Хэрэглээний програм – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Thu, 12 May 2022 02:16:41 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Хэрэглээний програм – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 ADOBE PHOTOSHOP ПРОГРАМ болон ҮНДСЭН ЦЭСНҮҮДИЙН ТУХАЙ https://tech-news.mn/5490/ https://tech-news.mn/5490/#respond Thu, 12 May 2022 02:16:41 +0000 https://tech-news.mn/?p=5490 Adobe Photoshop програм нь зургийн файлтай ажилладаг бөгөөд фото болон төрөл бүрийн зургийг засварлах, зураг эвлүүлэн зохиомжлох, зураг зурахад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэд өргөн ашиглана. Сонин сэтгүүл хаяг, реклам, танилцуулга, сав баглаа боодолд ашиглагдах зураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно.Энэхүү програмыг сайтар эзэмшсэнээр бүхий л амьдралынхаа турш ганц ч зураг зурж үзээгүй хүн өөрийнхөө уран сайхны торгон мэдрэмжээрээ өөрийн бодлыг маш гайхалтайгаар бодит дүрслэл болгон хэрэгжүүлэхэд хамгийн сайн туслагч нь болж чадна.

Тус програм дээр *.psd, *.jpg, *.eps, *.bmp, *.tif гэх мэт маш олон төрлийн зурагтай ажиллах боломжтой бөгөөд зурсан зурсан зургаа өөр өөр өргөтгөлтэйгөөр (төрөлтэй) файл болгон хадгалах боломжтой бөгөөд төрлөөс хамааран янз бүрийн шинж чанартай байдаг.

Adobe Photoshop програм дээр шинээр зураг зурахаас илүү бэлэн зургийн файлууд дээр (хуучин зураг) боловсруулалт хийх нь илүү тохиромжтой. Та боловсруулах гэж байгаа файлаа (зургаа) ямар нэг байдлаар компьютертээ оруулаад хадгалсан байх ёстой. Растерын график файлын форматууд нь цэгүүдээс бүрдэнэ.
Photoshop програмын үндсэн файлын формат
  • ВМР файл (*, bmp) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх боломжтой ба Layer, Path, Channel… зэргийг үгүйсгэнэ.
  • JPEG файл (*,jpg) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх боломтой ба хэмжээ нь
  • TIFF файл(*.tif) хэвлэлд нэлээд өргөн багасаж хадгалагдана. dpi өндөр Layer, Path, Channel … зэргийг үгүйсгэнэ.хэрэглэх ба Photoshop програмын үүсгэсэн Path
  • GIF файл (*.gif) интернэтэд өргөн хэрэглэдэг. Хөдөлгөөнтэй файл болж хадгалагдана.
  • EPS файл (*. eps) растер ба вектор графикт алинд нь ч шилждэг формат

ЗУРАГТАЙ АЖИЛЛАХ ПРОГРАМЫН ЦЭСҮҮД

Уг програм нь дараах цэсүүдтэй. Үүнд:

  1. File – Уг цэсэнд тухай файлтай ажиллахад зориулагдсан командууд багтдаг.
  2. Edit – Уг цэсэнд тухайн объект дээр хийж болох үйлдлүүдийг удирдах командууд багтдаг. Жишээ нь үйлдэл буцах, объект хуулах гэх мэт.
  3. Layer – Давхрагатай ажиллах.
  4. Select – Сонгож тэмдэглэх командуудыг агуулсан цэс.
  5. Filter – Шүүлтүүр
  6. View – Цэсэнд харагдах байдлыг удирдах командууд багтдаг.
  7. Window – Цэсэнд цонхтой ажиллах болон цонхыг удирдах командууд багтдаг.
  8. Help – Цэсэнд тусламжийн командууд багтдаг.

FILE ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. New – Шинээр файл үүсгэх
  2. Open – Хадгалсан зургаа нээх
  3. Browse – Өмнөх командтай ерөнхийдөө ижил үүрэг гүйцэтгэнэ
  4. Open as – Засвар хийж хадгалсан зургаа нээх
  5. Open Recent – Хамгийн сүүлд ажиллаж байсан файлуудыг нээх
  6. Edit in ImageReady – ImageReady програмыг ажиллуулах
  7. Close – Тухайн ажиллаж байгаа файлыг хаах
  8. Close All – Ажиллаж байгаа бүх файлыг хаах
  9. Save – Хадгалах
  10. Save as – Өөрчлөлт хийж хадгалах
  11. Save for Web – Вэбд байрлуулахад тохиромжтой хэлбэрээр хадгалах
  12. Revert – Сүүлд хадгалсан хэлбэрээ сэргээх
  13. Place – Гаднаас зураг текст оруулах
  14. Import – Гаднаас зураг оруулах жишээ нь скайнераас
  15. Export – Зургаа экспортлох
  16. Automate – Автоматаар тодорхойлолт хийх
  17. File info – Файлын мэдээлэл
  18. Page Setup… – Хуудасны тохиргоо
  19. Print with Preview… – Хэвлэхийн өмнө тохируулах
  20. Print… – Хэвлэх
  21. Print One Copy – Хэвлэх
  22. Exit – Програмаас гарах

