Контент Маркетинг – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Fri, 02 Dec 2022 00:37:08 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Контент Маркетинг – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 БҮТЭЭЛЧ КОНТЕНТ https://tech-news.mn/5705/ https://tech-news.mn/5705/#respond Fri, 02 Dec 2022 00:37:08 +0000 https://tech-news.mn/?p=5705 Бидний бүтээж байгаа контентын зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулахдаа биш хэрэглэгчдийг өдөөх, сэдэлжүүлэх, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх зөвлөмж зөвлөгөө, ухааруулсан онч мэргэн үгс, хэрэглэгчийн туршлага, сэтгэгдэл, өмнөх дараах өөрчлөлт болон хөшигний ард бүтээж байгаа үйл явдлыг тусгасан бүтээлч байх шаардлагатай. Тухайлбал:
1. ИДЭВХИЖҮҮЛЭХ – Хэрэглэгчдийг идэвхижүүлэх, оролцоо нэмэгдүүлэх, Бүтээгдэхүүнээ хэрэглэх, эсвэл танилцуулах, сурталчлах сонирхолтой хэрэглэгчдийг оролцуулсан уралдаан зохион байгуулах


2. СУГАЛААТ ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ- Хэрэглэгчдийн худалдан авч байгаа бүтээгдэхүүн болон үнийн дүнгээс хамаарсан тодорхой хэмжээний шагналын сантай сугалаат худалдаа зохион байгуулах
3. ӨМНӨХ БА ДАРААХ ҮР ДҮН – Хэрэглэгчийн хэрэглээний өмнөх болон дараах үр дүн, өөрчлөлт, түүх, амжилт, сэтгэгдлийг хуваалцах
4. ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ- Тухайн бүтээгдэхүүний үнийн доод хэмжээг зарлаж, хэрэглэгч дунд дуудлага худалдаа зохион байгуулан, хамгийн өндөр үнэ зарласан хэрэглэгчид бүтээгдэхүүнээ борлуулах
5. ТАНИЛЦУУЛГА ВИДЕО – Хэрэглэгчдийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа туршлага солилцох, таниулах, хамтран бүтээж байгаа үйл явц
6. ФЭНҮҮДИЙН ХӨТӨЛБӨР – Фэнүүддээ хямдрал, урамшуулал санал болгох, бүтээгдэхүүн бэлэглэх, уралдаан, тэмцээн зохион байгуулах

7. БАРИМТ ДУРДАХ- Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдлэг олгох. Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгч нартаа боловсрол олгох мэдээллүүдийг хүргэх
8. БИЗНЕСИЙН ХОЛБОГДОЛТОЙ ИШЛЭЛ- Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой сонирхолтой ишлэл нийтлэх
9. ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ – Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн хэрэглэх, худалдан авах талаар хэрэглэгчийн нийтлэг асуудаг асуултанд хариулах
10. ТҮҮХ ӨГҮҮЛЭХ- Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн хэрэглэх, ач холбогдол болон бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар халуун яриа өрнүүлэх. Мөн бүтээгдэхүүн хэрхэн бүтсэн түүхийг харуулах
11. ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ – Бүтээгдэхүүн үйлчилгээний статистик тоо баримт, судалгааг зураг, диаграмаар тайлбарлах
12. ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ – Бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал, онцлог эсвэл салбарын чиг хандлагын талаар сонирхолтой ярилцлага, нийтлэл хэвлүүлэх, арга хэмжээ зохион байгуулах
13. БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРАА, ЗОРИЛГОО ТҮГЭЭХ- Байгууллагын алсын хараа, эрхэм зорилгоо хэрэглэгчийн үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжтай уялдуулан танилцуулах

]]>
https://tech-news.mn/5705/feed/ 0
Гар утсаараа видео контент хийх бяцхан зөвлөмж https://tech-news.mn/5189/ https://tech-news.mn/5189/#respond Mon, 04 Apr 2022 06:13:26 +0000 https://tech-news.mn/?p=5189 Гар утасны камер жил ирэх тусам улам сайжирч зөвхөн мэргэжлийн камераар чанартай видео бичдэг цаг өнгөрчээ. 2018 онд АНУ-ын найруулагч Стивен Содербергийн найруулгаар дэлгэцнээ гарсан “UNSANE” киног л гэхэд зөвхөн гар утсаар бичсэн байх жишээтэй. Гар утсаар сайн видео хийгээд сурчихвал аяллын тань цомог, ирээдүйд эргэж харах дурсамжууд тань илүү гэрэлтэй болох болно. Ингээд танд гар утсаар сайн видео хийх энгийн зөвлөгөөг хүргэе.

1. Юу илэрхийлмээр байна вэ гэдгээ хамгийн түрүүнд тодорхойл

Яриа голлосон мэдээлэл хүргэх видео байвал камераа хөдөлгөөнгүй байршуулж, яриа өгч буй хүнийхээ нүүрэн дээр гэрлээ өгөх зэргээр зохиомжилж болно. Хөдөлгөөнтэй, өгүүлэгчийн царай харагдахгүй тохиолдолд үзэгчийн анхаарал нэг зүйл дээр тогтдоггүй. Эсвэл гол дүргүй энгийн ахуйг харуулсан видео хийх гэж буй бол гол үзүүлэх объектыг аль өнцгөөс авах эсэхээ бодолцож, бичлэг хийсний дараа тохиромжтой ая, дуу оруулж өгч болох юм.

2. Бичлэг эхлэхээс өмнө зөв тохиргоог тохируул

Бичлэг нэгэнт бичиж эхэлсэн бол зогсоохоос нааш тохиргоог өөрчилж болохгүй. Эсвэл алдаж боломгүй мөчийг бичлэгт буулгасан ч чанар муу, буруу тохиргоотой биччихсэн бол үнэхээр хайран. Иймд эхлээд гар утасныхаа тохиргоо цэс рүү орж 1080HD, 4K чанар зэрэг тохиргоогоо зөв хийсэн эсэхийг шалгаарай. 4K видео хийх нь илүү чанартай боловч маш их багтаамж шаарддаг учраас хэрэв таны утсанд хангалттай их зай үлдээгүй бол 1080HD чанараар бичихийг зөвлөе.

Мөн гар утсанд fps гэдэг тохиргоо бий бөгөөд “frames per second” буюу нэг секундэд хэдэн дүрс солигдох вэ гэдгийг хэмжих нэгж юм. Ихэвчлэн 24, 30, 60 гэсэн сонголт байдаг ба ихсэх тусмаа илүү хөнгөн, “smooth” харагдана. 30 fps нь энгийн стандарт хэмжээ бөгөөд 24 fps нь дүрсийг илүү уран сайхны, cinematic харагдуулдаг. Жишээлбэл маш олон уран сайхны кино 24 fps дээр бичигдсэн байдаг ба хуримын бичлэгүүд, классик хувцасны рекламууд, байгалийн дүрслэлүүд зэрэг илүү мэдрэмж агуулсан, уран сайхны бичлэгийг хийхэд тохиромжтой. Харин 60fps дээр илүү хөдөлгөөнтэй, хурдтай, эрч хүчтэй эсвэл slow-motion буюу удаашруулсан бичлэг хийхэд илүү тохиромжтой.

