Мобайл – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Wed, 27 Apr 2022 01:42:12 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Мобайл – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 ГАР УТАС ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ? https://tech-news.mn/5423/ https://tech-news.mn/5423/#respond Wed, 27 Apr 2022 01:42:12 +0000 https://tech-news.mn/?p=5423 Хэн ч  мөнгөөрөө муу, чанаргүй зүйл авахыг хүсэхгүй. Тиймээс  гар утас авахдаа юуг анхаарах ёстой талаар зөвлөгөөг хүргэж байна.

Юун түрүүнд та утасны залгах хэсэг рүү ороод *#06# гэж бичээд гарч ирэх Imei code-ыг шалгаад үзээрэй. Энэхүү кодоор тухайн утасны хэр чанартай болон хаана үйлдвэрлэсэн зэргийг мэдэж болно. Ингээд шалгангуут 13 оронтой тоо гарч ирэх ба үүний долоо болон найм дахь орны тоо 06, 60 байвал Хятадад үйлдвэрлэсэн буюу тийм ч сайн гэж үздэггүй. Мөн 03, 30, 02, 20,13 бол угсарсан буюу задаргаа орсон, муу гэж үздэг.

Магадгүй та андроид утас авах гэж байгаа бол *#0##  гээд залгаад үзээрэй. Энэ нь энгийн үйл ажиллагааг нь шалгах тусгай код бөгөөд дэлгэц, камер, чичиргээ зэрэг бүгдийг нь нэг дороос харах боломжтой.

Мөн авч буй утасныхаа дэлгэцийг сайн шинжээд үзээрэй. Учир нь A copy, B copy зэрэг дэлгэцийг нь сольсон утас маш ихээр байдаг. Энэ зөвхөн монголчууд ч ингэж хийгээд, зараад байгаа зүйл биш бөгөөд гадаадаас ингэж орж ирдэг.

Дэлгэцийн хаа нэгтээ хуруу мэдрэхгүй хэсэг байна уу гэдгийг ч харсан байхад илүүдэхгүй. Мөн сим оролт, memory карт, цэнэглэгчийн хэсэг зүгээр ажиллаж байгаа эсэхийг шалгах.

За батарей бол хамгийн чухал зүйлийн нэг. Тухайн утасны wifi юмуу дата-г нь асаагаад бичлэг үз. Таван минутад хэр гүйж байна шалгаад үзээрэй. Iphone  утасны хувьд  battery health хэсэг рүү ороход цэнэг хураагч ямархуу хэмжээнд байгааг харуулдаг.

 

]]>
https://tech-news.mn/5423/feed/ 0
IPHONE УТАС ЦЭНЭГЛЭЖ БОЛОХГҮЙ АЛДАА ЗААГААД БАЙВАЛ ТУРШИЖ ҮЗЭХ АРГУУД https://tech-news.mn/5415/ https://tech-news.mn/5415/#respond Mon, 25 Apr 2022 03:26:41 +0000 https://tech-news.mn/?p=5415 Цэнэглэгч нь дуураймал буюу Apple – ийн өөрийнх эсвэл өөр гэрээтэй компанийнх биш бол тухайн утасны эх хавтан дээр байрлах IC чипийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Тиймээс iOS систем хэрэв ямар нэг байдлаар ажиллах боломжгүй үед алдаа заалгаж цэнэглэх боломжийг хязгаарладаг байна. Энэхүү хамгаалалт нь хэрэв usb залгуур эсвэл charger port ажиллахгүй үед дэлгэц дээр This acessory may not be supported гэж гардаг. Тэгвэл энэ үед туршиж үзэх аргыг танд хуваалцъя.

1.Утасны цэнэглэх нүхийг сойзоор цэвэрлэх

Ихэнх хэрэглэгч дээрх алдааг заах үед usb эсвэл adapter дээр асуудал байна гэж үздэг. Гэхдээ цэнэглэх оролт lightning port дээр хог буюу тоос зэрэг орсноор цэнэглэх нүхээ гэмтээх болон цэнэглэх залгуур залгасан үед цэнэглэгч хүлээн авагч дээр алдаа заалгадаг. Мөн удаан тоос хогтой явах үед цэнэглэх оролтын жижиг ялтаснуудыг гэмтээх буюу цэнэглэх оролтоо гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг.