EDIT ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. Undo Paste – Сүүлд хийсэн нэг үйлдлийг буцаах
  2. Step Forward – Буцсан үйлдлүүдийг буцаах
  3. Step Backward – Хийсэн үйлдлүүдийг буцаах
  4. Cut – Тасдах, зөөх
  5. Copy – Хуулах
  6. Copy merged – Нэгтгэж хуулах
  7. Paste – Буулгах
  8. Paste into – Дотор нь буулгах
  9. Clear – Устгах
  10. Fill – Обьектийн дүүргэх хэлбэрийг сонгож будах
  11. Stroke – Шугамны хэлбэр сонгож будах
  12. Free Transform – Дурын өнцгөөр эргүүлэх
  13. Transform – Тогтоосон өнцгөөр эргүүлэх
  14. Purge – Түр санах ойд байгаа хэсгийг харах

IMAGE ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. Mode – Өнгөний орчин өөрчлөх
  2. Adjust – Өнгийг өөрчлөж тогтоох
  3. Duplicate – Хуулбар үүсгэх
  4. Apply Image – Зурагтай ажиллах
  5. Calculations – Зурагт тооцоо хийх
  6. Image Size – Зургийн хэмжээ
  7. Canvas Size – Дэвсгэрийн хэмжээг хаанаас авахыг заах
  8. Crop – Зургийг тайрах
  9. Rotate Convas – Зургийг эргүүлэх

LAYER ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. New – Шинээр давхарга үүсгэх
  2. Duplicate Layer… – Хуулбар давхарга үүсгэх
  3. Delete – Сонгосон давхарга устгах
  4. Layer Properties… – Тохиргоо
  5. Layer Style – Давхаргад загвар өгөх
  6. New Fill Layer – Шинэ давхарга үүсгэж будаж тэмдэглэх
  7. New Adjustment Layer – Өөрчлөх, өнгөний тохиргоо
  8. Add Vector Mask – Давхаргын маск хийх
  9. Enable Vector Mask – Давхаргын маск харах
  10. Merge Layers – Бүх давхаргыг нэгтгэх
  11. Merge Visible – Харагдаж байгаа давхаргыг нэгтгэх
  12. Flatten Image – Зураг, давхаргыг нэгтгэх

SELECT ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. All – Зургийг бүхэлд нь идвэхжүүлэх
  2. Deselect – Идэвхжүүлэх үйлдлийг хорих
  3. Reselect – Хорьсон үйлдлийг буцааж идэвхжүүлэх
  4. Inverse – Идэвхжүүлсэн хэсгээс бусад хэсгийг идэвхжүүлэх
  5. Color Range – Өнгө сонгож идэвхжүүлэх
  6. Feather – Сонгосон хэсгийн захаас уусгаж идэвхжүүлэх
  7. Modify – Сонгох тохиргоо жишээ нь хүрээ гэх мэт
  8. Grow – Идэвхжүүлэх
  9. Transform Selection – идэвхжүүлсэн хэсгийн хэмжээг өөрчлөх, эргүүлэх
  10. Load Selection – Идэвхжүүлж хадгалсан хэсгээ сонгох
  11. Save Selection – Идэвхжүүлсэн хэсгээ хадгалах

FILTER ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. Filter Gallery… – Филтерүүдийн сан
  2. Liquify… – Зургийг маш сонирхолтой болгож филтердэнэ
  3. Artistic – Уран зураг
  4. Blur – Бүдгэрүүлэх
  5. Brush Strokes – Багсаар зурсан мэт
  6. Distort – Зураг эвдэх
  7. Render – Гэрэл оруулах
  8. Sharpen – Хүрээг хурц өнгөөр харуулан
  9. Texture – Шигтгэмэл зураг
  10. Other – Бусад өөрчлөлтүүд

VIEW ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. Proof Setup – Өнгөний горим тохируулж харах
  2. Zoom in – Томруулах
  3. Zoom out – Багасгах
  4. Fit on Screen – Хуудасны хэмжээгээр харах
  5. Actual Pixels – Хамгийн том хэмжээгээр харах
  6. Print Size – Хэвлэх хэмжээ
  7. Screen Mode – Файлын харагдах хэлбэрүүд
  8. Rulers – Хэмжилтийн шугмыг харах
  9. Show – Туслах шугмыг гаргах, нуух
  10. Snap to – Туслах шугмуудыг хэрэглэх
  11. Lock Guides – Туслах шугмын байрлалыг түгжих

WINDOW ЦЭСНИЙ КОМАНДУУД

Уг цэсний командууд нь програмын нэмэлт цонхнуудыг гаргаж, нуух үүрэгтэйгээр хэрэглэгддэг.

