Компьютер – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Wed, 15 Jun 2022 22:59:52 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Компьютер – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ KEYBOARD SHORTCUT-УУД | Tech-News.mn https://tech-news.mn/2619/ https://tech-news.mn/2619/#respond Thu, 16 Jun 2022 07:02:29 +0000 https://tech-news.mn/?p=2619
Компьютер ашиглаж байх үедээ KEYBOARD-ын SHORTCUT-уудыг хэрэглэх нь ажлыг маш их хөнгөвчилж өгдөг. Мэдээж хулганаараа тухайн үйлдлүүдийг хийх боломжтой ч энэ нь SHORTCUT ашигласнаас хамаагүй их цаг авах болно. Одоо хүн бүрийн мэдэж байх хэрэгтэй 10 KEYBOARD SHORTCUT-ыг сонирхоё.
1. CTRL + C
COPY үйлдлийг хийнэ.
 
2. CTRL + V
COPY үйлдлийн дараах PASTE үйлдлийг хийнэ.
3. CTRL + Z болон CTRL + Y
UNDO буюу буцах мөн REDO буюу UNDO үйлдлийг буцаах
 
4. CTRL + F
Тухайн ажиллаж байгаа программын хайлтын хэсгийг гаргана.
 
5. ALT + TAB эсвэл CTRL + TAB
ALT+TAB нь программ хооронд солих бол CTRL+TAB нь программын TAB дотор шилжих.
 
6. CTRL + BACKSPACE болон CTRL + Зүүн эсвэл CTRL + Баруун тийш заасан товчлуур
CTRL+BACKSPACE нь бүтэн үг үгээр устгах бол бусад нь курсорыг бүтэн үг үгээр шилжүүлэх
Windows Basics: Keyboard Shortcuts in Windows
7. CTRL + S
SAVE буюу хадгалах үйлдлийг хийнэ.
 
8. CTRL + HOME эсвэл CTRL + END
Курсорыг мөрийн эхэнд болон сүүлд шилжүүлэх.
 
9. CTRL + P
Харж байгаа хуудсаа принтерээр буулгах тохиргооны хэсгийг нээх.
 
10. Page Up, Space, Page Down
Бүтэн хуудсаар дээш доош хөдлөх. Браузер дээрээ SPACE дарвал нэг хуудас доошлох бөгөөд SHIFT+SPACE дарвал эсрэгээр дээш нэг хуудас шилжих болно.
Эх сурвалж: computerhope.com
]]>
https://tech-news.mn/2619/feed/ 0
DARK ГОРИМЫН ДАВУУ ТАЛ https://tech-news.mn/4812/ https://tech-news.mn/4812/#respond Fri, 08 Apr 2022 03:02:50 +0000 https://tech-news.mn/?p=4812 Яагаад dark горим гэж?

                            1. Эрчим хүчний хэрэглээ бууруулна

Dark горимын хамгийн гол давуу тал нь OLED эсвэл AMOLED дэлгэцтэй төхөөрөмжүүдийн эрчим хүчний хэрэглээг хэмнэдэг явдал юм. OLED дэлгэц дээр пиксел бүр нь тус тусдаа асдаг бөгөөд цагаан цайвар өнгө нь бүх пикселүүдийг асаалттай байлгадаг сул талтай. Харин Dark буюу харанхуй горимд байвал дэлгэцийн эрчим хүч зарцуулалтыг бууруулдаг.

Харанхуй горимын энэхүү эрчим хүчийг хэмнэх чадвар нь OLED, AMOLED дэлгэцээр хязгаарлагддаг тул LCD дэлгэцтэй төхөөрөмжид тийм ч их ашиг тусаа өгөхгүй юм. Учир нь LCD дэлгэцүүд нь үргэлж арын гэрэлтүүлэгтэй арын самбарыг ашиглан гэрэлтүүлдэг.

                               2. Цэнхэр гэрэл бага ялгаруулдаг

Dark горимыг ашиглах өөр нэг шалтгаан бол хортой цэнхэр гэрлийг бууруулдаг явдал юм. Хүний хувьд цэнхэр гэрлийн хамгийн том байгалийн эх үүсвэр бол нар. Мөн бидний утас, компьютер.

Эрдэмтдийн судалгаагаар цэнхэр гэрэлд хэт их өртөх нь шөнийн цагаар зөв унтахад чухал үүрэг гүйцэтгэдэг гормон болох мелатонины шүүрлийг дарангуйлдаг. Тиймээс шөнийн цагаар утас компьютертой харьцахдаа dark mode ашиглаж хэвшээрэй.

                                              3. Гоё харагддаг

Жишээ: MS Windows үйлдлийн систем дээр хэрхэн Dark mode идэвхжүүлэх вэ:

Settings > Personalization > Colors – энэ хэсгээс Choose your default app mode сонголтоос Dark mode-г идэвхжүүлэх боломжтой.

]]>
https://tech-news.mn/4812/feed/ 0
КОМПЬЮТЕРЭЭ УДААН ХЭРЭГЛЭХ БОЛОМЖУУД https://tech-news.mn/5201/ https://tech-news.mn/5201/#respond Tue, 05 Apr 2022 02:27:18 +0000 https://tech-news.mn/?p=5201
Хүмүүс бидний санамсаргүй гаргадаг түгээмэл алдаа нь компьютерын эдэлгээ, насжилтад сөрөг үр дагавар авчрах нь бий. Хэрэв та дараах үйлдлийг хийдэг бол таны компьютерын насжилт их, бага хэмжээгээ богиносож болно. Та өөрийн ажил, амьдралын чухал хэрэгцээ болох компьютертойгоо урт хугацаанд нөхөрлөхийг хүсэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.

                                                БАТЕРЕЙ АШИГЛАЛТ

Хэрвээ анх компьютер худалдан авах үед 10 цаг батерей ажиллана гэсэн бол насан туршдаа ингэж ажиллана гэсэн үг биш. Ямар ч компьютерийн хувьд тодорхой хугацааны дараа энэхүү үзүүлэлт нь буурдаг. 10 биш 9 цаг эсвэл түүнээс ч бага хугацаанд ажиллаж магадгүй. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж болно.

  • Компьютерын цэнэгийг үргэлж 0%  болтол ашигладаг бол
  • Компьютерынхаа цэнэглэгчийг үргэлж цахилгаанд холбоотой байлгадаг бол
  • Дундажаар зөөврийн компьютер нь 1,000 цэнэглэлт буюу 2-4 жил хүртэл хэвийн ажилладаг.Иймээс цаг хугацааны насжилт нь нөлөөлж болно.

Дээрх шалтгаануудын аль ч таны зөөврийн компьютерийн батерейнд нөлөөлж болох бөгөөд олон дахин давтамжтай алдааг гаргахгүй байх нь батерейгаа илүү удаан ашиглах боломжийг олгоно шүү.

