Програм хангамж – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Thu, 01 Dec 2022 04:54:24 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Програм хангамж – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Вэбсайт нь байгууллага болон бүтээгдэхүүний танилцуулга төдий зүйл байхаа больж маркетингийн хамгийн чухал хэрэгсэл болсон https://tech-news.mn/5693/ https://tech-news.mn/5693/#respond Tue, 29 Nov 2022 09:22:08 +0000 https://tech-news.mn/?p=5693 1989 онд Женев дахь физикийн CERN лабораторид Английн инженер Tim Berners-Lee гэдэг хүн анхны вэбсайтыг бүтээжээ.

Вебсайт нь:

– Хувь хүн эсвэл байгууллагын интернэт дэх төлөөлөгч. Байгууллага вэбсайтаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад бүх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхээс гадна хэрэглэгчийн урсгалыг татах боломжтой.
– Вэбсайт нь хэрэглэгчдийн компьютер эсвэл гар утсанд суулгасан вэб хөтчийн (Google Chrome, Mozilla Firefox, Safari зэрэг) тусламжтайгаар мэдээллийг харуулна.
– Вэбсайт нь интернэтэд байрлах сервер компьютерт хадгалагдсан өөрийн гэсэн хаягтай бүлэг өгөгдөл, программ. Вэбсайт бүтээх гэж байгаа бол HTML, javascript, CSS, PHP зэрэг технологи ашиглана.
– Вэбсайт нь байгууллага болон бүтээгдэхүүний танилцуулга төдий зүйл байхаа больж маркетингийн хамгийн чухал хэрэгсэл болсон.

ВЭБСАЙТЫГ АГУУЛГЫН ҮҮСЛЭЭР НЬ:

– Статик вэбсайт (Static)- Хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг хөдөлгөөнгүй вэбсайт. Мэдээллийг өөрчлөхийн тулд сервер дээр хадгалагдаж байгаа файлуудын HTML эх кодыг өөрчлөх шаардлагатай байдаг. Ийм төрлийн вэбсайт захиалж хийлгэхэд үнэ өртгийн хувьд харьцангуй хямд.
– Динамик (Dynamic) буюу автоматжуулсан вэбсайт – Агуулга нь мэдээллийн сангаас тусгай скрипт кодын тусламжтай дуудагдаж дэлгэцэд харагдана. Вэбсайтад контент шинээр оруулах, шинэчлэх, засварлахад хялбар ба илүү үр дүнтэй.

ВЭБСАЙТЫГ БАЙРШЛААР НЬ:

– Интернэтэд байршсан.
– Дотоод сүлжээнд байршсан (зарим байгууллагуудын хувьд)
Мэдээллийн хэмжээ, бүтэц, хэрэглэгчдэд хүрч байгаа байдал, зорилгоор нь:
– Газардах хуудас: Бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ борлуулах зорилготой газардах хуудсыг үндсэн вэбсайтаас тусад нь хийдэг.
– Байгууллагын танилцуулга вэбсайт
– Онлайн буюу цахим худалдааны вэбсайт
– Мэдээллийн портал вэбсайт
– Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний каталоги
– Форум, хэлэлцүүлэг, блог
– Хайлтын системүүд: Google, Baidu, Bing, Ask гэх мэт
– Электрон шуудангийн үйлчилгээ: Gmail, Yahoo, Outlook, iCloud гэх мэт
– Нийгмийн сүлжээ: Facebook, Twitter, WhatsApp, Instagram, LinkedIn, Pinterest гэх мэт
– Файл солилцох үйлчилгээ буюу файл хостинг (File hosting service)
– Дата хостингийн үйлчилгээ
– Цахим орчинд бичиг баримт боловсруулах үйлчилгээ. Жишээ нь: Google docs
– Видео байршуулах үйлчилгээ (Video hosting): YouTube, Vimeo, Dailymotion гэх мэт
– Зураг байршуулах үйлчилгээ: Shutterstock, pinterest, freepik гэх мэт

ТҮГЭЭМЭЛ ҮГ ХЭЛЛЭГ:

URL (UNIFORM RESOURCE LOCATOR) ХАЯГ

URL хаяг нь вэбсайтын хаягийг илэрхийлэх бичлэгийн хэлбэр https://www.вэбсайтын_нэр.өргөтгөл хэлбэртэй бичигдэнэ.
– https – Hyper Text Transfer Protocol буюу цахим мэдээллийг дамжуулах протокол
– www – World Wide Web буюу Дэлхийг хамарсан сүлжээ
– Домайн нэрийн өргөтгөл – Тухайн вэбсайтын агуулга, зориулалт, харьяалалыг илэрхийлдэг.
Өргөн хэрэглэгддэг өргөтгөлүүд: .com – commercial, .net – network, .biz – business, .edu –education, .gov – government, .org – organisation
URL хаягийн өргөтгөлд тухайн улсын нэрний товчлол ашиглах нь түгээмэл. Тухайлбал: .mn – mongolia (Монгол), .jp – japan (Япон), .ru – russia (Орос) гэх мэт. Мөн .com + .jp = .co.jp, .net + uk = .ne.uk, .gov + .mn -gov.mn, edu + mn = .edu.mn гэх мэт 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болно.

ДОМАЙН НЭР

Интернэт орчинд байрлаж байгаа вэбсайт бүр интернэт хаягтай. Үүнийг домайн нэр гэнэ. Жишээ нь tech-news.mn вэбсайт руу орохын тулд www.tech-news.mn гэдэг хаягаар хандана. Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэцтэй байна.
Домэйн нэрийн сонголт нь тухайн вэбсайт эзэмшигчийн сонирхол, байгууллагын үйл ажиллагааг илэрхийлсэн агуулгатай байх нь түгээмэл.
Домайн нэр нь дэд домайн буюу (subdomain name)-г үүсгэн ашиглаж болно. Жишээ нь tech-news.mn гэсэн домэйн нэр нь үндсэн вэбсайт руу хөтөлдөг бол, news.tech-news.mn дэд домэйн нэр нь тухайн вэбсайтын мэдээний хэсэг рүү хөтөлдөг байх.