2.USB залгуураа шалгах

Тухайн USB залгуураа өөр утсанд холбож үзэх. Мөн адил цэнэглэхгүй дэлгэц дээр алдааг харуулж байвал тухайн USB оригинал USB огтоос биш мөн Apple – с үйлдвэрлэх гэрээ хийгдээгүй USB гэсэн үг. Үнэхээр оригинал usb байж алдаа заагаад байвал цэнэглэх оролтоо цэвэрлэж үзээрэй.

3.Утсаа цэнэглээгүй байх үед нь унтрааж асаагаад дахиж цэнэглэх

Тус үйлдэл нь нэмэргүй байвал утсаа цэнэглэгч залгуурт болон цахилгаанд холбоод дахиад унтрааж асааж үзээрэй. Хэрэв ингээд нэмэргүй бол шинээр залгуур эсвэл MFI сертификаттай өөр үйлдвэрийн залгуур аваарай.

]]>
https://tech-news.mn/5415/feed/ 0
IPHONE УТСАА ЗАРАХДАА ДОТОРХ МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ УСТГАХ ВЭ?  https://tech-news.mn/5410/ https://tech-news.mn/5410/#respond Sun, 24 Apr 2022 04:07:06 +0000 https://tech-news.mn/?p=5410 Хуучин утсаа өөртөө хадгалахгүй л бол мэдээлэл өгөгдлийг заавал бүрэн арилгаж байгаарай. Ингэснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлээс сэргийлнэ.

Хуучин утсан дээрх мэдээлэл өгөгдлүүдээ бүгдийг нь шинэ утас руугаа шилжүүлж авсны дараа iPhone дээрх өгөгдлөө дараах аргаар бүрэн бас зөв устгаарай.

Settings – General хэсэг рүү ороод хамгийн доор нь байгаа Reset гэсэн дэд цэс рүү орно. Тэгээд Erase All Content and Settings гэснийг дараарай.

iCloud буюу Apple-ийн клауд сан руу өгөгдлөө хадгалах сонголт гарч ирнэ. Шаардлагатай бол Backup Then Erase гэсэн сонголтыг дарна. Шаардлагагүй бол шууд л Erase Now гэснийг дарчхаж болно. Ингээд утсанд нэвтрэхэд ашигладаг 4–6 оронтой нууц үгээ хийнэ.

]]>
https://tech-news.mn/5410/feed/ 0
IPHONE УТСАН ДЭЭР ХЭНЭЭС ДУУДЛАГА ИРСНИЙГ ХАРАЛГҮЙГЭЭР МЭДЭХ ТОХИРГОО https://tech-news.mn/5407/ https://tech-news.mn/5407/#respond Sat, 23 Apr 2022 02:50:21 +0000 https://tech-news.mn/?p=5407 IPhone утсан дээр дэлгэцээ харалгүй хэнээс дуудлага ирснийг мөн утсаа халаасанд хийгээд явж байх үед хэн залгасныг мэдэж болох тохиргоог хуваалцъя.

Энэ нь Vibration буюу чичиргээний тусламжтай хүмүүсээ тохируулснаар чичиргээ хийж байгаа байдал өөр өөр байх юм. Ингэхийн тулд дараах зааврын дагуу үйлдлийг гүйцэтгээрэй.

  1. Contacts хэсэг рүү ороод чичиргээг өөрчлөх хүний нэр дээр дарна
  2. Зүүн дээд буланд байрлах edit дээр дараад доошоо гүйлгэнэ
  3. Ringtone доор байрлах Vibartion Default дээр байх бөгөөд Default дээр дарж орно
  4. Доош гүйлгэнгүүт Custom гэдэг хэсэг дээр Create New Vibration дээр дараад өөрийн хурууны даралтаар чичиргээг тохируулна. Сонсож үзэх бол Play дээр дарна
  5. Save дээр дараад хадгална. Ингээд таны тохируулсан чичиргээ тохируулсан хүн дээрээ дугарах болно.
]]>
https://tech-news.mn/5407/feed/ 0
iPhone 13 утсыг 9-р сарын 17-ны өдөр худалдаанд гаргах төлөвтэй байна https://tech-news.mn/4364/ https://tech-news.mn/4364/#respond Mon, 30 Aug 2021 00:36:03 +0000 https://tech-news.mn/?p=4364 Apple компани 9-р сарын 17-ны өдөр iPhone 13 (албан ёсны нэршил биш болно) утсыг албан ёсоор худалдаанд гаргах болов уу гэсэн таамгийг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэвшүүлээд байгаа юм.

