Хувь хүний ур чадвар – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Sun, 10 Oct 2021 04:09:45 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Хувь хүний ур чадвар – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 9 төрлийн энтрепренерүүдийн зан төлөвийн онцлог https://tech-news.mn/4658/ https://tech-news.mn/4658/#respond Mon, 27 Sep 2021 00:51:04 +0000 https://tech-news.mn/?p=4658 Бизнес эхлүүлэн эрхэлж, амжилтанд хүрэхэд маш олон төрлийн чадвар, чадавхи хэрэгтэй болдог. Бизнесийн хүмүүсийн зан чанарын төрлүүдийг хараад, танд аль аль зан чанар нь байдаг, амжилтанд хүрэхийн тулд юундаа анхаарах хэрэгтэй гэдгээ тунгаагаарай. Та Билл Гэйтс шиг Алсын хараатай мөрөөдөгч (visionary) үү, эсвэл the Body Shop-ыг үүсгэн байгуулагч Анита Роддик агсан шиг Сайжруулагч уу?

Таны бизнесийн зан төлөв гэдгээр таны хувь хүний зан төлвөөс бизнесийн хэрэгцээг хангаж чадах онцлогуудыг хэлж байгаа юм. Та өөрийн бизнесийн зан төлвөө тодорхойлж чадсанаар компанидаа хэрхэн хамгийн оновчтой хувь нэмрээ оруулахаа ойлгож, төлөвлөж чадна гэсэн үг. Ингэснээр мөн та бизнест тань таны сул талуудыг нөхөх хүмүүсийг тодорхойлж, олох боломжтой болно.

Бизнес эрхлэгчдийн зан төлөвийг 9 төрөлд ангилсан бөгөөд тус бүрийг ойлгох нь танд компаниа хөгжүүлэхэд нэмэр болох нь лавтай. Хамгийн түрүүнд өөрийнхөө давамгай зан төлөвийг тодорхойлоод, бизнест энэ нь хэрхэн нөлөөлж байгаад дүгнэлт тавиарай.

Бизнес эрхлэгчдийн 9 зан төлөв

САЙЖРУУЛАГЧ:

Хэрвээ та бизнест сайжруулагчийн байр сууринаас ханддаг бол таны гол зорилго компаниараа дамжуулан орчин тойрноо сайжруулахад байдаг гэсэн үг. Таны баримталдаг гол зарчим бол: хүндтэй зорилгын төлөө ёс зүйтэй, зөв бодлого баримталж ажилладаг компанид амжилт ирдэг. Сайжруулагч хүмүүс бизнесийг зарчимтай, ёс зүйтэй удирдан явуулах өндөр чадварыг эзэмшсэн байдаг.

Анхаарах зүйл: Бүх зүйлийг төгс хийхийг шаарддаг хэцүү зантай бөгөөд ажилтан, харилцагч нартаа энэ зангаасаа болоод хэт шүүмжтэй хандах магадлалтай.

Жишээ төлөөлөл: Анита Роддик, The Body Shop-ыг үүсгэн байгуулагч

ЗӨВЛӨХ

Эдгээр хүмүүс хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ маш чанартай, дэлгэрэнгүй зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж чаддаг. Зөвлөхийн баримталдаг гол зарчим: үйлчлүүлэгч, хэрэглэгчийн зөв ба бид тэдэнд ямар ч үед хамгийн дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Зөвлөх зан төлөвтэй хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниуд нь хэрэлэгчдээ төвлөрсөн бизнес болдог.

Анхаарах зүйл: Зөвлөхүүд бизнесийнхээ болон хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд хэт анхаарснаасаа болоод өөрсдийнхөө хэрэгцээг орхигдуулан, гэнэт эрч хүчгүй, баттерей дуусах магадлалтай байдаг.

Жишээ төлөөлөл: Жон У. Нордсторм, Nordstorm-ын үүсгэн байгуулагч

СУПЕР ОД

Ийм бизнесүүдийн төвд нь эрч хүчтэй, бусдыг өөрсдөө татах увидастай супер од захирал нь байдаг. Ийм хүн бизнесээ өөрийн хувийн брэнд дээр суурилан байгуулдаг.

Анхаарах зүйл: Ийм хүмүүс шартай бөгөөд хэтэрхий өрсөлдөөнтэй, ажлаас өөр зүйл мэддэггүй болох магадлалтай.

Жишээ төлөөлөл: Дональд Трамп, Trump Hotels & Casino Resorts, АНУ-ын 45-р ерөнхийлөгч

УРАН БҮТЭЭЛЧ

Эдгээр хүмүүс бол дуу цөөтэй, зожигдуу боловч маш өндөр бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Вэб дизайн, зар сурталчгааны агентлаг зэрэг бүтээлч сэтгэлгээ шаарддаг бизнесүүдэд ихэвчлэн байдаг. Уран бүтээлчийн хувьд ийм хүмүүс бизнесээ өөрсдийн авъяас, бүтээлч сэтгэлгээндээ тулгуурлан хөгжүүлдэг.
Анхаарах зүйл: Харилцагчаас ирсэн санаа оноог, эерэг ч байсан хамаагүй, хэт эмзэгээр хүлээн авдаг. Өөртөө байнга шүүмжтэй хандаж, сөргөөр төсөөлөхөө болих хэрэгтэй.

Жишээ төлөөлөл: Скотт Адамс, Dilbert комиксыг үүсгэгч

АЛСЫН ХАРААТАЙ МӨРӨӨДӨГЧ (Visionary):

Энэ төрлийн хүмүүсийн бизнес нь үүсгэн байгуулагчийнхаа ирээдүйг харах хараа, бодол дээр тулгуурласан байдаг. Ийм хүмүүс ертөнцийг ойлгох маш их хүсэл, сониуч зантай бөгөөд болзошгүй эрсдэлүүдээс хамгаалах төлөвлөгөөг боловсруулдаг.

Анхаарах зүйл: Алсын хараатай мөрөөдөгчид заримдаа мөрөөдөлдөө хэт автаад бодит байдлыг орхигдуулах магадлалтай байдаг. Алсын харааг дагаад ямар нэг үйлдэл, төлөвлөгөөт арга хэмжээ байх ёстойг санаарай.

Жишээ төлөөлөл: Билл Гэйтс, Microsoft компанийн үүсгэн байгуулагч

ШИНЖЭЭЧ

Шинжээч төрлийн хүний бизнес нь асуудал, бэрхшээлийг системтэй, дэс дараалалтай шийдэхэд төвлөрдөг. Шинжлэх ухаан, инженерийн болон компьютерийн компаниудын гол тулгуур болдог ба Шинжээчээр ахлуулсан компаниуд асуудалд шийдэл олохдоо гаргууд байдаг.


Анхаарах зүйл: Шинжилгээнд баригдаад хөдөлгөөнгүй болох магадлалтай. Бусдад итгэх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.

Жишээ төлөөлөл: Гордон Мүүр, Intel-ийг үүсгэн байгуулагч

ГАЛТ БӨМБӨГ

Галт бөмбөг төрлөөр удирдуулсан компани нь амьдрал, эрч хүч, өөдрөг үзлээр бялхаж байдаг. Ийм компани нь амьдралд эрч хүч өгдөг ба хэрэглэгчдэд энэ компани бол хөгжилтэй, “чадна, хийнэ” гэсэн хандлагатай гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.


Анхаарах зүйл: Заримдаа хэт их ажлыг багтаа авах, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандах магадлалтай. Сэтгэлийн хөөрөл ба төлөвлөлт хоёрыг сайтар хослуулах хэрэгтэй.

Жишээ төлөөлөл: Малколм Форбс, Форбс сэтгүүл

БААТАР:

Энэ төрлийн хүмүүс бизнес болон орчин тойрноо ямар ч саад бэрхшээл, хэцүү үеэр удирдан гарах чадвартай. Ийм хүмүүс бизнес эрхлэхдээ гаргууд бөгөөд гайхалтай компаниудыг байгуулж чаддаг.

Анхаарах зүйл: Хэт их амлалт өгөх, өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд муйхар тактикууд хэрэглэх нь урт хугацаандаа амжилтанд хүргэхгүй. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн манлайлах чадвараа ашиглан бусдыг хөгжүүлж, туслахад анхаар.

Жишээ төлөөлөл: Жэк Уэлч, General Electric

АНАГААГЧ

Анагаагчид бизнестээ тэнцвэртэй эрх тэгш байдал, дэмжлэгээр дүүрэн орчин бүрдүүлэхэд анхаардаг. Ийм хүмүүс маш тайван, амгалан дотоод ертөнцтэй бөгөөд энэхүү дотоод хүчээрээ бэрхшээлийг даван туулж, тууштай байж чаддаг.

