Фейсбүүк – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Sun, 26 Sep 2021 00:58:19 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Фейсбүүк – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Фэйсбүүк компани мессенжэрийнхээ видео, аудио дуудлагыг өндөр нууцлалтай болгож эхэллээ https://tech-news.mn/4335/ https://tech-news.mn/4335/#respond Sun, 29 Aug 2021 07:53:47 +0000 https://tech-news.mn/?p=4335 Мессенжэр үйлчилгээнийхээ видео болон аудио дуудлагыг кодчилж, өндөр нууцлалтай болгож байгаагаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.

Тус компани Мессенжэрийнхээ текст агуулгыг 2016 онд ингэж кодчилох боломжтой болгож байсан юм.

Тэр үеэс хойших хугацаанд видео, аудио дуудлагын хэрэглээ огцом нэмэгдэж, өдөрт 150 сая гаруй дуудлага Мессенжэрээр дамждаг болжээ.

Таны дуудлагын агуулга нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж хүртэл дамжихдаа бүрэн кодчилогдож байна. Өөрөөр хэлбэл таны дамжуулсан агуулгыг замаас нь хэн ч үзэх, сонсох боломжгүй болж байгаа юм. Фэйсбүүк өөрөө ч чадахгүй гэж тус компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Рут Кричели мэдэгджээ.

End-to-end encryption буюу мессэжийн агуулгыг дамжуулалтын эхнээс нь төгсгөл хүртэл кодчилж, нууцлах арга сүүлийн үед бүх мессенжэр төрлийн үйлчилгээний стандарт болоод байгаа.

Гэхдээ ийм арга нь гэмт хэрэгтнүүд, террористуудын үйл ажиллагааг нууцалж, хүүхдийн порнограф зэрэг хууль бус агуулгыг хуулийн байгууллагаас хамгаалахад ашиглагдаж байгааг албаныхан шүүмжилдэг.

Сүүлийн жилүүдэд технологийн компаниуд болон хууль хүчнийхний хооронд энэ асуудлаар ширүүн маргаан, мэтгэлцээн үргэлжилж байна.

Саяхан Apple компани мессэж үйлчилгээгээрээ дамжиж буй агуулгаас хүүхдийн порно материалыг шүүж хянах технологи нэвтрүүлэх болсноо зарласан нь уг маргааныг улам эрчимжүүлсэн юм.

Apple-ийн нэвтрүүлэх шинэ механизмийг засгийн газар, эрх баригчид буруу зорилгоор ашиглах эрсдэлтэй хэмээн зарим судлаачид болгоомжилж байна.

Эх сурвалж: AFP

]]>
https://tech-news.mn/4335/feed/ 0
Фэйсбүүк өөрийн хөгжүүлсэн дижитал хэтэвчээ хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ https://tech-news.mn/4286/ https://tech-news.mn/4286/#respond Tue, 24 Aug 2021 00:35:13 +0000 https://tech-news.mn/?p=4286 Фэйсбүүкийн крипто санхүүгийн үйлчилгээг ахалж буй Дэвид Маркус өөрийн медиум хуудаснаа бичсэнээр Өөрчлөлт авчрах цаг аль хэдийн болсон гэжээ. Фэйсбүүк компани АНУ-ын бүх мужид тухайн хэтэвчээр гүйлгээ хийх зөвшөөрлийг авч, лицензжүүлсэн болохыг баталж, тийм зөвшөөрөл аваагүй газруудад хэтэвчээ нэвтрүүлэхгүй юм байна.
Тийнхүү өөрийнх нь удирдаж буй төсөл зах зээлд, хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болсныг илэрхийлээд Илүү хямд, бүгдэд хүртээмжтэй дижитал төлбөрийн нөхцлийг зах зээлд нийлүүлэх хугацааг хойшлуулаад байх шаардлагагүй гэж үзэж байна гэдгээ ч илэрхийлсэн юм.
Мөн фэйсбүүкийн зүгээс дэлхий дахинаа дутагдалтай ажиллаж буй төлбөрийн системийг засч чадна гэдгээ хэлжээ.