Мэдээлэл технологийн төрөлжсөн Phone Arena сайт 26-ны өдөр мэдээлснээр, iPhone 13 ухаалаг утсыг 9-р сарын 17-нд худалдаанд гаргах тухай онцолсон байна. Хятадын цахим худалдааны IT Home аппликейшн Apple компаны iPhone 13 утсыг худалдаанд гаргах өдрийг мөн 9-р сарын 17-ны өдөр гэж таамаглаж байгаа юм. Харин AirPods 3 цувралыг 9-р сарын 30-нд худалдаанд гаргах таамаглалтай байна. Мөн Wedbush Securities компаны Даниел Айвс Apple компани iPhone 13 утсаа 9-р сарын 3 дахь долоо хоногт буюу 9-р сарын 13-17ны хооронд худалдаанд гаргах болно гэж таамаглаж байсан юм.

Apple компани нь ихэвчлэн мягмар гарагт шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээгээ зохион байгуулж, тус долоо хоногийнхоо баасан гарагт урьдчилсан захиалгаа авч эхэлдэг билээ. Үүнээс харахад Apple компани шинэ бүтээгдэхүүнээ 9-р сарын 7-ны мягмар гарагт зарлаж, 10-ны баасан гарагт урьдчилсан захиалгаа эхлүүлэн 9-р сарын 17-нд албан ёсоор худалдаанд гаргаж магадгүй юм.

Одоогоор мэдэгдэж буйгаар энэ онд худалдаанд гарах iPhone 13 утасны үзэгдэх байдал нь өмнөх iPhone 12-той харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна. Зөвхөн дэлгэцийн дээд хэсгийн камер, спикер байрладаг ховил хэсэг жижигсэх төлөвтэй байгаа аж.

IPhone 13 нь шинэ үеийн гар утасны процессор A15 Bionic-ээр тоноглогдсон байх бөгөөд батерейны хүчин чадал нэмэгдэх аж. Мөн камерийн хүчин чадал сайжирч, зургийн хэлбэр, өнгийг засах функцийг нэмж оруулах юм. iPhone 13 утас нь хар болон мөнгөлөг, алтлаг өнгөнөөс гадна алтлаг ягаан (rose gold) өнгөөр гарах төлөвтэй байна.

Мөн Apple компани iPhone 13 утасны хамт iPad mini 6 болон Apple Watch 7 зэргийг танилцуулах магадлалтай юм.

Эх сурвалж: Financial news

]]>
https://tech-news.mn/4364/feed/ 0
Солонгос улсад Samsung Galaxy Z Fold 3 ба Flip 3 ухаалаг утасны урьдчилсан захиалга 920,000 хүрчээ https://tech-news.mn/4369/ https://tech-news.mn/4369/#respond Mon, 30 Aug 2021 00:35:24 +0000 https://tech-news.mn/?p=4369 Samsung Electronics-ийн гурав дахь үеийн эвхэгддэг утас болох Galaxy Z Fold 3 ба Galaxy Z Flip 3 нь дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Samsung Electronics компаний 25-ний өдөр мэдэгдсэнээр Galaxy Z Fold 3 болон Galaxy Z Flip 3 утасны урьдчилсан захиалгын борлуулалтын эхний өдөр буюу 24-ний өдөр 270,000 орчим борлуулалт хийсэн талаар онцолжээ.

Энэхүү үзүүлэлт нь Samsung Electronics-ийн гаргасан гар утаснууд дундаас худалдаанд гарсан өдрөө Солонгост хамгийн өндөр борлуулалт хийсэн амжилтыг шинэчлэн тогтоогоод буй юм.

Samsung Electronics компани өнгөрөгч 17-23ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд 920,000 орчим ширхэг урьдчилсан захиалга авчээ. Харилцаа холбооны мэргэжилтнүүд урьдчилсан захиалгын тоо 800,000-д хүрэх болов уу гэсэн таамгийг дэвшүүлж байснаас хамаагүй давсан үзүүлэлт болоод буй юм.

Мөн Galaxy Note 20 утасны урьдчилсан захиалгын борлуулалтаас 1.3 дахин, Galaxy S21 утасныхаас 1.8 дахин их үзүүлэлт юм. Samsung Electronics компаний мэдээлснээр Fold 3 ба Flip 3 утасны борлуулалтын харьцаа 3:7 байгаа аж. Galaxy Z Flip 3 утсыг урьдчилан захиалсан хүмүүсийн 35 гаруй хувь нь 20-30 насны эмэгтэйчүүд байгаа аж.