3. Маш энгийн ч хамгийн үнэтэй зөвлөгөө үргэлж линзээ арч

Хэдий маш энгийн ч гар утсаар бичлэг хийхдээ алддаг хамгийн түгээмэл алдаа бол линзээ арчихгүй байх явдал. Нарны гэрэл, дэлгэцийн гэрэлтүүлгээс болж хэдий бичлэг хийж байх үед тань харагдахгүй байж болох ч бичлэг дууссаны дараа үзвэл бүрзгэр, толботой байх тохиолдол их. Ийм видеог яаж ч янзлаад чанартай болгож чадахгүй гэдгийг анхаараарай. Линз арчих алчуур авч явах, эсвэл үгүй ядаж цамцныхаа захаар заавал арчих хэрэгтэй юм шүү.

4. Stabilizer буюу хөдөлгөөн тогтворжуулагч

Орчин үеийн гар утаснууд өөр дээрээ дүрс тогтворжуулагчтай болж таны видеог илүү үзэхэд тааламжтай болгодог болжээ. Хэн ч маш их хөдөлгөөнтэй, савласан видеог үзэхэд нүд эрээлжлэн таагүй мэдрэмж төрүүлдэг. Хэдий таны гар утсанд автомат тогтворжуулагч байгаа ч үргэлж хоёр гараараа утсаа барин видео хийж байгаарай. Энэ нь видеог илүү хөдөлгөөнгүй, cinematic болгож харагдуулна. Эсвэл GorillaPod, Osmo Mobile зэрэг нэмэлт төхөөрөмж авчихвал энэ тал дээр санаа зоволтгүй байж болно.

5. Гэрэлтүүлэг болон Golden hour

Таны хийж буй видеоны гол дүрийн объектын ардаас гэрэл тусаж хэрхэвч болохгүй. Энэ үед гол дүр нь харлаж, сүүдэрлэж харагдах болно. Гэрэлтүүлэг зөвхөн урдаас нь эсвэл дээрээс байх ёстой гэдгийг анхаараарай. Гэрэл нь видеоны сэдвийг тодорхойлохоос гадна сэтгэл хөдлөлийг илэрхийлж, өдөөж өгдөг. Хэрэв гадаа дүрс авч буй бол Golden hour буюу нар мандах, нар жаргаж буй үед аль болох авахыг хичээгээрэй. Энэ үед хамгийн үзэсгэлэнтэй гэрэл гардаг бөгөөд нэмэлт гэрэл хэрэг болдоггүй. Мандах, жаргах энэ хэсэгхэн хугацааг амжилттай ашиглаж чадвал сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй видео үлдэх болно.

]]>
https://tech-news.mn/5189/feed/ 0
JPG, PNG, GIF зурган файлуудыг бэлтгэх https://tech-news.mn/4828/ https://tech-news.mn/4828/#respond Thu, 20 Jan 2022 09:28:07 +0000 https://tech-news.mn/?p=4828 Ямар ч зурган файл бэлтгэхдээ та зургийн хэмжээ, чанар дээр анхаараарай.

JPG зураг бэлтгэх

JPG өргөтгөлтэй зурган контентийг та өөрөө бэлтгэх гэж байгаа бол компьютерт тань суусан зургийн програм Paint, онлайн орчинд зурган файл бэлтгэх вэб сайт Canva, Adobe Photoshop, Corel Draw програмууд танд тусална. Мэдээж эдгээр нь хэрэглээгээрээ энгийнээс мэргэжлийн төвшний контент бэлтгэх програмууд.

PNG зураг бэлтгэх

Дээрх програмууд бүгд PNG өргөтгөлтэйгөөр зургийг хадгалах боломжтой ч зарим програм дээр асуудал тулгардаг. Жишээ нь Paint дээр та арын орчныг нь арилгасан PNG зураг хадгалах боломжгүй. Мөн Canva дээр 30 өдөр л арын орчныг нь арилгасан PNG зураг хадгалан авах боломжтой ба үүнээс цааш та төлбөр төлөн ашиглах шаардлагатай. Adobe Photoshop, Corel Draw програмууд дээр арын орчныг арилгасан зургийг бэлтгэнэ. Тус програмууд мэргэжлийн програмууд учир шууд ашиглахад бага зэрэг хүндрэлтэй.

GIF зураг бэлтгэх

GIF зургийг та олон төрлөөр бэлтгэх боломжтой. Видеог GIF хийх зориулалттай вэб сайтууд руу upload хийн тодорхой хэсгийг GIF болгон хадгалан авах, түүнийгээ сошиал сайтууд руу хуваалцах боломжтой. Мөн GIF зурганд орох зураг бүрийг бэлтгэн түүнийгээ ижил давтамжтайгаар харуулсан GIF-г тухайн сайтуудын тусламжтай бэлтгэх боломжтой.

GIF бэлтгэх сайтууд: Giphy, Gifmaker, Imgflip
Гэхдээ дээрх сайтууд нь дараах сул талтай:

  • Хөдөлгөөнт зурганд орох зураг бүрийн үргэлжлэх хугацаа ижил байх тул та өөрийн зарим зургийг илүү удаан харуулахаар тохируулах боломжгүй.
  • Тухайн сайтуудын тусламжтай хийсэн GIF файлыг сошиал хуудас руу оруулахад чанараа маш их алддаг.
  • Таны хийсэн GIF бүр доороо тухайн сайтаар хийснийг илтгэх тамга тэмдэгтэй нийтлэгдэнэ.

Photoshop програмын тусламжтай хийсэн GIF файл нь хамгийн сайн чанартай.

]]>
https://tech-news.mn/4828/feed/ 0
PNG, JPEG, GIF өргөтгөлтэй зургийн файлуудын ялгаа https://tech-news.mn/4827/ https://tech-news.mn/4827/#respond Thu, 20 Jan 2022 07:45:42 +0000 https://tech-news.mn/?p=4827 JPEG, PNG, GIF зургууд гэсэн ойлголт нь зурган файлын өргөтгөл буюу өөрсдийн зориулалтаас хамаарч өөр өөрөөр хадгалагдсан зураг гэж ойлгож болно.

JPEG – Joint Photographic Experts Group нэртэй нэгдсэн баг тус зургийн форматыг санаачлан хөгжүүлж өөрсдийн нэрний товчлолоор нэрлэжээ.

JPEG нь хард дискэн дээр харьцангуй бага зай эзэлдэг зураг хадгалах формат юм. Энэ нь 24 битийн бүтэн өнгийг (16.77 сая өнгө) илэрхийлэх боломжтой. Өнгөт фото зураг, дижитал зургийн аппаратын зургийн формат зэрэгт ашигладаг.

Сайн тал:  Олон өнгө илэрхийлэх боломжтой. Шахалтын хувийг өөрчлөх боломжтой буюу Том зургийг бага хэмжээгээр хадгалах боломжтой.

Муу тал: Алдагдалтай шахах технологи ашигладаг учраас зургийн чанар муудах талтай учраас хадгалах болгонд зурагны чанар мууддаг. Тунгалаг болгож болохгүй.