  1. Arrange Icons – Цонхоо харах
  2. Tools – Хэрэгслийн цонхыг харуулах, нуух
  3. Info – Мэдээллийн цонхыг харуулах, нуух
  4. Options – Тохиргооны цонх харах
  5. Color – Өнгөний цонх харах
  6. Brushes – Багсны хэлбэрийн цонхыг нуух
  7. Layers – Давхрагын цонхыг харах
  8. Channels – Өнгөний сувгийг харах
  9. History – Зургийн өөрчлөлтын түүхийг харах
  10. Actions – Зургийн бичлэгийг үзэх
  11. Status Bar – Тэнхлэгийн шугмыг харах

HELP ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. Photoshop Help… – Тусламж
  2. Welcome Screen… – Screen цонхыг харуулах
  3. About Photoshop… – Програмын тухай товчхон
  4. About Plug in – Нэмэлт хэсгийн тухай
  5. Export Transparent Image – Зургийг экспортлох тухай
  6. Resize Image – Зургийн хэмжээ өөрчлөх
  7. System Info – Системийн талаарх мэдээлэл

]]>
https://tech-news.mn/5490/feed/ 0
Хадгалж амжаагүй “Word” файлыг сэргээх https://tech-news.mn/5047/ https://tech-news.mn/5047/#respond Wed, 30 Mar 2022 03:30:04 +0000 https://tech-news.mn/?p=5047 Word файлыг хурдан бөгөөд найдвартай сэргээх найдвартай аргууд байдаг. Таны ажил санамсаргүйгээр устгагдсан, хадгалагдаагүй Word баримтуудыг хэрхэн сэргээх талаар энгийн аргуудыг хүргэе.

                         Хадгалагдаагүй Word баримтуудыг сэргээх

Бид автоматаар хадгалахад ихээхэн найддаг ч ажлаа гараар хадгалахгүй бол баримт бичгийн бүх хувилбар алдагдаж болно. Энэ асуудал маш түгээмэл тул Microsoft нь хадгалаагүй Word баримтуудыг сэргээхэд хялбар болгосон.

  1. MS Word програмын зүүн дээд буланд байгаа Файл таб дээр дарна уу.
  2. Manage Document товчийг дараад доош унадаг жагсаалтаас Recover Un saved Documents командыг сонгоно.
  3. Харилцах цонхонд алга болсон файлаа шалгана уу. Хэрэв энэ нь саяхан алдагдал байсан бол энэ нь харагдах ёстой.
  4. Сэргээгдсэн Word баримтыг нээж, дээд баннер дээрх Save As товчийг дарна уу.

                                 Устгасан Word баримтуудыг сэргээх

Устгасан Word баримтуудыг хэрхэн сэргээх тийм ч төвөгтэй биш юм. Та санамсаргүйгээр устгасан эсвэл хортой програмаар халдсан MS Word баримт бичгийг сэргээхийг оролдож байгаа эсэхээс үл хамааран үүнийг буцааж авахад тань туслах хэд хэдэн хялбар алхам байдаг.

  1. Desktop дээрээ Хогийн сав(Recycle bin)-г нээнэ үү
  2. Баримт бичгийн нэр, файлын төрөл, устгасан огноогоор файлаа хайна уу. Хэрэв та алга болсон файлаа олвол анхны байршлыг тэмдэглэнэ үү. Устгасан Word баримтуудыг сэргээх үед тэдгээр нь тухайн байршилд автоматаар сэргээгддэг.
  3. Устгасан баримт бичгийг сэргээж, анхны байрлалаас нь олох эсвэл Quick Access дээр дарж, Recent Files жагсаалтаас олоорой.

                             Гэмтлийн дараа Word баримтуудыг сэргээх

Хадгалаагүй Word баримтуудыг сэргээх нь хэрэглэгчийн алдаанаас болдоггүй. Таны систем гэнэт унтарсан эсвэл Microsoft Word гацсан эсэхээс үл хамааран бусад файлууд дискний зай эзлэхээс өмнө алдагдсан файлуудыг хурдан хайж олох юм бол Word баримтуудыг сэргээх боломжтой.

  1. Таны систем дахин онлайн болох үед Microsoft Word програмыг дахин нээнэ үү. Энэ програм нь ихэнх тохиолдолд хадгалаагүй Word баримтуудыг автоматаар сэргээдэг.
  2. Хэрэв таны баримт бичиг автоматаар сэргээх жагсаалтад харагдахгүй байвал Файл, дараа нь Сонголт, дараа нь Хадгалах гэснийг товшино уу.
  3. Автоматаар сэргээх файлын байршлын файлын замыг хуулаад File Explorer-д буулгана уу.
  4. Баримт бичгийн нэр бүхий хавтсыг нээж, хамгийн сүүлийн өөрчлөлтийн огноо, цагтай .asd файлыг хуулна уу.
  5. MS Word руу буцаж очоод File, дараа нь Нээх гэснийг товшоод, сүүлийн баримт бичгийн жагсаалтын доод талд гүйлгээд Хадгалагдаагүй баримтуудыг сэргээх дээр дарна уу.
  6. Хуулсан файлаа гарч ирэх хавтсанд буулгаж, сэргээхийн тулд файлыг нээнэ үү.

            Өгөгдөл сэргээх программуудаар Word баримтуудыг сэргээх

Дээрх аргуудын аль нь ч Word баримтыг сэргээхэд тус болохгүй бол нөөцлөх програм эсвэл өгөгдөл сэргээх програм нь хамгийн сайн арга юм. Acronis Cyber ​​Protect Home Office нь ашиглахад хялбар програм хангамжийн шийдэл бөгөөд танд системийн бүх агуулгыг нөөцлөх боломжийг олгодог. Ингэснээр алдагдсан файлын байршлыг олж, MS Word баримтыг сэргээх боломжтой.

