Хиймэл оюун ухаан – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Thu, 21 Apr 2022 08:38:13 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Хиймэл оюун ухаан – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ 7 БОЛОМЖ https://tech-news.mn/4816/ https://tech-news.mn/4816/#respond Thu, 21 Apr 2022 08:38:13 +0000 https://tech-news.mn/?p=4816 Та бүхэн бизнесээ илүү амжилттай хөгжүүлэх хиймэл оюуны 7 боломжийг мэдээд аваарай.

1. ҮР АШИГТАЙ УУЛЗАЛТ

Хиймэл оюун ухаан нүүр тулж уулзах уулзалтыг орлон, алсын зайнаас үр ашигтай ажиллах тань тусалж, оффис менежерийн хийх ёстой ажлуудыг хөнгөвчилж чадна. Жишээ нь: Google Duplex хиймэл оюунд тулгуурласан, дуу хоолойгоор удирдаж болох туслагч таны өмнөөс хурал, уулзалт төлөвлөх боломжтой. Voicea компанийн EVA гэх нэртэй туслагч төхөөрөмж таны хурал, уулзалтыг бичиж авахаас гадна яригдсан гол, чухал санаануудыг онцолж, тэмдэглэл хөтөлж өгч чадна.

2. МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ҮР АШИГТАЙ ИДЭВХИЖҮҮЛЭЛТ

Томоохон бизнесийн байгууллагууд орчин үед зорилтот хэрэглэгчдийнхээ худалдан авалт, зан төлөвт хиймэл оюуны анализ хийлгэдэг технологийг ашигладаг болсон байна. Жишээ: Salesforce компанийн Einstein AI технологи нь худалдан авагчдын мэдээлэл дээр үндэслэн тухайн худалдан авагч цаашид танай бүтээгдэхүүнийг сонгох уу? Эсвэл өөр газраас сонголтоо хийх үү? зэргийг урьдчилан таамаглах чадвартай юм. Ийм төрлийн мэдээлэлтэй борлуулалтын ажилтан цаашид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад илүү чиглэж, хэрэгтэй шийдвэр гаргаж чаддаг болно.

3. ХЭРЭГЛЭГЧИД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН ҮР АШИГТАЙ ХОЛБОЛТ

Хэрэглэгчид үйлчлэх, мэдээлэл өгөх төвийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан шинэ зүйл биш. Үүрэн холбоо хөгжиж эхэлсэн үеэс л автомат хариулагч, автомат сонголтын цэс хэрэглэгчийн үйлчилгээнд ашиглалтанд орж эхэлсэн. Харин Transcosmos компаний хөгжүүлсэн технологи нь дуудлагын төвтэй холбогдож байгаа хэрэглэгчийн дуудлаганд дүн шинжилгээ хийж, нэн тэргүүний чухал шаардлагаар нь эрэмбэлэх чадвартай ажээ.

4. БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ӨРГӨН СОНГОЛТУУД

Бүтээгдхүүний хайрцаг сав, баглаа боодол, загвар, дизайны хөгжүүлэлтэд хиймэл оюуныг ашиглах нь өртөг хэмнэхээс гадна хэрэглэгчийн хүсэл сонирхлыг мэдрэх боломжтой. Та хүсч байгаа саналаа хиймэл оюунд өгөгдөл байдлаар өгөх бөгөөд үүнийг боловсруулсан хиймэл оюун ухаан зах зээл дээрх бусад ижил төрлийн бараа, тэдгээрийн шийдэл, хэрэглэгчдэд хүрэх байдал зэргээс тооцоолж хамгийн ашигтай шийдлийг гаргаж танд гаргах өгөх боломжтой.

5. КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар робот текст боловсруулах, хянах чадвартай болсон. Жишээ: Алдарт Forbes сэтгүүлийн зарим нийтлэлүүдийг хиймэл оюун ухааны тусламжтай бичдэг.

6. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕССИЙГ САЙЖРУУЛАХ

Робот болон автоматчиллын ачаар үйлдвэрлэл өндөр хөгжиж байна.  Төхөөрөмжийг ажлуулах, асаах, дахин ачааллах, засварлах, хянах зэрэг ажлыг хиймэл оюун ухаан гүйцэтгэдэг тул ажиллах хүчин болон ажлын бүтээмжид ч үнэ цэн бий болгож байна.

7. ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ГҮЙЦЭТГЭГЧ

Хиймэл оюун ухаан хүний нөөцийн үйл ажиллагаанд тун хэрэгцээтэй. Учир нь хүний нөөцийн шинээр ажил горилогчдын мэдээллийг судлах, хамгийн чадварлаг, байгууллагад тохирох ажилтныг сонгох зэрэг ажлуудыг хиймэл оюун ухаан түргэн хугацаанд, оновчтойгоор шийдэх чадвартай юм.

Unilever зэрэг дэлхийн томоохон корпорацууд аль хэдийн энэ аргачлалыг ашиглаж эхэлсэн ба жил бүр 30 орчим мянган ажилтанг шинээр элсүүлж, 1,8 сая орчим ажлын байрны өргөдөл хүлээж авдаг байна. Тийм ч учраас эдгээрийг хиймэл оюуны тусламжтайгаар маш богино хугацаанд, үр ашигтайгаар шийдэж чадаж байна.