JPG болон JPEG хоёрын хооронд ялгаа байхгүй. Ижил утгатай

JPG, JPEG өргөтгөлтэй зураг нь бага зай эзлэх зургийн формат юм. Фото зургийг JPG, JPEG өргөтгөлтэйгөөр хадгалах нь тохиромжтой.

PNG – Portable Network Graphics гэдэг үгний товчлол ба утгыг нь харахад л вэб сайтад оруулахад тохиромжтой зургийн формат гэдэг нь тодорхой юм.

Дүрс, лого, текст, график зэргийг хадгалан вэб сайт, сошиал орчинд байршуулахад чанартайгаар харуулж чадна. Мөн нэг давуу тал нь арын орчныг арилган зөвхөн дүрс текст, графикийг дангаар нь үлдээн зураг хэлбэрээр хадгалахад PNG өргөтгөлийг сонгодог. Лого хадгалахад ихэвчлэн арын орчныг нь арилган, PNG өргөтгөлтэйгөөр хадгалдаг.

JPEG зургийг бодвол чанарын хувьд ялгаагүй ч илүү их хэмжээг эзлэдэг.

Сайн тал: Тунгалаг байх боломжтой. Алдагдалгүй шахах боломжтой. Харьцангуй (JPEG, GIF)-с зургийн чанар сайн

Муу тал: Хамгийн их хэмжээтэй хадгалагддаг.

GIF – Graphic Interchange Format гэсэн үгийн товчлол

GIF зураг нь олон зургуудыг ээлж дараалалтайгаар харуулах хөдөлгөөнт зураг юм.  Дээрх өргөтгөлүүдтэй харьцуулахад чанар алдалт нь хамгийн их. Гэхдээ GIF зургаар та олон мэдээллийг сонирхолтой байдлаар харуулах боломжтой. Олон цуврал бүтээгдэхүүнүүдийг нэг дор харуулах, зөвлөгөө заавар бэлтгэх, сонирхолтой уралдаан явуулахдаа GIF зургийг ашиглаж болно.

gif Collection Two on Behance

Сайн тал: Анимэйшн, тунгалаг зураг хийх боломжтой.

Муу тал: GIF зурагт ашиглах өнгөний тоо хязгаартай тул цөөн өнгөөр харагдана. Илэрхийлэх өнгө нь 256(цөөхөн).

]]>
https://tech-news.mn/4827/feed/ 0
VIRAL HIT буюу цахим ертөнцөд нэрд гарсан контентууд хэрхэн бүтдэг вэ? https://tech-news.mn/3432/ https://tech-news.mn/3432/#respond Fri, 23 Jul 2021 12:30:09 +0000 https://tech-news.mn/?p=3432 Бүтээсэн видео нь сая сая хүмүүсийн дунд яг л вирусын халдвар мэт хоромхон зуур тархаж, алдарших видео контентийг VIRAL HIT гэх болжээ.

Видеог вайрал болгодог хоёр сонирхолтой гол хүчин зүйл олж байна

  1. Нэгдүгээрт –Сэтгэл зүйд нөлөөлөх байдал /Агуулга нь хэрхэн сэтгэл хөдлөлийг удирдаж байгаа/
  2. Хоёрдугаарт – Нийгмийг идэвхижүүлэх байдал /Яагаад хэрэглэгч түүнийг бусадтай хуваалцах ёстой гэж/

Viral хэмээх үгийг орчуулвал вирусын, нянгийн гэсэн утгатай болохыг мэдэж болно.

Хүн бүхэн нэр алдартай болохыг хүсдэг ч бодит байдалд ийм аз тун цөөхөн хүнд тохиодог. Гэхдээ итгэхэд бэрх ч хүсвэл маш богино хугацаанд од болох боломж хэн бүхэнд бий. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ.

Өнөөдөр Youtube сайтад секунд тутамд 60 цагийн видео бичлэг шинээр нэмэгдэн орж байна. Тэдгээрээс тун цөөхөн нь саяас дээш тооны хандалт авдаг. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм.

Viral hit төрөхөд хэн нэгэн нөлөө бүхий хүн буюу түгээгчид чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Rebecca Black – Friday

10-аад жилийн өмнө 13 настай дуучин Ребека Блэкийн Friday дуу гарсан даруйдаа 100 сая гаруй хандалт авч байсан билээ. Тухайн үед олны танил бус хүн ийм хэмжээний хандалт авна гэдэг боломжгүй зүйл мэт байлаа. Бичлэг 2011 оны 2 сарын сүүлчээр youtube-д орсон боловч 20-иод хоногийн турш ямар ч хандалт аваагүй байв.

Харин дараа сарын 10-нд нэгэн телевизийн хошин шогийн хөтөлбөрт ишлэгдэж, блог, нийгмийн сүлжээнүүдээр яригдах болжээ. Хэн нэг нь олон хүнд хүрэх боломжийг нээж өгвөл бичлэг тэр дороо тархах болно.

Өөр нэг жишээ бол Nyan cat хэмээх муур юм.

Нэгэн муурын хүүхэлдэйн богино хэмжээний хөдөлгөөнт дүрс хөгжмийн аянд давтагдан тоглогддог бичлэгийг хэдхэн жилийн өмнө мэдэхгүй хүн байхгүй байлаа. Тэр ч байтугай 3 цаг үргэлжлэх хувилбар нь 40 сая хандалттай болсон байдаг. Хүмүүс бичлэгийг ремикс хийн франц, япон, орос гэх мэт олон улсын хувилбарууд ч хийгджээ. Муурын бичлэгийг муур ч үзэж байна. Муурын бичлэг үзэж байгаа бичлэгийг өөр муур ч бас үзэж байна.

Энэ бүхэн үзэгчид нь өөрсдөө хамтран бүтээлцдэг, улмаар үзэгчид нь өөрсдөө үнэлэлт өгч, нэрд гарах эсэхийг шийддэг шинэ урлаг буюу соёлын шинэ төрөл зүйл үүссэнийг харуулж байна.

Viral hit төрөхөд 3 хүчин зүйл шаардлагатай.

Эхнийх нь түгээгчид буюу хэн нэгэн нэр алдартай хүний нөлөө юм.

Хоёр дахь нь олон нийтийн оролцоо юм.

Гурав дахь нь бага зэргийн өвөрмөц санаа, хөгжилтэй, хошин илэрхийллийг агуулж байх явдал юм.

Гэхдээ интернет дээр Viral видеонууд ашиглан алдар нэртэй болох нь тийм ч амар зүйл биш. Өмнө нь танигдаагүй контент бүтээгчид нэрд гарахын тулд дор хаяж нэг бүтээл нь сая хандалт авах хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь цэвэр аз.

Энэ шударга бус мэт санагдаж болох боловч ихэнхдээ юу яг ямар контент Viral видео болох вэ гэдгийг тодорхойлох гэсэн судалгаа бүхэн төдий л амжилтанд хүрээгүй байна.

Гэхдээ Viral видео ямар агуулгатай байхыг тодорхойлж чадаагүй байгаа ч гэсэн ийм контентууд дунд нийтлэг тохиолддог 2 зүйлийг санах хэрэгтэй.

