Энтертайнмент – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Mon, 24 May 2021 05:50:30 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Энтертайнмент – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Дэлхийн шилдэг 10 тоглогч ( Dota 2 ) |Winnergy.mn https://tech-news.mn/1851/ https://tech-news.mn/1851/#respond Mon, 24 May 2021 05:50:30 +0000 https://tech-news.mn/?p=1851 Бид бүхний сайн Дота 2 тоглоомын олон улсын глобал тэмцээнүүд албан ёсоор 2011 оны 8 сард зохион байгуулагдсанаар шинэ багууд босож , шинээр шилдэг тоглогчид төрөн гарах эхлэл тавигдсан юм. Тэрнээс хойших бүхий л үзүүлэлт, амжилт, тоглолтын хэв маяг зэрэг олон төрөл зүйлүүд дээр шилдэг нь байж чадсан дэлхийн шилдэг 10 Дота 2-ын тоглогчидын жагсаалтыг сонирхцгооё.
Энэ жагсаалтыг гаргахад тун хэцүү бэрх байсаныг дурьдаж байгаа бөгөөд хүн бүрт л өөрийн шүтдэг дэмждэг тоглогч байдаг тул энэ жагсаалтанд оруулахыг хүсэх нь энгийн үзэгдэл юм. Гэвч энэ жагсаалтанд ямар нэгэн дараалал байхгүй бөгөөд маш олон зүйлсийг харгалзан үзсэний үр дүнд эдгээр 10 тоглогчийн нэрсийг та бүхэнд хүргэж байна.
10. Artour Babaev буюу RTZ. Түүнийг энэ жагсаалтанд байлгахыг хүсч байгаа маш олон дота 2 сонирхогчид байгаа. Тэрээр карьерынхаа ихэнх хугацааг Team Secret болон Evil Geniuses-ын хамтаар өнгөрүүлсэн шилдэг карри юм.
9. Peter Dager буюу pdd. Тэр бол Хойд Америк болон Дэлхийн шилдэгүүдийн нэг юм. Тэрээр 2015 оны TI-ын тэмцээнд Evil Geniuses-ын хамтаар тэргүүлж дараа нь багийнхаа гүйцэтгэх захирлаар нэг жил ажиллаж байжээ. Удалгүй тэрээр optic gaming -т тоглож дараагаар нь NiP-ын эгнээнд ахлагчын байр сууриар нэгдсэн.2020 оны 4 сард тэрээр зодог тайлсан бөгөөд түүнийг Хойд Америкийн Дотагийн залуу тоглогчдод урам зориг өгж амжилтын эхлэл буюу хөгжилийн үүдийг нээхэд тусалсан гэж үздэг.
8. Danil Ishutin буюу Dendi. Түүний Дота 2-ын эхний жилүүд маш гайхалтай байсан бөгөөд Na Vi-тай TI-д ялсны дараа түүний алдар нэр улам түгэх болсон. Түүний Fountain Hooks-г санаж байна уу ?
7. Kuro Takhasomi буюу KuroKy. Тэрээр Na Vi-ын хамтаар мөн Dendi-тэй мөр зэрэгцэн тоглож явсан бөгөөд тэд хамт олон амжилтын эзэд болсон. Түүний оргил үе 5jungz багийг байгуулахад байсан юм. Удалгүй Liquid-ын эгнээнд нэгдэж 2017 оны TI-д түрүүлж чадсан. Үүний дараа тэрээр өөрийн нөхдийн хамтаар Team Nigma нэртэй өөрсдийн багийг бий болгож тэрхүү баг нь одоогоор дэлхийн шилдэг багуудын тоон дунд яваа билээ.
6. Amer Al-Barkawi буюу Miracle. Түүний тогтвортой тогтмол амжилтууд нь түүнийг дэлхийн шилдэг тоглогч болгож байна. Kuroky-ын хамтаар 2017 онд Liquid-ын хамтаар TI-д түрүүлсэн нь түүний алдар нэрийг улам их өсөхөд тусалсан юм. Тэрээр мөн л Team Nigma багт тоглож байгаа.
5. Xu Zhilei буюу BurNing. Жинхэнэ шилдэг карричин гэхэд болно. Түүнийг Miracle-ын эсрэг тоглох тоглолтыг дота 2 сонирхогчид маш их хүлээдэг нь нууц биш юм. Хятадын шилдэг тоглогч BurNing нь янз бүрийн багт тоглож явсан бөгөөд жинхэнэ үнэмлэхүй араатан юм.
4. Gustav Magnusson буюу s4. 2013 онд Alliance-н хамтаар TI-д ялж түүнээс хойш улам л сайжирч дэлхийн шилдэгүүдийн тоонд зүй ёсоор орох ёстой тоглогч юм. TEam Secret, OG, EG-д тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд Alliance-д эргэн ирсэн юм.
3. Jesse Vainikka буюу JerAx. Мөн л Kuroky-н хамтаар олон карьеарын оргил үеийг туулж Team Liquid элссэн ч удалгүй OG-ын эгнээнд нэгдсэн. Багтайгаа TI-д хоёр жил дарааллан түрүүлж чадсан нь түүнийг карьертаа зөв сонголт хийсэн гэдгийг хэлэх болов уу.
2. Clement Ivanov буюу Puppey. Эхний жилүүдэд Na Vi-ийн эгнээнд байсан бөгөөд тэрхүү хугацаанд чамгүй амжилтуудыг үзүүлсэн. 2014 онд TEam Secret багийг байгуулж Дота 2-ын тэмцээнд дахин нэг шилдэг багийг бий болгосон юм. Түүний хүсэж буюу ганц зүйл нь одоогийн багийнхаа хамтаар TI-д түрүүлэх билээ.
1. Johan Sundstein буюу n0tail. Анх Team Secret-ын эгнээн хүчээ харуулж явсан n0tail нь удалгүй cloud9-д элсэн орсон юм. 2015 онд түүний эхлүүлж бий болгосон бизнес нь хожим нь OG болж хувирсан юм. Түүний баг эхний жилүүдэд томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн хэдий ч хангалтгүй байсан бөгөөд жинхэнэ алдар нэр , амжилт ололтыг TI-ын сүүлийн жилүүдэд бий болгосон нь гарцаагүй билээ. TI-д хоёр жил дарааллан түрүүлсэн цорын ганц баг бол OG юм. TI10 дээр тэднийг хэрхэн тоглохыг тэсэн ядан хүлээж байгаа дэлхийн маш олон фэнүүд байгаа билээ.