Анхаарах зүйл: Бизнестээ анхаарал тавьж, тордон, арчилах хандлагаасаа болоод та бизнесээсээ гадуурх бодит байдлыг үл хайхран, орчноосоо тасрах магадлалтай. Болзошгүй асуудал, бэрхшээлд урьдчилж төлөвлөх нь чухал.

Жишээ төлөөлөл: Бэн Көэн, Ben & Jerry’s Ice Cream-ийг хамтран үүсгэн байгуулагч

Эдгээр зан төлөвүүдийн аль аль нь өөрийн үнэт зүйлсдээ тууштай байвал бизнест амжилтанд хүрч чадна. Өөрийн зан төлвийн давуу, хүчтэй талуудыг тодорхойлж мэдэх нь таны бизнест маш чухал. Баг бүрдүүлэх үед зав төлвөө сайтар мэдэх нь хамгаас чухал. Ганцаараа бизнес эрхэлж байгаа бол таны зан төлвийг нөхөж, тэнцвэржүүлэх ямар хүнтэй хамтарч болох вэ гэдгийг та эндээс ойлгож бас болно.

ЭХ Сурвалж: club.mn

]]>
https://tech-news.mn/4658/feed/ 0
Интровертууд хэрхэн амжилттай нетворкинг хийх вэ https://tech-news.mn/4632/ https://tech-news.mn/4632/#respond Sun, 26 Sep 2021 02:47:38 +0000 https://tech-news.mn/?p=4632 Экстраверт хүмүүс олны дунд орж шинэ хүмүүстэй танилцаж ярилцаж амьд харилцаанаас эрч хүч авч цэнэглэгддэг бол интровертууд буюу бидний ярьдагаар дотогшоогоо хүмүүс ийм тохиолдолд ядарч, эрч хүч нь шавхагдаж цэнэггүй болдог. Интровертүүд хүнтэй танилцаж нөхөрлөж нетворкинг хийх мэдээж дуртай ч, тэдэнд шинэ хүнтэй яриа өдөн танилцах алхам хийх тийм ч амар байдаггүй. Тэд ихэнхдээ өөрийгөө хүчлэн байж олон хүнтэй арга хэмжээнд оролцдог ба хүмүүстэй ярьж эхлэх нь тэдний хувьд аймшигтай санагддаг. Үүний оронд тэд гэртээ ганцаараа хүссэн юмаа хийгээд сууж байх хамаагүй дуртай байдаг. Гэвч амжилтанд хүрэх хүсэлтэй хүн бүхэнд янз бүрийн арга хэмжээнүүдэд очин нетворкинг хийж олны дунд орж, танилын хүрээгээ тэлэх нь маш чухал.

Та Интроверт нэгэн бол нетворкинг хийхэд тань туслах 6 энгийн зөвлөгөө

 

1. Төлөвлөгөө гарга

Том хурал семинар дээр хэнтэй танилцаж нетворк хийхээ төлөвлөөд байх нь хэцүү ч ихэнхи хурал уулзалтын арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагууд гол зочид оролцогч нарын товч намтар танилцуулгыг мэдээлэлдээ оруулсан байдаг. Тэгэхээр та иймэрхүү уулзалтанд явахаасаа өмнө гол танилцана гэж товлосон хүнийхээ тухай мэдлэгтэй болсон байхад нетворкинг-д маш чухал.

2. Ярих юмаа бэлд

Том хурал уулзалт дээр хүмүүс танилцахдаа танаас давтагдсан асуултууд ихээр асуух болно, та ч танилцсан хүн болгоноос тодорхой хэдэн төрлийн асуултаа асуух болно. Тэгэхээр та өөрийгөө хэн гэдгээ танилцуулах, ямар ажил эрхэлдэг, үндсэн ажлаасаа гадуур хийж байгаа эсвэл хийхийг зорьж байгаа хувийн төсөл, яагаад энэ хуралд оролцох болсон гэх зэргийг маш товчоор бас сонирхолтойгоор яаж хэлэхээ бодож бэлтгэсэн байхад амар байдаг. Танилцсан хүн бүрээсээ бас эдгээр мэдээллүүдийг авахыг хичээгээрэй.

3. Санаачлагыг гартаа ав

Таны оролцож байгаа арга хэмжээнд хүндэлж явдаг олны танил тань байвал боломжийг алдалгүй өөрөө очоод танилцаад ав. Тантай тоож юм ярихгүй гэж битгий дэмий ай, зориглоод өөрийгөө танилцуул, тэр хүн чинь маш энгийн бас найрсаг байх магадлал өндөр. Хэрэв та өөрөө санаачилга гарган танилцахгүй тэр боломжийг өнгөрөөвөл дахиж хэзээ ч тийм сайхан боломж олдохгүй байж магад.

4. Танилцах боломж олго

Интровертүүд арга хэмжээний үеэр өөрийн мэдэлгүй хүмүүстэй танилцахаас зугтах нь элбэг. Энийг өөрчлөхийн тулд өөртэйгөө бага зэрэг ажиллах шаардлагатай. Үүний тулд:
Танилцах хүсэлтэй байгаа хүнтэйгээ харц тулгарахыг оролд. Танилцах сонирхолтой байгаа хүнтэйгээ ойрхон зогс, тэгээд боломж олдонгуут танилц. Завсарлагаа, кофе цай уух зуур хажууд нь сууж/зогсохыг бод. Утсаа халаасандаа юмуу цүнхэндээ орхи, имэйл шалгах болон сошиал медиа орохоо дараа нь хий.

5. Аль болох олон хүнтэй харилц

Интровертүүд ихэнх нетворкингийн хугацааг ганц хоёр хүнтэй л гүн яриа удаан өрнүүлж өнгөрөөх талтай байдаг. Ингэснээр маш олон хүнтэй танилцах сайхан боломжоо алддаг. Мэдээж нэг хүнтэй хэр удаан ярих нь зүйтэй гэсэн дүрэм байдаггүй ч аль болох олон хүнтэй танилцаж танилын хүрээгээ тэлэхийг хичээх хэрэгтэй. Хөдөлгөөнтэй байж, байршлаа сольж, өөр хүмүүстэй танилцах боломжоо нэмэх хэрэгтэй.

6. Түр завсарлага авч амар

Олон хүнийг хамруулсан арга хэмжээн дээр интровертүүд их ядардаг. Таны цэнэг чинь дуусч байгаа мэт санагдвал жаахан амсхий. Түр гадагш гарч ганцаараа агаар амьсгалж болно. Гол нь өөрийгөө анзаарч, бүр ядрахаасаа өмнө арга хэмжээ авбал ядарч хашрахгүй нетворкинг хийх боломжтой.

ЭХ Сурвалж: theclub.mn

]]>
https://tech-news.mn/4632/feed/ 0
Технологийн хөгжил хүчээ авч буй энэ эрин зуунд 2030 онд үгүй болох 11 мэргэжил https://tech-news.mn/4039/ https://tech-news.mn/4039/#respond Sun, 15 Aug 2021 04:44:17 +0000 https://tech-news.mn/?p=4039 Технологийн хөгжил хүчээ авч буй энэ эрин зуунд ирээдүйд ноёрхох мэргэжлүүд өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад устаж үгүй болох мэргэжлүүдийн жагсаалт ч гарчээ. Young Australians сангаас судалгаа явуулахад Австрали залуучуудын 60 орчим хувь нь 10-15 жилийн дотор хэрэгцээгүй болох мэргэжлээр суралцаж байна гэсэн үр дүн үзүүлжээ. Энэ нь маш олон залуучууд ирээдүйд баталгаагүй зүйлд цаг, мөнгө, оюун ухаанаа үрж буй хэрэг гэж үзсэн байна.

1. Аялал жуулчлалын компаниуд

Хүмүүс гадаад орон руу аялахын тулд заавал аяллын компаниудад хандаж танилцуулга харж суух шаардлагагүй болно. Банкны карт, интернет хайлт ашиглан хүн бүр хүссэн аяллаа төлөвлөж аялах юм.

2. Кассчин

Ойрын ирээдүйд Apple Pay, BitCoin зэрэг цахим мөнгө нийгэмд илүү том байр суурь эзэлнэ. Тийм ч учраас бэлэн мөнгөтэй ажилладаг кассчин гэх мэргэжил хэрэгцээгүй болж хүмүүс өөрөө өөртөө үйлчлэн тооцоогоо төлөх болно.