ДОМАЙН НЭРИЙН СИСТЕМ (DNS)

Бид гар утсандаа хэн нэгний дугаарыг хадгалахдаа тухайн хүний нэрийг бичиж хадгалдаг бөгөөд утасны contacts цэсэнд олон хүний дугаар хадгалагддаг. Тэгвэл утасны дугаарыг IP хаяг, дугаарын эзний нэрийг Domain name гэж ойлгоно. Хэрвээ та утсан дээрээ хэн нэгний утасны дугаарыг тэмдэглэсэн бол дахин утасны дугаарыг нь хийх шаардлагагүйгээр оруулсан нэрээр нь хайгаад л амархан залгах боломжтой болдог. Хүн бүрийн утасны дугаарыг цээжлэх шаардлагагүй гэсэн үг. Үүнтэй адил domain name нь цахим хуудасны IP хаягийн нэр. Хэрвээ та google.com гэж орж байгаа бол google.com гэдэг домайн нэрний ард байгаа IP хаяг руу хандаж байна гэсэн үг. Харин тухайн IP хаяг нь google-ын хайлтын систем ажиллаж байгаа сервер компьютерын хаяг нь байна гэсэн үг.
Тэгвэл DNS (Domain Name System) буюу домайн нэрийн систем нь дээрх бүх хувиргалтын процессыг гүйцэтгэдэг байна. Домайн нэрийн систем дээр маш их мэдээлэл байдаг бөгөөд хэрэглэгчийн хүсэлтэд үндэслэн шаардлагатай IP хаягийн мэдээллийг өгдөг.


ВЭБ ХӨТӨЧ (BROWSER)
Вэб хөтөч нь интернэт сүлжээн дэх вэб хуудсуудыг хайх, харах боломжийг дэмждэг, вэб хуудсуудыг үзүүлдэг программ юм. Вэб хаягийг нээж харуулдаг хайлтын систем ч гэж нэрлэдэг. Вэб хаягийг нээж харуулдаг хайлтын систем ч гэж нэрлэдэг.

– Google Chrome, Mozilla Firefox, Internet Explorer, Apple Safari, Opera зэрэг вэб хөтчүүд түгээмэл ашиглагддаг.
Таны компьютер, гар утас, төхөөрөмж вэб хөтөч программ ашиглахгүй бол интернетэд байршуулсан мэдээллийг харах боломжгүй юм.

ВЭБ ХОСТИНГ

Вэбсайтыг интернэтэд байршуулах боломжтой вэб серверээр хангах үйлчилгээ. Вэб хостинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас вэбсервер (вэбсайт нь 24 цаг, 365 хоногийн турш байнга асаалттай вэб сервэр дээр байрладаг) түрээслэн, вэбсайтаа байршуулж, домэйн нэрээ холбон тохируулснаар таны вэбсайт бусдад харагдах боломжтой болж, ажиллаж эхлэнэ гэсэн үг.

]]>
https://tech-news.mn/5693/feed/ 0
Javascript нь орчин үеийн вэбсайтуудад тодорхой хэмжээгээр ашигладаг кодлох хэл юм https://tech-news.mn/5519/ https://tech-news.mn/5519/#respond Sun, 29 May 2022 11:40:45 +0000 https://tech-news.mn/?p=5519 Javascript нь орчин үеийн вэбсайтуудад тодорхой хэмжээгээр ашигладаг кодлох хэл юм. Энэ нь үндсэн вэб технологийн нэг бөгөөд HTML ба CSS нь үлдсэн хэсэг нь гэж ойлгож болно.

Вэб дизайнеруудын цаг ямагт хүсч ирсэн вэб хуудсаа хэрэглэгчиддээ уялдаа холбоотой байлгах хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэхэд HTML нь хангалтгүй ядмаг байсан. Энэ үед Netscape нь браузерийг удирдах болон flash оруулах вэб хуудсыг интерактив чанартай болгох үүднээс JavaScript програмчлалын хэлийг боловсруулсан байна. JavaScript код нь HTML дотор <script> гэсэн коммандаар (хаалт комманд) хаагдсан байдаг бөгөөд энэ хаалтаар нь вэб браузер уг блок кодыг цонхонд үзүүлэх биш ажиллуулах ёстой болохыг ялгаж танина.

Ихэвчлэн энэ блок нь HTML- н <head> гэсэн хэсэгт бичигдсэн байдаг.

JavaScript нь вэб зохиогч болон программистуудад зориулагдсан интерактив чанартай гүнзгий шатны хэл юм. 

  • Энэ нь судлах зүйлд тулгуурласан хэл бөгөөд бусад хэл болох Java болон C++ үндсэн шинж чанарыг агуулсан байдаг.
  • Энэ нь вэбсайтын төрхийг бий болгодог HTML ба CSS-ээс ялгаатай нь нарийн төвөгтэй логик, үйлдлүүдийг хийх чадвартай жинхэнэ скрипт хэл юм.

Java нь технологийн хувьд JavaScript-тай төсөөтэй. Гэсэн хэдий ч тэдгээрийн хооронд ялгаа бий.

JavaScript-ээс ялгаатай нь Java программ нь вэб хуудас дотор шууд холболт хийх боломжгүй байдаг. Үүнд HTML болон бусад браузерээр таниулсан обьектуудад client side хувилбар байдаггүй. Java хэлний бүтэц болон syntax нь JavaScript-тай маш ойролцоо холбоотой зохиогдсон байдаг.

Сүүлийн үед Javascript нь зөвхөн нүүрэн тал буюу frontend (жишээ нь, хөтөч дээр) хөгжихөд төдийгүй арын хэсэгт буюу backend (жишээ нь серверийн тал дээр) үйл ажиллагаа явуулдаг хамгийн түгээмэл хэлүүдийн нэг болжээ.

]]>
https://tech-news.mn/5519/feed/ 0
Вэб хөгжүүлэгчдийн дижитал бүтээгдэхүүний зах зээл – ENVATO MARKET https://tech-news.mn/5318/ https://tech-news.mn/5318/#respond Thu, 14 Apr 2022 07:52:53 +0000 https://tech-news.mn/?p=5318 Envato market нь 200 гаруй улс орны дизайнер, хөгжүүлэгч, гэрэл зурагчин, видео найруулагч зэрэг 6.000.000 гаруй мэргэжилтнүүдийн 8.000.000 орчим дижитал бүтээгдэхүүнүүдийг төвлөрүүлэн борлуулдаг вэб хөгжүүлэгчид, вэб дизайнеруудын хамтын талбар, вэб сайт болон дижитал бүтээгдэхүүний зах зээл.