                              ХЭТ ХАЛАЛТЫГ АНХААРАХГҮЙ ОРХИХ

Ачааллаж байгаа зүйлсүүдээс шалтгаалж компьютер халах тохиолдол түгээмэл байдаг. Хэрэв хэт өндөр температурт удаан хугацаагаар ажилласаар байвал процессор, сэнс, батарейны ашиглалтын хугацаа богиносох эрсдэлтэй. Суурин компьютерын хувьд агааржуулалтын нүх эсвэл хөргөлтийн сэнс хангалттай байгаа эсэхийг шалгаарай. Мөн дулаан хадгалах дамжуулах зүйлээс процессорыг хол байрлуулбал тохиромжтой. Харин зөөврийн компьютерийн хувьд хаана ч байршуулаад ашиглах боломжтой тул ямар гадаргуу дээр тавьж байгаа вэ? гэдгээ маш сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүс өвөр дээрээ байршуулах, дэр эсвэл хөнжил дээр тавьж суух зэргээр багагүй ашигладаг. Энэ нь зөөврийн компьютерын доорх агаарын урсгалыг хааж халсан гадаргуу нь хөрөх боломжийг өгдөггүй. Үүнээс үүдэн хэт халалт үүсэх мөн сэнсэн гадаргуу руу тоос шороо орох зэргээр компьютерийг гэмтээх эрсдэлтэй. Иймээс зөөврийн компьютерийг ашиглахдаа аль болох хатуу гадаргуу дээр байршуулах эсвэл зориулалтын сэнсэн дээр байршуулахыг зөвлөж байна. Мөн халуун температур бүхий орчин, жишээлбэл зуны улиралд машинд зөөврийн компьютероо үлдээхгүй байхыг зөвлөж байна.

                                                 БОХИР ХЭРЭГЛЭЭ

Бүх компьютер цаг хугацааны явцад тоос, шороог дотроо хуримтлуулах нь мэдээж. Гэхдээ энэ нь түүнийг бохир хэрэглэж болно гэсэн үг огт биш шүү. Түүнийг тогтмол цэвэрлэх нь компьютерын насжилт уртасгахад нөлөөлж болно. Зарим хүмүүс компьютер дээрээ ажиллангаа юм идэх муу зуршилтай байдаг. Маш жижиг үйрмэгүүд ч гэсэн компьютерын эд анги руу орж асуудал үүсгэж болдог. Мөн шингэн зүйл асгасан гунигт түүхүүдийн талаар дурсаад ч хэрэггүй байх. Иймээс аль болох компьютер дээр ажиллах үедээ юм идэхгүй байхыг зөвлөж байна. Зөвхөн идэх юмны хогоос гадна үс, тоос, шороо гээд олон хог түүнд орсоор л байдаг учир тодорхой давтамжтай цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн суурин компьютерийг шал эсвэл хивсэн дээр шууд бүү байрлуулаарай. Аль болох тавцан дээр байрлуулбал тохиромжтой.

                                          ХАЙХРАМЖГҮЙ ХАНДАХ

Суурин компьютерыг оновчтой байршилд байрлуулсан бол байнга хөдөлгөж өөрчлөх шаардлага бараг гардаггүй тул хайхрамжгүй хэрэглээнээс үүдэлтэй эрсдэл тулгарах нь харьцангуй бага. Харин зөөврийн компьютерын хувьд хайхрамжгүй хэрэглээнээс үүдэлтэй гэмтэл авах нь түгээмэл. Мэдээж зөөврийн компьютер цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн биш ч гэлээ дэлгэцээс нь барьж явах, нэг талаас нь онгойлгож нээх, унагах, юманд цохих, буйдан ор зэрэг рүү шидэх гэх мэтээр хандах нь гэмтэл үүсгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

      ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БУЮУ ЦАХИЛГААНЫ ГЭМТЭЛ

Компьютерын гол ажиллах эх үүсвэр бол мэдээж цахилгаан. Бүх төрлийн компьютерт цахилгааны гэнэтийн огцом өсөлт болон уналтаас хамгаалах тэжээлийн адаптер байдаг ч энэ нь огт аюулгүй гэсэн үг биш. Ялангуяа цахилгаан салаалагчийг бид түгээмэл ашигладаг бөгөөд энэхүү төхөөрөмжийн насжилт 3-5 жил байдаг гэж үздэг. Иймээс компьютероо холбож асаадаг цахилгаан салаалагч/уртасгагч/ шилжүүлэгчээ ямар нэгэн гэмтэлтэй эсэх мөн ашигласан хугацаагаа харгалзан үзээрэй. Мөн цахилгааны ямар нэгэн гэмтэлтэй цахилгаан дамжуулагчид компьютероо холбохгүй байхыг зөвлөж байна.

                                     КАБЕЛЬ БОЛОН ХОЛБОЛТУУД

Холболт болон кабелийг гэмтээх нь тэжээлийн адаптертай харьцуулахад тийм ч аюултай биш ч компьютерт багагүй нөлөөлж болно. Компьютерт ямар нэгэн зүйл холбоотой ажиллаж байх үед компьютерээ шууд хаахгүй байвал дээр. Хэрэв компьютерын USB оролтод флаш диск ажиллаж байх үед компьютерынхоо дэлгэцийг шууд хааж унтраасан бол флаш диск болон USB оролтыг гэмтээж болзошгүй. Кабелийн хувьд мөн адил цахилгаанд залгаатай үед байнга татах, гулзайлгах юм бол доторх холболтыг таслах магадлал өндөр байдаг.

                         ХАМГААЛАЛТГҮЙГЭЭР ИНТЕРНЕРЭЭР АЯЛАХ

Интернэт орчинд маш олон төрлийн хорлонтой програмууд байдаг. Албан ёсны сайтууд хүртэл энэхүү вирус, програмаар халдварласан байхыг үгүйсгэхгүй. Иймээс компьютер дээрээ заавал хамгаалалтын програмтай байхыг зөвлөж байна. Ихэнх тохиолдолд хүмүүс үнэгүй хамгаалалтын программ ашиглах эсвэл крактай хувилбарыг ашигладаг. Энэ нь мэдээж тодорхой хэмжээнд хамгаалж чадах ч яг үндсэн лицензтэй хувилбар шиг төгс ажилладаггүй.

]]>
https://tech-news.mn/5201/feed/ 0
Компьютер график файлын төрлүүд https://tech-news.mn/5004/ https://tech-news.mn/5004/#respond Wed, 30 Mar 2022 00:52:40 +0000 https://tech-news.mn/?p=5004 PSD формат нь хар цагаан өнгөнөөс эхлээд CMYK, RGB өнгөнүүдийг өөртөө агуулж байдаг Photoshop-н үндсэн формат юм. PSD формат Adobe -н Adobe Illustrator, Adobe InDesign, Adobe Premiere, Adobe After Effects, Adobe Golive програмуудад ашиглагддаг.

PSB (The Large Document Format) – Том файл хадгалах формат

Photoshop CS -ээс өмнөх бүх хувилбаруудад 2G-с дээш хэмжээтэй том файлыг хадгалж болдоггvй байсан. 2003 онд Photoshop CS программд зориулж 2G-с дээш ямар ч хэмжээтэй урт эсвэл өргөнөөрөө дээд тал нь 300,000 pixel зургийн файлыг хадгалж болох PSB формат бүтээгдсэн.

