Технологийн мэдээ – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Fri, 28 Oct 2022 06:10:05 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Технологийн мэдээ – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 НАНО ТЕХНОЛОГИ ТҮҮНИЙ ҮР ШИМ https://tech-news.mn/5673/ https://tech-news.mn/5673/#respond Fri, 28 Oct 2022 06:10:05 +0000 https://tech-news.mn/?p=5673 Нано шинжлэх ухаан ба нанотехнологи нь хими, биологи, физик, материйн шинжлэх ухаанууд, инженерчлэл зэрэг шинжлэх ухааны бусад салбаруудад өргөн хэрэглэгддэг. Энэ нь 1–100 нанометрийн (10-9) асар жижиг хэмжээтэй зүйлсийг судалдаг шинжлэх ухааны салбар  юм.

Нанотехнологийн тухай анхны санал санаачлагыг 1959 онд Америкийн Физикийн Нийгэмлэгийн хурал дээр физикч Richard Feymann танилцуулж байжээ. Feymann өөрийн илтгэлдээ аливаа бодисыг атом молекулын түвшинд өөрчлөх асуудлыг хөндсөн аж. Түүнээс арваад жилийн дараа Японы профессор Норио Танигүчи хэт бичил нарийвчлалтай машинчлалын төсөл дээр ажиллаж байхдаа анх нанотехнологи гэдэг нэр томъёог хэрэглэсэн байна. Харин нанотехнологи хэмээх шинжлэх ухаан бодит утгаараа хөгжиж эхэлсэн үе нь 1981 он бөгөөд энэ нь электрон микроскопоор аливаа зүйлсийг атомын түвшинд хүртэл харах боломжтой болсон цагаас эхэлсэн ажээ.

Нэг нанометр гэдэг нь нэг метрийг тэрбум хуваасны нэгтэй дүйцэх өчүүхэн хэмжээс юм. Жишээ нь: Сонины нэг хуудас цаас 100,000 нанометрийн зузаантай байдаг.

Нанотехнологи нь тодорхой нэг атомын бүтцийг өндөр нарийвчлалтай судлах боломжийг олгодог. Ингэснээр хүн төрөлхтөн өндөр хатуулагтай, хөнгөн, химийн урвалж чанар идэвхитэй, идэвхигүй  зэрэг өөрийн хүссэн атомын загварчлалтай материалийг зохион бүтээх боломжтой болж байна.

НАНОТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ

Нанотехнологийн үр шимийг хамгийн их хүртэж байгаа салбар бол электроникийн салбар.

Транзистор, диод гэх мэт элементүүд нанометрийн хэмжээнд аль хэдийн оччихсон. Үүний ачаар нэг чипэнд оногдох элементүүдийн тоо ихэсч эдийн засгийн зардал буурснаар өнөөдөр хүн бүхэн ухаалаг гар утас, компьютер хэрэглэх боломж нь бүрдсэн байна. Түүнчлэн хавтгай дэлгэц, нугардаг дэлгэц зэрэг нь нанотехнологитой холбоотой. Мөн өөрийгөө цэвэрлэдэг бохирддоггүй, ямар нэгэн толбо тогтдоггүй, усанд нордоггүй материалыг нанотехнологиор гарган авна. Өөрөөр хэлбэл бохирдоггүй, цэвэрлэх шаардлагагүй даавуугаар хийсэн хувцас хийх боломжтой.

Өөр нэгэн салбар бол косметикийн салбар. Арьсыг тань үргэлж толигор, хөгшрүүлэхгүй байлгах гээд олон бүтээгдэхүүн гарч байгаа. Жишээ нь: Нарны тосонд титан болон цайрын оксидын нанопартикл агуулагддаг бөгөөд нарнаас ирсэн хэт ягаан туяаны энергийг ашиглан катализын урвал явуулан арьсыг хамгаалдаг юм.

Байгаль өөрөө туйлын гайхамшигтай бүтээл. Нанотехнологи бол хүний бүтээсэн зохиомол зүйл огтоос биш. Угаасаа байгальд оршсоор л байсан зүйл юм.

