Сошиал Медиа сувгууд – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Sun, 10 Oct 2021 04:09:11 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Сошиал Медиа сувгууд – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Твиттерт 10 мянгаас дээш дагагчтай хэрэглэгчид мөнгө олох боломжтой болжээ https://tech-news.mn/4441/ https://tech-news.mn/4441/#respond Sat, 04 Sep 2021 00:47:45 +0000 https://tech-news.mn/?p=4441 Цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч Твиттер компани лхагва гаригт өөрийн платформд Super Follows үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.

Ингэснээр Твиттерийн хэрэглэгчид өөрийн дагагчдаас орлого олох боломжтой болж байгаа юм. Гэвч энэхүү шинэ цэс нь зөвхөн 10 мянгаас дээш дагагчтай хэрэглэгчдэд нээгдэх бөгөөд “Supper Follows”-г идэвхэжсэн жиргээг зөвхөн Subscribe хийсэн буюу төлбөр төлсөн хэрэглэгчид унших боломжтой аж. Улмаар Monetization хийсэн хэрэглэгч өөрийн жиргээний уншилтын орлогын тодорхой хувиас мөнгө олох юм.

Мөн Super Follows үйлчилгээ одоогоор зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн бөгөөд багадаа 10 мянган дагагчтай хэрэглэгчид сүүлийн 30 хоногийн турш дор хаяж 25 удаа жиргээ хийсэн байх, 18 нас хүрсэн байх гэх гол шалгууруудыг хангах шаардлагатай.

АНУ-ын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дотоод журмаараа өөрсдийн сэтгүүлчдээ энэ төрлийн аргаар мөнгө олохыг хориглосон байдаг.

Эх сурвалж: CNBC

]]>
https://tech-news.mn/4441/feed/ 0
ТикТок хэрэглэгчид аппликейшнээрээ дамжуулан худалдан авалт хийдэг болно https://tech-news.mn/4377/ https://tech-news.mn/4377/#respond Mon, 30 Aug 2021 00:34:36 +0000 https://tech-news.mn/?p=4377 ТикТок аппликейшний зүгээс нэгэн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь хэрэглэгчдийг аппликейшнээрээ дамжуулан худалдан авалт хийх боломжоор хангах гэнэ.

Аппликейшний одоогийн хувилбарт нь худалдан авалтыг зөвхөн зар сурталчилгаагаар дамжуулан гүйцэтгэж байгаа бол тус нэмэлт өөрчлөлт орсноор хэрэглэгчид аппликейшнээсээ шууд сонирхсон бараа, бүтээгдэхүүнийхээ онлайн дэлгүүрт зочлох боломжтой болох ажээ.

Одоогийн байдлаар нэмэлт өөрчлөлт нь туршилтын шатандаа явж байгаа бөгөөд хэрэглээнд нэвтрэхдээ АНУ, Их Британи, Канад гэх улсуудад ашиглалтад орж эхлэх юм. Тийнхүү дараа саруудад нь өөр олон улсад нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

ТикТокын зүгээс тус нэмэлт өөрчлөлтийг оруулахын тулд Shopify гэх и-худалдааны компанитай хамтрах болсон ба аль хэдийн гэрээгээ хийчихсэн байгаа юм.

Эх сурвалж: AP News

]]>
https://tech-news.mn/4377/feed/ 0
Google, Facebook компаниуд далай доогуур татсан кабелиар Азийн орнуудыг интернэтэд холбох төлөвлөгөөгөө танилцуулав https://tech-news.mn/4331/ https://tech-news.mn/4331/#respond Sun, 29 Aug 2021 07:48:51 +0000 https://tech-news.mn/?p=4331 Даваа гарагт Google, Facebook компаниуд Гуам арал, Япон, Филиппин, Тайвань, Индонез, Сингапурыг далай доогуур татсан кабелиар интернэтэд холбох шинэ төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Apricot нэртэй энэхүү төслийн хүрээнд 12,000 км урт кабель татаж, 2024 онд ашиглалтад оруулах юм байна.

