Интернет – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Thu, 11 Aug 2022 11:10:24 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Интернет – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 VPN-ийн талаар таны мэдэх ёстой бүх зүйлс https://tech-news.mn/5525/ https://tech-news.mn/5525/#respond Mon, 30 May 2022 00:13:57 +0000 https://tech-news.mn/?p=5525 VPN нь Virtual Private Network буюу Хувийн Виртуал Сүлжээ гэсэн үгний товчлол юм. Энэ нь олон нийтийн интернэт холболтоор дамжуулан хувийн шифрлэгдсэн сүлжээний туннелийг бий болгож, онлайн нууцлал, нэрээ нууцлах боломжийг танд олгоно. Энэ нь таны нууц мэдээллийг зөвхөн шифрлэгдсэн хонгилоор дамжуулах боломжийг олгодог бөгөөд ингэснээр та олон нийтийн интернэт орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломжтой болно.

VPN-ийг ямар зорилгоор ашигладаг вэ?

Байгууллага болон хувь хүний VPN ашиглах хамгийн гол зорилго бол АЮУЛГҮЙ БАЙДАЛ-аа нэмэгдүүлэх юм. Олон нийтийн сүлжээгээр өгөгдөл дамжуулах үед мэдээллийн аюулгүй байдлын асуудал үүсэж болно. Хангалттай хамгаалалт, шифрлэлт байхгүй бол таны дамжуулж буй өгөгдлүүд (таны байршил, хайлтын түүх гэх мэт) алдагдах боломжтой. Сүлжээгээр хэрхэн нэвтэрч байгаагаас шалтгаалан энэ нь таны хувийн нууц эсвэл ажлын байрны мэдээллийн аюулгүй байдалд аюул заналхийлж болох юм. Тиймээс байгууллагууд VPN ашиглан аюулгүй байдлаа нэмэгдүүлдэг юм.

1. Мэдээллийн аюулгүй байдлаа нэмэгдүүлэх зорилгоор:

Таны IP хаяг таны онлайнаар хэн болохыг тодорхойлдог бөгөөд таны зан авирыг (behabiour) буюу хийж буй бүх үйлдлүүдийг тань IP хаяг дээр үндэслэн хянах боломжтой. VPN нь таны өгөгдлийг интернэтээр дамжуулах үед хувийн IP хаягаа савлах, шифрлэх шийдэл байж болно. VPN холболтыг ашигласны дараа таны хувийн IP хаягийг шифрлэдэг, учир нь таны урсгал VPN серверээр дамжин өнгөрдөг. Таны IP хаягийг хянах, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд шифрлэгдсэн болно.

2 Зайнаас ажиллаж байгаа тохиолдолд:

VPN нь ихэвчлэн гэрээсээ ажиллах үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Олон сайтын алслагдсан ажилчид шифрлэгдсэн VPN туннелээр дамжуулан оффисын байршуулсан файлуудад хандах ёстой бөгөөд бүх өгөгдлийг аюулгүйгээр дамжуулж чадна.

3. Сургуулийн орчинд:

VPN их сургуулиудад огтхон ч шинэ зүйл биш бөгөөд оюутан сурагчил болон багш ажилтнууд маш өргөнөөр ашигладаг юм. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан эрдэм шинжилгээний эх сурвалж, мэдээллийн санд хандахдаа багш, оюутнууд SSL VPN холболт ашиглаж нэвтэрдэг юм. SSL VPN нь өгөгдлийн аюулгүй дамжуулалтыг баталгаажуулахаас гадна зөвхөн эрх бүхий хүмүүст академик санд нэвтрэх боломжийг олгодог.

]]>
https://tech-news.mn/5525/feed/ 0
“WORDPRESS”-ИЙН ТАЛААР ТОВЧ МЭДЭЭЛЭЛ https://tech-news.mn/5094/ https://tech-news.mn/5094/#respond Sat, 02 Apr 2022 02:11:06 +0000 https://tech-news.mn/?p=5094 WordPress нь энгийн ажиллагаатай вэб сайт байгуулах, удирдахад хэрэгтэй элементүүдийг багтаасан программ юм. Уг программын хамтаар бусад плагин программ, виджедүүтийг нэмэн суулган, энгийн веб сайтыг нарийн ажиллагаатай томоохон веб болгон хөгжүүлдэг.

Веб сайт хийх төлөвлөгөөний дагуу программ хангамжийн дизайн, веб дизайн, агуулга удирдах систем, өгөгдлийн сангийн бүтэц ба зохион байгуулалтыг гаргана. Веб сайтын дизайныг хэрэглэгчдэд ойлгомжтой, ашиглахад хялбар байдлаар төлөвлөдөг. WordPress программыг өөрийн зорилгодоо нийцүүлэн веб сайтыг сонгож ажиллуулах боломжтойгоороо давуу талтай юм.

Үүнд:

  • Сэтгүүл(нийтлэл)хэлбэрийн веб сайт
  • Цахим арилжааны веб сайт
  • Статик төрлийн веб сайт
  • Нийгмийн сүлжээний веб сайт
  • Блог гэх мэт вэб сайтуудыг хийхэд илүү амар, ойлгомжтой байх юм.


Админ болон WordPress веб сайт

WordPress программыг суулгаснаар Админ сайт, WordPress сайт гэсэн хоёр өөр веб сайт дээр ажиллах болно.Wordpress программтай ажиллах орчин нь 2 төрөл байдаг. Үүнд:

Админ веб сайт(back end)-Админ сайт дээр веб сайтын админ,зохиолч болон бусад бүртгүүлсэн хэрэглэгчид ажиллах боломжтой. Хэрэглэгч бүр өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглан админ веб сайт руу нэвтрэн орно.Админ веб сайт руу орж энэ вебийн бүтэц, дизайныг өөрчлөн өөрсдийн брэнд сайт болгон сайжруулах боломжтой болно.
WordPress веб сайт(front end) – Хэрэглэгчдэд зориулсан веб сайт. WordPress веб сайтад хэрэглэгч зөвхөн энэ сайт руу хандаж, мэдээллийг хүлээн авах, унших боломжтой байх болно.

]]>
https://tech-news.mn/5094/feed/ 0
Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбумыг давжээ https://tech-news.mn/4339/ https://tech-news.mn/4339/#respond Sun, 29 Aug 2021 07:43:28 +0000 https://tech-news.mn/?p=4339 Хятадын нийт 1.4 тэрбум хүн амын 1 тэрбум гаруй нь интернэт хэрэглэж байна гэсэн судалгааны дүн гарчээ.
Хятадын Интернет мэдээллийн төвийн (CNNIC) өнгөрөгч 6-р сард хийсэн судалгаагаар тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо анх удаа 1 тэрбумын босгыг давж 1.11 тэрбум болсныг Хятадын Төв телевиз болох CCTV өнгөрөгч 27-ны өдөр мэдээлжээ. Энэхүү дүн мэдээ нь зургаан сарын өмнөхтэй харьцуулахад 21.75 саяар өссөн байгаа юм.
Үүнийгээ дагаад иргэдийн интернет ашиллалтын давтамж ч 71.6% болж, зургаан сарын өмнөхөөс 1.2%-иар өссөн байна.

  • Мөн хөдөө орон нутгаас интернэтэд холбогдох иргэд, 50-иас дээш насны интернет хэрэглэгчийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна.
  • Хятадын интернэт хэрэглэгчид долоо хоногт дунджаар 26.9 цаг интернэт ашиглаж байгаа нь зургаан сарын өмнөхөөс 0.7 цагаар нэмэгдсэн үзүүлэлт аж.
  • Global Times сонины онцолсноор интернет хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр Хятадын онлайн эдийн засаг тэлж, онлайн дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо 810 саяд хүрээд байгаа бол онлайнаар хоол хүргүүлж авдаг хэрэглэгчдиын тоо 460 гаруй сая болоод байгаа юм.

Хятадын засгийн газар АНУ-ын зүгээс тус улсад тавьсан хориг арга хэмжээний хариуд дотоодын хэрэглээ болон экспортыг дэмжих зорилгоор ихэр мөчлөг гэх стратегийг хэрэгжүүлэхийн хажуугаар онлайн эдийн засгийг дотооддоо хөгжүүлэх зорилгыг тавиад байгаа юм.
Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн эдийн засгийн ахлах мэргэжилтэн Чэн Венлин хэлэхдээ: “Хятадын үсрэнгүй дижитал хөгжил нь ихэр мөчлөг стратегийн гол хөдөлгөгч хүч болоод зогсохгүй ирээдүйд тулгарах сорилтуудад хариу арга хэмжээ авах чухал хэрэгсэл болох юм.” гэж үнэлжээ.

Эх сурвалж: Yonhap

]]>
https://tech-news.mn/4339/feed/ 0
Internet Cookies гэж юу вэ? https://tech-news.mn/4130/ https://tech-news.mn/4130/#respond Tue, 17 Aug 2021 23:54:46 +0000 https://tech-news.mn/?p=4130 Таны компьютерт cookies гэсэн нэр бүхий хавтас хадгалаастай байна уу? Зарим тохиолдолд хэрэглэгчид Internet Cookies-ийг вирустай андуурах нь бий.

Тэгвэл энэ хадгалагдаад байдаг файл чухам юу вэ? Ямар ач холбогдолтой вэ?

Cookie бол таны компьютерт, мөр тэмдэгтийн хэлбэрээр хадгалагдсан мэдээллийн нэг хэсэг юм.
Cookie-гийн хамгийн өргөн хэрэглээ бол хэрэглэгчийн ID хадгалах. Жишээлбэл: Cookie нь ID=96352398 гэх мөр тэмдэгтийг хадгалж байж болно.