]]>
https://tech-news.mn/4816/feed/ 0
Хиймэл оюун хамгийн өргөн ашиглагдаж буй 3 салбар https://tech-news.mn/4801/ https://tech-news.mn/4801/#respond Wed, 12 Jan 2022 13:13:08 +0000 https://tech-news.mn/?p=4801 Хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөх нь улам нэгдсээр байна. Интернет худалдаа хийж байхад санал болгож буй бараанаас эхлээд, сурталчилгааны ард харагдаж байгаа зураг хүртэл AI таны интернет дахь үйл ажиллагааг шинжилж, эцэст нь танд зориулсан барааг санал болгож, сурталчилж байдгийг гэрчлэнэ. AI энд хүрээд зогсохгүй бөгөөд орчин цагт хиймэл оюун ямар салбарт өөрчлөлт авчирч байгааг танилцуулъя.

Хэрэв та анзаарсан бол AI буюу хиймэл оюун ухаан цар тахлаас өмнө олон нийтийн сүлжээнд нэлээд халуун сэдэв болж байсан. Гэсэн хэдий ч, AI гэдэг нь өөр өөр мэргэжлийн хүмүүст олон янзын ухагдахууныг илэрхийлж байдгийг анзаарсан байж магадгүй. Зарим хүмүүст AI гэдэг хүний оюун ухааныг давсан хиймэл амьд биет байдаг бол, зарим нь өгөгдсөн мэдээллийг боловсруулдаг ямар ч технологийг AI (Artificial Intelligence) гэж ойлгодог байна.

Өнөө үед хүмүүс нийгэм, байгаль орчинд тулгарч буй асуудлуудад гарц шийдэл олохын тулд өмнөө байгаа өгөгдлөөс төрөл бүрийн мэдээлэл авч, дүн шинжилгээ хийснээр тухайн асуудалдаа оновчтой шийдэл олох хандлагатай болсон. Тэрхүү үйл явцыг хүн өөрөө бичиг цаасан дээр огт хийлгүйгээр компьютерыг ашиглан тооцоолдог. Товчхондоо ойр орчноосоо хэрэгтэй мэдээллээ авснаар түүн дээрээ тулгуурлан шийдэл олох тархины энэхүү үйл явцыг компьютер дээр хийж эхэлсэн цагаас хүн төрөлхтөн үүнийг хиймэл оюун ухаан гэж дуудаж эхэлсэн.

1. Жолоочгүй машин

Өөрийгөө жолооддог машин нь AI хэрэглээний нэг хэлбэр болоод байна. Товчхондоо А цэгээс Б цэг хүртэл явахдаа саадыг таньж түүнээс сэргийлэх, гэнэтийн орчинтой зохицох гээд бие даан шийдвэр гаргах шаардлагатай болж байна.

Яг энэ аргачлалыг чадварлагаар зохицуулдаг AI бол Тесла компанийн автомашины Өөрийгөө чиглүүлэгч (Autopilot) систем билээ . Тодорхой замд эргэн тойрноо мэдрэгч системийн тусламжтайгаар шийдвэрээ гаргадаг ухаалаг төхөөрөмжийн ачаар машин нь өөрийгөө жолооддог. Та үүнийг уншиж байх энэ зуур олон хүн энэхүү тохиргоог ашиглан хол замын ачааллаа багасгаж байгаа. Мөн энэхүү төрлийн систем нь хүргэлт, тээвэрлэлтэд бас ашиглагддаг ба, ачааг хурдан бөгөөд ашигтай хүргэж өгөхийн тулд маш их хэмжээний тооцоолол хийдэг.

2. Контент санал болгох систем

Та сошиал медиа дээр ямар төрлийн контент үзэж байгааг тань нягтлан түүнтэй холбоотой дараа дараачийн контентийг санал болгож, танд хэрэгтэй байж магадгүй гэж үзсэн сурталчилгааг хүргэдэг. Таны хэрэггүй зүйлд цаг заваа үрэхийг багасаж, нөгөө талаас бизнест үр дүнтэй сурталчилгаа явуулах зэрэг хоёр талдаа ашигтай байдаг.

Үүний жишээ гэвэл: Та инстаграм ороход Explore хэсэгт өөр өөр бичлэг байдаг ч, эцэст нь энэ нь таны сонирхолд нийцсэн төрлийн зүйлс байдаг. Бас google дээр юм хайхад танд хамгийн хэрэгтэй гэж үзсэн мэдээг харуулах гэх мэт жижиг энгийн боловч асар нарийн цогц үйл ажиллагаа ард нь явагдаж байдаг. Энэ систем нь мөн цахим орчин дахь хортой контент залилангийн зорилготой хуурамч пост бичлэг гэх мэт зүйлсийг таныг үзэхээс өмнө таньж, устгаж байдаг.

3. Дүрс, бичлэг боловсруулалт

Нүүр таних гэдэг одоо нэгэнт уран зөгнөл байхаа больжээ. Орчин үед таны ганц л зураг байхад түүнийг өөр бичлэгт эвлүүлэн, таны өмнө нь хийж байгаагүй үйлдэл, хэлж байгаагүй үгийг тань бодит болгон боловсруулдаг болтлоо хөгжсөн байна. Үүнийг ашиглан хүмүүсийн зургийг автоматаар ангилах, сошиал медиа дээр автоматаар таныг таньж таг хийх гэх мэт энгийн боловч төвөгтэй үйлдлийг одоо амархан хийдэг болжээ.