Энэ нь уян хатан ухаалаг гар утасны хувьд борлуулалтын дээд амжилтыг эвдсэн тохиолдол болсон бол эвхэгддэг ухаалаг утасны хувьд нийтийн хэрэглээнд нэвтрэх явцыг дараагийн шатанд гаргасан явдал болсон хэмээн үзэж байна.

Үүний зэрэгцээ, Galaxy Z Flip 3 нь шаргал (creamy) болон нил ягаан (lavanda) өнгийн загварууд борлуулалт өндөр байсан бол Galaxy Z Fold 3-ийн хувьд хар (phantom black) өнгийн загвар хамгийн олон захиалга авсан байна.

Эх сурвалж: Financial News

]]>
https://tech-news.mn/4369/feed/ 0
iPhone гар утасныхаа батерейн элэгдлийг хэрхэн удирдах вэ? https://tech-news.mn/4008/ https://tech-news.mn/4008/#respond Sat, 14 Aug 2021 01:01:49 +0000 https://tech-news.mn/?p=4008 Батерей нь элэгдэж хуучирсан утас заримдаа гэнэт унтардаг нь програмын ачааллыг дийлэхгүй болсны шинж тэмдэг юм. Одоогоос 3 жилийн өмнө ингэж унтруулахгүйн тулд Apple програмын аргаар ажиллагааг нь зориуд удаашруулж, ачааллыг хуваан зохицуулдаг байв.

Apple компани мобайл үйлдлийн систем iOS-ийнхоо 11.3 хувилбарыг зах зээлд гаргаснаар Battery Health буюу батерейныхаа эрүүл мэндийг хянаж зохицуулах тохиргооны хэсгийг шинэчлэн оруулж ирсэн юм.

Энэ 11.3 хувилбарын шинэчлэлээр ийм зохицуулалтыг Apple дангаар шийдэхгүй, хэрэглэгчид өөрөө шийдэх боломжийг олгож байгаа юм.

Үүнтэй танилцахын тулд эхлээд iPhone утасныхаа Settings->General->Software Update хэсэгт нэвтэрч iOS 11.3 хувилбарыг суулгана.

Суулгах ажиллагаа дууссаны дараа Settings->Battery хэсэгт нэвтрэхэд Battery Health (Beta) гэсэн сонголт нэмэгдсэн байгаа.

Энэ хэсгийн Maximum Capacity хэсэгт уг iPhone утасны батерей хэр багтаамжтай байгааг харуулна. Хэрвээ шинэ, шинэвтэр бол 100% гэсэн тоо харагдах юм.

Харин хэр удаан ашиглаж байгаагаас хамаараад хуучин гар утаснууд дээр 100-аас бага хувьтай харагдана. Эндээс та батерейгаа солих болсон үгүйгээ мэдэж болох юм. Хувь хэмжээ бага байх тусам гар утасны ажиллагаанд муу нь ойлгомжтой.

Харин хоёр дахь мөрөнд Peak Performance Capability гэсэн хэсэг бий. Хэрвээ баттерейн эрүүл мэнд хэвийн биш бол үүний дор Disable гэсэн хөх өнгийн холбоос ил гарсан байх юм. Үүнийг дарж идэвхжүүлснээр та удирдлагыг гартаа авч, батерейныхаа чадлыг шавхтал утсаа ажиллуулна гэсэн үг.

Хэрвээ хэвээр үлдээвэл Apple компани утасны оновчтой ажиллагааг зохион байгуулж, гэнэтийн унтрах гэх мэт үзэгдлээс хамгаалах юм. Харин Apple-ын зохицуулалтыг Disable хийснээр таны iPhone утас ачааллаа даахгүй болох үедээ гэнэт унтрах, зарим аппликэшнийг ажиллуулахад удах, чанга яригчийн дуугаралт сулрах, камерны гэрэл заримдаа ажиллахгүй болох зэрэг эрсдлүүд тохиолдож болно.

Уг боломж нь зарим хэт өндөр шаардлагатай хэрэглэгчийн хүсэлтээр бий болсон тул дундаж хэрэглэгч аль болох Disable тохиргоогоор оролдохгүй байх нь зөв юм. Батерейн элэгдэл нэмэгдсэн бол шинээр солиулсан нь дээр гэж зөвлөж байна.