Таны Word баримт устгагдсан, хортой програмаар шифрлэгдсэн эсвэл алдаатай хадгалагдсан үед гэмтсэн эсэхээс үл хамааран та Acronis Cyber ​​Protect Home Office ашиглан сэргээх боломжтой. Тогтмол нөөцлөлттэй байх үед таны баримт бичгүүдийг хурдан бөгөөд амархан сэргээх боломжтой тул та Word документ эсвэл бусад файлаа алдахаас санаа зовох шаардлагагүй болно.

 

]]>
https://tech-news.mn/5047/feed/ 0
Excel програм дээр олон Sheet-ний мэдээллийг нэг Sheet-нд нэгтгэх техник https://tech-news.mn/3777/ https://tech-news.mn/3777/#respond Mon, 09 Aug 2021 02:58:15 +0000 https://tech-news.mn/?p=3777 Өгөгдсөн баганын мэдээллийг ижил утгуудаар нь хэрхэн яаж Merge хийх талаар нийтлэл бичихээр шийдлээ. Өөрөөр хэлбэл өмнөх нийтлэлд бичигдсэн үйлдлийн эсрэг үйлдлийг хэрхэн яаж, хялбар аргаар хийх бэ гэсэн нийтлэл болно. Та бүхэн ч гэсэн энэ талаар сонирхож байсан байх. Ингээд нийтлэлээ эхэлцгээе.

Үүссэн асуудал:

Бидэнд A1:C22 мужид мэдээлэл өгөгдсөн ба тус мэдээллийг F1:H22 мужид үзүүлсэн хэлбэрт шилжүүлэх шаардлагатай болжээ.

Үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар одоо та бүхэнд танилцуулъя.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Энэ асуудлыг бид PivotTable хэрэгсэлээр хялбархаан шийдэж чадна. Гэхдээ өгөгдсөн мэдээллээс нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Энэ бол мэдээллийн давхардал. Midwest гэсэн ангилалд Gizmo гэсэн мэдээлэл давхардаж орж байна. Хэрэв бид энэ мэдээлэл дээр шууд PivotTable ашиглавал Gizmo, Gadget гэсэн мэдээллүүдийн тоон утга нэгтгэгдэж PivotTable-д орж ирнэ. Шууд PivotTable ашигласан үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Энэ бол бидний хүссэн үр дүн биш юм. Иймээс асуудлыг арай өөр аргачлалаар шийднэ. Тэр нь юу бэ гэвэл өгөгдсөн мэдээлэлд туслах чанартай нэмэлт багана оруулж ирэх замаар асуудлыг шийднэ. Өгөгдсөн мэдээллийн D багананд туслах багана оруулж, Index гэж нэрлэе. Үүний дараагаар тус багананд дэс дугаар оруулж өгнө. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Одоо A1:D22 мужийн мэдээллээр дараах зурагт үзүүлсэн PivotTable-ийг үүсгэнэ.

Үүний дараагаар PivotTable-ийг идэвхжүүлж, үүсэх Design цэсний Layout хэсгээс Report Layout коммандыг өгч, Show in Tabular Form хэлбэрийг сонгоно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Энэ коммандын дараа PivotTable маань дараах хэлбэрт шилжсэн байх болно.

Одоо PivotTable-ээс Subtotal хэсгүүдийг арилгана. Үүний дээрх зурагт үзүүлсний дагуу Midwest Total гэсэн утга дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар нэмэлт цэс үүсгэнэ. Тус үүссэн цэснээс Subtotal *Region* гэсэн коммандыг өгнө. Үүний үр дүнд эхний баганын Subtotal-ууд арилна. Үүнтэй адил зарчмаар 1 Total гэсэн утга дээр курсорыг байршуулж, дээрх үйлдлийг давтан хийнэ. Ингэснээр 2 дахь баганын Subtotal-ууд арилна.

Эдгээр үйлдлийн дараа бидний PivotTable дараах хэлбэрт шилжсэн байх болно. Үр дүнг үзүүлэв.

Одоо PivotTable дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар PivotTable Options … коммандыг өгнө. Үүссэн PivotTable Options цонхны Layout & Format хуудсанд Merge and center cells with labels талбарыг идэвхжүүлнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Энэ коммандын дараа PivotTable маань дараах хэлбэрт шилжсэн байх болно. Үр дүнг зургаар үзүүлэв.

Тодруулбал бидний PivotTable-ийн эхний багана Merge төлөвт орж, бидний хүссэн үр дүнд ойртож байна. Одоо бид энэхүү үр дүнг PivotTable-ээс салгах ёстой. Өөрөөр хэлбэл бидэнд PivotTable-тэй мэдээлэл хэрэггүй. Зүгээр л Merge хийгдсэн хүснэгтэн мэдээлэл шаардлагатай юм. Иймээс PivotTable-ээс үндсэн мэдээллийг салгаж авах үйлдлийг хийж гүйцэтгэе.

Үүний тулд эхний ээлжинд PivotTable-ийг бүхэлд нь сонгож, Copy хийх ба F3 нүдэнд Value төлвөөр хуулна. Үр дүн дараах хэлбэртэй гарна.

Одоо PivotTable-ийг дахин бүхэлд нь сонгож, Home цэснээс Format Painter коммандыг өгнө.