Нэгдүгээрт, зөвхөн Viral контент хийхийг зорих нь ерөнхийдөө тийм ч сайн санаа биш юм. Аль болох олон хүнд хүргэх контент бүтээх, Viral контент бүтээх гэдэг нь өөрөө 2 өөр ойлголт. Хэрвээ та цаашид контент бүтээхийг хүсч байгаа бол бага багаар үзэгчдээ татахыг оролдох хэрэгтэй. Харин Viral контентоор нэрд гарсан хүмүүсээс гарын 10 хуруунд багтах нь л үзэгчдээ хадгалж үлдсэн байдаг юм.

Хоёрдугаарт, танд Viral видео хийж өгч чадна гэж амласан хүн худлаа ярьж байна. Агуулга нь үнэндээ Viral болоход хангалттай гэсэн баталгаатай томъёо байхгүй.

Ингээд Viral контентуудад нийтлэг тохиолддог зүйлсийн талаар хүргэе.

1. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн

Ерөнхийдөө Viral контент нь хүмүүсийн сэтгэлийг богино хугацаанд хөдөлгөсөн ямар нэг зүйлийг агуулсан байдаг. Энэ нь заавал эерэг сэтгэл хөдлөл байх албагүй. Харин уур, эгдүү хүргэм зүйлс илүү хурдан хүмүүст хүрч байгааг сошиал ертөнцөд амьдардаг хүмүүс сайн мэдэх байх. Гэхдээ хүмүүсийг баярлуулсан зүйлс ч мөн ижил хэмээнд тархах нь бий.

Дээрх бичлэг Viral болсон шалтгаан нь видеон дээрх эмэгтэйн инээд хүмүүст таалагдсанаас болсон юм.

2. Хэнд хүргэхээ тооцоол

Хэрвээ та өөрийн гэсэн үзэгчдийг бий болгохыг хүсч байгаа бол яг хэнтэй хаана контентоо хуваалцахаа мэддэг байх хэрэгтэй. Аль болох олон хүнд хүргэхийн тулд олон газар бус яг тухайн зүйлийг сонирхох газар хуваалцах нь хамгийн чухал

Дээрх видеон дээрх бүсгүй олон сайтууд дээр бүжиглэж сурч байгаа бичлэгээ тавьсан ч тийм олон хүн үзээгүй байна. Харин Reddit сайт дээрх бүжиг сонирхогчдын бүлэг дээр хуваалцсаны хүчээр олон сая хандалт авч чаджээ.

3. Богино хэмжээ

Дижитал эринд хүн бүрийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудаж байгаа. Тиймээс богино хугацаанд хүнд ямар нэг сэтгэгдэл төрүүлдэг байх нь хамгийн чухал.

Дээрх видео 10 секундын дотор хүмүүсийг инээлгэж чадсан тул олон саяын хандалт авчээ.

 

4. Цагаа олох

Ямарваа нэгэн контент хэзээ ч бүтээгдсэн бай хамаагүй. Тухайн үед дэлхий ертөнцөд юу болж байгаагаас шалтгаалан хүмүүс түүнтэй холбоотой зүйлсийг эрэлхийлдэг бөгөөд хуучин ч байсан өөрт таалагдсан зүйлээ бусадтай хуваалцдаг юм.

Жишээ нь дээрх бичлэг нь Ковид-19 өвчний тархалт ид эрчимжиж байх үед нэрд гарсан билээ. Хүмүүс олноороо үхэж байх үед цахим хэрэглэгч нар түүнтэй холбоотой хэрнээ хөгжилтэй зүйлсийг эрэлхийснээс ийм байдал үүссэн хэрэг.

Эцэст нь дээрх бичлэгүүд нь Viral контент бүтээх тодорхой дараалал, арга гэж байхгүй, тухайн контентын чанар ч хамаарахгүй. Харин зөв газраа зөв цагтаа зөв хэмжээтэй байсан уу гэдгээс л шалтгаалах юм.

Эх сурвалж: BBC, Ted Talk, Lemonlight

]]>
https://tech-news.mn/3432/feed/ 0
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АГЕНТЛАГИЙН МАРКЕТИНГДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ 7 ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН АРГА ХЭРЭГСЭЛ | Tech-News.mn https://tech-news.mn/2366/ https://tech-news.mn/2366/#respond Fri, 11 Jun 2021 09:48:33 +0000 https://tech-news.mn/?p=2366 Юуны өмнө дижитал маркетинг гэж юу вэ? түүний талаар та бүхэнд товчхон тайлбарлая. Дижитал маркетинг гэдэг нь дижитал сувгуудын тусламжтайгаар танай бүтээгдэхүүн үйлчилгээг зорилтод хэрэглэгчдэд тань сурталчилах маркетинг юм. Аялал жуулчлалын компаниуд дижитал маркетингаа хэрхэн хийх, зорилтод үйлчлүүлэгчидээ мэдээ мэдээлэлээ хэрхэн хүргэх тэднийг өөрийн үйлчилүүлэгчээ болгоход тань доорх нийтлэл таньд туслана гэдэгт найдаж байна. 

  1. Вэбсайт

Вэб хуудас бол дижитал маркетингийн цөм юм. Вэб хуудсаараа дамжуулан байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад бүх мэдээллийг хамгийн бүрэн дүүрэн хэлбэрээр хүргэхээс гадна борлуулалтын сэжим татах чухал хэрэгсэл болдог. Вэб сайт нь компани болон үйлчилгээний танилцуулга төдий зүйл байхаа больж маркетингийн хамгийн чухал  хэрэгсэл болоод байна. Бид харилцагчиддаа зөвхөн сайн загвар дизайнтай вэбсайт бус ирээдүйд борлуулалтын сэжим авчрах маркетингийн үр ашигтай вэбсайт санал болгодог.

5 Travel Marketing Trends Your Brand Needs to Adopt | Martech Zone

  1. Хайлтын системийн оновчлол

Хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь Google хайлтын илэрцийн эхний хуудас дээр гарсан вэб сайтуудад ханддаг байна. Тус компаний хийсэн судалгаагаар эдгээрээс 4 хүний 3 нь онлайн хайлтаас олсон газраа очих хандлагатай ажээ. Өөрөөр хэлбэл хэрэв танай вэб хуудас хэрэглэгчийн хайлтанд дээгүүр илэрч байвал танай борлуулалтыг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Ирээдүйн аялагчид дараагийн аялал амралтаа хаана өнгөрүүлэхээ шийдэхээс өмнө та хайлтын системийн оновчлолоо сайжруулвал тэд таныг олох болно. Танай аялал жуулчлалын компанийг хайж байх үед нь үгсийн зөв хослолыг гаргаж өгөхийн тулд SEM стратегиа байнга шинэчилж байх хэрэгтэй шүү.

  1. Имэйл маркетинг

Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад хүн төрөлхтний мэдээллийг олж авах арга, хэрэгсэл, боломжууд өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдсөөр. Сүүлийн 10 жилд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болон хүч түрэн орж ирсэн ухаалаг утас, сошиал медиа, 4G, үүлэн тооцоолол зэрэг технологийн дэвшлүүдтэй харьцуулахад 40 гаруй жилийн настай и-мэйл хуучирч мөхөж буй мэт санагдаж мэдэх л юм.

