Смарт шийдэл – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Mon, 30 May 2022 23:34:28 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Смарт шийдэл – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Найдвартай хяналтын камер болон систем сонгоход анхаарах 5 зүйл https://tech-news.mn/5526/ https://tech-news.mn/5526/#respond Mon, 30 May 2022 23:34:28 +0000 https://tech-news.mn/?p=5526 Хяналтын камерыг бид бизнесийнхээ өдөр тутмын хяналт болон аюулгүй байдлын хэрэгсэл болгон ашигладаг. Гэхдээ та хяналтын камерын систем сонгон авахдаа ямар шалгуур тавьдаг вэ? Дүрс бичлэг хийх чадвар сайн, суурилуулахад амар, систем нь ойлгомжтой, өртөг бага, чанартай өгөгдлүүдийг хадгалах боломжтой гэх мэт олон шалгууруудыг харгалзан үздэг байх. Тэгвэл бид энэ удаа та бүхэн чанартай, найдвартай хяналтын камерыг сонгохдоо анхаарах 5 хүчин зүйлсийг танилцуулж байна.

1. Хяналтын камер нь ямар ч нөхцөлд дүрс бичлэг авч чаддаг байх

Зарим тохиолдол байгууллагууд нягтрал сайн байхад л хангалттай гэж үздэг. Гэхдээ энэ нь өрөөсгөл ойлголт юм. Хэрвээ тухайн камер хурц гэрэлтэй эсвэл бүүдгэр харанхуй орчинд танд хэрэгцээтэй дүрс бичлэгийг өгч чадах дараах технологиудын шаардлагуудыг шалгаарай.

  • Гэрэл муу орчинд объектыг бүрэн таних, тодорхойлоход чиглэгдсэн өндөр, хурц мэдрэгч, сайн чанарын image sensor, дижитал дүрс процесс хийх алгоритмтай.
  • IR буюу хэт улаан туяаны технологийг илүү сайжруулсан байдлаар хяналтын камерын систем, төхөөрөмжид ашигладаг. Энэ нь мөн харанхуй гэрэлгүй орчинд IR-н тусламжтай объектуудыг илүү оновчлолтой, нарийвчлан харах боломжийг олгоно.
  • Хэт хурц гэрэлтэй орчинд дүрсийг ялган таних боломжийг олгох болно.

2. Хяналтын камер нь тэсвэртэй, маш бат бөх байх хэрэгтэй

Хэрвээ таны гадна орчны хяналтын камер гадаа хүчтэй салхитай, аадар бороо, мөндөртэй бүр хэт доргилтын үед хэр тэсвэртэй байж чадах вэ? Эсвэл чийгшил өндөр үед аюулгүй байдлын бүрэн хангана гэдэг хүндрэлтэй.  Тиймээс дараах шаардлагуудыг хангаж байна уу. Шалгаарай.

  • Доргилт болон цохилтод тэсвэртэй
  • Чийгшил өндөр орчинд дүрс бичлэгийг алдалгүй авдаг.
  • Их хэмжээний усаар шүршсэн ч ажиллах чадвартай буюу ус үл нэвтрүүлэх технологитой.
  • Хөдөлгөөний хувьд маш уян хатан буюу 360 градус асуудалгүй эргэж ажилладаг.

​​​​​​​3. Хяналтын камер нь Видео аналитик-н системтэй хамт ажилладаг байх

Орчин цагт хяналтын камер нь ажилтны тусламжтай ажилладаг үе өнгөрсөн. Хяналтын камер нь объект, хяналтын орчныг бүрэн хянаж анализ хийх, сэжигтэй биет илэрсэн үед мэдэгдэх, сэжигтэй хөдөлгөөн илрэх үед дагах, хяналтын орчин дахь хүмүүс болон биетүүдийг тоолох зэрэг олон чадваруудтай байх болсон.

4. Хяналтын камер нь дүрс болон дууг бичдэг байх чухал

Зарим тохиолдолд хяналтын камер нь дангаараа бүрэн хяналт хийхэд хүндрэлтэй байдаг. Таны хяналтын объектод хүчтэй доргилт, цохилт эсвэл буун дуу гарах, шил хагарах зэрэгт дүрс бичлэг ажиллахад хүндрэлтэй юм. Аудио аналитик нь видео аналитик шиг тасралтгүй бичлэг хийхгүй бөгөөд сэжигтэй дуу авиа илэрсэн тохиолдол бичиж авдгаараа онцлог буюу танд зөвхөн хэрэгтэй дуу бичлэгийг өгнө гэсэн үг юм. Ерөнхийдөө аудио аналитик нь Machine-Learning-д суурилсан технологи бөгөөд дуу авиа илрүүлэх боломжийн хувьд хязгааргүй боловч камерын боловсруулах хүчин чадал л хязгаарлах хүчин зүйл болж байна. Одоогийн байдлаар энэхүү технологи нь хэд хэдэн онцлох дуу, авиаг алдалгүй бичих боломжтой. Үүнд:

  •  Түрэмгий дуу авиаг илрүүлэх – Энэ нь хүний түрэмгий дуу авиаг илрүүлэн таних бөгөөд дотоод хүчин зүйлээс үүдэлтэй аливаа аюул, ослыг урьдчилан мэдэх боломжийг олгоно.
  • Автомашины дохиоллыг илрүүлэх – Авто зогсоолд зориулагдсан бөгөөд дүрс бичлэгээр илрүүлэх боломжгүй халдлагыг илрүүлдэг. Хяналтын объект, зогсоолд байх автомашины дохиоллын дууг таних бөгөөд сэргийлэх дохиог админд өгдөг.
  • Буун дуу – Буун дууг авианых нь давтамжаар нь танин мэдэж сануулдаг.
  • Цонх, шил хагаралтын дуу – Цонх болон шил хагаралтын дууг таних бөгөөд сануулах дохио өгөх дуу, авиа илэрсэн хэсэгт төвлөрөн нарийвчилсан бичлэг хийдэг.
]]>
https://tech-news.mn/5526/feed/ 0
Дохиоллын систем, тэдгээрийн төрлүүд https://tech-news.mn/3850/ https://tech-news.mn/3850/#respond Mon, 09 Aug 2021 23:19:55 +0000 https://tech-news.mn/?p=3850 Барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтыг гүйцэтгэхдээ барилга бүтэц болон цахилгаан хангамж, дулаан хангамж, ус хангамж гэсэн үндсэн хэсгүүдийг төлөвлөж өгдөг. Үүнээс гадна барилгад хүний хэрэгцээ, тухайн орчин нөхцлөөс хамаарч холбоо, интернэтийн сүлжээ, кабелийн телевизийн систем мөн галын болон хамгаалалтын дохиоллын системүүдийг төлөвлөгддөг болсон. Бусад салбаруудтай харьцуулахад харьцангуй сүүлийн үед суурилагдаж, ашиглагдаж ирсэн.

2. Телефон холбоо

Хүний харилцааны гол хэрэглүүр болох яриаг цахилгаан дохио болгон хувиргаж 2 хүний хоорондын харилцааг бий болгох системийн нэг хэлбэр юм. Одоогоор Улаанбаатар хотын ихэнх айл өрхүүд телефон холбоог ашиглаж байна. Одоо хэрхэн телефон холбооны сүлжээг төлөвлөдөгийг та бүхэнд танилцуулья.

  1. АТС- Автомат телефон станц
  2. RTU – алсын зайн станц
  3. User – Хэрэглэгч гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Төв станц нь RTU болон хэрэглэгчээс ирж байгаа дуудлагыг холбон, дамжуулах үүргийг гүйцэтгэнэ. Нэг станц нь хэд хэдэн RTU тэй холбогдож болно.

Одоогоор манайд яг ийм төрлийн станц 3 байгаа нь бидний хэлж заншсанаар төв шуудан буюу АТС-3, АТС-46, АТС-68 ууд юм.

АТС-3-т 31-33 дугаараар эхэлсэн хэрэглэгч нар холбогддог. АТС-46-д 46 дугаараар эхэлсэн хэрэглэгч холбогдсон байдаг. Жишээ нь 46-тай хэрэглэгч 36-р эхэлсэн дугаартай хэрэглэгчтэй холбогдохын тулд харилцуураа авахад тухайн хэрэглэгчийг шалгаад ямар нэг асуудалгүй бол дохиог илгээнэ. Тухайн хэрэглэгч дугаараа цуглуулж эхлэхэд эхний 2 цифрээр нь аль станц руу дамжуулахаа тодорхойлно. Үүний дараа үлдсэн 4 дугаарын дагуу станц хэрэглэгчийг хайна. Тухайн хэрэглэгч утсаа авахгүй эсвэл ярьж байгаа тохиолдолд холболтыг тасалж шаардлагатай дохиог эргүүлэн өгнө. Хэрэв тухайн хэрэглэгч харицуураа авсан тохиолдолд холболт тогтоно.

Хэрэглэгчийн телефон утаснаас гарч буй 2 үзүүртэй шугам тухайн хэсгийн хэрэглэгч нарыг холбож өгдөг шүүгээнд цугларна. Шүүгээнд цугларсан хэрэглэгчдийг нэгтгэн багц кабель болгон кроссын сүлжээ хүртэл явна. Кроссын сүлжээнээс тус тусын модульд холбогдоно.

 

3. Барилгын дохиоллын систем

Барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангахын тулд барилга байгууламжид дохиоллын системийг төлөвлөж өгдөг болсон.

4. Галын дохиолол.

Галын болон хамгаалалтын системийн дохиоллыг суурилуулдаг. Галын дохиолллын мэдээлүүр нь үндсэн 3 төрлөөс бүрдэнэ.

  • Дулааны мэдээлүүр
  • Утааны мэдээлүүр
  • Инфра улаан туяаны мэдээлүүр

5. Утааны мэдээлүүр.

Утааны мэдээлүүр нь тухайн орчинд ямар нэг утаа илрэхэд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Шингэн ба хатуу зүйлсийн шатаж буй утааг мэдээлэгч.

6. Дөлний мэдээлэгч. Уугиж шатаж байгаа цурам буюу галын дөлний цацрагийг мэдээлэгч.