]]>
https://tech-news.mn/4286/feed/ 0
ФЭЙСБҮҮК-ИЙН БАТАЛГААЖИЛТЫН ЦЭНХЭР ТЭМДЭГ (VERIFIED BADGE)-ИЙГ  АВАХ ТАЛААР | Tech-News.mn https://tech-news.mn/2719/ https://tech-news.mn/2719/#respond Fri, 25 Jun 2021 12:35:26 +0000 https://tech-news.mn/?p=2719
Цэнхэр тэмдгийг авах хүсэлт илгээхээс өмнө тавигдах шаардлагууд:
Цэнхэр тэмдэг авахаар хүсэлт илгээж буй тухайн хаяг нь Facebook-н үйлчилгээний нөхцлийн дагуу дараахь шаардлагуудыг хангасан байх ёстой.
● Баталгаатай байх: Таны бүртгэл нь бодит хүн эсвэл улсад бүртгэлтэй бизнесийн байгууллага болон аж ахуйн нэгжийг төлөөлөх ёстой.
● Өвөрмөц байх: Тухайн бүртгэл нь өөрийг эсвэл бизнесийг тань төлөөлж байх төдийгүй бусдаас онцгой шинж агуулах хэрэгтэй. Хувь хүн, бизнес, албан байгууллага аль нь ч байсан зөвхөн нэг л бүртгэлээ баталгаажуулах боломжтой.
● Иж бүрэн байх: Таны бүртгэл идэвхтэй байх шаардлагатай бөгөөд танилцуулга бүхий нүүр хэсэгт өөрийн зураг мөн дор хаяж нэг нийтлэл оруулсан байх хэрэгтэй.
Here Is How You Can Verify Your Facebook Page?
● Танигдсан байх: Таны бүртгэл олон нийтэд танигдсан байхаас гадна олон давтамжтай хайлт, хандалт хийгддэг байх ёстой. Мөн бүртгэл тань хувь хүн, бизнес эрхлэгч эсвэл аж ахуйн нэгж, байгууллагын аль нэгийг төлөөлсөн байх шаардлагатай. Бид олон төрлийн эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн тухайн бүртгэлийн үнэн бодит эсэхийг нягталдаг ба зар сурталчилгааны агуулгыг баттай эх сурвалж гэж үзэхгүй.
Баталгаажуулах явцад та худал болон төөрөгдүүлсэн мэдээлэл санаатайгаар өгсөн нь илэрвэл цэнхэр тэмдэгийг олгохгүй байх, цаашлаад бүртгэлийг тань устгах үндэслэл болно. Хэрэв цэнхэр тэмдэг авахаар хүсэлт илгээж буй тухайн бүртгэл шаардлага хангахгүй тохиолдолд линкийг нь өөрийн хамааралтай албан ёсны цахим хуудас болон Twitter-тэйгээ холбож, нэмэлтээр дахин судалж нягтлах боломжоор хангаж болно.
Цэнхэр тэмдэг авах хүсэлт хэрхэн гаргах вэ?
Та https://www.facebook.com/help/contact/342509036134712 энэ цахим холбоосоор орж анкетыг бөглөн хүсэлтээ илгээнэ. – Цэнхэр тэмдэгтийг амархан авч өгнө гэсэн хүмүүс энэ холбоосоор дарж ороод Пейжийн нэр, категори болон холбогдох пасспорт төдий материалыг оруулаад хүсэлт илгээх товч дээр дараад сохор азаар ирэхийг нь хүлээгээд суудаг. Энэ нь боломжгүй. Фейсбүүк нь олон төрлийн эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн тухайн бүртгэлийн үнэн бодит эсэхийг нягталдаг ба зар сурталчилгааны агуулгыг баттай эх сурвалж гэж үзэхгүй. Баталгаажуулах явцад та худал болон төөрөгдүүлсэн мэдээлэл санаатайгаар өгсөн нь илэрвэл цэнхэр тэмдэгийг олгохгүй байх, цаашлаад бүртгэлийг тань устгах үндэслэл болно.
]]>
https://tech-news.mn/2719/feed/ 0
ФЕЙСБҮҮК ПРОФАЙЛ БОЛОН ПЕЙЖЭЭ ХАКЕРДУУЛАХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? | Tech-News.mn https://tech-news.mn/2404/ https://tech-news.mn/2404/#respond Sat, 12 Jun 2021 12:31:39 +0000 https://tech-news.mn/?p=2404 Манайхан фейсбүүк пейжээ хакердуулчихлаа гэж их орж ирдэг. Энэ үед пейж нь алга болох, харагдахгүй болох, өөрөө админ биш analyst буюу ямар ч үйлдэл хийж чадахгүй болох зэрэг тухайн пейжээ ашиглах боломжгүй болдог. Ер нь пейжээ алдана гэдэг бол цэвэр тухайн пейж дээр байгаа админуудын хайхрамжгүй үйлдэл байдаг гэж хэлж болно.
Тухайн профайл болон пейж хакердуулсан тохиолдолд:
1. Пейж рүү хакер тухайн профайлаар дамжин нэвтэрдэг. Энэ үед таны профайл дээрх имайл хаяг солигдох, нууц үг солигдох, нэр болон төрсөн өдөр солигдох, мессеж хүлээж авахгүй, пост бичих боломжгүй болдог.
2. Пейж харагдахгүй болох. Энэ үед таны пейж дээр нас болон газар нутгийн хязгаарлалтууд хийгдэх, админууд өөрчлөгдөх, хайлт дээр гарч ирэхгүй байх, профайл болон ковер зургууд солигдох гэх мэт
Хакердуулахаас хэрхэн сэргийлэх вэ?
  1. Эхлээд ядаж өнжөөд нэг профайлын болон пейжны Settings хэсэг рүү ороод contact mail болон notification mail-ee шалгаж байгаарай. Би бас тэгдэг. Зураг хараарайNo photo description available.
  2. Profile-н Settings хэсгийн contact mail дээр gmail оруулах
  3. За тэгээд янз бүрийн хортой код агуулсан програмууд ажиллаж байгаа линкүүд дээр хэрэг дурлан дарахгүй байх (сонжоо, ямар нэгэн асуудалд орсон талаар мэдэгдэл ирэх гэх мэт)
  4. Вирусны программд spyware, malware protection level-ийг өндөрсгөх
  5. Security and login цэсэнд бүртгэлтэй төхөөрөмжүүд, болон IP хаягийг хянах
  6. Facebook page дээр admin, editors нь онцын шаардлагагүй бол олон байх хэрэггүй.
i. Профайл руу нэвтэрч орох нууцлалын тохиргоо, дарааллыг идэвхижүүлэх (Facebook’s Security Settings)
ii. Нэвтрэх нэр тань Таны ашигладаг гар утас, и-майл хаяг байж болохгүй. Хүмүүсийн мэдэхгүй майл хаяг, утасны дугаарыг ашиглах
iii. Хувь профайлын Settings хэсэг дээр заавал gmail хаяг оруулах, 7 хоногтоо 2-3 удаа тухай хэсгийн и-майл хаягийг шалгаж байх
iv. Login Alerts дээрээ Notification Авах тохиргоо хийх
v. Итгэлтэй фейсбүүк профайлуудаа сэргээх листэндээ оруулах
vi. Two-factor authentication-ийг admin болон editors заавал ашиглах хэрэгтэй.
]]>
https://tech-news.mn/2404/feed/ 0
ФЭЙСБҮҮК ПЕЙЖ ДЭЭР ИДЭВХТЭЙ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ? | Tech-News.mn https://tech-news.mn/2328/ https://tech-news.mn/2328/#respond Tue, 08 Jun 2021 03:43:26 +0000 https://tech-news.mn/?p=2328

Танай байгууллагын фэйсбүүк хуудсаар зочилсон, мессеж бичсэн, постууд дээр лайк дарсан, коммент бичсэн хүмүүсийг эргэж олохыг хүсч байна уу? Танай хуудсыг өмнө сонирхож байсан хүмүүст дараа дараагийн маркетингийн мэдээ, мэдээлэл, контентыг хүргэвэл тун үр дүнтэй байж чадна.

Танай хуудасны фэнүүд буюу лайк дарсан хүмүүсээс ямар ялгаатай вэ?

Танай фэнүүд мэдээж танай хуудсаар зочилсон, үйлдэл хийсэн байгаа. Фэнүүддээ контентоо хүргэх сурталчилгаа хийхэд хялбархан. Хуудсан дээрээсаа бүүст товч дараад л хялбархан хийчихнэ. Харин хуудсыг лайк дараагүй ч гэсэн танай мэдээллийг сонирхдог, танай бэлтгэсэн контентод дуртай хүмүүсийг олж чиглүүлэхэд энэ арга тусална.

Энэ боломжийг ашиглахыг тулд та юу хийсэн байх шаардлагатай вэ?

