Бүтээгдэхүүн & Үйлчилгээ – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Thu, 16 Jun 2022 23:57:05 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Бүтээгдэхүүн & Үйлчилгээ – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Камераа яаж ажилладгийг мэдэх нь илүү гоё зураг авахад туслах тул камерынхаа талаар илүү ихийг мэдье https://tech-news.mn/3967/ https://tech-news.mn/3967/#respond Fri, 17 Jun 2022 07:35:22 +0000 https://tech-news.mn/?p=3967 Камерын анхан шатны тохиргоог яаж хийх, тус тохиргоонууд яаж ажилладаг тухай үзэцгээе. Компакт камер, ухаалаг утас ашиглаж байгаа тохиолдолд дараах тохиргоонуудыг нэг бүрчлэн тохируулах шаардлагагүй ч гэлээ анхан шатны тохиргоог мэддэг байхад илүүдэхгүй юм.

Exposure /Дүрс буулгалт/

Exposure гэдэг нь таны зурагны гэрэлтэй эсвэл харанхуй гарахыг тодорхойлдог. Энд үндсэн 3 хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр 3 хүчин зүйлсийг яаж тохируулах, өөр хоорондоо хэрхэн зохицон ажиллах нь сайн зураг авахад нөлөөлдөг.

Өрц /Aperture/

Өрц нь камерын зураг мэдрэгчийн хэр их хүрээг фокуслаж чадахыг харуулдаг. Өрц нь камерын линзээс хамааран өөр өөр байдаг. Их өрцөд f/2.8–f/4, дунд өрцөд f/5.6-f/8 бага өрцөд f/11–f/16 багтдаг. Их өрцтэй бол илүү их гэрэл линзийг нэвтлэнэ. Бага гэрэлтэй үед өрцөө нэмэх нь илүү их гэрэлтэй зураг гархад тусладаг. Мөн их өрцийг тухайн нэг зүйлд фокуслан орчноос тусгаарлах зорилгоор ашигладаг. /Илүү дэлгэрэнгүйг орчны гүн хэсгээс уншина уу/

Хөшигний хурд /Shutter speed/

Хөшигний хурд нь хэр удаан зураг авч байгааг илэрхийлдэг бөгөөд секундээр хэмждэг. Богино буюу хурдан хөшигний хурд (1/1000 орчим буюу секундыг 1000 хуваасантай тэнцэх хурд) нь линзийг бага гэрэл нэвтрэх бол урт буюу удаан хөшигний хурд (1/250 орчим буюу секундыг 250 хуваасантай тэнцэх хурд) нь их урт хугацаанд их гэрэл нэвтрүүлдэг. Тиймээс удаан хөшигий хурдыг харанхуй орчинд их ашигладаг. Удаан хөшигний хурдыг ашиглаж байгаа тохиолдолд зурганд саринал их үүсэж хөдөлгөөнтэй зураг гардаг учир камерний хөл ашиглах хэрэгтэй.

ISO

ISO нь таны камер гэрлийг мэдрэх хэмжээг харуулдаг. Бага ISO-тай бол камер гэрлийг бага мэдрэнэ. Энэ үед илүү хар зураг гарна гэсэн үг бол ISO их үед гэрлийг их мэдрэх тул энэ үед илүү гэрэл ихтэй зураг гарна гэсэн үг юм. Дижитал камеруудад ISO нь ихэвчлэн 200–1600-ийн хооронд байдаг. Хэрэв гадаа нартай үед зураг авч байгаа бол бага ISO, Гадаа гэрэл багатай үед зураг авч байгаа бол ISO-аа ихээр тааруулаарай.

Орчны гүн

Өрчийг ихээр тохируулан зөвхөн ганц зүйлд төвлөрсөн зураг авсан байна. Орчны гүнийг энгийнээр тайлбарлавал зурагны фокуслах зайг илэрхийлдэг. Их орчны гүнтэй зураг авах нь илүү өргөн хүрээний зүйлсийг зурагт буулгахад тусладаг бол бага орчны гүнтэй зураг авах нь зөвхөн нэг зүйл дээр тусгайлан төвлөрч тухайн зүйлийг илүү тод харуулдаг зураг авхад тусладаг. Бага өрц нь илүү орчны гүнтэй зураг авхад тусладаг.

Камерны горимууд ба тохируулгууд

Камерны төрлөөс хамааран төрөл бүрийн зураг авах горим, тохируулгууд байдаг. Гэхдээ энд зарим нэг нийтлэг тохируулгууд байдаг. Мэргэжлийн камерны горимууд нь зурагчин яаж ашиглахаас шалтгаалаад төрөл бүрээр өөрчилж болдог. Хэрэв та анхлан суралцагч бол автомат тохируулгийг сонгох нь гар ажиллагааны тохиргооноос илүү хялбар байх болно. Камерны гарын авлагаасаа дараах тохиргоонууд ямар үүрэгтэйг харж болно.

  • Бүрэн автомат эсвэл автомат/Automat/: Таны камер гэрэл мэдрэгчээрээ мэдрэн ямар үед ямар тохиргоотой зураг авхаа өөрөө сонгох тохиргоо юм. Энэ тохиргоонд камер тань магадгүй спичктэй авах хэрэгтэй гэж тооцоолж ч магадгүй. (Гэхдээ аль болох спичкээс зайлсхийгээрэй.)
  • Program: Таны камер хөшигний хурд болон өрцөө өөрөө тохируулна, Гэхдээ та өөрөө ISO, зурагны гэрлийн баланс, спичк зэргээ өөрөө тохируулах шаардлагатай болно.
  • Shutter priority /Хурдны тохиргоо/: Та камертаа хөшигний хурдаа автоматаар тооцоолох боломжийг нээж өгсөн гэж ойлгож болно. Энэ тохиргоо нь хурдтай хөдөлж буй зүйлийг авхад илүү тохирдог.

  • Aperture priority /Өрцний тохиргоо/: Та камертаа өрцийг автоматаар тохируулах боломжийг нээж өгсөн гэж ойлгож болно.
  • Manual /Гар тохиргоо/: Гэрэлний байдлаас хамааран та өөрөө бүх зүйлийг тохируулна.
  • Macro горим: Их өрц, бага орчны гүний тохиргоотой болно. Энэ горимоор жижиг зүйлийг их хэмжээгээр татаж, эсвэл нарийчилж авхад ашиглаж болно.
  • Portrait: Дундаж өрц болон орчны гүнтэй тохиргоотой болно. Өөрт ойролцоо байгаа обектыг арын хэсгийг сарниулан орчноос тусгаарлан авах үед ашиглана.
  • Landscape: Бага өрц, өргөн орчны гүнтэй тул ойр байгаа зүйлээс эхлээд хол байгаа зүйлийг ч зургандаа буулгах боломжтой болно.
  • Action/kids: Таны камер хамгийн өндөр ISO болон хамгийн хурдан хөшигний хурд дээр тохируулагдах тул хурдтай явж буй зүйлийг фокуслан сарниулахгүй авч фокусласнаас бусад хэсгийг сарниулан авхад туслана.
  • Nighttime: Хөшигний хурд багатай, ISO өндөртэй тул илүү их гэрэлтэй зураг гарахад туслана. Хэт бага гэрэлтэй үед спичк ажиллана.
  • Bulb горим: Энэ горим нь хөшиг таны хүссэн хугацаанд онгорхой байх бөгөөд илүү гэрэлтэй зураг гарна.

 

 

  • Drive, burst, continuous горим: Энэ нь зураг авах товч дээр дарах үед хурдан хугацаанд хэд хэдэн зураг дарах боломжийг олгодог горим юм.
  • Хар цагааны бланс горим: Энэ тохиргоо нь таны авч буй зурагны өнгийг илүү тод гаргахад тусладаг. Таны камерт ихэвчлэн автоматаар энэ тохиргоог тааруулсан байдаг нь илүү натурал зураг авхад тусладаг.