Гэхмэтчилэн маш олон төрлийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. Мөн сүүлийн үед автомат гал унтраагуурыг төлөвлөдөг болсон. Байнгын сүлжээтэй холбогдсон, цэнэглэдэг гэсэн 2 төрөл байдаг. Мэдээлэгчүүдийг хэрхэн сонгож авах нь тухайн байрны буюу өрөөний зориулалт хүчин чадал зэргээс хамааруулж сонгож авдаг.

7. Хамгаалалтын дохиоллын систем:

Хамгаалалтын дохиоллын систем нь ихэвчлэн төвлөрсөн нэг удирдлага, хяналттай байдаг. Байр орон сууцанд мэдээлэгчүүдийг суурилуулж өгдөг. Төвлөрсөн хамгаалалттай газар хамгаалалтын байранд удирдлагын пультыг суурилуулж өгнө.

8. Хөдөлгөөний мэдрэгч

Хөдөлгөөний мэдээлэгч нь инфра улаан туяа цацаж орж ирсэн биетийг мэдрэх зарчмаар ажилладаг. Дохиолол нь эргэн тойрныхоо хөдөлгөөнийг мэдрэх буюу 360 градус эргэн тойрныхоо хөдөлгөөнийг мэдэрнэ. Мэдээлүүр тус бүрийн мэдрэх хязгаар нь харилцан адилгүй тул тухайн тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааруулан хичнээн мэдрэгч суурилуулахыг тодорхойлно.

9. Хаалга цонхны мэдээлэгч

Хаалга болон цонхонд суурилуулдаг мэдээлэгч нь цахилгаан соронзон орны зарчмаар ажиллана. Хаалга нээгдэхэд мэдээлэгчийн контакт тасрах бөгөөд энэ үед нэвтэрлээ гэсэн дохиог пульт руу илгээнэ. Хаалга цонх тус бүрт 1 ийг суурилуулна.

10. Хөдөлгөөнт ба хөдөлгөөнгүй камер

Телекамерын хяналтыг системийг объектийн хамгаалалтийг хийх зорилгоор суурилуулж өгдөг. Камерууд нь анх аналог сувгаар дамжуулан хянадаг байсан. Сүүлийн үед камерууд ихэнх IP байдаг болсон нь суурилуулах болон хянахад харьцангуй хялбар болгож өгсөн.

Камер нь гадна болон дотор суурилуулахаар хийгдсэн байдаг.

Гадна суурилуулах камер нь тусгай бороо салхины хамгаалалтын гэртэй байна. Ус чийгний хамгаалалттай байдаг.

Дотор суурилуулах камер нь энгийн, ус чийгний хамгаалалттай гэсэн 2 янз байдаг. Ус чийгний хамгаалалттай камер нь чийглэг орчинд суурилуулахад тохиромжтой.

Камеруудыг ерөнхийд нь хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй гэж 2 ангилна.

Хөдөлгөөнт камер нь өөрөө хөдөлгөөнт суурьтай байх бөгөөд камерын эргэлт, зүүм таталт зэргийг удирдах боломжтой байна.

Хөдөлгөөнгүй камер нь ямар нэг эргэлт хөдөлгөөн хийхгүй бөгөөд зөвхөн нэг чиглэлд харах боломжтой. Гэвч сүүлийн үед хөдөлгөөнт сууриуд гарч ирсэн нь хөдөлгөөнгүй камерыг хөдөлгөөнт маягаар ашиглах боломжтой болсон.

]]>
https://tech-news.mn/3850/feed/ 0
Гарын доорхи материалаа ашиглан өөртөө жижиг студи хийх https://tech-news.mn/3780/ https://tech-news.mn/3780/#respond Mon, 09 Aug 2021 03:45:51 +0000 https://tech-news.mn/?p=3780 Жижиг студи авахад арай л үнэтэй байна уу? Захих гэхээр нилээн удах гээд байна уу? Тэгвэл гарын доорхи материалаараа энэ зааврын дагуу өөрийн бүтээгдхүүний зургийг авах хийхэд хялбар, хямдхан жижигхэн студитай болоорой.

Хэрэгтэй зүйлс:

  • 1 том нимгэн самбарын хөөсөнцөр 25см x 64см /Хэрэв илүү томыг хийх гэж байгаа бол илүү том хөөсөнцөр хэрэгтэй/
  • 1 том цагаан цаас (40см х 28см)
  • Скоч
  • Тугалган цаас
  • 2 ширээний гэрэл
  • Цаасны хутга
  • Шугам
  • Харандаа

Алхам 1: Самбарын хөөсөнцөрөө хоёр талаас нь15 см хэмжээ аваад харандаагаар хөндлөн зурж тэмдэглэнэ. Цаасны хутга ашиглан самбарын хөөсөнцөрөө зурсан шугмын дагуу өнгөц зүснэ. Зурагт үзүүлсэн шиг нугалах боломжтой болтол нь л сүүлийн давхаргыг зүсэлгүй үлдээнэ.

Алхам 2: Ширээний өнцөг ашиглан зүссэн хөөсөнцөрөө яг 90 градус нугалаад скочоор тогтоогоорой. Нөгөө талыг нь мөн адил нугална.