Эх сурвалж: Нэмэлт.com

]]>
https://tech-news.mn/1851/feed/ 0
Among Us тоглоомны тухай 10 баримт |Winnergy.mn https://tech-news.mn/1852/ https://tech-news.mn/1852/#respond Mon, 24 May 2021 05:50:05 +0000 https://tech-news.mn/?p=1852 Бидний сайн мэдэх интернетийг эзлээд байгаа Among US- тоглоомны тухай сонирхолтой мэдэхэд илүүдэхгүй 10 баримтыг та бүхэндээ хүргэж байна.
1. Innersloth тоглоомыг 2018 онд анх удаа олон нийтэд цацаж байсан. Мэдээж анх гарахдаа тоглоомны нэр хүнд тийм ч сайн байсангүй. SensorTower-ийн мэдээлж байгаагаар анх гарахдаа 1000 хүрэхгүй хүмүүс л татаж авч байжээ.
2. Тоглоомыг ердөө гурван хүний бүрэлдэхүүнтэй баг бүтээжээ. Форест Виллард, Эми Лю болон Маркус Броманде нар боловсруулсан байна. Хөгжүүлэгч Innersloth нь Вашингтон хотод байрладаг компани юм. Тэдний тоглоомнуудыг дурьдвал Dig2china мөн Stickmin зэрэг тоглоомнууд боловсруулж байжээ.
3. Twitch Streamers болон Youtubers-үүд тоглоомыг тоглож эхэлснээр 2020 онд тоглоомны нэр хүнд огцом дээшилсэн. Sodapoppin болон Pewdiepie зэрэг алдартай стримерүүдийн Among Us-г 2020 онд их тэсрэлт хийхэд тусалсан гэхэд болно.
4. 85 саяаас дээш татагдсан. Тоглоомны нэр хүнд өсөх тусам таталтын тоо нэмэгдсээр л байжээ. 8 болон 9 сард таталтын тоо дээд цэгтээ хүрч 85 сая гаруй татан авалт хийгджээ. 1 сард гэхэд л 1,1 сая таталттай байсан тоо асар өндөрт хүрсэн байна.
5. Тоглоомны нэр хүнд улам өсөж Тиктокоор шуурч маш их Мэмэнүүд хийгдэж эхлэв. Интернет ертөнцийг байлдан дагуулж маш олон тооны amoun us-ын мэмэнүүд түгэж эхэлжээ. Мөн Тиктокийн ертөнцөд нэвтэрч богино хэмжээний хөгжилтэй бичлэгүүд ар араасаа цувран гарсан байна. Тиктокт Among us хаш таг аль хэдийн 6 тэрбум хандалт авсан байна.
6. Тоглоомны бараа бүтээгдэхүүн долоо хоногийн дотор бүгд зарагдаж байв. Innersloth алдартай болсноор фэнүүддээ зориулж онлайн дэлгүүрт тоглоомтой холбоотой бараа бүтэгдэхүүн байрлуулж эхэлсэн нь 7 хоногийн дотор бүгд зарагдаж дуусаж байжээ.
7. Тоглоомын үргэжлэл цуцлагдсан. Innersloth-н мэдээлж байгаагаар тоглоомны үргэлжлэл буюу Among Us 2-ыг хийнэ гэсэн талаар хөгжүүлэгчид 2020 оны 8 сард баталж байжээ.Гэсэн хэдий ч удалгүй тоглоомны хөгжүүлэгчид үргэлжлэлийг цуцлагдсан талаар зарлажээ. Учир нь эхний хувилбараа л сайн хөгжүүлж, онцлог болон агуулгыг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулахыг болсныг дуулгажээ.