Шинэ төсөл өмнөхөөсөө илүү найдвартай, хурдан, багтаамжтай, тасралтгүй интернэт холболтыг Ази, Номхон далайн бүс нутагт хүргэнэ гэж Фэйсбүүк компанийн инженерийн албаны захирал Нико Ройрих мэдэгдэлдээ өгүүлжээ.

Тус хоёр компани Калифорнийг Хонг Конгтой далай доогуур татсан кабелиар холбох төслөө энэ жил зогсоосон нь АНУ-Хятадын улс төрийн маргаан зөрчилтэй холбоотой байв.

Даваа гарагт бас Фэйсбүүк компани далай доогуур татсан кабелийн сүлжээндээ Африк тивийн дөрвөн улсыг нэмж холбох болсноо зарласан юм.

Үүнд Сейшелийн арлууд, Коморын арлууд, Ангол, Нигери улсууд хамрагдах болсон байна.

Шинэ улсуудыг холбох ажлыг Alcatel Submarine Networks компани гүйцэтгэхээр шалгарчээ.

Далай доогуур татсан кабелийн сүлжээ нь өнөөдөр дэлхийн нийт дата урсгалын 99 хувийг дамжуулдаг гэдэг.

АНУ-ын технологийн аварга компаниуд Ази болон Африкийн өсөн нэмэгдэж буй зах зээлүүдэд үйлчилгээгээ хүргэх дэд бүтцийг ийнхүү өргөтгөсөөр байна.

Эх сурвалж: AFP

]]>
https://tech-news.mn/4331/feed/ 0
Твиттерийн алгоритм туранхай, залуу, цайвар царайтай хүнийг илүүд үздэгийг илрүүлжээ https://tech-news.mn/4337/ https://tech-news.mn/4337/#respond Sun, 29 Aug 2021 07:39:46 +0000 https://tech-news.mn/?p=4337 Дэлхийн томоохон сошиал платформ болох Твиттер компани өөрийн зураг тасдах алгоритм нь хүмүүсийг арьсны өнгө, царай зүсээр ялгаварладаг эсэхийг шалгуулах уралдааныг хөгжүүлэгчийн дунд зарлаж байв.

Өчигдөр уг уралдааны ялагч тодорч, $3,500-ын шагнал авсан байна.

Твиттерийн постод агуулагдсан зургийг бүтэн нээж хараагүй үед багасгасан хувилбарыг үзүүлдэг. Ингэхдээ хиймэл оюунд тулгуурласан тусгай алгоритмын тусламжтай тухайн зургийн гол, сонирхолтой хэсгийг тасдаж харуулдаг юм.

Энэ оны эхээр Твиттер компанийн алгоритм зурагт дүрслэгдсэн хүмүүсийн царайг онцлохдоо ялгавартай ханддаг гэсэн шүүмжлэл яригдаж эхэлсэн байна. Бүр цагаан өнгийн нохойг хар нохойноос илүүд үзэж байгааг гомдоллож байв.

Тухайн үед Твиттер компани алгоритмаа өөрөө шалгаад ялгаварлан гадуурхалт маш бага хэмжээнд илэрсэн тухай мэдээлж байжээ. Гэвч энэ дүгнэлт нийгмийн бухимдлыг дараагүй тул алгоритмын алдааг илрүүлэх уралдааныг хөгжүүлэгчдийн дунд зарласан юм.

Уралдаанд түрүүлсэн хөгжүүлэгч нь Швейцарийн EFPL их сургуулийн төгсөх курсын оюутан Богдан Кулыныч болжээ. Түүний дүгнэлтээр Твиттерийн алгоритм үнэхээр залуу, туранхай нүүртэй, цайвар арьстай хүний зургийг илүү онцолж байсан гэнэ.