Envato нь хэд хэдэн салбаруудад хуваагддаг бөгөөд салбар бүр өөр өөр бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг. Салбар бүрийг ангилан авч үзвэл:
Themeforest, Codecanyon, Videohive, Audiojungle, Graphicriver, Photodune, 3d Ocean гэсэн платформуудтай байдаг.

                                       Themeforest

Envato нь вэб дизайнер, вэб хөгжүүлэгчдийн хамтын зах зээл. Энд вэб сайтын загваруудийг олон төрлөөр хийж байршуулдаг бөгөөд та Themeforest-оор зочилж байгаа бол зах зээлд борлуулагдаж буй бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг харах боломжтойгоос гадна хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн болон шилдэг бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг харж, сонирхох, худалдан авах боломжтой.

Хэрвээ та энд өөрийн бүтээгдэхүүнүүдийг байршуулахыг хүсвэл тогтоосон шалгууруудыг хангасан, чанартай  загварт байршуулах эрхийг өгдөг бөгөөд та тухайн загвартаа үнэ тогтоодог. Таны тогтоосон үнээс Envato шимтгэл авах зарчмаар ажилладаг.

Бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нь олон янзаар хайх боломжтой.

  • Нэр төрлөөр хувааж харах
  • Түлхүүр үгээр хайж олох
  • Олонд танигдсан, шилдэгүүдийг харах
  • Цуглуулга, коллекц хэлбэрээр харах
  • Санал болгож буй бүтээгдэхүүнүүд
  • Шилдэг бүтээгчийн бүтээлүүдийг харах гэх зэргээр ангилан харах боломжтой.

                                                  Codecanyon

IOS, Android, Bootstrap, Javascript, PHP, HTML5, WordPress зэрэг үйлдлийн системд зориулагдсан PLUGIN, Script, кодууд зэргийг худалдаалдаг.

                                                  Videohive

Видео бүтээгчдийн заавал мэдэж байх онлайн зах бөгөөд мэргэжлийн, өндөр зэрэглэлийн 500.000 шахуу видео болон бэлэн загварууд байршдаг.

                                                 Audiojungle

Энд дуу хөгжим болон киноны дуугаралтын эффект, трэйлер, тоглоом, зар сурталчилгаа зэрэг байршина.

 

                                                 Graphicriver

График, Вэб элементүүд, инфографик болон фонт лого зэрэг байршина. Нийт 600.000 гаруй бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийх боломжтой.

                                                 Photodune

Мэргэжлийн гэрэл зургууд болон фото зургуудыг худалдан авах боломжтой.

 

                                                  3D ocean

3D загварууд, байгууламжууд, тоглоомын нэмэлтүүд болон анимейшнуудыг энэ зах зээлээс олох боломжтой.

 

]]>
https://tech-news.mn/5318/feed/ 0
ПРОГРАМ ХАНГАМЖ ХӨГЖҮҮЛЭХ ПРОЦЕСС БА АРГУУД https://tech-news.mn/4739/ https://tech-news.mn/4739/#respond Sun, 12 Dec 2021 02:14:30 +0000 https://tech-news.mn/?p=4739 Программ хангамж хөгжүүлэх арга нь программ хангамжийн хөгжүүлэлтийн процессыг явуулах арга зам юм.

Програм хангамжийн хөгжүүлэлтийн түгээмэл аргууд:

1. БҮТЦИЙН АРГА
Программыг дэд программд хувааж, тэдгээрийг шаталсан бүтцээр зохион байгуулдаг хөгжүүлэлтийн арга. Программыг дэд программд хувааснаар тэдгээрийн үйлдлийг хянах, засварлахад хялбар болдог.

2. ОБЬЕКТ ХАНДАЛТЫН АРГА
Өгөгдөл болон үйлдлийг нэгтгэн объект-ыг тодорхойлох объект нэгжтэй хөгжүүлэлтийн арга. Атрибут (өгөгдөл) болон аргууд (өгөгдлийн боловсруулалт ба үйлдэл)-ыг нэгтгэн объект гэж авч үзэх тул модульд хуваах дахин ашиглахад хялбар байдаг. Түүнчлэн объектын дотоод ажиллагааг халхлан,гадаад ажиллагаанд анхаарал хандуулж, хөгжүүлэлтийг хялбар гүйцэтгэх боломжтой. Энэ арга нь том хэмжээтэй системийн хөгжүүлэлтэд илүү тохиромжтой.

3. ӨГӨГДӨЛ ХАНДАЛТЫН АРГА
Бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа өгөгдөлд тулгуурлан өгөгдлийн санг үүсгэж, түүнд суурилан системийг хөгжүүлдэг арга . Бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн ч үндсэн өгөгдлийн бүтэц өөрчлөгдөхгүй тул системд өөрчлөлт хийхэд хялбар.

4. ПРОЦЕСС ХАНДАЛТЫН АРГА
Бизнесийн процесс болон функцэд тулгуурлан системийг хөгжүүлдэг арга . Систем бүрийг бизнесийн агуулгад тулгуурлан хөгжүүлэх тул бизнесийн агуулга өөрчлөгдөх үед системд ихээхэн өөрчлөлт хийх шаардлага гардаг.

]]>
https://tech-news.mn/4739/feed/ 0
Мэдээллийн гүнд нэвтрэх ухаалаг зэвсэг TABLEAU DESKTOP ХҮН БҮРД ЗОРИУЛСАН БИЗНЕС АНАЛИТИК https://tech-news.mn/4621/ https://tech-news.mn/4621/#respond Mon, 27 Sep 2021 00:03:09 +0000 https://tech-news.mn/?p=4621 Tableau Desktop хувилбар нь Oracle, MySQL, PostgreSQL, CSV file, Excel, XML зэрэг 30 гаруй төрлийн эх сурвалжаас өгөгдлийг нэгэн зэрэг авч маш богино хугацаанд боловсруулалт хийдэг орчин үеийн аналитикийн программ бөгөөд багц мэдээллийг задлан шинжилж, үр дүнг энгийн, ойлгомжтой дүрслэл графикаар хэрэглэгчид харуулах, компани дотор мэдээлэл солилцох зэрэг олон ажлыг гайхалтай хурдан гүйцэтгэх чадвартай мэдээллийн гүнд нэвтрэх бизнесийн зэвсэг юм.