Фэйсбүүк сурталчилгааны данстай байхад хангалттай. Үүнийг олон улсын төлбөрийн VISA, Mastercard гэх мэт карттай бол холбоод л үүсгэчихнэ.Та сурталчилгаагаа удирдах програм болох AdsManager руугаа https://www.facebook.com/ads/manager хаягаар ороорой. Хэрэв сурталчилгааны олон данс удирддаг бол ашиглах гэж буй дансаа сонгоно. Үүний дараа зүүн гар талын дээд булангийн цэсэн дундаас Audiences цэсийн сонгоорой. Эсвэл https://www.facebook.com/ads/manager/audiences хаягаар ч орж болно.

Пэйж ДЭЭР хийсэн бүх үйлдлүүдээр зорилтот бүлэг хэрхэн үүсгэх вэ?

Audiences хэрэгсэл дотор Create Audience цэсийг сонгоно. Цааш нь Custom Audience дэд цэсийг сонгоорой. Энэ цэсийг сонгоод та Engagement on Facebook сонголтыг хийгээрэй. Цонхыг гарч ирэхэд Page гэсэн сонголтыг хийнэ. Видео үзэлтээр эсвэл сэжим үүсгэх сурталчилгаагаар мэдээллээ өгсөн хүмүүс, канвас сурталчилгаанд үйлдэл хийсэн хүмүүсийг ч мөн ижил төстэй байдлаар олж зорилтот бүлэг болгон үүсгэх боломжтой.

Энэ сонголтын дараа гол тохиргоо хийх цонх гарч ирнэ. Дээрх цонхонд та пэйжээ сонгоно. Мөн сүүлийн хэд хоногоор зорилтот бүлэг үүсгэхээ оруулна. Дээд тал нь 365 буюу нэг жилийн хугацаанд үйлдэл хийсэн хүмүүсийг олох боломжтой. Танд зөвхөн сүүлийн үед орж ирсэн хүмүүсийг олж чиглүүлэх нь чухал байгаа бол арай бага тоо оруулаарай. Жишээ нь 30 гэвэл сүүлийн нэг сарын, 14 гэвэл сүүлийн 2 долоо хоногт ямар нэгэн үйлдэл хийсэн хүмүүсийг олж өгнө.

Та зорилтот бүлгээ дараа танихад хялбар байхаар нэр, тайлбар өгөөрэй. Би доор жишээ байдлаар оруулсан нь ойлгомжтой байгаа байх. Олон бүлгүүд үүсгэчихсэн хойно хооронд нь хольж будилахгүй байхал хэрэг болдог.

Next, Done гэсэн товчуудыг сонгоод энэ процессыг дуусгаарай. Үүний дараа үүсгэсэн бүлэг хүснэгтийн мөр байдлаар харагдах ба Size буюу хэдэн хүн байгаа нь тодорхойгүй, төлөв нь populating  гэж харагдана.

Тодорхой хугацааны дараа (голдуу 30 минутаас хэтрэхгүй) тоо нь тодорхой болоод төлөв нь Ready болчихно.

Дараа нь Create Ad товчийг даран зар сурталчилгаа үүсгэхдээ хэнд харуулах вэ сонголтыг хийхдээ энэ бүлгээ ашиглаж болно. Фэйсбүүкийн чиглүүлэлтийн бусад шүүлтүүрийг хослуулан ашиглахыг зөвлөж байна. Жишээ нь манай хуудсан дээр сүүлийн нэг жил идэвхтэй байсан 22-35 насны эрэгтэй хүмүүс гэх мэт.

Пэйж дээр хийсэн тодорхой үйлдлүүдээр нарийвчилсан бүлгүүд үүсгэх

Өмнөх жишээнд фэйсбүүк хуудсанд ямар нэгэн үйлдэл хийсэн бүх хүмүүсээр бүлэг үүсгэсэн бол одоо харин тодорхой үйлдлүүд болгон нарийвчилж үүсгэе.

Everyone who engaged with your Page сонголтын оронд дараах таван төрлөөр үүсгэх боломжтой:

  1. Хуудсаар зочилсон хүмүүс. Энэ нь яг танай хуудсыг нээж орж зочилсон хүмүүс.
  2. Танай пост эсвэл сурталчилгаан дээр үйлдэл хийсэн хүмүүс.
  3. Үйлдэлд дуудах товчийг дарсан хүмүүс. Энэ нь пэйж дээр байдаг Contact us, Call now, Shop now, Learn more зэрэг товчнуудыг хэлж байна.
  4. Танай хуудас руу мессеж бичсэн хүмүүс.
  5. Танай хуудсыг эсвэл ямар нэгэн постыг хадгалж авсан хүмүүс.

Үүсгэсэн бүлгүүдээ хэрхэн ашиглах вэ?

Эдгээр зорилтот бүлгүүд руу чиглүүлсэн сурталчилгаагаар контентоо хүргэхэд ашиглах нь зүйтэй.

  • Танай хуудсаар зочилсон, пост лайк дарсан, мессеж бичиж байсан гэдэг нь танайхыг сонирхож буй нь ямар нэгэн байдлаар илэрсэн тул сурталчилгааны үр дүн өндөр байх бүрэн боломжтой.
  • Мөн сүүлийн үед идэвхтэй байсан бүлгийг хасах байдлаар сүүлийн үед идэвхгүй байгаа хүмүүсийг эргэн олж авчрах боломжтой.
  • Мессенжерээр бичсэн хүмүүст чиглүүлсэн мессенжерийн сурталчилгаа хийх боломж саяхнаас нээгдсэнийг бас ашиглаж болох юм.

Эх Сурвалж: dima.mn

]]>
https://tech-news.mn/2328/feed/ 0
Фейсбүүк пейж дээр албан ёсны хаяг буюу username үүсгэх https://tech-news.mn/2261/ https://tech-news.mn/2261/#respond Sun, 06 Jun 2021 07:28:35 +0000 https://tech-news.mn/?p=2261
Фейсбүүк дээр бизнесийн пейж тань 2 нэртэй байдаг. Эхнийх нь пейжийг анх үүсгэхэд фейсбүүкээс өгдөг Page name буюу ID дугаар.

Үүнийг та Vanity URL буюу username-р хааж албан ёсны хаяг үүсгэж өгөх ёстой. User Name нь танай компанийн эсвэл брэндийн нэр байвал тохиромжтой бөгөөд нэрийн хуудсанд дээр тавигддаг. Зөвхөн англиар бичих боломжтой, фейсбүүк платформын пейж нэрийн жагсаалтанд дахин давтагдашгүй, цор ганц нэр юм.