Amazon.com нь энэхүү техникийг ашигладаг том жишээ. Жишээлбэл: Та ном захиалах хэрэгтэй болвол, өөрийн нэр болон хаягаа бүртгүүлнэ. Amazon нь тухайн хэрэглэгчид ID оноон өгч, сервер дэхь өөрийн өгөгдлийн бааздаа тухайн ID-гаар таны мэдээллийг хадгалах бөгөөд таны browser-луу cookie болгон илгээнэ. Таны browser нь таны хатуу дискэн дээр ID-г хадгалж авах бөгөөд дараагийн удаа Amazon-руу хандахад, ID нь серверлүү дахин илгээгдэнэ. Сервер таны ID-г таньж, таны мэдээлийн дагуу Вэб хуудсын мэдээллийг өөрчилж, хуудсыг Тавтай морил, Дорж гэх зэргээр бүртгүүлсэн нэрээр тань хандана. Мөн cookie файл нь таныг сайтад нэвтрэх , хэрэглэгчийн нэр, нууц үг , утасны дугаар болон хаяг гэх мэт үндсэн мэдээллүүдийг агуулж байгаа тул таны компьютер дээр тухайн мэдээлэл нь нэг хадгалагдсан тохиолдолд, тухайн вэб хуудасруу дахиж ороход тань хялбар хандалтыг үүсгэдэгээрээ давуу талтай.

Cookies бол зүгээр л тэмдэгтийн цуглуулга. Жирийн текст файлууд тул, та нээж, ямар мөр тэмдэгтүүд хадгалагдаж байгааг харж болно.
Cookies нь ямар ч аюулгүй. Зарим тохиолдолд хүмүүс cookies-ийг вирус эсвэл таны хувийн мэдээллийг ангуучилж буй програм гэж андуурдаг. Гэхдээ энэ файл нь ямар нэгэн өөрийгөө идэвхжүүлэгч, таны хувийн мэдээллийг цааш нь дамжуулагч програм биш.
Cookies-ийн талаар санаа зовох үе бол та сургуулийн эсвэл интернет кафе гэх мэт олон хүн ашигладаг компьютерийг ашиглах үед. Шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлын үүднээс cookies-т хадгалагдсан өөрийн хувийн мэдээллийг устгаж, тухайн компьютерт хадгалаастай үлдээхгүй байх хэрэгтэй.

]]>
https://tech-news.mn/4130/feed/ 0
Таныг яг одоо дэлхийгээр аялуулах цахим хуудсууд https://tech-news.mn/3240/ https://tech-news.mn/3240/#respond Sun, 18 Jul 2021 03:17:10 +0000 https://tech-news.mn/?p=3240 Дэлхий нийт цар тахлыг хяналтдаа авч, байдал дээрдмэгц нэн түрүүнд юу хийхийг хүсэж байна вэ гэвэл цөөнгүй хүн аялна гэж хариулах биз ээ. Гэхдээ томоохон музей, амьтны хүрээлэн, түүх соёлын дурсгалт газруудад цахимаар зочлоод гарах боломж бий. Сонирхолтой цахим аяллуудыг багцлан хүргэж байна.

МУЗЕЙ ҮЗЭХ

Луврын музей

Музей гэвэл юун түрүүнд Луврын музейг нэрлэх нь зөв байх. Эл музейн танхимуудаар хэсэж, цуут “Мона Лиза”-г VR-аар ойроос үзэх боломж энд бий.

Ватиканы музей

Барууны соёл иргэншлийн хосгүй өвийг хадгалдаг Ватиканы музейд зочилж, суут Микеланжелогийн ур ухааныг шингээсэн Систиний сүмийн адрыг, Рафаэл Сантигийн ханын зургийг дэргэдээс нь мэт үзэх сайхан биш гэж үү? Энд дарна уу

Ван Гогийн музей

Амстердам дахь Винсент Ван Гогийн музейн 700 гаруй бүтээлийг тайлбартай нь эндээс үзээрэй. Түүнчлэн Ван Гогийн 750 орчим захидлыг (ихэвчлэн дүү Теодоо хаягласан) олж үзэх боломжтой. Энд дарна уу.

Америкийн Үндэсний байгалийн түүхийн музей

146 сая үзмэр бүхий Америкийн Үндэсний байгалийн түүхийн музейн цахим аялал чанарын өндөр түвшинд хийгдсэн, тод томруун бөгөөд үзэхэд хялбар. VR шил байгаа бол “beta” гэсэн тохиргоон дээр нь дараад илүү ч бодитоор үзэж болох юм. Энд дарна уу.

 

Солонгосын модерн ба контемпорари урлагийн үндэсний музей

1969 онд нээгдсэн эл музейд Солонгосын болон дэлхийн модерн болон контемпорари урлагийн шилмэл, шинэ бүтээлүүд дэлгэгддэг. Дөрвөн хэсэг бүрэлдэхүүнтэй эл музейн цахим хуудсаар болон “Google Arts&Culture” платформоор дамжуулан өдгөө дэлгэгдээд буй болон сан хөмрөгт нь хадгалагддаг бүтээлүүдийг үзэх боломжтой. Энд дарна уу.

GOOGLE ARTS AND CULTURE

“Google Arts and Culture” платформ руу орвол өөр олон музей, урлаг соёлтой холбоотой үзмэрүүд бий. Заавал ороорой. Энд дарна уу.

АЙЛЫН ЦОНХООР ЕРТӨНЦИЙГ ТОЛЬД

“Window Swap”-аар ороод дэлхийн өөр хаа нэгтээ байгаа хүний цонхоор хараарай. Хэн гэдэг хүний гэрийн цонхоор харж байгаагаа зүүн дээд булангаас, хаанахын аль хот гэдгийг баруун дээд булангаас мэдэж болно. Аль ч хотын аль ч гудамж байж мэднэ. Гол нь 100 хувь бодит. Дуу чимээтэйгээ учир аянга цахилан бороо орох, шувууд жиргэх чимээ нь ч дуулдаж яг л хэсэгхэн зуур тэнд очсон мэт болно доо. Энд дарна уу.

ГРАФФИТИ

Дэлхийд алдартай граффити, зураг бүхий гудамжуудыг танилцуулсан “Street Art with Google” төсөл тун ч сонирхолтой. Колумбийн Богота, Энэтхэгийн Нью-Дели, Канадын Монреаль гээд л дэлхийн өнцөг булан бүр дэх сонирхолтой гудамжны бүтээлүүдийг эндээс тольдож, түүхийг нь уншиж мэдэж болно. Энд дарна уу.

АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН

Цар тахалтай холбогдуулан олон улсын томоохон зоопаркууд хамгийн эрэлттэй амьтдаа “Live cam”-аар үзүүлж буй. Ихэнх нь Хойд Америкт байдаг амьтны хүрээлэнгүүд тул сэрүүн цагийг нь тааруулж орохгүй бол унтаж байгаа амьтан л үзэх вий. Өглөө эрт юм уу, орой орж үзэхэд илүү тохиромжтой. Цар тахал хэмээн хүмүүс биднийг үймж байх зуур амьтад тайван аж төрж буй. Хулсаа идээд л, сэлээд л, мод сүлжиж харайгаад л…

Сан Диего амьтны хүрээлэн

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн цахим хуудаснаас коала, бар, заан тэргүүтэй есөн амьтныг “шууд”-аар үзэж болно. Энд дарна уу.

Смитсоны үндэсний амьтны хүрээлэн

Америкийн анхны зоопаркуудын нэг болох Смитсоны үндэсний амьтны хүрээлэнгийн Тиэн Тиэн, Мэй Сиан, Сяо Чижи нэртэй гурван панда юу хийж байгааг үзэхийг хүсвэл энд дараарай. Мэй Сиан өнгөрсөн наймдугаар сард зулзагалсан бөгөөд тус амьтны хүрээлэнгээс санал асуулга явуулсны дагуу шинэхэн пандаг Сяо Чижи буюу “Бяцхан гайхамшиг” хэмээн нэрлэжээ.

 

Монтерейн аквариум

Калифорнийн Монтерей хотын усны амьтдын хүрээлэн аварга загас, оцон шувуу, далайн залхаг зэрэг амьтдыг харуулсан 10 “live cam”-тай. Жирийн үед жилд хоёр сая гаруй үзэгч хүлээн авдаг эл хүрээлэнгийн камерууд маш тод, чанар сайтай учир үзэхэд үнэнхүү урамтай. Энд дарна уу.

Жиоржиагийн аквариум

Дэлхийн томоохон аквариумуудын нэг болох Жиоржиагийн аквариум далайн минж, белуга халим зэрэг амьтдын есөн камертай. Энд дарна уу.

ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД

Үзэсгэлэнт Парис хотын Эйфелийн цамхгаас эхлээд 2000 гаруй жилийн түүхт Цагаан хэрэм, хүний гараар бүтсэн гайхамшиг Египетийн пирамидууд хүртэл виртуалаар аялж болно. Аудио танилцуулгыг нь сонсохоо мартуузай. Америкийн байгалийн цогцолборт, дурсгалт газруудад виртуалаар аялж бас болох юм.

CYARK

Дэлхийн түүх соёлын үнэт өвийг үе үеийнхэнд таниулах зорилготой “CyArk” хэмээх, Окландад төвтэй ашгийн бус байгууллагын цахим хуудас руу орвол түүх соёлын 100 гаруй дурсгалт газруудын 3D загварыг үзэж болно. ЛГБТ эрхийн төлөөх тэмцэлд голлох ач холбогдолтой Стоунволл мухлагийн орчимтой танилцаж, түүхийг нь сонсож бас болох юм. Өөр сонирхолтой зүйлс олон бий. Энд дарна уу.