TABLEAU DESKTOP-ЫН ДАВУУ ТАЛУУД

TABLEAU DESKTOP-ЫН ДАВУУ ТАЛУУД ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР

Энгийн, ашиглахад хялбар интерфейсийн тусламжтайгаар менежерүүдэд бие даан өөрийн хэрэгцээт тайланг хийж, интерактив хянах самбар дээр хэд хэдэн тайланг нэг дор нийтлэх боломжийг олгоно. Энэ бүгдийг мэдээлэл технологийн мэргэжилтний туслалцаагүйгээр хийх боломжтой.

ШИЛДЭГ ТУРШЛАГУУДЫГ НЭГ ДОР БАГТААСАН ВИЗУАЛ ДҮРСЛЭЛҮҮД

Tableau нь мэдээллийг боловсруулан, харах процессыг өндөр хурдаар гүйцэтгэдэг вебд суурилсан мэдээллийн самбар, тайлан, графикийг хэдхэн үйлдлээр хийж, түүнийгээ төрөл бүрийн график, дүрслэлээр нийтлэх боломжийг бий болгодог. Олон жилийн судалгаагаар баталгаажсан, шилэгдмэл график загвар, визуал дүрслэлийг ашиглан өөрийн мэдээлэл дэх чухал хэсгийг илүү тодотгон бусдад хүргэх боломжтой.

БОЛОВСРУУЛАЛТЫН ӨНДӨР ХУРД

Өөрт байгаа мэдээллээ компьютерын цонх уруу зөөхөд 10-100 сая баганууд дахь мэдээллээс зөвхөн шаардлагатай мэдээллийг Tableau танд агшин зуур боловсруулан үзүүлэх болно. Энэ бол аналитикийн гайхамшигт хүч ба илүү сайжруулсан аналитик, статистик, зөөврийн функцүүд бий. Жишээ нь бидний хамгийн их хэрэглэдэг Excel программ дээрх олон мянган мөр, багана дээр ажиллаж, их цаг хугацаа зарцуулж хийх байсан үйлдлийг Tableau дээр хэдхэн хоромд л гүйцэтгэнэ. Мэдээж Excel дэх файлаа дараа нь шинэчлэхэд тайлангууд тань автоматаар даган шинэчлэгдэх болно.

МЭДЭЭЛЛИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАХ

Tableau нь веб болон хамгаалалттай серверт хандах эрхүүдийг ялгаатайгаар үүсгэн мэдээллийн интерактив самбарыг нийтлэх боломжийг олгодог

TABLEAU SERVER БИЗНЕСИЙН ЭРЧМИЙГ ХУРДАСГАНА

Tableau Desktop программаар боловсруулсан тайлан, мэдээллийн хяналтын самбар /Dashboard/-уудаа Tableau Server-ээр дамжуулан өөрийн байгууллагын сүлжээнд нийтлэх боломжтой. Өөрөө хэлбэл тогтмол шинэчлэгддэг, том хэмжээний, интерактив мэдээллийн самбар, тайланг дотоод сайт, share-point, веб сайтад тавихад Tableau Server -ийг ашигладаг. Хэдхэн минут, цагийн дотор дата серверт хэсэгчилсэн мэдээллийг хадгалж, график мэдээлэл болгон хандах эрх бүхий группэд нийтэлнэ.

TABLEAU SERVER-ИЙН ДАВУУ ТАЛУУД

ИЛҮҮ ОЛОН ХҮМҮҮСТ ТҮГЭЭХ БОЛОМЖ

Tableau Server нь Tableau Desktop дээр бусдад түгээх зорилгоор боловсруулагдсан тайлан, dashboard-уудыг дамжуулах зорилготой өөр хоорондоо нарийн хэлхээ, холбоо бүхий аппликэйшний нэгдлээс бүрдэнэ. Энэ нь компани доторх мэдээллийг зөв хүнд нь, зөв цагт нь зөв зохистой байдлаар түгээж, цаг алдалгүй ухаалаг шийдвэр гаргахад зориулагдсан.

ТӨВЛӨРСӨН БӨГӨӨД ХЯЛБАР ДАТА СЕРВЕР

Tableau Сервер нь мэдээллийг нэгтгэх, дамжуулах холболт бүхий илүү төвлөрсөн менежменттэй. Ингэснээр компьютер хэрэглэгч өөр бусад мэдээллийн эх сурвалж руу хандахын сацуу компанийн дотоод мэдээллийн бааз руу тогтмол хандан Dashboard дахь мэдээллүүдийг автоматаар шинэчилж, хэрэглэгчдэд тухайн цаг мөч дэх мэдээллийг боловсруулан харуулдаг.

ЗӨӨВРИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ ДЭМЖИНЭ

Tableau Server-т хадгалагдсан тайлан, хяналтын самбаруудыг хэрэглэгч хүссэн үедээ өөрийн iPаd болон Android таблетаас холбогдон үзэх, дахин ажиллах боломжтой

Эх Сурвалж: Itzone.mn

]]>
https://tech-news.mn/4621/feed/ 0
Excel дээр Linked Picture ашиглах техник https://tech-news.mn/2956/ https://tech-news.mn/2956/#respond Thu, 08 Jul 2021 05:14:50 +0000 https://tech-news.mn/?p=2956 Linked Picture гэдэг үгийг утгачилан орчуулбал Холбогдсон зураг гэж орчуулж болох юм. Энэ маань ямар учиртай юм бэ гэвэл Excel программын тухайн нэг муж, эсвэл графикыг өөр нэгэн байршилд зурган хэлбэрээр хуулах техник юм. Гэхдээ зүгээр ч нэг хуулахгүй үндсэн мэдээлэлтэй холбоотой байдлаар зургийг хуулж, тайлан мэдээнд харуулах зориулалттай техник юм. Энэ талаар та бүхэндээ жишээ ашиглан тайлбарлая.

Бидэнд A1:C5 мужид хүснэгтэн мэдээлэл өгөгдсөн байна. Энэхүү мэдээлэл Sheet1 нэртэй хуудсан агуулагдаж байгаа болно.

Энэ өгөгдсөн мэдээллийг зурган хэлбэрт оруулж, Sheet2 дээр харуулах шаардлага гарсан. Гэхдээ үндсэн мэдээлэл өөрчлөгдөхөд дагаад зурган мэдээллийн утгууд давхар өөрчлөгдөж байх ёстой. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо бичье.