Өөрийнхөө камерны талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл гарын камертайгаа дагалдан ирсэн гарын авлагыг уншаад үзээрэй.

Эх сурвалж: Geru Blog

]]>
https://tech-news.mn/3967/feed/ 0
Бидний өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаг кабелиуд https://tech-news.mn/3892/ https://tech-news.mn/3892/#respond Fri, 20 Aug 2021 22:09:39 +0000 https://tech-news.mn/?p=3892 Composite Video кабель

Гэрийн электрон бараанаас эхлээд сега тоглоом хүртэл маш олон зүйлд энэхүү кабель нь хэрэглэгддэг байсан. Шар кабель нь дүрсийг, улаан болон цагаан кабель нь стерео аналоги дууг дамжуулдаг. Өндөр чанарын дохиог дамжуулж чадахгүй ба стандарт дохиог ч мөн муухан дамжуулдаг. Composite кабель нь өнгөнүүдийг зэрэг ажиллуулж, бүрэлзүүлдэг тул аль болох ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

S-video кабель

S-Video нь хамгаалалт болон өнгүүдийг тусгаарлан зохион байгуулдаг чанараараа Composite кабелийг сайжруулан гарч ирсэн юм. Хэрэв та хавтгай дэлгэц бүхий CRT телевизортой бол, Composite болон S-Video кабелиудыг ашиглаж, харьцуулж үзэхэд, асар их ялгаа мэдэгдэнэ.
S-video кабелийг хэрэглэдэг телевизор одоо бараг байхгүй бөгөөд зарим зөөврийн компьютерүүд энэхүү холболттой байх тохиолдол байдаг.

Component Video кабель

Component видео кабель нь RGB гурван өнгийг, тус бүрийг нь өөрийн Улаан, Ногоон болон Цэнхэр үзүүр бүхий гурван салангид кабельд хувааж, дамжуулдаг кабель юм. Зарим тохиолдолд, улаан болон цагаан нэмэлт үзүүр бүхий хоёр утас байдаг ба эдгээр нь аналоги стерео дуу юм. Энэхүү кабель өндөр чанарын дохио дамжуулдаг учир HDTV дээрхи эдгээр оролт нь өргөн хэрэглэгддэг. 720p эсвэл 1080i-ийн дохиог ашиглахад дүрсийн чанар алдагддаггүй байна. Гэрийн AV-ийн холболтын хувьд энэ нь маш хэрэгтэй, үр дүнтэй зүйл. Та стандарт телевизортой байгаад, эдгээр Component оролттой бол, PS2 болон Xbox-оо холбож ашиглахад маш том ялгаа байгааг мэдэх болно. Гэр ахуйн хэрэглээнд энэхүү кабелийг ашиглахад тохиромжтой байдаг.

VGA кабель

VGA кабель нь компьютерийг дэлгэцтэй холбоход хэрэглэгддэг аналоги стандарт юм. Одоо ч өргөн хэрэглэгддэг ба орчин үеийн VGA оролттой HDTV байдаг. Чанарын хувьд Component кабельтай ижил бөгөөд онцгой тохиолдолд, гаралтын нягтралын өргөн сонголттой байдаг. VGA кабель нь дууны мэдээллийг дамжуулдаггүй.

DVI кабель

DVI кабель бол шинэ, компьютер дэлгэцийн холболтын дижитал стандарт юм. Энэхүү кабель нь маш өндөр зурвасын өргөнтэй ба HDMI шиг өндөр чанарын дүрсийг дамжуулдаг. Хэрэв та DVI оролттой HDTV эсвэл DVI-ийн шинэ график карттай бол, таны телевизор болон компьютерийг тань холбох хамгийн шилдэг кабель байх болно. DVI нь ямар нэгэн дууны мэдээллийг дамжуулдаггүй.

HDMI кабель

HDMI нь дуу дүрсийн кабелиудаас хамгийн шилдэг нь. Бүрэн дижитал, шинэ хувилбар нь 48 битийн өнгийг дэмжиж, секундэд 10,2 гегабитийн зурвасын өргөнтэй ба энэ нь ирээдүйн 1440p(2560×1440) HDTV нягтралыг дамжуулахад хангалттай юм. HDMI нь 1080p-ийг дамжуулахад хамгийн өргөн хэрэглэгддэг кабель. Кабель нь мөн дууны мэдээллийг дамжуулдаг ба 1.3 хувилбар нь Dolby True HD болон DTS-HD Mater Audio гэх мэт алдагдалгүй дууны форматыг дэмжих чадвартай.

]]>
https://tech-news.mn/3892/feed/ 0
Дуслан кофе чанагчийг хэрхэн зөв сонгох вэ? https://tech-news.mn/4006/ https://tech-news.mn/4006/#respond Fri, 20 Aug 2021 03:57:46 +0000 https://tech-news.mn/?p=4006 Эхний чухал үзүүлэлт бол кофе чанагчийн усны савны багтаамж. Энэ нь кофе чанагч 1 удаад хэр их кофе бэлтгэх боломжтойг харуулж байгаа юм. Ихэнхи кофе чанагч 1 литрийн багтаамжтай байдаг ч, 1,4 л болон 0,65 л багтаамжтай загварууд ч байдаг. Тиймээс та өөрийн болон гэр бүлийнхээ хэрэглээнд тохируулан сонголтоо хийгээрэй.

Хүчин чадал гэхээр зөвхөн кофе чанагдах хугацааны асуудал биш юм. Чанагчийн хүчин чадлаас хамаарч кофены амт, чанга, сул нь хүртэл хамаардаг байх нь. Хамгийн тохиромжит хүчин чадал бол 1 л багтаамжтайд 1000 Вт байх юм. Хэрэв үүнээс бага хүчин чадалтай бол кофены амтанд хуванцарын амт нэвчих, хэт хүчтэй байвал ус хурдан буцалж, бутлагдсан кофетой хэсгээр усаа хурдан шахсанаас болж кофены амт чанар нь сулавтар амтгүй болдог байна.

Энэ төрлийн кофе чанагчууд нь үндсэн 3 төрлийн шүүлтүүртэй байдаг.
1. Цаасан
2. Нийлэг
3. Алтан

Цаасан шүүлтүүр– Энэ нь нэг удаагийнх учраас сул тал нь цаасан шүүлтүүрийг кофе чанах бүртээ солих шаардлагатай бөгөөд энэ нь зардал ихтэй. Мөн дусалын эсрэг системтэй кофе чанагчинд цаасан шүүлтүүрний норсон хэсэг нь орж гацаах магадлал их байдаг.

Нийлэг эдэн шүүлтүүр– Нийлэг эдэн шүүлтүүрийг ч гэсэн солих шаардлагатай боловч нэг шүүлтүүрийг 50 удаагийн чаналтанд ашиглах нормтой байдаг. Энэ нь цаасан шүүлтүүрнээс илүү хэмнэлттэй боловч кофены амтанд нөлөөлдөг. Учир нь уг шүүлтүүрээ сайн цэвэрлээгүйгээс болж, өмнөх чанасан кофены шаар үлдэж, амт чанарт нөлөөлөх сул тал байдаг.

Алтан шүүлтүүр – Алтан хэмээн нэрлэсэн учир нь түүний өнгөнөөс шалтгаалсан бөгөөд энэ шүүлтүүрийн гадаргуу нь нитрат титанаар бүрхсэн байдагтай холбоотой. Алтан шүүлтүүрийг 120 удаагийн чаналтанд ашиглах нормтой байдгаараа эдийн засгийн хувьд хэмнэлт болж чадах боловч кофе чаналтын дараагаар сайн цэвэрлэж чадахгүйгээс үлдсэн шаар шинэхэн кофены амтанд нөлөөлдөг.