Уралдааны дэд байранд орсон Канадын Halt AI стартап Твиттерийн алгоритм хөгшин настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зурагт ялгавартай ханддагийг илрүүлжээ.

Гуравдугаар байрт орсон судлаач Твиттерийн алгоритм англи хэл дээр бичигдсэн текстийг араб хэл дээр бичигдсэн текстээс илүү онцолж байгааг илрүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

]]>
https://tech-news.mn/4337/feed/ 0
YouTube компани хамгийн олон үзэлттэй богино видео бүтээгчдэд сарын $10,000 хүртэл урамшуулал олгож эхэлнэ https://tech-news.mn/3732/ https://tech-news.mn/3732/#respond Sat, 07 Aug 2021 07:41:04 +0000 https://tech-news.mn/?p=3732 Ирэх долоо хоногоос YouTube компани богино видео бүтээгчдийг урамшуулах “Shorts Fund” нэртэй $100 саяын хөтөлбөрөө эхлүүлэхээр болжээ.

Тус компани ТикТок сошиал платформтой өрсөлдөх зорилгоор Shorts нэртэй богино хэмжээний видео түгээх үйлчилгээгээ энэ онд нэвтрүүлсэн юм.

Шинэ үйлчилгээнийхээ хүрээг тэлэхийн тулд сар бүр хамгийн олон үзэгчтэй видео бүтээсэн хэрэглэгчдийг $100-аас $10,000 хүртэл мөнгөн шагналаар урамшуулах болжээ.

Хэрвээ урамшуулал авах шаардлагыг хангасан бол тухайн хэрэглэгчийн YouTube аппликэйшнд хэр хэмжээний мөнгө авахаар болсон, яаж авах зэргийг мэдээлэх юм байна.

Шалгарсан хэрэглэгч тухайн сарынхаа 25-ны дотор мөнгөө авахгүй бол цуцлагдах ажээ.

Мэдээж видео бүтээгчид нь бусдын контентыг хуулбарлаагүй байх, зохиогчийн эрх зөрчөөгүй байх, видео нь гуравдагч этгээдийн лого, тэмдэггүй байх зэрэг шаардлага тавигдах гэнэ.

Мөн 13-аас дээш настай байх, АНУ, Их Британи зэрэг Shorts үйлчилгээ албан ёсоор нэвтэрсэн орны иргэд байх ёстой ажээ.

Shorts үйлчилгээг YouTube аппликэйшний Shorts товчноос олж хэрэглэх боломжтой.

Ажиллагаа нь ТикТок үйлчилгээтэй тун төстэй юм байна. Анх энэ оны нэгдүгээр сард АНУ-ын зах зээлд нэвтэрч байсан Shorts үйлчилгээний хэрэглэгчийн тоо өнгөрсөн хагас жилийн хугацаанд 514 хувиар, видео сан нь 169 хувиар өссөн тухай YouTube компани мэдээлжээ.

Эх сурвалж: ikon.mn

]]>
https://tech-news.mn/3732/feed/ 0
Сонирхолтой, хөгжилтэй TikTok апплекейшны тухай https://tech-news.mn/2868/ https://tech-news.mn/2868/#respond Fri, 02 Jul 2021 03:25:00 +0000 https://tech-news.mn/?p=2868 Bytedance компанийг 2011 онд Чжан Имин хэмээх хятадын программист үүсгэн байгуулсан бөгөөд 16.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөрөө Forbes-ийн 70 дугаарт жагсдаг.

2016 онд тус компани нь бүжиг, хөгжмийн аяны тусламжтайгаар жижигхэн видео контент хийх зориулалттай Douyin аппликейшнийг зохион бүтээсэн. Гэхдээ Douyin аппликейшн нь Musical.ly апплекейшныг хуулбарласан хэмээн шүүмжлэлд өртөөд байсан билээ.

Musical.ly аппликейшныг Facebook, Walt Disney зэрэг компаниуд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан удаатай.