3. Номын санч

Дотроо хэдэн мянган ном агуулсан Амазоны Киндл зэрэг цахим номууд ноёрхох болно. Номын санчдын хэрэгцээ шаардлага багасч хүмүүс цахимаар хүссэн ном захиалж уншина.

4. Банкны теллер

Энэ нь банк санхүүгийн байгууллага тэр чигээрээ хаалгаа барина гэсэн үг биш. Зөвхөн теллерүүийн хийж өгдөг ажил цахимд шилжсэнээр хүмүүс ихэвчлэн гар утаснаасаа интернетээр ашиглан хийх болно. Харин хүмүүст эдийн засгийн зөвлөгөө өгөх шинжээчид эрэлттэй байх юм.

5. Оёдлын үйлдвэрийн ажилчид

Техник технологи, тоног төхөөрөмж хөгжлийн өндөр түвшинд хүрэх учир хүмүүсийн хөдөлмөр хөнгөвчлөгдөнө. Оёдлын машинаар нэг нэгээр нь оёх хэрэгцээ шаардлага багасна. Гэсэн хэдий ч цөөн тооны чадварлаг оёдолчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

6. Хэвлэлийн үйлдвэрийн ажилтан

Хэвлэлийн үйлдвэр сонин, сэтгүүл эрхлэн гаргагч, хэвлэгч, түгээгч, борлуулагчид гээд олон хүний аж амьдралтай шууд хамаарал бүхий өргөн цар хүрээтэй зүйл юм. Хэвлэн нийтлэгчид цахим хувилбарт илүү анхаарна.

7. Спортын тэмцээний шүүгч

Энэ чиглэлээр суралцаж буй хүмүүст харамсалтай сонсогдож болох ч ирэх арван жилд уг мэргэжлийг Video Assistant Referee (VAR) зэрэг системүүд орлох юм. Одоо Европын лигийн ашиглаж байгаа тус системийг теннис, рагби гэх мэт өөр олон спортын төрлүүд ч ашиглах боломжтой.

8. Онгоцны нисгэгч

Онгоцны технологи илүү их хөгжиж өөрөө удирддаг онгоц үйлчилгээнд явна. Тухайн онгоцыг заавал удирдан чиглүүлж явах нэгэн шаардлагагүй болох юм. Нисэх багийн гишүүдийн тоо багассаар 2030 он гэхэд ганцхан хүн онгоцонд хяналт тавин ажиллах таамаг бий.

9. Таксины жолооч

Өөрийн удирдлагатай жолоочгүй машин үүнийг орлоно.

10. Мод бэлтгэгч

Хүн төрөлхтөн цааснаас татгалзаж дижитал шилжилт хийнэ. Засгийн газрууд ногоон хөгжилд илүү анхаарна. Байгальд ээлтэй аргаар байшин барилга барих технологи хөгжинө.

11. Загасчин

Далайн гаралтай бүтээгдэхүүний хэт их хэрэглээ далайн экосистемд аюул учруулж буй хэрэг. Хүний оронд загасчлагч ботууд далайн гүнд шумбаж, усан дор судалгаа хийн хэчнээн тооны загас барихаа ч төлөвлөж чадах юм.

]]>
https://tech-news.mn/4039/feed/ 0
Техник технологийн эрин үед эзэмших шаардлагатай 3 ур чадвар https://tech-news.mn/3778/ https://tech-news.mn/3778/#respond Mon, 09 Aug 2021 03:13:04 +0000 https://tech-news.mn/?p=3778 Дэлхийн эдийн засгийн форумын мэдэгдсэнээр цахим хувьсгал нь өмнөх хувьсгалуудаас арав дахин хурдтай ба 300 дахин далайцтай өрнөж, 3000 дахин илүү өөрчлөлт авчрах болно. Учир нь цахим хувьсгалын үндэс болох хиймэл оюун ухаан хөгжихийн хирээр бидний төсөөлж ч чадахгүй олон ажлын байр бий болохын зэрэгцээ зарим ажлын байрыг роботууд эзлэх магадлалтай болоод байна.

Тодруулбал Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ) ирээдүйн ажлын байранд ямар, ямар өөрчлөлт гарахыг харуулсан судалгаа нийтэлсэн бөгөөд уг судалгаанд өнөөгийн ажлын байранд тавигддаг шаардлагуудын 35 хувь нь 2020 онд чухалд тооцогдохоо больж, өнөөдөр бага сургуульд сурч буй хүүхдүүдийн 65 хувь нь ирээдүйд бидний хэзээ ч сонсож байгаагүй ажлын байрыг бий болгоно гэх сонирхолтой тоо баримтуудыг танилцууллаа. Тэгвэл цахим эринд ямар ур чадваруудын тусламжтайгаар амьд үлдэх боломжтой вэ?

Техник технологийн эрин үед эзэмших шаардлагатай 3 ур чадвар

1. Бүтээлч сэтгэлгээ бол хамгийн гол түлхүүр

Өнөөдөр бүтээлч сэтгэлгээ ажлын байранд тавигддаг гол шаардлагуудын аравдугаарт бичигдэж байгаа бол 2020 он гэхэд хамгийн эрэлттэй гурван үзүүлэлтийн нэгээр нэрлэгдэхийг ДЭЗФ мэдээллэж байна. Харамсалтай нь олон хүмүүс үүнийг дуу хөгжим, урлаг, хувцас загвар, дизайн гээд зөвхөн бүтээлч салбарт л хамаатай зүйл гэх өрөөсгөл ойлголттой явдаг.

Шинжлэх ухаанд бүтээлч сэтгэлгээ гэдэг нэр томьёог тогтсон хэв маягаас ангид сэтгэх чадвар хэмээн тайлбарладаг ба өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан энэхүү чадварт суралцах боломжгүй юм.

Түүнчлэн бүтээлч сэтгэлгээнээс гадна шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, яриа хэлэлцээр хийх чадвар зэрэг хувь хүний дотоод ур чадварууд мэргэжлийн чадвараас илүүд тооцогдох болсныг мэргэжилтнүүд онцолж байна.

2. Урлаг дизайн ба шинжлэх ухааны уялдаа холбоог ойлгох нь

Өндөр хөгжсөн техник технологи амьдралын салшгүй нэг хэсэг болсонтой холбогдуулан үүнийг өдөр тутамдаа хэрхэн ашигтай, амар хялбар байдлаар хэрэглэх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Их Британийн энтрепренер Жеймс Дайсон Лондонгийн Эзэн хааны коллежид шинэ сургалтын программ бүхий инженерийн анги байгуулсан бөгөөд түүний гол зорилго нь оюутнуудад урлаг дизайн болоод техник технологи хоорондоо нэгдэхдээ хэрхэн төгс зүйл бүтээдэг болохыг заахад орших ажээ. Үүнтэй ижил аж үйлдвэрийн IV хувьсгалд цэцэглэн хөгжихийн тулд бид урлаг, шинжлэх ухаан нь хоорондоо хамаагүй, эсрэг тэсрэг зүйл хэмээх ойлголтоос салж, тэдгээрийн уялдаа холбоог ашиглах нь зүйтэй биз ээ.

3. Асуудалд тархиараа бус сэтгэл зүрхээрээ хандах нь

Нэгэн үед зөвхөн IQ буюу оюуны чадавхаар тухайн хүнийг тодорхойлдог байсан бол энэхүү шалгуур нь хуучирч орчин үеийн ажил олгогчид EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжид анхаарал хандуулах болжээ. Учир нь хүний сурч мэдэх, хөгжиж дэвших хүсэл тэмүүлэл хувь хүний сэтгэл хөдлөл, хандлагаас хамаардаг болохыг сэтгэл зүйчид батлаад байгаа юм.

Түүнчлэн сэтгэл хөдлөлийн чадамж өндөр байх тусмаа шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар зэрэг дотоод ур чадваруудыг илүү хурдан эзэмшдэг болох нь тогтоогджээ. Сэтгүүлч, зохиолч Дэниел Гоулманын 1955 онд гаргасан Сэтгэл хөдлөлийн оюун ухаан номд дараах алхмуудаар EQ хөгждөг болохыг тайлбарласан ба үүнд өөрийгөө таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах, өөртөө урам зориг өгөх, бусдыг ойлгох , бусдын сэтгэл хөдлөлийг удирдах гэсэн ойлголтууд багтдаг байна.

