Түүх бүтсэн түүх – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Thu, 22 Jul 2021 03:31:50 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Түүх бүтсэн түүх – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Дэлхийг өөрчилсөн бизнес санаанууд https://tech-news.mn/3398/ https://tech-news.mn/3398/#respond Wed, 21 Jul 2021 23:47:56 +0000 https://tech-news.mn/?p=3398 Шинэ бизнесийн санаа олох хэцүү ч олсон хойноо үүнийг ажил хэрэг болгох хамгийн хэцүү гэдэг. Харин бизнесийн санаагаа хамгийн амжилттай хэрэгжүүлж чадсан санаачлагчдыг “Fortune” сэтгүүлийнхэн нэрлэжээ.

Хэрэв тэд санаагаа хэрэгжүүлээгүй бол өнөөдрийн бизнесийн өнгө төрх ч ондоо байх байсан биз. Шинэ бизнесийн санаа олох хэцүү ч олсон хойноо үүнийг ажил хэрэг болгох хамгийн хэцүү гэдэг.

Харин бизнесийн санаагаа хамгийн амжилттай хэрэгжүүлж чадсан санаачлагчдыг “Fortune” сэтгүүлийнхэн нэрлэжээ. Хэрэв тэд санаагаа хэрэгжүүлээгүй бол өнөөдрийн бизнесийн өнгө төрх ч ондоо байх байсан биз.

АЖЛААС НЬ ХАЛУУЛСАН БИЗНЕСИЙН САНАА

Жэфф Безос даргатайгаа хамт Нью-Йоркийн “Central” паркт үдийн хоолоо идэж байхдаа бизнес мөрөөдлөө хуваалцжээ. Тэрбээр 1992 онд Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын “D.E.Shaw” сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Даргадаа тэрбээр интернэтээр ном борлуулах нь түүний шинэ мөрөөдөл гэдгийг дуулгахад дарга нь “Үнэхээр сайхан санаа байна. Гэхдээ чам шиг өндөр цалинтай албан тушаалтанд бус арай доод зэрэглэлийн хүнд бол энэ санаа шилдэг гэж болох юм” хэмээжээ. Эндээс мөрөөдөгч, мөрөөдлийг биелүүлэхийг зоригч хоёрын ялгаа гарч ирж буй. Дарга нь түүнд ингэж хэлснээс 48 цагийн дараа Жэфф ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Харин энэ өдрөөс 18 жилийн дараа тэрбээр “Amazon.com”-ийн үүсгэн байгуулагч, эзэн ноёнтон болсон юм. Үүгээр зөвхөн ном бус бараг бүх бараа бүтээгдэхүүнийг худалдан авч болдог болж зах зээлийн үнэлгээ нь 80 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүний ажлаасаа халагдах шийдвэр нь 56.2 мянган хүнийг шинэ ажлын байраар хангах үндэс нь болсон аж.

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНААС ТАТГАЛЗСАН АЛИМ

“Инновацийн бизнес эрхэлж буй үед хэрэглэгчдийн юу хүсч байгааг үйлдвэрлэгчид мэдэх боломжгүй. Учир нь хэрэглэгчид ч өөрсдийнхөө юу хүсч байгааг мэддэггүй” хэмээн “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс хэлсэн байдаг. Түүнийг “Macintosh” маркийн компьютерээ зах зээлд танилцуулсан 1976 онд “Popular Science”-ийн сэтгүүлч түүнээс зах зээлийн судалгаа хийсэн эсэхийг асуухад тэрбээр “Александр Грахам Бэлл анхны телефон утсыг зохион бүтээхдээ зах зээлийн судалгаа хийсэн болов уу” хэмээн амыг нь таглажээ. Үүнээс үзэхэд тэрээр зах зээлийн судалгаа хийх болон бизнесийн талбараа хязгаарлах нь шинэ санаа, шинэ бүтээгдэхүүнийг дөнгөлж орхидог гэдгийг сайтар ухаарсан нэгэн байж. Өөрөөр хэлбэл, эрсдэлээс огт айдаггүй бөгөөд түүний хувьд зах зээлийн судалгаа буюу бүтээгдэхүүний амьдрах чадвар нь бүтээгдэхүүний шинэлэг байдал гэж ойлгодог байсан гэнэ. Тэрээр 63.3 мянган хүнийг ажлын байраар хангасан нь бараг хоёр сая хүний амь амьдралыг залгуулж өгчээ.