2018 оны наймдугаар сард Bytedance компани нь Musical.ly апп-ний нэрийг Tik Tok болгон өөрчилсөн нь маш олон хэрэглэгчдэд хүрчээ. Тэр тусмаа АНУ, Энэтхэг, Япон болон Зүүн-Өмнөд Азийнхан тус апплейкейшныг илүүтэй ашигладаг гэсэн судалгаа байна. Үүнээс гадна Bytedance компани IPO гаргах гэж байгаа талаар Financial Times мэдээлж байв. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд тус компани нь японы харилцаа холбооны холдинг болох SoftBank-аас гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авчээ.

“TikTok” ийнхүү богино хугацаанд олон сая хэрэглэгчтэй болсон шалтгаан нь шинэ содон байдал, хөгжилтэй функцууд, хэрэглэгчдийн бодит оролцоо зэрэг нь ихээхэн нөлөөлсөн аж.

ТikTok-н онцлог давуу тал

Дуртай дууныхаа клипэнд өөрөө тоглох боломжийг олгодог. Хэрэглэгчдэд өөрийн хүссэн дууг сонгох өргөн сонголттой бөгөөд хэрвээ хүсвэл та зүгээр л дууны цомгоосоо чирээд оруулчих боломжтой. Нэг удаагийн бичлэг хамгийн уртдаа 60 секунд үргэлжлэх нь богинод тооцогдохгүй. Үнэндээ маш олон зүйлийг хийж амжуулж болно гээч.

Анх удаа туршиж үзэж буй хүний хувьд видео засварлах гэж олон апплекейшн татаж байснаас богино хэмжээний видеог үүгээр хийвэл илүү сонирхолтой, бас хялбар. Мөн эффектийн олон төрөлтэй.
Өмнө нь хийсэн видеогоо оруулаад янзлахад ямар ч асуудалгүй, илүү хурдан эсвэл бүр удаан болгосон ч болно. Ер нь богино хэмжээний бичлэгтэй Фэйсбүүк л гэсэн үг.

ТikTok-н сул тал

Уг аппаар видео хийгээд зөвхөн нийтэлсний дараа л бусадтай хуваалцах, эсвэл утсандаа татах боломжтойг сул тал гэж тооцвол бусдаар бол сонирхолтой, хөгжилтэй.