]]>
https://tech-news.mn/3778/feed/ 0
Илтгэл танилцуулахдаа илүү итгэлтэй болох 6 арга https://tech-news.mn/3781/ https://tech-news.mn/3781/#respond Mon, 09 Aug 2021 03:00:14 +0000 https://tech-news.mn/?p=3781 Хэдэн жилийн өмнө би хамт олонтойгоо 1000 еврогийн шагналын сантай 2500 технологийн энтрепренерийн Венад болох стартаппын тэмцээний дүнг урьдчилан таамаглах урилга авсан юм. Бид илтгэлийг шүүхдээ бизнес эрхлэгчдийн тэмцээний гол санаанаас илүү тэдний биеийн хэл, нүүрний хувиралыг харж байлаа.

Бид өөрсдийн таамаглалаа ялагчийг зарлахаас өмнө өгсөн бөгөөд таамаглал яг таг таарсан.

2 жилийн дараа мөн ижил үйл ажиллагаанд уригдсан бөгөөд энэ удаадаа шүүгчдийн зүгээс оролцогчдийг ажиглах үүрэг оногдов. Бид илтгэгчдийн аман бус харилцаа нь амжилт эсвэл бүтэлгүйтэлд чухал байр суурь эзэлдэг талаар тодорхойлсон юм.

Бизнес эрхлэгч тус бүрийг 0-15 оноогоор үнэлсэн. Инээмсэглэж, харцаараа харилцаж, биеээ зохистой удирдаж буй итгэл төгс, эерэг биеийн хэлтэй хүмүүс өндөр оноо авсан. Биеээ барих, гар хөлөө савчуулах, харцаараа тогтоож чадаагүй хүмүүс оноо их алдсан. Тэмцээний шилдэг 8 өрсөлдөгчдийн дундаж оноо 8.3 байв. Харин байр эзлээгүй хүмүүсийн дундаж оноо 5.5 байв. Эерэг биеийн хэл амжилттай нягт холбоотой байсан гэж хэлж болно.

Амжилтад хүрэхийн тулд яах ёстой вэ? Биеийн хэлийн төвөөс /Center for Body Language/ салбар бүрт амжилттай яваа манлайлагчдийг судалж үр дүнтэй, итгэл төгс биеийн хэлийн үзүүлэлтийг тодорхойлсон юм.

Хайрцаг

Билл Клинтоны улс төрийн карьерт түүнийг өөртөө итгэлгүй харагдуулах том өргөн биеийн хэл нь илтгэлийг нь амжилтгүй болгосон. Биеийн хэлэндээ хяналт тавихад туслахын тулд түүний зөвлөх нь цээж болон гэдэнийх нь урд буй нэг хайрцагт гарын хөдөлгөөн нь багтахаар төсөөлөхийг зөвлөжээ. Тэр цагаар Клинтоны хайрцаг олонд танил болжээ.

Бөмбөг барих

Хоёр гартаа сагсны бөмбөг барьж байгаа мэт байх нь өөртөө итгэлтэй харагддаг. Стив жобсийн илтгэлээс яг үүнийг тодорхой харж болно.

Пирамид гар

Хүмүүс сандрахаараа гараа байн байн савчуулдаг байна. Харин итгэлтэй байгаа үедээ ч огт хөтөлгөдөггүй, маш тайван байдаг. Харин үүний тулд хоёр гараа пирамид мэт бариарай. Олон бизнесийн удирдлагууд энэ аргыг өргөн хэрэглэдэг. Өөрийгөө маш тайван байгаа гэдгээ харуулах нэгэн боломж юм.

Өргөн зогс

Сэтгэлгээний хувьд хүчирхэг гэдгээ зогсолтоороо хэрхэн илэрхийлэх вэ? Гар, хөлөө хол зайтаа хүчтэй тогтвортой зогсож байхдаа хяналт мэдэрч буй дохио болдог.

Алгаа дээш харуулах

Ийм биеийн хэл нээлттэй, шударга байдлыг харуулдаг. Опра илтгэлдээ хүч нэмэхээр ашигладаг. Тэрээр маш хүчирхэг, нөлөө бүхий хүн билээ. Ярьж буй зүйлээ чин сэтгэлээсээ гэдгээ илэрхийлнэ гэсэн үг юм.

Алгаа доош харуулах

Хүч чадалтай, эрх мэдэлтэй, итгэл төгс байдлын илэрхийлэл болдог бөгөөд буруу хөдөлгөөнийг эерэг харуулдаг. Барак Обама ихэвчлэн ард олон шуугисан үед тайвшруулахын тулд хэрэглэдэг.

Дараагийн илтгэлдээ бичлэг хийгээд дууг нь хааж байгаад биеийн хэлээ ажиглаарай. Мөн түүнчлэн толины өмнө бэлтгэл хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: mlctraining.mn

]]>
https://tech-news.mn/3781/feed/ 0
Өдөрт 3 зөв шийдвэр: Дэлхийн хамгийн баян хүн Жефф Безосын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? https://tech-news.mn/3775/ https://tech-news.mn/3775/#respond Mon, 09 Aug 2021 02:41:13 +0000 https://tech-news.mn/?p=3775 Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос Вашингтон дахь Эдийн засгийн клубийн хурал дээр түүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг тухай хуваалцжээ. Сонирхолтой нь хэт их ачаалалтай ажиллах соёл тогтсон өнөө үед дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн нэг өдөр харьцангуй тайван өнгөрдөг байна.

Түүний хувьд өдөрт найман цаг унтаж амрах нь, мөн өглөөдөө юу ч хийхгүй хийцгүйрэх нь маш чухал байдаг гэнэ.

Жефф Безос өдрийн эхний уулзалтаа 10:00 цаг орчимд товлодог ба үүнээс өмнө аяга кофегоо таашааж, хүүхдүүдтэйгээ өглөөний цайгаа ууж, сонин уншдаг байна. Мөн Безос бүх чухал ажлуудаа өдрийн хоолноос өмнө шийдвэрлэхийг хичээдэг гэдгээ онцолсон юм.

Онолын дагуу өдөрт бага нойр авч, эхний уулзалтаа 08:00 цагт товлох нь Безосыг илүү үр дүнтэй болгох байсан биз ээ. Гэхдээ түүний хэлснээр энэ нь зөвхөн тухайн өдөрт гаргах шийдвэрийн тоог л нэмдэг гэхээс чанарыг нь тодорхойлдоггүй гэнэ.

Өндөр, удирдах албан тушаалд байгаа хүмүүст цөөн тооны хэдий ч чанартай, зөв шийдвэр гаргаж байгааг нь үнэлж мөнгө төлдөг.

Тиймээс өдөрт ердөө гурван зөв шийдвэр гаргаж чадах нь л надад хангалттай.

Уоррен Баффет жилд гурван зөв шийдвэр гаргавал өөртөө сэтгэл хангалуун байдаг гэж хэлж байсан хэмээн дэлхийн хамгийн баян эрхэм хуваалцжээ.

Безосын энэхүү зарчмыг шинжлэх ухаан ч дэмждэг.

Тодруулбал хүн өдөрт ямар хоол идэх, юу өмсөх, ямар ном унших, хэрхэн ярих гэх зэрэг маш олон тооны жижиг шийдвэрүүдийг гаргаж байдаг.

Тиймээс өдрийн төгсгөлд хүний тархи маш их ядарсан байдаг тул буруу шийдвэр гаргаж, алдах өндөр магадлалтай байдаг гэнэ. Энэхүү төлөвийг шинжлэх ухаан “decision fatigue” буюу шийдвэр гаргахаас ядрах үзэгдэл хэмээн нэрлэдэг байна.

Эх сурвалж: Buro.Mongolia

]]>
https://tech-news.mn/3775/feed/ 0
Сэтгэх чадварыг хөгжүүлэх дасгалууд https://tech-news.mn/3632/ https://tech-news.mn/3632/#respond Mon, 09 Aug 2021 02:36:29 +0000 https://tech-news.mn/?p=3632 Бид өөрсдийгөө илүү ухаалаг болгож чадах уу? Энэ асуултны хариулт нь оньсого, үгийн сүлжээ байсаар л байна. Ухаалаг хүнийг таних хамгийн нийтлэг хэмжүүр нь сэтгэх чадварын сорилууд байдаг. Таны тархи үргэлж анхаарал шаарддаг. Яг бие махбодь дасгал хөдөлгөөн шаарддаг шиг. Сэтгэх чадвараа хөгжүүлэх хялбархан 8 дасгалыг танилцуулъя:

1. Бясалгал, төсөөлөл, амьсгалаа төвлөрүүлэх

Бясалгал нь бүх анхаалыг амьсгалдаа төвлөрүүлэх юм. Гэвч төсөөлөл, бясалгалыг нэмснээр сэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд тусална. Шинэ боломж, үйлдлийг төсөөлөх гэж оролдох үед таны бүх мэдрэмж ажиллагаанд ордог.