8. Тоглоомыг 5 доллароор л компьютертээ суулгах боломжтой.
Google play болон App store дээрээс үнэгүй татах боломжтой боловч компьютер дээр тоглохоор болвол үнэтэй байдаг гэдгийг мэдэх үү? Steam дээр тоглоомыг 5 долларын үнэтэйгээр байрлуулсан байна. Энэ талаар хамгийн хямд бөгөөд хамгийн алдартай тоглоом гэдгийг Dot Esports мэдээлжээ.

9. Хакерууд тоглоом руу үргэлж халддаг. Тоглоомын нэр хүнд өсөхын хэрээр мэдээж хакеруудын анхааралд өртөх нь мэдээж билээ. Screenrant-ийн мэдээлснээр зарим хакерууд хурдацтай ажиллаж, бүх лоббинуудыг шууд устгаж байна хэмээн хэлжээ. Мэдээж тоглоомны хөгжүүлэгчидэд энэ бол шүдний өвчин болоод байгаа. Асуудлыг сайтар судалж, илүү сайн зохицуулалт болон нягт системийг бий болгохыг хичээж байгаагаа дуулгасан байна.
10. Тоглоомны сүүлийн үеийн шинэ update-г олж мэдэх зориулалттай блог байдаг. Энэ нь хөгжүүлэгчид тоглоомны фэнүүдэд зориулсан зүйл юм. Алдаа засах, тоглоомны нэмэлт зүйлс зэргийг эндээс цаг алдалгүй олж мэдэх боломжтой юм. Мөн тоглоомны талаарх сэтгэгдэл болон сүүлийн үеийн төлөвлөгөөгөө фэнүүддээ байнга хүргэдэг байна.

Эх сурвалж: Нэмэлт.com

]]>
https://tech-news.mn/1852/feed/ 0
2021 онд PUBG Mobile тоглох боломжгүй болсон орнууд | Tech-News.mn https://tech-news.mn/1848/ https://tech-news.mn/1848/#respond Sun, 23 May 2021 07:09:40 +0000 https://tech-news.mn/?p=1848

PUBG MOBILE гэх Royal battle төрлийн тоглоом гар утасны платформ дээр гарсан цагаасаа хойш дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа билээ. Энэхүү тоглоом нь Энэтхэг төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт асар их тоглогчид болон фэнүүдтэй болсон. Мэдээж хамгийн том бөгөөд хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг болсон гэдгээ харуулсаар байна. Гэсэн хэдий ч PUBG MOBILE тоглоом бүх оронд тэгш хүртээлтэй байдаггүй бөгөөд янз бүрийн шалтгааны улмаас зарим улс орнуудын засгийн газруудын хяналтанд байдаг байна. Непал болон Пакистан зэрэг улсуудад PUBG MOBILE маш эрэлттэй байдаг ч бусад оронд хориглогдсон хэвээр байгаа юм. Энэхүү нийтлэлд 2021 онд PUBG MOBILE тоглуулах боломжгүй болсон улс орнуудыг жагсаав.
1. Энэтхэг улс. Энэтхэг улс нь PUBG MOBILE-ийн маш их нэр алдар болон асар их фенүүдтэй орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч Энэтхэг улсын ЗГ өнгөрсөн онд аюулгүй байдлын үүднээс БНХАУ-с гаралтай 118 апплейкэшныг түр зогсоосон бөгөөд энэ жагсаалтанд PUBG MOBILE тоглоом багтсан байна. Хориглогдсоноос хойш тоглоомны фенүүд PUBG MOBILE-ийг эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байна.
2. Афганистан улс. Афганистан улсын харилцаа холбооны зохицуулах газар өнгөрсөн оны 12 сарын дундуур нийгэм, аюулгүй байдлын үүднээс PUBG MOBILE-ийг түр хугацаагаар хориглож байгаагаа мэдэгджээ. Зохицуулах байгууллага нь ирсэн гомдлуудыг харгалзан үзэж яам болон салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дараа ийм шийдвэрт хүрсэн байна.