]]>
https://tech-news.mn/4006/feed/ 0
LED, LCD болон Plasma телевизорын ялгааг мэдээд аваарай https://tech-news.mn/4123/ https://tech-news.mn/4123/#respond Tue, 17 Aug 2021 23:55:46 +0000 https://tech-news.mn/?p=4123 Та шинэ телевизор худалдан авах гэж байна уу? LCD, LED болон Plasma телевизороос алийг нь сонгохоо сайн мэдэхгүй эргэлзэж байна уу? Тэгвэл та доорхи нийтлэлийг уншаад, ямар телевизор авахаа шийдээрэй.

LCD, LED болон Plasma гэж юу вэ?

Хамгийн түрүүнд орж ирэх бодол бол энэ гурван телевизорын ялгаа нь юу юм бэ? гэх асуулт.

LCD нь Liquid Crystal Display буюу шингэн кристал дэлгэц хэмээх үгсийн товчлол. LCD телевизор нь электрон гүйдэл ирэхэд идэвждэг, маш нимгэн хоёр хавтангийн дунд шингэн кристалыг агуулж байдаг. Шингэн кристал нь тус бүрдээ жижиг цэгүүдээс бүрддэг.

Жирийн LCD телевизор нь арын гэрэлтүүлэгтээ CCFL гэрлийг ашигладаг бол LED телевизор нь ижил шингэн кристал хавтан дээр ажиллах боловч гэрэл ялгаруулагч диод (LED)-ийг ашигладаг. LED нь телевизорын хамгийн сүүлийн үеийн технологи боловч 60-аад оны үеэс энэхүү технологийг гэрлийн шил, утасны дэлгэцэн дээр гарах гэрэл зэрэгт хэрэглэдэг байсан юм. Энгийнээр тайлбарлавал, хэдэн зуун жижиг LED нь LCD дэлгэцэн дээрхи дүрсийг араас нь эсвэл хажуугаас нь гэрэлтүүлдэг.

Харин Plasma телевизор нь огт өөр зарчмаар ажилладаг. Plasma телевизор нь бие даасан плазма цэгүүдээс бүрдэх ба эдгээр цэг нь хүчдэл дамжуулагдахад идэвхждэг.
Plasma болон LCD нь хоёр өөр технологи бол LCD болон LED-ийн ялгаа нь зөвхөн тэдний ашиглаж буй арын гэрэл байдаг.

LED (Light emitting diode) телевизор

LED гэдэг нь дэлгэцэнд тодорхой хүчдэл ирэхэд гэрэл ялгаруулдаг электрон нэгж болох гэрэл ялгаруулагч диод (Light emitting diode) гэсэн утгыг илтгэдэг.
Гэрэл ялгаруулагч диодыг ашиглаж буй телевизорыг LED ТВ хэмээн нэрлэх ба телевизорын дэлгэц нь LCD, телевизорын арын гэрэлтүүлэг нь LED юм.
Одоогоор зарим телевизорын моделиуд нь CCFL (Cold Cathode Fluorescent Lamps)-ийг ашиглаж байгаа боловч арын гэрэлтүүлэгт LED-ийг ашиглах нь хамгийн оновчтой хувилбар юм.

Давуу тал:
– Дүрсийн өндөр чанар.
– Бусад телевизороос илүү нимгэн.
– Цахилгаан зарцуулалт харьцангуй бага.
– LCD телевизорыг бодвол аль ч өнцгөөс, хаанаас ч үзэхэд тохиромжтой.
– Ашиглагдах хугацаа урт.

Сул тал:
– Харьцангуй үнэтэй.
– Нимгэн учир, дууны чанар алдагддаг.

LCD (Liquid Crystal Display) телевизор

LCD телевизор нь компьютерийн дэлгэц, гар утасны дэлгэц болон зарим тохиолдолд камерийн дэлгэцэнд хэрэглэгддэг шингэн кристал дэлгэцтэй байдаг.
LCD дэлгэц нь анх компьютерийн дэлгэцэнд зориулагдан бүтээгдсэн ба одоо LCD телевизорын технологийн ачаар, телевизороо ашиглан тоглоом тоглох нь илүү тохиромжтой болжээ.
Маш нимгэн, туйлжсан хоёр хавтгай хавтан нь дундаа шингэн кристалыг агуулах ба шингэн кристал нь тус бүрдээ жижиг цэгүүдээс бүрдэнэ. Хэвтээ, босоо тэнхлэгийн дагуу байрлах утаснууд нь цэг бүрд хүрч нөлөөлөх ба тухайн LCD цэг харлахад 90 градусаар туйлждаг. LCD дэлгэц нь өөрөө гэрлийг үүсгэдэггүй боловч дэлгэцэн дээр дүрсийг гаргахын тулд арын гэрлийн эх үүсвэрээс шүүлт эсвэл хасалт хийдэг.

Давуу тал:
– Боломжийн үнэ.
– LCD телевизорын хэмжээ нь компьюрийн дэлгэцнээс эхлээд 60 инчийн том дэлгэц хүртэл олон төрлийн сонголттой.
– Дүрсийн чанар сайн.
– Хөнгөн жинтэй.
– Дүрсийг харуулах өнцөг нь 175 градус ба энэ нь та бараг эгц хажуугаас нь үзэх боломжтой гэсэн үг юм.

Сул тал:
– Хажуу талаас нь үзэх боломжтой хэдий ч, өндөрт байрлуулж үзэхэд тохиромжгүй байдаг.
– Дундаж ашиглагдах хугацаа нь 60,000-80,000 цаг.
– Удаан хариу үйлдэл үзүүлдэг буюу дэлгэцэн дээрхи дүрс солигдохдоо хугацаа их зарцуулж, хурдтай дүрс үзүүлэхэд, дүрс бүрэлзэх тохиолдол гардаг.
– Дүрсийн чанар сайн хэдий ч, хар саарал зэрэг өнгүүд хангалттай тод байж чаддаггүй.

Plasma телевизор

2 нимгэн шилэн хавтангийн дунд байх плазма нь фосфор гэрлийг ялгаруулж, түүгээрээ дамжуулан дүрслэл бий болгох зарчмаар ажилладаг.

Давуу тал:
– Том хэмжээний дэлгэцийн сонголт олонтой.
– Plasma телевизорыг аль ч өнцгөөс үзэх боломжтой ба өнцөг нь 160-180 градус байдаг. Энэ нь та яг хажуу талаас нь үзэх боломжтой гэсэн үг юм. Мөн өндөрт байрлуулан үзэхэд тохиромжтой байдаг.
– Өнгөний ялгарал нь маш сайн бөгөөд энэхүү дэлгэц нь хэдэн тэрбум өнгийг гаргаж чаддаг. Бичлэгийн чанар, дүрсийг бодит мэт гаргадаг ба пикселийн хурдтай ажиллагаа нь танд илүү тод дүрслэлийг үзүүлж, амьд шоу тоглолт болоод спортын уралдаан тэмцээн үзэхэд таатай нөхцлийг үүсгэдэг.
– Дэлгэцийн нягтрал нь 5000:1 байдаг.

Сул тал:
– Дундаж Plasma телевизор нь 60,000-80,000 цаг ашиглагдах хугацаатай ба хамгийн тод өнгө дээрээ байнга ажиллавал энэ хугацаа хоёр дахин багасдаг байна .
– Цахилгаан зарцуулалт их.

]]>
https://tech-news.mn/4123/feed/ 0
Камер болон хяналтын системийг хэрхэн сонгох вэ? https://tech-news.mn/4100/ https://tech-news.mn/4100/#respond Tue, 17 Aug 2021 23:51:59 +0000 https://tech-news.mn/?p=4100 Ерөнхийдөө хяналтын систем нь бичигч төхөөрөмж /NVR /, камер зэрэг олон төхөөрөмжөөс бүрддэг ба таны хаана суурилуулахаас шалтгаалж, суурилуулалт, камерын сонголт зэрэгт өөрчлөлт орно. Тиймээс бид таныг эхлээд хаана суурилуулах яг юуны хяналтанд ашиглах гэж буй зэргээ бидэнд тодорхой хэлж зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Камер бүр өөрийн гэсэн харах өнцөг, урт, өргөнтэй тул та суурилуулах газрын урт өргөн хананы байрлал зэргийг бодолцон камерын тоог тохируулан сонгох юм.