Дараагийн алхамд F3 нүдэнд дээр курсорыг байршуулахад бидний Value төлвөөр хуулсан мэдээлэл бидний хүссэн загварт шилжих болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Ингээд л бид хүссэн үр дүнгээ гаргаж авлаа даа. Одоо F3:I25 мужийн мэдээллээс Index баганыг устгаж болно. Мөн PivotTable-ийг ч устгаж болно. Бидэнд зөвхөн Merge хийгдсэн мэдээллийн сан л хэрэгтэй учраас бусад туслах мэдээллүүдийг устгах болно. Та бүхэн туршаад үзээрэй амжилт хүсье.

Эх сурвалж: Excel.mn

]]>
https://tech-news.mn/3777/feed/ 0
Excel програм дээр Auto Correction ашиглах нь https://tech-news.mn/3734/ https://tech-news.mn/3734/#respond Sat, 07 Aug 2021 07:36:22 +0000 https://tech-news.mn/?p=3734 1-Сайн, 2-Дунд, 3-Муу. Тэгвэл A1 нүдэнд 1 гэж бичингүүт A1 нүдэн дээр маань Сайн, A2 нүд дээр 2 гэж бичингүүт A2 нүдэнд дээр дунд гэсэн текстүүдийг хэрхэн гаргадаг бэ?  Өөрөөр хэлбэл тухайн нүдэнд шууд 1, 2, 3 гэсэн тоо оруулахад уг тоонуудыг тухайн нүдэндээ яаж Сайн, Дунд, Муу гэсэн текст рүү хөрвүүлдэг Auto Correction-ы талаар үзье. Энэ асуудлын талаар та бүхэн дараах хөдөлгөөнт зургаас харж болно.

Javhaa

Одоо дээр асуудлыг хэрхэн шийдсэн тухай танилцуулъя. Мэдээж бид энэ асуудлыг шийдэхэд Excel программын Auto Correction-ийг ашигласан. Яахав Auto Correction ашиглахгүй гэвэл VBA код бичиж болно.

Юуны өмнө Excel программын File товч дээр дарж, Option коммандыг өгнө.

Үүсэх Excel Option цонхноос Proofing гэсэн цэсийг сонгож, тус цэснээс үүсэх цэснээс AutoCorrect Options … гэсэн коммандыг өгнө.

AutoCorrect: гэсэн цонх дээр:

Replace талбарт 1, 

With талбарт сайн гэж гараас бичиж оруулна. Үүний дараагаар AutoCorrect цонхны Add коммандын тусламжтайгаар тухайн кодыг Excel программд оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Дээрх зарчмаар 2, 3 гэсэн тоонуудыг Дунд, Муу гэсэн текстэнд харгалзуулж оруулна.
Ингээд OK коммандыг хааж, Excel программын дурын нүд дээр 1, 2, 3 гэсэн тоонуудыг оруулахад автоматаар Сайн, Дунд, Муу гэсэн текстүүд гарах болно.
Хэрэв 1, 2, 3 гэж бичихэд шууд тоогоороо гараад байвал Excel программыг хаагаад, эргүүлээд нээхэд 1, 2, 3 гэсэн тоонууд текстэнд хөрвөж гарах болно.

]]>
https://tech-news.mn/3734/feed/ 0
Excel программ дээрх давхардалыг арилгагч буюу Remove Duplicates-г ашиглаж сурах https://tech-news.mn/3646/ https://tech-news.mn/3646/#respond Tue, 03 Aug 2021 00:52:27 +0000 https://tech-news.mn/?p=3646 MS Excel программын Data цэсний Data tools хэсэгт байрших Remove Duplicates хэмээх хэрэгслийг танилцуулья. Remove Duplicates хэмээх хэрэгсэл MS Excel программын Data Ribbon-н Data tools хэсэгт байрладаг. Тус toolbar нь давхардан өгөгдсөн мэдээллийн давхардлыг арилгах үйлдлийг хийдэг.

Тус хэрэгслийг хэрхэн ашигладаг талаар жишээ дээр тайлбарлая. Бидэнд дараах зурагт үзүүлсэн 500 орчим машины дугаар өгөгджээ.

Дээрх мэдээнд нэг машины дугаар хэд хэдэн удаа давхардан орсон байгаа. Бидний гол зорилго бол давхардаагүй тоогоор нийт хичнээн машин байгааг тодорхойлох явдал юм. Үүнийг хялбархнаар тодорхойлохын тулд бид MS Excel программын Remove Duplicates хэрэгслийг ашиглана.

1. A1:B524 мужийг сонгоно.

2. Data Ribbon-н Data tools хэсгээс Remove Duplicates коммандыг өгч, Remove Duplicates цонхыг нээнэ. Тус цонхны Columns хэсэгт 1-р алхамд сонгогдсон мужийн A, B баганууд сонгогдсон байна. Энэ доорх зурагт үзүүлэв.

Бидний гол зорилго A баганын давхардлыг арилгах тул дээрх зурагт үзүүлсний дагуу Remove Duplicates цонхонд зөвхөн A баганыг идэвхжүүлнэ. B баганыг идэвхжүүлэхгүй. Ингээд OK коммандыг өгөхөд A багана дахь давхардсан утгууд B баганад харгалзах утгын хамт арилах болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Дээрх зургийг товч тайлбарлавал нийт 523 өгөгдлөөс 431 өгөгдөл нь давхардсан байсан ба давхардлыг арилгаад нийт 92 давхардаагүй утгыг гаргаж ирсэн гэсэн мэдээлэл юм.

