал 1800 оноос гаралтай. Харин өнөөдөр аж үйлдвэрийн салбар бүрт ашиглагдаж буй дроны хөгжил нь 2009 оноос эхэлсэн. Үндсэндээ нийт 10 жилийн хугацаанд дрон технологи үсрэнгүй хөгжсөн байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд ашиглагдах үсрэнгүй технологи нь дрон технологи байх ёстой бөгөөд бүх салбар ашиглах боломжтой болсон. Түүнчлэн хүний амь нас эрсдэх аюултай ажиллагаанд хүртэл дроныг явуулах боломжтой болсон байна.

Дроныг ашигласнаар ой хээрийн түймрийн тархалтыг тогтоох, хүн хүчээ хувиарлах, удирдлагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж чадаж буй явдал юм. Өнөөдрийн байдлаар манай улсын онцгой байдлын газар 20 орчим дроныг ашиглаж байна. Хамгийн том давуу тал нь цаг хугацаа, хүн хүч хэмнэх явдал тул эрэн хайж, аврах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

]]>
https://tech-news.mn/2967/feed/ 0
AMAZFIT NEO УХААЛАГ ЦАГ – РЕТРО ДИЗАЙН, ДЭВШИЛТЭТ БОЛОМЖУУД https://tech-news.mn/2750/ https://tech-news.mn/2750/#respond Mon, 28 Jun 2021 03:26:58 +0000 https://tech-news.mn/?p=2750 Ухаалаг цаг болон бугуйвчнууд үндсэндээ хоёр төрөлд хуваагддаг гэхэд нэг их буруудахгүй. Эхнийх нь үзүүлэлт, боломжууд нь дээд зэрэг, дэндүү гэмээр ухаалаг мөртлөө цэнэгээ 1-3 өдөр л барьдаг загварууд бол нөгөөх нь фитнес, спортоор дагнан хичээллэдэг хүмүүст нэн тохиромжтой. Мэдээж аль аль нь өндөр үнэтэй. Сонордуулгын сарнианаас болж өгвөл хол байхыг хичээдэг, бугуйн дээрээ ахиад нэг гар утас шиг юм ажиллуулаад байх хүсэлгүй мөртлөө алхалт, нойроо хэмжиж, зарим нэг сануулга, сэрүүлэг тохируулах болон зүрхний цохилтоо хэмжих хүсэлтэй хүмүүс анхаарлаа хандуулаарай. Бид энэ удаад фитнес бугуйвч биш цаг зүүмээр байгаа, өдөр бүр биш сард нэг удаа цэнэглээд мартчих сонирхолтой хүмүүст яг тохирох нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. Тэр бол Amazfit Neo ретро ухаалаг цаг.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Би хувьдаа уламжлалт, аналог цагийг илүүд үздэг. Байнга цэнэглэхээс өгсүүлээд ядаргаатай байдаг учраас бүрэн ухаалаг цаг сонирхолтой санагдаж байгаагүй. Ер нь халаасанд утас байхад бугуйндаа ахиад нэг жижигрүүлсэн УТАС зүүх шаардлага бий юү гэдэг бодох л асуудал. Мөн байнга марафонд гүйж, хүнд бэлтгэл хийж, ууланд авирдаг биш учраас үнэтэй, өндөр функц бүхий фитнес бугуйвчууд тохирдоггүй юм. Гэсэн хэдий ч амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр, мөн үргэлж гөлийгөөд зүгээр суугаад байдаг нөхөр бас биш учраас зарим зүйлсийг ухаалагжуулах, хэмжих шаардлага эрхгүй гарах юм.

Миний ухаалаг цаг буюу бугуйвчны хэрэглээг дараах байдлаар тодорхойлж болох юм.

1. Сэрүүлэг болгон ашиглах. Бусад хүмүүсийг сэрээхгүйн тулд чанга сэрүүлэг орилуулах бус бугуйн дээр чичирдэг байх нь нэн тохиромжтой байдаг
2. Унталтаа хэмжих
3. Алхалт, хөдөлгөөнөө хэмжих
4. Зүрхний цохилт хэмжих
5. Шаардлагатай үед зарим нэг сануулга (reminder) тохируулах