BMP – Windows-н орчинд ажилладаг зургийн програмуудыг таних формат

Энэ нь Windows үйлдлийн системд зориулагдсан бөгөөд Windows-н орчинд ажилладаг зургийн бүх програм BMP форматтай зургийг танина. BMP формат RGB, Indexed Color, Grayscale өнгөний төрлийг агуулдаг.

GIF (Graphics Interchange Format) – Хөдөлгөөнт зураг

Хөдөлгөөнт зурган файл нь Indexed Color (дугаарлагдсан өнгө) -р дүрслэгдэх ба Web хуудас болон бусад төрөл бүрийн Online үйлчилгээнүүдэд зориулагдсан формат юм. GIF формат нь LZW хэмээх шахалт ашигладаг учраас хэрэглэгч уг форматтай файлыг интернетээс татаж авах боломжтой.

EPS (Encapsulated PostScript) болон DSC (Desktop Color Separation) формат

EPS нь векторын болон bitmap графикийг агуулдаг формат юм. Photoshop-д EPS форматтай файлыг нээх vед вектор график автоматаар pixel-ийн хэмжигдэхүүнд шилждэг. EPS формат Lab, CMYK, RGB, Indexed Color, Duotone, Grayscale, Bitmap өнгөний төрлүүдийг агуулах боломжтой. DCS формат бол CMYK төрлийн зургийг өнгөнvvдийг нь тусад нь ангилж хадгалж болдог EPS форматын-н нэг хэлбэр юм.

JPEG (Joint Photographic Experts Group) файл

Энэ нь зураг болон дүрсийн хэмжээг нь 99% хүртэл шахаж хадгалж чаддаг учраас Интернет болон Offline орчинд хамгийн өргөн хэрэглэгддэг формат юм. GIF форматаас ялгаатай нь CMYK, RGB, Grayscale өнгөний төрлийг агуулж чадах ба харин хэт их шахагдсан зургийн чанар алдагдах муу тал бий. JPEG форматад зургийн шахалт их тусам чанар муу, шахалт бага тусам чанар сайн байдаг. Photoshop-д зургийг JPEG форматаар хадгалахдаа File > Save As командыг хийгээд гарч ирэх цонхны Format хэсгээс JPEG -г сонгоод Save товчлуурыг дарахад Options цонх гарчирнэ. Options цонхны Quality хэсэгт зургийн шахалтын хэмжээг тохируулж өгөх хэрэгтэй. Preview хэсгийг тэмдэглэж чанарын алдагдлыг үндсэн дэлгэцэнд шууд харж болно.

PDF (Portable Document Format)

Photoshop програм нь Photoshop PDF, Generic PDF гэсэн 2 төрлийн PDF форматтай файлыг нээж ажиллаж болох боловч хэрэглэгч зөвхөн Photoshop PDF форматаар файлаа хадгалах боломжтой. Зургийг PDF форматаар хадгалахдаа Zip эсвэл JPEG шахалтыг ашиглана.

Pixar

Энэ формат нь өндөр график хэрэглээний програмуудад ашиглахад зориулагдсан (3 хэмжээст зургууд болон дүрсийг хөдөлгөөнд оруулах гэх мэт).

PNG формат

Патентгүй GIF форматаас үүсч хөгжсөн. Portage Network Graphics (PNG) формат нь алдагдалгүй нягтруулалт ба зургуудыг Web (сүлжээ)-д дэлгэн харуулахад ашиглагддаг. Өөрөөр хэлбэл дүрсийг чанарын хувьд гэмтээлгүйгээр хадгалахад зориулагдсан. GIF-с ялгаатай нь PNG нь 24 bit зургийг тунгалаг дэвсгэртэйгээр харуулдаг боловч зарим Web Browser PNG зургийг харуулж чаддаггvй. Энэ формат нь нэвтрэлтийн масктай ба зургийг тунгалаг хэлбэрээр Grayscale ба RGB төрлөөр хадгалдаг.

TIFF формат

TIFF (Taggad-Image File Format) нь зургийг олон төрлийн өнгөний сувгаар хадгалдаг ба ямарч давхаргуудыг салангид чигээр нь хадгалж чаддаг мөн 4G хvртэл хэмжээтэй том зургийг хадгалах онцлог шинжүүдтэй формат юм. Файлыг TIFF форматаар хадгалахад LZW, ZIP, JPEG шахалтын 3-н сонголтоос сонгон хадгалах боломжтой.

]]>
https://tech-news.mn/5004/feed/ 0
БИТИЙН НЯГТРАЛ – BIT DEPTH https://tech-news.mn/4935/ https://tech-news.mn/4935/#respond Mon, 21 Mar 2022 10:14:01 +0000 https://tech-news.mn/?p=4935 Битийн нягтрал нь нэг пиксел дэх bit-ийн тоогоор илэрхийлэгддэг. Компьютерийн дэлгэц нь пикселүүдээс бүрдэнэ. Хар цагаан дэлгэцийн нэг пикселд нэг л бит байдаг. Энэ бит нь хар эсвэл цагаан байна.

Color depth нь тухайн зураг хичнээн өнгөөр ялгарч харагдахыг заасан үзүүлэлт юм. Bit depth-ийн хэмжээ их байх тусам өнгөний ялгарал төдий чинээ их байх болно.

Битийн нягтрал –  Өнгөний тоо – Тооцоолол

  • 1 bit –  2 өнгө – 21 (2) 
  • 2 bit – 4 өнгө –  22 (2×2) – Нэг пикселд 2 бит байх юм бол 4 өнгө ялгарна. (2 бит х 2 өнгө= 4 өнгө)
  • 3 bit –  8 өнгө – 23 (2x2x2) – Ердийн компьютерийн нэг пиксел нь 8 бит энэ нь 256 өнгө ялгаруулах юм.
  • 4 bit – 16 өнгө – 24 (2x2x2x2) – Нэг пикселд 4 бит байвал 2x2x2x2 буюу 16 өнгө
  • 5 bit – 32 өнгө – 25 (2x2x2x2x2)
  • 6 bit – 64 өнгө – 26 (2x2x2x2x2x2)
  • 7 bit – 128 өнгө – 27 (2x2x2x2x2x2x2)
  • 8 bit – 256 өнгө – 28 (2x2x2x2x2x2x2x2)
  • 16 bit – 65,536 өнгө – 216 – Сүүлийн үед ихэнх өнгөт дэлгэц нэг пикселд 16 эсвэл 24 бит хэмжээг агуулдаг бөгөөд энэ нь 65 мянга болон 16 сая өнгө ялгаруулах боломжтой юм.
  • 24 bit –  16,777,215 өнгө – 224 – 24 bit-ийн скайнер 16 сая өнгөний ялгаралтайгаар татаж чадна.
  • 1 bit -ийн 2 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 1,329 byte
  • 4 bit -ийн 16 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 4,407 byte
  • 8 bit-ийн 256 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 8,822 byte
  • 24 bit-ийн 16,777,216 өнгөтэй зураг, өргөтгөл нь JPEG, файлын хэмжээ 4,321 byte
]]>
https://tech-news.mn/4935/feed/ 0
ЗАЙЛШГҮЙ МЭДЭЖ БАЙВАЛ ЗОХИХ MICROSOFT EXCEL ДЭЭРХ 7 ФУНКЦ https://tech-news.mn/4810/ https://tech-news.mn/4810/#respond Thu, 10 Mar 2022 02:14:09 +0000 https://tech-news.mn/?p=4810 Excel бол нягтлан бодох бүртгэлээс санхүү зэрэг төрөл бүрийн салбарт хэрэг болох бүтээмжийг нэмэгдүүлэх програм бөгөөд зарим аргуудыг энд оруулав.