Хэдийгээр энэ технологи нууцлал болон аюулгүй байдлыг урьд өмнө нь байгаагүй түвшинд хүртэл хөгжүүлж байгаа ч зоос 2 талтай байдгийн адил үүнийг ашиглан хуурамч мэдээ түгээж олон нийтийг төөрөгдүүлэх, бусдын нэр хүндэд халдах зэрэг цахим орчин дахь гэмт хэргийг шинээр өдөөх муу талтай байгаа билээ. Улс орнууд энэхүү технологи дээр зохих дүрэм гаргаж, зохицуулалт хийвэл асуудал болохгүй гэж үзэж байгаа.

Эх сурвалж: Forbes

]]>
https://tech-news.mn/4801/feed/ 0
Хиймэл оюун ухаан багшийг орлох уу? https://tech-news.mn/3845/ https://tech-news.mn/3845/#respond Wed, 11 Aug 2021 22:50:45 +0000 https://tech-news.mn/?p=3845 Хиймэл оюун ухаан багшийг орлоно гэхээр юу юугүй багш нарын оронд роботууд хичээл заах гэсэн төсөөлөл олонтой байдаг. Гэтэл робот нь хиймэл оюун ухааны зөвхөн нэг л төрөл бөгөөд хиймэл оюун ухааны бусад олон хэлбэр сургалтад өргөн хэрэглэгддэг болоод удаж байна. Хиймэл оюун ухаанаар сурагчдын сургалтын үзүүлэлтийн их хэмжээний тоон өгөгдлийг ялгаж, ангилан, хадгалаж, дүгнэн шинжилж байна.

Ингэснээр суралцагчийн суралцахуйн зуршил, зан төлвийг таньж, ойлгохгүй байгаа хэсгийг автоматаар илрүүлж, богино хугацаанд алдааг нь олж засаж, мэдлэгийн түвшинд нь тохирох даалгаврыг суралцахуйн зан төлөвт тохируулж өгөх, даалгаврыг хөнгөнөөс хүнд рүү нь чиглүүлэх зэргээр технологийн шийдлүүд нь суралцахуйг илүү хувь хүний онцлог, хэрэгцээнд тулгуурласан шинэ түвшинд хүргэж байгаатай хэн ч эргэлзэхгүй.

Гэтэл хиймэл оюун ухааныг багш хүний суралцагчтайгаа харьцдаг хүн хоорондын харьцааг үгүй хийх аюулыг авчрах эрсдэлтэй гэж зарим талаар хардаг. Хиймэл оюун ухаан нь уламжлалт сургалтын системд аюул авчрах биш харин сургалтын системд суурь өөрчлөлтийг авчрах хүч юм. Хиймэл оюун ухаан нь багшийн ролийг орлохоосоо илүүтэй багшид сайн туслагч байхаар хөгжиж байна.

Эрдэмтэн Блүүм хүний танин мэдэхүйн үйлдлийг тогтоох, санах гэсэн хамгийн энгийн үйлдлээс үнэлэх, шинээр бүтээх гэсэн хамгийн дээд түвшний танин мэдэх үйлдэл хүртэл эрэмбэлж өгсөн.

Доорх зурагт хүн эхлээд аливаа мэдлэгийг ойлгож, тогтоогоод, өөрийн нөхцөлд хэрэглээд, дараа нь гарсан асуудлыг дүгнэн шинжилж, гарцыг үнэлж, өөрөө шинээр хийж бүтээх дарааллаар мэдлэгийг хэрэглээ улмаар бүтээл болгодгийг Блүүмийн таксономиор үзүүлсэн.

Тэгвэл энгийн түвшний 3 үйлдэл болох цээжилснээ эргэн санах, ойлгох, хэрэглэх зэрэг энгийн мэдээллийг тогтоох, бодох, унших, олон дахин давтах үйлдлийг эзэмшүүлэхэд хиймэл оюун ухаан багшийг орлож, суралцагчийг илүү сайн тогтоох, хэрэглэж сурахад нь нэмэлтээр тусалж болж байна.

Хиймэл оюун ухаан нь суралцагчийг шинэ мэдлэг мэдээллийг ойлгосон эсэхийг богино хугацаанд шалгах, ойлгохгүй орхисон зүйлийг олж таних, зөв хариуг нь автоматаар тайлбарлах, түүнтэй ижил олон дасгалыг өгч суралцагчийг дадлагажуулах зэрэг багшийн олон дахин давтан хийдэг, цаг их ордог нэг хэвийн ажлыг өмнөөс нь хийж ажлыг нь хөнгөвчлөх боломжтой болсон.