  1. Нэн тэргүүнд бид A1:C5 мужийн утгыг Copy хийнэ. Өөрөөр хэлбэл мужийг сонгоод Ctrl+C коммандыг өгнө.
  2. Дараагийн алхамд Sheet2 хуудас руу ороод Linked Picture-ийг байрлуух нүдийг сонгоно. Манай жишээний хувьд D5 нүдийг сонгосон болно.
  3. Үүний дараагаар Home цэсний хамгийн зүүн гар талын комманд буюу Paste коммандны доош заасан сум дээр дарна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

4. Ингээд үүсэх цэснээс баруун доод булан буюу дээрх зурагт үзүүлсэн комманд дээр дарна. Үүний үр дүнд Sheet1 худсан дахь A1:C5 мужид агуулагдах хүснэгтэн мэдээлэл зурган хэлбэрт шилжиж, Sheet2 хуудасны D5 нүднээс эхлэлтэйгээр үүсэх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.


За ингээд бид Sheet1-ийн A1:C5 мужид холбогдсон Linked Picture үүсгэчихлээ. Одоо энэ Linked Picture хэрхэн ажиллаж байгааг шалгая.
Юуны өмнө Sheet1 хуудас руу орж, B2:B5 мужийн мэдээллийг дараах зурагт үзүүлсэн байдлаар өөрчлөе.


Тэгвэл одоо Sheet2 хуудсанд агуулагдах Linked Picture хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхоё.


Зурган мэдээлэл дагаж өөрчлөгдсөн байгааг та бүхэн анзаарсан байх.

Linked Picture гэдэг маань ердөө л энэ дээ. Өөрөөр хэлбэл зураг, Excel хоёрыг өөр хооронд нь шууд холбож буй техник юм.

Linked Picture-ийн хэрэглээ:

Та бүхэн Linked Picture-ийг юунд, ямар тохиолдолд хэрэглэдэг талаар сонирхож байж магадгүй юм. Linked Picture-ийг ихэвчлэн Excel загварчлалд өргөн ашигладаг. Мөн тухайн хүснэгтэн мэдээллийг хэвлэх тохиолдолд форматын зөрүү, хэвлэх талбайд багтахгүй байх зэрэгт өгөгдсөн мэдээллийг Linked Picture болгоод шууд зурган хэлбэрээр нь хэвлэж болдог.

]]>
https://tech-news.mn/2956/feed/ 0
ХУРДАН, ГҮЙЦЭТГЭЛ САЙТАЙ UBUNTU OS-Г ХЭРХЭН СУУЛГАХ ВЭ? https://tech-news.mn/2858/ https://tech-news.mn/2858/#respond Wed, 30 Jun 2021 05:07:51 +0000 https://tech-news.mn/?p=2858 Ихэнх компьютер, нөүтбүүк нь үйлдвэрээсээ Windows үйлдлийн систем, Apple брэндийнх macOS суусан байдаг. Түүнийг нь солих шаардлага гардаггүйн улмаас ихэнх хүмүүс үйлдлийн систем гэж юу гэдэг талаарх ойлголт бага байдаг. Үйлдлийн систем гэдэг нь Hardware нөөцийг хуваарилах зорилготой, доод түвшинд ажилладаг програм хангамжуудын цогц юм. Ubuntu нь хэрэглэхэд хялбар нээлттэй эхийн үйлдлийн систем бөгөөд хамгийн алдартай Linux-ын distro юм.

Яагаад заавал Ubuntu гэж?

Ubuntu 4

Та ямар ч тоглоом, програм хэрэглэсэн гацаад удаан уншиж орохыг хүсэхгүй нь ойлгомжтой. Гэвч таны компьютер гацсаар байвал та үйлдлийн системээ солих цаг иржээ гэсэн үг. Ubuntu нь бусад Linux distro-нуудаас илүү beginner-friendly бөгөөд Windows-тэй харьцуулахад хурдан, performance сайтай байдаг гэдгээрээ давуу талтай байдаг. Танд яг тохирно. Linux-based үйлдлийн системүүдийг ихэвчлэн хөгжүүлэгчид, IT салбарын хүмүүс хэрэглэх хандлагатай байдаг нь хэд хэдэн шалтгааныг дурдвал:

  1. Ихэнхи програмчлалын хэлний компайлэр(эх кодыг бүхэлд нь машины хэл рүү хөрвүүлэгч), интерпретер(эх кодыг мөр мөрөөр нь машины хэл рүү хөрвүүлэгч) нь Linux-based үйлдлийн системд хамт сууж ирдэг.
  2. Хэрвээ ямар нэгэн хүссэн програм чинь байхгүй бол terminal дээр “sudo apt install”, “sudo snap install” гэх коммандуудыг ашиглаад маш хялбар, хурдан, аюулгүй суулгах боломжтой.
  3. Ихэнхи хөгжүүлэгчид Command-line tool ашиглах нь дээр гэж үздэг. linux үйлдлийн системийн terminal бол хөгжүүлэгчдийн хамгийн дуртай хэрэгсэл юм.
  4. Та Ubuntu үйлдлийн системийг хэрэглэж эхэлсэн цагаасаа эхлэн түүний гайхамшигтай хурдыг мэдрэх болно.

Ubuntu үйлдлийн системийг суулгах заавар

Ямар ч тоглоом, програм суулгасан шаардлагатай үзүүлэлт гэж байдаг. Ubuntu үйлдлийн ситемийн хувьд 25GB хадгалах зай, USB storage буюу flash disk хэрэгтэй. Суулгах заавар:

  1. Эхлээд үйлдлийн системээ албан ёсны сайтаас нь татаж авах хэрэгтэй. Ubuntu үйлдлийн систем нь 6 сар тутамд шинэ хувилбар гаргадаг. Гэхдээ та бүхэндээ 2 жил тутамд гаргадаг Long Term Support буюу урт хугацааны дэмжлэгтэй хувилбарыг татаж авахыг зөвлөж байна. Ubuntu татаж авах
  2. Флаш диск дээр үйлдлийн системийг суулгах боломжтой болгохын тулд Rufus гэдэг програмыг ашиглана. Татаж авах. Rufus Rufus
  3. Rufus ашиглан Флаш дискэнд Ubuntu-гээ суулгана.Флаш дискээ сонгоно.
    Rufus2
    Select товчыг дараад татаж авсан Үйлдлийн системээ сонгоно.
    Rufus3
    Бусад тохиргоог өөрчлөх шаардлагагүй. Start товч дээр дарна. Хэрвээ юм асуусан цонх гарч ирвэл дараах зааврын дагуу хийгээрэй.
    Rufus4
    Rufus5
    Rufus6

Уншиж дуустал нь хүлээнэ.

