Технологийн тайлбар толь – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Thu, 02 Sep 2021 07:41:45 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Технологийн тайлбар толь – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Platform, Application, Software-н ялгаа https://tech-news.mn/1585/ https://tech-news.mn/1585/#respond Mon, 17 May 2021 01:45:27 +0000 https://tech-news.mn/?p=1585

Platform, application, software гурав өөр нэршил, өөр үүрэг, зориулалттай боловч нэг л зорилготой. Өөрөөр хэлбэл байгууллага, бизнес, хувь хүмүүсийг холбох, сүлжээ үүсгэх, зугаатай, бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндээ сурталчилах, санхүү, хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэх зэрэг мэдээллийн технологийн цогц бүрдэл буюу шийдэл юм.

1. PLATFORM
Платформ нь техник хангамж (сервер, хост гэх мэт) болон програм хангамжийн иж бүрдэл.
Тухайн платформ руу google browser гэх мэт хайлтын систем ашиглан https линк бүхий домайн нэрийг нь бичиж нэвтэрнэ.
2. APPLICATION – АППЛЕКЕЙШН
Хэрэглэгчдийн ямар нэгэн асуудлыг нь шийдвэрлэхэд зориулагдсан мобайл төхөөрөмж болон гар утсан дээрээ татаж авч ашиглах боломжтой програм хангамж юм. Гар утасны төрөл загвараас хамааран Playstore, Appstore дээрээс хэрэгцээт апплекейшнуудыг татаж авна.
3. SOFTWARE – ПРОГРАМ ХАНГАМЖ
Энэ нь дотроо системийн болон хэрэглээний програм хангамж гэж 2 ангилал байна. Хэрэглээний програм хангамж нь илүү хэрэглэгчтэй холбогдоно. Тухайлбал: Видео тоглуулагч, интернет браузерууд гэх мэт. Системийнх нь хэрэглээний програм хангамжийг ажлуулахад шаардлагатай үйлдлийн систем, програмчлалын хэл гм.
ФЕЙСБҮҮК БОЛ ПЛАТФОРМ, АППЛЕКЕЙШН, ПРОГРАМ ХАНГАМЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СОНГОДОГ ЖИШЭЭ БОЛОХ ЮМ. ТА ВЭБ РҮҮ НЬ ОНЛАЙНААР НЭВТРЭН ОРОХ ЭСВЭЛ ГАР УТСАН ДЭЭР ТАТАЖ СУУЛГААД АПП-ЫГ АШИГЛАЖ БОЛНО. ФЕЙСБҮҮК НЬ МӨН БУСАД АППЛЕКЕЙШН-ЫН ХУВЬД ПЛАТФОРМ БОЛДОГ.
Вэб болон вэб апп-н ялгааг илүү дэлгэрэнгүй тайлбарлая.
Апплекейшн нь таны компьютор дээр ажиллах боломжтой ямар ч төрлийн програм юм. Үүнээс вэб апплекейшн нь вэб браузер ашигладагаараа ялгаатай байдаг. Үндсэн хэдэн ялгаа байдгийг энд дурдая:
1. Апплекейшн бол ерөнхийдөө суулгасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид exe өргөтгөлтэй файл гэж нэрлэдэг бөгөөд тухайн програмтай холбоотой эх файлууд энд хадгалагдсан байдаг. Вэб апплейкейшн бол ерөнхийдөө суулгах шаардлагагүй. Зөвхөн мэдээллүүдтэй танилцах, татах, хадгалах, ажиллах зориулалттай бөгөөд вэб браузер шаарддаг
2. Апплекейшн нь интернет холболтгүйгээр ажиллах боломжтой. Вэб апп нь заавал интернет холболт шаарддаг
3. Вэб апплекейшн нь контентийг байршуулах хост вэб серверийг шаарддаг.
4. Апплекейшны хувьд компьютер дээр суурилуулагдаж, компьютер руу хуулагддаг.
]]>
https://tech-news.mn/1585/feed/ 0
UI болон UX тухай | Tech-News.mn https://tech-news.mn/1548/ https://tech-news.mn/1548/#respond Wed, 12 May 2021 06:40:21 +0000 https://tech-news.mn/?p=1548
КОНТЕНТ ДИЗАЙН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГА, ХЭРЭГЛЭГЧИД ХАРАГДАХ БАЙДАЛ ХООРОНДЫН ТӨСТЭЙ БОЛОН ЯЛГААТАЙ ТАЛ НЬ ЮУ БАЙНА ВЭ?