Гэтэл өнөөдөр дэлхийд өдөр бүр 200 тэрбум шахам и-мэйл илгээж байна гэсэн судалгаа бий. Дээр дурдсан инновациуд нь эргээд и-мэйлийг өдөр, цаг, минут бүрт хармаан дотроосоо хаана ч явсан хялбархан хэрэглэж болох мэдээлэл, харилцааны нэгэн суваг болгон шинэ түвшинд гаргасан ажээ. Хэрвээ танай компани өөрийн маркетингийн мэдээлэл, контентыг хэрэглэгчиддээ хүргэхдээ и-мэйлийг ашигладаггүй бол нэгэн чухал боломжийг орхигдуулж байна гэсэн үг.

11 Travel Marketing Tips for Success in 2020 | Rock The Rankings

  1. Сошиал медиа маркетинг

Сошиал медиа нь маш идэвхтэй бөгөөд дэлхий даяар минут тутамд олон сая хүн нэгддэг тул таны аялал, жуулчлалын компани идэвхтэй байх ёстой нэг хэрэгсэл юм. Сошиал медиа бидний амьдралд нэвтэрснээр аж ахуй нэгж болгон ХУВИЙН телевиз, радио, сонин, сэтгүүл ажиллуулж байгаа мэт эрх мэдлийг олгосон байдаг.
Сошиалын нэг том боломж бол бараг зардалгүйгээр эхлүүлж болдог. Та өнөөдөр Фэйсбүүк пэйж хуудас, Твиттер, Инстаграм, Юүтүбээ нээгээд маркетингаа хийж эхэлж болно. Мэдээлэл оруулаад эхлээрэй. Гэхдээ хэт цөөн фэнүүд (хуудас лайк дарсан хүмүүс), дагагчидтай үед хамаг сайн контентоо оруулбал бас хайран гэдгийг бодолцоорой. Өөрийн салбарын холбоотой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө бэлтгэн оруулж болно.

  1. Видео маркетинг

Видео маркетинг нь танай ирээдүйн аялагч, жуулчдад зориулан танай компаниар дамжуулан тухайн улсад, тухайн газарт очсон мэт сэтгэгдэл үлдээх зорилготойгоор ашиглахад хамгийн сайн хандалт авч болохуйц маркетингийн арга хэрэгсэл юм. Аялал жуулчлалын агентлагийн дижитал маркетингийн төлөвлөгөөнд видео маркетингийг үр дүнтэй ашигласанаар ирээдүйн аялагчдад хэдэн сая үгийг зөвхөн нэгхэн видеогоор харуулах боломжтой юм.

The Challenges of Travel Marketing in the Digital Era

  1. Контент маркетинг

Контент маркетингийг Маркетингийн стратегийн зорилгод тулгуурласан үнэ цэнэтэй, ач холбогдолтой, хүнд хэрэгцээтэй, тогтмол контент бүтээх замаар тодорхой зорилтот бүлгийн анхаарлыг татан, цаашлаад ашиг өгөгч хэрэглэгч болгоход чиглэсэн маркетингийн нэг арга барил юм”  хэмээн тодорхойлсон байдаг. Манай маркетингийн үйлчилгээний гол цөм болох инбаунд буюу татах маркетингийн арга нь блог, подкаст, видео, цахим ном, мэдээллийн и-мэйл, хайлтын системийн оновчлол, сошиал медиа маркетинг болон контент маркетингийн бусад аргачлалуудад суурилдаг. Худалдан авалтын янз бүрийн үе шатандаа байгаа хэрэглэгчдийг контентоор татах аргачлал гэдэг утгаараа бүтээж, бий болгосон контент бүртэйгээ салшгүй холбоотой байдаг.

  1. Мессеж маркетинг

Гар утас хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд энэхүү сегментэд оршин байгаа хэрэглэгчдийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Мэдээллийн хамгийн хүртээмжтэй хүлээн авдаг сурталчилгааны суваг нь энэхүү sms маркетинг юм. SMS хэлбэрээр мэдээлэл авсан хэрэглэгчид ямар нэгэн байдлаар тухайн мэдээллийг нээж үзэх, унших магадлал нь 98% байдаг бол дахин унших магадлал нь 75% хүртэлх өндөр байдаг нь SMS-ээр мэдээлэл хүргэх нь үр ашигтай байдаг. Та дээрх зөвлөгөөний дагуу хийгээд үзээрэй.

Эх Сурвалж: Dima.mn

]]>
https://tech-news.mn/2366/feed/ 0
Видео блог хөтөлж эхэлж байгаа хүмүүсийн гаргадаг 10 алдаа https://tech-news.mn/2254/ https://tech-news.mn/2254/#respond Sat, 05 Jun 2021 11:06:33 +0000 https://tech-news.mn/?p=2254 YouTube дээр шинээр нээдэг 100 сувгаас 99 нь хэдэн сарын дараа таг чимээгүй алга болдог. Олон хүн өөрийн гэсэн сувгаа анх нээхдээ түгээмэл дэлгэрсэн хэд хэдэн алдаа гаргадаг нь цаашдаа суваг хаагдах нөхцөл болдог байна.

Ингээд эдгээр алдаануудыг танилцуулъя.

1-р алдаа. Сувгийн сэдэв танд өөрт тань сонирхолгүй Ихэнх шинэ блогерууд олны сонирхол татаж байгаа сэдвээр контент хийх гэж хөөцөлдөх ба тэр нь өөрт нь огт сонирхолгүй сэдэв байдаг. Жишээ нь одоо видео блог хийх нь ихээхэн “моод” болж байгаа ба хүн болгон шахам үүний хойноос хөөцөлдөж болсон болоогүй, уйтгартай юм хийх ба зохиогч өөрийнхөө хувийн амьдралыг дэлгэх дургүй учир бусдын тухай л юм хийнэ. Хэсэг хугацааны дараа иймэрхүү байдал нь дургүй ажлаа хийж байгаа мэт болох ба удалгүй суваг зүгээр л хаягддаг байна.

2-р алдаа. Шинэ мэдээ мэдээлэл нь тогтмол биш Суваг дээр шинэ видео долоо хоногт нэгээс багагүй орох хэрэгтэй. Дунджаар нэг хүн 25 сувагт бүртгэгдсэн байдаг ба суваг болгон долоо хоногт нэг видео гаргадаг гэж үзвэл таны видео сайндаа л эдгээр 25-ын нэг байх болно. Хэрвээ үүнээс бага хэмжээгээр гаргах бол таны тухай зүгээр л мартах биз. Тиймээс хамгийн гол дүрмийн нэг нь долоо хоногт нэгээс багагүй видео оруулж байх.

3-р алдаа. Чанар муутай видео Гар утсаар бичсэн алдартай олон видео бий. Гэхдээ иймэрхүү видео сая дотор ганц нь л ингэж алдаршдаг юм шүү гэдгийг санах ёстой. Харин таны видео хүмүүсийн сонирхлыг татаж байхын тулд сайн камераар хийсэн чанар сайтай, дуугаралт сайтай, гэрэлтүүлэг бүхий бичлэг байх ёстой. Чанараа хамгийн өндөр түвшинд байлгахыг хичээгээрэй.