Нэг үгээр хэлбэл, багш суралцагчдыг илүү дээд түвшний ур чадвараа хөгжүүлэхэд нь цаг, ур ухаанаа зарж, доод түвшний ур чадварыг эзэмшүүлэхэд хиймэл оюун ухааныг зарах боломжтой болж ирж байна. Тэгэхээр зүгээр л байгаа мэдээллийг дамжуулдаг, хичээлийг идэвхтэй аргаар зааж чаддаггүй, суралцагчдыг тунгаан цэнэж, дүн шинжилгээ хийж, бүтээлчээр сэтгэж, асуудал шийдэх дээд түвшний ур чадварт хөтөлж чаддаггүй, зөвхөн цээжилснийг шалгадаг багш нарт хиймэл оюун ухаан ёстой жинхэнэ аюулыг авчирч, тэд хоцрогдож, хиймэл оюун ухаанд зайгаа тавьж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрч ирэхэд ойрхон байна.

Харин суралцагчдынхаа сэтгэл зүй, суралцахуйн онцлогийг мэдэрдэг, тохирох заах аргыг ашиглан тэднийг идэвхтэй суралцагч болоход хөтөлдөг, тэднийг асуудал шийдэх, бүтээлчээр сэтгэх дээд түвшний танин мэдэхүйн үйлд чиглүүлж чаддаг багш нар хэзээ ч хиймэл оюун ухаанд гүйцэгдэхгүй юм.

Гэхдээ суралцагчдыг өндөр түвшинд сэтгэхэд чиглүүлдэг ийм гүрү багш нар, багшийн юугаар ч орлуулшгүй чадварыг батлан харуулах гэж хиймэл оюун ухаантай байлдахаасаа илүүтэй хиймэл оюун ухааныг өөрийн сайн туслагч болгоход бүтээлчээр ашиглаж сурах нь чухал байна.

Тиймээс орчин үед багш хүний үнэлэмж, мэргэжлийн цогц чадамж улам бүр өндөрсөх учраас уламжлалт цээжлэлтийн системд нэг л лекцээ улиг болтол заадаг байсан багш нар маш яаралтай мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатай болж байна. Мөн багш бэлтгэх сургуулиуд ирээдүйн чадварлаг дижитал багшийг бэлтгэхэд маш яаралтай хөтөлбөрөө шинэчилж суурь өөрчлөлт хийх цаг үе ирээд байна.

Ихэнх багш нарын хувьд 1980 оноос өмнө төрсөн суугуул дижитал үеийнхэн гэтэл сурагчид маань уугуул дижитал үеийнхэн учраас энэ хоёр үеийнхний хооронд томоохон ангал гарч байгааг Пренски судлаач онцолсон.

Уугуул дижитал үеийнхний суралцах, мэдээлэл олж боловсруулах арга барил нь өөр учраас багш нарын хувьд тэдний онцлогийг ойлгож, өөрсдийн арга барилыг өөрчлөн, дижитал ур чадвараа улам сайжруулж суралцагчиддаа хүрч ажиллах шаардлагатай болж байна. Дижитал ур чадварыг эзэмшсэн багш нар ухаалаг технологиор дамжуулан дижитал үеийнхэнд илүү хүрч ажиллах боломжтой болно гэсэн үг.

Судлаач Граем Бид өмнө нь уншиж, сонсож, цээжилж сурдаг байсан бол одоо өөрөө үзэж, мэдэрч сурдаг үе рүү шилжиж байна гэж дижитал үеийн боловсролын шилжилтийн талаар хэлсэн.

Хиймэл оюун ухааны тусламжтай хичээлийг улам бүр бодит орчинд очсон мэт виртуал, аугмент орчинд хүргэж, сурагчдыг бодит туршилт хийлгэн, танин мэдэхүйн илүү өндөр түвшинд чадвар эзэмшихэд нь хөтлөх боломжийг нээж байна. Тиймээс хиймэл оюун ухаан багшийг орлох бус харин улам бүр хүчирхэгжүүлнэ.

Эх Сурвалж: Ikon.mn

]]>
https://tech-news.mn/3845/feed/ 0
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН АЛДАРТНУУДТАЙ ЯРИЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ | Tech-News.mn https://tech-news.mn/2701/ https://tech-news.mn/2701/#respond Thu, 24 Jun 2021 06:58:01 +0000 https://tech-news.mn/?p=2701 Билли Айлиштэй ярилцаж, Брэд Питтээр цаг агаарын мэдээгээ уншуулж, Ариана Грандегаар өглөө сэрээлгэхийг та мөрөөдөж байсан уу? Тэгвэл одоо энэ бүхэн боломжтой боллоо.

Дэлхийн анхны хиймэл оюун ухаан aiWare үйлдлийн системийг бүтээгч Веритон компани энэ долоо хоногт дахин нэг шинэ платформыг дэлхий дахинаа танилцууллаа. Уг платформ нь Marvel.ai нэртэй ба алдартнуудын дуу хоолойг хиймэл оюун ухаанд суулган хөрвүүлэх юм. Энгийнээр алдартнууд Веритонд тодорхой хэмжээний төлбөр төлөөд өөрийнхөө виртуал дуу хоолойгоо бүтээлгэнэ гэсэн үг.

Veritone (@veritoneinc) | Twitter

Marvel.ai  нь алдартан, инфльюнсерүүдэд аудио контентоор мөнгө олох өөр нэгэн сувгийг нээж өгч байгаа юм. Веритоний мэдээллэснээр, тоглолт хийх, нэвтрүүлэгт оролцох, ярилцлага өгөх зэргээр цагаа үрэх шаардлагагүйгээр ийнхүү хиймэл оюун ухааны тусламжтайгаар олон газар нэгэн зэрэг байх боломжтой боллоо гэжээ.