Аналог, SDI, IP камеруудын ялгаа

Камерын хяналтын системийн хамгийн чухал хэсэг нь HD SDI камер, уламжлалт Аналог камер, мөн өөр дээрээ сүлжээний холбоостой IP камер зэрэг юм. Уламжлалт аналог камер нь 720×480 нягтралтай, HD SDI камер нь 1280×1024 болон 1920×1080 гэсэн нягтралуудыг үзүүлэнэ. Холболтыг хоёр төрлийн кабелын тусламжтай суурилуулах бол, IP камер зөвхөн сүлжээний кабелын тусламжтайгаар суурилуулагдах юм.

Дотор болон гадна камер сонгох

Камерын нягтралаас гадна өрөөний өргөн, урт нь гол анхаарах зүйл юм. Гадна суурилуулах тохиолдолд цаг агаарын байдал нь гол анхаарах зүйл юм. Жишээ нь: Усны хамгаалалтгүй камерыг бороо ихтэй газар суурилуулвал камерт механик гэмтэд учрах гэх мэт.

Надад заавал нэмэлт гэрэлтэй камер хэрэгтэй юу?

Тавих орчин тань камерын бичлэгийн чанарт нөлөөлөхгүй гэрэлтүүлэг сайтай бол та заавал энэ камерыг сонгох хэрэггүй. Нэмэлт гэрэл нь шөнө болон гэрэл бүдэг орчинд бичлэгийн чанарыг нэмэгдүүлэх юм.

Өөрөө суурилуулж болох уу?

Хэрэв танд хэрэгцээт багаж нь байгаа бол мэдээж өөрөө суурилуулах боломжтой.

HD-SDI камер уу эсвэл IP камер үү?

Хоёр камер хоёул өндөр нягтралын бичлэг хийдэг тул энэ нь бага зэрэг хэцүүхэн шийдвэр юм. HD-SDI камерын бичлэгийг ямар ч дүрсийн хүлээлт алдагдалгүйгээр үзэх боломжтой. Харин IP камер нь кабель бага орж маш их хэмнэлтийг гаргах ба, суурилуулахад хялбар, хэмжих боломжтой, нээлттэй эсвэл хаалттай нэвтрэх эрхийн сонголттой, интернет ашиглан алсын зайны удирдлага, дүрс үзэх боломжоор хангадаг. Аль нь ирээдүйн камер вэ? Хэдий аль аль нь хэрэгцээг бүрэн хангадаг ч IP камер бүхнийг нэг дор шийдэж өгдөгөөрөө давуу талтай юм.

]]>
https://tech-news.mn/4100/feed/ 0
Индукц болон керамик плитканы ялгаатай тал юу вэ? https://tech-news.mn/4045/ https://tech-news.mn/4045/#respond Sun, 15 Aug 2021 04:57:11 +0000 https://tech-news.mn/?p=4045 Техник технологи хөгжихийн хэрээр бидэнд олон асуулт гарч ирдэг. Бид ширмэн плитканаас татгалзаж цахилгаан бага зарцуулдаг, хэрэглэхэд хялбар, түргэн халдаг керамик плиткыг илүүтэй сонирхдог болсон. Шилэн гадаргуутай керамик плиткыг технологи талаас нь хүмүүс тэр бүр ялгаж ойлгож, мэддэггүй. Түүнээс гадна сүүлийн үеийн өөр нэг технологи болох индукцийн плиткатай керамка плиткыг хүмүүс их хольж, төөрөлддөг.
Тэгвэл керамик плитка болон хүмүүсийн хамгийн их андуурдаг индукцын плитка хоёрын ялгаатай талыг танилцуулья. Таныг дараагийн удаа сонголтоо зөв хийхэд тус болно гэж найдаж байна.

Керамик болон индукцын плиткыг хүн гаднаас нь хараад танихад хэцүү. Учир нь хоёул адилхан хар шилэн гадаргуутай.

Таних энгийн аргууд гэвэл эхлээд үнэ. Үнэтэй байвал индукц, хямд байвал керамик гэсэн үг.

Хоёрдугаарт, индукцын плиткануудын товчлуурууд ихэвчлэн шилэн гадаргуу дээрээ хуруугаар мэдрэгч хэлбэрээр байрладаг.

Керамик плитка нь энгийн бидний хэрэглэж заншсан цахилгаан ширмэн плиткатай технологи нь ижил. Зүгээр л залгаад гадаргуу хална. Сав голохгүйгээр ширмэн плитканаас хурдан гадаргууг улаасган халдаг.

Харин Индукцийн плитканы технологи бол арай өөр. Харахад ижил юм шиг боловч цахилгаан соронзон орныг ашиглан халдаг технологи. Өөрөөр хэлбэл та залгаад л шууд хална гэсэн үг биш. Та гадаргуу дээр соронзон орон үүсгэх чадвартай төмөр сав суулга тавих үед л халж эхэлнэ гэсэн үг юм. Энэ бол хамгийн сүүлийн, хамгийн аюулгүй технологи.

1. Хурд:

Индукц нь газан плитканаас 3 минут, керамикаас 3.2 минут, ширмэн плитканаас 3.8 минут хурдан халаадаг. Одоогоор байгаа хамгийн богино хугацаанд асааж эхэлнээс хойш халдаг технологи

2. Аюулгүй байдал:

Та хоолоо хийж байгаа түр холдуулаад гараараа хүрээд үзээрэй. Таны гарыг түлэхгүй. Гадаргуу халалт мэдрэхгүй гэсэн үг. Ялангуяа, хүүхэд саваагүйтэж халуун плитканд хүрэхэд ямар ч аюулгүй юм. Гадаргуу зөвхөн соронзон оронтой урвалд орох савыг мэдрэх учир хүний гарыг хүрэхэд халалт өгдөггүй. Өөр нэг зүйл нь гэвэл та санамсаргүйгээр асаагаад мартаад явчихвал 3 цагийн дараа автоматаар унтарна.

3. Цэвэрлэхэд маш хялбар:

Гадаргуу байнга хүйтэн байдаг. Тиймээс та халуун хоол, унд бэлдэж байх үед дэврэн асгарч плитканы гадаргуу түлэгдэж, хатна гэсэн ойлголт байхгүй. Таныг цэвэрлэхэд асуудал ердөө үүсэхгүй. Хамгийн хялбар.

4. Цахилгаан зарцуулалт бага, мөнгөнд хэмнэлттэй:

Энгийн ширмэн плиткатай харьцуулахад цахилгааныг 90% хүртэл хэмнэдэг. Маш том хэмнэлт.

5. Зөвхөн савны хэмжээгээр хална:

Та соронз нааж үзээд наалдаж байвал тухайн ган савыг уг индукцын плиткан дээр ашиглаж болно гэсэн үг юм. Та плиткан дээр саваа тавихад зөвхөн тухайн савны диаметрт тааруулан халдаг. Бусад плитка шиг савны эргэн тойронд хальж халалт өгөхгүй гэсэн үг. Бас л хэмнэлт, аюулгүй байдал байгаа биз?

6. Аюулгүй товчлуур:

Товчлуурууд нь далд хуруугаар мэдрэгдэхээр хийгдсэн байдаг учир товчлууруудын завсар хэр цуглах, хог орох гэсэн асуудал огт байхгүй. Цэвэрлэхэд маш хялбар гэсэн үг юм. Мөн хүүхдээс хамгаалахын тулд товчлууруудыг идэвхгүй болгож болдог Child Lock функцтай.