Хэрэглэгчийн туршлага байхгүй, хэрэглэгчид харагдах байдал нь ямар нэгэн утга санаа, бодол, сэтгэмжгүй бүтээгдсэн амьгүй зүйл мэт. Хэрэглэгчид харагдах байдал байхгүй, хэрэглэгчийн туршлага нь хашлага байхгүй замаар туучих автозамын хөдөлгөөн мэт.
САЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХЭРЭГЛЭГЧДЭД ХАРАГДАХ БАЙДАЛД ҮНДЭСЛЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ. Өөрөөр хэлбэл Хэрэглэгчдэд харагдах байдал нь хэрэглэгчийн туршлагын нэг хэсэг. Энэ 2 нь хоёулаа зах зээлд бүтээгдэхүүнийг амжилттай байршуулах гол үндэс нь болдог.
USER EXPERIENCE DESIGN (UX) буюу ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГА. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хэрэглэгч хоорондын харилцан хамаарлыг бүрэн хангах таатай, ашиглахад хялбар боломж болон хэрэглээг хангах үйл явц юм. Тухайлбал: ТВ үзэхэд контентийн чанар, ТВ-н байршил, тавилгын зохицол, сэтгэл санааны төлөв байдал гээд тоймгүй олон зүйл нөлөөлнө. Энэ бол хэрэглэгчийн туршлага.
USER INTERFACE DESIGN (UI) буюу ХЭРЭГЛЭГЧИД ХАРАГДАХ БАЙДАЛ нь хэрэглэгч бүтээгдэхүүн үйлчилгээтэй харилцаа холбоо тогтоох, хандах нь илүү харах мэдрэх, мэдрэмж талаасаа. Тухайлбал: Хүн төхөөрөмж хоорондын харилцаагаар бүтээгдэхүүн, үйлчилгээний бүхий л боломжит мэдээлэл, давуу тал, хэрэглээг мэдрүүлэх шаардлага СОШИАЛ СУВГУУД дээр байршуулж буй компани, бизнес эрхлэгчидийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх танилцуулга БЭЛТГЭХЭЭС харагддаг. ХЭРЭГЛЭГЧИД ОЙЛГОМЖТОЙ /Үг үсэг, дүрсийн харьцаа, өнгө, фонт, хэмжээ гм/ байвал хэрэглэгч харилцаа холбоо тогтоох худалдан авалт хийхэд ШУУД нөлөөлөх боломжтой.
Хэт нуршуу үг хэллэг, тохиромжгүй зураг, дүрс зэрэг бизнесийнхээ стратеги, брэндтэй уялдуулаагүй постер, видео контент бэлтгэхээс өмнө хэрэглэгчийн туршлага болон хэрэглэгчид харагдах байдалд анхаарал хандуулах шаардлагатай юм шиг санагддаг.
]]>
https://tech-news.mn/1548/feed/ 0
Customer, Consumer, User, Subscriber, Client болон Partner хоорондын ялгаа https://tech-news.mn/1545/ https://tech-news.mn/1545/#respond Wed, 12 May 2021 06:21:26 +0000 https://tech-news.mn/?p=1545 CUSTOMER/ХАРИЛЦАГЧ – Таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байгаа хувь хүн, байгууллага. Өөрөөр хэлбэл таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад мөнгө төлсөн хүн. Магадгүй танайхаас чихэр худалдаж авлаа гэхэд хувь хүн өөртөө худалдаж авсан байж болно. Дэлгүүрийн эзэн дэлгүүртээ зарах гэж худалдаж авсан, компани ажилтнууддаа зориулан худалдаж авсан байж болно гэдгээс шалтгаалаад ХАРИЛЦАГЧИД НЬ өөрөөр илэрхийлэгдэж байна.
CONSUMER/ХЭРЭГЛЭГЧ–  нь таны бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэж байгаа хэн нэгэн бөгөөд таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгний худалдан авсан сүүг ууж байгаа хүн бол ХЭРЭГЛЭГЧ юм.
ТЭГЭХЭЭР ХАРИЛЦАГЧИД НЬ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДЭЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВДАГ БАЙХАД ХЭРЭГЛЭГЧИД НЬ БИЗНЕСҮҮДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭДЭГ БАЙХ НЬ ГЭХДЭЭ БИД АЛЬ АЛЬ ХАРИЛЦААНД ОРЖ Л БАЙДАГ.