]]>
https://tech-news.mn/2868/feed/ 0
ЛИНКЕДИН ДЭЭР ЗАР СУРТАЛЧИЛГАА ХИЙХ | Tech-News.mn https://tech-news.mn/1772/ https://tech-news.mn/1772/#respond Fri, 21 May 2021 03:34:13 +0000 https://tech-news.mn/?p=1772
Линкединд зар сурталчилгаа хийхийн тулд үндсэн хэдэн зарчмыг баримтална.
1) Хялбар үр дүнтэй зар үүсгэх – Та зар сурталчилгаагаа үр дүнтэй байлгахын тулд линкедины зар сурталчилгааны төрлүүдээс зорилгодоо нийцүүлэн сонгох хэрэгтэй. Тухайлбал Sponsored In mail төрлийг бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулахад ашиглаж болно.
2) Зорилтот хэрэглэгчидээ зөв оновчлох- 500 сая гаруй идэвхтэй хэрэглэгчдээс өөрийн зорилтот хэрэглэгчидээ компанийн нэр, ажилтны тоо, хүйс, нас, боловсрол, туршлага, ур чадвар, дагагчид гэх мэт төрлөөр ангилан оновчлох боломжтой. Ингэснээр таны зар сурталчилгаа яг хэрэгтэй хүндээ хүрч очиж чадах юм.
3) Зар сурталчилгааны төсөв, зардлаа хянах – Линкедин зорилтот хэрэглэгчид тань тохирох төлбөрийн нөхцлүүдийг санал болгодог бөгөөд өөрийн төсөвт тохирох зар сурталчилгааны төрлийг сонгон хийх нь таны сонголт.
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗОРИЛГО
Зар сурталчилгаа хийхийн өмнө зорилгоо тодорхойлсон байх шаардлагатай бөгөөд профайлын баруун дээд булангийн WORK хэсгээс ADVERTISE буюу зар сурталчилгааны хэсэг рүү орно. Эндээс зар сурталчилгааны дараах 5 төрлөөс ЗОРИЛГОДОО нийцүүлэн сонгоно:
1. SPONSORED CONTENT – Компанийн мэдээллийг дагагчиддаа танилцуулах, зорилтот хэрэглэгчидээ зөв оновчлох зорилгоор энэ төрлийг ашигладаг. Оруулсан пост бүрт лайк дарсан тоогоор төлбөр тооцогдоно.
a. Компанийн хуудасны дагагчдын тоог нэмэгдүүлэх
b. Хэрэглэгчдээс санал асуулга авах
c. Зорилтот хэрэглэгчиддээ хүрэх түлхүүр үгийг тодорхойлох
d. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийн тань талаар хэлэлцэж байгаа, өндөр оролцоотой байгаа хэрэглэгчидтэйгээ холбоо тогтоох
2. SPONSORED INMAIL-Имэйл буюу мессенжерээр мэдээлэл түгээх зар сурталчилгааны энэ төрөл нь зорилтот хэрэглэгчидээ арга хэмжээ, вэбинарт тусгайлан урих, бүртгэн авах шаардлагатай тохиолдолд ашиглагддаг. Мөн тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах болон инфографик, электрон ном зэрэг контентуудыг идэвхижүүлэх зорилгоор ашиглана.