Юуны түрүүнд би өдөр тутмын бяцхан бясалгал хийж байна. Амьсгалдаа төвлөрье. Дараа нь тод улаан алим төсөөлөөрэй. Гартаа бариад би мэдэрч байна. Өөртөө ойртуулаад зөөлөн алимны мөн чанарыг мэдэрч байна. Үргэлжлүүлээд нэг хазчихъя. Бүх мэдрэмжээ идэвхижүүлсэн байна. Би алимыг, алимны амтйг мэдэрч байна.

Энэ нь таны бүх мэдрэмжийг нэгэн зэрэг сэргээдэг төсөөллийн энгийн жишээ юм. Бясалгал оюун санаа, сүсэг бишрэлийн хүчин чармайлт биш. Харин бясалгал танин мэдэхүйн тархийг сэргээдэг бөгөөд өдөр тутам бясалгал хийснээр таны биеийн булчингууд ажиллах болно. Төсөөлөн бодох нь удаан хугацаанд таны сэтгэх чадварыг сайжруулах боломжийг олгож, тархины бүх гадаргыг идэвхижүүлдэг хүчирхэг хэрэгсэл юм.

2. Dual n-back ашиглан ой санамжаа сайжруулах

Dual n-back нь санах ойг сайжруулах шинжлэх ухаанаар батлагдсан арга юм. Санах ой нь сэтгэх чадварын чухал хэсгийг бүрдүүлдэг. Dual n-back-ийг 1985 онд Wayne Kirchner зохион бүтээсэн байдаг. Энэ тест нь танин мэдэхүйн неврологийн нэг хэсэг болох санах ойг үнэлэх арга юм. Аудио болон хараа гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Энэ тоглоом нь 3х3 гэсэн дөрвөлжин талбаруудаас бүрдэнэ. Доорх линкээр ороод туршаад үзээрэй.

http://brainscale.net/dual-n-back/training

3. Үгийн сүлжээ, Судоку тоглоом

Үгийн сүлжээ, судоку зэрэг нь сэтгэх чадварыг нэмэгдүүлэх цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгодог гайхалтай тоглоом юм. Тоглоомын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд үгийн сүлжээгээ нийгмийн харилцааны хүчин зүйлтэй холбож үгийн наадам болгоорой. Онлайнаар найзуудтайгаа ийм төрлийн тоглоом тоглох нь тархийг сэргээж, сэтгэх чадварын түвшинг сайржуулахад тусална. Гар нүд зэрэг ажилснаар илүү анхаарал төвлөрүүлдэг. Мөн түүнчлэн логик сэтгэлгээ, танин мэдэхүйн чадварыг хөгжүүлнэ.

4. Сүүлийн даалгавар, үйл ажиллагааг дурсан санах

Өмнө дурдсанчлан санах ой бол хүний оюун санааны хамгийн чухал хэсгийг бүрдүүлдэг билээ. Хүмүүс ихэвчлэн өдөр тутамдаа олон газар очдаг ба олон очих тумаа ойшоохоо байдаг. Дахин давтаж, хэн нэгнийг олон удаа харж, өдөр бүр аялдаг. Бидний дэд ухамсар хэвийн тавтагдсан үйлдлүүдийг хийх үед ажилладаг бөгөөд энэ нь мэдлэг, танин мэдэхүйн чадварыг бууруулах шалтгаан болж байна. Эдгээр чадварыг эргүүлэн олж авахын тулд зочилсон газар болгоныхоо газрын зургийг үүсгээрэй. Аль болох олон газрын зургийг гаргаснаар хамгийн сүүлд зочилсон газраа санах болно.

Дөнгөж сая гаднаас авч орж ирсэн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг санах гээд оролдоод үзэж болох юм. Дараа нь биллээсээ хэр ихийг санасан, зөв зүйл санасан эсэхээ шалгаарай.

5. Цээжээр бодох

Бүх төрлийн машинаар хялбархан хариуг нь гаргачихдаг учир илүү зүйлийн талаар боддоггүй. Энгийн математикийн бодлогыг тооны машинаар бодож занших нь сэтгэх чадварыг бууруулна. Математикийн бодлого цээжээр бодох нь логик сэтгэлгээг сайжрулж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх дасгал юм.

Кино үзэхийн оронд сард юмуу долоо хоногт нэг уран зохиолын ном унших хэрэгтэй. Унших нь таны мэдрэхүй болон харааны зураглалыг идэвхижүүлж, үгийн баялагийг нэмэгдүүлнэ.

Харилцааны ур чадвар нь сэтгэх чадварын томоохон хэсгүүдийг бүрдүүлдэг. Уран зохиол унших нь хүмүүс хоорондын харилцах харилцааг сайжруулах, үгсийн сан үгийн баялагийг нэмэгдүүлэх чадваруудыг сайжруулна.

6. Шинэ хэл сурах

Судалгаагаар баялаг үгийн сантай байх нь сэтгэх чадвар, танин мэдэхүйг бууруулахаас өөрийгөө аврах гайхалтай арга зам юм. Шинэ хэл сурах нь үгсийн сангаа сайжруулах, сэтгэх чадвараа хөгжүүлэх хялбар арга юм. Шинэ хэл сурах нь тархины хөгшрөлтийн явцыг удаашруулдаг ба та CV-ээ баяжуулах боломжтой болно.

Чикагогийн Их сургуулийн хийсэн судалгаагаар олон хэл сурах, шийдвэр гаргах ур чадвартай хүмүүсийн хоорондын харилцааг судалжээ. Олон хэлтэй хүмүүсийн шийдвэр гаргах чадвар илүү байдаг байна. ШИнэ хэл сурах нь мэдээж хэцүү ч гэлээ тууштай, шаргуу байснаар төсөөлж байснаас ч богино хугацаанд сурах боломжтой.

7. Хөгжмийн зэмсэг тоглож сурах

Шинэ хөгжмийн зэмсэг сурах нь шинэ хэл сурахтай зарим талаараа төстэй. Гэхдээ хүмүүс барьж авахад илүү хялбар байдаг. Чөлөөт цагаараа хамгийн дуртай хөгжмийн зэмсгээрээ хичээллэж ур чадвараа нэмэгдүүлээрэй. Удахгүй таны танин мэдэхүйн чадвар сайжирсан байх болно. Урт хугацаанд шинэ хөгжмийн зэмсэгээр суралцах нь өөрийн оюун санаандаа хөрөнгө оруулж байгаа юм. Судлаачдын нотолсноор хүүхэд 9-11 насандаа шинэ хөгжмийн зэмсгийг тоглож, суралцаж эхлэх юм бол үе тэнгийхэнтэй харьцуулахад сэтгэх чадвар илүү хөгжсөн байдаг.

8. Шинэ зүйл турших

Генетикийн болон удамшлын нэг хүчин зүйл нь хүмүүсийн оюун ухаанаас биш, тухайн орчноос хамаардаг ажээ. Тогтвортой орчин нь тархийг тэжээдэг ба эрүүлээр хөгжүүлэх ая холбогдолтой. Идэвхитэй сургалтыг дэмжих баяжуулсан орчин нь тархины хөгжилд илүү сайн шинж тэмдгийг өгдөг чухал ая холбогдолтой. Шатар тоглох, спортоор хичээллэх гэх мэт шинэ зүйлийг туршиж үзэх, шинэ зүйлсийг суралцах нь сэтгэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд тусална.

Эх сурвалж: mlctraining.mn

]]>
https://tech-news.mn/3632/feed/ 0
Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх 7 арга https://tech-news.mn/3608/ https://tech-news.mn/3608/#respond Sat, 07 Aug 2021 08:05:27 +0000 https://tech-news.mn/?p=3608
Хэрэв та өөртөө итгэх итгэлийнхээ түвшинг хэзээ ч хэлбэлзэхээргүй тогтоон барьж чаддаг байсан бол юуг өөрөөр хийх байсан бэ? Өөртөө үргэлж итгэлтэй байдаг байсан бол юуг аль хэдийн хийж гүйцэтгэчихсэн байх байсан бол?