]]>
https://tech-news.mn/5673/feed/ 0
IPHONE УТАСНЫ УРД БА ХОЙД КАМЕРААР НЭГЭН ЗЭРЭГ БИЧЛЭГ ХИЙХ БОЛОМЖ ОЛГОДОГ АППЛЕКЕЙШН https://tech-news.mn/5292/ https://tech-news.mn/5292/#respond Sun, 10 Apr 2022 08:23:24 +0000 https://tech-news.mn/?p=5292 Орчин үеийн ухаалаг гар утаснууд хэд, хэдэн камертай болсон ч хүмүүс тэдгээр камеруудыг зөвхөн нэг нэгээр нь ээлж дараалан ашиглах боломжтой байдаг. Тэгвэл Filmic Pro компанийн зохион бүтээсэн Doubletake нэртэй апп нь нэгэн зэрэг хоёр буюу урд ба хойд камераар бичлэг хийх боломжтой

Doubletake аппыг ашиглахын тулд Selfie, Ultra, Ultra Wide, Telephotо зэрэг камеруудаас сонголтоо хийх бөгөөд үүний дараа та бичлэгүүдээ дэлгэц дээр хэрхэн харагдахыг (хуваагдаж харагдана) сонгон бичлэгээ хийнэ.

Энэ апплекейшн нь зөвхөн iOS 13 үйлдлийн системд танилцуулагдсан.

Мөн тус апплекейшныг зөвхөн iPhone 11 Pro Max, 11 Pro, 11, XS Max, XS ба XR загварын ухаалаг утасны эзэд ашиглах боломжтой.

Апплекейшныг зохион бүтээсэн Filmic Pro компани нь мэргэжлийн кино найруулагчид дунд алдартай юм. Тухайлбал Шон Бэйкер Tangerine киногоо iPhone 5S загварын ухаалаг утас болон Filmic Pro аппыг ашиглан бүтээсэн байдаг.

]]>
https://tech-news.mn/5292/feed/ 0
Ах дүү хоёр криптовалют олборлож, сард 30 мянган долларын орлоготой бизнес босгожээ https://tech-news.mn/4442/ https://tech-news.mn/4442/#respond Sat, 04 Sep 2021 01:02:43 +0000 https://tech-news.mn/?p=4442 АНУ-ын Техас мужийн Фриско хотод амьдардаг ах дүүс болох Ишан, Ааня нар зуны амралтаараа криптовалютын олборлолт хийж, сард 30 мянган ам.долларын орлоготой бизнес болгон өргөжүүлжээ.Америкийн CNBC сувагт өгсөн ярилцлагадаа 14 настай Ишан Такур Дүү бид хоёр зуны амралтаараа технологийн талаар шинэ зүйлс сурч, мэдэхийн зэрэгцээ өөрсдийн хүчээр бага хэмжээний мөнгө олох зорилгоор энэ ажлаа эхлүүлсэн гэж ярьжээ.

Улмаар ах дүү хоёр криптовалютын зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй Bitcoin, Ethereum болон топ 100-д багтдаг Ravencoin гэх гурван криптовалютыг олборлохоор шийдсэн байна. Гэхдээ ах дүүс бизнесээ эхлүүлэхээс өмнө олборлолт хэрхэн хийхийг сурч, техник хангамжаа бүрдүүлэх шаардлагатай болсон аж.

Дунд сургуулийн сурагчид төдийгүй програм хангамжийн инженерүүдийн хувьд ч Bitcoin, Ethereum зэрэг криптовалютын гүйлгээг задлах, баталгаажуулах зэрэг нь амаргүй ажил байдаг бөгөөд өндөр хүчин чадалтай техник хангамж шаарддаг. Тэгвэл ах дүү хоёр олборлолт, гүйлгээ хийх аргыг YouTube-ийн бичлэгүүдээс хялбархан сурсан бөгөөд Ишан өөрийнхөө видео тоглоомд зориулсан Alienware компьютерын график картыг олборлолтдоо хөрөнгө оруулсан байна.

Ишан Такур криптовалют олборлолтын талаар Крипто олборлолт хийх нь алт болон бусад байгалийн баялгийг олборлохтой яг адил. Уурхайд хүрз, хүнд тоног төхөөрөмж ашигладаг бол крипто олборлоход компьютер л шаардлагатай. Бид зуны амралтаа компьютер тоглож өнгөрөөж болох байсан. Гэхдээ чөлөөт цагаа технологийн талаар сурч мэдэхэд зориулж байгааг эцэг эх маань ч дэмжсэн гэсэн юм.