]]>
https://tech-news.mn/4008/feed/ 0
Ухаалаг утас ашиглан зураг авах https://tech-news.mn/3822/ https://tech-news.mn/3822/#respond Wed, 11 Aug 2021 02:45:53 +0000 https://tech-news.mn/?p=3822 2011 онд Родэ Айланд-д амьдардаг Синтиа гэх эмэгтэй өөрийн сонирхлоор эсгийгээр оёсон тоглоомуудаа интернэт ашиглан худалдахыг хүсчээ. Синтиагийн нөхөр нь зурагчин мэргэжилтэй бөгөөд Хэд хэдэн удаа мэргэжлийн DSLR камер ашиглаж өөрийн бүтээлийн зургийг авах гэж оролдсон хэдий ч хэтэрхий их тохиргоотой тул ойлгоход хэцүү байсан гэсэн шалтгаанаар зургаа нөхрөөрөө авхуулдаг байжээ. Гэхдээ Синтиа өөрийн урласан бүтээлийн зургийг өөрөө илүү гоё нарийвчлалтай авхыг хүсч байв. Тиймээс Синтиа Iphone утас худалдан авчээ.
Синтиа интернэтээр худалдаа хийх гэж байгаа тул зураг маш чухал гэдгийг хамгийн сайн ойлгож байсан тул өөрийн шинэ iPhone утастайгаа зураг авах тухай суралцаж эхлэв. Гэтэл iPhone утсаараа авсан зурагнууд нь өөрийнх нь бодсон шиг тийм ч мэргэжлийн болж чадахгүй байлаа.

Шийдэл

Гэрэлтүүлэгт хөрөнгө оруул: iPhone-ий бага гэрэлтэй үед зураг авах горим нь хэтэрхий муу байсан тул тэрээр 3 ширхэг гэрэл 125$-оор худалдан авав. Тэгээд тэрээр өөрийн гэрийн буланд гэрлүүдээ байрлуулан суралцаж эхэлсэн юм.

Зөв цагт зураг авах

Хэрэв гадаа зураг авч байгаа бол Синтиа өглөө эрт гэрэл багатай үед зураг авдаг байлаа. Хэрэв өдөр болвол гэрэл хэт хурц болдог тул маргаашийг хүлээдэг болов.

Ойроос ав

Синтиа гадаа зураг авч байхдаа бүтээлээ газарт байрлуулаад утсаа ойролцоо газарт байрлуулан зураг авдаг байв. Тэр хэлэхдээ Би зураг авахдаа аврага биетэн дээрээс харж байгаагаар биш тэдний ертөнцөд орж зураг авдаг. Хэрэв тэдний хэмжээнд хүрч чадвал энэ нь илүү дээр гэж боддог. Хэрэв хэт холоос татаж авбал зурагны чанарт муугаар нөлөөлдөг. Ойроос нарийвчилж авхын тулд iPhone-д зориулсан макро линз ашиглан зураг авдаг. Утас тогтоогч хөл нь сарнилтгүй илүү тод зураг авхад тусалдаг.

Сэдэвтэй зураг авах

Утсаар авч байгаа тохиолдолд хэрэв зөв өнцөгөө олж чадвал сэдэв үүсгэн авхад хялбар байдаг. “Миний зураг авахдаа баримталдаг гол зарчим нь нэг зургаар байж болох хамгийн их мэдээллийг өгхийг хүсдэг. ” гэж Синтиа хэлсэн байна.


Хэзээ ч хамаагүй зураг авах

iPhone-ий хамгийн том давуу тал нь хэзээ ч зураг авах боломжтой бөгөөд энэ нь хөгжилтэй байдаг. Синтиа өглөө алхаж байхдаа, эсвэл гэнэт онгод орсон үедээ зураг авалтуудаа хийдэг.

Утсаараа зураг засах

Утсандаа нэмэлт апп-ууд татан зураг засхад ямар хялбархан байдгийг та хийж үзээд гайхах болно. Синтиа хэлэхдээ Зураг таслах, гэрэл нэмэх зэрэг зураг засах ажлыг утсаар хийхэд илүү амар хялбар байдаг.