  1. Ubuntu үйлдлийн системээ Dual-Boot(Windows үйлдлийн системтэй хамт сууна) хэлбэрээр суулгах тул Disk-ндээ илүү зай гаргах хэрэгтэй. Энэ бичлэгийг дуурайж хийгээрэй. Холбоос. Хэрвээ Dual-boot хэлбэрээр суулгах шаардлагагүй гэж үзэж байвал энэ үйлдлийг алгасаарай.
  2. За энэ хэсэг бол хамгийн төвөгтэй хэсэг. Учир нь бүх компьютер харилцан адилгүй тохиргоо ашиглан эдгээр үйлдлүүдийг хийх шаардлагатай болдог. UEFI эсвэл BIOS руугаа орно. Windows 10 сүүлийн хувилбарууд нь UEFI-руу орох боломжгүй болсон тул асааж байхдаа шууд UEFI эсвэл BIOS-руугаа орох шаардлагатай болсон. Асааж байх үед BIOS руу орох гэсэн товч байдаг. Тэр товч дээр нь дараад BIOS – руугаа орно.BIOS эсвэл UEFI руугаа орно Secure Boot гэсэн тохиргоог унтараана. Boot Order – оо өөрчилж USB гэсэн boot-ийг эхэнд нь тохируулна. Эдгээрийг хийхдээ өөрийн Laptop-ны model-оос хамаарж өөр өөрөөр хийх тул laptop-ныхоо model-ыг ашиглан google-дэхээс өөр аргагүй :).
  3. Тохиргоог хийж дуусаад асаахад Grub гэх Linux-ын bootmanager гарч ирдэг. Хэрэв Install Ubuntu гэсэн сонголтыг сонгоно. Хэд хэдэн мэдээлэл оруулах цонх гарч ирэх байх. Хувийн мэдээлэл авдаг хэсэн болохоор орхилоо.

Анхлан хэрэглэж байгаа хүмүүс Normal Installation-г сонгохыг зөвлөж байна. Ubuntu3

Хэрэв Dual-boot хийх шаардлагагүй гэж үзэж байвал Erase disk and install Ubuntu гэсэн сонголтыг сонгоно. Бусад тохиолдолд install Ubuntu alongside Windows 10 гэсэн сонголтыг сонгоно.

Ubuntu4

Цааш нь бусад тохиргоонуудыг хийсний дараа жаахан хүлээгээд л Ubuntu маань суух болно доо.

Ubuntu5 Ubuntu6 Ubuntu7 Ubuntu8

Restart Now дарсныхаа дараа флаш дискээ салгаж авна. За ингээд Ubuntu асаж эхэлж байна.

Ubuntu9

  1. Хэрэв буцаад Windows-рүүгээ орохыг хүсвэл Grub дээрээсээ Windows гэдгийг нь сонгоход л хангалттай.

Эх сурвалж: Tecmint  Youtube

]]>
https://tech-news.mn/2858/feed/ 0
ХАКАТОН ГЭЖ ЮУ ВЭ https://tech-news.mn/2828/ https://tech-news.mn/2828/#respond Wed, 30 Jun 2021 04:54:24 +0000 https://tech-news.mn/?p=2828 Сүүлийн жилүүдэд трэнд болж буй хакатон гэх зүйлтэй бага зэрэг танилцацгаая

Хакатон гэдэг үг нь хак(hack), марафон(marathon) гэх үгнүүдээс үүссэн бөгөөд хак гэх үг нь хялбарчлах, шинийг эрэлхийлэх гэсэн утгыг илэрхийлдэг байна”-Wikipedia

Сүүлийн жилүүдэд улс орнуудад хакатон гэх ойлголт шуурга мэт хурдтай түгжээ. Хакатон гэдэг нь ерөнхийдөө програм хангамжийн инженерүүд цуглаж багаараа програм хөгжүүлэх (маш хурдтайгаар) үйл ажиллагаа юм.

Хакатон нь технологиор дамжуулан өөрийгөө илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээгээ бусадтай хуваалцах боломжийг олгодог зохион байгуулалт бүхий хурал, цугларалт, үйл ажиллагаа бөгөөд техникийн суурь мэдлэгтэй хүмүүс цуглаж, ямар нэгэн асуудал эсвэл санаан дээр үндэслэн баг бүрдүүлж, оновчтой шийдлийг програмчладаг(код бичдэг). Тэдгээр нь ихэвчлэн вебсайт, мобайл аппликэйшн, робот байдаг.

Хакатоны үндсэн дээр гарч ирсэн гайхалтай санаануудаас иш татвал GroupMe.com бүлгээр мессеж бичих аппликэшний санааг гаргасан компанийг Skype компани 50 гаруй сая доллар-аар худалдан авчээ. Мөн Facebook-ийн like товч, хэрэглэгчдийн хоорондох чатын санаанууд нь компанийн доторх хакатоноос урган гарсан санаанууд юм.

SXSW Hackathon | SXSW Conference &amp; Festival

Амьдрал дээрх томоохон хакатонуудаас дурдвал PennApps.com, MHacks.org, оюутнуудын дундах хамгийн том хакатонуудын нэг бөгөөд 1000 орчим оюутнуудыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулж, амьдралынх нь хамгийн эрч хүчтэй (2 хоногт төслийг гүйцэтгэнэ гэдэг бол унтах цагаа хассан ч багадахаар мөчидхөн хугацаа) 2 хоногийг зохион байгуулдаг гэж хэлж болно. Энэ хакатоны оролцогчид магадгүй анх удаагаа л уулзаж буй хүмүүстэйгээ цуг шинэхэн технологиуд хэрхэн ажилладаг болохийг суралцаж, маш их хэмжээний код бичсэний үр дүнд эцсийн бүтээгдэхүүнээ амжилттай болгохыг эрмэлздэг билээ.

Бараг унтахгүй байхыг эс тооцвол уг хакатон гэгч хүнийг бараг л донтуулдаг төдийгүй хакатоныг тойрсон хүмүүсийн хүрээлэл дэлхий дээр маш хурдацтай өсч байгаа юм.