Түүнчлэн ах дүү хоёр бизнесээ албан ёсны байлгах үүднээс өнгөрөгч дөрөвдүгээр сард Flifer Technologies гэх хамтарсан компанийг үүсгэн байгуулжээ. Мөн эцэг эх нь зөвхөн компанийн бүртгэлийн асуудалд л тэдэнд тусалсан бөгөөд бусад бүх зүйлсийг өөрсдөө бие даан хийсэн байна.

Ишан зуны амралтаараа хийсэн орлогынхоо талаар Бид эхний өдрөө 3 ам.доллар олсон. Энэ нь бид хоёрт маш их урам өгсөн. Тэгээд ааваасаа мөнгө зээлж, нэмж процессорууд худалдан авсан. Ингээд эхний сардаа 1000 ам.долларын орлого олсон. Тухайн үед бид хоёр зөвхөн Ethereum олборлож байсан. Манай орлого нэмэгдсээр байсан бөгөөд бид мөнгөө техник хангамждаа хөрөнгө оруулж, Antminer болон Nvidia RTX 3080-Ti график карт худалдаж авсан. Ингээд долдугаар сараас Bitcoin, Ravencoin олборлож эхэлсэн. Бид секундэд 10 тэрбум гаруй Ethereum алгоритмыг боловсруулах хүчин чадалтай болсон. Одоогийн техникийн хүчин чадлаас харахад бид ирэх сард 36 мянган ам.долларын орлого олох төлөвтэй байна гэсэн байна.

Криптовалют олборлох тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй байдгаас гадна эрчим хүчний асар их хэрэглээ шаарддаг. Тухайлбал, крипто олборлолтод хамгийн түгээмэл ашиглагддаг Nvidia RTX 3090 график карт ойролцоогоор 2500-3000 ам.долларын үнэтэй байдаг.

Мөн ах дүү хоёр өөрсдийн бизнесээ байгаль орчинд хор хөнөөлгүй байлгах зорилгоор олборлолтод шаардлагатай бүх эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн бөгөөд Техас мужийн Даллас хотод дата төв түрээсэлж, серверүүдээ нүүлгэсэн байна. Учир нь криптовалютыг гэрийн нөхцөлд олборлох нь дуу чимээ ихтэйгээс гадна серверүүд асар их халдаг. Тиймээс том хэмжээний олборлогчид ихэвчлэн зориулалтын орчин, агааржуулалт, хөргөлтийн систем бүхий дата төвүүдэд төхөөрөмжүүдээ байршуулж, үйл ажиллагааг нь мэргэжлийн хүмүүст даатгадаг.

Тэгвэл Ишан болон Ааня нар дата төвийн түрээс болон эрчим хүчний зардалд сард ойролцоогоор 3000 ам.доллар төлж байгаа бөгөөд шинэ төхөөрөмжүүдээ турших ажлыг гаражд хийж байгаа аж.

Тэд анх зөвхөн зуны амралтаараа крипто олборлолт хийхээр төлөвлөж байсан ч бизнес нь өргөжсөн тул хичээлийнхээ хажуугаар олборлолтоо үргэлжлүүлэн хийхээр шийдсэн байна. Энэ талаар 9 настай Ааня Такур Ах бид хоёр бизнесээрээ ирээдүйн коллежийн төлбөрөө олно гэж найдаж байгаа гэсэн юм. Бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч тэрээр ирээдүйд Нью-Йоркийн эх сургуульд сурч, эмч болохыг мөрөөддөг гэжээ. Харин 14 настай Ишан Такур энэ жил ахлах сургуульд орж байгаа бөгөөд ирээдүйд Пенсильваны их сургуульд суралцаж, мөн эмч болохыг зорьж байгаа аж.

Эх сурвалж: CNBC

]]>
https://tech-news.mn/4442/feed/ 0
БНХАУ албан ёсоор жолооны дижитал үнэмлэх олгож эхэллээ https://tech-news.mn/4448/ https://tech-news.mn/4448/#respond Sat, 04 Sep 2021 00:58:44 +0000 https://tech-news.mn/?p=4448 Олон нийтийн аюулгүй байдлын яамны харьяа зам тээвэр зохицуулалтын хэлтсийн мэдээлж байгаагаар лхагва гарагт жолооны дижитал үнэмлэх албан ёсоор хэрэглээнд нэвтэрчээ. Хэрэглээнд нэвтэрсэн даруй тус хэлтсээс 2.72 сая жолоочид дижитал үнэмлэхийг гардуулсан байна.