Нөгөө талаас, шүтэн бишрэгчид нь ч хайртай уран бүтээлч, шүтээнийхээ цахим хувилбартай өдөр болгон ярилцаж, хамт байх  нэгэн гайхалтай нээлт ийнхүү тун удахгүй зах зээл дээр гарахаар болжээ.

]]>
https://tech-news.mn/2701/feed/ 0
Хиймэл оюун хүнийг хурууны хээгээр бус гарын судсаар нь таньдаг болно | Tech-News.mn https://tech-news.mn/1613/ https://tech-news.mn/1613/#respond Mon, 17 May 2021 03:42:21 +0000 https://tech-news.mn/?p=1613 Хиймэл оюун хүнийг нүүр царай, хурууны хээгээр бус гарын судсаар нь таньдаг болоход суралцаж байгаа талаар Австралийн Шинэ Өмнөд Уэлсийн их сургуулийн эрдэмтэд хэллээ.

Хүнийг биометрийн аргаар таних нь орчин үеийн хамгийн өргөн хэрэглээтэй технологи болсон бөгөөд нүүр царай, дуу хоолой, хурууны хээ таних аргууд салбар бүрт ашиглагдаж байна.

Гэвч эдгээр аргууд нь зарим талаар сул талтайг судлаачид анхаарууллаа. Жишээ нь хурууны хээг аливаа гадаргуугаас хуулж авч болдог, дуу хоолойг хураан авч ашиглаж болно, нүүр царайг дүрс ашиглан орлуулж, нүдний торлог бүрхэвч таних төхөөрөмжийг линз ашиглан хуурч болдог гэж Шинэ Өмнөд Уэлсийн их сургуулийн Компьютерын шинжлэх ухаан инженерийн сургуулийн судлаач Саид Шах хэлсэн байна.

Түүний хэлснээр гарын судас нь хурууны хээ шиг мөр үлдээдэггүй, нүүр царай шиг дүрс ашиглан орлуулж болдоггүй ба линз шиг дуурайлган хийхэд маш хэцүү аж.

Судалгаагаар 35 хүнийг хооронд нь гар бариулж 3D камераар 17500 зураг авсан бөгөөд хиймэл оюун тэр дундаас оролцогч тус бүрийн гарыг 99 хувьтай таньсан байна.

Эх сурвалж: gogo.mn

]]>
https://tech-news.mn/1613/feed/ 0
Хиймэл оюун хүн төрөлхтний цахим харилцааг зохицуулж байна | Tech-News.mn https://tech-news.mn/1597/ https://tech-news.mn/1597/#respond Mon, 17 May 2021 02:15:20 +0000 https://tech-news.mn/?p=1597 Анхандаа төсөөлж л чаддаг байсан хиймэл оюун ухаан (AI – Artificial Intelligence) өдгөө хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд оролцож байна. Цаасан дээрх бичиг баримт тоон мэдээлэл рүү шилжих тусам хиймэл оюуны чадварын хүрээ тэлж хөгжсөөр байгаа билээ.

Өмнө нь бид хиймэл оюун ухаан боловсрол болон эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээллийг хүргэсэн бол энэ удаа бидний харилцааны орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн өөрчилж байгааг дурдлаа.

AI БА ХҮНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа мэдээллийн сайтуудын хувьд олны анхаарлыг татсан сэдвийн дагуу мэдээг шуурхай бэлтгэх шаардлага тулгардаг. Харин хиймэл оюун сэтгүүлчдийн ажлыг хөнгөвчлөн сэдвээ зөв сонгоход тусалж байна.

Тухайлбал Knowwhere сайт хиймэл оюунаар дэлхий дахинд трэнд болж буй сэдвийг сонгуулдаг ба тухайн сэдвийнхээ хүрээнд хэдэн мянган эх сурвалж цуглуулж баттай эсэхийг нь судалдаг байна. Дараа нь AI судалгаан дээр үндэслэн мэдээ бичдэг бөгөөд түүнийг сэтгүүлч хянан нийтэлдэг аж.

Мөн “Автомат сэтгүүлзүй” хэмээн нэрлэсэн хиймэл оюун аливаа сэдвийн талаарх хэдэн мянган агуулгыг цуглуулан боловсруулж тэдэн дундаасаа мэдээ бүтээн нийтэлдэг. Гэхдээ үүнийг ёс зүйн хувьд зохисгүйгээс гадна худал мэдээлэл тараах эрсдэлтэй гэж дүгнэн төдийлөн хэрэглэдэггүй аж.

Тэгвэл Patch сайт цаг агаарын мэдээ, валютын ханш зэрэг давтагддаг мэдээллүүдийг хиймэл оюунаар хийлгэж сэтгүүлчийн ажлыг хөнгөвчилдөг ба нийтлэлийн гарчигт тохирсон зургийг AI-н тусламжтай хайдаг байна.

Харин Германы Opinary сайтын ашиглаж буй хиймэл оюун нийтлэлийн агуулгад үндэслэн инфографик буюу өгөгдлийн интерактив дүрслэл үүсгэж тохирох хэсэгт нь байршуулдаг аж.