Үр дүн

Синтиа өөрийн студидээ өөрийн мэдрэмжээ шингээсэн зургуудаа авч онлайн дэлгүүртээ байршуулснаараа 8000 захиалга авсан байна. Синтиа студийн зураг, байгальд авсан lifestyle зурагтай хослуулан оруулдаг бөгөөд бүгдийг нь өөрийн iPhone-оор авсан юм. Мөн нарийвчилсан зураг болон жижигхэн дүрүүдээ амьлуулан сэдэв үүсгэн авдаг нь илүү зугаатай байдаг гэж Синтиа хэлсэн байдаг. iPhone утас надад бүтээлээ өөрөө амьдруулах эрх чөлөөг өгсөнд би маш их баяртай байдаг. Мөн тэр iPhone-ий шинэ загвар бүрийг алдахгүй авдаг нь илүү сайн зураг авах боломжийг олгоно гэж итгэдэг.

Эх сурвалж: Geru Blog

]]>
https://tech-news.mn/3822/feed/ 0
Утасны батарей хурдан муутгаж, нураадаг буруу хэрэглээнүүд https://tech-news.mn/3216/ https://tech-news.mn/3216/#respond Sat, 17 Jul 2021 03:37:54 +0000 https://tech-news.mn/?p=3216 Ашиглагдаж байгаа утасны батерейн эдэлгээг цэнэглэх давтамжаар нь хэмждэг бөгөөд батерейгаа удаан хэрэглэхийн тулд хэзээ ч 100 хувь болтол нь цэнэглэж бас 0 хувь болтол нь цэнэглэхгүйгээр хэрэглэх нь учир дутагдалтай юм.Ингээд утсаа цэнэглэх үедээ гаргадаг алдаагаа засч, батарей нурахаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг уншаарай

1. Цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг

Цэнэглэгч залгуурт залгаатай байх үед утас цэнэглээгүй байсан ч цэнэг хураасаар байдаг. Энэ нь таны цахилгааны төлбөр нэмэгдэхээс гадна нь цэнэглэгч нь аажмаар хуримтлагдсан дулааныг гадагшлуулснаар галын аюул нүүрлэх юм уу эсвэл өрөөний чийгийг багасгах аюултай. Түүнчлэн богино холбоос үүссэнээс болж гал түймэр гарч болзошгүй. Хэрэглээгүй тохиолдолд цэнэглэгчээ залгуураас салгаж байгаарай.

2. Батерейг 100% болтол нь цэнэглэдэг

Хэрэв та утсаа цэнэглэх бүртээ 100% болгодог бол ашиглалтын хугацааг нь богиносгож байна гэсэн үг. Учир нь батерей бүрд цэнэглэх тодорхой давтамж гэж байдаг бөгөөд хэрэв та үргэлж 100% болтол нь цэнэглэдэг бол тухайн давтамжийн хугацааг хурдан дуусгаж байна гэсэн үг. Ерөнхийдөө утсаа сард нэг удаа бүрэн цэнэглэж, бусад үед цэнэгийг нь 20%-80% хооронд хадгалах ёстой.

3. Утсаа унтартал нь дахиж цэнэглэдэггүй

Утасны цэнэгийг 0% болгох нь тийм ч сайн зүйл биш юм. Өмнө нь хэлсэнчлэн лит суурьтай хамгийн сүүлийн үеийн батерейнд цэнэгийн эргэлт гэж байдаг. Хэрэв утсаа унтартал нь цэнэглэдэггүй бол та төхөөрөмжийнхөө наслалтыг бага багаар багасгасаар байна л гэсэн үг.

4. Утсаа шөнөжин цэнэглэж орхидог

Хэрэв та утсаа шөнөжин цэнэглэж орхидог бол цахилгаан үрэхээс гадна утасныхаа зайг цэнэглэх шаардлагатай хэмжээнээс нь хэтрүүлэн цэнэглэх сөрөг талуудтай. Энэ нь өнөөх л батарей цэнэглэх эргэлтийг эвдэж байдаг. Утсаа цэнэглэж орхиж болохгүй өөр нэгэн том шалтгаан бол хэт халалтаас сэргийлэх явдал юм.

5. Утсаа цэнэглэж байхдаа оролддог

Утсаа цэнэглэж байхдаа оролдох нь хамгийн буруу юм. Энэ нь батерейг хэт их ачаалал авахад хүргэдэг бөгөөд 2 үйлдлийг нэг дор ачааллах шаардлагатай болгодог. Хэрэв хэн нэгэн тань руу залгавал утсаа залгуураас нь салгаж яриад, ярьж дуусмагцаа эргээд залгахыг зөвлөж байна.