USER нь илүү Consumer–тай утга ойр боловч онлайн үйлчилгээнд user, subscriber гэсэн хэллэгүүд түлхүү ашиглагддаг.
CLIENT нь Customer – тай утга ойролцоо боловч илүү мэргэжлийн үйлчилгээ авч байгаа хүмүүс, байгууллагуудад хамааралтай. Манайд ТҮНШҮҮД гэж нэрлээд байх шиг байдаг.
PARTNER НЬ МАНАЙД ХАМТРАН ЭЗЭМШИГЧИД, ОРОЛЦОГЧ ТАЛУУД ЗЭРЭГ УТГААР АШИГЛАГДАЖ БАЙНА. Голдуу шийдвэр гаргалт, хөрөнгө оруулалт дээр хамтрагчаар оролцож байгаа хүмүүс, байгууллагуудыг ойлгож болох юм.
]]>
https://tech-news.mn/1545/feed/ 0
Фейсбүүк пейж болон групп дээр хэрэглэгддэг үгсийн тайлбар | Tech-news.mn https://tech-news.mn/1270/ https://tech-news.mn/1270/#respond Thu, 29 Apr 2021 10:37:31 +0000 https://tech-news.mn/?p=1270
  1. Inbox-Пейж дээр хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг харах боломжтой
  2. Notifications-Пейж дээр like, share, comment бичсэн тохиолдолд мэдэгдэл ирснийг харуулна.
  3. Insights – Тухайн пейж сүүлийн 7 хоног, сар, улирлаар хэр хандалттай байсан, хандсан хэрэглэгчдэд хэрхэн хариу өгч байгаа зэрэг олон төрлийн тайлан мэдээ, дүн шинжилгээг харуулна.
  4. Publishing Tools – Нийтлэгдсэн болон нийтлэхээр төлөвлөсөн пост, видеог харж болно.
  5. Settings- Пейжийн үндсэн тохиргоо
  6. Country Restrictions -Нутаг дэвсгэрийн хязгаарлалт хийх
  7. News feed audience and visibility for posts-Зорилтот хэрэглэгчдэд хүргэх пост оруулахын тулд тухайн хэсгийг чекэлж өгнө.
  8. Age Restrictions- Насны хязгаарлалт хийх
  9. Page Moderation- Пейж дээр янз бүрийн таагүй мэдээлэл оруулахгүй үүднээс тухайн хэсэг дээр тохиргоо хийх боломжтой
  10. Post in multiple language-Олон төрлийн хэл дээр пост оруулах
  11. Comment Ranking – Комментийг чухлаар нь эрэмбэлэх
  12. Merge pages- Пейж нэгтгэх
  13. Remove Page-Пейж устгах. Админ эрхтэй хэрэглэгч хуудсыг устгана
  14. Messages-Пейж рүү хандсан хэрэглэгчдийн зурвас
  15. Edit page – Пейжийн темплейт болон табуудыг өөрчилж болно
ПЕЙЖИЙН ХАЖУУГИЙН ЦЭС
  1. About – Пейжийн талаарх мэдээлэл. Ямар үйлчилгээ эрхэлдэг, хаяг, байршил холбоо барих дугаар.
  2. Offers –Хэрэглэгчдээ санал болгож буй зүйлсээ оруулах.
  3. Privacy- Таны постыг хэн үзэх, хэнээс найзын хүсэлт хүлээн авах гэх мэт мэдээллийн тохиргоо хийгдэнэ.
  4. Blocking-Блок хийсэн пейж, мессеж, хүмүүсийн жагсаалт харагдана.
  5. Language –Хэлний тохиргоо
  6. Notification-Мэдэгдлийг хаах ,нээх
ФЕЙСБҮҮК ГРУПП
  1. Name your group- Группын нэр
  2. Add some people-Групптээ хүмүүс нэмэх
  3. Select privacy- Группээ хаалттай, нээлттэй байлгах нууцлалын сонголт
  4. Upload photo –Зураг оруулах
  5. Discussion- Санал хүсэлтээ солилцох пост оруулах
  6. Members- Группын гишүүд
  7. Manage group-Группыг удирдах
  8. Scheduled post-Төлөвлөгдсөн пост
  9. Member requests-Гишүүн болох хүсэлт
  10. Request notification-Мэдэгдэл авах
]]>
https://tech-news.mn/1270/feed/ 0