Алхам 3: Нугалсан хэсгээ зурагт үзүүлсэн шиг байрлуулаад, цагаан цаасаа аль аль талаас нь 1–2 см дутуу байхаар тооцоод зүснэ. Цагаан цаасаа дээрээс нь үл ялиг нугалан хөөсөнцөрийн дээрээс доош чиглэлтэй тогтооно.

Алхам 4: Зурагт үзүүлсэн шиг ширээн дээрээ хөөсөнцөрөө хөдөлгөөнгүй болгож тогтооно.

Алхам 5: Зурагт үзүүлсэн шиг хоёр талаас бага зэрэг илүү гарахаар, тугалган цаасаа тасдаж аваад хөөсөнцөрийнхөө дээр тогтооно.

Алхам 6: Ширээний гэрэлнүүдээ зурагт үзүүлсэн шиг байрлуулаад эгц дээшээ тугалган цаас руу тусахаар байрлуулаарай. Энэ нь гэрлийг шууд тусгаснаас илүү зөөлөн гэрэл үүсгэдэг бөгөөд хар сүүдэр багатай зураг авахад тусладаг.

Алхам 7: Зургаа авч эхлээрэй. Гэрэл болон камернийхаа өнцгийг бүтээл тус бүртээ хамгийн гоё харагдах хэсгийг сонгон авч зургаа аваарай.

Байгалийн гэрэлтэй жижиг студи

Та нарны гэрэлд бүтээлээ авах дуртай юу? Тийм бол та өөрийн гар доорх материалаар нарны гэрлийг ашиглан жижиг студи ч мөн хийж болно.

Алхам 1: Кардонон хайрцгийг зүсээд 3 талыг нь үлдээнэ. Үүн дээрээ цагаан цаас хавчаараар тогтооно. Яаж ч тогтоосон болно. Энэ нь байгалийн гэрлийг бүтээгдэхүүний сүүдэрлэгдэх талаас ч ойлгож тусгаж өгдөгөөрөө давуу талтай.

Алхам 2: Хийсэн жижиг студиэ нарны гэрлээс шууд биш тусгалтай газар, нимгэн тюлтэй газар, эсвэл бүр нар тусч байгаа хэсгийг нарийн цагаан даавуугаар халхалсан газар тавин зураг авч болно. Эсвэл бүр цонхны дэргэд тавиад үүлэрхэг үед зургаа авч болно.

Эх сурвалж: Geru Blog

]]>
https://tech-news.mn/3780/feed/ 0
Low-Coding технологиор байгууллагад хэрэгцээт програмыг өөрөө хөгжүүлэх боломжтой https://tech-news.mn/3555/ https://tech-news.mn/3555/#respond Fri, 30 Jul 2021 01:29:28 +0000 https://tech-news.mn/?p=3555 Low-Coding гэдэг нь уламжлалт, механик ажиллагаатай, том бүтэцтэй кодчилол бичиж програмчлах шаардлагагүй тусгай технологи юм. Хялбар визуал загварчлал ашиглан хэрэгцээт програм, системийг хормын дотор бий болгон, хөгжүүлж, автоматжуулах боломжтой. Энэхүү арга нь 2011 оноос эхлэн зах зээлд танигдаж, 2014 онд албан ёсоор “Low-Code” хэмээх тодорхойлсон нэршилтэй болсон.

Энэхүү технологи нь 2024 он гэхэд дэлхийн програм хангамж хөгжүүлэлтийн зах зээлийн 65-с илүү хувийг эзэлнэ гэсэн дэлхийн томоохон судалгааны компанийн нэг Gartner-аас гаргасан таамаг байдаг.

Low-Coding технологийн давуу тал:

Цаг хугацаа – Уламжлалт кодчлолын аргаар аливаа програм хөгжүүлэлт хийхэд хугацаа их зарцуулдгийг мэдэх байх. Харин low-coding програмчлалын аргаар визуал загварчлал ашиглан, кодчилол гэхээсээ илүү хялбаршуулсан командаар өөрийн хүсэж буй програмаа хөгжүүлэх боломжтой. Low-Coding програм нь богино хугацаанд хүссэн үр дүнд хүрэх боломжтой.

Мэдлэг –Байгууллагтаа хэрэгцээт програмыг хөгжүүлэхэд програмчлалын мэдлэгтэй инженер зайлшгүй хэрэгтэй. Low-Coding технологиор хөгжүүлэлт хийхэд заавал мэргэжлийн хөгжүүлэгчийн мэдлэгтэй байх шаардлагагүй. Low-Coding програмын арга барил, ажиллагааны зарчмыг ойлгосон байхад л богино хугацаанд хүссэн програмаа хөгжүүлж чадна.

Илүү зардал – Програмчлалын цар хүрээнээс хамаараад хөгжүүлэгч инженерийн тоо, хөгжүүлэлтийн зардлыг тооцоолох нь түгээмэл тулгардаг асуудлуудын нэг. Түүнчлэн хөгжүүлсэн програмаа ямар сервер дээр байршуулах, хэвийн ажиллагааг нь хэрхэн хангаж ажиллах, серверийн арчилгаа, урсгал зардал зэрэг хөгжүүлсэн програмын хэвийн ажиллуулахад хэд хэдэн асуудал тулгардаг.