4-р алдаа. Сонирхолгүй, уйтгартай контент Хэрвээ та буурьтай сэдвээр контент хийж байгаа бол энэ нь заавал уйтгартай байх ёстой юм биш. YouTube дээрх видео гэдэг бол хамгийн түрүүнд хүмүүсийн анхаарал татаж, зугаатай байхыг тэргүүнд тавьдаг зүйл. Бүр хамгийн буурьтай сэдвийг ч сонирхолтой, хошин өнгө аястай хийж болдог. Өөрийн гэсэн өнгө төрхөө олж, шинэ байдлаар ажиллаад үз.

Vlogging: How to Make an Effective Video Blog - Orbit

5-р алдаа. Алдартай блогеруудыг дуурайх Алдартай блогеруудыг дуурайж ажиллах нь хамгийн их дэлгэрсэн алдаа байдаг. Зарим нэг нь бүр илүү ихээр дуурайж тэрхүү блогеруудын зураг авсан студид бичлэгээ хийж, адилхан фон, үг, гар нүүрийн хөдөлгөөн хийдэг. Гэтэл ямар үзэгчдэд хэн нэгний алдартай видеоны хуулбарыг үзэх нь сонирхолтой байж болох тухай тэд боддоггүй байна. Тэр тусмаа эдгээр хуулбар нь өмнөх жинхэнэ видеоноосоо бүх л талаар сулхан байх нь маш их. Та таны өмнө хэрэглэж байсан тогтсон форматаар ажиллаж байсан ч өөрийн гэсэн шинэ юм заавал оруулах хэрэгтэй.

6-р алдаа. Статик буюу хөдөлгөөнгүй кадр Бараг бүх л видео блогерууд статик кадраар эхэлсэн байдаг бөгөөд ялангуяа бьюти блогер болон техникийн сэдвээр хийсэн видео иймэрхүү байдаг. Ер нь бараг бүх л видео ийм байдлаар хийгдсэн байдаг боловч одоо цагт энэ нь үеэ өнгөрөөжээ. Орчин үед үзэгчдийн уйтгарыг төрүүлэхгүйн тулд хоёр камераар, өнцгөө байнга сольж, нэмэлт зураг авч, фон болон зураг авсан газар орчноо сольдог болж. Жишээ видео маань гудамжинд эхлээд студид дуусч болох юм. Видеондоо динамик өрнөл оруулж, кадр нэг байдлаар 10 секундээс илүү удаанаар үргэлжилж болохгүй.

7-р алдаа. Муу монтаж Сайн монтаж нь муухан санаа, зураг авалтыг өөд нь татдаг. Анхны материал маань чанарын хувьд тааруухан байсан боловч сайн монтажаар жинхэнэ чанартай контент болгон олон үзэгчдэд хүрсэн тохиолдол их бий. Хэрвээ та монтаж хийх ямар нэг ойлголтгүй бол курст сууж суралц. Курст суух мөнгө үгүй бол видео хичээл үзэж судал. Цаг үргэлж өөрийн авьяас чадварыг хөгжүүлж, бусад блогерууд монтажаа хэрхэн хийж байгааг нь харж, тэдний туршлага, янз бүрийн нууцыг нь тайлж суралцан тэднийг давахыг хичээ.

What is Video Blogging? How to Create Your Own Blog

8-р алдаа. Олон түмэнд хүргэх үйл ажиллагаа дутах Зарим хүн яагаад ч юм өөрийн видеогоо YouTube-д оруулаад байхад л бүх юм болчих мэт ойлгодог. Энэ бол том төөрөгдөл юм шүү. Контент өөрөө алдаршихгүй бөгөөд ядаж л үүнийгээ өөрийн сошиал сүлжээгээр тавьж найз нөхөд, таньдаг хүмүүстээ хүргэх замаар олны хүртээл болгох хэрэгтэй. Өөрийнхөө видеог тавьж олны хүртээл болгох үнэгүй олон үйлчилгээнүүд байдаг бөгөөд төлбөртэй үйлчилгээний тухай яриад ч хэрэггүй ойлгомжтой байх. Бага ч гэсэн мөнгө зарж сошиал сүлжээний янз бүрийн “паблик”-пэйжээр сурталчлах хэрэгтэй ба үгүйдээ л ийм зүйл бий болгох хэрэгтэй.

9-р алдаа. Үзэгчтэй харилцах харьцаа дутагдах Өөрийн сувагт бүртгэгдсэн үзэгчдээ аливаа нэг контентынхоо талаар бодол санаагаа бичихийг хүсэж, янз бүрийн асуулт тавьж, үзэгчид энэ талаар харилцаж болох нөхцөл, хүсэл бий болго. Үүнээс гадна янз бүрийн комментод заавал хариулах хэрэгтэй бөгөөд мэдээж муулсан, сөрөг талын комментийг орхиж болох юм. Бүртгэгдсэн үзэгч нартайгаа харилцаатай байх нь тэд таныг илүү сайн таньдаг мэддэг байхад тустай бөгөөд тэд танд үнэнч байх болно.

10-р алдаа. Сайжруулах талаар юу ч хийхгүй байх Зөв сайжруулалт, нэр, товч агуулга, тег хийх нь таны сувгийн амжилтын 40% байна. Эдгээр зүйлд байнга анхаарч байгаарай: товч боловч сонирхолтой агуулга бичих, сонирхол татах гарчиг олох гэх мэт. Гэхдээ бас хэтрүүлж болохгүй бөгөөд бүх л текст, нэр, товч агуулга нь “хүний тулд” хийгдсэн байх ёстой ба уншихад сонирхолтой байх ёстой. Янз бүрийн сүржин үгний цуглуулга бүхий хогийн сав байж болохгүй бөгөөд ялангуяа эдгээр сүртэй үгс нь видеонд бага хамааралтай бол үүнээс хол бай. Сонирхолтой контент хийх янз бүрийн жижиг сажиг боломж, нууц асар их хэмжээгээр байх нь ойлгомжтой боловч дээрх хэдэн алдаанаас зайлсхийгээрэй.

]]>
https://tech-news.mn/2254/feed/ 0
Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? https://tech-news.mn/2186/ https://tech-news.mn/2186/#respond Thu, 03 Jun 2021 09:27:32 +0000 https://tech-news.mn/?p=2186 Контент маркетингийг Маркетингийн стратегийн зорилгод тулгуурласан үнэ цэнэтэй, ач холбогдолтой, хүнд хэрэгцээтэй, тогтмол контент бүтээх замаар тодорхой зорилтот бүлгийн анхаарлыг татан, цаашлаад ашиг өгөгч хэрэглэгч болгоход чиглэсэн маркетингийн нэг арга барил юм  хэмээн тодорхойлсон байдаг.

Контент маркетинг, бизнесийн блог хөтлөх гэдэг ойлголт аль хэдийн бидний дунд амжилттай маркетингийн нэг хэлбэр болсон байна. Энэ нь ямар ч төрлийн үйлчилгээ эрхлэгч байгууллага байсан илүү хүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болсны илрэл юм.