Вебсайт, аппликэйшн, төхөөрөмж гээд юуг ч хийж байсан хакатоны гол зорилго бол тодорхой санаан дээр тулгуурлан бизнесийн бүрэн үйл ажиллагаа бүхий загварыг гаргахад оршдог. Ихэвчлэн хакатоны үргэлжлэх хугацаа 24-өөс 48 цаг байх бөгөөд өгөгдсөн хугацааны төгсгөлд багууд юу хийснээ танилцуулж тэмцээний шагналын төлөө өрсөлддөг.

Эх сурвалж: knowledge.hackum.club

]]>
https://tech-news.mn/2828/feed/ 0
Майкрософт компани “шинэ үеийн” гэж нэрлэсэн Windows 11 үйлдлийн системээ виртуал орчинд албан ёсоор танилцуулжээ.  https://tech-news.mn/2743/ https://tech-news.mn/2743/#respond Mon, 28 Jun 2021 02:44:18 +0000 https://tech-news.mn/?p=2743 Шинэ систем нь хэрэглэгчийн интерфэйсийг энгийн, ойлгомжтой болгож, шинэ Windows аппликэйшний дэлгүүртэй болж, ажиллагаа нь хурдтай, хөнгөн болсноороо онцлог гэнэ.

Мөн Windows 11 нь анх удаа Андроид аппликэйшнүүдийг Windows дэсктоп дээр ажиллуулдаг болжээ.

Хэрэглэгчдийн хамгийн их гомдол гаргадаг аюулгүй байдлын шинэчлэлийг (security update) бага хэмжээтэй, хурдтай, ар талд (background) ажилладаг болгосон тухай Майкрософтын бүтээгдэхүүний менежэр Панос Панаи тайлбарласан юм.

Үүнээс гадна Mac үйлдлийн системтэй адил ажлын, гэрийн, тоглоомын дэсктоп горимуудыг нэг компьютер дээр  тохируулах боломжтой болжээ.

Майкрософтын мэдээлснээр өнөөдөр дэлхий даяар 1.3 тэрбум төхөөрөмж Windows 10 үйлдлийн системийг хэрэглэж байгаа гэнэ.

Шинэ Windows 11 системийн хөгжүүлэгчдэд зориулсан туршилтын хувилбарыг ирэх долоо хоногт гаргахаар болжээ.

Одоогийн Windows 10 хэрэглэгчдэд үнэ төлбөргүйгээр Windows 11 систем рүү шилжих боломжтой гэнэ.

Гэхдээ компьютерийн үзүүлэлт үүнд гол шалгуур болох юм байна. Windows 11 систем ажиллах компьютер нь хамгийн багадаа 64 GB диск, 4GB шуурхай санах ойтой (RAM) байх юм.

Windows 11 системийг хэрэглэхэд хамгийн түрүүнд мэдэгдэх өөрчлөлт нь “Start” товч байх гэнэ.

Одоо энэ товч дэлгэцийн доод хэсгийн зүүн гар талд байрладаг бол шинэ системд төвдөө шилжжээ.

Шинэ систем нь Майкрософтын харилцаа холбооны Teams платформтой нягт интеграцчилагдсан байх ба Xbox Games Pass сарын хураамжтай үйлчилгээг авбал олон зуун тоглоом бүхий санд хандах эрх нээгдэх гэнэ.

Windows 10 системийг Майкрософт 2015 онд танилцуулахдаа хамгийн сүүлчийн хувилбар гэж зарлаж байв.

Харин одоо Windows 10-ын хөгжүүлэлтийг 2025 онд зогсоохоор болжээ.

Майкрософтын гүйцэтгэх захирал Сатья Наделла шинэ системээ “Windows-ийн түүхэн дэх томоохон дэвшил” гэж нэрлэсэн юм.

Харин хөндлөнгийн шинжээчид Windows 11 системийг “хувьсгал” болж хараахан чадахгүй гэж дүгнэжээ.

Эх сурвалж: BBC

]]>
https://tech-news.mn/2743/feed/ 0
Таны хүүхэд яагаад програмын хэл сурах хэрэгтэй вэ? https://tech-news.mn/2732/ https://tech-news.mn/2732/#respond Sat, 26 Jun 2021 23:54:11 +0000 https://tech-news.mn/?p=2732 Код сурах нь техник ур чадвараас гадна хүүхдэд олон төрлийн зөөлөн ур чадварыг олгодог. Тоондоо сайн л бол ирээдүйтэй гэхээс илүү хувь хүний хувьд бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох зэрэг амьдралын өдөр тутмын чухал ур чадварыг эзэмшсэн бол таны хүүхдийг сайхан ирээдүй хүлээж байна.

1. Харилцаа

Компьютерийн ард суусан хүнийг бусадтай харилцаанд ордоггүй гэсэн хэвшмэл ойлголт бидэн дунд байдаг. Прорамист хүн өөрсдийн баг, хамт олон, үйлчлүүлэгчидтэйгээ тодорхой харилцах чадвартай байх нь нэн чухал юм. Амжилтанд хүрсэн програмистууд төлөвлөгөөтэй ажиллаж, бусдаас ирэх хүлээлтэд хариу үйлдэл үзүүлж чаддаг, хэлсэндээ хүрч, бусдын тавьж буй шаардлагыг ойлгож, боломжгүй зүйлийг боломжтой болгохын тулд бусадтайгаа маш мэдрэмжтэй харилцаж, ойлголцсон байдаг. Kids Club хүүхдэд зориулсан анхан шатны кодын сургалтын агуулгад олон үйлдлээр дамжуулан багаар ажиллаж, санаа гаргаж, түүндээ өөрийн бодлоо илэрхийлэх дадлага ажлууд багтсан байдаг.

2. Бусдын оронд өөрийгөө тавих чадвар

Эмпати бол бусад хүмүүсийн хэрэгцээ, сэтгэл хөдлөлийг ойлгож, мэдрэх чадвар юм. Багаар ажиллаад ирэхээр хүүхдүүд бие биендээ маш их тусалдаг. Хүүхэд бүрийн чадвар өөр, зарим нь загварчилж бодох дуртай бол зарим нь нэг үйлдлээс нөгөө үйлдэл зэрэг дэс дараалласан зүйлд дуртай байх жишээтэй. Эмпати гэдэг нь зөвхөн “мэдрэмж” -ийг мэдрэх эсвэл сэтгэл хөдлөлийг тайлбарлах явдал биш бөгөөд тухай даалгаврыг гүйцэтгэхэд ямар хэрэгцээ байгааг ойлгохын тулд хэнд ямар чадвар байгаа, хэн үүнийг гүйцэтгэж чадахгүй зэргээр бие биенээ таньж мэдэх чадвар юм.