Low-Coding шийдэл нь үүлэн технологи дээр програм ажиллагааны сервер байршдаг тул биет сервертэй холбоотой урсгал зардалгүй, ямар ч албан тушаалтай хүн Low-Coding аргачлалаар хөгжүүлэлт хийх боломжтой, мэргэжлийн хөгжүүлэгч хайх шаардлагагүй байдгаараа давуу талтай.

Low-Coding технологийг ашиглан байгууллагын дотоод процессыг автоматжуулж, системчилж болно.

Сүүлийн үед Ковид-19 цар тахлын нөлөөллөөр байгууллага бүр ажилтнуудаа гэрээс нь ажиллуулахыг эрмэлзэж байна. Гэвч байгууллагын дотоод процессоо дижиталаар шийдэж чадахгүй, доголдол үүсэх магадлалтай гэж харж байгаа тул дийлэнх байгууллагын үйл ажиллагаа түр хугацаагаар зогсож байна.

Байгууллага бүрт түгээмэл байдаг доорх цаасаар явагддаг процессуудыг автоматжуулж, системчилэн, дэлхийн хаанаас ч, хэдийд ч дотоод процессоо тасралтгүй, хэвийн явуулна.

  • Албан бичиг
  • Төлбөр хүсэх
  • Гүйцэтгэлийг үнэлэх процесс
  • Баримт бичгийн сан
  • Эрсдийн менежментийн процесс

Low-Coding технологиудын нэг Майкрософт эко системийн шийдэл юм

Эх сурвалж: Mogulss.mn

]]>
https://tech-news.mn/3555/feed/ 0
Зургийн камерын энгийн 3 тохиргоог сурсан тохиолдолд таны бүтээлч авьяас гайхалтай гэрэл зургийг урлах болно https://tech-news.mn/3332/ https://tech-news.mn/3332/#respond Wed, 21 Jul 2021 05:02:47 +0000 https://tech-news.mn/?p=3332 Гэрэл зураг авч эхэлж байгаа зурагчдад Full Auto буюу бүрэн автомат тохиргоо нь илүү хэрэглэхэд хялбар байдаг. Эхэн үедээ дажгүй болоод л байдаг боловч зураг нэлээдгүй авч, камераа гартаа оруулаад ирэхээр энэ тохиргоо нь хязгаарлагдмал болж ирдэг.

Хөрөг зураг авахад илүү өөр түвшний тохиргоо шаардлагатай болдог. Хөрөг зураг авч эхэлж буй бол танд Program Mode, Shutter Priority, Aperture Priority зэрэг тохиргоонуудаа анхаарч эхлэх хэрэгтэй.

Program Mode

Program Mode (Камер дээрх P тохиргоо) өрцний хурдыг автоматаар тааруулж, харин ISO буюу гэрлээ янз бүрийн нөхцөлд өөрийн хүссэнээр тохируулах боломж олгодог. ISO тохиргоог 100 буюу нэлээд бага дээр тохируулах нь илүү маш тод гэрэлтэй, тунгалаг орчинд зураг авахад тохиромжтой байдаг. Харин ISO 3200 болон түүнээс дээш тавих нь гэрэл муутай, шуугиантай гарч буй тохиолдолд ашигладаг. Энэ нь зургийн чанарыг арай илүү өсгөдөг.

Full Auto тохиргоо буюу бүрэн автомат тохиргоон дээр зураг авч сурсныхаа дараа энэ тохиргоо руу шат ахин орох нь зөв. Үүн дээр маш сайн тоглолт хийхийн тулд шөнийн зураг болон гэрэл багатай оффис, битүү орчин зэрэгт өөрийн мэдрэмжээр тохируулан зураг авах нь суралцах нэг хөшүүрэг болдог.

Shutter Priority mode

Shutter Priority (Камер дээр “TV” дүрсээр илэрхийлэгдэнэ) тохиргоо нь ISO гэрэл болоод өрцний хурдыг аль альныг нь өөрөө тохируулж болдог. Энэхүү тохиргоог ашигласнаар хөдөлгөөнтэй объектыг тод авах уу, бүдэг авах уу гэх зэрэг гараас тохиргоо өгч болдог.

Aperture Priority Mode

Aperture буюу (камер дээрх тэмдэглэгээ ‘AV’ байна) тохиргоо нь линзний сенсороор орж ирэх гэрлийн хэмжээ, линзний хэмжээг өргөтгөж багасгах тохиргоо юм. Энэ тохиргоог сайн хийснээр харах хамгийн том ялгаа нь гэрэл зурагт гарах агаар, фон, фокус, гарах талбайн хэмжээ зэрэг байх болно. Ихэнхдээ тухайн гэрэл зурагтаа тухайлсан нэг объект дээр үзэгчдийн анхаарлыг татахыг хүсч буй бол ашигладаг.