Ингээд бодохоор ухаалаг цаг, бугуйвч тал дээр дунд түвшний хэрэглэгч гэж дүгнэж болно. Харамсалтай нь дунд түвшний хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнүүд хаягдчих гээд байдаг талтай. Нэлээн эрж хайсны эцэст дээр дурдсан бүх шаардлагыг хангаж байсан учраас таван сарын өмнөөс эхлэн Amazfit Neo-г хэрэглэх болсон билээ. Сонордуулгад булуулж, дэлгэц харах хугацаагаа нэмэхгүйгээр, амьдралын зарим шаардлагатай зүйлсээ хэмжихэд тун ч тохиромжтой бүтээгдэхүүн.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Хувцаснаас эхлээд бүх салбарт ретро давлагаа ид явж байна. Энэ давлагаа технологийн салбарыг мэдээж тойрсонгүй. Amazfit Neo нь яг хуучны ретро загварын цаг шиг хийцтэй бөгөөд энгийн, хар цагаан, үргэлж харагддаг дэлгэцтэй. Алхалт, зүрхний хэм болон бусад шаардлагатай мэдээллүүдийг цаган дээрх товчлууруудыг даран сольж хардаг нь тун сонирхолтой шийдэл гэж болно.

Хүсвэл дуудлага болон мессежийн сонордуулгаа хүлээн авах боломжтой ч цагны дэлгэц дээр харагдахгүй, зөвхөн утсан дээр чинь шинэ юм ирсэн шүү л гэсэн мэдээлэл өгнө. Өдрийн аль ч цагт зүрхний цохилт, хэмнэлээ хэмжих боломжтой бөгөөд 50 метр хүртэл усны хамгаалалттай. Идэвхтэй хэрэглээд байхад 28-30 хоног цэнэгээ барьдаг нь бараг өрсөлдөгчгүй гэхэд болно. Би авсан цагаасаа хойш 4 удаа л цэнэглэсэн байна лээ.

Нойрыг хэмжихдээ маш сайн. REM буюу зүүдэлж буй үеэс гадна дугхийхэд мөн алдахгүй хэмжинэ. Алхалт болон гүйлт, дугуй, фитнес зэрэг олон сонголттойн дээр маш хөнгөн, зүүгээд удаан явахад мэдрэгдэхгүй, тээртэй санагдсан удаагүй.

 

САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

Хэрэглээд таван сар хэртэй болсны дараа эргээд бодоход хоёр зүйл дээр анхаарууштай санагдсан. Эхнийх нь ямар нэг сануулга болон өглөөний сэрүүлгийг чичиргээ (vibration) байдлаар тохируулах боломжгүй буюу заавал ДИЙД ДИЙД гэж дуугардаг нь жаахан төвөгтэй. Миний хувьд охиноо сэрээхгүйн тулд чичирдэг сэрүүлэгтэй бугуйвч зүүж унтдаг. Тэгэхээр зарим өдрүүдэд Amazfit Neo-г зүүж унтахаас зайлсхийдэг гэсэн үг. Танд хэрэв ийм шаардлага тулгардаггүй бол асуудал үүсэхгүй биз ээ.

Дараагийнх нь ZEPP буюу гар утасны апптай холбосны дараа Amazfit Neo дээр хэрэглэх боломжгүй сонголтууд нь аппаас алга болдоггүй буюу баахан зүйлс харагдаад байдаг нь тийм ч тааламжтай биш. Холбож буй цагаасаа шалтгаалаад сонголтууд нь өөрчлөгддөг бол хэрэглэгч талд маш эвтэйхэн болж өгөхөөр санагдсан.

 

ЯМАР ХҮМҮҮСТ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Эхэнд дурдсанчлан, Amazfit Neo цаг нь над шиг, бугуйн дээрээ ахиад нэг гар утас ажиллуулаад байх хүсэлгүй мөртлөө алхалт, нойроо хэмжих, зарим нэг сануулга, сэрүүлэг тохируулах болон зүрхний цохилтоо хэмжих хүсэлтэй, гэхдээ фитнес бугуйвч биш цаг зүүмээр байгаа, өдөр бүр биш сард нэг удаа цэнэглээд мартчих сонирхолтой хүмүүст нэн тохиромжтой. Тэгээд мэдээж ретро загварын зүйлс таалагддаг бол бүр ч давуу тал болно.

Эх Сурвалж:  Unread.today

]]>
https://tech-news.mn/2750/feed/ 0
Хяналтын камерын систем сонгохдоо анхаарах хэрэгтэй 8 зүйл https://tech-news.mn/2529/ https://tech-news.mn/2529/#respond Thu, 17 Jun 2021 03:50:44 +0000 https://tech-news.mn/?p=2529 Та өөрийн байгууллагадаа эсвэл өрхийн хэрэглээндээ зориулж хяналтын камер худалдан авах гэж байгаагаас үл хамааран танд 2 төрлийн төхөөрөмж шаардлагатай болох бөгөөд эхнийх нь КАМЕР дараах нь ВИДЕО БИЧИГЧ ТӨХӨӨРӨМЖ юм. Мэдээж хаана ямар зорилгоор хяналтын камер ашиглах гэж байгаагаас шалтгаалаад өөр өөр үзүүлэлтүүдийг чухалчлах хэрэгтэй боловч бид дийлэнх тохиолдолд хүмүүсийн анхаарах хэрэгтэй 8 үзүүлэлтийг чухалчиллаа.