6. Цэнэг нь 20%-иас доошлоогүй байхад цэнэглэдэг

Утсаа байн байн цэнэглэх нь маш буруу юм. Учир нь ингэснээр мөн л батерейн ажиллах боломжит хугацааг багасгаж байдаг. Батерейг ашиглах хамгийн сайн арга бол зөвхөн шаардлагатай үед л цэнэглэх явдал бөгөөд энэ нь 20%-иас бага, гэхдээ хамгийн багадаа 5%-иас дээш байх ёстой.

7. Утсаа кэйстэй нь хамт цэнэглэдэг

Батерейн хамгийн том дайснуудын нэг бол кэйстэй нь цэнэглэснээс болж үүсдэг халалт юм. Энэ нь зөвхөн батерейг халаагаад зогсохгүй утасны бусад дотоод бүрэлдэхүүн хэсгүүдийг ч мөн халахад хүргэдэг. Утсаа цэнэглэхээсээ өмнө батерейгаа амьсгалуулах зорилгоор кэйснээс нь салгаж байгаарай.

8. Та хямд, таарахгүй цэнэглэгч ашигладаг

Утсанд өөрт нь таарсан цэнэглэгчийг өөр брэндийн цэнэглэгчээр солих эсвэл өөр загварт зориулагдсан цэнэглэгч хэрэглэх зэрэг нь маш буруу юм. Хэрэв та зөв цэнэглэгч ашиглахгүй бол утсанд хэт их эсвэл бага цэнэг орж бидний хэлж заншсанаар нурах аюултай. Хамгийн сайн цэнэглэгч бол таныг утсаа авах үед анх дагалдаж ирсэн цэнэглэгч юм. Хэрэв тэр цэнэглэгчээ эвдсэн эсвэл алга болгосон тохиолдолд ижил загварын оригинал цэнэглэгч авах хэрэгтэй.

9. Үйл ажиллагаа нь тодорхой бус, батерейнд зориулсан апп хэрэглэдэг

Батерейн ажиллагааг дэмждэг үнэгүй аппууд олон байдаг ч чухам зөвийг нь хэрэглэж байна уу гэдгээ сайтар нягтлах хэрэгтэй. Чухам ямар газар хөгжүүлэгдэж буй нь үл мэдэгдэх үнэгүй аппууд баттерейг ачааллуулж, утсан дээр зар сурталчилгаа гаргах зэргээр сөрөг үр дагавартай байх боломжтой. Апп ашиглахын өмнө эх үүсвэрийг нь найдвартай эсэхийг шалгах хэрэгтэй.

10. Та зөөврийн компьютерээсээ утсаа цэнэглэдэг

Зөөврийн компьютерт утсаа цэнэглэснээр ердийн залгуур ашиглахаас илүү удаан хугацаа шаардагдах бөгөөд энэ нь батерейг хурдан цэнэглэх горимыг идэвхжүүлдэггүй. Утсаа хурдан цэнэглэхийг хүсэж байгаа бол хананы залгуур ашиглаж байгаарай.

]]>
https://tech-news.mn/3216/feed/ 0
Гар утас худалдан авахдаа анхаарах хамгийн чухал үзүүлэлтүүд https://tech-news.mn/3130/ https://tech-news.mn/3130/#respond Thu, 15 Jul 2021 04:50:27 +0000 https://tech-news.mn/?p=3130 Утасны зах зээл өдрөөс өдөрт тэлсээр байгаа одоо цагт та ямар гар утсыг хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа бол энэхүү мэдээ танд бага ч гэсэн тусална гэж бид найдаж байна.

1. Бүтээгдэхүүний чанар

Гар утас нь хэр чанартай бүтээгдсэнээс хамаарч таны ямар хугацаанд хэрэглэх нь шууд хамаарна. Гар утсыг авахдаа та хамгийн амархан таньж чадах чанарын хэмжүүр бол түүний материал бөгөөд ерөнхийдөө метал эсвэл пластик гэж ангилж болно.

Метал материалаар хийгдсэн утасны гадаргуу нь илүү боловсронгуй бөгөөд бат бөх байдаг ч пластик материалыг бодвол илүү их сэв зураас болох, гэмтэхдээ амархан байдаг.

Пластик материалаар хийгдсэн утасны гадаргуу нь сольж ашиглахад амар мөн хямдхан байдаг хэдий ч удаан ашиглах боломж бага байдаг.

2. Утасны систем

Ухаалаг утасны олон компани хөгжсөнөөр түүнийгээ дагаас олон системүүд бие дааж хөгжиж эхэлсэн байдаг. Та бүхний сайн мэдэх Android, IOS системүүд нь Дэлхий нийтэд хамгийн түгээмэл системүүд бөгөөд Android системийн хувьд илүү олон задарч брендийн өнгө төрхийг шингээж задарсан байдаг. Жишээлбэл Blackberry OS, Color OS, Harmony OS гэх мэт олон системүүд орж байдаг.