Улмаар БНХАУ-ын нийт 28 хот тус үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлэх болсон анхдагчид болжээ. Тэдгээр 28 хотод Бээжин, Шанхай, Гуанжоу, Шиан зэрэг хотууд багтсан байна.

Өмнө нь зургадугаар сарын 1-ний өдөр Тияньжин, Ченду, Сужоу зэрэг хотуудад нийт 1.95 сая хүнд тус үнэмлэхийг олгоод байжээ.

Тийнхүү энэ сарын 1-ний өдрөөс БНХАУ-д жолооны дижитал үнэмлэх албан ёсоор хэрэглээнд нэвтрээд байна.

Эх сурвалж: Xinhua

]]>
https://tech-news.mn/4448/feed/ 0
Амазон энэ жилдээ багтаж өөрийн брендийн зурагтыг худалдаанд гаргана https://tech-news.mn/4447/ https://tech-news.mn/4447/#respond Sat, 04 Sep 2021 00:54:18 +0000 https://tech-news.mn/?p=4447 Insider мэдээллийн сувгаас мэдээлж байгаагаар онлайн худалдаа эрхлэгч алдарт бренд Амазон аравдугаар сар гэхэд өөрийн брендийн зурагтыг АНУ даяар худалдаанд гаргах гэнэ.

Тус зурагтыг бүтээх төсөл нь сүүлийн хоёр жилийн турш хэрэгжсэн бөгөөд Kindle, Echo дуу өсгөгч зэргийн загварыг гаргаж байсан R&D, Lab126, Amazon Devices зэрэг компаниуд ажилласан байна.

Гэвч зурагтыг бүтээхэд өөр нэгэн компани хамтарсан нь зурагт, цахилгаан бараа үйлдвэрлэн борлуулдаг TCL юм.

Учир нь Амазоны харьяа баг өөр нэгэн зурагтын төсөл дээр ажиллаж байгаа ажээ. Одоогоор тус зурагтын тухайд тодорхой мэдээлэл үгүй юм.

Хэдийгээр TCL компанитай хамтрах ч зурагт нь Алексагийн тусламжтай ажиллах гэнэ.

Амазон зах зээлд аль хэдийн өөрсдийн гэсэн Fire TV зурагтыг борлуулдаг ч тус зурагт нь үйлдвэрлэгч компанийнхаа бренд нэрийн дор худалдаалагддаг байна.

Тэгвэл Амазоны одоо үйлдвэрлэж байгаа зурагтууд нь Амазон брендийн нэр дор үйлдвэрлэгдэх ажээ.

Эх сурвалж: EnGadget

]]>
https://tech-news.mn/4447/feed/ 0
iPhone 13 хиймэл дагуулын холбоо дэмжинэ https://tech-news.mn/4423/ https://tech-news.mn/4423/#respond Thu, 02 Sep 2021 07:46:09 +0000 https://tech-news.mn/?p=4423 Apple компанийн аналист Куо Мин Чи шинэ загварын iPhone 13 утас тусгайлан өөрчилсөн үндсэн долгионы чипийн тусламжтайгаар хиймэл дагуулын холбоо дэмжих гэнэ.

Apple компанийн хөрөнгө оруулагч нартаа илгээсэн захидалд Куо Мин Чи загварын утсанд ашиглаж магадгүй Qualcomm X60 гэх үндсэн долгион чипийг бага тойргийн замын хиймэл дагуулын холбоо дэмжихийг хэлжээ. Хэрэв Apple тус компанитай хамтарч ажиллавал тухайн утсыг ашиглах хүмүүс сүлжээ тасалддаг газруудад ч утсаар ярьж, зурвас илгээж болох юм.

Хиймэл дагуулын утасны хамгийн гол давуу тал бол үүрэн телефоны сүлжээнээс үл хамааран илүү олон цэгт дуудлага хийж болоход оршино.

Одоогийн байдлаар Apple компанийг iPhone 13, iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max, iPhone 13 mini гэсэн нийт 4 загвар гаргана гэж тооцоод байгаа юм.