+ САНСАРТ

НАСА-ийн “Curiosity” хөлгийн Ангараг гараг дээр авсан дижитал зургуудад үндэслэн NASA JPL лабораторийн мэргэжилтнүүдийн гаргасан 3D загварыг Кеннеди сансар судлалын төвөөс гаргасан сонирхолтой гурван аппликэйшнийг татаж аваад хүүхдүүддээ сонирхуулахыг мөн зөвлөе. Эндээс Олон улсын сансрын станц, манай нарны аймгийн талаар сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой.

Space Dreams

  • App Store / Google Play

Edge of Home

  • App Store / Google Play

KSC 360 expedition

  • App Store / Google Play

Эх сурвалж: posted.mn

]]>
https://tech-news.mn/3240/feed/ 0
Орчин үеийн кибер ертөнцөд бид өөрсдийн хувийн аюулгүй байдлыг илүү чухалчлах болсон. Тиймээс VPN, Proxy https://tech-news.mn/2968/ https://tech-news.mn/2968/#respond Fri, 09 Jul 2021 06:30:46 +0000 https://tech-news.mn/?p=2968 Орчин үеийн кибер ертөнцөд бид өөрсдийн хувийн аюулгүй байдлыг илүү чухалчлах болсон. Тиймээс VPN, Proxy серверүүдийн ялгааг таньж мэдэх, түүнчлэн серверүүдийг хаана, хэзээ ашиглаж болох, хэзээ ашиглаж болохгүй талаар мэдэж аваарай
Proxy гэж юу вэ?

Proxy болон Proxy сервер бол хэрэглэгчээс илгээж байгаа хүсэлт, хандахыг, холбогдохыг хүсч байгаа сервер рүү дамжуулдаг, мөн хариу өгөгдлийг серверээс хүлээн аваад хэрэглэгч рүү дахин дамжуулдаг гүүр шиг үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийг шууд интернет орчинд хандуулахгүй тодорхой серверээр дамжуулж хандуулдаг. Энэ нь хэрэглэгчийн логик хаяг болох IP хаяг болон газарзүйн байршлийг нууж харуулдаг юм.

VPN гэж юу вэ?

VPN виртуал хувийн сүлжээ нь хэрэглэгчийн хүсэлтийг нийтийн сүлжээгээр дамжуулахдаа шифрлэгдэн дамжуулах боломжийг олгодог. VPN бүрэлдэхүүн хэсгийн нэг болох VPN програмууд нь таны дата төхөөрөмжөөс гарах үед нь шифрлэж VPN үйлчилгээ үзүүлэгчрүү нууцлалтай дамжуулж өгдөг.

VPN vs Proxy сервер аюулгүй байдлын харьцуулалт

Та ер нь ойлгосон байх учир нь VPN бол датаг шифрлэж зөвшөөрөлгүй этгээд харахаас сэргийлдэг. Харин Proxy сервер бол ширфлэхгүй бөгөөд таны дата хэн нэгэн зөвшөөрөлгүй харах, хандах, өөрчлөх эрсдэлтэй гэхдээ!

VPN-н аюулгүй байдал

VPN бол бидний мэдэж байгаагаар аюулгүй байдлын CIA фунцуудыг хангадаг. Энэ нь нууцлал, бүрэн бүтэн байдал болон таних системүүдийг хангасан цогц аюулгүй байдлын шийдэл юм.

  • Confidentiality: Зөвшөөрөлгүй хэн нэгэн харах, унших, хандахаас сэргийлэх
  • Integrity: Зөвшөөрөлгүй хэн нэгэн өөрчөлт хийгдэхээс сэргийлэх
  • Authentication: Зөвшөөрөгдсөн хүн хандах боломжтой.
Proxy-н серверийн аюулгүй байдал

Та өмнө сонссон байх хэрэглэгчийн тухай мэдээллийг зарж байна гэх мэт?

Proxy серверийн өөрийн үндсэн үйлчилгээ бол интернэтрүү хандах боломжийг олгодог үйлчилгээ юм. Бид ихэвчлэн HTTP болон SOCKS протолуудыг ашиглаж холболтыг хийдэг. Энэ нь хакерууд Рroxy серверээр дамжуулагдаж байх үед датаг хулгайлах эрсдэлтэй, мөн таны Рroxy сервер дээр оруулж байгаа датаг хуулбарлан авах эрсдэлтэй байдаг.

Дээрх эрсдэлүүдээс дамжуулалтын үед гарах эрсдэлийг Socket Secure (SOCKS5) протокол нь сэргийлэх боломжтой. Гэхдээ proxy сервер нь дата хулгайлах эрсдэл хэвээрэй үлдэж байгааг санах хэрэгтэй шүү.

VPN дараах үед ашиглабал илүү сайн:

VPN нь хакер, засгийн газар жишээ нь /FBI/ ер нь хэн ч таны датаг харах боломжийг олгодоггүй нууцлалыг хангадаг үйлчилгээг эргэн санах хэрэгтэй. Мөн интернет орчинд таны IP хаяг болон байршлыг нууснаар anonymous буюу хэн ч байх боломжийг олгоно.

VPN нь дараах үйлчилгээнд илүү тохиромжтой.

Онлайн худалдаа хийхтэй холбоотой кредит картны мэдээлэл оруулах үед;
Нийтийн утасгүй сүлжээнд аюулгүй байдлаа хангах үед;
Манай улсад зарим веб сайтад хаасан байдаг тэдгээр веб сайтуудад хандах үед;
Хоёр болон олон оффисуудыг интернетээр дамжуулан нууцлалтай нэг сүлжээ болгон ашиглах үед;
Зарим интернет үйлчилгээ газар зүйн байршлаар нь хандалтыг хязгаарласан байдаг тэр хязгаалалтыг тойрч гарах үед ашиглагдана.

VPN дараах үед ашиглахад хүндрэлтэй:

Интернет холболтыг удаан болгодог. Яагаад гэвэл дата болгон шифрлэгдэж байдаг учир удаах шалтгаан болдог.
VPN үйлчилгээ нь таныг 100% anonymous буюу таны хэн болохийг нууцлахгүй. Яагаад гэвэл VPN үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчдийн мэдээллийн бүртгэл болох Log мэдээллийг тодорхой хугацаанд хадгалж байдаг. Тиймээс таны мэдээллийг асуух эрхтэй байгууллагад мэдээллийг гаргаж өгөх боломжтой байна.
Зарим нь таны хувийн мэдээллийг зардаг.

Proxy дараах үед ашиглабал илүү сайн:

Proxy нь ихэвчлэн тухайн улсын интернет хэрэглээний хязгаалалт болон байгууллагын аюулгүй байдлын хамгаалалтыг давж хориотой веб сайтуудад хандах боломжийг олгодог.
Proxy нь дата cache хийж байдаг тул тухайн дата дахин ачаалахад хурдан ачааллах боломжийг олгодог.
Интернет орчинд IP хаягийг нуудаг тул anonymous болгодог , гэхдээ VPN шиг нууцлалтыг хангахгүй.
Зарим веб сайтууд газар зүйн байршил болон улсаар нь хандалыг хаасан байдаг тэдгээр хориглолтыг тойрч гарч хандахад хэрэглэгддэг.
Үнэтэй болон үнэгүй хэдэн мянган серверүүд байдаг тул болгоомжтой сонгох хэрэгтэй.
Хэрэглэхэд хялбар таны веб хөтөч дээрх суулган ашиглах боломжтой.

Proxy дараах үед ашиглахад хүндрэлтэй:

Proxy сервер нь веб хандалтын үйлчилгээнд сайн. Бусад болон имэйл, файл дамжуулах гэх мэт үйлчилгээнүүдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй.
Хэрэв proxy серверүүд нь хакеруудад хакдуулсан үед банкны карт, системүүдийн нэвтрэх нэр нууц үг болох чухал мэдээллүүдээ алдах эрсдэлтэй.
Сайн жагсаалт дээр cache хадгалдаг гэсэн бол нөгөө талдаа хуучин мэдээллийг харуулж байдаг сул талтай.
Бүх proxy серверүүд сайн биш тиймээс зөв proxy серверийг олоход цаг их зарцуулна.

  • Proxy болон VPN үйлчилгээнүүд нь интернет орчинд таныг хэн гэдгийг нуудаг.
  • Нууцлалтай дамжуулахад VPN нь илүү.
  • Хориотой веб сайт, засгийн газрын хяналт, байгууллагын аюулгүй байдлын журмын хориотой веб сайтуудад хандахад боломжийг олгодог.
  • Та өөрийн хэрэгцээ шаардлагадаа тааруулан сонгон ашиглах хэрэгтэй.
  • Үнэгүй зүйл хэзээ ч байдаггүй.

Эх Сурвалж: icttraining.mn

]]>
https://tech-news.mn/2968/feed/ 0
HUB болон SWITCH гэж юу вэ? https://tech-news.mn/2647/ https://tech-news.mn/2647/#respond Tue, 22 Jun 2021 07:12:47 +0000 https://tech-news.mn/?p=2647 Байгууллага болон гэрийн дотоод сүлжээг бий болгохын тулд компьютеруудыг холбох тусгай төхөөрөмж хэрэгтэй болдог. Эдгээр төхөөрөмж нь байгууллагын хувьд олон оролттой SWITCH болдог бөгөөд харин гэрийн сүлжээнд ихэнхдээ WI-FI ROUTER байдаг. 