ХҮН ТАНИХ УХААНААР ЕРТӨНЦИЙГ ХОЁР УДАА ӨӨРЧИЛСӨН НЬ

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс ертөнцийг хоёр ч удаа өөрчилсөн нэгэн. Ертөнцийг өөрчилсөн түүний эхний алхмыг хүн бүр мэднэ. Тэрбээр хүн төрөлхтөнд компьютертэй танилцах үүд хаалгыг нээж өгсөн. Харин хоёр дахь алхам нь “Bill & Melinda Gates” сан байгуулж олон нийтийн боловсрол, дэлхийн эрүүл мэндэд санаа тавих болсон нь түүнийг дэлхийн хамгийн өгөөмөр хүнээр тодруулж магадгүй болоод буй. Түүний бизнесийн амжилтын гол нууц юунд оршдог талаарх асуултад тэрбээр “Маш амархан шүү дээ. Хамгийн ухаалаг хүмүүсийг нэг дор цуглуулан хамтарч ажиллах нь миний амжилтын чухал жор. Томоохон асуудлыг ухаалаг цөөн хүнээр шийдэх нь хамгийн төгс шийдэл гэдгийг олон орны төрийн зохион байгуулалтаас харж болно. Хамгийн энгийнээс бүх зүйл эхэлдэг” хэмээжээ.

ЗӨВХӨН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН МЕНЕЖЕРТ ИТГЭ

Ложистикийн эцэг хэмээгддэг “FedEx” компанийг санаачлагч Фрэд Смит зөвхөн дээд зэрэглэлийн менежертээ л итгэдэг. Тэрээр Вьетнамд дайтаж явахдаа “Federal Express” буюу “Холбооны буухиа шуудан” компанийг байгуулах санаагаа олсон гэдэг. Учир нь тэрээр 1967 онд тэнгисийн явган цэрэгт салааны захирагч, 1969 онд агаарын хүчинд алба хаажээ. Энэ үедээ тэрээр шуудан, харилцаа холбоо, тээвэрлэлт гээд олон зүйлийг олж харсан бөгөөд үүнийгээ зөвхөн цэргийн бус иргэний зориулалтаар ашиглаж болохыг хамгийн түрүүнд ойлгосон байна. “Би бизнесийнхээ амжилтын гол нууцыг Вьетнамд алба хаахдаа олж мэдсэн. Тэнгисийн явган цэргүүдийг нисдэг тэрэг тодорхой цэгт буулгаж, өөр нэг тодорхой цэгээс авдаг. Хэрэв хэдэн секунд л хоцрох юм бол амиа алдах эрсдэлтэй” хэмээн Фрэд тайлбарласан байдаг. Харин яагаад зөвхөн дээд зэрэглэлийн менежерт компаниа даатгах ёстой талаар Фрэд “Тэнгисийн явган цэрэгт байхад олон ч цэрэг амиа алдсан. Гэхдээ дайны гол баатар нь хэзээ ч генерал, адмирал, хурандаа нар байдаггүй. Байлдагч нар л гол баатар нь байдаг юм” хэмээн товч хариулжээ.

ГАРААШТ МЭНДЭЛСЭН МЭРГЭН САНАА “GOOGLE”

Сергей Брин болон Ларри Пэйж нар АНУ-ын Калифорнийн Менло Паркийн жижигхэн байшингийн гараашт “Google” корпорацийг эх барьж авчээ. Ларри Пэйж “Интернэтэд буй бүх мэдээллийг нэг компьютерт багтаачихвал сайхан аа” гэж бодсон нь олон тэрбумын орлого, 32.5 мянган ажиллагсадтай нүсэр корпорацийн эхний эс нь байсан юм. Өнгөрсөн оны сүүлийн улиралд “Google” 10 тэрбумаас хол давсан орлоготой болсон нь анхны тохиолдол байлаа. Хүмүүсийн өдөр бүр ашигладаг вэб сайтаар “Google” тодорч, өдөрт 2.5 тэрбум хайлт хийдэг нь тогтоогджээ. “Google’-ийн үүсгэн байгуулагчдын хэлснээр тэд өнгөрсөн гурван жилийн судалгаа шинжилгээнд багаар бодоход 12 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