]]>
https://tech-news.mn/1848/feed/ 0
Fortnite Mobile болон PUBG Mobile-ийн хоорондох 5 ялгаа | Tech-News.mn https://tech-news.mn/1844/ https://tech-news.mn/1844/#respond Sun, 23 May 2021 06:56:33 +0000 https://tech-news.mn/?p=1844 Бидний сайн мэдэх PUBG Mobile нь 100 тоглогч тулааны талбар дээр бууж амьд үлдэхийн тулд хоорондоо болон багаараа тэмцэлддэг royal battle тоглоомны төрөл билээ. Харин Fortnite нь мөн л алдартай royal battle төрлийн тоглоом бөгөөд онцлог нь андройд хувилбартай бөгөөд дотроо battle royale болон creative гэсэн үндсэн хоёр горимоор тоглодог тоглоом юм.
PUBG Mobile болон Fortnite Mobile-ийн хоорондох 5 ялгаа
1. Өнгө аяс. Тоглоомны уур амьсгал болон өнгө аяс нь тэс өөр бөгөөд PUBGM нь хэт бараан өнгө зүйтэй бол Fortnite тоглоом нь тод, хэт өнгөлөг байдаг билээ. Мэдээж үүгээрээ PUBGM нь арай илүү бодитой юм.
2. Тоглоомны горим. Хоёр тоглоом нь хоёул battle royale төрөл агуулдаг гэдгийг бүгд мэднэ. Үүнээс гадна тоглогчид дараах горимуудыг ч сонгох боломжтой.
PUBGM: Classic, Arcade, EvoGround, Arena
Fortnite Mobile: Battle Royale mode болон Creative mode
3. Тоглолтын хэв маяг. Хэдий Battle Royale тоглоомнууд гол зангилаа байдаг ч тоглолтын хэв маяг өөр байдаг. Fortnite нь амьд үлдэхээс гадна элементүүд цуглуулж барилга барьдаг бол PUBGM нь зөвхөн амьд үлдэхэд чиглэгддэг билээ. Fortnite нь илүү бүтээлчээр хандах хандлагыг өгдөг бөгөөд харин эсрэг талд тоглогчид шууд бэлэн байдалд байх хэрэгтэй байдаг.
4. Зэвсэг. Fortnite Mobile дээрх зэвсэгнүүд нь илүү аниматед байдаг бол PUBGM-ийн зэвсэгнүүд бодит мэдрэмжийг танд өгнө. Мөн PUBGM дээр зэвсэгнүүддээ тохирох тоноглолуудыг хийж өгснөөр илүү сайн гүйцэтгэлийг харуулдаг билээ. Fortnite Mobile дээр ингэх ямар ч шаардлагагүй байдаг байна.
5. Таталт. Fortnite Mobile нь Google Play Store болон App Store дээр байхгүй бөгөөд та тоглоомыг зөвхөн Epic Games-с татан авах боломжтой юм. Үүнээс гадна мэдээж Андройд OS дээр л татагдах бөгөөд iOS төхөөрөмж дээр ажиллуулах боломжгүй юм. Харин PUBGM -ийг дээрх store-уудаас хялбархан татах боломжтой юм. Гэвч PUBGM-ийг зарим улс орнууд хориглосон байдаг нь зарим таталтуудыг боломжгүй болгодог байна.