a. Зорилтот хэрэглэгчиддээ тохирох контентийг линкединий мессенжерээр хүргэх
b. Зорилтот хэрэглэгчид тань Линкедин дээр идэвхитэй байх үед мэдээллийг шууд түгээх
3. TEXT ADS– Зорилтот хэрэглэгчдээ өөрийн бизнес рүү хандуулах, шинэ хэрэглэгчдийг татах зорилгоор энэ зар сурталчилгааг ашигладаг. Текст зар сурталчилгааны төлбөр хэрэглэгч таны постон дээр дарах, сэтгэгдэл үлдээх үед тооцогддог.
a. Хэрэглэгчийн урсгалыг татах замаар өөрийн вэбсайт, пейж хуудасныхаа хандалтыг давхар өсгөх боломжтой.
b. Идэвхитэй хэрэглэгчдийн сэжмийг үүсгэх бөгөөд таны зар сурталчилгаа зорилтот зөв хэрэглэгчид рүүгээ хүрнэ.
c. Хэрэглэгчдийн постон дээрх даралт болон сэтгэгдлийн төлбөрийг сонгон, зардлаа удирдах боломжтой.
4. DYNAMIC ADS – Зорилтот хэрэглэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, нөлөөлөгч, шийдвэр гаргагчидтай холбогдох боломжийг бүрдүүлдэг зар сурталчилгааны төрөл юм.
a. Линкедины профайл дээрх албан тушаал гэх мэт хувь хүний өгөгдөлд дүн шинжилгээ хийж, уг мэдээлэлд үндэслэн зар сурталчилгаа хийх
b. Уламжлалт хажуугийн дэлгэц дээр гардаг зар сурталчилгааны нэгэн адил давхар даралтаар хэрэглэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлэх
c. Линкедин дээрх нөлөөлөгч, шийдвэр гаргагчидтай холбогдон, илүү үр дүнтэй зар сурталчилгаа хийх замаар хэрэглэгчидээ нэмэгдүүлэх.
5. PROGRAMMATIC DISPLAY ADS– Зорилтот хэрэглэгчиддээ байгууллагын програмчилсан худалдан авалтын платформоор дамжуулан урамшуулалын зар сурталчилгаагаар хүрэх
a. Удирдагчид, шийдвэр гаргагчид болон нөлөөлөгчидийн хамгийн их оролцоотой байдаг сүлжээ болон сувгуудад өөрийн бизнесийг танилцуулах
b. Өндөр хандалттай линкедины хуудаснууд дээр дэлгэцийн сурталчилгаа хийж зорилтот хэрэглэгчидээ татах
c. Линкедин дээрх мэргэжлийн хүмүүсийг оновчлох, анхны болон гуравдагч талуудын өгөгдлийг ашиглан бизнест хүчтэй нөлөөлж чадах зорилтот хэрэглэгчид рүү хүрэх
d. Линкединий орчин дахь худал хуурмаг мэдээлэл, хязгаарлалтуудад өртөхгүйгээр аюулгүй зар сурталчилгаа хийх
]]>
https://tech-news.mn/1772/feed/ 0
Твиттерийн зар сурталчилгааны төрөл & Зорилтот хэрэглэгчдээ оновчлох нь https://tech-news.mn/1421/ https://tech-news.mn/1421/#respond Fri, 07 May 2021 02:52:03 +0000 https://tech-news.mn/?p=1421
Твиттерийн зар сурталчилгааны төрөл үндсэндээ дараах 7 төрөл байна