Камер:

1. Нягтаршил бол ямар ч төрлийн камер сонгоход маш чухал үзүүлэлтүүдийн нэг болдог ба хяналтын зориулалттай камерт өндөр нягтаршилтай байх тусмаа илүү сайн харах боломжийг олгох болно. Монгол улсын стандартын хувьд та дор хаяж 1080p өндөр нягтралтайгаар бичдэг камер авах хэрэгтэй ба IP камерууд ингэж бичих боломжийг олгодог.

2. Хаана ашиглах гэж байгаагаас шалтгаалан сонголтоо хийх хэрэгтэй: Жишээ нь дотор камер нь гадаа камерыг бодвол нар салхи ус бороонд тэсвэр муутай байдаг. Тиймээс та гадаа камераа байрлуулах гэж байгаа бол IP(international protection system marking) харан авахыг зөвлөж байна. Гадна камерийн хувьд шөнийн хараатай, халуун хүйтэн нар салхинд тэсвэртэй төхөөрөмжийг сонгох хэрэгтэй.  Ус эсвэл шороо нь таны видеоны тод байдалд саад учруулж мөн камерыг эвдэх ч эрсдэлтэй. Мөн дотор эсвэл гадна ашиглахаас шалтгаалаад дуу бичдэг байх эсэхийг сонгох хэрэгтэй. Зарим камерууд аудио огт авдаггүй байхад зарим нь авдаг. Зарим нь бүр хоёр талын дууг идэвхжүүлдэг

3. Өдөр шөнийн харах чадвар: Камерын хувьд зориулалт, чанараасаа хамаараад орчны гэрэл болон хүлээн авах линз нь өөр өөр байдаг. Зарим камерууд нь гэрэлтүүлэг муутай болон харанхуй орчин инфраред технологиор бичдэг. Камерын IR гэрэл их байх тусам шөнийн цагаар тод, цэвэр бичлэг хийх боломжтой байдаг. Хэрэв харанхуйд бичлэг хийх нь нэн тэргүүний шаардлага бол та өндөр IR диодтой эсэхийг шалгаарай.

Видео бичигч:

1. Хадгалах багтаамж: Видео бичлэгийн хувьд хадгалалт нь таны мэдэж байх ёстой гол зүйл юм. Хадгалах хэмжээ нь таны системд байгаа камерын тоо, камер тус бүрийн нягтрал, хадгалах архивын хугацаа зэргээс хамаарна. Хэрэв олон камер илүү өндөр нягтралтайгаар бичиж байгаа бол хадгалах багтаамж тань хурдан дүүрнэ. Хадгалах диск тань дүүрсэн үедээ хамгийн эхэнд бичигдсэн бичлэгээсээ эхлээд устгаад бичихийг тааруулж өгөх ёстой. Анхааруулахад энэ тохиргоог хийснээр систем нь танд хэрэгтэй байж болох өнгөрсөн архивлагдсан бичлэгийг устгаж бичих болно. Системийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг үндэслэн танд хэр их хадгалах зай шаардагдахыг тооцоолоход туслах онлайн хэрэгслүүд байдаг. Та энд дарж, линкээр орон тооцооллоо хийх боломжтой. Жишээлбэл, IP камер ашиглан 24 цагийн турш ажилладаг дөрвөн камерын систем, тус бүр нь 2 мегапикселийн нягтралтай, 5 кадр / сек хэмжээтэй, NVR дээр MJPEG файлд шахагдсан видеог агуулахад 2,79TB багтаамж шаардагдана

2. Үүлэнд системд хадгалах боломжтой эсэх: Бүртгэгдсэн видеог таны видео бичигч дээрээс гадна үүлэн системд хадгалах боломжтой ба хэд хэдэн давуу талууд бий болдог бөгөөд Үүнд: видеонууддаа алсаас хандах, хадгалах багтаамжийн дээд хэмжээг хүссэнээрээ ихэсгэж багасгах зэрэг багтана. Видеог үүлэн системд хадгалснаар та өөрийн бичиж авсан видеонуудаа ямар нэг төхөөрөмжөө хараат бусаар архивлах боломжтой болох юм.