ЦАХИМ ОРЧИН

Олон сая хэрэглэгчтэй цахим харилцааны платформууд хиймэл оюуныг ашиглан үйлчилгээгээ сайжруулж байна.

Тухайлбал Facebook компанийн Deep Learning, Deep Text системүүд хэрэглэгчдийн үзэж буй зураг, видео, постын агуулгад анализ хийн тохирох зар сурталчилгааг харуулдаг бол Face Recognition системийн ачаар хүний царайг зургаас танин мэдэгдэл хүргүүлдэг байна.

Харин Twitter компани Tweet Recommendations системийн ачаар хэрэглэгчийн жиргээнүүдээс хандлагыг нь тодорхойлон аль цагт, ямар сэдвээр жиргэхийг зөвлөдөг. Мөн Removing Hateful Accounts систем нь хэт нэг талыг барьсан, үймээн самууныг дэвэргэсэн, үзэн ядалтын жиргээ, хаягийг устгадаг бол Image Cropping Tools систем нь хэрэглэгчийн нийтэлсэн зургийн хамгийн сонирхол татахуйц хэсгийг тод харуулдаг аж.

Тэгвэл Instagram дээрх Search Suggestions систем хэрэглэгчийн сонирхож болзошгүй зургийг хайлт хэсэгт харуулдаг байна.

Худал мэдээлэлтэй тэмцэх

Цахим сүлжээний хамгийн том сул тал нь худал мэдээлэл. Хэн нэгний нэр төрийг гутаах, гүтгэн доромжлох, залилах, үймээн самуун дэгдээх зорилготой худал мэдээллүүд жил ирэх тусам олширч байна.

Цахим орчинд оролцогчдыг маш амархан өөртөө итгүүлэх эдгээр мэдээллүүдийн улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэр хүнд ч буурч эхэлсэн.

Тэгвэл хиймэл оюун нь худал мэдээллийг илрүүлж, устгахад суралцаж буй. Автоматаар сайжрах компьютерын алгоритм (Machine learning) ашиглан өдөр тутмын мэдээ мэдээлэлд хяналт тавьж, ялгаа хамаарлыг танихыг сурж байна.

Хүн төрөлхтний худал мэдээлэлтэй тэмцэх арга хиймэл оюуны ачаар улам бүр сайжирч, цахим орчны аюулгүй байдлыг робот хангадаг болж магадгүй юм.

Эх сурвалж: GOGO.mn

]]>
https://tech-news.mn/1597/feed/ 0
Хиймэл оюун ухаан | Tech-news.mn https://tech-news.mn/1128/ https://tech-news.mn/1128/#respond Wed, 28 Apr 2021 05:03:22 +0000 https://tech-news.mn/?p=1128 Хиймэл оюуны оюунлаг (ухаанлаг) уг сурвалж буюу үндэс, оюунлаг (ухаанлаг) машины ойлголт Грекийн домог судлалаас сэдэлтэй байдаг. Бүтээсэн ухаанлаг зүйлүүд нь тодорхой түвшний оюунлаг шинжтэй механик хэрэгслүүдийг нийтэд үзүүлэн сурталчилсан цагаас хэвлэлд нийтлэгдэх болсон байна. Ийм ойлголтын зарим амжилтыг “Эртний түүх” хэсэгт хамруулдаг байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа орчин цагийн компьютер бий болсноор оюуны хувьд хүндрэлтэй зорилтуудыг гүйцэтгэх чадвар бүхий програм бүтээх боломж бүрдэв. Эдгээр програмаас өдөр тутмын өргөн хүрээтэй зорилтуудыг шийдвэрлэхэд хэрэглээ нь болсон ерөнхий хэрэгслүүдийг бүтээх болсон байна. Тооцоолон бодох эдгээр тулгуур суурийн зарчмыг “Орчин цагийн” түүх хэсэгт хамруулдаг байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТЕХНОЛОГИЙН ЖИШЭЭ

Хиймэл оюун ухаан нь технологийн янз бүрийн төрөлд олон хэлбэрээр нэгдсэн байдаг. Энд хэдэн жишээг
оруулав.

Автоматжуулалт

Системийг автоматаар ажилладаг, процесс автоматаар хийгддэг болгож байна. Жишээ нь, хүн хэвийн гүйцэтгэж чадах их багтаамжтай, дахин давтагдсан зорилтыг гүйцэтгүүлэхийн тулд роботын үйл ажиллагааны автоматжуулалтыг (РҮАА) програмчилж болно. РҮАА нь өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасах боломжоороо мэдээллийн технологийн (МТ) автоматжуулалтаас ялгаатай.

Машин сургалт

Компьютерийг програмчлалгүйгээр ажилладаг болгох шинжлэх ухаан. Гүн сургалт нь машин сургалтын дэд хэсэг бөгөөд их энгийн томьёоллоор, таамаглалт логик шинжилгээний автоматжуулалт гэж бодож болно. Машин сургалтын алгоритмын 3 төрөл байдаг:

  1. Хяналттай(багштай) сургалт: Үлгэр загваруудыг илрүүлж, тэдгээрийг өгөгдлийн шинэ багцад тэмдэглэхэд ашиглах боломжтой байхаар өгөгдлийн багцад тэмдэглэгээ хийнэ.
  2. Хяналтгүй (багшгүй) сургалт: Өгөгдлийн багцад тэмдэглэгээ хийхгүй, харин төсөөтэй эсвэл ялгаатай байдлаар нь төрөлжүүлнэ.
  3. Хүч нэмэгдүүлсэн (албадмал) сургалт: Өгөгдлийн багцад тэмдэглэгээ хийхгүй, харин нэг буюу хэд хэдэн үйлдэл хийсний дараа хиймэл оюун систем гэдрэг холбоотой болно.