Өөртөө итгэх итгэл нь өөрийгөө эерэгээр үнэлснээр ирдэг бөгөөд, түүнийг идэвхтэйгээр нэмэгдүүлэх боломжтой зүйл юм. Юу ч хийхгүй зүгээр суугаад ямар ч үр дүнд хүрэхгүй.Хэрэв өөртөө итгэх итгэлийг гадаад хүчин зүйлээс эрвэл, тэрхүү итгэл чинь зөвхөн элсэн дээр бий болно. Харин хатуу, чулуун суурин дээр бий болгохын тулд зөвхөн өөрийнхөө дотроос түүнийг эрж ол.
Өөртөө итгэх итгэлийг бий болгох тал дээр маш олон нийтлэл, зөвлөгөө зөвлөмж бичигдсэн байдаг – төлөвлөгөө боловсруулах, зорилго тавих, багштай болох гээд л – харин таны төдийлөн сонсоогүй байж болох 7 аргыг бид энд танилцуулж байна:
1.ТАВ ТУХТАЙ БИШ БАЙСАН Ч, БОЛОМЖИЙГ БҮҮ АЛД.
Ямар нэгэн зүйлийг хийж чадах эсэхдээ эргэлзэх мөчид, түүнийг хийх боломжоо үүрд алдаж байдаг. Тав тухгүй байдлыг мэдрэхээс бүү ай. Бусдын өмнө эвгүй байдалд орохоос, тэнэгдүү харагдахаас бүү ай.
Тэнэгдүү харагдаж, бусдын өмнө эвгүй байдалд орохоос айхгүй байх талаар боловч, олны өмнө дотуур хувцастайгаа гүйх тухай яриагүй байна. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, шинэ, таньж мэдэхгүй саад бэрхшээл, сорилтуудад өөрийгөө хүчилж болох, тав тухтай биш нөхцөл байдлуудад өөрийгөө байнга оруулснаар, дотоод хүч чадал, өөртөө итгэлээ олох тухай ярьж байна.
Шинээр суралцах, дасан зохицох, өсөн хөгжихийн тулд өөртөө амлалт өг. Өөртөө хязгаарлалт тавихаас илүүтэй, зорилго, алсын хараагаа тодорхойл. Туршиж үзэх зүрхтэй бай. Ая тухтай бүсийнхээ гадуур хөл тавь. Чадна гэдэгтээ итгэ, тэгвэл замынхаа хагаст хүрлээ л гэсэн үг.
2. БҮТЭЛГҮЙТЭЛЭЭС БҮҮ АЙ.
Хэрхэн ялагдахгүй байхад суралцахын тулд олон олон ялагдалтай учрах ёстой. Бүтэлгүйтэл гэдэг бол суралцах үйл явц; чамайг өсөн дэвжихэд, өөрийгөө хэн гэдгийг таньж мэдэхэд, бүтэлгүйтсэнийхээ дараа дахин хэрхэн босох ёстойг ойлгоход тусалдаг. Энэ бол амьдралынхаа туршид өөртөө итгэх итгэлээ аажмаар нэмэгдүүлэх үйл явц.
Урагшаа зогсолтгүй алхаж л байгаа бол, хэдэн удаа бүтэлгүйтгэх, хэр удаан явах чинь хэнд ч хамаагүй гэдгийг сана.
3.ЗАРИМДАА БУРУУ БАЙЖ БОЛНО ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР.
Үргэлж бүхнийг зөв хийх албагүй, харин буруу хийлээ хэт их санаа зовох хэрэггүй.
Яг л байн байн бүтэлгүйтдэг шиг, заримдаа буруу байх нь зайлшгүй зүйл. Үргэлж зөв байх байр суурийг сонгодог хүмүүс өөртөө итгэлтэй хүмүүс биш, харин цадиггүй, сайрхуу хүмүүс байдаг. Тэд өөрсдийгөө бүхнийг мэддэг гэж боддог ба чамайг ч бас түүнийг нь мэдээсэй гэж хүсдэг. Үргэлж зөв байх гэсэн шаардлага нь тэдний алдаанаасаа суралцах боломжийг хаачихдаг.
Хэрэв жинхэнэ итгэлтэй байдлыг өөртөө бий болгохыг хүсч байгаа бол, зарим үед буруу байж болохыг өөртөө зөвшөөр. Үзэл бодлынхоо төлөө бат зогс, харин байр сууриа буруу байгааг ухаармагцаа хүлээн зөвшөөрч сур. Энэ бол аль нь зөв гэдгийг чамд ойлгуулах гэсэн алдаа, туршилтын үйл явц. Зөв зүйлийг олж мэднэ гэдэг үргэлж зөв байхаас хамаагүй илүү чухал.
4.БУСДЫГ УРАМШУУЛЖ, ИНЭЭМСЭГЛЭХЭД НЬ ТУСАЛ.
Амьдралын хамгийн сайхан нь зүгээр л оршин байхдаа биш, хүсэл тэмүүлэл, энэрэл нигүүлсэл, хошигнол, өгөөмөр зан, сайхан сэтгэлтэйгээр урган цэцэглэх, эдгээрийг ашиглан дэлхий ертөнцийг илүү аз жаргалтай газар болгох явдал юм.
Бид өөрсдийнхөө тухай сөргөөр бодох үедээ энэхүү мэдрэмжээ бусад руу онилон, тусгаж, тэдгээр нь буруушаал, хов жив, үл тоомсорлолт зэрэг хэлбэрүүдээр бидэнд буцаж ирдэг. Энэхүү сөрөг циклийг тасдахын тулд бусдыг магтаж, урамшуулах зуршлыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Хэн нэгэн сайхан харагдаж байгаа бол, хэл. Ажил үүргээ маш сайн гүйцэтгэсэн бол, баяр хүргэ. Эргээд өөрийг чинь хорлох хов живнээс холуур байж, эргэн тойрон дахь хүмүүсээ магтан урамшуул. Ингэх явцдаа чи хүмүүст инээмсэглэхэд нь туслах ба, эргээд өөрийнхөө тухай сайхнаар бодож эхлэх болно.
Бусдын сайхныг нь олж харснаар, өөрийнхөө доторх хамгийн сайхныг гаргаж ирэх эхлэл болдог.
5. СЭТГЭЛЭЭР УНАСАН Ч, ЦАРАЙНДАА ИНЭЭМСЭГЛЭЛ ТОДРУУЛ.
Хамгийн сайн эм бол маш хүчтэй инээд, мөн нөхцөл байдлыг тэр хэвээр нь үлдээх, сэтгэл зүрхнээсээ тавьж явуулах тэнхээ юм.
Аливаа зүйлс төлөвлөсний дагуу бүтээгүй үед, инээх эсвэл уйлах 2 сонголт л ихэнхдээ үлддэг. Учир нь энэ бол сэтгэлээр унасан үед хүмүүс зөнгөөрөө гаргадаг хариу үйлдэл юм. Аль аль нь зүгээр ч, инээх нь илүү сайхан мэдрэмжийг төрүүлдэг.
Хамгийн харанхуй мөчүүдэд ч, тухайн нөхцөл байдлын гэрэлтэй талыг олж харахыг хичээж, нүүрэндээ инээмсэглэл тодруул. Ингэснээр чи эерэгээр бодож сэтгэж, урд чинь тосч буй бүхий л боломжуудад итгэх итгэлээ дахин сэргээж чадна.
6. ИХЭНХ ХҮМҮҮСИЙН ЧИНИЙ ТАЛААР ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙГААГ БҮҮ ТОО.
Чамд нэг их хамааралгүй хүмүүс өөрсдийн санаа бодлоороо чинийхийг хордуулахыг зөвшөөрөхөө боливол, амьдрал чинь хэр их өөр байх байсан бол?
Facebook –т 5000 найзтай, Twitter –т 20000 дагагчтай юу? Мэргэжлийн болон хувийн сошиал сүлжээндээ хэдэн зуу, хэдэн мянган найзтай юу? Тэгвэл сайн л байна. Гэхдээ энэхүү томоохон сүлжээ бүхий танилуудаас чинь илүүтэйгээр хамгаас үнэ цэнтэй гэр бүлийнхэн, найзуудынхаа итгэл хүндлэлийг олж, хадгалах нь л чухал гэдгийг мартаж болохгүй. Энэхүү онцгой хүмүүсийн итгэл, хүндлэлийг олсон цагт, хаана ч явсан, юу ч хийхээр зориглосон, итгэл дүүрэн гүйцэтгэх болно. Учир нь чамд үнэхээр чухал хүмүүс чиний ард үнэнчээр зогсож байгаа гэдгийг чи мэдэж байгаа учраас.
Өнөөдрийг гадны ямар нэгэн баталгаа нотолгоо хайх шаардлагагүйгээр, өөрийнхөө гэрэлтүүлгийн дор бат зогсох өдөр болгоё. Өрөөл бусдын хэлэхийг тоолгүй, зөвхөн чиний хувьд үнэ цэнтэй хүмүүсийнхээ санаа бодлыг л сонсоё.
7.ЯГ ОДОО ЭХЭЛ.
Аливааг эхлүүлэхээс татгалзана гэдэг хамгийн хялбар сонголт байж болох ч, эцэстээ хүссэн үр дүндээ хэзээ ч хүрэхгүй болохыг чинь баталдаг цор ганц сонголт.
Бид хүлээлтийнхээ хохирогч болох нь олонтаа. Бид тохиромжтой цаг ирэхийг хүлээх ёстой мэт санадаг: албан тушаалд томилогдох, дэвших, бэлэн болох, дээд удирдлагууддаа сонгогдох гээд л. Гэв гэнэтхэн л юм бүхэн төгс төгөлдөр болох цаг ирнэ гэж мөрөөддөг.
Үнэндээ Яагаад би биш гэж?, Яагаад одоо биш гэж? гэж бодохтой л холбоотой байдаг.
Одоогийн дижитал, хоорондоо холбоо сүлжээ бүхий ертөнцөд хүссэн бүхий л зүйлдээ хандахад хялбар болж. Хэрэгтэй байгаа бараг л хэнтэй ч шахам сошиал медиагаар дамжуулан холбогдох боломжтой болсон. Өөрийн найз нөхөд, мэргэжлийн салбарынхантайгаа холбоо тогтооход хялбар болсон. Чи өөрийн гэсэн профайл, бүтээгдэхүүнээ загварчилж, зохион бүтээх боломжтой болсон. Хүмүүсийн анхаарлыг, хэрэглэгчид, хөрөнгө оруулалтыг татахын тулд блог хөтөлж, контент маркетинг явуулах боломжтой болсон. Замаа өөрөө сонгох боломжтой болсон – хүссэн хичээлээ сонгон суралцах боломжтой болсон.
Яг одоо, хүссэн зүйлдээ хүрэх эхлэлийг тавь. Жижигхэн алхам урагшил, дахиад нэгийг. Гишгэсэн алхам бүрийнхээ тоогоор чи улам хүчирхэгжиж, өөртөө улам илүү итгэлтэй болох болно.
Эх Сурвалж: zangia.mn
]]>
https://tech-news.mn/3608/feed/ 0
CV-г хэрхэн амжилттай бичих вэ? https://tech-news.mn/3633/ https://tech-news.mn/3633/#respond Wed, 04 Aug 2021 04:46:06 +0000 https://tech-news.mn/?p=3633 CV (Curriculum Vitae) гэдэг нь тухайн хүний боловсролын болон мэргэжлийн түүхийн тойм ба үүнийг ажлын байрны анкет бөглөхөд ашигладаг юм.