Хэрэв бид А, B багануудыг зэрэг идэвхжүүлбэл 2 баганын яг ижилхэн утгуудыг устгана гэсэн үг юм. А, B багануудыг зэрэг идэвхжүүлэн Remove Duplicates коммандыг өгч үзье. Үүний үр дүнд дараах зураг гарна.

Дээрх зургийг товч тайлбарлавал нийт 523 өгөгдлөөс 306 өгөгдөл нь давхардсан байсан ба давхардлыг арилгаад нийт 217 давхардаагүй утгыг гаргаж ирсэн гэсэн мэдээлэл юм.

Эх Сурвалж: Excel.mn

]]>
https://tech-news.mn/3646/feed/ 0
Microsoft Word дээр ажиллахад хугацаа хэмнэж, ажил хөнгөвчлөх аргууд https://tech-news.mn/3393/ https://tech-news.mn/3393/#respond Thu, 22 Jul 2021 03:52:20 +0000 https://tech-news.mn/?p=3393 Word дээр ажлыг маш ихээр хөнгөвчлөх функ, комбинациудыг олон жил энэ програм дээр ажилласан хур их туршлагатай хүмүүс хүртэл мэддэггүй.

1. Огноо тавих

Shift+Alt+D товчийг дарахад өнөөдрийн огноо автоматаар тавигдана. Мөн Shift+Alt+T командыг өгөхөд цаг, минут тавигдана.

2. Том үсгээр шивсэн текстийг жижиг үсэг рүү хувиргах

Та санамсаргүй CAPSLOCK дарж, үүнийгээ анзааралгүй текстээ том үсгээр шивсэн бол текстээ идэвхжүүлж байгаад Shift+F3 товчийг дараарай. Ингэхэд текст жижиг үсэгтэй болж хувирна.

3. Текст дунд курсорыг хурдан шилжүүлэх

Текст дунд шилжихэд (← товч, эсвэл → товчийг ашиглахад) нэг нэг үсгээр шилждэг. Харин үүнийг түргэвчлэхийн тулд Ctrl+ ← , эсвэл → товчийг дарахад үг үгээр шилжинэ.

4. Текстээс дэс дарааллаагүй хэсгүүдийг сонгох

Текстээс дэс дараалалд байхгүй хэд хэдэн хэсэг үгсийг зэрэг сонгох шаардлагатай бол Ctrl товчийг дарж байгаад шаардлагатай хэсгүүдээ зэрэг сонгох боломжтой.

5. Copy, Paste хийсэн үйлдлийн түүхийг харах

Home цэсний Clipboard товчийг дарахад тухайн файл дээр Copy Paste хийсэн үйлдлүүдийг жагсаалт харагдана.

6. Текст дунд дэлгэцний зураг (screenshot) тавих

Хэрэв танд текст дунд дэлгэцийн зураг (screenshot) оруулах шаардлага үүсвэл /гарын авлага, заавар боловсруулж байхад их хэрэглэгддэг/ Insert цэс рүү ороод Screenshot товч дээр дараад идэвхтэй байгаа цонхнуудыг зурагны сонголт гарж ирнэ.

7. Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтах

Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтахын тулд F4 товчийг дарна.

8. Их хэмжээний текст сонгох

Их хэмжээний текстыг сонгохын тулд текстыг эхэнд курсороо авчраад Shift товчийг дарж байгаад текстын төгсгөлд дарахад сонгосон текст бүхэлдээ идэвхжинэ.

9. Хуудсаар хурдан шилжих

– Ctrl+Alt+Page Down — дараагийн хуудсанд очих;
– Ctrl+Alt+Page Up — өмнөх хуудсанд очих;
– Ctrl+Home — хуудасны эхэнд очих;
– Ctrl+End — хуудасны төгсгөлд очих.

10. Шинээр файл үүсгэх

Ctrl+Enter файл шинээр үүсгэнэ.

11. Нууц үг хийх

Файл дахь мэдээллээ нууцлах зорилгоор нууц үг хийхийг хүсвэл File цэснээс Protect document гэж ороод Encrypt with password нүдийг сонгон, нууц үг оруулна.

]]>
https://tech-news.mn/3393/feed/ 0
Microsoft 365 -ийн хэрэглэгчид Power Automate -г ашиглан өдөр тутам, давтагддаг процессоо өөрөө автоматжуулах боломжтой https://tech-news.mn/3319/ https://tech-news.mn/3319/#respond Tue, 20 Jul 2021 03:13:45 +0000 https://tech-news.mn/?p=3319 Байгууллага бүрд түгээмэл тулгардаг асуудлуудын нэг бол яахын аргагүй дотоод үйл ажиллагааны процесс байдаг. Дарга нараас зөвшөөрөл авах, санхүүгээр төсөв батлуулах зэрэг цаг хугацаа, зардал ихтэй төвөгтэй процессуудыг автоматжуулах нь чухал.

Microsoft Power Automate нь Low-Coding технологид суурилж хөгжүүлэлт хийдэг ба мэргэжлийн программист биш байсан ч технологийн дэвшлийг ашиглан өдөр тутмын ажлаа хялбарчлах бүрэн боломжтой байдаг.