Эцэст нь хэлэхэд загварын талаар ярилцаад ч хэрэггүй байх. Загварын хувьд үнэхээр энэ 2 технологи аль аль нь гоё. Сүүлийн үед тавилгад шууд суурилдаг загварууд баруунд их ашиглагддаг. Монголд ч энэ төрлийн загваруудын борлуулалт өсч байгаа. Учир нь гэр оронд орон зай хэмнэдэг тавилганы өнгөтэй шууд хосолдог энээ тэрээ гээд давуу талууд олонтой.

Мөн дээрх онцлогууд керамик болон бусад төрлийн плитканы технологиудад байдаггүй учир ийнхүү онцоллоо. Ийм учраас л индукц нь арай үнэтэй байдаг юм. Мэдээж та худалдан авалт хийхдээ заавал индукц авна гэж зүтгэх хэрэггүй. Өөрийн хэрэгцээндээ тааруулан аль тохирох технологийг сонгож хэрэглээрэй.

]]>
https://tech-news.mn/4045/feed/ 0
Хэрэгцээндээ нийцсэн проекторыг хэрхэн сонгох вэ? https://tech-news.mn/4042/ https://tech-news.mn/4042/#respond Sun, 15 Aug 2021 04:43:42 +0000 https://tech-news.mn/?p=4042 Танд хэрэгцээндээ нийцсэн проекторын сонгоход тань тус дөхөм болох зөвлөгөөг толилуулж байна. Проектор сонгохдоо дараах үзүүлэлтүүдийг анхаарвал зохистой.

Гэрэлтэлт

Проекторын гэрэлтэлтийг ANSI lumens гэсэн нэгжээр хэмжинэ. Энэ тоо нь их байх тусам гэрэлтэх чадвар их байна. Тэгэхээр танд хэр хүчин чадалтай гэрэлтэлт хэрэгтэй вэ гэдгээ тодруулах нь чухал. Проектор харанхуй буюу орчны гэрэлгүй өрөөнд хамгийн тод харагддаг. Гэвч заримдаа орчны гэрлийг та зохицуулж чадахгүй үед танд илүү их гэрэлтэлт сайтай проектор хэрэг болно.

Мөн проектор байрлуулах гэж буй өрөөний хэмжээ, хүний тоо чухал нөлөөтэй. Хүний тоо олон байх тусмаа илүү том дүрс тусгах хэрэгтэй болж тод гэрэлтэлт шаардагдана.

Нягтаршил

Проекторын зориулалтын дэлгэц нь гэрлийг маш сайн ойлгодог учир энгийн ханан дээр тусгаснаас илүү тод дүрс гардаг.

Нягтаршил бол дүрсийг бүрдүүлж буй дүрсийн тоо.  Жишээ нь 800х600 хэмжээтэй бол таны дүрс 480,000 цэгээс тогтож байна гэсэн үг. Тоо ихсэх тусмаа дүрс тод харагдах болно. Нягтаршилийг илэрхийлэхдээ олон тоонууд ярихаас сэргийлж тусгай нэршил ашигладаг байна.

Хэрэв та PowerPoint ашиглаж, мэдээлэл үзүүлэх гэж байгаа SVGA бол таны шаардлагыг хангана. Хэрэв excel дээр бэлдсэн материал үзүүлэх гэж байгаа бол XGA-г санал болгож байна. Эсвэл инженерийн нарийн зураг, мэргэжлийн фото зураг үзүүлэх бол SXGA,UXGA -г сонгох хэрэгтэй

Дэлгэцийн харьцаа

Дэлгэцийн харьцаа нь дүрсний өргөнийг өндөрт нь харьцуулсан харьцаа юм. 4:3,16:9,16:10 гэсэн төрөл байдаг. Энгийн хэрэглээнд 4:3 ашиглаж болно. Харин та өргөн дэлгэц ашиглах бол 16:10-г сонгоорой. Кино болон видео бичлэг үзхэд 16:9 тохиромжтой байдаг.

Холболт

Ихэнх проекторууд нь компьютертэй холбогдох аналоги VGA холболт, видео төхөөрөмжүүдтэй холбогдох Composite холболтыг өөр дээрээ зайлшгүй агуулж байдаг. Хэрэв таны компьютер дижитал гаралттай бол проектортой мөн адил дижитал холболтоор холбох нь өгөгдлийг хувиргаж дамжуулах явцад дүрсний гажилт үүсэх зэрэг элдэв эрсдэлд өртөхгүй. Үүнтэй мөн адил таны видео төхөөрөмж HDMI гаралттай бол HDMI аар холбох хэрэгтэй. Сүүлийн үеийн зарим проекторууд Mobile High-Definition Link (MHL) буюу хувиргасан HDMI оролттой болсон ба энэхүү холболтоор дамжуулж Android төхөөрөмжөөс дамжуулах, тэднийг цэнэглэх боломжтой болсон. Мөн маш олон загварууд утасгүй Wi-Fi холболт дэмждэг болсон.

Жин

Та хэрэглээнээсээ хамаарч проекторын жинг тооцох хэрэгтэй. Хүчин чадал сайтай болох тусмаа хүнд болох нь ойлгомжтой. Проектороо энд тэнд зөөж хэрэглэдэг бол 1-2кг жинтэй зөөврийн проектор (portable) сонговол зүгээр. Хэрэв та зөвхөн нэг газраа байрлуулж, тогтоож хэрэглэх бол 2кг-с дээш жинтэй үзүүлэлт сайтайг сонгоорой.

Технологи

Проекторыг дотор нь дүрсийг хэрхэн бүтээж байгаа технологиор нь проекторыг DLP, LCD, LCoS гэж хуваадаг. Аль аль нь давуу тал болон сул талуудтай тиймээс хэрэглээндээ тааруулан сонгох хэрэгтэй. DLP проектор нь видео болон хөдөлгөөнт дүрс, LCD нь тоон үзүүлэлт болон текст үзүүлэхэд илүү тохиромжтой байдаг. Хэрэв олон компьютертэй өрөөнд ашиглах гэж байгаа бол хос оролттой проектор сонгоорой.

Нэмэлт заагч (pointer) худалдаж авснаар өрөөний хаанаас ч слайдаа удирдах, лазер гэрлийг заагч болгож ашиглаж болдог.

Дуугаралт

Заримдаа л ашиглагддаг болохоор дийлэнх проекторуудад аудио буюу дууны гаралт байдаггүй. Хэрэв та дуу агуулсан илтгэлийн материал эсвэл видео танилцуулга үзүүлэх гэж байгаа бол шаардлагын дагуу аудио гаралттай проектор сонгох нь зөв. Эсвэл спикер зэрэг нэмэлт холболтын төхөөрөмж ашиглаж болно.

3D дэмждэг проектор

Боловсрол, бизнесийн байгууллага, гэрийн хэрэгцээнд, зарим тоглоомонд хүртэл 3D дүрс үзүүлэх шаардлага гардаг учир сүүлийн үеийн проекторуудад зайлшгүй байх шаардлагатай үзүүлэлтийн нэг нь 3D функ болоод байна.

Хэд хэдэн 3D технологийн схем байдаг учир та 3D проектор худалдан авлаа гээд тэр нь таны үзүүлэхээр төлөвлөж буй 3D эх үүсвэртэй холбогдож ажиллана гэсэн үг биш. Жишээ нь тухайн проектор TI’s DLP-Link технологиор ажилладаг бол quad-buffered крафик карттай компьютер шаардана. Open GL горимоор үзүүлэх бол 3D дэмждэг крафик карт шаардана, гэхдээ 3D Blu-ray тоглоуулагчтай хосолж ажиллахгүй. Сайн мэдээ гэвэл Blu-ray тоглуулагч, TV set-top box болон бусад ижил эх үүсвэрээс 3D контент тоглуулах боломжтой проекторуудын тоо нэмэгдэж байна. Эцэст нь хэрэв та 3D проектор авахаар бол өөрийн үзүүлэх гэж буй 3D контентын эх үүсвэрийг дэмжих проекторыг сонгоорой.

Ялгаралт

Хар цагаан өнгөний ялгаралт нь их байх тусмаа дүрсийг тод харуулна. Тиймээс та энэ үзүүлэлтэнд мөн анхаарлаа хандуулаарай.