ӨНӨӨДРИЙН МӨНГИЙГ МАРГААШИЙН ОРЛОГЫН ТӨЛӨӨ ЗОЛИОСЛО

1974 онд Нараяна Мүрти 28 настай инженер залуу байв. Тэрбээр Энэтхэгээр галт тэргээр аялахдаа хамт явсан зорчигчтой коммунизмын сул талыг ярьж “том ам” болсныхоо төлөө галт тэрэгнээс шидэгдэж, харанхуй өрөөнд олон хоног хоригдсон гэдэг. Эцэст нь түүнийг Туркийн Истамбулд аваачиж хаяжээ. Эндээс эхлээд тэрбээр коммунистуудын эсрэг тэмцэхээр хатуу шийдсэн байна. Гэхдээ улс төрийн аргаар бус бизнесийн аргаар, ялангуяа капитализмыг ухуулж коммунистуудын эсрэг босохоор шийдсэн хэрэг. Тиймээс тэрбээр “Infosys” компанийг байгуулан 21 жилийн турш гүйцэтгэх захирлаар нь ажилласан байна. Уг компани өнөөдрийн байдлаар жилд зургаан тэрбум ам.долларын борлуулалттай төдийгүй 150 орчим мянган ажилтан, 32 тэрбум ам.долларын үнэлгээтэй. Түүний бизнесийн гол нууц нь “Өнөөдрийн мөнгийг маргаашийн орлогын төлөө золиослох”

]]>
https://tech-news.mn/3398/feed/ 0
ЭМОЖИ ГЭЖ ЮУ ВЭ? | Tech-News.mn https://tech-news.mn/2215/ https://tech-news.mn/2215/#respond Fri, 04 Jun 2021 05:21:45 +0000 https://tech-news.mn/?p=2215

Олон нийтийн сүлжээ, янз бүрийн мессенжерүүд хаана ч хамаагүй хүмүүстэй хурдан ойлголцох боломжийг бий болгож, хэрэглээг хөнгөвчлөв. Текст мессеж бичихээс гадна хуурай текстийг шингэлж, сэтгэл хөдлөлийг өгөхийн тулд эможи зохион бүтээгджээ.

Emoji бол SMS, вэб хуудсанд ашигладаг видео програм, смайликын график хэл юм.

Эможи хэрхэн гарч ирэв…

Тэмдгийн эх орон болох Япон орноос үүсэлтэй аж. 90-ээд оны сүүлчээр мобайл төхөөрөмжийн хөгжүүлэх  чиглэлээр ажиллаж байсан хөгжүүлэгчдийн нэг нь 200 орчим жижиг тэмдэг (12-аас 12 пиксел) бүтээжээ. Тэрбээр i-mode дээр NTT DoCoMo операторын мессеж бичих үйл явцыг хөнгөвчлөхийн тулд үүнийг хийсэн бөгөөд энэ нь эргээд компанийн таних тэмдэг болсон юм.

Бараг нэгэн зэрэг Францын бизнес эрхлэгч Н.Лауфрани Японы бэлгэ тэмдгийн эрэлт хэрэгцээг анхзааран, эможиг сонирхож эхлэн хэд хэдэн хөдөлгөөнт дүрсийг бүтээж, дараах хэдэн бүлэгт хуваажээ.

  • сонгодог;
  • хоол хүнс;
  • сэтгэл хөдлөл;
  • амралт;
  • амьтан, ургамал гэх мэт.

Өнөөдөр Лауфрани 100 гаруй оронд инээмсэглэлийн дүрсийг ашиглах бүх эрхийг эзэмшин, Инээмсэглэлийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Эможигийн хувьд хэрэв тэд өмнө нь зөвхөн Nokia, Motorola, Samsung-ийн төхөөрөмжүүдэд ашиглагддаг байсан бол өнөөдөр iPhone, Android дээр бүгдэнд ашиглагдах болжээ.

😋 Get Emoji — All Emojis to ✂ Copy and 📋 Paste 👌

Эможи нь найз нөхөд, дотны хүмүүстэйгээ харилцах хувийн харилцаанд сэтгэл хөдлөлийг илэрхийлэхээс гадна

  • нийгмийн сүлжээн дэх харилцаа холбоо;
  • сурталчилгааны уриа лоозон боловсруулах;
  • бизнесийн захидал харилцаа зэрэгт ашигладаг.
]]>
https://tech-news.mn/2215/feed/ 0
Хүмүүсийн амьдралыг хамгийн их өөрчилсөн технологийн топ 10 компани | Tech-News.mn https://tech-news.mn/1663/ https://tech-news.mn/1663/#respond Tue, 18 May 2021 06:39:53 +0000 https://tech-news.mn/?p=1663 AMAZON

Amazon.com дэлхий дээрх хамгийн том онлайн борлуулагч бөгөөд 90-ээд оны дунд үед гражнаас бизнесийн гараагаа эхэлсэн. Компаний гүйцэтгэх захирал Жефф Безос нь Америкийн Сиатал мужид интернетийн компани байгуулахаасаа өмнө Wall Street-ийн нэгэн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Түүнээс хойш уг сүлжээ хүнс, компьютер технологи болон олон шинэ бидний хэрэглэдэг үйлчилгээнүүдээр дүүрчээ. Компани нь 1994 онд үүсгэн байгуулагдсан, 566,000 ажилтантай, компаний зах зээлийн нийт үнэлгээ 719 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 2020%.