Машины хараа

Компьютерт харах чадвар олгох шинжлэх ухаан. Энэ технологи камер ашиглан харааны мэдээллийг авч задлан шинжилгээ хийнэ. Мөн аналог –тоон хувиргалт ба тоон дохионы боловсруулалт хийнэ. Хүний нүдний хараатай олонтаа харьцуулагдана, гэвч машины хараанд биологийн холбоо байхгүй, жишээ нь, хана дамжин харахаар програмчлагдаж болно. Гарын үсэг тодорхойлох, эмнэлгийн дүрсэнд шинжилгээ хийх зэргээр янз бүрийн салбарт ашиглагдана. Дүрсийг машинаар боловсруулах ажиллагаанд төвлөрсөн компьютерийн хараа нь ихэвчлэн машины хараатай холбоотой байна.

Бодит хэлний боловсруулалт (NLP – БХБ)

Компьютерийн биш, харин хүний хэлийг компьютерийн програмаар боловсруулна. БХБ –ын хуучны бөгөөд хамгийн сайн танигдсан жишээ нь хорт вирус (spam) илрүүлэх үйлдэл. Энд судлах зүйлийн сэдэв, и-мейлийн бичвэрийг авч үзэн хорт вирусийн тухай шийд өгнө. БХБ –ын өнөөгийн хандлага нь машин сургалтад үндэслэдэг. БХБ –ын зорилтууд бичвэрийн орчуулга, сэтгэл зүйн шинжилгээ, яриа таних зэрэг асуудлыг хамардаг.

Робот техник

Роботын зохиомж, үйлдвэрлэлд чиглэсэн машин үйлдвэрлэлийн салбар. Робот техник нь хүн гүйцэтгэхэд хүндрэлтэй (Украины инженерүүдийн бүтээсэн нохой робот) ба дараалан гүйцэтгэх зорилтуудыг биелүүлэхэд ихэвчлэн ашиглагддаг. Тэдгээрийг машин үйлдвэрлэлийн угсрах шугаманд, огторгуйн орон
зайд том объектийг шилжүүлэхэд ашиглаж байна. Машин үйлдвэрлэлд машины доторлох ажиллагаанд роботыг ашиглах түвшинд хүрээгүй байна. Мөн түүнчлэн судлаачид нийгмийн сүлжээнд харилцан ажиллах чадвартай робот бүтээхэд машин сургалтыг ашиглаж байна.

Автомат жолоодлоготой машин

Эдгээр нь компьютерийн хараа, дүрс танилт, гүн сургалтын комбинацыг замын хөдөлгөөнд яваа тээврийн хэрэгслийг жолоодох, явган хүн мэт гэнэтийн саад тотгороос зайлс хийх зэрэг үйлдлийг гүйцэтгэх автоматжуулсан чадвар бий болгоход ашиглаж байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХЭРЭГЛЭЭ

Хиймэл оюун ухаан хэд хэдэн салбарт хэрэглээний замаа гаргасан юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

Өвчтөний эмчилгээ, түүний өртөг бууруулахад хамгийн их амжилт гарсан байна. Оношилгоог хүнээс хурдан бөгөөд илүү чанартай хийдэг машин сургалтыг компаниуд хэрэглэж байна. Хамгийн нэрд гарсан эрүүл
мэндийн үйлчилгээний технологи бол IBM–ийн Уотсон (Watson) юм. Энэ систем бодит хэлийг ойлгодог, асуусан асуултанд хариулах чадвартай.

БИЗНЕСИЙН САЛБАРТ

Үйл ажиллагааны роботжуулсан автоматжуулалт нь ихэвчлэн хүн дахин давтан гүйцэтгэдэг зорилтуудыг шийдвэрлэхэд хэрэглэгдэж байна. Хэрэглэгчид яаж илүү сайн үйлчлэх тухай мэдээллийг илрүүлэхийн тулд
машин сургалтын алгоритмыг задлан шинжилгээ ба тусгай (CRM) платформтой нэгтгэн хэрэглэх болов. Хэргэлэгчийг шуурхай үйлчилгээгээр хангахын тулд Чатботыг Вэб-сайтад оруулсан байна. Ажлын байрыг автоматжуулах асуудал академчид, МТ –ийн шинжээч нарын ярилцлагын сэдэв болсон байна.
Худалдагчгүй, кассгүй бөгөөд өөрийн үйлчилгээтэй Амазон дэлгүүр 2020 онд хаалгаа нээхээр төлөвлөж байна.