Өнөөдөр компьютерын сүлжээний хамгийн чухал төхөөрөмжүүдийн нэг болох SWITCH-ын талаар сонирхоё. Харин SWITCH-ын талаар үзэхээс өмнө бид SWITCH-ээс өмнө ашиглаж байсан HUB-ын талаар мөн хэрхэн ажилладаг зарчмын талаар мэдэх хэрэгтэй юм.
SWITCH болон HUB нь адил үүрэгтэй бөгөөд энэ нь олон компьютерыг хооронд холбох юм. Гэвч энэ хоёр төхөөрөмж хоорондоо маш том ялгаатай юм. Энэхүү ялгаа нь гаднах харагдах байдалдаа биш харин ажиллах зарчимдаа байдаг юм. Гаднаас харахад олон хоёулаа олон сүлжээнй кабель орох оролттой төхөөрөмж л харагддаг.
Сүлжээний протокол нь TCP/IP гэсэн протокол байдаг хэдий ч олон шатлалтай энэхүү протоколыг ойлгоход Олон Улсын Стандартчилалын Байгууллагын (ISO – International Organization for Standardization) гаргасан OSI – Open System Interconnection-ын загварыг үзвэл илүү тохиромжтой юм.
OSI загвар нь 7 шатлалтай бөгөөд эдгээр нь доороосоо дээшээ Physical, Data Link, Network, Transport, Session, Presentation, Application гэсэн дараалал бүхий шатлал юм. Энэхүү загвар нь сүлжээнд холбогдсон компьютеруудын бие биедээ илгээж байгаа өгөгдөл болон мэдээллүүд хэрхэн дамжих ёстойг заадаг байна.
HUB нь энэхүү загварын эхний буюу физик (physical) түвшинд ажилладаг бол харин SWITCH нь Data Link түвшинд ажилладаг байна. 
Физик түвшинд ажиллана гэдэг нь хамгийн доод түвшинд ажиллана гэсэн үг бөгөөд HUB нь ирсэн мэдээлэл дээр ямар нэгэн боловсруулалт хийдэггүй байна. Үүнийг маш энгийнээр ойлгох боломжтой юм. Сүлжээнд 20 компьютер байжээ. Тэгтэл тэр дундаас А компьютер Б компьютерт мэдээлэл дамжуулах хэрэгтэй болсон гэж бодъё. Тэгэхийн тулд А компьютер мэдээллээ HUB-аар дамжуулах шаардлагатай болох бөгөөд А-гийн явуулсан мэдээлэл HUB дээр ирнэ. Харин HUB ирсэн мэдээллийг Б компьютерт дамжуулах үүргийг авах бөгөөд хэдий ч HUB нь Б хаана байгаа талаар мэдэхгүй.
Тиймээс А-гаас ирсэн мэдээллийг А-гаас бусад бүх холбогдсон компьютеруудруу цацдаг байна. Харин Б-гээс бусад компьютерууд ирсэн мэдээллийг аваад өөрт нь ирээгүй гэдгийг тодорхойлж хаядаг байна. Тиймээс ч HUB нь өөрийн оролтууд дээр холбогдсон компьютеруудыг ялгах чадваргүй юм. Энэ нь сүлжээний ачааллыг маш өндөр болгодог байна. Учир нь тодорхой хугацаанд нэг л компьютер бүхэл сүлжээг ашиглах шаардлагатай болдог байна. Үүнээс гадна бас нэгэн асуудал гаргах бөгөөд энэ нь мөргөлдөөн юм. Хоёр компьютер зэрэг мэдээллээ дамжуулахад HUB хоёуланг нь зэрэг бусад бүх холбогдсон компьютеруудруу мэдээллийг цацах болдог байна.
Тиймээс ийм мөргөлдөөн болоход мэдээлэл дамжуулж байгаа талууд дурын хугацаагаар хүлээдэг бөгөөд үүний дараа сүлжээг хэн нэгэн нь ашиглаж байна уу үгүй юу гэж шалгадаг байна. Хэрвээ ашиглагдахгүй байгаа бол мэдээллээ дахин дамжуулдаг байна. Энэ нь жижиг хэмжээний сүлжээнд нөлөөлөх нь бага хэдий ч сүлжээ томрох тусам үр ашигтай ажиллах байдал улам буурч мөргөлдөөн улам олон тохиолдож дамжуулж буй мэдээллээ дахин дахин дамжуулах шаардлагатай болдог байна.
Харин SWITCH гарч ирснээр эдгээр асуудлуудыг шийдэх чадвартай болсон байна. Одоогийн байгууллагуудын дотоод сүлжээ бүгд SWITCH-тэй байдаг ба SWITCH нь Data Link шатлал дээр ажилладаг сүлжээний төхөөрөмж юм. Энэ нь HUB-аас нэг түвшин дээр гэсэн үг юм. HUB ирсэн мэдээллийг шууд бусад бүх гаралтуудруугаа цацдаг байсан бол SWITCH нь илүү ухаалаг ажилладаг юм. SWITCH дотроо мэдээлэл боловсруулах чадвартай байдаг байна. Энэ мэдээлэл нь MAC хаяг юм. MAC хаяг нь сүлжээний карт бүр дээр өөр өөр байдаг хаяг бөгөөд үйлдвэрээсээ гарахдаа энэ хаягтай гардаг бөгөөд хоорондоо давхцадаггүй байна.
Тиймээс ч MAC хаяг нь Data Link шатлалын хаяглал юм. MAC-ын тусламжтайгаар HUB дээр үүсч байсан асуудлыг хэрхэн шийдэж байгааг бас нэгэн энгийн жишээгээр тайлбарлая. Өмнө байсан 20 компьютертай сүлжээний HUB-ыг SWITCH-ээр сольжээ. Сүлжээнд ямар ч мэдээлэл дамжаагүй тэр үед SWITCH-д ямар ч мэдээлэл байхгүй байх болно. Гэтэл А компьютер В компьютер луу мэдээлэл дамжуулах хэрэгтэй болсон байна. Энэ үед А-гаас SWITCH-руу мэдээлэл нь ирэх бөгөөд энэ үед SWITCH нь MAC хаягийн хүснэгтээ бөглөж эхлэх болно. Тиймээс ч А компьютерын MAC хаяг нь жишээ нь 00-00-11-22-33-44 бөгөөд тэд дэх оролт дээр байна гэсэн мэдээллийг тэмдэглэх болно. Ингээд түүний хаягийн тэмдэглэлд А-гийн байрлал орно. Гэвч SWITCH В-гийн байрлалыг одоогийн байдлаар мэдэхгүй бөгөөд нэгэн бодлын В гэдэг компьютер байна уу? гэсэн мэдээллийг А-гаас бусад бүх компьютер луу дамжуулах бөгөөд В энэ мэдээллийг аваад SWITCH-руу өөрийн МАС хаягийн мэдээллийг дамжуулах болно. Ингэснээр SWITCH өөрийн хаяглалтын хүснэгтээ бас нэгэн холболтын мэдээллээр нэмэх бөгөөд хэсэг хугацааны дараа өөрийн сүлжээ нь дэх бүх холболтын мэдээллийг өөртөө агуулах болно.
Difference between Hub Switch and Router | Network Device Explained - YouTube
Энэхүү мэдээлэл нь бүрэн дүүрэн болох үед мэдээлэл дамжуулах үр ашигтай байдал нь HUB-тай харьцуулахад хамаагүй дээр байх болно. Учир нь А дахин В-руу мэдээлэл дамжуулах хэрэгтэй болоход А-В-гийн хооронд шууд холболтыг үүсгэх бөгөөд өмнө нь мэдээллээ цуглуулаад авсан учраас B хаана байна гэж дахин бүгдээс асуух шаардлагагүй болох юм. Мөн энэ байдал нь олон зэрэг холболт үүсгэх боломжийг олгодог байна.
Эх сурвалж: howtogeek
]]>
https://tech-news.mn/2647/feed/ 0
ВЭБ ХӨТЧИЙН ТАЛААР МЭДВЭЛ ЗОХИХ 20 ЗҮЙЛС (2-Р ХЭСЭГ) | Tech-News.mn https://tech-news.mn/2645/ https://tech-news.mn/2645/#respond Tue, 22 Jun 2021 06:53:29 +0000 https://tech-news.mn/?p=2645 ВЕБ ХӨТЧИЙН COOKIES

Cookie хэмээх сонин нэртэй технологи нь Интернет хэрэглэгчдийн ямар нэг вебсайтад зочилсон түүхийг хадгалдаг.

Cookie бол таны зочилсон вебсайтнаас таны хэрэглэж буй веб хөтөч рүү явуулдаг жижигхэн текст юм. Үүнд сонгосон хэл гэх мэт таны сонгосон тохиргоонуудын мэдээлэл агуулагддаг. Веб хөтөч тань энэ мэдээллийг хадгалаад, дараа таныг тухайн сайт руу зочлох үед таны өмнө нь тохируулсан байдлаар тухайн сайтыг харуулна. Жишээ нь, та киноны сайт руу зочлохдоо инээдмийн кинонд хамгийн дуртай гэсэн мэдээллийг оруулж өгвөл дараа таныг зочлох үед инээдмийн кинонууд хуудасны хамгийн эхэнд харагдах болно.

Cookie-г онлайн дэлгүүрийн сагснууд мөн ашигладаг. Та хэдий тэр сайтад бүртгэлгүй байсан ч таны сагсанд нэмсэн бүтээгдэхүүний мэдээлэл алга болохгүй. Учир нь тэрхүү мэдээлэл таны веб хөтчийн cookie-д хадгалагддаг. Үүнээс гадна онлайн сурталчилгаа cookie ашиглан таныг веб ертөнцөөр аялж байх үед таны сонирхолд нийцсэн рекламуудыг харуулдаг.

Зарим хүн cookie хэрэглэх дургүй байдаг тул ихэнх сүүлийн үеийн веб хөтчүүд cookie зохицуулах тохиргоотой болсон. Та итгэдэг сайтуудаасаа cookie хүлээж авахыг зөвшөөрч, бусад сайтуудын cookie-г хүлээж авахгүй байж болно. Энэ нь танд цахим ертөнцөд хувийн мэдээлэл, нууц байдлаа хадгалахад тусална. Cookie маш олон төрөлтэй байдаг ч веб хөтөч танд тэднийг нарийн тохируулах боломжийиг олгодог.
Google Chrome хөтчийн нэг онцлог нь танд ‘Flash Cookies’ буюу Adobe Flash Player-ийн өөр дээрээ хадгалж болох мэдээллийн хэмжээг тохируулах боломжийг олгодог. Flash Cookies нь таны зочилсон вебсайтуудын флаш контентуудын мэдээллийг агуулдаг бөгөөд одоо та үүнийг тохируулах боломжтой болсон.