APPLE 

Сонирхолтой факт: Компаний үүсгэн байгуулагч Стив Жобс нь 1985 онд 30 настайдаа уг компаниас халагдаж байжээ. Энэ компаний тухай олон зүйлийг нурших хэрэггүй болов уу. 2015 оны Голдэн Глобын шагнал хүртсэн “Стив Жоб” киног үзэхэд л хангалттай. Компаний түүх 1970 онд , компаний гурван үүсгэн байгуулагчид анхны хувийн компьютерыг худалдаанд зориулан амжилттай бүтээснээр эхэлсэн. Сүүлд нь бид бүхний мэдэх бүх цаг үеийн хамгийн амжилттай гар утас болох Iphone-г үйлдвэрлэсэн. 1976 онд үүсгэн байгуулагдсан, 123,000 ажилтантай, компаний зах зээлийн нийт үнэлгээ 875.3 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 770%.

Facebook 

Сонирхолтой факт: Үүсгээд сар ч болоогүй байхад, Харвардын талаас их оюутнууд аль хэдийн уг платформд бүртгүүлсэн байна. Фэйсбүүкийн хэрхэн үүссэн түүхийг мэдэхийг хүсвэл, “ The Social Network”  киног үзээрэй. Уг кинонд нийгмийн сүлжээг Харвардын их сургуульд хэрхэн үүсгэсэн, уг сүлжээний санааг хэрхэн алдаж, шүүхдэсний эцэст ялж байгааг харуулдаг. 2004 онд үүсгэн байгуулсан, нийт ажилчдын тоо 25,105, компаний зах зээлийн нийт үнэлгээ 520 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 483%.

Alphabet

Сонирхолтой факт: Үүсгэн байгуулагчид Станфордын их сургуулийн төгсөх оюутан байхдаа судалгааны төсөл эхлүүлсэн нь тус сургуулийн сэрвэрт жил гаран байршсан байна. Тус корпорацийг 2015 онд Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пэйж болон Сергей Брин нар байгуулсан. Компанийг бий болгосон гол зорилго нь Google-ийн интернэт бизнесийг бусад салбараас салгах байсан ажээ. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь компаний түүхэнд томоохонд тооцогддог. Нийт 72,053 ажилтантай, компаний зах зээлийн нийт үнэлгээ 784,2 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 411%.

Microsoft

1975 оны 4 сарын 4-нд Билл Гэйтс болон Пол Аллен нар үүсгэн байгуулсан, өдгөө дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч компани юм. Мicrosoft-ийн хувьцааг нээлттэй арилжаанд оруулахад 10 жилийн хугацаа шаардсан ба тухайн үедээ 61 сая доллар босгосон нь Билл Гейтсийг дэлхийн хамгийн баян нэгэн болгосон юм. Энэ цагаас хойш технологийн хөрөнгө оруулалтын найдвартайд тооцогдох болсон. Анх хувьцаа зарагдсан үнээсээ 70 дахин өссөн байна.Уг компани нь 124,000 ажилтантай, зах зээлийн үнэлгээ 724,2 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 231%.

Twitter

Шувууны жиргээ хэмээх нэртэй уг олон нийтийн сүлжээг friendstalker буюу найзын отогч хэмээн нэрлэх гэж байжээ.Твиттерийг ерөнхийлөгч Доналд Трампын хэрэглэдэг олон нийттэй харилцах харилцааны гол хэрэгсэлээ болгохоос өмнө твиттер нь олон нийтийн сүлжээнд том өөрчлөлт хийсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрт шуугиан тарьсан уг платформ нь өнөө үед дэлхий дахины мэдээллийн хэрэгсэлийн нэг хэсэг болсон байна. Өнгөрсөн хоёр жил өсөлт нь саарсан ч дахин буцаж ирж байгаа билээ.2006 онд үүсгэн байгуулагдсан, зах зээлийн нийт үнэлгээ 24,15 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт -28%.

 

SNAP Inc

Өмнө нь Picaboo нэртэй байсан бөгөөд 2012 онд SNAPCHAT нэрээр сольсон. Энэ нийгмийн сүлжээ нь нийгмийн нэг эрин үеийнхэнийг төлөөлдөг учраас “Снапчат эрин” гэж хүртэл нэрлэгддэг.Одоо цагт ахлах сургуулийн сурагчдын харилцааны нэг хэрэгсэл болжээ. Снап Инк өнгөрсөн жил нийтийн компани болж компаниа 24 тэрбум доллараар үнэлсэн  ч гурвны нэгээс илүү үнээ алджээ. Анх 2011 онд үүсгэн байгуулагдсан, нийт 3,069 ажилтантай, зах зээлийн нийг үнэлгээ 21,33 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт -33,3%.