1. AWARENESS-Таны жиргээг хамгийн олон хүнд хүргэх болон брэндийг таниулах

2. FOLLOWERS– Дагагчийн тоог нэмэгдүүлэх бөгөөд таныг дагадаг найзуудын тань дагагч нарын user feed болон дэлгэцний хажуугийн “Хэнийг дагах вэ” хэсэгт мэдээлэл тань гарч ирнэ.
3. PROMOTED VIDEO VIEWS-Та хүссэн хэрэглэгчид рүүгээ брэндийн болон бүтээгдэхүүний зар сурталчилгааны видео, GIF сурталчилгаагаа жиргэх боломжтой бөгөөд видеоны гарчиг 70 тэмдэгт, товч тайлбар нь 200 тэмдэгтээс хэтрэхгүй байх ёстой. Таны видеог хамгийн багадаа 2 сек хүртэл болон бүтнээр нь үзсэн үзэлт бүрд твиттер төлбөр тооцож авдаг.
4. WEBSITE CLICKS OR CONVERSIONS – Вэб хуудасны хандалтыг нэмэгдүүлэх зар сурталчилгааны төрөл бөгөөд зар сурталчилгааны мэдээлэл, вэбсайтны гарчиг, тодорхойлолт нь 70 тэмдэгтээс хэтрэхгүй байх ёстой. Вэбсайтын холбоос дээр дарах бүрт зар сурталчилгааны төлбөр тооцогдоно.
5. TWEET ENGAGEMENTS – Өөрийн нийтэлсэн жиргээний хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх зар сурталчилгааны төрөл бөгөөд дагагч нар лайк дарах, дахин жиргээ хийх, хариу мессеж бичих бүрт төлбөр тооцогдоно. 4 хүртэлх зургийг сурталчилгаанд нэгэн зэрэг ашиглаж болох ба жиргээ нь 116 тэмдэгт, зураг нь 24 тэмдэгтээс хэтрэхгүй байна.
6. APP INSTALLS- Апплекейшн хөгжүүлэгчдэд зориулсан зар сурталчилгааны төрөл бөгөөд мобайл апплекейшны хэрэглээ болон хандалтыг нэмэгдүүлэх зорилготой. Апплекейшны нэр, үнэ, зураг болон үнэлгээг багтаагаад 116 тэмдэгтээс хэтрэхгүй.
7. LEAD GENERATION-Таны бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа хүмүүсээс санал сэтгэгдэл, судалгаа авах, санал асуулга зохион байгуулах, апплекейшн, анкет бөглүүлэх, ажлын зар тавих гэх мэт сурталчилгаа зохион байгуулахад энэ төрлийг ашиглана.
ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДЭЭ ОНОВЧЛОХ
Твиттерийн хувьд зорилтот хэрэглэгчдээ оновчлох нь тийм ч амархан зүйл биш. Гэвч таныг зорилтот хэрэглэгчид рүү тань чиглүүлэх, идэвхитэй жиргээчтэй холбож өгөх ухаалаг арга хэрэгслүүд олон байдаг. Тухайлбал: Твиттерийн BIOS дээр бичсэн түлхүүр үгүүдээр оновчлох, идэвхитэй хэрэглэгчид болон нөлөөлөгчдийг хайж олох, хаштаг ашиглаж байгаа хүмүүсийг хайж олох, дагагч нар, сонирхол, газар зүйн байршил, ашиглаж буй төхөөрөмж зэргээр оновчилж болно. Та бүхэнд тодорхой жишээнүүдийг дурдъя:
1. Твиттерийн BIOS дээр зорилтот түлхүүр үгүүдээр оновчлох. Жишээ нь: Та Улаанбаатар хотод болох марафон гүйлтийн талаар мэдээлэл түгээх гэж байна гэж бодьё. Social Bro буюу https://audiense.com/-д бүртгүүлснээр гүйгч гэсэн түлхүүр үг, Улаанбаатар гэсэн байршилтай BIOS-уудыг хайх боломжтой бөгөөд таны шаардлаганд нийцэх идэвхитэй профайл бүхий нэр, холбоос эндээс олдоно. Мөн
FollowerWonk буюу https://moz.com/followerwonk/-р орж түлхүүр үг, хэрэглэгчийн нэр, байршил болон холбоосоор нь профайлуудыг хайж болно.
Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох тохиргоог дараах дарааллын дагуу хийнэ. Баруун дээр байрлах зурган дээр дарж, Twitter ads>Objective next дарах>Creatives next дарах >Find your audience manager дарна.
Мөн зорилтот хэрэглэгчдээ оновчлон тооцоолох, сурталчилгаа үүсгэх олон боломжууд твиттерт байдаг.
Тухайлбал:
1. Analytic хэсгийн event дээр дэлхий дахинд болж буй төрөл бүрийн арга хэмжээний мэдээлэл байх бөгөөд тухайн мэдээлэл дээр үндэслэн сурталчилгаа үүсгэх