]]>
https://tech-news.mn/1844/feed/ 0
PUBG Mobile тоглоомны сонирхолтой баримтууд | Tech-News.mn https://tech-news.mn/1842/ https://tech-news.mn/1842/#respond Sun, 23 May 2021 06:52:13 +0000 https://tech-news.mn/?p=1842 Tencent компанийн тэсрэлт хийж чадсан гар утасны тоглоом бол мэдээж PUBG Mobile билээ.Өндөр зэрэглэлийн график, мапны хамрах хүрээ, зэвсэг, дуут чат гээд олон зүйлсийг багтааж чадсан сүүлийн үеийн шилдэг тоглоомнуудыг нэг болох PUBG Mobile тоглоомны талаар таны мэдэхгүй байж болохуйц сонирхолтой баримтуудыг хүргэе.
Баримт 1. Хэрэв та ямар ч дайсаныг алалгүйгээр тоглоомонд ялбал танд Pacifist буюу энх тайвны төлөө тэмцэгч гэсэн tag name өгдөг байна.
Баримт 2. PUBG нь нэгэн зэрэг тоглодог хамгийн олон тоглогчтой тоглоомны рекордын эзэмшдэг. 1’342’857 тоглогч
Баримт 3. BlueHole студид PUBG тоглоомны сурталчилгаанд зориулдаг мөнгө гэж байхгүй бөгөөд тоглоом нь өөрийн өвөрмөц хэв маягаар алдартай болсон юм. Сонирхолтой нь тоглоом эзэмшигчидийн 55% нь CS:GO-ын тоглогчид байжээ.
Баримт 4. Royal Pass нэвтрүүлснээр компанийн орлого 365%-иар өсжээ.
Баримт 5. PUBG Mobile-ын модераторууд нэг өдрийн дотор 30000 гаруй хаяг бандаж байсан бөгөөд үүнд PUBG Mobile-ын 12 шилдэг тоглогч багтаж байжээ.
Баримт 6. Тоглоомны нэрний хувьд үл мэдэгдэх тоглогч гэсэн утгатай байдаг. Энэхүү нэрний үүсэл нь тоглоомыг үүсгэн байгуулагч Брендан Гриний Player Unknown гэсэн тоглоомны нэрнээс санаа авчээ.
Баримт 7. Мэдээж PUBG Mobile-ын тоглогчид PUBG PC-ны тоглогчдоос илүү их.
Баримт 8. Энэтхэгийн телевизээр зар сурталчилгаагаа дамжуулсан цорын ганц гар утасны тоглоом бол PUBG Mobile юм.
Баримт 9. Шинэ тоглогчдын сонирхлыг удаан хугацаанд хадгалах үүднээс Ботнуудыг тоглоомонд нэмж өгчээ.
Баримт 10. Sanhok нь Erangel болон Miramar нартай харьцуулахад харьцангуй жижиг хэмжээтэй газар юм. Ердөө 1/4
Баримт 11. Drop ихэвчлэн аюулгүй бүсийн төвд унадаг.
Баримт 12. Erangel нэрний утга нь Брендан Гриний охины нэрнээс үүсэлтэй юм. Eryn+Angel=Erangel
Баримт 13. KAR 98-ын нэг сум 300м зам туулсны эцэст нь доош унадаг.
Баримт 14. Virtual Bandana нь PUBG тоглоомны хамгийн их алдартай item-нуудыг нэг юм. Маш олон хүмүүс үүнийг 1000 доллараар худалдаж авсан байдаг байна.

]]>
https://tech-news.mn/1842/feed/ 0
Tesla: Машин дотроо WITCHER 3-ыг тоглох боломжтой болно | Tech-News.mn https://tech-news.mn/1634/ https://tech-news.mn/1634/#respond Mon, 17 May 2021 05:14:29 +0000 https://tech-news.mn/?p=1634 Tesla компани шинэчлэгдсэн Model S загварын цахилгаан машинд нэмэлтээр PLAID цахилгаан дамжуулагч төхөөрөмж суулгасан ба тоглоомын зориулалттай 10-teraflops компьютерыг суурилуулжээ. /Teraflop – секундэд нэг их наяд үйлдлийг боловсруулах чадвар/

Энэ нь 10.28 teraflops компьютертой Play Station 5, 12 teraflops компьютертой Xbox Series X тоглоомуудтай өрсөлдөхүйц үзүүлэлт юм.

Tesla-ийн гүйцэтгэх захирал Илон Маск твиттертээ TESLA МАШИН ДОТРОО WITCHER ТОГЛООМЫГ  ТОГЛОМООР БАЙНА УУ хэмээн санал асуулга явуулахад 600 мянга орчим хүнээс 85 хувь нь ТИЙМ гэж хариулжээ.

Ингэснээр 80 мянган ам.долларын үнэтэй Model S загварын машинд WITCHER 3 тэргүүтэй тоглоомуудыг тоглох боломжтой ба Tesla-гийн дараагийн машинууд бүгд тоглоомын зориулалттай 10-teraflops компьютертой байх аж.

Эх сурвалж: Gogo.mn

]]>
https://tech-news.mn/1634/feed/ 0