ALIBABA

Сонирхуулж хэлэхэд үүсгэн байгуулагч Жак Ма их сургуульд Англи хэлийг сарын 12-оос 15 долларын цалинтай таван жилийн турш заасан байна.  Алибабаг Хятадын Амазон гэдэг ч түүнээс илүү юм. Энэ компани нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их хөрөнгө босгож чадсан,  олон нийтэд хувьцаагаа санал болгоод 21.8 тэрбум ам.доллар өсгөсөн байна. Түүний үүсгэн байгуулагч Жак Ма бол дэлхий дээрх хамгийн баян хүмүүсийн нэг бөгөөд Хятадад хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг гэдгийг хүмүүс мэдэх байх.1999 онд үүсгэн байгуулагдсан, нийт зах зээлийн үнэлгээ 496 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 108%.

NETFLIX

Нэтфликсийн дуудлагын ажилтанаас аваад шинээр ажилд орсон хүмүүсийн цалин цагын 18 ам.доллараас эхэлдэг. Нэтфликс нь эхний ээлжинд DVD-мэйл үйлчилгээг анх нэвтрүүлсэн ба улмаар онлайнаар үйлчилгээгээ үзүүлэх болсон байна. Өдгөө телевиз болон киноны салбарыг бараг давж гарах болжээ. Орчин үед хамгийн алдартай кино, телевизийн шоу, зарим бүтээлийг Netflix платформ дээр шууд байрлуулдаг болсон. Анх 1997 онд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн, нийт 5400 ажилтантай,зах зээлийн нийт үнэлгээ нь 124,1 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 6259%.

PAYPAL

PayPal нь 2002 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш ердөө 4 жилийн дараа нээлттэй арилжаанд орсон бөгөөд eBay дийлэнх хувьцааг худалдаж авсанаар уг сайтад paypal-ийг нэвтрүүлсэн байна. Анх үүсгэн байгуулагдаж байхдаа нийтийн санал асуулгаар хамгийн хэрэггүй  10 бизнесийн нэгээр шалгарч байжээ. Энэ нь анх Coinity нэртэй байсан бөгөөд 2000 онд Elon Musk-ийн X.com компанитай нэгдсэн. Тэр үеэс хойш энэ нь дэлхийн шилдэг төлбөрийн процессоруудын нэг болоод байгаа ба бид дэлхий даяар олон тооны цахим худалдааны сайтууд дээр тэдний шошгыг харах боломжтой болсон юм. 1998 онд үүсгэн байгуулагдсан, нийт 18,100 ажилтантай, зах зээлийн нийт үнэлгээ 96,6 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 129%.

Эх сурвалж: peak.mn

]]>
https://tech-news.mn/1663/feed/ 0
Монголын анхны компьютер бүтсэн түүх | Tech-News.mn https://tech-news.mn/1367/ https://tech-news.mn/1367/#respond Wed, 05 May 2021 05:26:07 +0000 https://tech-news.mn/?p=1367

Монголд угсарсан анхны компьютерийг 1989 онд үйлдвэрлэсэн Монел брэнд гэж үзэх хүн олон байдаг. Гэвч үнэн хэрэгтээ 1984 онд угсарч ажиллуулсан “Оч” микрокомпьютер бол яах аргагүй анхных юм.

“Оч”-ийн эд анги, эрэг боолт бүрийг нь ширхэгчлэн цуглууж, оюуны эд эс бүхнээ зориулан бүтээсэн багийнхан хожмоо бүгд энэ салбартаа үнэлэгдсэн эрхмүүд болсон бөгөөд тэдний нэг Г. Оюунбаяр (компьютерийн инженер, бакалавр)-ын дурсамжаас хуваалцаж байна. “Очоос гал өрнөдөг, одоохондоо бүтээл маань оч төдий байгаа ч дүрэлзэн асах цаг нь ирнэ” хэмээн монголын анхны компьютерийг “Оч” хэмээн нэрлэж байснаа ийнхүү дурслаа.