3. Камерын нийцтэй байдал: Видео бичигч бүр камер бүртэй нийцдэггүй. DVR нь аналог камер шаарддаг бөгөөд NVR нь IP камер ашигладаг боловч хоорондоо нийцэж ажиллахгүй байх тохиолдол бий. Жишээлбэл, зарим NVR системүүд нь зөвхөн зарим үйлдвэрлэгчдийн IP камеруудтай нийцдэг боловч зарим нь нийцдэггүй. Тиймээс видео бичигч худалдаж авахдаа төхөөрөмж таны худалдаж авсан камертай нийцэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

4. Шахалт: Шахалт нь таны видео бичигч рүү дамжуулсан бичлэгээс шаардлагагүй өгөгдлийг арилгаж, орон зайг хэмнэж өгдөг. Өндөр нарийвчлалтай видео хийхэд ашигладаг нийтлэг шахалтын төрлүүд нь MJPEG ба H.264 юм. Шахалтын аргууд нь харьцангуй өөр бөгөөд таны хэрэгцээ, тоног төхөөрөмжөөс хамааран хэрэглээний хувьд харилцан адилгүй байдаг.

5. PoE шилжүүлэгч: Ethernet over-power унтраалга нь зөвхөн NVR системд хамаатай боловч нэмэлт тэжээлийн эх үүсвэр, камерыг DVR-тэй холбоход ашигладаг BNC кабел гэх мэт DVR системд шаардлагатай бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг хасах болно. Үүний оронд та PoE шилжүүлэгчийг сүлжээнд холбоход тэжээлийн эх үүсвэр, NVR төхөөрөмждөө өгөгдөл дамжуулах хэрэгслийг бүгдийг нь нэг багцад багтаасан болно. PoE шилжүүлэгчийн аль төрлийг сонгохыг, сонгоход хамгийн их анхаарах зүйл бол таны систем дээрх камеруудын тоо юм. Дараагийн анхаарах зүйл бол ирээдүйд хэр зэрэг өргөжих магадлалтай вэ гэдгээс хамаарна.

Зарим NVR-д цөөхөн хэдэн PoE порт суурилуулсан байдаг бол заримд нь байхгүй. Порт бүр нь өгөгдлийн холболт, нэг камерын тэжээлийн эх үүсвэрийг илэрхийлдэг. Хэрэв та маш том системийг өргөжүүлэх, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол 48 порттой PoE унтраалга байдаг. Хэрэв та утасгүй сүлжээг сонговол дохиог хялбар хүлээж авах боломжтой эсэхийг шалгах хэрэгтэй.

Эх сурвалж: itstore.mn

 

]]>
https://tech-news.mn/2529/feed/ 0
BLUETOOTH БОЛ УТАСГҮЙ ХОЛБОХ, МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ УТАСГҮЙ ТЕХНОЛОГИ | Tech-News.mn https://tech-news.mn/2414/ https://tech-news.mn/2414/#respond Sun, 13 Jun 2021 04:34:45 +0000 https://tech-news.mn/?p=2414 1993 онд Jaap Haartsen хэмээх Нидерландын утасгүй холбооны инженер гар утасны богино зайн радио холболтыг хөгжүүлэх үүрэг даалгавар авсан бөгөө тэр үед утас болон кабель нь харилцаа холбооны системийн төвөгтэй шийдэл байсан юм. Ийнхүү тэрээр 1994 онд Bluetooth утасгүй технологи гэж нэрлэгдэх системийн үндсэн суурийг тавьжээ. Bluetooth гэсэн үг нь Данийн “Blatand” гэсэн үгийн англи хэлбэр бөгөөд Blatand нь X зууны үеийн Данийн салангид овгуудыг нэг улс болгон нэгтгэсэн, Денмарк болон Норвегийн захирагч I Harald хааны цол, чимэг байсан үг юм.

Bluetooth утасгүй технологи нь бидний бараг өдөр тутам ашигладаг зүйлийн нэг бөгөөд энэ нь Wi-fi-тай ижил төстэй технологи юм.

Энэхүү технологи нь богино зайн утасгүй мэдээлэл дамжуулах технологи бөгөөд радио долгион ашиглан 2 ба түүнээс дээш төхөөрөмжийн хооронд холбоо тогтоож төхөөрөмжүүд хооронд аудио, видео, зураг, текст гэх мэт тоон өгөгдлийг дамжуулж чаддаг орчин үеийн хамгийн өргөн тархсан  технологи юм.

Vivo Bluetooth Headset, विवो ब्लूटूथ हेडसेट - Prince Telecom, Mumbai | ID:  20231037733

Bluetooth технологи ашиглан төхөөрөмжүүдийг холбосноор piconet хэмээх богино зайн утасгүй мэдээлэл солилцох сүлжээг үүсгэдэг. Ерөнхийдөө Piconet гэдэг нь Bluetooth технологи ашиглан олон тооны төхөөрөмжүүдийг холбосон групп сүлжээний нэршил юм.