Бидний сайн мэдэх Teams, Outlook гэх мэт Microsoft-ийн програмуудаа хооронд нь уялдуулж ажиллуулж болдгоос гадна YouTube, Twitter зэрэг өөр платформуудтай хүртэл нэгтгэж ажлын урсгалаа бүтээх боломжтой. Гайхалтай биш гэж үү?

Хэрэглэгч шууд ашиглах боломжтой бэлэн загваруудаас сонгон шаардлагатай байгаа автоматжуулалтаа, хурдан, хялбар хийж болдгоороо давуу талтай. Ингээд өдөр тутам, давтагддаг ажлуудаа автоматжуулах бяцхан жишээг харуулъя:

Алхам 1: www.Office.com -руу нэвтэрч орно.

Алхам 2: Power Automate -руу орно.

Алхам 3: Template хэсэг рүү орно. /Flow шинээр үүсгэх бол create цэс рүү орж үүсгэж болно./

Алхам 4: Энэхүү автоматжуулалтын загварыг ашиглан ирж буй мэйлийн хавсралтуудыг One Drive хадгалах санд автоматаар хуулж, гар ажиллагааг багасгаж болно.

Алхам 5: Нэмэх тэмдэг дээр дарж өөрийн хаягаа холбоно.

Алхам 6: Амжилттай нэвтэрснээр ингэж харагдана. Дараагаар нь create flow дээр дарж орно.

Алхам 7: Edit цэс дээр дарж орно. Save дээр дарж ажиллуулна.

Алхам 8: Бэлэн болсон flow буюу автоматжуулалт маань ингэж харагдана.

Ингээд Power Automate -ийн тусламжтай мэйл дээр ирэх хавсралтуудаа One Drive дээр автоматаар хадгалаарай.

]]>
https://tech-news.mn/3319/feed/ 0
MS Excel программд Drop Down лист үүсгэх аргачлал https://tech-news.mn/3299/ https://tech-news.mn/3299/#respond Mon, 19 Jul 2021 11:58:11 +0000 https://tech-news.mn/?p=3299 Бид ямар нэгэн төрлийн программууд дээр ажиллаж байх явцад Drop Down цэстэй байнга тулгардаг. Drop Down цэс гэдгийг мэргэжлийн бус үгээр тодорхойлбол унждаг цэс буюу доош харсан сум дээр дарахад шаардлагатай өгөгдлүүд жагсаалтаар гарч ирдэг цэс юм.

Жишээлбэл MS Excel программын үсгийн фонт сонгодог цэс, мөн үсгийн хэмжээ сонгодог цэс гээд Drop Down цэснүүд MS Excel программд маш олон байдаг.

Ер нь Drop Down листийг ашигласнаар тухайн сонгогдсон нүдэнд буруу өгөгдөл орохоос сэргийлж чадна.

За ингээд Drop Down цэсний талаар ерөнхий ойлголттой болсон тул одоо Drop Down цэсийг MS Excel программд хэрхэн үүсгэдэг талаар авч үзье. Бидэнд дараах веб хуудасны Domain нэрнүүд өгөгдсөн байна.

Дээрх мэдээллийг ашиглан C1 нүдэн дээр MS Excel программын Data Validation-наар Drop Down листийг үүсгэе. Үүний тулд:

1-р алхам: C1 нүдийг сонгож, идэвхжүүлнэ.45-04

2-р алхам: Data цэсний Data Tools хэсгээс Data Validation гэсэн товчийг дарж, Data Validation цонхыг нээнэ.

3-р алхам: Data Validation цонхны Settings хуудсыг сонгож, тус хуудаснаас дээр зурагт үзүүлсний дагуу Allow гэсэн Drop Down цэснээс List гэсэн сонголтыг хийнэ.

Тус цонхны Source нүдэнд =A1:A6 мужийг оруулна. Тус цонхонд Ignore blank, In-cell dropdown гэсэн хоёр check box байгааг анхаараарай.

Хэрэв Ignore blank check box идэвхгүй байгаа бол тухайн Source нүдэн дэх хоосон утгууд Drop Down листэнд орно. Харин эсрэгээрээ идэвхтэй байгаа бол тухайн Source нүдэн дэхь хоосон утгууд Drop Down листэнд орохгүй.

Эцэст нь OK комманд өгөхөд C1 нүдэнд Drop Down лист үүссэн байх болно.

Энэхүү Drop Down лист үүсгэх аргачлалын дутагдалтай тал нь тухайн Drop Down лист агуулсан нүд нь идэвхгүй байгаа нөхцөлд нүдэнд үл харагддаг. Энэ бид асуудлыг Form control ашиглан шийдвэрлэж чадна.

]]>
https://tech-news.mn/3299/feed/ 0
Excel програм дээр Мэдээллийн толгойн хэсгийг тогтмолжуулж хэвлэх https://tech-news.mn/3197/ https://tech-news.mn/3197/#respond Sun, 18 Jul 2021 04:46:27 +0000 https://tech-news.mn/?p=3197 Өнөөдрийн нийтлэлээр хэвлэх мужийн толгойн хэсгийг яаж тогтмолжуулах талаар бичих болно.

Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн ба энэ мэдээллийг хэвлэх шаардлагатай болсон.