]]>
https://tech-news.mn/3332/feed/ 0
Чанартай лайв хийе гэвэл https://tech-news.mn/2688/ https://tech-news.mn/2688/#respond Thu, 24 Jun 2021 06:25:47 +0000 https://tech-news.mn/?p=2688 Canon камераа ашиглаж өндөр чанартай Live хийе

Дэлхий ертөнц өдөр бүр видео дуудлага, шууд дамжуулалт, гэр бүлтэйгээ холбоотой байх, борлуулалтын дуудлага хийх, боловсрол эзэмших хэрэгцээ асар нэмэгдэхийн хэрээр эдгээрийн холболтын чанар маш чухал болоод байна.Canon нь EOS Вэбкам хэрэгслийг Canon камеруудад ашиглахад хялбар, вэбкамертай төстэй функцийг бий болгох зорилгоор бүтээсэн. Canon камерыг одоо өндөр чанартай вэбкамераар давхар ашиглацгаая!

Тохиромжтой програмууд

EOS Webcam Utility нь одоогоор дараах програмуудтай нийцэж ажиллаж байна:

Zoom Facebook Live Discord
Skype Facebook Messenger Streamlabs
Cisco Webex YouTube Live Open Broadcaster Software (OBS)
Google Meet Microsoft Teams Slack
Google Hangouts

EOS вэбкамерын хэрэгслийг ашиглах заавар :

  1. Татаж авахдаа Windows эсвэл macOS * хувилбарыг сонгоно уу.
  2. Татаж авсан програмаа компьютер дээрээ суулгана уу.
  3. Дууссаны дараа компьютерээ унтраагаад асаагаарай.
  4. Энэ нь програм хэлбэрээр гарч ирэхгүй боловч таны компьютер дээр тохирох Canon камер холбогдон ашиглах боломжийг олгодог.
    * Одоогийн байдлаар зөвхөн Windows хувилбар ашиглах боломжтой. macOS хувилбар удахгүй гарах болно.

Камераа бэлдээрэй:

1.Камераа асаагаарай.
2.Камер дээрээ Mode Dial / Mode Switch / Mode Button Interface-ийг олоорой.
3.Камераа видео горимд тохируулна уу * (Кино горим).
4.Камераа хүссэн байрлалд тохируулна уу.
* Оновчтой тохиргоо: Full HD ба 30p (29.97p) эсвэл 24p (23.98p) хэмжээ.

Камераа холбох:
1.Камер дээрх USB портыг олоорой.
2.Тохиромжтой USB кабелийг * камерын USB порт руу оруулна уу.
3.USB кабелийн нөгөө үзүүрийг компьютерийнхээ USB порт руу оруулна уу.
* Янз бүрийн камерууд нь өөр USB хэлбэртэй байдаг тул камертай хамт ирдэггүй байж магадгүй юм.

Камераа сонгох:
1.Хүссэн хурал эсвэл урсгал програм руу очно уу.
2.Аппликейшн доторх Аудио / Видео тохиргоог хайж олох *.
3.Камерын доор EOS Webcam Utility програмыг сонгоно уу.
4.Аудио оролт нь таны компьютер эсвэл гадаад микрофоноос байгаа эсэхийг шалгаарай **.
* Янз бүрийн програмууд өөр өөр байршилтай байх болно.
** EOS Webcam Utility нь аудио дамжуулдаггүй.

Тохиромжтой камерууд

EOS R5 EOS 5D Mark III EOS 100D PowerShot SX70 HS
EOS R6 EOS 5D Mark IV EOS 200D PowerShot G7 X Mark III
EOS M200 EOS 5DS EOS 200D II PowerShot G5 X Mark II
EOS M50 EOS 5DS R EOS 600D
EOS M6 Mark II EOS 6D EOS 700D
EOS R EOS 6D Mark II EOS 750D
EOS RP EOS 7D EOS 760D
EOS Ra EOS 7D Mark II EOS 800D
EOS-1D X EOS 60D EOS 850D
EOS-1D X Mark II EOS 70D EOS 1100D
EOS-1D X Mark III EOS 77D EOS 1200D
EOS-1D C EOS 80D EOS 1300D
EOS 90D EOS 1500D
EOS 3000D

Эх Сурвалж: itstore.mn

]]>
https://tech-news.mn/2688/feed/ 0
ХҮНИЙ ХАРАХ, СОНСОХ, ҮНЭРЛЭХ, АМТЛАХ, ХҮРЭХ МЭДРЭХҮЙГ БОДИТ МЭТ МЭДРҮҮЛЭХ VR TЕХНОЛОГИ | Tech-News.mn https://tech-news.mn/2545/ https://tech-news.mn/2545/#respond Thu, 17 Jun 2021 07:52:12 +0000 https://tech-news.mn/?p=2545 Цааш улам сайн хөгжиж, хүмүүсийн амьдралд гүнзгий нэвтрэх технологиудын нэг бол Virtual Reality (VR) юм. Өдгөө энэ технологийн тусламжтай аливаа орчин буюу бүтээгдэхүүнийг 360 градусаар, бүх талаас нь харуулах гэх мэт маркетинг, идэвхжүүлэлтийн олон шинэлэг шийдэл бий болсоор буй.