Баталгаа

Та урт хугацаанд хэрэглэх бүтээгдэхүүнийг баталгаат газраас авах нь дараагийн сервис үйлчилгээг авах, эргэх хаягтай гэх мэт давуу тал ихтэй. Ихэнх проекторын баталгаа дунджаар 1-2 жил байх ба лампны баталгаа тусдаа байдаг. Жишээлбэл 3,000цаг/3 сар эсвэл 5,000цаг/6 сар ч юм уу. Мөн ламп нь жинхэнэ, хуурамч гэж байдаг. Хуурамч ламп хямдхан боловч баталгаат хугацаандаа хүрэлгүй шатдаг. Тиймээс баталгаатай жинхэнэ ламп худалдаж авах нь цаг мөнгөнд хэмнэлттэй юм.

]]>
https://tech-news.mn/4042/feed/ 0
Хувийн болон албан хэрэгцээндээ хамгийн зөв хэвлэх төхөөрөмж буюу принтерийг хэрхэн сонгох вэ? https://tech-news.mn/4012/ https://tech-news.mn/4012/#respond Sat, 14 Aug 2021 01:13:09 +0000 https://tech-news.mn/?p=4012 Өнөөдрийн байдлаар зах зээлд санал болгогдож буй дийлэнх хэвлэх төхөөрөмжийг хэвлэх технологи, хэвлэх хурд, үйлдлийн тоо гэсэн үндсэн ангиллуудад хувааж болох юм.

Хэвлэх технологи

Үүнд лазер принтер болон шингэн хороор ажилладаг принтер ордог. Эдгээр принтер нь өөр өөрийн давуу болон сул талуудтай.

Оффис, албан байгууллагуудад түгээмэл хэрэглэгддэг лазер принтерүүд нь өндөр хурдтайгаар найдвартай хэвлэх боломжтой байдаг. Текст, график, зураг гэх мэт олон төрлийн өгөгдлийг ижил хурдтайгаар хэвлэдэг бөгөөд хэрэглээний явцад засвар үйлчилгээ харьцангуй бага шаарддаг нь давуу тал юм. Уг принтерүүд нь 1ш оригинал хороор 1000-1500 хуудас хэвлэдэг тул 1ш хуудсанд ногдох дундаж зардал нь 100-200 төг орчим болдог. Хэрэв өнгөт лазер принтер ашигладаг бол 4 өөр өнгийн хор хэрэгтэй тул зардал 4 дахин ихсэх юм. Мэдээж, зах зээлд албан ёсны бус эсвэл дахин цэнэглэсэн хямд хор байдаг ч тэдгээр нь принтерийн хэвлэхэд ангид сөргөөр нөлөөлж принтерийг эвдлэх, эдэлгээг богиносгодог сул талтай.

Шингэн хороор ажилладаг принтер нь хэвлэх хурдаар лазер принтерийг гүйцэхгүй боловч илүү чанартай өнгөт хэвлэлийг санал болгож чаддаг. Дийлэнх фото принтерүүд шингэн хороор ажилладаг. Тус төрлийн принтерийн оригинал савалгаатай 1ш хор нь 200 орчим хуудас хэвлэдэг бол сүүлийн үед тус технологи эрчимтэй хөгжиж 4,000-6,000 хуудас хэвлэх боломжтой шийдлүүд бий болж, 1ш хуудсанд оногдох дундаж зардлыг 20 төг болтол бууруулж чадсан. Жижиг дунд бизнест тохиромжтой энэ технологийн олон үйлдэлт принтерүүд хүртэл дэлгэрсэн тул өнгөт хэвлэлийг хамгийн бага зардлаар хийхэд тохиромжтой сонголт юм.

Хэрэв та шингэн хор хатдаг гэсэн болгоомжлолтой явдаг бол энэ нь зөв бөгөөд принтерийн хэвлэгч толгойд шингэн хорыг хатахаас сэргийлж 7 хоногт багадаа 1 удаа 1 хуудас хэвлэжбайхад л хангалттай. Ингэснээр та багахан үйлдэл хийгээд зардлаа огцом хэвлэх боломжтой.

Хэвлэлийн хурд

Олон зуун хуудас хэвлэхдээ удаан принтерийг хүлээж суувал үнэт цаг болон боломжоо алдана. Магадгүй хувийн хэрэглээний принтерийн хурд тийм чухал биш байж болох ч олон хэрэглэгчийн дунд ашиглагддаг төхөөрөмж хурдан байх нь чухал.

1 минутад хэдэн хуудас хэвлэдэг байвал оффисын хэрэгцээнд тохирох вэ?

Принтерийн хурд өндөр байх тусам үнэтэй байдаг. Жижиг дунд оффисын хэрэглээнд доод тал нь 1 минутад 18-20 хуудас хэвлэдэг байвал зохимжтой. Хэрэв хэрэглэгчийн тоо 20 буюу түүнээс олон бол таны хэрэглээнд хувилагч илүү тохиромжтой.

Хувилагчийн үнэ принтерээс 2-3 дахин үнэтэй байдаг ч өндөр хурдаар ачаалалтай ажиллах чадвартай бөгөөд 1 хороор 15,000-20,000 хуудас хэвлэдэг тул урт хугацаандаа хорны( 1ш хуудсанд ногдох дундаж зардал нь 30 төг )болон компанийн үйл ажиллагааны зардлыг илүү хэмнэдэг.

Ер нь та лазер принтер хувилагч 2-ийн дунд сонголт хийхдээ эргэлзэж байгаа бол сард хэдэн хуудас хэрэглэдэг вэ гэдгээ эхлээд тодорхойлоорой. Үүний дараа сонголт хийх тань тун хялбар болно. Учир нь бидэнд хэрэглэгчийн сарын хэрэглээнд тулгуурласан принтер ба хувилагчийн зардлын харьцуулсан тооцоолол бий.

Энэ тооцоолол таны хэрэглээн дээр тулгуурлан сард гарах хорны урсгал зардал болон элэгдэл хорогдол, бүтээгдэхүүний арчилгааны зардал, мөн алдагдсан боломжийн өртөг буюу хэрэв та үнэтэй хувилагч худалдаж аваагүй байсан бол мөнгөө яаж өгсөж болох байсан бэ гэдгийг хүртэл оруулж тооцоод ашигтай хувилбарыг санал болгох юм. Жишээ нь танай байгууллага нэг сард 2 боодол ба түүнээс олон цаас хэрэглэдэг, хэвлэж, хувилах, сканер ашиглах хэрэгцээтэй бол таны сонголт эргэлзээгүй энгийн үйлдэлт хувилагч байх юм.

Үйлдлийн тоо

1 үйлдэлтэй хар цагаан принтер нь хамгийн хямд мөн овор хэмжээ хамгийн жижиг байдаг. 3 үйлдэлтэй принтер нь хэвлэх, хувилах, сканердах функцтэй бөгөөд үнийн хувьд 1 үйлдэлтэй принтерээс 100-200 мянган төгрөгийн зөрүү байдаг.

Тус үндсэн 3 функцээс гадна факс, дуплекс (2 талаар хэвлэх), LAN болон WiFi сүлжээний орчинд ажиллах, гар утаснаас хэвлэх, автоматаар цаас татах зэрэг таны ажлыг хөнгөвчлөх нэмэлт боломжтой сонголт байдгийг мэдэхэд илүүдэхгүй.

]]>
https://tech-news.mn/4012/feed/ 0
Угаалгын машиныг хэрхэн сонгох вэ https://tech-news.mn/3981/ https://tech-news.mn/3981/#respond Wed, 11 Aug 2021 22:49:34 +0000 https://tech-news.mn/?p=3981 Угаалгын машин гэдэг гайхалтай бүтээгдэхүүн зохион бүтээгдсэнээс хойш эмэгтэйчүүд бидний ажил ихээхэн хөнгөрч, илүү их цагийг өөртөө болон өөрийн хайртай хүмүүстээ зориулах боломжтой болсон. Тэгвэл угаалгын машин авахаар зэхэж буй бүсгүй танд угаалгын машин сонгохдоо юунд анхаарал хандуулах ёстой талаар зөвлөгөөг хүргэж байна.