Is your Facebook @username working? | extempore Australia

]]>
https://tech-news.mn/2261/feed/ 0
ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ? | Tech-News.mn https://tech-news.mn/2164/ https://tech-news.mn/2164/#respond Wed, 02 Jun 2021 11:00:47 +0000 https://tech-news.mn/?p=2164 Фэйсбүүк дээр дахин чиглүүлэх нь маш үр өгөөжтэй маркетинг. Борлуулалтыг бодитойгоор өсгөнө. Харин яаж гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая.

Дахин чиглүүлэх маркетинг гэж юу вэ?

Та Amazon, Alibaba гэх мэт онлайн худалдааны сайтаар зочилсны дараа таны үзэж сонирхсон зүйлтэй холбоотой мэдээлэл өөр вэб хуудсууд бас фэйсбүүкээр дахин дахин харагдаад байхыг анзаарсан уу? Хэрэв тийм бол энд дахин чиглүүлэх маркетинг буюу Remarketing ажиллаж байна гэсэн үг.

Яагаад ингэж дахин чиглүүлэх маркетинг хийдэг вэ?

remarketing зурган илэрцүүд

Зочилсон, сонирхсон гэдэг нь худалдан авалт хийх магадлал бий гэсэн үг

Жишээ нь: Манай агентлагийн вэб хуудсанд маркетинг, борлуулалтын, голдуу мэдээлэл бий. Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ бизнесийн байгууллагуудад зориулагдсан. Иймд манайхаар зочлон мэдээлэл үзэж буй хэрэглэгч огт өөр сегментийн, жишээ нь: огт ажил эрхэлдэггүй хүн, байх магадлал тун бага. Нэгэнт сонирхол нь илэрсэн хэрэглэгчдийг чиглүүлэн маркетинг хийх нь борлуулалтыг өсгөхөд илүү үр өгөөжтэй байж чадна.

Хүмүүс эхний хандалтаараа худалдан авалт хийдэггүй. Онлайн худалдааны сайтад хандалтын 96% нь худалдан авалт хийдэггүй гэсэн статистик тоо байдаг. Гэхдээ дээр дурдсанчлан тодорхой бүтээгдэхүүнийг сонирхсон тул эрэлт, хэрэгцээ байгааг илтгэх тул эдгээр хэрэглэгчдийг дахин олж мэдээлэл, сурталчилгааг хүргэснээр эргүүлэн авчрах нь худалдан авалт хийх хувийг өсгөдөг. Мөн брэндийн танигдах байдал, хоногшилтод нөлөөлдөг.

Худалдан авалт тодорхой шатуудаар дамжиж гардаг

Өмнө нь хэрэглэгчид бүтээгдэхүүний сурталчилгаа харсны дараа дэлгүүрт ирэн худалдан авалт хийдэг байсан. Харин өнөөдөр дэлгүүрт ирэхээс өмнө олон сувгаар мэдээлэл авч, цуглуулж, судалдаг болсон. Google компаний судалгаагаар дунджаар 10 гаруй гэсэн тоо гарсан байдаг. Худалдан авалтын шийдвэрийн 60% нь борлуулалтын ажилтантай нүүр тулахаас өмнө гарчихсан байдаг гэсэн судалгаа бас бий.

Энэ шатыг Zero Moment of Truth буюу үнэний тэг дэх мөч гэх бөгөөд орчин үеийн маркетингт хамгийн чухалд тооцогдох болсон. Энэ шатанд байгаа хэрэглэгчдийг олж тогтоон өөрийн байгууллагын маркетингийн мэдээлэл, контент, зар сурталчилгааг ээлж дараатайгаар хүргэх нь борлуулалтыг бодитойгоор өсгөж чаддаг. Үүнийг дахин чиглүүлэх маркетингаар хийх боломжтой.

Фэйсбүүкийн дахин чиглүүлэлт

Фэйсбүүкээр дахин чиглүүлэлтийг хэд хэдэн янзаар хийж болно. Хамгийн классик хэлбэр нь вэб хуудасны хандалтаар Custom Audience буюу зорилтот бүлэг үүсгэх юм. Юун түрүүн Фэйсбүүкийн пиксель кодыг вэб хуудсандаа суулгах хэрэгтэй.

https://www.facebook.com/ads/manager/pixel/facebook_pixel гэсэн холбоосоор орж Actions цэснээс View Pixel Code гэдгийг сонгон пиксель кодоо авч болно. Эсвэл Email Pixel Code цэсийг сонгон өөрийн вэбмастерт кодыг илгээж болно. Уг скрипт код нь танай вэб сайтын хуудас бүрийн head хэсэгт байрших шаардлагатай. Вэб хуудсыг хэрхэн хөгжүүлснээс хамааран суулгах аргууд харилцан адилгүй. Пиксель код нь танай вэбээр хандсан Фэйсбүүкийн хэрэглэгчдийн чухам аль аль хуудсуудаар хэр хугацаанд орсон зэрэг мэдээллүүдийг бүртгэж авдаг.

Боломжийн хэмжээний зорилтот бүлэгтэй байхын тулд вэб сайт хандалт сайтай байх хэрэгтэй. Хандалтаа өсгөхийн тулд бизнесийн блог хөтлөхийг зөвлөж байна. Тодорхой хоногийн дараагаар вэбийн хандалтаар зорилтот бүлэг үүсгэх боломжтой болно. https://www.facebook.com/ads/manager/audiences холбоосоор орж Create Audience->Custom Audience->Website Traffic сонголтуудыг хийнэ.

Өөрийн домайныг бас сүүлийн хэд хоногт хандсан хэрэглэгчдээр бүлэг үүсгэхээ сонгоно. Дээд тал нь 6 сар буюу 180 хоногийн хандалтаар үүсгэх боломжтой.  Сүүлийн 6 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар манай вэбээр зочилсон хүмүүс тул бид энэ бүлгийг чиглүүлэн сурталчилгаа хийхэд үр дүнтэй байж чаддаг.

Илүү нарийвчилсан бүлэг үүсгэснээр илүү нарийвчлан чиглүүлж болно. People who visit specific web pages сонголтыг дараахь байдлаар хийж болно:

  • URL equals: энд оруулсан тодорхой вэб хаягтай хуудсаар зочилсон хүмүүс
  • URL contains: вэб хаяг дотор нь тодорхой үг орсон хуудсууд. Жишээ нь: бид энд  мэдлэг гэж үг оруулбал манай блогийг уншсан хүмүүсийн бүлэг үүсгэж болно
  • URL does not contain: тодорхой үг ороогүй хуудсууд
  • URL matches regular expression: онлайн худалдааны функцүүдэд үүнийг ашиглах боломжтой.