1. Хугацаа тооцох

Аливаа нэг уулзалт, арга хэмжээ, хурлын товыг зарлан хуралдуулах эцсийн хугацаа, шийдвэр гаргах зэрэг хугацаа тооцох бол та хэрхэн тооцох вэ? Microsoft Excel-ийг ашиглан үүнийг хялбар хийх боломжтой.

  • A1 нүдэнд бичнэ үү: Эхлэх огноог бичнэ (Жиш: 2022/10/07)
  • B1 нүдэнд бичнэ үү: =A1+10 (Нэмж тооцох өдрийг оруулна)
  • Тухайн өдрөөс хасаж тооцох бол: =A1-10 (Хасаж тооцох өдрийг оруулна)

Хэрэв өнөөдрөөс тооцох бол тухайн нүдэнд =today() гэж бичснээр өнөөдрийн огноо гарна.

2. Их мэдээлэл агуулсан бүртгэлд дүн шинжилгээ хийх

Хэрэв танд хэдэн зуун хуудас бүхий PDF файл хувилбарыг өгөх юм бол та үүнийг хэрхэн шинжилж эхлэх вэ? Үүнийг Adobe Acrobat ашиглаж эсвэл Excel export ашиглан хөрвүүлэх боломжтой.

Excel-рүү хөрвүүлсэн өгөгдлийг тодруулж Format as Table гэснийг сонгоно. Ингэснээр багана тус бүрийн дээр жижиг сум гарч ирнэ. Хүснэгт болохоор одоо өгөгдлүүдийг хялбархан шүүж болно. Жишээлбэл, 2020 оноос хойш зөвхөн баримт бичигт анхаарлаа хандуулахыг хүсч байвал огноо байрласан баганан дээрх жижиг сумыг дарна.

Home — Format as Table: Энэ нь зөвхөн нүдний өнгө болон хүрээгээр зогсохгүй, олон үйлдлийг нэгтгэж, ажил хөнгөвчилсөн хүснэгт юм. Шинээр мөр, багана нэмэхэд загвараа хадгална. Оруулсан томьёо автоматаар бүх хүснэгтэд орно. Ийм хүснэгтүүдийн эхний мөр автоматаар Filter/Шүүлтүүр байдаг бөгөөд шууд ашиглаж ангилж, сонгож ажиллах боломжтой. Автоматаар дүн оруулах хэсгийг design хэсгээс нь шууд оруулах боломжтой байдаг.

Filter/Шүүлт хийх (ALT+D+F+F)

Үр дүнтэй filter/шүүлтүүр хийх нь сонирхолгүй мэдээллийг нуудаг. Та өөрт хэрэгтэй байгаа мэдээллээ үлдээж үлдснийг нь харагдуулахгүй болгох боломжтой. Excel-д та тоон утгуудаас хамгийн их утга, 10%-аас их нь гэх мэт нарийвчилсан хайлтыг хийх боломжтой бөгөөд нүдний өнгөөр нь ч ялгах боломжтой. Alt+D+F+F нь товчлолоор filter/шүүлт хийх нь хурдан бөгөөд үр дүнтэй байдаг.

3. Хоёр баганын мэдээллийг ялгаа болон давхцлыг тодорхойлох

Заримдаа бидэнд хоёр баганын мэдээлэл хоорондоо ялгаатай болон төстэй байгаа эсэх талаар харах шаардлагатай болдог. Үүнийг хамгийн хурдан бөгөөд хялбар байдлаар ялгаж харахын тулд: Тухайн шалгах хоёр байгаа баганаа Ctrl дарж байгаад сонгоно. (Home — Conditional formatting — Highlight Cell Rules — Duplicate Values) дарааллаар давхцаж байгаа утгуудыг, (Unique) сонголтоор давхцаагүй утгууд нь ялгарна.

4. Хадгалагдаагүй файлыг сэргээх

Хэрвээ та Excel 2010 ашигладаг бол (File — Recent) хэсгийг дарж, баруун доод талын булангийн (Recover Unsaved Workbooks) хэсгийг сонгоно. Харин Excel 2013 дээр очих зам арай өөр бөгөөд (File — Properties — Recover Unsaved Workbooks) дотор хадгалагдаагүй боловч сэргээх боломжтой файлууд байрлаж байгаа. Ингээд сонголтыг Microsoft Office программ түр хугацааны файл хадгалдаг хавтсан дотроо хадгалаагүй файл, өөрчлөлтийг хадгалаагүй файлыг дуудан гаргаж ирдэг.

5. Excel Хүснэгтийн Томьёо

Та өөрийгөө хялбархан чиглүүлж, ямар томьёог ашиглаж байсныг олж мэдэх боломжтой. Үүнийг хийхийн тулд Show Formulas товчийг ашиглана уу. Эсвэл та CTRL+ ашиглаж болно. Энэ нь танд ашигласан бүх томьёоны талаар харах боломжийг олгоно.

6. Багана эсвэл мөрөөр freeze хийх

Урт хүснэгт үзэхэд энэ үйлдэл хэрэг болно. Та эхний 20 мөрийг гүйлгээд ямар агуулга, ангилал болохыг мэдхэд төвөгтэй болдог учир тэдгээрийг харагдуулахын тулд View цэсний Freeze Panes функцийг ашиглана уу. Та дээд мөрийг хөдөлгөөнгүй болгох эсвэл олон багана бүхий хүснэгттэй бол эхний баганыг хөдөлгөөнгүй болгон тохируулах боломжтой.