VR нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх мэдрэхүйг бодит мэт мэдрүүлэхэд илүү чиглэж байна.

Бизнесийн байгууллагуудад дэвшилтэт VR технологи ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ бодитоор сурталчлан таниулах боломжийг олгодог.

Энэхүү технологи нь тусгай нүдний шилний тусламжтайгаар танд компьютер дээр бэлтгэсэн 3D хэмжээст өгөгдлийг үзүүлэх ба зарим контент нь интерактив болж хөгжсөнөөр бидэнд дуртай тоглоомоо илүү бодитоор тоглох боломж олгоод байна.

Бусад 3D үзвэрүүдтэй харьцуулахад VR нь хормын төдийд тэс өөр орчинд очиж, зөвхөн нүдээрээ биш, мөн биеэрээ мэдэрдэг онцлогтой.

Кино театрт 3D үзвэр үзэж байхдаа толгойгоо эргүүлэхэд л бид киноноос гарч попкорн барьсан хэн нэгнийг хардаг бол VR танд тухайн орчныг 360 градуст харуулна. Virtual Reality нь аль эрт 1860-аад оноос үүсэлтэй ажээ. Бүжиглэж буй Аполло зураг нь анхны ханан дээрх Панорамик зураг буюу одоогийн 360 градус зургийн эхлэл нь байв.

3d шил виртуал бодит дуулга. VR дуулга - хамгийн сайн малгайтай харьцуулж, сонгоорой

1939 онд William Gruber VIEW MASTER гэх шилийг тоглох зориулалттайгаар бүтээсэн нь өнөөгийн Виртуал толгойн өмсгөлийг тодорхойлж болох хамгийн анхны бүтээл болсон юм. Үүний дараагаар Sensorama, Sega VR зэрэг төхөөрөмжүүд бүтээгдсэн бөгөөд NASA болон Америкийн нэгдсэн улсын агаарын нисэх хүчин VR технологийг анх сургалтад ашиглаж байсан болоо одоо Бизнес, эрүүл мэнд, боловсрол, энтертайнмент зэрэг маш олон салбарт өргөнөөр ашиглаж байна. Виртуал реалити нь Програм хангамж, Тоног төхөөрөмж гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд Компьютер график, дууны нөлөө бүхий хиймэл бодит орчин юм.

VR технологи нь хүний анхаарлыг бүрэн тусгаарласнаараа маш олон гайхалтай зүйлсийг танд мэдрүүлэх боломжтой. Та төсөөлөлдөө, эсвэл зүүд, бүр өнгөрсөн болон ирээдүйд ч хүссэнээрээ очиж зугаалж, ажиллах ч боломжтой Астрал аяллын бодит биелэл гэж хэлж болох юм.

ILLINIOS Их сургуулийн M.LaValle-ийн судалгаагаар Виртуал реалитийг хэрэглэж байх үед хүний анхаарал энгийн үеийнхээс 10 дахин их төвлөрдөг нь батлагдсан нь бизнесийн байгууллагуудад таатай боломжийг бүрдүүлж байна. Мөн түүнчлэн Statista олон улсын судалгааны байгууллагын мэдээлснээр тус технологийг хөгжүүлдэг 461 компани үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Европод 3 хүн тутмын 2 нь хэрэглэж үзсэн байна.

]]>
https://tech-news.mn/2545/feed/ 0
Оффист хөглөрсөн компьютерийн залгууруудыг ингэж шийдээрэй https://tech-news.mn/2027/ https://tech-news.mn/2027/#respond Sat, 29 May 2021 02:55:03 +0000 https://tech-news.mn/?p=2027

Cable Organizer

Энэ арга нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Асуудал болоод буй цэгцгүй залгууруудыг нэг багц болгож цэгцлэх. Хэрэв та төхөөрөмжөө байнга солих, хөдөлгөх шаардлагатай байдаг бол энэ аргыг туршаарай.

Poe Switch 

POE гэдэг нь Power Over Ethernet гэсэн үгийн товчлол бөгөөд кабелийн утсыг зориулалтын хүчдэлээр орлуулахыг хэлнэ.

Компьютерийн тань эргэн тойронд байгаа зарим төхөөрөмжүүд хоёр талт кабелийн утсаар сүлжээнд холбогдсон байдаг. Энэ эмх замбараагүй утаснуудыг та Poe Switch-ээр шийдээрэй. Ингэснээр та нүд эрээлжлэм олон кабелийн утаснаас ангижирна.

Cable Box

Энгийн хирнээ ухаалаг уг шийдэл танд тусална гэдэгт итгэж байна. Ажлын ширээгээ хичнээн цэвэрлэж цэгцлээд ч компьютерийн утаснаас зугтах аргагүй үе бий.

Энэ нь таны оффисыг замбараагүй, таагүй харагдуулах нь тодорхой. Уртасгагчаа илүү утаснуудтай нь хамт кабелийн хайрцаганд/Cable Box/ хийх нь энэ асуудлыг шийдэх нэг арга юм.

УТАСГҮЙ төхөөрөмжийг сонго /wireless devices/

Компьютерийн гар, хулгана, спикер гэх мэт хэрэглээний төхөөрөмжүүдээ Bluetoothbased эсвэл Wireless буюу утасгүй хэлбэрээр сонгоорой.