Kids Club Minecraft сургалтад суусан нэг хүүгийн жишээг энд хэлмээр санагдлаа. Тэр хүү маш хөдөлгөөнтэй, барагийн хүний үг сонсоно гэж үгүй. Баг болгохдоо хамгийн түрүүнд аль хүүхэд түүнтэй баг болох бол гэж санаа зовж байтал хүү өөрөө багийнхөө хамгийн бага, бусдаасаа хамгийн их хоцрогдолтой хүүхдийг сонгож, өөрийн мэддэг бүхнээ харамгүй зааж эхэлсэн юм. Дараа нь яагаад гэдгийг асуухад, би зүгээр л түүнд тусалмаар санагдсан юм гэж билээ. Энэ бол багаар ажиллах, бусдын оронд өөрийгөө тавих чадварын хичээлийн дараагийн даалгаврын үр дүн байсан юм.

3. Бүтээлч байдал

Код бичихэд суралцах нь өөр орчинд унших, бичихийг сурахтай адил бөгөөд хүүхдэд бүтээлч, өөрийгөө илэрхийлэх чадварыг бий болгодог Код нь хүүхдүүдийг зөвхөн хэрэглэгч байхаас илүүтэй дижитал олдворыг бүтээгч болох боломж олгодог. Дижитал гэрэл зургийн багц, жор хийх аппликейшн эсвэл өөрөө жолооддог тоглоомон машин бүтээх зэрэг кодчиллын төслүүдээр дамжуулан өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх, нийгэмдээ анхааралтай бүтээгч болох арга барилыг эзэмшдэг.

4. Логик сэтгэлгээ

Логик сэтгэлгээ бол хүүхдүүдийн кодоор дамжуулан дадлага хийх чадвар юм. Бичсэн кодоор дамжуулан шийдэлд хүрэх үйл явц, урсгалыг ойлгохын тулд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Асуудлыг жижиг, салангид хэсгүүдэд хувааж, тус бүр нь нөгөөдөө хэрхэн нөлөөлж байгааг олж мэдэх нь хүүхдүүдэд асуудлыг сэтгэл хөдлөлийн хувьд шийдвэрлэхээс илүүтэй системтэй, бодитой сэтгэхэд тусална.

5. Асуудлыг шийдвэрлэх

Хүүхдүүд өөр өөр шаардлага эсвэл хувилбаруудад тохирсон програмчлалын ур чадварыг мэддэг байх ёстой. Төвөгтэй эсвэл хийсвэр мэт санагдаж болох асуудлыг задалж, шийдлийг оновчтой илэрхийлэх аргыг таних чадвараа дээшлүүлнэ. Асуудлыг хамгийн үр дүнтэй шийдвэрлэхэд нэн шаардлагатай үйлдлийг тодорхойлох нь хүүхдүүдэд ирээдүйд аль ч салбарт ажиллахад хэрэгтэй.

6. Санаачлагатай байх

Програмчлал нь сургуулийн бусад хичээлүүдтэй адилгүй. Код сурч эхлэхээсээ л хүүхэд сурч мэдсэн зүйлийнхээ цоорхойг хурдан олж илрүүлж, өөрсдөдөө зориулж нөөц хайх хэрэгтэй гэдгийг ойлгодог. Хариултыг хайх энэ үйлдэл хүүхдэд бүтээлч сэтгэлгээг суулгахаас гадна бодсоноо хэрэгжүүлэхийн тулд эх үүсвэрийн чанар эсвэл найдвартай байдлыг олж таньж мэдэхэд сургах болно.

How Can I Teach My Child to Code? (Apps &amp; Classes)

7. Хийсвэр сэтгэлгээ

Хийсвэр сэтгэлгээ гэдэг нь бие махбодид байдаггүй объект, зарчим, санаануудын талаар бодох чадвар, жишээлбэл аналоги ашиглах явдал юм. Оюутнууд JavaScript эсвэл Python зэрэг шууд дүрслэгдээгүй хэл сурч эхэлмэгц хүүхдүүд кодын харилцан хамаарал бүхэлдээ хэрхэн явагдахыг таамаглаж, урьдчилан таамаглах дадлага хийх шаардлагатай болно. Зарим судлаачид хийсвэр сэтгэлгээ нь байгалиас заяасан танин мэдэхүйн хөгжил биш харин соёлын түвшин, багшийн ур чадвар, туршлагаар дамжин хөгжих явдал гэж үздэг.

8. Төлөвлөх ур чадвар

Програмын хэлийг ямар нэг төсөлд буюу даалгаварт суурилсан сургалтаар дамжуулан хамгийн сайн сурдаг. Хүүхдүүд эцсийн зорилгодоо хүрэхэд шаардлагатай алхмуудыг тунгаан бодож, төлөвлөлт хийж сурдаг. Багшийн өгсөн хугацаанд даалгавраа гүйцэтгэхийн тулд хүүхдүүд өөрсдийн нөөц бололцоо, мэдлэгээ хэрхэн хуваарилах тухай мөн бодож эхэлдэг.

9. Жижиг зүйлд анхаарлаа хандуулах

Сайн програмист давтан алдаа гаргахаас зайлсхийдэг. Алдаа гарсан тохиолдолд тэд ажлаа системтэйгээр шалгах хэрэгтэй болно. Туршлагатай програм хангамж хөгжүүлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаас өмнө бэрхшээлийг тооцож, сайжруулах тал дээр ч мөн ихээхэн анхаардаг.

10. Уян хатан байдал

Даалгавраа сайн гүйцэтгэж, гараасаа аятайхан зүйл гаргахын тулд нарийн ширийн зүйлд анхаарах хэрэгтэй. Хийсэн зүйлийг хэрэглэгчид тэр бүр таатай хүлээж авдаггүй гэдгийг ойлгосноор алдаагаа дахин давталгүй, бүр сайн шийдлийг олоход тэвчээртэй суралцах хэрэгтэй болдог.

Эх сурвалж: empasoft1.medium.com

]]>
https://tech-news.mn/2732/feed/ 0