ВЕБ ХӨТӨЧ БА НУУЦЛАЛ

Эсвэл хувийн нууцаа хамгаалах сонголтыг хөтөчд олгох

Аюулгүй байдал болон нууцлал нь хоорондоо хаамаралтай боловч ижил ойлголтууд биш. Жишээ нь, гэрийн цоож, дохиолол нь аюулгүй байдлыг хангаж өгдөг байхад цонхны хөшиг нууцлалыг олгодог. Үүнтэй адил веб хөтчийн аюулгүй байдлын тохиргоо таныг онлайн дайралтад өртөхөөс хамгаалдаг байхад нууцлалын тохиргоо нь таны веб хандалтыг бусдын нүднээс далд байлгахад анхаардаг.

Нууцлалыг илүү нарийн авч үзье. Үүний тулд таныг өдөр бүр гүйдэг гэж бодьё. Та гүйх бүртээ GPS төхөөрөмжийн тусламжтай гүйсэн замын мэдээллээ хадгалдаг бол хэсэг хугацааны дараа гэхэд таны хаагуур гүйдэг, хэр урт зам туулдаг, гүйлтийн тань дундаж хурд гэх мэт түүхэн мэдээллийг харах боломжтой болно.

Үүнтэй адил веб ертөнцөд аялах бүрт таны зочилсон сайтууд, cookies, татаж авсан файлын мэдээлэл таны компьютерт хадгалагдаж байдаг. Хэрэв та веб хөтчөө пассворд, бөглөх мэдээллийг санаж байхаар тохируулсан бол тэдгээр мэдээлэл ч мөн хадгалагдана.

Бидний зарим нь энэ мэдээллийг компьютераасаа устгаж болдог гэдгийг мэддэггүй. Үүнийг веб хөтчийн Options/Preferences цэсээр дамжуулан хялбархан хийж болно. Үүгээр ч зогсохгүй, сүүлийн үеийн веб хөтчүүд private/incognito горимыг санал болгодог болсон. Жишээ нь, Google Chrome-ын incognito горимд таны зочилсон вебсайтын мэдээлэл history буюу түүхэнд хадгалагдахгүй ба энэ горимд нээсэн бүх цонхнуудыг хаахад шинээр үүссэн cookies тэр дороо устдаг. Энэ нь та компьютерээ бусадтай хувааж хэрэглэдэг тохиолдолд маш хэрэгтэй зүйл билээ.
Веб хөтчийн нууцлалын тохиргоо нь компьютер дээр тань хадгалагдсан, эсвэл веб хөтчөөс вебсайтууд руу явуулдаг зарим мэдээллийг хянах боломж олгодог. Харин вебсайтууд дээр хадгалагдсан байж болох таны мэдээллийг үүгээр хянах боломжгүй.

Вебсайтууд таны тухай мэдээлэл хүлээж авахыг хязгаарлах хэдэн арга бий. Ихэнх веб хөтчүүд cookies, JavaScript, plugin гэх мэт тодорхой мэдээлэлтэй холбоотой өөрийн сонголтыг хийх боломж олгодог нь нууцлалаа хадгалахад тань тусална. Жишээ нь, та зөвхөн өөрийн итгэдэг сайтуудаасаа cookie хүлээн авч, бусдаас нь cookie хүлээн авахгүй байхаар тохируулж болно.

Нууцлал, үр ашигтай байдлын хооронд үргэлж зөрчилдөөн байдаг. Хэрэглэгчдээс хэрэглээний мэдээлэл болон санал хүсэлтүүдийг хүлээж авах нь компаниудад бүтээгдэхүүнээ сайжруулахад тусалдаг. Хамгийн гол нь нууцлалын тодорхой стандартыг мөрдөнгөө энэ 2 зүйлийг тэнцвэртэй барих нь зөв юм.

Бодит амьдрал дээрх нэгэн жишээ авцгаая: веб хөтчийн cookies. Нэг талаас cookie-ний тусламжтай таны байнга зочилдог вебсайтууд танд илүү хэрэгтэй мэдээллийг түргэн хугацаанд хүргэж, онлайн дэлгүүрүүд сагсны мэдээллийг хадгалж чадна. Нөгөө талаас, cookie-г зөвшөөрнө гэдэг нь тухайн сайтад таны зочилсон мэдээллийг хадгалах боломж олгож байна гэсэн үг. Та хэрвээ хүсвэл cookie-г хэзээд хааж болно. Дараагийн удаа веб хөтчийнхөө нууцлалын тохиргоог өөрчилмөөр санагдвал Options/Preferences цэс рүү ороорой.

MALWARE, PHISHING БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТУЛГАРДАГ ЭРСДЛҮҮД

Нугас шиг дуугарч байгаа мөртлөө нугас биш байдаг.
Та ATM ашиглах үедээ хэн нэгэн таны нууц кодыг харчихаагүй байгаа даа? гэдэгт анхааралтай ханддаг байх. Магадгүй хуурамч ATM биш биз? хэмээн эхлээд шалгадаг байх. Веб орчинд ажиллах, онлайн гүйлгээ хийх үед хоёр эрсдэл тулгардаг нь malware ба phishing юм. Эдгээр нь таны хувийн мэдээллийг хулгайлах, эсвэл компьютерийг тань барьцаалах зорилготой хувь хүн эсвэл байгууллагын дайралт юм.


Malware, phishing гэж яг юу юм бэ?
Хэн нэгэн хуурамч вебсайт ашиглан өөрийгөө танд өөр хэн нэгэн хэмээн итгүүлж, хувийн мэдээллийг тань авахыг phishing гэнэ. (‘fishing’ буюу загас барихтай адилаар электрон өгөөш бэлдэж түүнийг нь хэн нэгэн зуухыг хүлээх) Phishing-ийн нийтлэг нэг төрөл нь танд банкнаас эсвэл таны хэрэглэдэг веб үйлчилгээнээс мейл явуулсан мэт харагддаг. Мейлийн гарчиг нь магадгүй БАНКНЫ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧИЛНЭ ҮҮ гэсэн байна. Тэр мейл нь хуурамч вебсайтын линкийг агуулах ба та түүнд нэвтрэхийн тулд хувийн мэдээллээ оруулснаар муу залууст өөрийн мэдээллээ өглөө гэсэн үг.
Харин malware бол танд мэдэгдэлгүйгээр компьютерт тань суусан хортой програм юм. Вируснээс хамгаалах програм нэрийдлээр вирус тараах, эсвэл тодорхой нэг вебсайт руу ороход танаас асуулгүйгээр үл мэдэгдэх програм суулгах замаар ажилладаг. Тэрхүү програм нь кредит картны дугаар, нууц дугаар хулгайлах, эсвэл компьютерт тань хор учруулах зорилготой байдаг. Нэгэнт суусан malware-ийг устгахад хэцүү төдийгүй тэр нь таны компьютер дээрх бүх файл руу чөлөөтэй нэвтэрч, олсон мэдээллээ эзэн рүүгээ явуулж чаддаг.

Нэгэнт суусан malware-ийг устгахад хэцүү төдийгүй тэр нь таны компьютер дээрх бүх файл руу чөлөөтэй нэвтэрч, олсон мэдээллээ эзэн рүүгээ явуулж чаддаг.

Phishing, malware-ын довтолгооноос хамгаалахад сүүлийн үеийн шинэчлэгдсэн веб хөтчүүд чухал нөлөөтэй. Тэд веб хуудсуудыг шинжлэн malware байх магадлалтай бол хэрэглэгчид анхааруулдаг.

Нөгөө талаас, довтлогч заавал сүүлийн үеийн нарийн техникийг ашиглалгүй, оронд нь танаар муу сонголт хийлгэх арга олж болох юм. Дараагийн бүлгүүдэд цахим ертөнцөд хэрхэн ухаалаг шийдвэр гаргах, түүнд веб технологиуд хэрхэн тусалдаг тухай ярина.

ОРЧИН ҮЕИЙН ВЕБ ХӨТЧҮҮД MALWARE, PHISHING-ЭЭС ХАМГААЛАХАД ТУСАЛДАГ ТУХАЙ.

Хамгийн сүүлийн хувилбар хүртлээ шинэчлэгдсэн веб хөтөч 3 төрлийн аюулгүй байдлын эрсдлийг хязгаарлаж чаддаг.

Эрсдэл 1: Довтлогч та хоёрын контактын давтамж

Та хортой хуурамч веб сайт, эсвэл хакдуулсан вебсайтад зочилсноор довтлогчийн бай болдог. Ихэнх орчин үеийн веб хөтчүүд зочлох гэж буй хуудас болгоныг тань урьдчилан шалгаж, сэжигтэй зүйлс илэрвэл анхааруулдаг. Энэ мэдээлэл нь та үнэхээр тэр хуудсанд зочилмоор байгаа үгүйгээ дахин бодох боломж олгодог.
Жишээ нь Google Chrome гэх мэт зарим веб хөтчүүд Safe Browsing технологийг хэрэглэдэг. Таныг интернетээр аялж байх хооронд хуудас болгоныг malware phishing-ийн жагсаалтанд орсон вебсайтуудтай тулгадаг. Энэ жагсаалт нууцлалыг хангахын тулд таны компьютер дээр хадгалагдсан байх ба хэрэв тэр жагсаалт дээр бичигдсэн вебсайт, таны зочлох гэж буй вебсайттай тохирч байвал веб хөтөч тань Google-ээс нэмэлт мэдээлэл хүсдэг. (Тэрхүү мэдээлэл нь энгийн текстээр биш, өндөр нууцлалтай бичигдсэн байдаг) Хэрэв Google тохирч байгааг баталвал Google Chrome тухайн хуудсыг аюултай байж магадгүй гэсэн анхааруулгыг өгдөг.