“Оч” микрокомпьютер

1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр Altair, IBM PC, Apple, Sinclair, Commodore зэрэг хувь хүнд зориулсан микрокомпьютерүүдийн тухай мэдээллийг олж үзээд маш их цочирддог байв. Энэ бол Монголд транзисторт суурилсан “Минск-32”, тэрбайтугай релей-механик табулятор машинуудтай байсан үе. Аз болоход 1983 онд Польшоос авсан МЕРА-100 мини компьютер, дисплей зэрэгт нөгөө Altair зэрэг микро-компьютерийн суурь болсон Intel 8080/85, Z80, 6502 байдаг байсан нь тэдний ажиллагааг мэдэхэд их нэмэр болов.

Төхөөрөмжүүдийг дагалдаад микропроцессор, санах ой зэрэг цөөн чип сэлбэг маягаар ирсэн нь авч туршилт хийх хорхой хүргэдэг байлаа. Ингээд тухайн үеийн Тооцоолон бодох төвийн инженерүүд Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя, Д.Дашцэрэн, Гантөмөр нар хэн нэгний даалгавар, заавраар бус өөрсдийн сонирхлоор компьютер бүтээхээр ажиллаж эхэлсэн юм.

Хилийн дээс алхах, гадаад улсаас ирсэн инженерүүдтэй хамтран ажиллах завшаан тохиох бүрт компьютер бүтээхэд хэрэг болох материал, хэрэгсэл цуглуулдаг байлаа. Ингэсээр овоо их сэлбэг цуглуулж чадсан юм. Ингээд ил, далд цуглуулсан сэлбэг хэрэгслээрээ “Оч”-оо угсарч, тухайн үеийнхээ ШБОС-84 үзэсгэлэнд оролцож, Хүрэл медаль хүртсэн юм.

Энэ бол 1984 он буюу Цахиурын хөндийд Стив Жобс хэрэглээний компьютерын шинэ загвар болох “Macintosh”-оо танилцуулж байсан үе юм.

1984 оны намар “Оч”-ийг Болгарын Правец хотод зохиогдсон ОУ-ын үзэсгэлэнд явуулсан ба тэндээс тусгай шагнал хүртэв. Гэвч ирэх замдаа гэмтсэнээс болж “Оч” тухайн үеийн хэлбэрээрээ дахин ажилласангүй.

“Оч-2” микрокомпьютер

“Оч”-ийн үлдэгдлийг бүрэн задалж Г.Оюунбаяр, О.Батсүх нар хуваан авав. Г.Оюунбаяр тэдгээр элемент, мөн 3 жил орчим цуглуулсан эд ангиудаа нэмж  ашиглан  “Оч-2” микрокомпьютерийг 1988 онд угсарч дуусгав. “Оч-2” хэдий найдвартай сайн ажилладаг байсан ч, магнитофоны лент дээр гадаад санах ойг хийснээс уян дисктэй персональ компьютертэй өрсөлдөх аргагүй байснаар амбаарт хураагдсан юм.

“Оч”-ууд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

• Сэлбэг хэрэгсэл нь байвал компьютер үйлдвэрлэх    боломж, боловсон хүчин Монголд байгааг    нотлон харуулав.

• Моралийн элэгдэлд орсон Минск-22/32,    М-222 мэйнфрэймүүдээс дутахгүй хүчин    чадалтай компьютерийг хямд зардлаар    үйлдвэрлэх боломжтойг харуулав.

• “Оч”-г бүтээсэн явдал зарим мэргэжилтнийг зоригжуулж, идэвхижүүлсэн, нэлээдийн эргэлзээ,      тээнэгэлзээг арилгасан байх.

Бидний цуглуулсан микрокомпьютер, програмчлалын талаар цуглуулсан ном, сэтгүүл, схемүүд, ассемблер,  basic дээрх программууд, мөн деталиудын эрэлт ихэсч, манайхныг асуултаар булах болов. Эдгээрийг ашиглаж инженер-электроникч А.Батмөнх программатор, ТБТ-ийн инженер-электронч Ч.Сэмжидмаагийн баг i8080-д суурилсан цаг, 1986 онд ТБТ-ын инженер П.Төмөрбаатарын баг (ТБТ-ийн О. Батсүх, Ж. Пүрэв нар бүтээлцсэн) 6502 бүхий Пионер компьютер, Хэнтийн статистикч Дорждэрэм (ердөө 7-р ангийн боловсролтой) микрокомпьютер, ТБТ-ийн инженер-электронч Т.Алагсай програматор, Цаг уурын инженер-электронч С. Ганбаатар тусгай зориулалтын компьютер, Эрдэнэтийн ГОК-ийн инженер Ч.Давааням (одоо Петровис ХХК-ийн ТУЗ-ын дарга), Филармонийн Энхбаяр нар микрокомпьютер  хийж байсан зэрэг нь оч бадарч эхэлсэн, дараа нь хэдэн зуун Монел PC үйлдвэрлэгдсэн, өнөө үед IT Zone компани хэдэн мянгаар PC угсарч байгаа зэрэг нь гал дүрэлзэж эхэлсний илэрхийлэл бизээ.