7. Shortcuts буюу гар дээрх хослолуудыг ашиглах

  • Огноо оруулах (Өнөөдрийн огноо): ctrl+;
  • Хүснэгтийн төгсгөлд очих: Ctrl +End
  • Хүснэгтийн эхэнд очих(A1): Ctrl +Home
  • Та одоогийн цагийг шууд өөрийн Excel хүснэгтэд нэмж болно. Ctrl +Shift+;
  • Багана нуух: Ctrl+0
  • Бүх хүснэгт/ажлыг сонгох, идэвхжүүлэх: Ctrl+A
  • Мөрийг сонгох Shift + Space энэ товчлол нь курсорыг байрлуулсан бүрэн мөрийг сонгох болно.
  • Багана сонгох Shift + Space энэ товчлол нь курсорыг байрлуулсан бүрэн мөрийг сонгох болно.
  • Ctrl + N: Шинэ excel үүсгэх
  • Ctrl + O: Одоо байгаа ажлын номыг нээнэ үү
  • Ctrl + S: Ажлын дэвтэр хадгалах
  • F12: Save as харилцах цонхыг нээх
  • Ctrl + W: Excel-хаах
  • Ctrl + F4: Excel-ийг хаах
  • F4: Сүүлд хийгдсэн тушаал эсвэл үйлдлийг давтах.
  • Shift + F11: Шинэ sheet нээх
  • Ctrl + Z: Сүүлд хийгдсэн үйлдлийг буцаах
  • Ctrl + Y: Үйлдлийг дахин хийх
  • Ctrl + F2: Хэвлэхээс урьдчилан харах горим руу шилжих
  • F1: Тусламжийн самбарыг нээх
  • F9: Бүх нээлттэй ажлын дэвтэрт байгаа бүх хуудсыг тооцоолох
  • Shift + F9: Идэвхтэй ажлын хуудсыг тооцоолох
  • Alt эсвэл F10: Түлхүүр зөвлөмжийг асаах, унтраах
  • Ctrl + F1: Туслах хэсгийг харуулах буюу нуух
  • Ctrl + Shift + U: Томъёоны мөрийг өргөжүүлэх буюу задлах
  • Ctrl + F9: Нээлттэй байгаа Excel-ийг нуух буюу minimize болгох
  • Alt + F1: Сонгосон өгөгдөл дээр үндэслэсэн суулгагдсан диаграм хүснэгт үүсгэх (ижил хүснэгт)
  • Ctrl + F: Хүснэгтээс хайх, эсхүл Орлуулах, Орлуулах горимыг ашиглах
  • Alt + H: Home tab-руу очих
  • Alt + N: Insert tab-руу очих
  • Alt + P: Page layout-руу очих
  • Alt + M: Formulas tab-руу очих
  • Alt + A: Data tab-руу очих
  • Alt + R: Review tab-руу очих
  • Alt + W: View tab-руу очих
  • Alt + X: Нэмэлт таб руу очно уу
  • Alt + Y: Тусламж хэсэг рүү очно уу
  • Ctrl + Tab: Нээлттэй Excel хооронд шилжих
  • Alt + F8: Макро үүсгэх, ажиллуулах, засах, устгах
  • Ctrl + Зүүн/Баруун сум: Мөрний зүүн эсвэл баруун зүгт байрлах нүдний зүг шилжих
  • Ctrl + Дээш/доош сум: багана дахь дээд, доод нүд рүү шилжинэ
  • Tab: Дараагийн нүд рүү очих
  • Shift + Tab: Өмнөх нүд рүү очих
  • Ctrl + Home: Ажлын хуудасны эхэнд шилжих
  • Alt + Page up/down: Ажлын хуудсан дээр нэг дэлгэцийг баруун эсвэл зүүн тийш шилжүүлнэ
  • Ctrl +Page up/down: өмнөх эсвэл дараагийн ажлын хуудас руу шилжих
  • Shift+Space: Мөрийг бүхэлд нь сонгоно уу
  • Ctrl+Space: Баганыг бүхэлд нь сонгоно уу
  • Ctrl+ Shift+Space: Ажлын хуудсыг бүхэлд нь сонгоно уу
  • Shift + F2: Тухайн нүдэнд comment бичих эсвэл засах
  • Ctrl + X: Нүдний контент, сонгогдсон мэдээлэл, эсвэл сонгогдсон нүдийг cut/огтолж хийх
  • Ctrl + Alt + V: Paste Special цонхыг нээнэ
  • Alt + Enter: Тухайн сонгосон нүдэнд дараагийн мөр лүү шилжих
  • Alt + H + D + C: Баганыг устгах
  • Esc: Нүд эсвэл томъёоны мөрөнд оруулгыг цуцал
  • Ctrl + B: Нүдний агуулгыг Bold болгох
  • Ctrl + I: Нүдний агуулгыг Italic болгох
  • Ctrl + U: Нүдний агуулга, сонгосон өгөгдөл доогуур зураас нэмэх, хасах
  • Alt + H + H: Fill color оруулах
  • Alt + H + B: Border буюу хүснэгт оруулах
  • Ctrl + Shift + &: Хүрээ оруулах
  • Ctrl + Shift + _ : Хүрээг арилгах
  • Ctrl + 9: Сонгосон мөрүүдийг нуух
  • Ctrl + 0: Сонгосон баганыг нуух
  • Ctrl + 1: Format Cells харилцах цонхыг нээнэ
  • Ctrl + Shift + $: Валютын форматыг хэрэглэх
  • Ctrl + Shift +%: Процедурын форматыг ашиглах

Та F1 дээр дарж хүссэн үедээ тусламж авах боломжтой. Энэ нь Тусламжийн самбарыг нээж, хайсан сэдвээр тусламж авах боломжийг олгоно.

]]>
https://tech-news.mn/4810/feed/ 0
КОМПЬЮТЕРИЙН ӨНГӨНИЙ ТӨЛӨВ https://tech-news.mn/4822/ https://tech-news.mn/4822/#respond Sun, 16 Jan 2022 16:04:24 +0000 https://tech-news.mn/?p=4822 RGB Төлөв

Ертөнцийн caя сая өнгийг цахим төхөөрөмжөөр гаргахдаа үндсэн гурван өнгө болох Red-Улаан, Green-Ногоон, Blue-Хөх өнгийг ашиглаж, англи үгний эхний үсгүүдээр нь RGB хэмээн нэрлэжээ.
Телевиз, Видео камер, компьютерийн дэлгэц, скайнер бүгд л энэ өнгөний модель дээр тулгуурлан бүтээгдсэн байдаг.
Өөрөөсөө гэрэлтдэг, гэрлээр үүсгэдэг өнгийг RGB өнгө гэх бөгөөд эдгээрийг аддитив өнгө гэнэ.
Телевиз, монитор зэрэг цахилгаанаар ажилдаг төхөөрөмж өөрөөсөө гэрэл цацруулах боломжтой тул RGB өнгийг энд л гаргаж авдаг, харин энэ өнгийг цаасан дээр хэвлэж гаргахын тулд заавал СМҮК өнгөний төлөвт хувиргана.