Хиймэл оюун ухааны өөр нэгэн хэрэглээ нь Чатбот (Chatbots), компьютерийн програмыг багтаадаг бөгөөд онлайнаар (Интернетээр) асуултанд хариулах, хэрэглэгчид туслах, уулзалтын хуваарь зохицуулах, тооцоо хийхэд туслах, эмнэлэгтэй эргэх холбоогоор хангах, виртуаль туслагчтай болгох зэрэг үйлчилгээг хүргэх хэрэглээ юм.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ

Хиймэл оюун ухаан боловсролын салбарын ажилтнуудад цаг гарган өгч аттестатчиллыг автоматжуулах болно. Хиймэл оюун ухаан нь оюутнуудыг үнэлэх, тэдний хэрэгцээнд дасах, тэднийг өөрсдийн хэмнэлээр ажиллахад туслах боломж олгоно. Хиймэл оюун ухааны багш нар оюутнуудад нэмэлт дэмжлэг үзүүлэн тэд зөв зам дээр байгааг баталгаажуулна.

САНХҮҮГИЙН САЛБАРТ

MINT, Turbo Tax зэрэг хувь хүний санхүүгийн хэрэглээн дэх хиймэл оюун ухаан нь санхүүгийн байгууллагуудад саад учруулж байна. Ийм төрлийн хэрэглээ нь хувь хүний өгөгдлийг цуглуулах ба санхүүгийн зөвлөгөө өгнө. IBM –ийн Уотсон зэрэг бусад програмууд гэрээр худалдан авах үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна. Өнөөдөр програм хангамж ашиглан маш их хэмжээний наймааг Уолл – стрит – ээр хийж байна.

ХУУЛИЙН САЛБАРТ

Хуулийн салбарт үйлдлийг илрүүлэх, бичиг баримтыг нягтлан судлах ажиллагааг хүн гүйцэтгэхэд ихэвчлэн дийлдэшгүй ажил байдаг. Энэ үйлдлийг автоматжуулснаар хугацаа ашиглалтын хувь ихээхэн үр дүнтэй гардаг. Мөн гарааны компаниуд өгөгдлийн баазтай холбоотой системчлэл ба онтологи зэргийг судлан асуултхариултын компьютерийн туслагчийг бүтээж байна.

ҮЙЛДВЭРЛЭЛД

Энэ нь роботыг үйлдвэрлэлийн процессод ашиглах ажлыг тэргүүн эгнээнд тавьж байгаа талбар. Үйлдвэрлэлийн роботыг ажиллагч –хүнээс салангид байдлаар энгийн зорилт гүйцэтгэхэд ашиглаж байгаа ба технологийн дэвшлийн дагуу түүнийг шинэчлэн сольж байна. Батлан хамгаалахын салбарт ашиглаж байна.
Аюулгүй байдал ба ёс зүйн асуудал: Хиймэл оюун ухааныг автомат жолоодлоготой машинд хэрэглэх тохиолдолд аюулгүй байдлын түвшин , ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Машин ослын улмаас гэмтэн эвдэрч болох ба энэ тохиолдолд үүрэг хариуцлагын асуудал ойлгомжгүй болно. Мөн автотээврийн хэрэгслийг зайлшгүй осол гарах байрлалд байршуулан, гэмтлээс гарах хохирлыг хамгийн бага болгох ёс зүйн шийдвэр гаргахыг програмчлалд албадан шаардана.
Өөр нэг ноцтой асуудал бол хиймэл оюун ухааны хэрэгслийг буруугаар хэрэглэж болох юм. Хакерууд машин сургалтын хэрэгслийг ашиглан нууцлаг системүүдэд хандаж байгаа ба энэ нь аюулгүй байдлын асуудлыг улам түвэгтэй болгож байна.
Гүн сургалтанд үндэслэсэн дүрс, дууг үүсгэх хэрэгсэл, мөн бусад хэрэгсэл ашиглан хэзээ ч хэлэхгүй,  хэзээ ч хийхгүй хуурамч үйлдлийг зохиомлоор бүтээж нэр төртэй хүмүүсийг дууриалган гүтгэн гүжирдэх үйлдэл хийж болзошгүй юм. Энэ үйлдлийг даймжруулан гэм буруугүй хүнийг хэрэгт хийх аюултай.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТЕХНОЛОГИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Эрсдэлтэй хэдий ч хиймэл оюун ухааны хэрэгслийн ашиглалтыг зохицуулах цөөн тооны дүрэм. Үйлчилж байгаа хиймэл оюун ухаанд шууд биш зөвхөн дам хэлбэрээр ханддаг. Жишээ нь, шудрага зээлийн дүрэм нь хөрөнгө, мөнгөний чадвартай хэрэглэгчдэд кредитийн шийдвэр хүргэхийг санхүүгийн байгууллагаас шаардаж байна. Ингэснээр зээлдүүлэгчийн зүгээс гүн сургалтын алгоритм ашиглах хүрээг хязгаарлаж байна. Алгоритм ч гарал үүслээрээ ойлгомжгүй юм. Аж ахуйн нэгжүүд хэрэглэгчийн өгөгдөл ашиглах асуудлаар Европод хатуу хязгаарлалтууд байдаг (GDPR). Энэ нь хэрэглэгч хиймэл оюун ухааныг ашиглаж болох олон хэрэглээний сургалт ба үйл ажиллагаанд саад учруулдаг байна.

Эх үүсвэр: ШУТИС-ийн ректорын зөвлөх доктор, профессор Б.Дамдинсүрэн

]]>
https://tech-news.mn/1128/feed/ 0