Хэлбэр, хэмжээ

Мэдээж угаалгын машин сонгохдоо та ямар хэлбэртэй, хаанаа хаалгатай, хэр өргөн нарийн гээд хэмжээгээ сонгох хэрэгтэй. Хаана байрлуулахаас шалтгаалан та урдаасаа онгойдог, дээрээс онгойдог гэсэн 2 төрлийн хаалгатай угаалгын машинаас сонголтоо хийнэ.

Угаах хэмжээ

Мэдээж дараагийн сонголтонд тань нөлөөлөх үзүүлэлт бол угаах багтаамж. Угаалгын машинууд дээр ихэвчлэн 1 тоо тавигдсан байдаг. (6кг гэх мэт). Энэ нь үндсэн программ дээр хөвөн даавуун материалыг угаах угаалтын хуурай жингээр тооцсон хамгийн дээд хэмжээ юм. Харин бусад программ дээр бага байдаг. Жишээлбэл: 6 кг угаах хүчин чадалтай угаалгын машины богино угаалтын программ 3 кг, нийлэг эдлэл угаах программ 2,5 кг, торгомсог материал угаах программ нь 2 кг, ноос ноолуур угаах программ 1,5 кг угаах хүчин чадалтай ихэвчлэн байдаг ч загвараас хамааран эдгээр тоо өөр байж болно. Тиймээс та бүхэн өөрийн хэрэгцээнд тохирсон угаах багтаамжтай угаалгын машиныг сонгоорой.

Хэмнэлт

Угаалгын машиныг сонгохдоо ус болон цахилгааны хэмнэлтийн зэрэглэлд зайлшгүй анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сүүлийн үед үйлдвэрлэгчид хэмнэлтээрээ өрсөлддөг болсон. Одоо бараг B зэрэглэлийн цахилгааны хэмнэлттэй угаалгын машинтай та таарахгүй байх. Өмнө нь А зэрэглэл нь хамгийн хэмнэлттэй байдаг байсан бол одоо А+, А++, А+++ гэсэн зэрэглэлүүд гарч иржээ. А+ нь А зэрэглэлийн хэмнэлттэй угаалгын машинаас 10% илүү хэмнэнэ, харин А++ нь (20-30%), А+++ нь 50% илүү хэмнэдэг байх нь ээ. Мөн сүүлийн үеийн ихэнхи угаалгын машинууд, ялангуяа Европ брэндийн угаалгын машинууд ухаалаг усны системтэй болсон. Энэ нь тухайн үед угаагдаж буй хувцасны жинг тооцоолон ямар программ ашиглаж байгаагаас үл хамааран зөвхөн хүрдэнд буй хувцсанд тохирсон хэмжээний усыг татаж авч угаадаг болсон. Энэ нь усаа хэмнэхэд маш чухал юм. Тиймээс эдгээр тэмдэглэгээнд та анхаарлаа зайлшгүй хандуулаарай.

Онцгой систем

Угаалгын машин бүр өөр өөрийн гэсэн онцлог тохиргоотой болсон. Жишээлбэл: Panasonic брэндийн угаалгын машин Econavi, Hotpoint-ийн угаалгын машинууд Direct Injection, Electrolux-ийн угаалгын машинууд Steamcare гэх мэт өөр өөрийн гэсэн онцлогтой. Эдгээр онцлогуудаар угаалгын машины хүчин чадал ч юм уу багтаамж зэргийг илэрхийлэхгүй, харин угаагдаж буй хувцасны материал, хиртэлтийн зэрэг, нян устгалт, өнгө сэргээлт гэх мэт онцлог бөгөөд бусдаас давуу технологийн дэвшлүүд нь юм. Тиймээс та өөрийн сонгосон брэндийн онцлог системд бас анхаарлаа хандуулаарай.

Ноос, ноолууран эдлэл угаах горим

Ихэнхи угаалгын машинууд ижилхэн үндсэн хэд хэдэн угаах горимтой байдаг. Харин ноос, ноолууран бүтээгдэхүүн угаах горимтой угаалгын машинд сертификат олгодог болсон байгаа. Өөрөөр хэлбэл энэ программ нь хамгийн хэцүү программын тоонд зүй ёсоор ордог бөгөөд манай Монголчуудад хамгийн хэрэгтэй горимуудын нэг яах аргагүй мөн билээ. Ноос, ноолууран бүтээгдэхүүн угаах сертификаттай угаалгын машинууд ийм тэмдэглэгээтэй байдаг. Монголд худалдаалагдаж буй угаалгын машинуудаас Шведийн Electrolux брэндийн угаалгын машинууд woolmark тэмдэглэгээтэй байгааг дашрамд дурдъя.

Сэгсрэх хүчин чадал

Сүүлийн үед хамгийн хүчтэй сэгсрэлттэй угаалгын машинууд нь 1 минутанд 1400-1600 эргэдэг. Гэхдээ ийм өндөр хүчин чадал бүхий угаалгын машин манай орны хувьд хэрэггүй. Харин чийглэг уур амьсгалтай оронд угаалтынхаа дараа хатаагч ашигладаг. Манайд бол сэгсрэх хүчин чадал 1000-1200 эргэлтийн хурдтай байхад хангалттай.

Эх Сурвалж: bsb.mn

]]>
https://tech-news.mn/3981/feed/ 0
Камер болон зураг авалтын хэрэгсэл хэрхэн сонгох вэ? https://tech-news.mn/3630/ https://tech-news.mn/3630/#respond Mon, 09 Aug 2021 23:42:40 +0000 https://tech-news.mn/?p=3630 Юу хэрэглэвэл илүү гоё зураг авах вэ? гэдгээ мэдэхгүй байна уу. Эндээс та камерын төрөл тэдгээрийн давуу, сул талуудын талаар ойлголттой болохоос гадна өөр нэмэлт юу ашиглаж болохыг мэдэж авах боломжтой. Мөн та өөрийн бүтээлийн онцлог, ажлын арга барил, санхүүдээ тааруулан зураг авалтаа сайжруулах тухай суралцах болно.

Зургийн камер

Зургийн камер нь дотроо 4 төрөл байх бөгөөд тус бүрдээ өөр өөрсдийн давуу болон сул талтай.

Ухаалаг утасны камер

Сүүлийн үед ухаалаг утасны камер маш хурдацтай хөгжиж байгаа билээ. Тиймээс бүтээлийн зураг авалтыг утсаараа хийх бүрэн боломжтой болоод байгаа билээ.
Давуу тал: Ухаалаг утас нь халаасны хэмжээтэй авч явахад хялбар, цаг хэмнэх хялбар боломж. Хэрэв танд камер хараахан худалдан аваагүй байгаа бол энэ нь хамгийн хэмнэлттэй шийдэл байх болно.
Сул тал: Линз, гар ажиллагааны тохиргоо, бага гэрлийн тохиргоо зэрэг нь хязгаарлагдмал. Ухаалаг утасны камерын нягтрал нь мэргэжлийн камерын тохиргоотой харьцуулах аргагүй. Ухаалаг утасны томруулж авах тохиргоо нь зургын чанарт муугаар нөлөөлдөг тул аль болох ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Компаст камер /Чиглүүлээд дар/