Та бүхэн сонирхож буй утсаа авахаасаа өмнө ямар системээр ажилладаг тэрхүү систем нь ашиглахад амар эсэхийг судлах хэрэгтэй байдаг.

3. Дэлгэцийн үзүүлэлт

Гар утасны дэлгэц нь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Таны худалдан авах гар утасны дэлгэцийн өнгө ялгаруулах чадвар, нягтаршил, төрөл зэрэг нь таныг утас ашиглахад тав тухтай байх, нүд амархан ядрахгүй байх, батерэй зарцуулалт гэх мэт зүйлтэй шууд хамаарна.

Одоогийн байдлаар шилдэг утасны дэлгэцүүд нь Retina Display, OLED, AMOLED, and Super AMOLED байгаа мөн та илүү өндөр нягтаршилтай дэлгэц авхыг хүсвэл 1920×1080 пикселтэй дэлгэцийг сонгоорой.

Хэрэв та өндөр үзүүлэлт бүхий дэлгэцтэй утас сонирхож байгаа хэдий ч санхүүгийн байдал боломжгүй бол quad-HD дэлгэц буюу 560 x 1440 пикселтэй байхад болно.

4. Процессор болом RAM

Процессор нь таны гар утасны хурдан ажиллагаатай холбоотой байдаг. Өндөр үзүүлэлт шаарддаг тоглоомуудыг гацахгүй тоглох боломжтой юу, зураг эсвэл бичлэг янзалдаг сүүлийн үеийн аппликейшн чөлөөтэй ажиллах уу гэх мэт асуултын хариулт процессорын үзүүлэлтээс хамаарна.

Харин RAM-ны хувьд гэвэл олон зэрэг үзүүлэлт шаардсан аппликейшнүүдийг оруулж ажиллуулах боломжийг илэрхийлнэ. 1GB эсвэл 2GB RAM нь энгийн өдөр тутмын зүйлс дээр ажиллах боломжийг олгодог бол 4GB – 8GB RAM дээр олон төрлийн зүйлс нэг дор хийх, мөн өндөр хүчин чадал шаардагддаг тоглоомуудыг тоглох боломжтой болгодог.

5. Утасны багтаамж

Орчин үеийн утаснууд нь бүгд өндөр чанартай зураг дарж, бичлэг хийдэг болсон нь утасны багтаамжийг өндөр байлгах шалтгаан болж байна. 16GB бүхий багтаамжтай утас нь одоо үед стандарт багтаамж гэж хэлэгдэж байгаа ч 64, 129, 256GB бүхий утаснууд нь танд илүү удаан хугацаан илүү их файл хадгалах боломжийг олгоно.

6. Батарей үзүүлэлт

Анх Nokia брэндийн утаснууд худалдаанд гарч байхад 900mAh Батарейтай байсан бол одоо 2800 болон түүнээс дээш болсон байна. Хамгийн өндөр хүчин чадалтай батарей нь 5000 ~ 5200mAh байгаа бөгөөд энэхүү батарейгаар амралтын горим дээр 20 хоног, ажиллагааны горим дээр 3 хоног ашиглах бүрэн боломжтой байдаг.

7. Камер

Орчин үеийн камерын үзүүлэлтүүд нь утас шинэчлэгдэх бүрт шинэ чадвартайгаар гарч ирж байдаг. Ихэвчлэн гурвалсан камер буюу гүний дуран, энгийн пиксэл өндөртэй дуран, өргөн өнцгийн дурантай гэсэн бүтэцтэйгээр гарч ирэх болсон.

Одоогийн байдлаар 13MP камер нь стандарт үзүүлэлт болоод байгаа бөгөөд та үүнээс дээш мегапиксел бүхий утсыг сонгосноор таны зурагнууд илүү өндөр чанартайгаар харагдах болно.

Та илүү мэргэжлийн төвшний камертай утсыг сонирхохыг хүсвэл Aperture, Electronic Image Stabilization, Phase Detection Auto Focus, Video FPS, Video resolution зэрэг үзүүлэлтүүдийг голчлон анхаарах хэрэгтэй байдаг.

Эх Сурвалж: smartstore

]]>
https://tech-news.mn/3130/feed/ 0