Дээрх мэдээлэл нийтдээ 186 мөртэй байна. Үүнийг A4-ийн хэмжээтй бичгийн цаасан дээр хэвэлвэл 3 бичгийн цаас орчим мэдээлэл хэвлэгдэнэ. Бидэнд хэдэн бичгийн цаас мэдээлэл хэвлэгдэх нь сонин биш. Хамгийн гол нь бичгийн цаас бүр дээр толгойн хэсэг нь хэвлэгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл дээрх зургийн хувьд A1:D1 мужийн мэдээлэл бичгийн цаас бүрийн толгойн хэсэгт хэвлэгэдсэн байх ёстой гэсэн үг юм. Ингэж хэвлэхийн ач холбогдлийг та бүхэн надаар хэлүүлэлтгүйгээр мэдэж байгаа байх. Тэгвэл одоо энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар тайлбарлая.

Нэн тэргүүнд бид Excel программын Page Layout цэснээс дараах зурагт үзүүлсний дагуу коммандыг өгч, Page Setup цонхыг нээнэ. Энд PageLayout хуудасны Page Setup хэсгийн баруун доод буланд байрлах суман дээр дарах замаар Page Setup цонхыг нээнэ.

Нээгдсэн Page Setup цонхноос Sheet хуудсыг нээж, тус хуудасны Rows to repeat at top: талбарт өгөгдсөн мэдээллийн толгойн хэсгийг бүхэл мөрөөр нь сонгож оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Ингээд OK коммандыг өгч, Page Setup цонхыг хаана. Одоо та бүхэн мэдээллийг хэвлэхэд мэдээлэл хэвлэгдсэн бичгийн цаас бүрийн тойлгойн хэсэгт  мужийн мэдээлэл тогтмол хэвлэгдэх болно. Та бүхэн туршаад үзээрэй.

Эх сурвалж: EXCEL.MN

]]>
https://tech-news.mn/3197/feed/ 0
Excel програм дээр коммент оруулах ба коммент хэвлэх техник https://tech-news.mn/3196/ https://tech-news.mn/3196/#respond Sat, 17 Jul 2021 02:35:56 +0000 https://tech-news.mn/?p=3196 Та бүхэн Excel программын тодорхой нэг нүдэнд Comment (цаашид коммент гэсэн текстээр бичнэ) буюу тайлбар бичиж мэднэ байх. Коммент ашиглах нь нүдний утгыг мартаж санахаас сэргийлдэг ид шидтэй хэрэгсэл

Надад дараах тооцоолол өгөгдсөн байна.

Дээрх тооцоололд тайлбар хийх шаардлагатай болжээ гэж төсөөлье. Өөрөөр хэлбэл B2 нүдний утга 87,000 гэсэн тоо нь 1-р сарын борлуулалт, B3 нүдний утга нь хүүний зардал ороогүй дүн гэх мэт тайлбар хийх шаардлагатай болсон. Тэгвэл бид энэ тайлбарыг Excel программын Comment хэрэгслийг ашиглах замаар тухайн нүдэнд оруулна.

Нүдэнд коммент оруулах

Үүний тулд бид B2 нүдэн дээр курсор байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар Insert Comment коммандыг өгч, үүсэх талбарт тайлбараа бичнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Гэх мэтчлэнгээр B2, B3 нүдэнд коммент оруулна. Ингээд тухайн нүдэн дээр курсорыг байршуулахад комментууд автоматаар ил гарч, өөр нүд дээр курсорыг байршуулахад автоматаар коммент арилна. Хэрэв комментыг байнга ил гаргахыг хүсвэл коммент бичсэн тухайн нүдийг сонгож, хулганын баруун товчийг дарах замаар Show/Hide Comments коммандыг өгнө.

Энэ коммандын үр дүнд тухайн нүдний коммент байнга ил харагдах болно. Энэ мэтлэнгээр B3 нүдний комментыг ил гаргана.

Коммент хэвлэх

Одоо Excel программ дээрх тухайн тооцооллыг комменттой нь хамт хэвлэхийг хүссэн гэж үзье. Энэ тохиолдолд шууд хэвлэх коммандыг өгөхөд коммент хэвлэгдэхгүй. Тэгэхээр яаж тухайн тооцоолыг комменттой нь хамт хэвлэх бэ гэсэн асуудал үүснэ. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо тайлбарлая.

Excel программ дээрх тооцооллыг комментын хамт хэвлэхийн тулд нэн тэргүүнд хэвлэх шаардлагатай комментуудыг байнга ил харагдах төлөвт тохируулах ёстой. Өөрөөр хэлбэл бид ний өмнө нь тайлбарлаж байсанчлан Show/Hide Comments коммандыг ашиглана гэсэн үг юм.

Ингээд Excel программын Page Layout цэсний Page Setup хэсгийн баруун доод буланд байрлах сум дээр дарж, Page Setup цонхыг нээнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Нээгдсэн Page Setup цонхны Sheet хуудаснаас Comment талбарын сонголтыг As displayed on sheet гэсэн болгож, OK коммандыг өгнө.

Ингээд одоо хэвлэх коммандыг өгөхөд ил гаргасан бүх комментууд цаасан дээр хэвлэгдэн гарах болно. Та бүхэн туршаад үзээрэй.

Эх сурвалж: EXCEL.MN

]]>
https://tech-news.mn/3196/feed/ 0