 Bluetotooth технологийг анх Ericcson, Intel, Nokia, IBM, Toshiba хэмээх 5 компани бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн ба жил ирэх тусам хамрах хүрээгээ тэлж олон компаниуд уг технологийг ашиглаж  байна. Өнөөгийн байдлаар уг технологийг ашиглагч компаниудын тоо 30000 гаруй байна.  Bluetooth технологийн анхны хувилбар Bluetooth Classic 1.0 нь 1999 онд гарч байсан ба уг хувилбарын мэдээлэл дамжуулах хурд нь 1mbps, холболтын зай нь 10 метр хүртэл байсан бол 2016 онд гарсан хамгийн сүүлийн хувилбар болох 5.0 -ын мэдээлэл дамжуулах хурд нь 48mbps, холболтын зай нь 300 метр болж технологийн сайжруулалт хийгдсэн байна. 

Amazon.com: Wireless Headphones Wireless Earbuds,Headphone Bluetooth 5.0  with HD HiFi Stereo CVC5.0 Noise Canc… in 2021 | Wireless earbuds,  Bluetooth earphones, Hifi stereo

Холбогдох зай нь төхөөрөмжийнхөө чадлаас хамаараад өөр өөр байна. Үүнд:

  1. Ангилал 1 буюу 100mW чадалтай төхөөрөмжүүдийн хувьд 100м
  2. Ангилал 2 буюу 5mW чадалтай төхөөрөмжүүд нь 10м, ихэнх блютүүт чихэвч гэх мэт төхөөрөмжүүд нь Ангилал 2.т хамаардаг
  3. Ангилал 3 буюу 1mW чадалтай төхөөрөмжүүдийн хувьд, 10м-ээс бага зайд холбогддог
]]>
https://tech-news.mn/2414/feed/ 0
Хувь хүний биометрийн өгөгдөл, түүнийг хаана хэрэглэдэг вэ? https://tech-news.mn/2232/ https://tech-news.mn/2232/#respond Sat, 05 Jun 2021 09:30:32 +0000 https://tech-news.mn/?p=2232 Хувь хүний биометрийн өгөгдөлд тухайн хүний хурууны хээ, дуу хоолой, нүүр царай, нүдний солонгон бүрхэвч, венийн судас зэрэг хамаарна юм.  Эдүгээ хүртэл хувь хүний биометрийн өгөгдөл шинжлэх ухаан, технологид амжилттай ашиглагдаж байна. Хүний алхаа, зүрхний цохилт болон арьсны тусгал гэх мэтийг хэмжих олон тооны туршилтын биометрүүд ч байдаг.

Биометр төхөөрөмжөөр хүнийг танин нэвтрүүлэх дараах аргуудын талаар ярилцвал:

Хурууны хээгээр таних – Хүн бүрийн хурууны хээ дахин давтагдашгүй тул цэг бүрийн байршлыг тэмдэглэн харьцуулалт хийдэг.

Дуу хоолойгоор таних – Тодорхой нууц үг хэлэх, эсвэл тодорхойгүй сэдвээр ярих гэсэн 2 төрөлтэй байна.

Нүдний солонгон бүрхэвчээр таних – Хэт ягаан туяаны тусламжтайгаар нүдний зургийг авч боловсруулалт хийдэг.

Венийн судсаар таних – Хүний биеийн арьсан доорх судсыг хэт ягаан туяагаар гэрэлтүүлж зургийг авч харьцуулалт хийдэг ба гарын алга, бугуй, хуруу, гарын ар хэсэгт ажиллахад зориулагдсан мэдрэгчүүд байдаг.

Нүүр царай таних – 2D эсвэл ЗD дижитал гэрэл зураг авч таних боломжтой ба сүүлийн үед хиймэл оюун ухаанд суурилан өндөр нарийвчлалтай системүүд гарч байна.

БИОМЕТР ТӨХӨӨРӨМЖӨӨР ТАНИХ, БАТАЛГААЖУУЛАХ СИСТЕМ

Биометр системийн ажиллагаа

Биометр нь нууц үг, пин код бүхий хандалт удирдлагын системээс өөр замаар ажилладаг.