СМҮК төлөв

Өөрөөсөө гэрэл цацруулах ямар ч боломжгүй цаасан дээр өнгө будаг яаж гарах вэ? гэдэг асуудал тулгарсанаас СМҮК өнгөний төлөв бий болжээ.
RGB өнгөний дээрх загвараас харахад 2 зэрэгцээ өнгө нийлэн давхцах хэсэгт өөр нэгэн завсрын өнгө үүсч байна. Тухайлбал улаан-хөх өнгөний нэгдлээр ягаан буюу Magenta, улаан-ногооноос шар буюу Yellow, ногоон-хөхөөс цэнхэр буюу Cyan өнгө тус тус үүсчээ.
Эдгээр үүсмэл өнгүүд нь өөрөөсөө гэрэлтэхгүй бөгөөд эдгээрийг субтрактив өнгө гэнэ.
Cyan, Magenta, yellow өнгүүдийг CMY буюу хэвлэлийн машинаар цаасан дээр хэвлэхэд ашигладаг тул хэвлэлийн триад өнгө гэнэ.
Триад өнгөөр хэвлэхэд өнгүүдийг бусад өнгөтэй холих замаар түмэн янзын өнгө гаргаж болох бол, хоорондоо холилдохоор харанхуйлж хар өнгөтэй болно. Ингэж үүссэн хар өнгө нь цаасан дээр хүрэн туяатай болж хэвлэгддэг тул тас харыг үүсгэх зорилгоор хар будгийг хүрэн нэмдэг.
Энэ хар будгийг түлхүүр өнгө буюу Кеу гэдэг бөгөөд бүгдийнх нь эхний үсгийг нийлүүлэн СМҮК гэж нэрлэжээ.

]]>
https://tech-news.mn/4822/feed/ 0
Цахим файлуудаа цэгцтэй хадгалах зөвлөмж https://tech-news.mn/4786/ https://tech-news.mn/4786/#respond Mon, 10 Jan 2022 13:46:58 +0000 https://tech-news.mn/?p=4786 Файл, баримт бичгийн зохистой зохион байгуулалт нь ялангуяа хамтын орчинд маш чухал байдаг. Хэрэв таны ажилчдын нэг нь байхгүй бол (эсвэл бүр ажлаас гарсан) та тухайн хүний ​​хийсэн эсвэл хадгалсан аливаа баримтыг хялбархан олох боломжтой байх ёстой.

Компьютер, зөөврийн компьютер эсвэл хөдөлгөөнт төхөөрөмж дээр баримт бичиг, файлаа хадгалахаас гадна олон хүмүүс cloud/үүл-ийг үндсэн програм, файл хадгалахдаа ашиглаж байна.

Файлын менежментийн зөвлөмжүүд нь энэ асуудлыг шийдэхэд тусална гэж бодож байна.

  1. Анхдагч /default/ байршлыг ашиглах.  Программ суулгаж байх үедээ анхдагч /default/ байршлыг ашиглах хэрэгтэй. Windows үйлдлийн систем дээр программууд ихэвчлэн (Drive Letter:) -> Program Files дотор байрладаг. Програмыг өөр газар суулгах шаардлагагүй бөгөөд энэ нь таныг төөрөлдүүлэх болон компьютерыг тань цэгцгүй болгох болно. Харин хэрэгцээт файлуудыг төрөлжүүлэн нэг байрлалтай байлгах хэрэгтэй. Нэг язгуур хавтас/folder/ үүсгэн (жишээ нь Shared Documents), бүх хавтсыг нэг хавтас дотор хадгална. Windows үйлдлийн систем дээр ажилладаг хэрэглэгчийн хувьд анхдагч байршил бол My documents хавтас байдаг. Файл хуваалцах cloud/үүл орчинд ижил зүйлийг хийгээрэй. Файлуудыг цагаан толгойн дарааллаар хадгалагддаг тул тэдгээрийг олоход хялбар болгодог.
  2. Shortcut-ыг ашиглах. Программ суулгах, файл хадгалах явцад цаг хэмнэх нэг арга бол Shortcut буюу товчлол үүсгэх явдал юм. Shortcut гэдэг нь таны компьютер дээрх тодорхой хавтас, файл, документ эсвэл програмд ​​шууд нэвтрэх боломжийг олгохын тулд хаана ч байрлуулж болох холбоос юм. Дармагц линк нь таны хүссэн файл, программ руу чиглүүлэх тул хэрэгцээт программ, файлын Shortcut-г үүсгэж дэлгэц /desktop/ гэх мэт тохиромжтой газар байршилд байрлуулах явдал.
  3. Файл бүрийг зохих ёсоор нь нэрлэ. Файлын нэршил нь файлын менежментийг сайжруулахад маш чухал юм. Бичиг баримт, файл, хавтас зэргийг зөв нэрлэх нь эдгээр зүйлд дараа нэвтрэх, хадгалахад хялбар болгодог. Файл эсвэл хавтсан /folder/-т нэр өгөхийн тулд онцгой бөгөөд тодорхой нэр ашигла. Баримт бичиг, файлуудыг тодорхой нэр өгч, боломжтой бол нэрэнд огноог оруулах хэрэгтэй. Файлуудыг нэрлэх гол зорилго нь файлыг нээж, харахгүйгээр юу болохыг хэлж чаддаг байх явдал юм. Тиймээс хэрэв энэ баримт нь захиргаанд гаргасан хүсэлт бол түүнийг … хүсэлт_20211202 гэх мэтээр нэрлээрэй; энэ нь зүгээр хүсэлт гэхээс илүү дээр. Энэ захидлыг хэн ч нээхгүйгээр яаж мэдэх вэ? Хэрэв та файлуудыг имэйл эсвэл зөөврийн төхөөрөмжөөр хуваалцаж байгаа бол файлын нэр нь илүү тодорхой мэдээлэлтэй байхыг хүсч болох юм. Тиймээс энэ тохиолдолд онцлог, түлхүүр үгийг ашиглан, тухайн үйл явдлын огноотой давхар ашиглах нь илүү үр дүнтэй.
  4. Шатлалтай хавтас /folder/ үүсгэ. Эдгээр нь таны компьютерийн шүүгээний шүүгээ юм. Гол нь та тухайн хавтаст орж, файлыг заавал нээж үзэлгүйгээр ямар төрлийн файлууд болохыг ойлгож байх нь чухал. Хавтсаа нэрлэхдээ аль болох энгийн нэр ашиглах хэрэгтэй. Та ирээдүйд энэ хавтас /folder/ -ын жагсаалтыг үзэхдээ сонирхолтой товчлол ямар утгатай болохыг сонирхохыг хүсэхгүй байх.
  5. Шаардлагатай гэж үзвэл үндсэн хавтсанд өөр хавтас үүсгэ. Жишээлбэл, Сургалт нэртэй хавтас нь 2020, 2021, 2022 гэсэн нэртэй хавтсыг агуулж болно. Үйлчлүүлэгчид зориулж нэрлэсэн хавтас нь илгээсэн нэхэмжлэх гэх мэт хавтсыг агуулж болно. Зорилго нь жагсаалтад байгаа олон файлуудаас илүүтэйгээр бүх файлуудыг хамаарах хавтас дотор байлгах явдал юм.
  6. Файл таны хүссэнээр л хадгалагдах болно. Баримт бичгийг цэгцтэй бүрдүүлэх хамгийн тохиромжтой цаг бол түүнийг анх үүсгэх үе. Тиймээс Save As талбарыг ашиглан тухайн файлаа анх татаж авах, үүсгэхдээ, нэр өгөхдөө файлаа тохирох газар байрлуулах хэрэгтэй.
  7. Хэрэгцээтэй хавтас, файлаа ойрхон байлга. Хэрэв та маш их ашигладаг фолдер эсвэл файл байгаа бол тэдгээрийг нэрлэхдээ жагсаалтын дээд хэсэгт байрлуул! эсвэл файлын нэрийн эхэнд АА үсэг, тоо ашиглаж болох юм.
  8. Файлуудаа тогтмол цэгцлэх. Заримдаа хуучны файл нь дээр дурдсан нэртэй хавтасны жишээ шиг ил харагдаж байж болох юм. Хэрэв тийм бол файлуудынхаа зохион байгуулалтыг даруй шинэчлээрэй. Хуучин файлуудаа устгаснаар, эсвэл хуучин хавтсанд оруулснаар илүү цэгцтэй болно.
  9. Файлуудаа байнга нөөцлөх/Backup хийх/. Та файлуудаа өөр драйв эсвэл флаш дээр хуулж байгаа эсэхээс үл хамааран байнгын нөөцлөх горимыг тохируулах, дагаж мөрдөх нь чухал юм.