Эх сурвалж: Indian Express

]]>
https://tech-news.mn/4423/feed/ 0
3D технологиор бүтээсэн шинэ гүүрийг Нидерландын хааны хатан роботтой хамт нээжээ https://tech-news.mn/3494/ https://tech-news.mn/3494/#respond Tue, 27 Jul 2021 01:43:28 +0000 https://tech-news.mn/?p=3494 Нидерландын нийслэл Амстердам хотын улаан дэнлүүний гудамж байдаг алдартай дүүрэгт 3D технологиор бүтээсэн явган хүний гүүрний өвөрмөц нээлтийн ажиллагаа болжээ.

Гүүрийг нээх ажиллагаанд тус улсын хааны хатан Максима оролцсон байна. Нээлтийн туузыг хайчлах ёслол өвөрмөц хэлбэрээр зохион байгуулагджээ.

Хатан удирдлагын ногоон товчийг дарахад хүн дүрстэй робот туузыг хайчилж, гүүрийг нээсэн байна.

Гүүрийг бүтээсэн MX3D компанийн захирал Тим Гюртенс “Хэрвээ маш өвөрмөц, гоёмсог гүүртэй болохыг хүсвэл хэвлэх шинэ аргыг ашиглаж болохоор боллоо. Энэ нь зардлыг бууруулаад зогсохгүй архитекторууд, дизайнеруудад цоо шинээр сэтгэж, ажиллах боломж олгож байна” гэж нээлтийн үеэр хэлжээ.

6 тоннын жинтэй уг байгууламжид мэдрэгчүүд байрлуулсан бөгөөд Лондон хотын Империал Коллежийн судлаачид ачаалал, нөхцөл байдлыг нь алсаас тогтмол хянаж байх гэнэ.

3D хэвлэгчээр бүтээсэн гүүрийг өмнө нь ашиглагдаж байсан гүүрийг засварлаж дуусах хүртэл буюу хоёр жилийн хугацаанд ашиглах ажээ.

Амстердам хотын зөвлөлийн дарга Мика Мос шинэ гүүр нь зугаацаж, цэнгэхээр ирдэг жуулчдаас өөр, уран барилга, дизайн сонирхдог шинэ төрлийн жуулчдыг татна гэдэгт итгэлтэй байгаагаа нээлтийн үеэр хэлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

]]>
https://tech-news.mn/3494/feed/ 0
Марк Цукербэрг Фейсбүүкийг “metaverse” компани болгох төлөвлөгөөтэй https://tech-news.mn/3491/ https://tech-news.mn/3491/#respond Tue, 27 Jul 2021 01:40:09 +0000 https://tech-news.mn/?p=3491 Саяхан хэвлэлд ярихдаа Фейсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербэрг одоогийн сошиал медиа компанийг ирээдүйд “metaverse” компани болгох төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.

‘’Metaverse” нь бодит болон хиймэл орчныг бүхэлд нь хамруулсан 3D интернэт сүлжээг хэлдэг.

Тухайлбал өнөөдрийн зарим видео тоглоомууд, виртуал бодит байдлын (VR) үйлчилгээнүүд үүний эхлэл юм. Мэргэжилтнүүд “Metaverse”-ийг эцэстээ интернэтийн дараачийн залгамжлагч болох ирээдүйтэй гэж үздэг байна.

Фейсбүүк компани VR технологид нэлээд хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байгаа.

Тус компанийн хэрэгжүүлж байгаа Facebook Horizon төсөл нь энэ салбарт хамгийн ойр чиглэсэн үйл ажиллагаа юм.

Закербэрг ярилцлагадаа компани нь “infinite office” хэмээх шинэ төсөл дээр ажиллаж байгааг мэдээлжээ. Хаана байгаагаасаа үл хамааран VR төхөөрөмжийн тусламжтай өөрийн ажиллах орчныг бүрдүүлэх нь энэ төслийн гол зорилт юм байна.

“Орон зайг хавтгай болгосноор хүмүүст маш их боломж нээгдэнэ. Ойрын 5-10 жилийн хугацаанд компаниудын тал нь хүмүүсээ зайнаас ажиллуулдаг болно гэж би төсөөлж байна” гэж Цукербэрг ярьжээ.