Ингэснээр компьютерийн толгой эргэм олон залгуурыг хэрхэн шийдэх талаар толгойгоо өвтгөх шаардлагагүй.

The Best Wireless Keyboard and Mouse of 2020 - Reviewed Laptops

Мөн танд эдгээр бүтээлч болон сонирхолтой шийдлүүдийг санал болгож байна:

  • 5-хан минутад хийж болох чамин бөгөөд хялбар ДААВУУН боолтыг өөрийн гараар хийх
  • Шүршүүрийн хөшиг тогтоогчийг ашиглаж замбараагүй утаснуудыг багцлаарай
  • Хүсвэл модон хайрцаг бүтээж төхөөрөмжүүдийг далдлах боломжтой

Эх Сурвалж: Lead Style

]]>
https://tech-news.mn/2027/feed/ 0
Чат бот гэж юу вэ? https://tech-news.mn/1600/ https://tech-news.mn/1600/#respond Mon, 17 May 2021 02:40:12 +0000 https://tech-news.mn/?p=1600 Чатбот нь хэрэглэгчидтэй мессежний платформуудаар (Facebook Messenger, WhatsApp гэх мэт) дамжуулан харилцах зориулалттай автомат хариулагч, ухаалаг туслагч, программ хангамж юм. Хэрэглэгчтэй хэл яриа, зураг, текст, цэс ашиглан харилцаж, үйлчилнэ.
Чатбот нь хэрэглэгчдийн мессеж бичих хэрэглээн дээр тулгуурладаг.
Мессеж бичих бол ухаалаг утастай хүмүүсийн гол хэрэглээ. Тэгвэл үүн дээр тулгуурлан үйлчилгээ үзүүлэх нь хэрэглэгчдэд хүрэх хамгийн дөт зам юм. Мөн гар утсанд суусан ихэнх ашиглагддаг аппликэшн нь мессэнжэрүүд.
Хэрэглэгч чатботын санал болгох асуултуудаас сонгон мэдээлэл авах боломжтой. Мөн чатбот түлхүүр үгийн тусламжтайгаар өөр мессежүүдэд ч адил хариулт өгч чадна.
ЧАТБОТЫН ТӨРЛҮҮД
1. Voice /2222/,
2. Messenger
-Фейсбүүк
– Instagram chatbot
-Twitter direct message
– Website-д суурилсан автомат чат
ФЕЙСБҮҮК-Г ДЭМЖДЭГ ЧАТБОТ АППУУД
Фейсбүүкийн өөрийн мессеж дээр тохиргоо хийх боломжтой API буюу үндсэн алгоритм дээр нь ажиллах нэмэлт веб аппликэйшнүүд Монголд ашиглагдаж байгаа нь
1. Manychat/Төлбөртэй/
2. Chatfuel /Төлбөртэй/
3. Chatbot.mn
ЧАТБОТ АШИГЛАСНЫ ҮР АШИГ

Үйлчлүүлэгчиддээ анхаарал тавих

  • Үйлчлүүлэгч хэр их анхаарал халамжийг өөртөө авна төдий чинээ худалдан авах хүсэл нь нэмэгдэнэ.
  • Чатбот программ хэрэглэгчидийг бүртгэн, сегментчилж дараагийн шатны маркетингийн үйл ажиллагааг явуулах бааз бэлэн болгоно.

Жишээ нь: Шинэ бараа танилцуулж мессеж   илгээх. Сурталчилгаа, мэндчилгээ…гм

Админ эсвэл хариулт өгөх ажилтаны цаг завыг 87% иар бууруулдаг

  • Чатбот нь тодорхой асуултад тодорхой хариултыг өгдөг ба дараалсан олон мэдээллээс зайлсхийх боломж олгодог.
  • Таны хуудсанд ирсэн дахин давтагддаг асуултууд жишээ нь: цагийн хуваарь, байршил хаяг, нэгж бүтээгдэхүүний үнэ зэргийг таны өмнөөс шууд хариулах болно.

Хэрэглэгчдийг бүртгэн, тэдэнд мэдээлэл илгээж, хүссэн цагт нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх танай байгууллагын апликейшн шиг ажиллах болно.

Бүтээгдэхүүний захиалгыг хийж, цаг болон уулзалт товлож, хэрэглэгчдийн мэдээллийн сан бүрдүүлнэ.

ЧАТБОТ УГСРАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох

  • Та харилцагчийн үйлчилгээний асуудлыг шийдэх гэж байгаа юу?
  • Үндсэн бараа бүтээгдэхүүнээ дэмжих үү?
  • Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах уу?
  • Сурталчилгааг дэмжих нь таны зорилго уу?
  • Вебсайтынхаа хандалтыг өсгөх үү?

Шаардлагатай мэдээллүүдээ бэлд

  • Байгууллагын мэдээлэл
  • Бүтээгдэхүүний мэдээлэл
  • Зураг, бичлэг, текст гэх мэт контентийн стандарт

Зураглал гарга

]]>
https://tech-news.mn/1600/feed/ 0