Эрсдэл 2: Довтолгоонд өртсөн веб хөтчийн хэврэг байдал
Хуучирсан, шинэчлэгдээгүй веб хөтчүүд аюулгүй байдлын тал дээр довтлогчдын ашиглаж болох дутагдлуудыг агуулдаг. Хуучирсан програмууд бүгд ийм эрсдэлтэй байдаг. Тийм учраас програмуудынхаа хамгийн сүүлийн үеийн хувилбаруудыг суулгаж, хурдан шинэчилж байх нь тун чухал.
Зарим веб хөтчүүд автоматаар шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж, хэрэглэгчид мэдээлдэг. Харин Google Chrome гэх мэт веб хөтчүүд автоматаар шинэчлэгддэг. Тэд тодорхой хугацааны давтамжтай шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж, хэрэглээг тасалдуулалгүй өөрсдөө суулгачихдаг. Үүгээр ч зогсохгүй, Google Chrome нь Adobe Flash Player, PDF viewer-ийг нэгтгэсэн тул тэдний шинэ хувилбаруудыг мөн автоматаар суулгадаг.

Эрсдэл 3: Довтлогч таны веб хөтчийн сул талыг мэдчихсэн тохиолдол дахь хохирлын хэмжээ.

Зарим орчин үеийн веб хөтчүүд sandbox хэмээх хамгаалалтын нэмэлт давхаргатай байдаг. Бодит амьдрал дээр sandbox нь элсийг хальж асгарахаас сэргийлдэгийн адил веб хөтчийн sandbox нь хорт кодууд браузераас хальж компьютерт суулгагдахаас сэргийлсэн хаалттай орчинг үүсгэдэг. Үүний үр дүнд хортой код таны мэдээлэлд нэвтэрч, өөрчилж, гэмтэл учруулж чадахгүй.
Эцэст дүгнэж хэлэхэд, орчин үеийн веб хөтчүүд 1) зочлох гэж буй вебсайтуудыг урьдчилж шалгаснаар, 2) шинэ, илүү аюулгүй хувилбар гарах бүрт түүнийг автоматаар суулгаснаар, 3) sandbox ашиглан хорт кодуудыг таны компьютерт хохирол учруулахаас сэргийлснээр таныг хамгаалж чадна.

АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫН ТУЛД ВЕБ ХАЯГУУДЫГ АШИГЛАХ НЬ

Uniform Resourse Locator буюу URL нь төвөгтэй сонсогдож болох ч энгийн зүйл юм: энэ бол зүгээр л таны веб хөтчийнхөө дээд цонхонд бичдэг веб хуудасны хаяг юм. Таныг URL оруулах үед веб сайт дэлхийн хаа нэгтээ байрлах хостоосоо дуудагдан олон мянган милийн урттай кабелиар дамжиж таны интернет холболт руу хүргэгдэн, эцэст нь таны компьютерийн веб хөтөч дээр гарч ирдэг.
URL-ийн жишээнүүд:

URL-ийн хэсгүүдийг ойлгосноор өөрийгөө интернет халдлагаас хамгаалах боломжтой.
Дээрх жишээний хувьд HTTP (HyperText Transfer Protocol) нь схем юм.
www.google.com бол тухайн вебсайт байрладаг хостын нэр юм. Хувь хүн, албан байгууллага шинэ вебсайт бүтээх үедээ хост нэрийг өөрийн нэр дээр бүртгүүлдэг ба зөвхөн тэд үүнийг ашиглаж чадна.
URL нь хост нэрийнхээ дараа нэмэлт path буюу замтай байж болно. Энэ нь тэр хостын тодорхой нэг хуудас руу аваачдаг. Манай жишээн дээр энэ нь Google Maps буюу газрын зургийн хэсэг рүү аваачна. Заримдаа path нь хост нэр, эсвэл дэд домэйний өмнө бичигддэг. Жишээ нь, maps.google.com, news.google.com

Харин одоо аюулгүй байдлын тухай ярилцья. Та хуурамч вебсайтаар зорчиж байгаа эсэхээ URL-ийг нь шалгаснаар мэдэж болно. Зөвхөн хууль ёсны эзэн нь л тухайн хост нэрийг ашигладаг гэдгийг санаарай.

Жишээ нь та Bank of America-ийн вебсайт руу орох гэж байна гэж бодьё.

ЖИНХЭНЭ:

– www.bankofamerica.com – хост нэр нь зөв байгаа тул энэ нь жинхэнэ URL юм.
– www.bankofamerica.com/smallbusiness – хост нэр нь зөв тул энэ нь мөн л жинхэнэ URL юм. Түүний path нь жижг бизнестэй холбоотой дэд хуудсыг зааж байна.

СЭЖИГТЭЙ:

– bankofamerica.xyz.com – Bank of America-ийн вебсайт биш юм. Энэ нь xyz.com-ын дэд домэйн юм.
– www.xyz.com/bankofamerica нь мөн л Bank of America-ийн вебсайт биш юм. Энэ нь xyz.com дотор агуулагдах path юм.

Нууц үг, эсвэл дансны дугаар шаардсан онлайн гүйлгээ гэх мэт үйлдэл хийхээсээ өмнө заавал тухайн хуудасныхаа хаягийг шалгаж байгаарай! https:// гэсэн схемтэй, цоожны дүрс харагдаж байвал та санаа амар байж болно.

https:// нь мэдээлэл веб хөтөч сервер хоёрын дунд аюулгүй (secure) холболтоор дамжуулагдаж байгаа гэдгийг илтгэж байдаг.
Аюулгүй холболтоор холбогдсон Bank of America-ийн вебсайт дараах байдлаар харагдана: https://www.bankofamerica.com. Аюулгүй холболт нь таны мэдээллийг гуравдагч этгээд харах, сонсох боломжгүйг илтгэдэг учраас сайн зүйл юм. Гэхдээ хост нэрийг нь шалгахаа мартуузай! (Хуурамч вебсайт руу аюулгүй холболтоор холбогдох нь ямар ч хэрэггүй зүйл!

Эх сурвалж:  intechmongolia.blogspot

]]>
https://tech-news.mn/2645/feed/ 0
ВЭБ ХӨТЧИЙН ТАЛААР МЭДВЭЛ ЗОХИХ 20 ЗҮЙЛС (1-Р ХЭСЭГ) | Tech-News.mn https://tech-news.mn/2644/ https://tech-news.mn/2644/#respond Tue, 22 Jun 2021 06:40:20 +0000 https://tech-news.mn/?p=2644      Өнөө үед бидний ихэнхи нь WWW буюу дэлхий нийтийн сүлжээг өргөнөөр хэрэглэн хүссэн мэдээллээ хурууныхаа үзүүрээр л олох боломжтой болжээ. Эдгээр хүчирхэг онлайн сангуудыг хүссэн хүн нь хүссэн төхөөрөмжөөрөө дуртай үедээ вэб хөтчөөрөө дамжуулан хандаж чаддаг.

Гэхдээ бидний мэдэх вэб хөтөч болон веб үнэн хэрэгтээ хэрхэн ажилладаг вэ? Бидний мэдэх дэлхий нийтийн сүлжээ өнөөдрийг хүртэл хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн бол? Бид вебүүдийг зөв үр ашигтай хэрэглэхийн тулд юу юуг мэдэж байх шаардлагатай вэ?

Үүнд: Бид эхлээд интернетийг дараа нь вебийг оршин тогтноход нөлөөлж буй хүчин зүйлсийг судална. Түүнчлэн бид мөн вебыг үүлэн тооцоолол болон веб апликейшинээр дамжуулж өнөөдрийн бидний хэрэглэж буй веб хэрхэн ажиллаж байгааг үзнэ.

Дараагаар нь веб хуудсууд болох HTML, JavaScript-үүдийн хувьсал мөн тэдгээрийн зохион бүтээгдсэнээр бидний өдөр тутмын ордог веб хуудсуудад хэрхэн нөлөөлснийг авч үзнэ. Бид мөн орчин үеийн вэб хөтчүүдэд хэрхэн аюулгүй хандах талаарх асуудлуудыг хөндөнө. Эцэст нь бид вэб хөтөч болон веб технологиудад гарч ирж буй шинэлэг санаануудыг судлах болно.

Вебийн орчинд амьдарч буй иргэний хувьд амьдрал нь ардчилсан эрх чөлөөтэй хүчирхэг байж болох ч хувь хүмүүсээс ёс зүйг шаардаж байдаг.

Бидний эргэн тойрны хөрш зэргэлдээ амьдардаг орчинд гол баримтлах хүчин зүйлс байдаг тухайлбал ургамал ус, аюулгүй байдал, үйлчилгээ гэх мэт үүнтэй адилаар бидний онлайн амьдралд ч мөн үүнтэй адил чухал үүрэг бүхий хүчин зүйлс нөлөөлж байдаг.

Happy browsing!

 

ИНТЕРНЕТ ГЭЖ ЮУ ВЭ?