Яг дээрхтэй адилаар тодорхой хуудсуудад орсон гэхдээ өөр хуудсуудад ороогүй гэсэн байдлаар бас бүлгүүд үүсгэж болно. Энийг People who visit specific web pages but not others гэдэг сонголтоор хийнэ. Жишээ нь: манай үйлчилгээний амжилттай кэйсийг танилцуулсан хуудсаар зочилсон мөртлөө яг уг үйлчилгээний танилцуулга хуудсаар ороогүй хүмүүсийг олж зочлоорой гэсэн сурталчилгаа хийж болно гэсэн үг.

Сүүлийн хагас жилийн хугацаанд вэбээр зочилсон гэхдээ сүүлийн тодорхой хугацаанд бол зочлоогүй хүмүүсийн бүлгийг People who haven’t visited in a certain amount of time гэсэн сонголтоор үүсгэнэ.

Дахин чиглүүлэх өөр аргууд бий юу?

Дахин чиглүүлэлтийг Google Adwords ашиглан хийх нь дэлхий даяар түгээмэл байсан, өнөөдөр ч өргөнөөр ашигладаг. Монголд харин бараг хэрэглэгдэггүй тул бага зардлаар баннерын сурталчилгааг дахин чиглүүлэх байдлаар хийх боломжтой гэсэн үг. Танай вэб хуудсан дээр тодорхой хуудсуудаар зочилсон хүмүүсийг Google компани сурталчилгааны сүлжээнд хамрагдсан вэб хуудсууд дээрх баннеруудаар даган мэдээллээ харуулж дахин хандалт авч болно гэсэн үг. AdRoll, Perfect Audience зэрэг бусад шийдлүүд бий бөгөөд tracking code буюу мөрдөх кодоор бүртгэх зарчмаар ажилладаг.

CRM буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн програмын өгөгдлөөр дахин чиглүүлэлт хийх нь CRM-тай компаниудад өндөр үр дүнтэй байж чадна. Энэ тохиолдолд и-мэйл болон утасны дугаарын жагсаалтыг Фэйсбүүкт оруулан зорилтот бүлгүүд үүсгэж болно.

Эх сурвалж: Dima.mn

]]>
https://tech-news.mn/2164/feed/ 0
ШУУД ХАРИУ ҮЙЛДЭЛД ДУУДСАН МАРКЕТИНГИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ? | Tech-News.mn https://tech-news.mn/2155/ https://tech-news.mn/2155/#respond Wed, 02 Jun 2021 08:58:33 +0000 https://tech-news.mn/?p=2155

Жижиг дунд компаниуд олон сайн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг мөн оруулж ирдэг хэдий ч яг зорилтод худалдан авагч хэрэглэгчид нь  тэдний  бүтээгдэхүүний талаар сонсоочгүй, сонссон ч худалдан  авалт хийдэггүй байх нь элбэг. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг зорилтод хэрэглэгчиддээ хүргэж борлуулалт хийх нь тэдний  хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байдаг.

Хамгийн эхлээд зорилтот хэрэглэгчээ тодорхойлох ёстой. Зорилтод хэрэглэгчдээ тодорхойлоходоо ихэвчлэн хэрэгцээ, нийтлэг ашиг сонирхол, ижил төстэй амьдралын хэв маяг эсвэл ижил төстэй хүн ам зүйн профайл гэх мэт нийтлэг шинж чанаруудаар тодорхйолох нь зөв юм. Сегментчилэлтийн ерөнхий зорилго нь өндөр өгөөжтэй, өөрөөр хэлбэл хамгийн ашигтай эсвэл өсөлтийн боломжит сегментүүдийг олж тогтоох юм.

Орчин үед контент маркетинг үр дүнтэй хийхдээ хэрэглэгчдийн түгээмэл зан төлвөөр зохиомол дүр болох персона хөгжүүлэн уг персонад зориулан зорилготой контентыг бүтээхийг зөвлөдөг болсон. Өөрөөр хэлбэл персона гэдэг бол та өөрийн зорилтот хэрэглэгчээ тодорхойлон түүний зохиомол дүрийг бүтээсэн зураглал гэж хэлж болно.

Хүмүүсийг хүн ам зүйн мэдээлэл, зан чанарын болон сэдэлжих байдлын төсөөтэй чанар, зорилгоор нь бүлэглэн үзэх боломжтой. Хувь хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ эдгээр үзүүлэлтээрээ төсөөтэй байдаг бөгөөд тухайн төсөөт бүлэг хүрээ ижил үг хэллэг хэрэглэх, зорилгынхоо хүрээнд ижил зан үйлийн тогтолцоотой болсон байдаг.

Тиймээс бид ямар нэг маркетингийн мэдээлэл хүргэхийнхээ өмнө заавал ХЭНД гэдгээ маш сайн тодорхойлон гаргах хэрэгтэй. Персона гаргах гэдэг нь үүнийг хэлж байгаа хэрэг.

Боломжит худалдан авагчийн персонаг гаргаснаар маркетингийнхны хувьд юун дээр илүү төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглах зэргээр ажлаа илүү хөнгөвчилж, илүү ойлгомжтой болгоод зогсохгүй, ХЭНД гэдгээ маш сайн ойлгосон учир үр дүнтэй байж чадна. Өөрөөр хэлбэл Худалдан авагчийн персона нарийвчлан гаргаснаар илүү үнэ цэнтэй хэрэглэгчийг татаж, тэдэнд хүрч, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл хүргэх боломж бүрддэг.

Одоо гаргасан персонадаа хэрхэн шууд үйлдэлд дуудсан маркетинг хийх вэ?

Жижиг дунд бизнесийнхний хувьд бага зардлаар илүү сайн үр дүнд хүрэх давуу тал олгодог маркетингийн арга бол шууд хариу үйлдэлд дуудсан маркетинг юм.

Энэ арга нь хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг шууд хэмжигдэхүйц байлгаж чаддаг онцлогтой. Жишээ нь: Сурталчилгаанд зарцуулсан 10 төгрөг болгоныг борлуулалтын 1000 төгрөгийн орлого болгож хувиргадаг гэсэн үг юм. Энэ нь нөгөө талаас маш ёс зүйтэй борлуулалтын арга хэрэгсэл гэж нэрлэгддэг. Учир нь зорилтот хэрэглэгчийн тодорхой асуудалд төвлөрч түүнийг нь шийдэхийн тулд мэдлэг болон шийдлийг санал болгодог. Энэ нь жижиг дунд бизнесийнхний хувьд өөрийн нөөц бололцоогоороо зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх хамгийн зөв арга юм. Та сурталчилгаагаа шууд хариу үйлдэлд дуудсан сурталчилгаанд шилжүүлбэл бусдад танигдах арга хэрэгсэл гэхээсээ илүүгээр борлуулалтын сэжимд шууд татсан маркетинг болно.