Эх сурвалж: Techinsider

]]>
https://tech-news.mn/3491/feed/ 0
Жефф Безос НАСА-гийн алдагдлыг нөхөж, оронд нь сарны хөтөлбөрийн гэрээ байгуулах санал тавьжээ https://tech-news.mn/3486/ https://tech-news.mn/3486/#respond Tue, 27 Jul 2021 01:30:18 +0000 https://tech-news.mn/?p=3486 Amazon болон Blue Origin компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Безос АНУ-ын Үндэсний нисэхийн удирдлага болон сансар судлалын НАСА агентлагийн төсвийн алдагдлыг санхүүжүүлж, оронд нь саран дээр буух төхөөрөмж бүтээх Artemis хөтөлбөрийн гэрээ байгуулах санал тавьжээ.НАСА-гийн захирал Билл Нельсонд хандан бичсэн энэхүү мэдэгдэл Blue Origin компанийн сайтад нийтлэгдсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард НАСА Илон Масктай 2,9 тэрбум долларын гэрээ байгуулж, Безосын Blue Origin компанийн саналд татгалзжээ.

НАСА төсвийн алдагдлын улмаас ганцхан компанитай гэрээ байгуулах боломжтой байсан аж. Тус агентлаг саран дээр газардах систем боловсруулахад Конгрессоос 3,3 тэрбум доллар хүссэн ч 850 сая долларын санхүүжилт авч чаджээ.

Саран дээр буух систем боловсруулснаар 2024 оны эхэн гэхэд сансрын нисгэгчдийг сарны гадаргууд буулгах юм байна.

Эх сурвалж: ВВС

]]>
https://tech-news.mn/3486/feed/ 0
КОД БИЧИХ ОХИДЫН ХӨТӨЛБӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ | Tech-News.mn https://tech-news.mn/2571/ https://tech-news.mn/2571/#respond Fri, 18 Jun 2021 09:05:58 +0000 https://tech-news.mn/?p=2571 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” өнөөдөр /2021.06.18/ нээлтээ хийлээ.

Хөтөлбөрт нийт 2100 гаруй охин Монгол орны өнцөг булан бүрээс бүртгүүлснээс 21 аймаг 9 дүүргээс 30 охин шалгарсан юм. Эдгээр 30 охин ирэх найман долоо хоногийн туршид веб хөгжүүлэгч болоход шаардагдах үндсэн чадварыг олж авах бөгөөд алгоритм ба кодчилол, веб, мобайл программуудыг эзэмшиж, сурсан мэдсэн зүйлийнхээ дагуу эх загвар бүтээх юм.

Тус хөтөлбөрийн сургалтыг БШУЯ болон МУИС-ийн эрдэмтэн, багш нар хариуцан ажиллаж байгаа бол Хаан банк сан, Голомт банк, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Faro сургалтын төв, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Goldman Sachs зэрэг байгуулагууд мэдээллийн технологийн салбар дахь хүний нөөцийг бэлдэх,тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг олноор бий болгох зорилгынхоо хүрээнд хамтарч ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын Х.Ганхуяг нар сонгогдсон тойргийнхоо охидын боловсролд анхаарал хандуулж, дээрх хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүллээ.

XXI зуунд бичиг үсэг тайлагдсан байдлыг код хэмээн дэлхий нийтээрээ үзэх болсон энэ үед технологийн зөвхөн хэрэглэгч байх биш тухайн технолои хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлж байгааг дэлхий нийт онцолж байна. Өөрөөр хэлбэл, хуульч, эмч, улстөрчид бүгд алгоритм гэж юу болохыг мэддэг, интернэт хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарч байна. Иймээс компьютерийн шинжлэх ухааныг хүүхдэд багаас нь заах нь чухал гэдгийг хөгжингүй орнууд анхаарч, ажил хэрэг болгож эхэлжээ.

Харин манай улсад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Код бичих охидын хөтөлбөрийг санаачилж, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, тэр дундаа охидод код бичих боловсрол олгох замаар бүс нутгийн тоон хуваагдлыг арилгах, салбарын жендерийн тэгш бус байдлыг бууруулах, салбарын хүний нөөц, тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх, технологийн салбарт хөдөө орон нутгийн охид, бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ.

Код бичих сурснаар хүүхэд цэгцтэй логиктой сэтгэх, томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой ажээ.

Эх Сурвалж: ikon.mn

]]>
https://tech-news.mn/2571/feed/ 0