Чиглүүлээд дар буюу компакт камер нь авч явахад авсаархан, автомат тохиргоо сайтай тул бүтээлийн зураг авахад мөн л боломжтой.
Давуу тал: Авч явахад авсаархан бөгөөд хэрэглэхэд хялбар. Автомат зураг авах горим нь ухаалаг утас болон өндөр төвшний камераас сайн байдаг. Анхлан зураг авагчдад өндөр төвшний үнэтэй камер худалдаж авахаас өмнө сурахад илүү хялбар энгийн байх болно. Чиглүүлээд дар төрлийн камерууд нь дор хаяж 10 пикселээс дээш байдаг тул зургийн чанар дажгүй байхаас гадна макро буюу нарийвчилсан зураг авахад боломжтой юм.
Сул тал: Энэ төрлийн камер нь мөн л гар тохиргоо багатай тул гэрэл зэрэг бусад зүйлсийг тохируулах боломжгүй. Мөн flashlight буюу бидний нэрлэж заншсанаар спичкийг бүтээлийн зураг авалтад ашиглахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тус камерын спичк нь линзтэй ойр байдаг тул гэрэл цохих аюултай /Гэхдээ шууд угаалгах зураг тохиолдолд энэ тохиргоог асаах хэрэгтэй./

DSLR камер

Өндөр төвшний солигддог дурангууд, гэрлээс эхлээд зурагт гаргах бүх зүйлээ тохируулах гар ажиллагааны хүчирхэг горимтой. Энэ төрлийн камер нь дээрх хоёр төрлийн камераас ажиллах горимын хувьд тэс ондоо тул илүү сайн төрлийн зураг авах чадвартай байдаг.

Та зураг авах товчин дээр дарахад гэрэл нь толин дээр тусаж, хавхлага онгойсноор гэрэл мэдрэгчид очсоноор зураг дарагддаг.
Давуу тал: Энэ төрлийн камер нь олон талын тохиргоо хийх боломжтой бөгөөд линз, төрөл бүрийн нэмэлт хэрэгслийн тусламжтай илүү өндөр төвшний зураг авах боломж бүрдэнэ. Мөн тус камер нь төрөл бүрийн нөхцөл байдалд тааруулан ажиллах боломжтой. Энэ төрлийн камер нь илүү тод, сайн чанартай зураг авдаг.
Сул тал: Энэ төрлийн камер мэдээж маш үнэтэй. Дээр нь ямар төрлийн зураг авахаас шалтгаалаад авч явахад хүндрэлтэй. Шинээр зураг авч сурч байгаа тохиолдолд зураг авах тохиргоог нэг бүрчлэн сурах нь бага зэрэг хүндрэлтэй байх болно.

Тольгүй камер /Mirrorless system camera/

Яг л ухаалаг утас болон компакт камер шиг зураг авахдаа толь ашигладаггүй. Гэрэл толиор дамжилгүй шууд зураг мэдрэгч руу очдог.
Давуу тал: DSLR камерууд шиг толь хэрэггүй, илүү компакт камер шиг. Гэхдээ DSLR камертай ойролцоо функцуудтай, гар ажиллагааны тохиргоо сайтай. Анхлан суралцагчдад DSLR камераас илүү сурахад хялбар байдаг.
Сул тал: Энэ төрлийн камер нь ухаалаг утас болон компакт камерыг бодвол арай үнэтэй. DSLR камертай харьцуулахад арай цөөн линз болон нэмэлт хэрэгслүүдтэй байдаг. Хэрэв энэ төрлийн камер авах гэж байгаа бол өмнө нь хэрэглэж байсан камераас болгоомжлоорой. Учир нь хуучин загварын камерууд нь авто фокус хийхдээ нэлээн удаан, илүү жижиг зураг мэдрэгчтэй байдаг тул зургийн чанар муу гарах магадлалтай.

Камерын дурангууд

Камерын дурангууд нь таны бүтээлийн зургийг илүү цэвэр, нарийн, ойрхноос авахад тусалдаг. Хэрэв дуран авах гэж байгаа бол хамгийн ойрын фокуслах зай — хамгийн ойроос фокус таарах боломжтой дуранг сонирхож үзэхийг зөвлөж байна. Ялангуяа макро дурангууд /сүүлийн үед ухаалаг утаснуудад зориулсан энэ төрлийн дуран худалдаанд гарсан/ нь бүтээлтэй ойр байхдаа фокуслах боломжийг олгодог тул өөрийн бүтээлийн нарийвчилсан зургийг авах боломжийг олгоно.

Камерын хөл

Камерын хөл нь бүх төрлийн камер болон ухаалаг утсанд хүртэл зориулагдсан байдаг. Энэ нь зургийг хөдөлгөөнгүй фокус сайтай авахад тусалдаг. Камерын хөлийн өндрийг өөрийн хүссэнээр тааруулах боломжтой байдаг нь зургаа илүү гоё өнцгөөс фокус сайтай хөдөлгөөнгүй авахад тусалдаг.

Камерын удирдлага

Камераа холоос удирдаад зураг авах боломжийг бүрдүүлж өгдөг. Энэ нэмэлт хэрэгсэл нь хэрэв та өөрөө бүтээгдэхүүнийхээ зураг авалтын модель болж байгаа тохиолдолд танд хэрэгтэй зүйлсийн нэг байх болно./Гэхдээ та цаг тоолоод зураг авах гормыг ашиглаж адилхан үр дүнд хүрэх боломжтой. Эсвэл зарим камер нь ухаалаг утастайгаа холбон ухаалаг утсаа удирдлага болгон ашиглах боломжийг мөн олгож байгаа./

Арын дэвсгэр

Арын дэвсгэрийг ихэвчлэн урт цагаан цаас эсвэл цагаан даавууг хананаас шал хүртэл дэвсэж байрлуулдаг. Ямар ч үрчлээгүй цэвэр гадаргуу дээр өөрийн бүтээлийн зохиомжийг үүсгэхэд илүү хялбар байдаг. Хананд тогтоохыг тулд цаасны хавчаар, наалт гээд гарын доорх юуг ч ашиглаж болно.

Гэрэлтүүлэг

Сайн гэрэлтүүлэг нь таны бүтээлийг илүү сайхан, тод харуулахад туслах болно.
Гэрэл ойлгогч, сарниулагч: Зураг авалтад сүүдэртэй хэсэгтээ гэрэл ойлгогч ашиглан гэрэлтүүлж, гялбасан хэсэгтээ гэрэл сарниулагч хэрэглэснээр өөрийн бүтээлийн зургийг нарийн, тод болгох боломжтой юм. Энгийн цаасыг хүнсний тугалган цаасаар бүрэн гэрийн нөхцөлд хялбархан гэрэл ойлгогч хийж болдог бол нимгэн цагаан даавуу ашиглан гэрэл сарниулагч хийж болдог.

Студийн гэрэл: Студийн гэрэл нь хүчтэй гэрлийн гадуур нимгэн даавуугаар гэрэл сарниулагч хийсэн байдаг тул 3 талаас нь /сүүдэртэж байгаа талаасаа/ гэрэл тусган гэрэлтэй, тод зураг авах боломжийг бүрдүүлдэг.

Жижиг студи(Mini studio)

Энэ нь жижиг эдлэлийн зураг авахад тохиромжтой. Дөрвөлжин хайрцаг дотор дэвсгэрээ байрлуулан зураг авдаг. Энэ төрлийн жижиг студи нь өөрөөсөө гэрэлтэй болон гэрэлгүй гэсэн хоёр төрөл байдаг. Гэхдээ зураг авах зарим нь мөн л 3 талаас гэрэл тусган авдаг. Хэрэв та худалдан авахаар сонирхож байвал зургийн хэрэгсэл зардаг дэлгүүрт хэмжээнээсээ хамааран 100 000₮-өөс дээш үнэтэй байдаг.

Нэмэлт спичк

Дижитал камерын flash буюу спичк нь хэт гэрэл ойлголт, сүүдэр зэргийг үүсгэх аюултай байдаг. Харин нэмэлт спичк буюу Speedlight нь DSLR болон тольгүй камертай хослон ажилладаг. Хүссэнээрээ гэрлээ тохируулан, зөв талаас гэрлээ өөх боломжтой болно.

Эх сурвалж: Geru Blog

]]>
https://tech-news.mn/3630/feed/ 0