Хүний биометр өгөгдөл нь тухайн хүнийг таних баталгаа болох ба биометрийн систем нь тэрхүү хоёр өөр биометр өгөгдлийг нэг хүний өгөгдөл мөн эсэх талаар тооцоолол хийх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, баталгаажуулах систем нь ЭНЭ ӨГӨГДӨЛ НЬ МИНИЙ БҮРТГЭЖ АВСАН ӨГӨГДӨЛТЭЙ АДИЛХАН БА НЭГ ХҮНИЙ ӨГӨГДӨЛ БАЙНА гэж дүгнэлт гаргана. Биометр системийн эдгээр шийдлүүд нь магадлалын онолоор боловсруулагддаг.

Биометр системийг нэвтрүүлэх

Биометрийн системийг үнэлэх, нэвтрүүлэхдээ:

  1. Биометрийн талаарх ойлголт авах, судлах

Биометрийг ISO, IЕС стандартын байгууллагууд “Хүний биологийн шинж чанарт үндэслэн автоматаар таних” гэж тодорхойлсон байдаг бөгөөд баталгаажуулалтын системийн аюулгүй байдал, үр ашгийг дээшлүүлэхийн тулд биометрийг ашиглаж болно. Гэвч системийг хөгжүүлж, нэвтрүүлэхэд анхааралтай ажиллахгүй бол эдгээр ашиг тусыг хүртэх боломжгүй. Биометрийн давуу болон сул тал, зардлын талаар судалснаар таны систем ийм хөрөнгө оруулалтаас ашиг хүртэж чадах эсэхийг тодорхойлж болох юм.

  1. Ерөнхий зарчим

Биометр систем хувь хүнийг танихын тулд өмнө нь түүний биометр өгөгдлийг бүртгэж авсан байх ёстой ба дараа нь харьцуулан шалгаж дүгнэлт хийнэ. Анх өгөгдлийг маш сайн чанартай бүртгэж авах нь чухал бөгөөд түүнийг найдвартай хамгаалж байх ёстой. Бүртгэсэн өгөгдлийн чанар муу байх нь нэг хүнийг нөгөөд андуурах, хоёр өөр хүнийг нэг хүн гэж таних эрсдэлд хүргэж болох юм. Орчин үеийн төхөөрөмжүүд нь биометрийн өгөгдлийг авах зориулалттай хурууны хээ, нүүр таних мэдрэгчтэй байдаг ба өөр дээрээ боловсруулалт хийж, өгөгдлийг шифрлэж, техник хангамжийн тусламжтай хадгалдаг ба аюулгүй байдал харьцангуй өндөртэй буюу өгөгдлийг эргүүлэн авах боломжгүй байдаг. Харин биометр өгөгдлийг алсын сервер дээр боловсруулж, анализ хийх нь илүү хялбар ба олон тооны төхөөрөмж дээр нэг удаа бүртгүүлэн ашиглах боломжтойгоос гадна хэрэв төхөөрөмж эвдрэх, солих тохиолдолд дахин бүртгүүлэх шаардлагагүй юм.

  1. Биометрийг сонгох

Биометр төхөөрөмжийг сонгохдоо ашиглах орчин байршил, өмнө нь ийм төрлийн төхөөрөмж ашиглаж байсан эсэх, ямар дутагдалтай тал байсан, санхүүгийн нөөц боломж, танай байгууллагад гарч болзошгүй эрсдэл зэргийг тооцож үзээд өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аргыг сонгох хэрэгтэй.

  1. Үзүүлэлтийг хэмжих

Биометрийн системүүд, тэдний чадвар, үзүүлэлтийг үйлдвэрлэгчээр тодорхойлуулах эсвэл бодит орчинд туршиж үзэх хэрэгтэй. Биометрийн системд алдааны магадлал нь тухайн систем ажиллаж байгаа орчноос хамаарч харилцан адилгүй байдаг.

Huawei” нүүр царай таних Оросын технологийг худалдан авчээ | Peak News

Биометр ашиглан бодит дүр зураг гаргах хэдэн жишээ өгүүлье:

Гар утасны түгжээг тайлах – Аюулгүй байдлын хангах чадвар өндөр ба 4-6 оронтой код оруулахаас илүү хялбар тул түгээмэл хэрэглээтэй болсон.

Аппликейшн хэрэглээ –  Онлайн банкны аппликейшн бол тод жишээ. Нэвтрэх, гүйлгээ хийх зэрэг үйлдэл бүрт гар утасны биометр чадварыг ашиглаж байна.

Хил нэвтрүүлэх хяналт – Олон нисэх онгоцны буудлууд хүний нүүрийг автоматаар таних системийг ашиглан хүний царайг үнэмлэх дээрх царайтай нь харьцуулан шалгаж байна.

Лавлах төв – Харилцаа холбооны төвүүд хүний дуут мэдээллийг цуглуулдаг ба лавлах төвтэй холбоо барихад таны хэн болохыг танин баталгаажуулахад ашигладаг.