CV нь ажил олгогчид өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол, туршлагаа борлуулах гэрчилгээ юм. Уг маягт тухайн ажил хайгчийн талаарх үндсэн мэдээлэл, хувийн шинж чанаруудыг гаргаж ирэхэд чиглэгдсэн байдаг ба тус мэдээллүүд үнэн зөв байх ёстойг анхаарах хэрэгтэй.

CV бичих Ганц шилдэг арга, бүтэц гэж байхгүй. Та Cv-г өөрийн хүссэн бүтцэд оруулж бэлдэж болно.

Ажил олгогчид CV нд юу хамгийн чухал бэ?

  • 45% өмнөх ажлын туршлага (хамгийн чухал хэсэг нь өмнө эрхэлж байсан ажлын туршлага байдаг юм)
  • 35% мэргэжил ба чадвар (Хаана ямар сургууль дүүргэсэн гэх мэт)
  • Уншихад хялбар байх нь 25%-ийг эзэлдэг (таны CV уншиж байгаа хүнд ойлгомжтой, товч, уншихад хялбар байх ёстойг санаарай)

Ажил олгогчид CV нд юу хамгийн чухал бэ?

  • 16% Ололт амжилт (таны бүтээсэн амжилт чухал ч нэн түрүүнд дурдагдах зүйл биш гэдгийг анхаараарай)
  • 14% Зөв бичгийн дүрэм ба хэлзүй (таны CV хэлзүй болон бичгийн алдаагүй байх хэрэгтэй. Энэ нь таны онолын мэдлэгийн түвшинг давхар агуулдаг юм)
  • 9% боловсрол
  • Хувийн онцлог шинж 9%
  • Зорилго 3% (таны орохыг хүсэж буй ажлын байр)
  • Түлхүүр үг ашиглах 2%
  • Холбоо барих шугам 1% (холбоо барих утас,э-мэйл хаяг гэх мэт )
  • Хувийн туршлага 1%
  • Компьютерийн мэдлэг 1% зэрэг юм

CV-нд ямар мэдээлэл оруулах вэ?

  1. Хувийн мэдээлэл:
    Овог нэр:
    Төрсөн он сар:
    Гэрийн хаяг:
    Утас:
    e-mail:
  2. Боловсрол ба мэргэжил: таны боловсролын түвшин, төгссөн сургууль гэх мэт
  3. Ажлын туршлага: өмнө нь эрхэлж байсан ажил, хуримтлуулсан бүх туршлагаа энд дурдана. Таны хийж байсан ажил болон олж авсан туршлага хоорондоо зохицих ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.
  4. Таны сонирхол ба зорилго: энэ хэсэг нь маш товч, оновчтой байх ёстой. Нэгэн хэвийн, уйтгартай зүйл бичхээс зайлсхий. Жишээ нь: ном унших, зурагт үзэх, сагсан бөмбөг тоглох зэрэг зүйлс оруулах хэрэггүй. Таны сонирхол зорилго таны хүсч буй ажлын байртай уялдах хэрэгтэйг мартаж болохгүй.
  5. Чадвар: Хэлний мэдлэг, комьютерийн мэдлэг гэх мэт

 

CV бэлдэхдээ гаргадаг нийтлэг алдаа

  1. Зөв бичгийн дүрэм ба хэлзүйн дүрмийн алдаа 56%
  2. Тухайн ажлын байрын шаардлага хангахгүй байгаа байдал 21%
  3. Хэт нуршуу эсвэл хангалтгүй ажлын түүх
  4. Тохиромжгүй бичгийн хэлбэр, түлхүүр үг ороогүй 11 %
  5. Ололт амжилтаа тусгаагүй 9%
  6. Эргээд холбоо тогтоох асуудал 8%
  7. Тодорхойгүй зорилго 5%
  8. Худлаа мэдээлэл:
  9. Зураг хавсаргах явдал 5% (CV-нд ихэнх тохиодолд зураг хавсаргадаггүй)

CV ямар хэмжээтэй байх вэ?
Албан ёсны хэмжээ байдаггүй ч ерөнхийдөө шинээр төгсөгчдийн хувьд А4 хэмжээний 2 нүүрээс их биш байх, харин академик түвшинд 4-5 нүүр байхыг зөвшөөрдөг.

]]>
https://tech-news.mn/3633/feed/ 0
Сургагч багш нарт зайлшгүй байх 8 ур чадвар болон сургалтын хэрэгслүүд https://tech-news.mn/3595/ https://tech-news.mn/3595/#respond Tue, 03 Aug 2021 00:40:53 +0000 https://tech-news.mn/?p=3595
Байгууллагынхаа сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхээр хэн нэгнийг хөлсөлж байсан уу? Цөөн хэдэн ур чадварыг хөгжүүлснээр сургалтын хөтөлбөрийг боловсруулж чадна гэвэл та итгэх үү? Сургалт хөгжлийн хэрэгслүүдийн талаар та хэр ихийг мэдэх вэ?

СУРАЛЦАХАА ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ЗОГСООГООРОЙ.
 