2. Твиттерт таны брэндийг аль эртнээс сонирхдог болсноо илэрхийлдэг, аливаа үйл ажиллагаанд тань оролцоотой байдаг хэрэглэгчид байдаг. Энэ нь TAILORED AUDIENCES бөгөөд дахин маркетинг хийх зар сурталчилгааны үйл ажиллагаанд өндөр оролцоотой байдаг тусгай зорилтот сегмент тул тэднийг сонгон мэдээлэл хүргэх боломжтой. Үүний тулд танд танай вэб хуудсанд хандсан тухайн хэрэглэгчдийн эсвэл танай байгууллагын хэрэглэгчийн жагсаалт хэрэг болно. Вэб хуудсанд хандсан хэрэглэгчдийн жагсаалтыг үүсгэхийн тулд твиттерээс гаргасан тусгай кодыг өөрийн вэб хуудасны зохих хэсэгт хуулж байршуулах хэрэгтэй. Харин өөрийн хэрэглэгчдийн жагсаалтыг үүсгэхийн тулд хэрэглэгчдийнхээ утасны дугаар, и-мэйл хаяг эсвэл твиттерийн хэрэглэгчийн нэрийн жагсаалтыг оруулах шаардлагатай.
]]>
https://tech-news.mn/1421/feed/ 0
ТВИТТЕРИЙН ТУХАЙ | Tech-News.mn https://tech-news.mn/1418/ https://tech-news.mn/1418/#respond Fri, 07 May 2021 02:38:35 +0000 https://tech-news.mn/?p=1418
Твиттерийг анх 2006 онд нэвтрүүлсэн бөгөөд хувь хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, цаг алдалгүй мэдээлэл түгээх зорилгоор ашигладаг интернетийн богино мессежний үйлчилгээ юм. Мессежний хэмжээ нь 280 тэмдэгтэд багтах ба линк, фото болон видео контент нэмэх боломжтой.
Твиттерийн нэг давуу тал нь хөгжим, спорт, улс төр, мэдээ мэдээлэл алийг нь сонирхож байна уу гэдгээс хамаараад хүсч байгаа мэдээллээ шууд харах, дагах боломж нээлттэй байдаг.
Маркетеруудын хувьд твиттер нь вэбсайтын зочлолт, хандалт болон борлуулалтыг нэмэгдүүлэхээс эхлээд компанийн нэр хүндийг олонд таниулах, дагагчийн тоог нэмэгдүүлэх хүртэл олон зорилгуудыг нэг дор ашигладгаараа онцлогтой. Нөгөө талаас жиргээчид нийгэмд болж байгаа үйл явдлын талаар бусадтай санал хүсэлтээ солилцож хуваалцдаг учраас нийгэм, улс төрийн мэдээ, мэдээллийн шуурхай самбар гэж болно.
Твиттерийг ихэвчлэн улс төр, эдийн засаг, урлаг спорт, хэвлэл мэдээллийнхэн, нийгэмд нөлөөлөгч нар болон сайт, тв, сонин сэтгүүлүүд, томоохон групп компаниуд ашигладаг. Нөгөө талаас твиттер нь тухайн цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай олж авах хамгийн хүчтэй суваг. Хэрэв та спортын сэтгүүлч бол дасгалжуулагч, тамирчид гээд шинэ мэдээлэл цацаж болох нөлөөтэй хүмүүсийг дага.
Тухайн газар нутагт юу болж байгаа, хүмүүсийн анхаарлыг ямар үйл явдал татаж байгааг түлхүүр үг, хаштаг ашиглан хайлт хийж мэдэх боломжтой. Мөн ямар нэгэн сэдвийн талаар судалгаа хийж, дүгнэлт гаргах, өөрийн ажилдаа ашиглах хангалттай мэдээллийг гаргаж авах боломжтой.
Хамгийн чухал нь твиттер танд зөвхөн мэдэхийг хүссэн зүйлсээ л олж авах, зөвхөн сонсохыг хүссэн хүмүүсээ л дагах эрхийг өгдөг байна. Та хэтэрхий олон хүн дагасан бол твиттер лист ашиглан зохион байгуулж болно.
Твиттерийг ашиглан хувь хүмүүс өөрийн мэргэжил, сонирхлын дагуу жиргэдэг бол компаниуд бараа үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулж, уралдаант хэлбэрээр хөнгөлөлт, урамшууллаа зарлах, ажлын зар түгээх, харилцагч түншүүдээ давхар сурталчилах зэргээр хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ анхаарлыг татаж байдаг. Твиттер нь нэг талаас сурталчилгаа хийх нөгөө талаас бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаагаа дүгнэх, хүмүүсийн санал хүсэлт ямар байгааг мэдэх судалгааны томоохон талбар гэж хэлж болно. Та твиттерт нэгдснээр дараах олон боломжуудыг хүртэнэ.
• Сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах
• Өөрийн сонирхдог зүйлийнхээ талаар оновчтой мэдээлэл олж авах
• Бусад сүлжээ болон бүртгүүлсэн и-мэйлийн холбоосуудаас найзуудаа нэрээр нь болон @хэрэглэгчийн нэрээр урих, дагах.
• Өөрийн блог дээр твиттерийн жиргээгээ байршуулах
• Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах
• Хэрэглэгчдийн газар зүйн байршил, сонирхол болон зан төлөвт тохируулсан зорилтот хэрэглэгчдийг оновчлох
]]>
https://tech-news.mn/1418/feed/ 0