]]>
https://tech-news.mn/2232/feed/ 0
RFID карт хувилах | Tech-News.mn https://tech-news.mn/1891/ https://tech-news.mn/1891/#respond Tue, 25 May 2021 07:22:42 +0000 https://tech-news.mn/?p=1891 Бидний нэрлэж заншсан чиптэй карт буюу RFID ТЕХНОЛОГИЙГ электрон цоож, оффисын хаалга, цахилгаан шат, машины зогсоол, орцны хаалга зэрэгт маш түгээмэл ашиглаж байна. Карт буюу tag-ны тухайд гэвэл хэлбэр хэмжээ өнгө гээд янз бүр байдаг. Миний хувьд гэвэл түлхүүрийн оосор шиг хэлбэртэй нь зүгээр санагдсан. Учир нь хугарч гэмтээд байхгүйн дээр түлхүүртэй хамт учир энд тэнд мартаад байхгүй.

Энэ нийтлэлийг бичих болсон шалтгаан нь миний амьдардаг хороололд машины дулаан зогсоол картаар онгойж хаагддаг, зогсоолтой хүн бүр өөр өөрийн зогсоолын дугаарыг бичсэн карттай, хэрвээ зогсоолын мөнгийг төлөхгүй бол СӨХ-с картыг  нь түр хугацаанд хаадаг тиймэрхүү зохицуулалттай газар байлаа. Миний хувьд нямбай хүн биш болохоор картаа  энд тэнд мартана, олох гэж хайна асуудал их гарна. Картаа ажил дээрээ мартсан тохиолдолд машинаа гаргах гэж хүн хүлээнэ, танихгүй хүмүүсээс гараж онгойлгож өгөхийг гуйна гээд асуудал гарна. Ахин нэг шинэ карт авахаар СӨХ рүү хүсэлт гаргаж болох ч үнэтэй /10000/ бас гээгдээгүй байхад ахин олгох нь эргэлзээтэй мөн шинэ картыг маань инженер нь хэзээ уншигч машинд бүртгэж өгөх бол гээд ер нь бүтэхгүй шинжтэй.

Үүнээс урган дээр үед уншиж байсан хувилах боломжийн талаар бас өөрөө хувилагч хийж хувилж авах талаар бодлоо. Товчхондоо карт хувилагч машин хийхээр болсон түүх иймэрхүү.

Энэ RFID таг нь өөрөө хэзээ ч давтагдахгүй ID дугаартай /96 bit  263/ байхаар төлөвлөж үйлдвэрлэж эхэлсэн ба үнэ болон хэрэглэхэд хялбар зэргээс нь болоод хэрэглээнд дорхноо нэвтэрч тэр байтугай RFID гадаад пасспорт /1998 онд малайзад анх/, банкны карт, гэрлүүгээ орох цоож хүртэл RFID тагтай болсон байна. Гэтэл үүнийг дагаад мөнгө хувилж болох талаар судлан 2004 оны үед spychip гэдэг зүйлийг гаргаад авсан байна. Энэ чип нь өөр дээр нь өөр төрлийн картын мэдээллийг бичиж болдог болсон нэг төрлийн RFID карт юм.  Энэ нь хакеруудад гар аргын карт хувилагчыг хийх сэдлийг төрүүлсэн.  Тэгээд хүмүүсийн картуудыг алсаас уншиж аваад spychip  дээрээ бичээд хувилж эхэлсэн нь энэ технологыг юунд ашиглах вэ юунд ашиглаж болохгүй вэ гэдгийг ахин бодолцоход хүргэсэн байна.  Доорхи зурагт  хэрхэн картын ID мэдээллийг хулгайлж байгаа тухай үзүүлсэн ба хакер нь өөрийн хийсэн уншигчийг цүнхэндээ хийн аль болох тэр хүнийхээ карт байж болох талд ойрхон зогсох юм.

Тэр цагаас хойш арай үнэтэй хамгаалалтын шийдлүүд ч гарч ирсэн ба үүгээр зогсохгүй RFID картыг тань гаднаас уншигдахаас хамгаалах түрийвчүүд ч гарч ирсэн.