Хариу үйлдэлд маркетинг бол боломжит хэрэглэгчийг тэр дор нь хариу үйлдэл хийхийг сэдэлжүүлдэг бөгөөд утсаа аваад шууд залгаж нэмэлт мэдээлэл авах, захиалгаа өгөх, веб хуудасруу хандах зэрэг хэрэглэгчийг ямар нэг тодорхой үйлдэлд ятгаж байдаг. Тэгвэл шууд хариу үйлдэлд дуудсан зар сурталчилгаа яадаг вэ? Доор зарим нэг гол онцлогуудыг дурьдлаа.

  • Шууд үр дүнг харах боломжтой: Хэн нэгэн хариу үйлдэл хийвэл та ямар сурталчилгаа, ямар хэвлэл мэдээллээс болоод ингэснийг мэднэ. Энэ бол массын хэвлэл мэдээлэл эсвэл брэнд маркетингийн яг эсрэг тал юм. Таныг яг ямар зар сурталчилгаанаас болоод Кока-Кола ундаа авсныг мэдэх боломжгүй, та өөрөө ч үүнийгээ мэдэхгүй байж магад.
  • Хэмжих боломжтой: Нэгэнт та яг ямар зар сурталчилгаанаас хариу үйлдэл үүсэж буй, сурталчилгаа болгоноос хэр их борлуулалт хийгдсэнийг мэдэж буй тул сурталчилгаа тус бүрээр хэр зэрэг үр дүнтэй байгааг нь мэдэж болно. Ингэснээр үр дүн өгөхгүй байгаа зар сурталчилгааг хасах боломжтой.
  • Ятгасан гарчиг болон борлуулалтын зохиол ашигладаг: Шууд хариу үйлдэлд дуудсан маркетинг нь таны боломжит хэрэглэгчийн хүчтэй хэрэгцээ сонирхлоос үүдэж үүссэн ятгасан төрлийн мессежийг ашигладаг. Анхаарал татахуйц гарчиг бүхий хүчтэй борлуулалтын зохиолыг үзүүлдэг. Голцуу энэ нь зар сурталчилгаа гэхээсээ илүүгээр зохиол бүтээл мэт харагддаг. Тийм ч  учраас энгийн сурталчилгаанаас багадаа л гэхэд л 3 дахин илүү уншигдах магадлалтай болгодог.
  • Ямар нэг тодорхой нише хэрэглэгчдэд чиглэсэн: Тодорхой газар нутгийн бүс, онцгой сонирхол гэх мэтээр боломжит хэрэглэгчиддээ  тохируулсан байдаг онцлогтой. Сурталчилгаа нь хязгаарлагдмал зорилтод зах зээлрүү хүрэхийг эрмэлзэнэ.
  • Онцгой санал тавина:  Сурталчилгаа нь тодорхой үнэ цэнэ шингээсэн онцгой санал тавина. Гол төлөв зар сурталчилгаа нь шууд ямар нэг зүйл зарахыг санал болгох албагүй, харин үнэгүй цахим ном, темплэйт татаж авах гэх мэтчилэн боломжит хэрэглэгчийг дараагийн үйлдэлд нь уриална. Энэ арга хэрэгсэл нь компани өөртөө биш боломжит хэрэглэгчрүү илүү чиглэнэ гэсэн үг. Эсрэгээр, масс хэвлэл мэдээлэл эсвэл брэндийн маркетинг бол нэг ижил өгүүлэмжээр бүх хүмүүст ижил тэгш хүрэхээр тэмүүлж, компани дээрээ төвлөрдөг онцлогтой байдаг.
  • Хариу үйлдэл шаарддаг: Шууд хариу үйлдэлд дуудсан сурталчилгаа нь “үйлдэлд уриалдаг” хэмнэлтэй бөгөөд боломжит хэрэглэгчийг ямар нэг тодорхой үйлдэл хийхийг ятгадаг. Эдгээр хариу үйлдлүүдийг хэрхэн барьж авах талаараа сайтар бодсон байх ба сонирхсон боломжит хэрэглэгч нь утсаар, мэйлээр, вебсайтаар, пэйж хуудсаар гэх мэт аргуудаар компанитай холбогдоход хялбаршуулсан байдаг. Боломжит хэрэглэгч хариу үйлдэл үзүүлэнгүүт тухайн хэрэглэгчийн талаарх аль болох боломжит бүх мэдээллийг цуглуулах бөгөөд ингэснээр дараагийн удаа холбогдох боломжтой болно.
  • Олон алхамт, богино хугацаан дахь хөтөлсөн харилцаа: Боломжит худалдан авагчийн мэдээллийг авсны дараа тухайн хүний асуудлыг шийдсэн боловсрол, мэдээлэл агуулсан контентоор тухайн хэрэглэгчээ дараагийн алхамруу хөтөлнө. Энэ үед ч өгч буй мэдээлэл нь боломжит хэрэглэгчдэд “татгалзахын аргагүй санал” тавих үйл явцтай хавсрах ёстой бөгөөд мөн дараа дараагийн үйлдлүүдэд хөтөлсөн байна.
  • Борлуулалтанд хөтлөөгүй сэжмийг хөөх: Богино хугацаан дахь хөтөлсөн харилцаанд хариу үйлдэл хийгээгүй боломжит хэрэглэгчид яагаад шууд худалдан авагчид болоогүйд олон янзын шалтгаан байж болно. Худалдан авагч болтлоо цаг их авдаг зарим боломжит худалдан авагч байдаг. Тэд танаас үргэлжлүүлэн мэдээлэл, халамж анхаарал авсаар байх ёстой гэдгийг та санах хэрэгтэй.

Мөн шууд үйлдэлд дуудсан маркетингийг хийхдээ чатботыг посттойгоо холбож ашиглаарай. Энэ нь танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхсон болон худалдан авалт хийх боломжтой хүмүүст, мэдээлэл өгөх, захиалга өгөх, бүтээгдэхүүн үйлчилгээг тань авах, төлбөр тооцоо хийхэд маш хялбар шийдэл болж өгнө.

Эцэст нь компаниа биш хэрэглэгчээ гол дүр болгоорой. Хэрэглэгчээ юу хүсэж байгаа болон ямар асуудал тулгарч байгааг олж тогтоогоод хэрхэн шийдэх арга замыг нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ зааж өг.