Микрокомпьютер, PC, нөүтбүүк, таблет, смартфон хэдий хэрэгтэй ч, судлаачид, бизнес, төрийн бодлогуудын хүчин чадлын шаардлагын хязгаар их хол, хамгийн хүчтэй PCийнхээс 100-1000 ба дээш дахин илүү гэж тооцож болно. 1980-аад онд ТБТ-ийн мэйнфрэймүүдэд хүн амын, загварчлалын, түүвэр судалгааны тооцоонууд орж ирэхэд процессор таг болж зөвхөн пультийн гэрлүүд нь анивчаад байдаг байв.

2000 онд ХАОСТ-ын 2 сая гаруй хүний мэдээллийг өөр формат руу шилжүүлэхэд их хүчтэй сервер хэдэн цаг “дүлийрдэг” байлаа. Цаг уурын, геологи, уул уурхайн, ШУ-ны судалгаа шинжилгээ, гар утасны операторын үйлчилгээний гэх мэтээр бэрх бодлогуудыг үргэлжлүүлж болно.

11994 онд Азийн Суперкомпьютерийн төв байгуулах, 2003 онд GRID computing төслүүдэд оролцож байсны хувьд Г.Оюунбаяр 2006 онд Бит ТНН-ийн захирал Л.Доржтой хамт 2 node бүхий туршилтын кластер (зураг 2),  Бит Сервис ХХК-ийн захирал Д.Толятай хамт 5 node бүхий Bit HPC (зураг 3, одоо ШУА-ийн музейд байгаа), хүү Энхбаттайгаа хамт 4 node бүхий G8 (зураг 4) кластерууд угсарч туршив. Суперкомпьютерийн төсөл боловсруулж хэд хэдэн байгууллагад өргөн барьсан ч “эдийн засгийн хямрал”, “хууль эрх зүйн орчин бүрдээгүй”, “хүлээж бай” гэх мэт хариу өгч байлаа.

Одоо цагт суперкомпьютер, серверүүд, тэрбайтугай switch, бүр datacenter cloud дээрх үйлчилгээ (IaaS) болчихож байгааг харгалзан туршилтаар 2011 онд Google-ийн Appspot нэртэй Cloud дээр application байршуулж болохоор сайт бий болгосныг ict-expo. appspot.com-оос үзэж болох юм. Дээрх СК-ууд, Cloud-ыг ажлын бус цагаар угсарч систем суулгадаг, тохиргоо хийдэг байлаа. 1983-1988, 1990ээд оных шиг шөнийн цагаар л амжуулжээ. Рак, түүний тоноглол, хөргөлтийн систем, нэмэлт деталиудыг мөн адил өөрөө хийж, “Оч”-уудыг хийснээс хамаагүй их материал, хөдөлмөр  зарсан  байдаг.

Сонин  байж юу  магад, Microsoft-оос node бүрийн серверт Activation code авахад (би системээ олон дахин суулгасан, 4-5 node тус бүр дээр 5-6 удаа) тэд залхаад гэх юм уу нэг нь мессенжер хаягаа надад өгч хүссэн даруй минь code ирүүлдэг байв. MS CCS2003-ийн Beta 2-ыг суурилуулахад хэдий зааврын дагуу явсан ч серверт ер суудаггүй. Microsoft-той холбогдоод “US гэхэд болж байна, Монгол гэхэд суудаггүй, би Монголд байна” гэхэд минь “Өө тийм үү, наадах чинь bug байх, шалгаадхъя гээд, дараа нь “Үнэн байна, bug report хийсэнд баярлалаа, бид засна аа, одоохондоо US гэж явж болно” гэж билээ.