За тэгээд карт хувилагчаа Arduino board ашиглан хийхээр шийдсэн. Хувилагч хийхэд надаас дунджаар наян мянган төгрөгний биет зардал гарсан ба үүнд:

  1. Arduino nano Board/дурын arduino/
  2. RFID уншигч модул MFRC522
  3. 3 өнгийн led гэрэл
  4. Breadboard
  5. Зөөврийн тэжээл буюу Powerbank
Холбоод хамгийн чухал ажил болох програмчлах ажилдаа орлоо. Интернэтээс ухаад бэлэн ажиллах жишээ олж аваад хэдэн янзаар үзлээ. Уншиж авах хэсэг нь ажилласан ч бичихдээ нэг л болж өгдөггүй. Бичих талын кодыг өөрөө бичихийн тулд яаж ажилладаг талаар онолын судалгааг ажлын чөлөөгөөр нэг өдөр хийв. Маргааш нь амралтын өдөр тул  өглөө босоод ажилруугаа явлаа. Өчигдөрийн уншсан үр дүн гарч код маань ажиллаж картаа амжилттай хувилж байна. Яг амьдрал дээр туршиж үзэх уншигч хаалга байхгүй болохоор өөрийн картыг таг /түлхүүрийн оосрон  карт/- руу хувилж аван гараж дээрээ аваачин туршлаа, туршилт амжилттай боллоо. Нэмж хэлэхэд энэхүү хувилагчаа би хүний мэдээллийг хулгайлах эсвэл уншиж авсан картаа буруу зүйлд ашиглахаар бүтээгээгүй болно. Эх картын мэдээллийг нэг л удаа шинэ карт луу бичээд хувилагч дахь мэдээлэл өөрөө устаж байхаар хийсэн.

За тэгээд надтай адилхан асуудалтай хүмүүст тус болох басхүү үүгээр их биш ч гэсэн хэдэн төгрөг олох боломжтой болохыг мэдсэн дээ. Энэ бол яг л түлхүүр олшруулахтай ижил, мэдээж түлхүүр нь төмөр шүдтэй биш цахим кодтой. Янз бүрийн шалтгаанаар карт хувилуулахаар бол манайд хандаж болно шүү.

Жич:  Грашийн түлхүүрийг бол хувилахгүй. Зар тавьсаны дараанаас СӨХ-өөс залгаж наад ажиллагаагаа зогсоо гэсэн. Кодыг энд хавсаргасангүй учир нь хэн нэгэн буруугаар ашиглах вий гэсэндээ болгоомжилсноос тэр.

Эх Сурвалж: Dowell.mn-ы админ

]]>
https://tech-news.mn/1891/feed/ 0
IoT буюу юмсын интернетийн тухай | Tech-news.mn https://tech-news.mn/1279/ https://tech-news.mn/1279/#respond Thu, 29 Apr 2021 11:47:23 +0000 https://tech-news.mn/?p=1279
БИД БҮХНИЙ ӨДӨР ТУТМЫН АЖЛЫГ ХЯЛБАРЧИЛЖ БАЙДАГ УХААЛАГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИЙН ЭРИНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛ ЯАХ АРГАГҮЙ IoT БУЮУ ЮМСЫН ИНТЕРНЕТИЙН ТУХАЙ ЮМ.
IoT = компьютер, компьютерийн сүлжээ + Интернэтэд холбоотой төрөл бүрийн эд зүйлс
(IP камер, Диш антенна, Смарт байшин, Интернэтэд холбоотой хөргөгч, будаа агшаагч, цонхны удирдлага, сэнс, рутер, дулаан мэдрэгч, шахуурга, хоол боловсруулах шугам, машин, wifi хүлээн авагч гэх мэт)
Технологийн хүчирхэг давуу талын тусламжтайгаар олон боломж, шинэчлэлтүүд гарч ирж байна.
Шинжээчид 2020 оноос 50 тэрбум төхөөрөмж интернэтэд холбогдох ба IoT (Internet of Things)-ээр холбогдож өдөр бүр zettabyte өгөгдөл дамжуулагдах болно гэж үзжээ.
IoT технологи нь инновацийн цоо шинэ шийдэл бөгөөд өмнө нь зөвхөн нэг хүн нэг холболтоор интернэтэд ордог байсан бол IoT нь хүн бүр ямар нэгэн төхөөрөмж болгоноор холбогдож бусадтайгаа холбогдож байна.
IoT нь бүх төрлийн зах зээлд хамаатай байдаг.
Бид эрүүл энх байдлыг амьдралын хэв маягтай нь холбосон байдлаар давуу талыг нь харж болно.
Мөн хүмүүс, харилцагч, бизнес эрхлэгчдэд зориулсан маш том боломж бөгөөд эмч нарын хувьд өөрийн хяналт шинжилгээгээ алсаас хийх, хүмүүс ухаалаг байшинд амьдрах, гэрийн аюулгүй байдал цахилгаан эрчим хүчний хэмнэлт, ухаалаг утсаараа дэлгүүр хэсэх гэх мэт
]]>
https://tech-news.mn/1279/feed/ 0