СУРГАГЧ БАГШ НАРТ ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАРУУД:
 
• Судалгаа шинжилгээ хийх ур чадвар
• Хүчирхэг харилцааны ур чадвар
• Чөлөөтэй зохион байгуулалтын чадвар
• Насан туршдаа суралцах урам зориг
 
СУРГАГЧ БАГШ НАРТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ СУРГАЛТЫН ХЭРЭГСЛҮҮД:
 
• Контент хянах хэрэгсэл
• Видео янзлах програм хангамж
• Сошиал Медиа
• Сургалтын менежментийн систем
 
1. СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭГ ДЭЭД ТҮВШИНД ХИЙХ УР ЧАДВАР
Сургагч нарын зайлшгүй суралцах хамгийн чухал ур чадвар бол интернетээр хайлт хийх чадвар юм. Тэр дундаа илүү дээд түвшний, аналитик судалгаа хийх чадвар юм.
Жишээлбэл, хайлт хийхдээ Boolean operators тэмдэглэгээг хэрхэн ашиглахаа мэдэх үү? Мэдэхгүй бол “and”, “or”, “not” гэсэн тэмдэглээгүүнийг ашиглах чадварт суралцаарай. Мөн хашилт “”-г ашиглаж сураарай. Энэ мэтчилэн дээд түвшний хайлтад суралцсанаар үр дүнгээ нарийвчилж, дэлгэрүүлж сурна. Бидний зорилго бол сургалтад ашиглагдах холбоотой хамгийн найдвартай агуулгыг олох юм.
 
Мэдээжийн хэрэг хамгийн чухал сургагчийн ур чадвар бол судалгааны аримтыг үнэлдэг шиг мэдээллийн вэбсайтыг үнэлэх, баталгаажуулах чадвар юм. Вэбсайтын хамгийн доод талд “хамгийн сүүлд шинэчлэгдсэн” огноог шалгаж вэбсайт баталгаатай эсэхийг шалгаарай.
 
2. ХАРИЛЦААНЫ ХҮЧИРХЭГ ЧАДВАР
Дэлхий ертөнц дээрх хамгийн чанартай судалгааг хийж, хичээлээ бэлтгэсэн ч сургагчийн ур чадвар байхгүй бол үр дүнтэй сургагч багш болж чадахгүй. Суралцагчдад мэдээллийг хүргэх, ур чадаврыг эзэмшүүлэхийн тулд шаардлагатай сургагчийн хамгийн чухал ур чадвар бол харилцааны ур чадвар юм.
 
Сургагч багш гол санаагаа хангалттай сайн тайлбарлахгүй байна гээд төсөөлөөд үзээрэй? Эсвэл сургалтад хамрагдаж буй сурагчид огт анхааралт хандуулахгүй байна гээд боддоо? Эдгээр нь сургалтын явцад тохиолддог томоохон саад бэрхшээл юм.
 
Тиймээс урам зоригтой, сонирхолтой сургагч байхын тулд сонсох, асуулт асуух, тайлбарлах, санал хүсэлт гаргах чадвартай байх хэрэгтэй. Эдгээр ур чадварыг тогтмол сайжруулж байх хэрэгтэй.
 
 
3. ЧӨЛӨӨТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАР
Сургалтын бизнесийн талаархи хамгийн тодорхой баримтуудын нэг бол та хүссэн бүх зүйлээ нэг дор бүгдийн хэзээ ч авч чадахгүй. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөөц баялаг аль ч байлаа чөлөөтэй зохион байгуулах чадвар хэрэгтэй болно.
 
Стресс болон цаг хугацааг удирдах чадвар таныг тайван, бүх зүйлийг хяналттай байлгахад тусална. Ажлуудаа зохицуулахдаа цаг хугацаа, хүчин чармайлтаа хэмнэж чадна. Өөр нэгэн үр дүнтэй сургагчийн ур чадвар эмх цэгцтэй асуудлыг шийдвэрлэх юм. Асуудлыг барьж авалгүйгээр засаж залруулж чадах юм бол маш сайн сургагч болж чадна.
 
 
4. НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ
Сургагч багш нар хэзээ ч суралцахаа зогсоодогүй. Сургалтын салбарын нэг хэсэг болсон бол насан туршдаа суралцах зуршлыг хөгжүүлэх шаардлагатай болдог.
 
Үүний нэг шалтгаан бол суралцах арга хэрэгсэл, сургалтын трэндийн цаг үе тутамд өөрчлөгдөж байдаг билээ. Сургагчид өөрийн арга хэрэгслээ ч мөн тогтмол өөрчилж байх хэрэгтэй байдаг.
 
Заримдаа бид өдөр тутамын ажилдаа дарагдаад шинэ зүйл сурах аргаа мартчихдаг. Үр дүнтэй сургагч багш болохын тулд суралцагсдынхаа хэтийн төлөв, хэрэгцээ шаардлагыг мэддэг байх шаардлагатай.
 
Суралцагчдын өөр өөр сэтгэл хөдлөлийг мэдэрч байвал тэднийг холбох нэгтгэх, хамруулах сургалтын хөтөлбөрийг бий болгох нь үр дүнтэй байдаг.
 
СУРГАГЧ БАГШ НАРТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ СУРГАЛТЫН ХЭРЭГСЛҮҮД
 
Сургалтын хэрэгсэл гэж юу вэ?
 
Сургалтын хэрэгсэл гэдэг нь сургагч нарын сургалтаа үр дүнтэй явуулахад шаардлагтай темплэйт, платформ, програмуудыг хэлнэ. Тиймээс дараах хэрэгслүүдийг санал болгож байна:
 
1. КОНТЕНТ ХЯНАХ ХЭРЭГСЭЛ
Сургалт хөгжлийн хамгийн чухал хэрэгслүүдийн нэг бол контент хянах хэрэгсэл юм. Хяналтын хэрэгсэл нь сургагч багш нарт интерактив сургалтын орчинг бий болгохын тулд олон төрлийн медиа ашиглах зориулалттай програм хангамжийн платформ юм. Зарим хэрэгслүүд үйл явцыг хурдасгах зориулалттай байдаг.
 
Ашиглахад хялбар контент хяналтын хэрэгсэл сонгохдоо сургалтын менежментийн хэрэгслүүдтэй тохирох онцлог шинжтэй байх хэрэгтэй. Таны сонгосон сургалт хөгжлийн хэрэгслүүд суралцагсдын ерөнхий динамиктай тохирох хэрэгтэй.
 
 
2. ВИДЕО ЗАСВАРЛАХ ПРОГРАМ ХАНГАМЖ
Сургагч багш нарт зориулсан хамгийн түгээмэл сургалтын хэрэгсэл бол видео засварлах програм хангамж юм. Зураг нэгтгэсэн видео, дуу оруулга зэрэг сургалтын үр дүнг нэмэгдүүлдэг.
YouTube болон гар утсан дээрээ видео хийх, засварлах хэрэглүүдээр дамжуулан сургалтынхаа үр дүнг нэмэгдүүлэх маш хялбар боломж бий болсон.
 
 
3. СОШИАЛ МЕДИА
 Сошиал медиа хүчирхэг сургалт хөгжлийн хэрэгсэл гэдэг нь баталгаатай юм.
 
Twitter, Instagram, Pinterest, Facebook, Snapchat, Google+, YouTube, блог зэрэгээс бид олон олон хэрэгтэй мэдээллийг олж чаддаг. Сургагч багшийн хувьд суралцагчтайгаа сошиал медиа ашиглан харилцаа холбоо бий болгох боломжтой.
 
Сургалтын менежментийн симтемд сошиал медиаг хэрэглэх нь ижил сургалтад хамрагдаж буй бусад суралцагчтай холбоо тогтоох боломжийг дэмждэг. Тиймээс өөрийн сонгосон сошиал медиа платформын давуу талыг ашиглах хэрэгтэй. Жишээлбэл хувийн Фэйсбүүк групп ашиглах суралцагсадтай нээлттэй харилцан яриа үүсгэж санаагаа хуваалцах гэх мэт.
 
Сошиал медиа нь маркетингийн хүчирхэг хэрэгсэл юм. тиймээс суралцагсдад мэйл явуулахаас илүү мэдээллийг хурдан хүргэдэг.
 
4. СУРГАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ
 Аливаа сургагч багшийн хувьд хамгийн сайн сургалтын хэрэгсэл бол сургалтын менежментийн систем (LMS) юм. Сургалтын менежментийн систем бол анги үүсгэж, суралцагсдаа хянаж, онлайн сургалтын гүйцэтгэлээ хянах боломжтой платформ юм. Ихэнх сургагчид үүнийг хэрхэн ашиглахаа мэддэг ч сайн ашиглаж чаддаггүй.
 
Сургалтын менежментийн системд чадварлаг боловсон хүчнийг бий болгох хамгийн шилдэг аргуудын нэг бөгөөд уг хэрэгслийг төгс эзэмших хэрэгтэй.
 
Эх сурвалж: mlctraining.mn
]]>
https://tech-news.mn/3595/feed/ 0