Блог нийтлэл хөтөлснөөр бизнесээ онлайн ертөнцөд үр дүнтэй ажиллах боломж олгох болно. Хүмүүсийн сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцсэн контент бүтээх, улмаар өөрийн хэрэглэгч болгох стратеги барин ажиллах нь таны нэн тэргүүнд хийх ёстой маркетинг юм.

Энэ бол инбаунд маркетингийн аргачлал.

The Top 10 Benefits of Content Marketing | Inc.com

1. Зорилтот хэрэглэгчийн персона тодорхойл

Бид маркетинг хийхдээ шууд л бүтээгдэхүүнээ ямар сайн болох, ямар давуу талтай талаар хэтэрхий их нуршиж хөндий хүйтэн, амьгүй орон зайг үүсгэдэг. Хүмүүс бусдын хэлсэн үгэнд шууд итгэхээс илүү өөрөө судалж мэдсэн зүйлдээ итгэдэг. Тиймээс тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, судалж танин мэдэх боломж олгох хэрэгтэй.

Харин боловсорсон хэрэглэгчидтэй илүү таатай орон зайг үүсгэх боломжтой болдог. Иймээс та хэрэглэгчээ илүү таниж мэдэж тэдний сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцсэн блог нийтлэлийг хүргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийнхээ оронд өөрийгөө тавьж үзээрэй.

2. Контентын төлөвлөгөө гарга

Сүүлийн үеийн чиг хандлагаас харахад контент маркетинг хүмүүст илүү хүрч чадаж байна. Энэ нь тоо тоймгүй олон контентыг хийгээд бай гэсэн үг огт биш. Контентын төлөвлөгөө гарган хэрэглэгчдэд тодорхой дэс дараалал, эмц цэгц, зорилготойгоор мэдээллийг хүргэх нь чухал.

Хэрэглэгчийн худалдан авалтын замналын аль үе шатанд, ямар мэдээлэл хүргэх вэ? Хэрхэн түүнийг дараа дараагийн алхамд дуудах вэ? гэдгийг тодорхой болгон төлөвлөгөөг гарна.

3. Сайн контент бүтээх

Мэдээж хэрэг сайн контент гэдэг нь гарчигтайгаа агуулга, зураг, жишээ нь хоорондоо зохицсон тодорхой байна. Үүнээс гадна дараахи зүйлсд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

  • Контентын төрөл

Таны контент зөвхөн блог нийлэл байх албагүй инфографик, подкаст, хөдөлгөөнт зураг, видео, цахим ном гэх мэт контентоо илүү үр дүнтэй хүргэж болох төрлөөс ашиглаж болно.

  • Түлхүүр үгс

Мөн контентын сэдэвт тохирсон түлхүүр үгсийг оруулах хэрэгтэй. Энэ нь хайлтын системд танигдах боломж ихэсдэг. Хайлтын системээр орж ирсэн хэрэглэгчид маш сайн борлуулалтын сэжим болдог. Учир нь тэд асуудлаа ойлгочихсон шийдвэрлэх гарцыг хайж байдаг.

  • Call-To-Action буюу үйлдэлд дуудах

Манай контентыг сонирхож уншсан хүн бол манай борлуулалтын сэжим болох магадлал өндөр шүү дээ. Тиймээс тэрхүү сэжимд дараа дараагийн мэдээлэл хүргэн /Call-To-Action/ зөв байршуулан, холбоосуудыг оновчтой хийн үйлдэлийг нь удирдах хэрэгтэй. Ингэснээр манай хэрэглэгч болох магадлал өсөх болно.

Comparing the ROI of Content Marketing and Paid Advertising

4. Контент түгээх сувгууд

Үр өгөөжтэй хэрэглэгчдэд таалагдах маш сайн контент хийлээ. Одоо яах вэ? Аль аль сошиал сувгуудыг ашиглах вэ? Хэрхэн контентоо хэрэглэгчиддээ хүргэх вэ? Зорилтот хэрэглэгчид рүүгээ хэрхэн чиглүүлэх вэ?

5. Үр дүнгээ хэмжих, хянах

Бүх зүйлс бэлэн болсны эцэст хэрэгжүүлэх хамгийн чухал. Үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхээс гадна үр дүнгээ хэмжиж, хяналтыг үргэлж хийх хэрэгтэй. Та тодорхой хугацааны дараа дараах асуултанд хариулан, дүн шинжилгээ хийн засвар өөрчлөлтийн цаг тухайд нь хийгээрэй. Үүнд:

  • Ямар контент хүмүүс илүү хүрч байна вэ?
  • Аль төрлийн контентийг хүмүүсд үр дүнтэй хүрч байна вэ?
  • Аль сошиал суваг үр дүнтэй байна вэ?
  • Өдрийн аль цагт хүмүүст хүргэж байх вэ?
  • Аль аль, ямар төрлийн контент уншсан хүмүүс борлуулалтын сэжим болж байна вэ?
]]>
https://tech-news.mn/2186/feed/ 0
КОНТЕНТ БОЛ БҮТЭЭЛ ЮМ | Tech-News.mn https://tech-news.mn/1581/ https://tech-news.mn/1581/#respond Fri, 14 May 2021 01:31:58 +0000 https://tech-news.mn/?p=1581
Сошиал орчинд хараад өнгөрөх төдийд л хэрэглэгчдийн нүдэнд тусаж, таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах сэдэл төрөх сонирхолтой контент бүтээх нь хамгийн чухал. Судалгаагаар сунжирсан урт текстээс илүүтэй зураг, видео, инфографик хэлбэрээр бүтээсэн контентийг хэрэглэгчид илүү сонирхдог бөгөөд хүний уураг тархи зурган хэлбэртэй мэдээллийг текстээс 60,000 дахин хурдан боловсруулж ойлгодог гэж нотлогдсон байдаг байна.
Иймээс компаниуд брэндээ олон нийтэд таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах контентийн хэлбэр, агуулгыг зорилтот хэрэглэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээ, нас хүйс зэрэгт тулгуурлан текстийн агуулга, зураг, дүрс, дууны зохиол, дүрслэлийг баг хамт олноороо хэлэлцэн зураглаж, төлөвлөх шаардлагатай.
Тухайлбал шинэ үйлчилгээний талаар мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх гэж байгаа бол тухайн үйлчилгээний давуу тал, хэрэглэгчид ямар сэтгэл ханамжтай байгаа, шинэлэг содон зүйл юу байна гэдгийг тодорхойлон гаргаж, анимейшн видео хэлбэрт бэлтгэн, 7 хоногийн турш, фейсбүүкээр сурталчилна гэх мэт. Мэдээж контентийг Canva, Gifhy, In design, Photoshop зэрэг өргөн ашиглагддаг програм хангамж, апплекейшнүүдийг ашиглан сонирхолтой хэлбэрээр бүтээх хэрэгтэй. Мөн бусад байгууллагууд контент хэрхэн бүтээж байгаа талаар суралц.
МАРКЕТИНГ, ИДЭВХЖҮҮЛЭЛТ СУРТАЛЧИЛГАА НЬ САЙН КОНТЕНТГҮЙГЭЭР ЮУ Ч БИШ
Ямар арга барил, чиглэлээр ажилладагаас үл хамааран КОНТЕНТ нь маркетингийн чухал хэсэг. Өөрөөр хэлбэл контент нь маркетингийн бодлогоос салангид зүйл биш харин ч чанартай контент бол тааруухан сурталчилгаанаас илүү үр өгөөжтэй байдаг.
Сошиал медиа бол маш энгийн хэрэв та сонирхолтой, хэрэгцээтэй контент бэлтгэх юм бол, хүмүүс түүнийг бусдад түгээнэ. Тэгснээр та илүү олон хүнд танигдаж, илүү олон дагагчтай болно.
КОНТЕНТИЙН ТӨРӨЛ
Контентийг төрлийн хувьд дараах 3 төрлөөр ангилж үзэж байна:
1. ТЕКСТ /дан текст, инфографик/
2. ЗУРАГ /постер, хөдөлгөөнт зураг буюу GIF/
3. ВИДЕО /2D,3D анимейшн, лайв, подкаст, вэбинар, 360 виртуал
Фейсбүүк дээр байршуулах түгээмэл контентууд:
– Инфографик
Статистик тоо баримтад тулгуурласан мэдээ мэдээлэл хүргэх, ямар нэгэн үйл ажиллагааны танилцуулга, дараалал, арга замыг харуулахыг зорьж байгаа тохиолдолд хамгийн тохиромжтой.
Вэб хуудас: https://infogram.com
– Gif буюу хөдөлгөөнт зураг
Видеог бодвол хийхэд амархан тул жирийн зургаас илүү анхаарал татна. Мөн хэмжээ нь том биш тул хурдан ачаалдаг. Уралдаан, тэмцээн, зураг эвлүүлэх, хөгжилтэй сонирхолтой байдлаар хэрэглэгчдийг татахад тохиромжтой.
Вэб хуудас: https://giphy.com
– Лайв
Тухайн цаг мөчид болж байгаа үйл явдал , арга хэмжээний тухай мэдээллийг хэрэглэгчид болон найз нөхөддөө шууд нэвтрүүлэн хүргэх боломжтой.
– Анимейшн
Байгууллагын үйл ажиллагаа, брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, реклам сурталчилгааг хөдөлгөөнт дүрс зургаар амилуулж, дуу оруулан анимейшн буюу хөдөлгөөнт дүрслэл хэлбэрээр түгээх нь тохиромжтой.
– Подкаст
Аливаа мэдлэг болон үйл явдлуудыг цуврал хичээл, ангиар аудио, видео файлаар бичиж түгээх хэлбэр. Подкастыг ихэвчлэн вэб хуудас, аппликэйшн эсвэл блогуудад байршуулдаг. Мөн утсандаа татаж сонсох боломжтой.
– Вебинар
Вэбинар нь хүмүүс болон бүлэг суралцагчид нэг эх үүсвэртэй интернетээр холбогдон видео хурал хийх, онлайн сургалт авах боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл суралцагчидын компютерийг нэг эх үүсвэрт дэлгэцэнд сүлжээгээр холбоно гэсэн үг. Вэбинарын үед оролцогчид бие биетэйгээ харилцан холбогдож, чатлах боломжтой.

Контентоор юу хүргэж болох вэ

Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, танилцуулга
Бүтээгдэхүүний техник, технологийн шийдэл, шинэлэг байдал, олон төрлийн сонголт
Бүтээгдэхүүн үйлчилгээний өмнөх болон дараах ашиг тус, үр дүнгүүдийн мэдээлэл
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Зөвөлгөө зөвлөмж / ашиг тус, эрсдлээс сэргийлэх арга замууд/
Үйл ажиллагааны процесс, үр дүн, ахиц дэвшил
Салбарын зөвлөх, экспертүүд болон орчин үеийн чиг хандлага, туршлагын талаарх
Хамтрагч, түнш, байгууллагуудын мэдээлэл
Хөгжилтэй зугаатай пост, таавар
Мэндчилгээ / өдөр тутам, баяр гэх мэт/
Судалгаа болон стандартын мэдээллүүд
Зар сурталчилгаа
Сургалт
Уулзалт, арга хэмжээ
Уралдаан тэмцээн
Санал асуулга
Мэдээ, мэдээлэл
Өгүүллэг, цуврал зохиол
Контентын агуулга ямар байх ёстой вэ
Бүтээлч
Ойлгомжтой
Зугаатай
Эрэгцүүлж, тунгаан бодох
Асуудлыг нь шийдсэн
Хэрэгцээг нь хангасан
Үнэ цэнэтэй байх
Сонирхолтой байх
Товч бөгөөд тодорхой байх
Талархалтай байх
Төсөөлөгдөхүйц байх
Эмх цэгцтэй
Бодитой байх
Эрэл хайгуул хийсэн байх
Төлөвлөгөөтэй байх
Орчин үеийн чиг хандлага, загвар
Эх сурвалж: СОШИАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ УДИРДАХ НОМ
]]>
https://tech-news.mn/1581/feed/ 0
Фейсбүүк дээр байршуулах видео контентын төрлүүд https://tech-news.mn/1438/ https://tech-news.mn/1438/#respond Fri, 07 May 2021 04:00:35 +0000 https://tech-news.mn/?p=1438
Фейсбүүк хэрэглэгчдийн 92% нь мобайл төхөөрөмжөөс фейсбүүкийг ашигладаг бөгөөд квадрат/square буюу 4 тал нь ижил хэмжээтэй видео нь мобайл төхөөрөмж дээрээс харахад илүү тохиромжтой байдаг гэж судалгаагаар батлагджээ. Ялангуяа бусад төрлийн видеонуудаас энэ төрлийн тэг дөрвөлжин видео нь сошиал медиа платформууд дээр лайк, шейр, комментийн оролцоо өндөртэй байдаг тул илүү дэмжиж ажилладаг байна.

Фейсбүүк, Инстаграм, Твиттер дээр Square video-нууд оруулж байгаа тохиолдолд хар хүрээгүй, текст хадмал нь том хэмжээтэй үсгүүд агуулаагүй байвал илүү тохиромжтой гэж үздэг. Дэлгэцийн хэмжээ нь хамгийн ихдээ 1800х1800 pixel буюу дүрсийн харьцаа 1:1 байх
Дэмждэг видео файлын өргөтгөлүүд нь
3G2, 3GP, 3GPP, ASF, AVI, DAT, DIVX, DV, F4V, FLV, GIF, M2TS, M4V, MKV, MOD, MOV, MP4, MPE, MPEG, MPEG4, MPG, MTS, NSV, OGM, OGV, QT, TOD, TS, VOB, WMV
Видео контент хэмжээсүүдийн хувьд
  1. Square
  2. Letterboxing
  3. Portrait
  4. Slideshow гэх мэт
Видео контент агуулгын хувьд
1. Real Life Episode
2. UNBOXING & REVIEW VIDEO
3. 360 контент
4. БРЭНД реклам
5. Бүтээгдэхүүний реклам
6. Байршлын видео гэх мэт
]]>
https://tech-news.mn/1438/feed/ 0