Хүмүүс хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг худалдаж авдаггүй, хамгийн богино хугацаанд ойлголттой болж чадсан бүтээгдэхүүнийг л авдаг гэдгийг сайн санаарай.

Эх Сурвалж: Dima.mn

]]>
https://tech-news.mn/2155/feed/ 0
ФЭЙСБҮҮК ДЭЭР ЗОРИЛТОТ СЕГМЕНТЭЭ РҮҮГЭЭ ЧИГЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ХИЙХ ЭХНИЙ АЛХМУУД | Tech-News.mn https://tech-news.mn/2146/ https://tech-news.mn/2146/#respond Tue, 01 Jun 2021 04:59:50 +0000 https://tech-news.mn/?p=2146 Дижитал маркетингийн амжилтын нэг гол хүчин зүйл бол сошиал медиагаар өөрийн зорилтод сегментрүү сурталчилгаагаа хэрхэн зөв хүргэхэд оршдог. Зөв хэрэглэгчийг зөв цаг үед олж контентоо хүргэвэл маш бага зардлаар өндөр үр дүнтэй маркетинг хийх боломжтой. Харин Фэйсбүүкд бүртгэлтэй 2 сая гаруй хэрэглэгч дундаас хэрхэн зорилтот сегментийн хэрэглэгчээ олж чиглэх вэ?

Бид өдөр тутам ашигладаг, үр өгөөжтэй нь практикт шалгарсан арга техникүүдээс та бүхэнтэй хуваалцъя. Туршаад үзэхэд энгийн мөртлөө шууд үр дүнгээ өгөх боломжтой тул та оролдоод үзээрэй.

1. Органикаар чиглүүлэх

Бид фэйсбүүк дээр хийж буй бүх постуудаа мөнгөөр сурталчлаад байдаггүй. Мөнгө төлөөгүй үед органикаар хэдэн хүнд хүрэх нь уг постыг хүмүүс хэр хүлээн авч байгаагаас хамаардаг. Тэгэхээр уг контентыг хэнд зориулсан гэдгээс нь хамааран чиглүүлэх нь илүү үр дүнд хүргэх боломжтой.

2. Газар зүйн байршлаар чиглүүлэх

Таны контент тухайн байршилд байгаа хэрэглэгчдэд илүү хамаатай бол ингэж чиглүүлж байгаарай. Бид Монгол гэсэн сонголтыг байнга хийдэг бол үүнийгээ илүү нарийвчилж болно гэсэн үг. Жишээ нь Улаанбаатарт байдаг ресторанууд өөрийн эргэн тойронд ойрхон байгаа хэрэглэгчдэд мэдээллээ хүргэх нь илүү үр дүнтэй байж болно. Байршлаар хэрэглэгчийг чиглэх нь Улаанбаатараас гадна орон нутагтай холбоотой мэдээллийг оновчтой хүргэх тун үр дүнтэй байдаг.

Та Drop pin товчийг ашиглан газрын зураг дээрээс тухайн байршлыг сонгоорой. Уг цэгээ эргэн тойрон хэр зайн дотор байхыг сонгохдоо miles гэсний өмнө зайгаа оруулна. Хамгийн багадаа 10 миль буюу 16км радиус оруулах боломжтой. Байршлаар тодорхойлсны дараагаар нас, хүйс, сонирхол, зан төлөв гэх мэт бусад шүүлтүүрийг ашиглан зорилтот сегментээ илүү нарийвчлах боломжтой.

3. Saved Audience хэрэглэж бүтээмжээ өсгөх

Та өөрийн зорилтот сегментийг тодорхойлохдоо маш олон шүүлтүүр, аргуудыг хослуулан хэрэглэж байгаа тэрийг зар сурталчилгаа хийх бүртээ дахин дахин оруулах шаардлагагүй. Нэг оруулснаа Save this audience сонголтыг хийн хадгалснаар дахин ашиглаж болно. Жишээ нь: Манайх фэйсбүүкийн бизнес пэйж хуудсуудын админуудруу чиглэсэн сурталчилгаагаа хадгалчихдаг.

4. Зар сурталчилгаа хүргэх хурдыг тохируулах

Фэйсбүүк таны сурталчилгааг хоногийн туршид харуулж байдаг. Хэрэв та мэдээллээ илүү хурдан харуулах шаардлага байгаа бол Delivery Type – Accelerated гэсэн тохиргоог сонгож болно. Ингэхдээ зарынхаа оновчлолыг буюу Optimize For сонголтын мөн тохируулан хийх шаардлагатай.

Эх Сурвалж: Dima.mn

]]>
https://tech-news.mn/2146/feed/ 0
ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГИЙН ПРАКТИКТ ШАЛГАРСАН 5 АРГА | Tech-News.mn https://tech-news.mn/2133/ https://tech-news.mn/2133/#respond Tue, 01 Jun 2021 04:30:14 +0000 https://tech-news.mn/?p=2133 Фейсбүүк маркетинг хийхэд үр өгөөжөө өгч буй арга техникүүдээсээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Хэзээ ч туршаад үзэхэд болох энгийн мөртлөө үр дүнгээ өгөх зөвлөмжүүд тул та оролдоод үзээрэй.

1. Хуудасныхаа лайкыг бүүст хийхээс илүүтэй контентоо бүүст хий

Фэйсбүүк хуудас нь олон лайктай байхад л сошиал медиа маркетинг амжилттай болчихно гэсэн эндүүрэл элбэг байдаг. 50,000 лайктай болчихоод үнэгүй зар сурталчилгаа хийнэ гэж боддог дарга, захирлууд ч байдаг. Гашуун үнэн гэвэл мөнгө төлөөгүй үед бидний хийсэн пост лайк хийсэн хүмүүсийн за ойролцоогоор таван хувьд нь л харагдах магадлалтай. Хуудасны лайк долоо хоногт 500-гаар өсч байгаа мөртлөө тавьсан сонирхолтой постууд таван лайкаас хэтрэхгүй байх нь элбэг.

Шийдэл нь Фэйсбүүкийн төсвийнхөө дийлэнхийг хүмүүст сонирхолтой, хэрэгтэй, сайн контентоо бүүст хийхэд зарцуул. Контент маркетинг илүү үр дүнтэй байхаас гадна хуудасны лайк ч дагаж нэмэгддэг. Дараа дараагийн постуудын органик харагдац бас сайжирна.