Интернет гэж яг юуг хэлэх вэ? Зарим хүмүүст магадгүй интернет гэдэг нь найз нөхөдтэйгөө холбогдох, мэдээ мэдээлэл авах, онлайн дэлгүүр хэсэх мөн тоглоом тоглох боломжтой талбар байж болох юм. Мөн заримд нь интернет гэдэг нь газар доорх зэс утаснууд, шилэн кабель тэдгээрээр дамжуулж асар их мэдээллийг авах боломжтой  сүлжээ ч гэж ойлгогдох боломжтой. Тэгвэл энэ 2 хариултын аль нь илүү зөв бэ? Уг асуултанд хариулахын тулд эхлэх хамгийн тохиромжтой үе бол 1974 он. Тус онд хэсэг компьютер судлаачид интернетийн протокол цуглуулга буюу TCP/IP ийг зохион бүтээсэн. Энэ нь компьютерууд хоорондоо ярилцаж, мэдээлэл солилцож болох дүрмүүдийн багц байсан юм. Өөрөөр хэлбэл TCP/IP нь хүмүүсийн хэл яриатай төсөөтэй. Бид хоорондоо ярихдаа хэл зүйн дүрмийг ашигладаг ингэснээр бид хоорондоо ойлголцоход илүү хялбар болдог. Үүнтэй адилаар TCP/IP нь хоорондоо холбогдсон төхөөрөмжүүдийн дүрмийг хэлнэ. Ингэснээр тэдгээр төхөөрөмжүүд мөн л хоорондоо мэдээлэл дамжуулах бие биенээ ойлгох боломжтой болох юм. Эдгээр хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд 1 өрөөнөөс олон өрөө рүү, цаашлаад олон барилгууд руу, дараагаар нь олон хотууд улсууд руу дамжиж явсаар интернет үүссэн. Интернетийн эхэн үеийн зохион бүтээгчид нь тэдгээр мэдээллүүдийг жижиг хэсгүүдэд хуваагдах мөн тус тусад нь илгээх цаашлаад дахин нэгтгэхэд илүү үр ашигтайгаар дамжуулж болох юм байна гэдгийг олж мэджээ.  Тэдгээр хэлтэрхий хэсгүүдийг пакет буюу боодол гэж нэрлэнэ. Тэгэхээр та хэрвээ интернет ашиглаж и-мейл явуулсан бол таны бүтэн и-мейл эхлээд жижиг хэлтэрхийнүүдэд хуваагдаад дараа нь хүлээн авагчид илгээгдээд эцэст нь дахин эвлүүлэгдэж бүхэл болдог. YouTube гэх мэтийн веб сайтуудаас видео бичлэг үзэхэд яг үүнтэй ижил процесс өрнөдөг. Тухайлбал таны үзэхийг хүссэн видео бичлэг YouTube-ийн сервер дээр өчүүхэн жижиг хэлтэрхийнүүдэд хуваагдсан байдаг харин та өөрийн вэб хөтөчийг ашиглан тэдгээр хэлтэрхийнүүдийг нэгтгэж бүхэл болгон үзэх боломж нээгдэх юм.

Хурд гэж юу вэ? Хэрвээ интернетийн хурд горхи адил гэж үзвэл интернетийн хурд нь нэг секунтэд горхиор урсах усны хэмжээтэй харьцангуй адил юм. Интернетийн хурд, давтамж гэж инженерүүд ярьж байгаа бол тэд нар интернетийн холболтоор нэг секундад хэр их дата буюу өгөгдөл явуулж чадахыг хэлж байна гэсэн үг юм. Энэ бол чиний интернет хурдыг тодорхойлно. Одоо цагт хурдан интернетийн холболт нь илүү дэвшилтэт теxнологийн ачаар боломжтой болсон. Гайхалтай бөгөөд маш өндөр теxникийн систем болох интернет нь маш нөхөрсөг ертөнц юм.

Интернетийн холболттой байхад бид өсөн үржиж буй вэб хуудсууд руу нэвтрэн орж чаддаг бөгөөд интернет нь даян дэлхийн вэбийн тулгар нуруу болж өгдөг байна. Ер нь бол тархи доторx эстэй адил тооны, тэнгэрийн заадал дах одтой адил тооны вэб хуудас бий болсон байгаа.

ҮҮЛЭН ТООЦООЛОЛ эсвэл яагаад ачааны машин чиний нөөтбүүкийг бяцлахад зүгээр гэж…

Интернетийн эрин үеийн орчин үеийн тооцоолол нь сонин бөгөөд содон зүйл юм. Дэлхий даяар хэдэн мянган компьютер хоорондоо холбогдох нь нөөтбүк дээрээ бичлэг үзэх, хайлтын систем ашиглан хайлт хийхийг бий болгож өгдөг. Интернетийн тусламжтайгаар энэ нь маш хүчирхэг супер компьютертай байхтай ялгаагүй юм. Энэхүү гоц зүйл нь үүлэн тооцоолол юм. Вэбийг ашиглан мэдээ уншиж, дэлгүүр хэсэж, дуу сонсож, дуртай шоугаа үзэх ба файлаа хадгалдаг. Энэхүү гоц зүйл нь үүлэн тооцоолол юм.

Вэбийг ашиглан мэдээ уншиж, дэлгүүр хэсэж, дуу сонсож, дуртай шоугаа үзэх ба файлаа хадгалдаг. Бидний зарим нэг нь бүх банк, музей, нийгмийн байгуулгууд нь вэбсайттай хотод амьдардаг. Эцсийн ур дүн? Иймэрхүү вэбсайтууд нь төлбөр тооцоо, захиалга гэх мэт хийхэд тусладаг. Өдөр тутмын ажлыг онлайнаар хийх нь биднийг амьдралд үр бүтээлтэй амьдрахад тус болдог.

Үүлэн тооцоолол нь өөр ашиг тустай байдаг. Саяхныг хүртэл бид комьпютерт вирус гэх мэт ямар нэгэн эрсдэл тохиолдвол өөрсдийн зураг болон файлуудаа алдхаас айдаг байсан. Өнөөдөр бидний мэдээлэл хувийн комьпютераас цааш нүүдэллэх болсон. Бид мэдээллээ “үүлэнд” онлайнаар хадгалах болсон. Хэрвээ та зураг болон чухал файлаа онлайнаар хадгалах юм уу нэг бол Gmail болон Yahoo Mail ашигласан байхад таны нөөтбүкийг 18н дугуйт ачааны машин дайрсан байхад санаа зоволтгүй, яагаад гэвэл та дэлхийн аль ч өнцөгт интертнетийн холболттой байхад энэхүү файлуудаа ашиглаж болно.

ВЭБ АПП ЭСВЭЛ “АМЬДРАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛ”

Хэрэв та онлайн тоглоом тоглодог, онлайн зураг засварлагч ашигладаг, эсвэл Twitter, Amazon, Facebook, Google Maps, Youtube гэх мэтийг ашигладаг бол та Вэб АПП ертөнцийн идэвхитэй иргэн юм.

Вэб апп гэж юу вэ? Бид яагаад анхаарах ёстой гэж?

Апп гэдэг бол аппликэйшн буюу программ хангамж юм. Эд нар нь хүнд хэцүү тооцоолол хийхэд зориулагдан бүтээгдэж байсан. Онлайн ертөнцөд вэб вэб хөтөчболон ухаалаг утаснуудад апп-нууд нь ганц үйлдэлт ухаалаг апп-ууд байдаг. Вэб апп нь ихэнхдээ браузерыг ашиглахад амар болгодог.

Google Maps нь вэб апп-ын томоохон жишээ юм. Энэ нь ганц үйлдэл төвлөрдөг: браузерыг газрын зургаар хангаж өгдөг. Газрын зургийг томруулж харж, их сургууль кафе хайж, нэг бол зам чиг авах гэх мэт үйлдэлтэй. Хэрэгтэй мэдээлэлийг вэб апп нь хангаж өгдөг. Вэб апп-ийн давуу талууд:

1. Мэдээлэл хаанаас ч авж болно.

Өмнө нь мэдээлэл компьютерт өөрт хадгалагддаг байсан. Хэрвээ амралтанд яваад компьютераа гэртээ орхисон үед би э-мэйлээ шалгаж, зураг юмуу хэрэгтэй файлаа ашиглаж чадахгүй билээ. Орчин үед вэб апп нь э-мэйл болон хэрэгтэй файлууд онлайнаар хадгалагдсан байдаг учраас интернеттэй холбогдсон ямар ч компьютерээс орж ашиглаж болох юм.

2. Би сүүлийн үеийн апп-ийн хувилбар ашигладаг.

Би өнөөдөр Youtube-ийн аль хувилбарыг ашигладаг вэ? Маргааш? Хариулт нь: үргэлж сүүлийн үеийн. Вэб апп нь шинэ онцлогуудтай хувилбараа өөрөө шинэчилж байдаг. Автоматаар шинэчлэгддэг учраас шинэ хувилбар суулгах шаардлагагүй.

3. Вэб браузертай бүх багаж хэрэгсэл дээр ажилдаг.

Анхны компьютерт зарим программууд тохирсон тохироогүй гэж байдаг байсан. Мас-д зориулсан программ дээр ажиллахгүй гэх мэт. Тохирсон программ хангамжийг суулгах нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд алдагдалтай юм.  Вэб нь нээлттэй талбай болж өгсөн бөгөөд гар утас, компьютер, нөөтбүк гэх мэт интернетэд холбогдсон багаж хэрэгсэл байхад хангалттай. Найзынхаа компьютерийг, интернет кафе зэрэг газраас би дуртай вэб апп-аа ашиглан мэдээлэл авж болно гэсэн үг юм.

4. Энэ нь аюулгүй.

Вэб апп нь браузерийг ашиглан ажилдаг учраас компьютертээ татах шаардлагагүй юм. Ийм учраас миний компьютерт ямар ч нөлөө байхгүй гэсэн үг. Вирус гэх мэт компьютерт хортой зүйлсээс хамгаалагдсан байдаг.