Сайн файлын менежмент нь цаг болон бүтээмж нэмнэ. Цахим баримт бичгийг удирдах нь таны баримт бичгийн менежментийн ерөнхий стратегийн хэсэг байх ёстой. Баримт бичгийн менежментийн зохистой төлөвлөгөөнд баримт бичиг боловсруулахтай холбоотой бүхий л зүйлийг багтаасан байх ёстой.

Программ болон файлын менежментийн сайн туршлага нь таны ажлын цаг, мөнгийг хэмнэх болно.

Эх Сурвалж: elawyer.mn

]]>
https://tech-news.mn/4786/feed/ 0
Түгээмэл хэрэглэгддэг үйлдлийн систем болох MAC, Windows, Linux –ын харьцуулалт https://tech-news.mn/4187/ https://tech-news.mn/4187/#respond Mon, 23 Aug 2021 01:12:54 +0000 https://tech-news.mn/?p=4187 Үйлдлийн систем гэдэг нь компьютерийн техник хангамж, програм хангамжийн нөөцийг удирдаж , компьютерийн програмуудад буюу бидний хэрэглэдэг программ хангамжуудыг ажиллах орчинг үүсгэж, шаардалагатай программаар хангадаг нэгэн төрлийн програм юм.

Үйлдлийн систем гэж юу вэ?

Үйлдлийн систем гэдэг нь компьютерийн техник хангамж (төхөөрөмжүүд: DVD ROM, HARD DISK, RAM, CPU, GPU, Mainboard, Флаш диск…), програм хангамжийн (MS Word, Photoshop, Chrome …) нөөцийг удирдаж , компьютерийн програмуудад буюу бидний хэрэглэдэг программ хангамжуудыг ажиллах орчинг үүсгэж, шаардлагатай програмаар хангадаг нэгэн төрлийн програм юм. Төхөөрөмж үйлдэл хийж байгаа бол түүнд үйлдлийн систем байгаа гэж үзэж болно. Бидний сайн мэдэх ухаалаг утас (IPhone, Samsung Galaxy.. ), зурагтын удирдлага ч гэсэн өөрсдийн үйлдлийн системтэй байдаг.

Энгийн үйлдлийн системийн архитектур

Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Mac OS үйлдвэрлэгч Apple компани, Windows үйлдвэрлэгч Microsoft компани, Linux нь нээлттэй эх гэсэн үйлдлийн системийн төрлүүд байна.

MAC Үйлдлийн систем

Аюулгүй байдал сайн

Учир нь Linux цөмтэй байдаг тул вирус болон троян суух боломж бага.

Найдвартай ажиллагаатай

Яагаад хамгийн сайн найдваржилт сайтай гэвэл Apply компани өөрсдийн үйлдвэрлэсэн hardware (iMAC,Macbook, IPhone, IPad, IPod…) буюу төхөөрөмжүүд дээрээ бүх шатанд нь гүнзгий шалгагдсан үйлдлийн системээ бүтээдэг. Эндээс Apple HARDWARE + Apple OS болсноор найдвартай ажиллагаа хамгийн сайн нь юм.

Ашиглахад хялбар

Өнгө загвар, дизайны хэлбэр гээд бүгд хүний нүдийг бага ядраахаас гадна ашиглахад тун энгийн график орчинтой (GUI) байдаг. Туршлагатай хэрэглэгчид CLI буюу команд мөрийн тусламжтайгаар үйлдлийн илүү хялбар гүйцэтгэдэг.

Apple компанийн бусад төхөөрөмжүүдтэй нягт ажиллана

Mac OS нь Apple-н бусад бүтээгдэхүүнийг автоматаар таньж, ажиллуулдаг ба нэмэлт программ драйвер шаардахгүй. Жишээ нь та өөрийн IPhone ухаалаг утсыг iMac дээр холбоход ямар ч асуудал гарахгүй гэсэн үг. IPhone, Apple Watch, IPad, Apple TV, iPod HomePod, Cinema Display, Airport

Mac Үйлдлийн системийн хувилбарууд:

Public Beta: Kodiak
Version 10.0: Cheetah
Version 10.1: Puma
Version 10.2: Jaguar
Version 10.3: Panther
Version 10.4: Tiger
Version 10.5: Leopard
Version 10.6: Snow Leopard
Version 10.7: Lion
Version 10.8: Mountain Lion
Version 10.9: Mavericks
Version 10.10: Yosemite
Version 10.11: El Capitan
Version 10.12: Sierra
Version 10.13: High Sierra
Version 10.14: Mojave
Version 10.15: Catalina

Windows Үйлдлийн систем

Ашиглахад хялбар

Бусад үйлдлийн системтэй харьцуулахад илүү хялбар илүү уян хатан байдаг тул алдартай үйлдлийн систем болсон.

Хүчин чадлыг хянах

Та alt+ctlr+del хослолыг дарж өөрийн компьютерийн ажиллаж байгаа хүчин чадал болон төхөөрөмжийн нөөц ашиглалтыг хянаж удирдах боломжтой нь давуу тал болдог.

Файлын удирдлага

Таны зураг болон видео дүрс, бичиг баримтын файлыг автоматаар удирдаж байршуулдаг.

Plug & Play = Залгаад Тоглуул

Хэрэглэгч залгаад тоглуул гэсэн зарчмаар ихэнх төхөөрөмж дээр ажилладаг болов ч зарим нэг тусгай төхөөрөмж дээр заавал драйвер файлыг нь суулгах шаардлага гардаг. Жишээ нь: USB web камер, joystick гар гэх мэт.

Windows

Тус үйлдлийн систем нь цонх зарчмаар ажиллах ба үүнийг энгийн үгээр тайлбарлавал эхэлсэн процесс бүр эсвэл эхлүүлсэн үйлдэл бүр дээр цонх гарч ирдэг. Нэг цонхны заана нэг процесс ажиллаж байна гэсэн үг юм. Программ бүр цонх нээж ажиллах ба цонхыг хаавал тус программ зогсоно.