2. Зорилтот хэрэглэгчээ байнга онилж бай

Их мөнгөтэй  бол Монголд байгаа Фэйсбүүкт бүртгэлтэй хоёр сая орчим хэрэглэгчид рүү чиглүүлээд мөнгө төлөөд зар сурталчилгаа хийгээд байж болно. Харин хөдөлмөрч бас ухаантай бол оруулж байгаа пост бүрийг сурталчлахдаа чухамд хэнд харуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэд дахин бага мөнгөөр хэд дахин илүү үр дүнд хүрч болно.

Өөрийн хуудсыг лайк хийсэн хүмүүсийг өөрийн хэрэглэгч мэтээр сэтгэж болно. Харин шинээр лайк хийлгэмээр байгаа хүмүүсийг шинээр авахыг хүсч буй хэрэглэгч мэтээр сэтгэж болно. Зорилтот хүмүүсээ сонгохдоо өөрийн хуудсын лайк хийсэн хүмүүс, бас лайк хийгээгүй хүмүүс гэж ялган сонгож болдог. Лайк хийгээгүй нөхдөд анхаарал, сонирхлыг нь татсан контент харуулж болох бол харин лайк хийчихсэн хүмүүст бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ илүү нарийн ширийнийг таниулсан контент харуулж болох юм.

3. Custom audience буюу өөрийн зорилтот бүлгүүдийг үүсгэн ашиглаж бай.

Харилцагчдын бүртгэл сайтай бол утасны дугаар эсвэл и-мэйл хаягаар нь үүсгэж болно. Танайхаас өмнө юм худалдан авч байсан бол дахиж авах магадлал өндөр шүү дээ. Хүмүүсийн бараг талаас илүү нь гар утасны бодит дугаараа Фейсбүүкт оруулсан байдаг. И-мэйл бол мэдээж бүр илүү үр дүнтэй.

Хуудас лайк хийсэн хүмүүстэй төстэй зан төлөвтэй хүмүүсийг бас олж custom audience үүсгэж ашиглаарай. Бүгд утасны дугаараа Фэйсбүүк дээр оруулдаггүй тул ижил төстэй сонирхол, зан төлвөөр нь ийм хүмүүсийг олж болно.

Вэб сайт болон пэйж хуудасны хандалтуудаар мөн зорилтот бүлгүүд үүсгэх боломжтой. Бас өөрийн видеонуудыг үзсэн хүмүүсийг фэйсбүүкийн чиглүүлэлтэй хослуулан ашиглаж болно.

4. Фэйсбүүкийн нарийвчлан чиглүүлэх хийх боломжуудыг ашигла.

Фейсбүүк нас хүйс, и-мэйл, утасны дугаар, вэб болон пейжны хандалтаар зорилтот хэрэглэгчийг олохоос гадна өөр олон боломжууд байдаг.  Фейсбүүк хүмүүсийн төрсөн өдөр, сонирхлоос гадна гар утасны загвар, газар зүйн байршлыг маш сайн мэддэг. Ойр ойрхон гадаадад аялдаг хүмүүсийг онилж онгоцны билетны урамшуулал санал болгож болно. Экспатуудыг гэсэн сонголт ч бас байдаг.

iPhone хуучин загварын утастай хүмүүс намар гарах шинэ загварыг сонгох магадлал өндөр тул гар утасны худалдаа эрхлэгч зар сурталчилгаагаа тэдэнд хүргэвэл тун үр дүнтэй байж чадна. Хэрэв Apple, Samsung брэндийн утасны хамгийн сүүлийн загваруудыг сонговол орлогын түвшнийн сегментчилэл ч хийчих боломж байж чадна.

Бид зар сурталчилгааг Фэйсбүүк админууд руу чиглүүлж хийдэг. Гэхдээ энэ нь ганцаараа хангалтгүй тул бизнес сонирхдог хүмүүс, маркетинг сонирхдог хүмүүс гэх мэт өөр бас сонголтуудыг ашигладаг.

Гэхдээ нарийвчлан онилох, өргөн хүрээгээр онилох хоёр аль аль нь тухайн нөхцөл байдлаас хамааран хэрэгтэй байдаг. Жишээ нь манай бүтээгдэхүүн масс руу чиглэж байвал харьцангуй өргөнөөр онилохгүй бол олигтой үр дүнд хүрэхгүй. Харин ниш рүү чиглэсэн бүтээгдэхүүнтэй үед сайн нарийвчлах нь илүү үр дүнтэй. Туршаад үзэхээр аяндаа мэдэгдэнэ.

5. Нөлөөллийн маркетинг хий.

Сошиал дээр заавал оддууд гэлтгүй жирийн хүмүүс нөлөөлөгч болсон байдаг. Танай тавьсан постуудыг хамгийн түрүүнд бас байнга лайк хийдэг хүмүүс байгааг та анзаарч байсан уу? Тэд таны өмнөөс маркетинг хийх эванжелистууд болон хөгжиж байгаа гэсэн үг. Хэрэглэгч нар таны өмнөөс маркетинг хийгээд өгдөг бол үнэхээр сайн шүү дээ. Фейсбүүк дээр үүнийг энгийнээр хийх нэг арга бол сайн контентыг өөрийн хуудсыг лайк хийсэн хүмүүс рүү бас тэдний найзууд руу эхлээд бүүст хийчих. Тодорхой хугацааны дараа олон лайк, эерэг сэтгэгдлүүдтэй (comments) болоод ирнэ.

Одоо харин Ads Manager дээрээс сурталчилгаа үүсгэнэ. Зорилтот бүлгээ сонгохдоо хуудсаа лайк хийсэн хүмүүсийг хасах хэрэгтэй. Яагаад гэвэл тэднийг чиглэсэн сурталчилгаа аль хэдийн хийгдэж байгаа тул дахин харуулах хэрэггүй. Юуг сурталчлах вэ гэдгийг сонгохдоо Use existing post сонголтыг хийх ба пэйж, пост хоёроо сонгож идэвхжүүлнэ. Манай хуудсыг лайк хийгээгүй энэ хүмүүс уг контентыг харахад олон хүмүүст таалагдсан бас олон эерэг эерэг сэтгэгдлүүдтэй тул дарж үзэх, нарийвчлан харах сонирхол төрнө. Жирийн хүмүүсийн бичсэн эерэг сэтгэгдлүүд ямар ч оддоос дутуугүй нөлөөлдөг. Энэ аргыг хэрэглэх үед сайн контентууд хуудасны лайкыг ч бас өсгөдөг.

Эх Сурвалж: Dima.mn

]]>
https://tech-news.mn/2133/feed/ 0