HTML, JAVASCRIPT, CSS

Вэб хуудсууд HTML-ийг ашиглан бичигдсэн байдаг, энэ нь программчлалын хэл бөгөөд вэб хуудсанд юу яаж байхыг зааж өгдөг. HTML  нь вэб хуудсын суурь болж өгдөг. Тэр суурь нь ихэнхдээ хялбар текст, линк болон зурагнууд байдаг байсан.

Одоо үед бид онлайнаар даам тоглож, гэрийнхээ ойр хавийг томруулж үзэх гэх мэтийг вэб хуудас солилгүй үзэх нь хэвийн үзэгдэл болсон.

Энэхүү хөдөлгөөнт вэб хуудсууд нь JavaScript программчлалын хэл гарч ирснээр хийгдэх болсон. Томоохон вэб хөтчүүд жаваг дэмжин ажилладаг болсноор хөдөлгөөнт  үйлдэл хялбар болсон. Жишээлбэл онлайнаар форм бөглөж байхад, вэб хуудас нь JavaScript ашиглан шууд шалган буруу бөглөсөн эсэхийг хэлж өгдөг.

Gmail, Google Maps, Microsoft Outlook гэх мэт бидний мэдэх хөдөлгөөнт вэб хуудас нь XHR (HMLHttpRequest) JavaScript-д оруулснаар боломжтой болсон. Вэб хуудсыг өөрчлөлгүйгээр вэб хуудсын хэсгүүд – тоглоом, газрын зураг, бичлэг, форум – өөрчлөгдөхөд хялбар болсноор вэб апп-ууд нь хурдан бөгөөд илүү болсон.

CSS (Cascading Style Sheets) гарж ирснээр вэб хуудсууд нь илүү ойлгомжтой болж эхлэсэн. CSS нь программчдад өнгө, дугуй өнцөгт хуудас, хөдөлгөөнт үзүүлбэрүүд гэх мэт дизайны элементүүдийг өөрчилж үзэмжийг нь сайжруулхад амархан болгож өгсөн байна.

Ихэнхи вэб программчид JavaScript, XHR, CSS болон  AJAX (Asynchronous JavaScript and XML) гэх мэт теxнологийн хослолыг ашигладаг. -ийн стандарт шинэчлэгдэж байгаатай холбогдон нь хөгжсөөр байгаа.

Internet Explorer, Firefox, Safari, Goolge Chrome гэх мэт вэб браузерт танигдах энэхүү вэб теxнологийг программчид, код бичигчидийн оролдлого хөгжсөөр байна. Энэхүү вэб теxнологийн харилцан үйлчлэл болон хослол нь вэб боловсруулагчдад вэбийг илүү нээлттэй нөхөрсөг суурь болгож өгдөг.

HTML5 эсвэл, анх <видео бичлэг> байгаагүй.

Вэб гэж юу вэ, вэбийн ирээдүй ямар вэ гэж бид HTML зохиогдоод хорин жилийн дараа ч гэсэн асууж байна. Хэрэглэгчид бид ямар программ түүний онцлогт татагдаx бол? Вэб бүтээгчид ямар программ ашиглаж сайт болон апп хийдэг вэ? Энэ сайхан бүхнийг яаж вэб хөтчөд оруулаx вэ?

Энэ асуултууд HTML-ийн шинэ загвар HTML5 гарж ирсэн бөгөөд, энэ вэб дизайнарчидад дараагийн үеийн апп бүтээхэд тус болсон. Жишээлбэл HTML5-ийн <video> тэмдэглэгээ юм. Анхны вэб хуудсанд видэо вэб хуудсын хэсэг биш байсан бөгөөд үзхийн тулд плаг-инс программ суулгаж браузертаа үздэг байж. Удалгүй видэө амархан үзэх нь шаардагдаж буй онцлог болжээ.

HTML5-ийн <video> тэмдэглэгээ нь вэб хуудсанд видэө бичлэг хялбар оруулж болдог байна.  Интернетэд холбогдоогүй байхад вэб апп хэрэглэж болохыг HTML5 хангаж өгсөн. Gmail-д жишээлбэл драг анд дроп ашиглан хэрэглэгч э-мэйлдээ файлыг шууд хялбараар хавсарган оруулах юм.

Вэб хэрэглэгч болон бүтээгчидийн төсөөллөөр ХМЛТ5 болон вэб нь зогсолтгүй хөгжилд байдаг. ХТМЛ5 нь вэбийн шилдэг үндсэн төрхийг өөртөө агуулдаг: хаана ч ажилдаг, ямар ч хэрэгсэл дээр. HD дэмждэг телевизорт HDTV үздэгтэй адил HTML5-т тохирсон хэрэгсэл хэрэглэнэ. HTML5-ийн онцлогуудыг бүрэн ашиглаж чадна. Интернет ашиглагчид вэб хөтчийн өргөн сонголттой бөгөөд үнэгүй юм.

Эх сурвалж:  intechmongolia.blogspot

]]>
https://tech-news.mn/2644/feed/ 0
Хэрхэн вэбсайт нээх вэ? https://tech-news.mn/2487/ https://tech-news.mn/2487/#respond Tue, 15 Jun 2021 08:47:13 +0000 https://tech-news.mn/?p=2487 Анх удаа вэб сайт нээж ажиллуулах гэж байгаа хэн бүхний өмнө олон асуулт тавигддаг. Эхний алхмуудын нэг нь яах аргагүй сайт бүтээх арга замын сонголт юм. Доорх сонголтууд нь таныг зөв шийдвэр гаргахад туслана гэж найдаж байна.

Мэргэжлийн компанид хандах

Вэб сайт нь интернэтийн ертөнц дэхь таны нэрийн хуудас, үл хөдлөх хөрөнгө юм. Иймд энэ хариуцлагатай ажлаа мэргэжлийн практик туршлагатай вэбсайт хийдэг компанид хандсанаар таньд дизайн болон программчлалын тусгай мэдлэг мэргэжил шаардагдахгүй, веб хост болон домэйн нэр сонгох ажлаа тэдэнд даатгаж цаг хугацаа хэмнэхээс гадна тэд таны вэбийг интернэтэд байршуулсны дараа цаашид хариуцан хөгжүүлэх, хайлтын системүүдэд нийцүүлэх, аюулгүй байдалд нь анхаарах, контентыг шинэчлэх, засвар үйлчилгээ хийх ажлыг хариуцах боломжтой байдаг. Буух эзэн буцах хаягтай вэб компани нь хэрхэн сайтаа удирдах талаар сургалт явуулах, сайтын функц ажиллагаанд баталгаа гаргах нь ойлгомжтой. Сул тал нь: сайтын бүтэц, функц нь нарийн чимхлүүр, шаардлагатай ажлын цар хүрээ их байх тусам үнэ нь ихсэх хандлагатай.

Easy Website Builder | Make Your Own Website | Zoho Sites

Бэлэн сайт худалдаж авах

Таны бизнесийн зорилго шаардлагад нийцсэн, одоо ажиллаж байгаа бэлэн сайт худалдаж авснаар түүнд зориулж домэйн хост сонгох, контентоор дүүргэх, хайлтын системүүдэд нийцүүлэх шаардлагагүй. Сул тал нь: тухайн сайтыг хайж олоход багагүй цаг хугацаа зарцуулагдана, найдвартай ажиллагатай эсэхийг нь магадлахад таньд вэб технологийн бага ч гэсэн мэдлэг шаардагдана. Худалдаж авахад мөн л мөнгө хэрэгтэй.

Агуулгыг Удирдах Систем ашиглаж сайтаа өөрөө хийх

Агуулгын удирдлагын систем (АУС, англ. Content Management System) буюу Веб удирдах системүүдээс блогын хувьд WordPress, мэдээллийн сайтын хувьд Joomla, Drupal, онлайн худалдааны сайтын хувьд Opencart, Magento –г түгээмэл ашигладаг. Эдгээр системүүд нь бэлэн платформын дэргэд хавьгүй универсаль бөгөөд төрөл бүрийн үнэгүй загвар ашиглах, модуль, компонент, өргөтгөлүүд ашиглах боломжтой. Дутагдалтай тал нь таны хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан модуль компонент бичихийн тулд таньд веб програмчлалын нарийн мэдлэг шаардагдана. АУС-үүдийн гарцаагүй сул тал нь тэдгээрийн аюулгүй байдал юм, ялангуяа WordPress-ийн хувьд.

Let&#39;s Get Personal: All About Your About Page | Website Building | Wix Academy

Бэлэн платформ ашиглаж вэб сайтаа өөрөө нээх

Вэб сайтаа код бичихгүйгээр хэрэглэхэд хялбар Wix, Weebly, WebStarts, SiteBuilder, Yola зэрэг төлбөртэй эсвэл төлбөргүй бэлэн платформ буюу онлайн конструктор програм ашиглан бүтээж болох ч тэдгээр нь хэрэглэгчдийн бүх хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаггүй нь харамсалтай. Бэлэн платформыг вэб байршуулах үйлчилгээ үзүүлдэг компаниуд санал болгодог. Төлбөргүй нь хатуу диск дээрх зай, скрипт, дизайн загварын сонголт, тохиргоо, техникийн боломж, хуудасны тоо хязгаарлагдмал, 3-р шатлалын домэйн нэр ашигладаг, сайт дээр гадны сурталчилгаа урсдаг, хостын зүгээс сайтад учирсан асуудлыг хариуцдаггүй зэрэг сул талуудтай. Хэрэв та өөр хост, АУС (агуулгыг удирдах систем) рүү сайтаа шилжүүлэх шаардлага гарвал таньд вэб технологийн мэдлэг багагүй шаардагдах ба энэ тохиолдолд мэргэжлийн програмист, вэб хөгжүүлэгчээс тусламж авах хэрэгцээ гарна.

Эх Сурвалж: Webmasteruud.com

]]>
https://tech-news.mn/2487/feed/ 0