Г. Оюунбаяр

Эх Үүсвэр: GoGo.mn

]]>
https://tech-news.mn/1367/feed/ 0
AIRBNB БИЙ БОЛСОН ТҮҮХ | Tech-News.mn https://tech-news.mn/1319/ https://tech-news.mn/1319/#respond Sun, 02 May 2021 04:01:13 +0000 https://tech-news.mn/?p=1319
 Анх 2007 онд Сан-Франциско хотод загварын чиглэлээр суралцаж байсан Брайн Чески, Жоуи Геббиа нар байрныхаа сарын түрээс 1150 долларыг төлөхөд ч хүндрэлтэй болж эхэлсэн бөгөөд хэрхэн мөнгө олох вэ хэмээн арга зам хайж эхэлжээ. Сан-Франциско хотод ер нь өртөг өндөртэй, аялал жуулчлал сайн хөгжсөн хот учраас зочид буудлууд эрэлт ихтэй байдаг билээ. Энэхүү боломжийг анзаарсан Брайн Чески, Жоуи Геббиа нар өрөөнийхөө сул зайд хийлдэг гудас тавин хоногийн 80 доллараар аялаж яваа жуулчдыг хонуулахаар шийджээ. Тэр хоёр үүнийгээ “Air Bed and Breakfast” хэмээн нэрлэсэн нь одоогийн AIRBNB нэрний товчлол юм. Хэдхэн хоногийн дотор гурван захиалгатай болсон бөгөөд үйлчлүүлэгчдийн ч сэтгэлд нийцсэн учраас цаашдаа боломжтой, ирээдүйтэй юм байна хэмээн энэхүү үйлчилгээндээ вэбсайт хийлгэхээр програмист хайсны эцэст Натан Блекарчикыг олж сонгожээ. Мэдээж хэрэг эхэн үедээ хүмүүс гэртээ танихгүй хүмүүс хонуулах дургүй байсан бөгөөд тэр гурав орон нутгийн чанартай сурталчилгаа хийн Нью-Йорк Таймс-д хүртэл хэвлэгдэн 800 гаруй байрны эзэд шинээр бүртгүүлэн, 80 гаруй үйлчлүүлэгч захиалга өгсөн байна. Хөрөнгө оруулалт хэрэгтэйн дээр санхүүгийн хямрал нүүрлэж байсан тул нэгэнт өглөөний цай санал болгодог байсан учраас Обамагийн сонгуулийн үеийг ашиглан түүний нэртэй сериал савлан зарж нийт 30 орчин мянган ам доллар цуглуулж чаджээ.

Airbnb-ын гол онцлог нь гэвэл хямд төсөр, өөр өөр байшин, шинэ уур амьсгалыг мэдрэх боломж олгодог, ихэвчлэн 1980 оноос хойш төрсөн залуусын сонирхолыг татах болсон юм. Дэлхий даяар нийт 191 улсад 3 сая орчим идэвхитэй байрны санал байдгаас 20 орчим хувь нь л Хойд Америк-д байршилтай байдаг. “Хаана ч Гэртээ” гэдэг уриа шигээ Airbnb тохь тухнаас гадна аюулгүй байдлыг маш чухалчилдаг. Сайны хажуугаар саар гэгчээр Airbnb зарим бэрхшээлтэй нүүр тулж байсан юм. Зочилж байгаа хүмүүс нь тавилга эд хогшилыг эвдлэн сүйтгэсэн нураасан зэрэг осол алдаа багагүй бүртгэгдсэнээс гадна хууль эрхзүйн хувьд асуудалтай байлаа. Зочид буудлуудын холбоо, орон сууц түрээслэгч нарын холбоо энэхүү богино хугацаанд түрээслэхийг эрс эсэргүүцсэн байр суурий илэрхийлсэнээс гадна долоо хоногийн эцсээр хонох гэж ирдэг согтуу хөлчүү жуулчид зэргийг оршин суугчдын амгалан тайванг байнга алдагдуулдаг хэмээн гомдол санал барагддаггүй байна.
2017 оны байдлаар нийт Airbnb захиалсан хэрэглэгчдийн тоо 160 сая давжээ. Гэхдээ та бидний сайн мэдэхээр 2020 онд нүүрлэсэн цар тахлын улмаас “Airbnb” компанийн ирээдүй тодорхойгүй, эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа бөгөөд Чески CNBC сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Airbnb хэмээх энэхүү компанийг босгоход бүтэн арван хоёр жил зарцуулсан. Гэтэл бид зургаан долоо хоногийн дотор компаний үнэлгээнийхээ тал хувийг алдлаа“ хэмээн хэлжээ. Дөнгөж цар тахлын өмнөхөн компаний үнэлгээ нь 38 тэрбум доллар байсан бөгөөд энэ жилийн 8-р сарын үед IPO гаргах буюу олон нийтэд нээлттэй хувьцаат компани болохоо зарласан байна.
Дэлхийн олон сая байр түрээслүүлэгч, аялагчдыг нэгтгэсэн Airbnb сайт хэрэглэгч нартаа захиалгаа цуцлах боломж олгож, орлогоо алдсан түрээслүүлэгчдэд хорин тав сая ам долларын нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн.

Эх үүсвэр: Egulen Systems

]]>
https://tech-news.mn/1319/feed/ 0