Windows Үйлдлийн системийн хувилбарууд

MS-DOS
Windows 1.0 – 2.0
Windows 3.0 – 3.1
Windows 95
Windows 98
Windows ME – Millennium Edition
Windows NT 31. – 4.0
Windows 2000
Windows XP
Windows Vista
Windows 7
Windows 8
Windows 10
Windows Server
Windows Home Server
Windows CE

Linux бүлийн Үйлдлийн систем

Нээлттэй эхийн үйлдлийн систем

Хамгийн гол давуу тал юм. Учир нь Windows, Mac орчинд та зөвхөн Microsoft, Apple-ын шийдлийн хүрээнд таны боломж хязгаарлагдана. Таны боломж тэдний дүрмээр хязгаарлагдана. Танд энэ дүрэм таалагдахгүй бол та Linux бүлийн үйлдлийн системийг ашиглах нь зөв. Та тус үйлдлийн системийг өөрийн хүссэн эсвэл шаардлагатай байгаа зүйлсийг бүтээх, өөрчлөх боломжийг олгодог.

Үнэгүй үйлдлийн систем

Үнэгүй үйлдлийн систем тул та хүссэн үедээ ашиглаж боломжтой. Windows 10 Pro үйлдлийн системийн үнэ 200$ бол Mac хувьд бүтээгдэхүүний үнэд үйлдлийн системийн үнэ орсон байдаг.

Windows болон Mac-аас илүү боломж

Бидний эргэн тойронд ажиллаж байгаа ухаалаг төхөөрөмж бүрийн цаана тус үйлдлийн систем ажиллаж байгаа гэхэд хэлэсдэхгүй болов уу? Тус системийг ашиглаж байгаа зарим нэг салбараас дурдвал:

  • Хурдны галт тэрэг
  • Хүнд хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт, цөмийн шумбагч, авто машин, мотоцикл,
  • Дижитал камер,
  • Роботууд,
  • WiFi Рутер,
  • Ухаалаг гэрийн төхөөрөмжүүд,
  • Ухаалаг ТВ,
  • Play Station,
  • Тооны машин
  • Супер компьютерүүд
  • USA NASA Сансар судлал
  • Угаалгын машин
  • Нисэх онгоцны систем гэх мэт…

Эндээс аль нэг нь хамгийн сайн гэсэн үг биш юм. Энэ нь таны сонголт таны мэргэжил, таны юу хийх гэж байгаагаас хамаарна. Хэрэв та тоглоомчин бол танд ямар ч сонголтгүйгээр шууд Windows-ыг сонгох нь зөв. харин программист бол Linux-ийг илүүд үзэж магадгүй юм. Видео / график талын мэргэжилтэй бол танд MAC нь илүү дээр байх талтай юм. Мэдээж таны сонголт өөр байж болно. Шалгаж үзэх хамгийн сайн арга бол та бүгдийг нь ашиглаж, туршиж үзэх.

Hint: Та өөрийн ашиглаж байгаа үйлдлийн систем дээрээ VMWare, Virtual Machine-ыг ашиглаж туршиж, ашиглаж үзээрэй.

Эх сурвалж: itpartner.mn

]]>
https://tech-news.mn/4187/feed/ 0
Компьютерынхаа гар буюу keyboard-г хэрхэн зөв сонгох вэ? https://tech-news.mn/4134/ https://tech-news.mn/4134/#respond Thu, 19 Aug 2021 07:52:54 +0000 https://tech-news.mn/?p=4134 Хэрэв та өдөрт олон хуудас бичдэг ажилтай бол танд эргономик сайтай гар зайлшгүй хэрэг болно. Эргономик гэдгийг хүний биед аль болох эвтэйхэн, тохиромжтой байх талаас нь бодож хийсэн бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тохиромжгүй гар хэрэглэснээр яваандаа бугуйгаар өвддөг болдог тиймээс ч зарим гар бугуй амраадаг нэмэлт хэсэгтэй байдаг.

Дараагийн чухал үзүүлэлт бол товчлуурын хатуу зөөлөн, дарагдах замын урт юм. Хэт хатуу байвал хуруунууд товчлуур нүдсээр байгаад амархан ядарна. Дарагдах зам урт бол мөн адил. Тиймээс та худалдаж авахаасаа өмнө ашиглаж үзэж байж авах нь чухал.

Утастай юу? Утасгүй юу?

Компьютерийн гар хулганыг бодвол байрнаасаа хөдөлгөх шаардлагагүй болохоор утас тийм ч их саадтай зүйл биш. Тиймээс утастай, утасгүй нь таны үзэмжийн асуудал юм.

Утастай гарны хувьд холболт нь USB, PS/2 гэсэн сонголттой байгаа.Тиймээс та өөрийн компьютерийнхээ холболтыг эхэлж шалгах нь зүйтэй.

Алийг нь авах вэ гэж эргэлзэж байвал USB нь арай хурдан байдаг юм шүү.

Утасгүй гарны хувьд Радио давтамж(2.4GHz), Bluetooth, Infrared(IR) гэсэн сонголт байгаа.

Радио давтамж утасгүй хулганы адил бага зэрэг хоцролт бол мэдээж байна. Infrared технологийн тод жишээ бол зурагтны удирдлага. Хэрэв та санаж байгаа бол зурагтны удирдлага яг зурагт руугаа харуулж байж ажилладаг. Үүнтэй адил компьютерийн гарыг хүлээн авагч руу нь харалдаа байрлуулах шаардлагатай. Хэрэв компьютер чинь Bluetooth байгаа бол хайрцагнаас нь гаргаад шууд ашиглаж боломжтой.

Нэмэлт товчлуур

Гар өөртөө хөгжим тоглуулагч удирдах, програм ачаалах, вэб үзэгч нээх, и-мэйл шалгах гэх мэт янз бүрийн үүрэгтэй нэмэлт товчлуурууд агуулдаг болсон. Эдгээр товчнууд ажлыг хамаагүй хялбарчилдаг.

Тоглоомчдод энэ боломж бүр ихээр шаардагдах бөгөөд 10-50 хүртэлх үүргийг товчнуудад хуваарилж болдог.

Эдгээрээс гадна нэмэлт USB оролттой, усны хамгаалалттай, гэрэлтдэг товчлууртай гэх мэт маш олон нэмэлт боломжууд байдаг.

Өдөржингөө компьютерийн ард ажлаа хийгээд орой нь хариад чөлөөт цагаа компьютер дээрээ өнгөрүүлдэг амьдралын хэмнэлтэй болсон өнөө үед эрүүл мэнд, тохь тух үргэлж нэгдүгээрт байх ёстойг сануулъя. Тиймээс өөртөө таалагдсан, гарт эвтэйхэн гар хулгана хэрэглэж заншаарай.

]]>
https://tech-news.mn/4134/feed/ 0