Инстаграм – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Fri, 22 Jul 2022 04:37:57 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Инстаграм – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 INSTAGRAM REELS АМЖИЛТТАЙ БҮТЭЭХ 5 ЗӨВЛӨМЖ https://tech-news.mn/5620/ https://tech-news.mn/5620/#respond Fri, 22 Jul 2022 04:37:34 +0000 https://tech-news.mn/?p=5620
  • Дэлгэц дээр текст оруулах: Бид Facebook дээрх видеоны 85%-ыг дуугүй тоглуулж үздэг учир subtitle буюу хадмал нэмэх нь илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгодог. Мөн хадмал орчуулгатай бэлтгэх нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст таны контентийг ойлгоход үнэлж баршгүй тус болдог юм шүү.
    Зөвлөхөд, текстээ яг видеоны доод хэсэгт голлуулж байршуулна. Мөн цаад талын background-аас ялгарахуйц байхад анхаараарай. Үүний тулд, текстэндээ бага зэргийн сүүдэр өгөх эсвэл дэвсгэртэй бичиж болно.
  • Урам зориг өгдөг трендүүдийг дага: TikTok-той адил Reels нь маш хурдан тренд нь шинэчлэгдэж байдаг. Тиймээс хоцрогдохгүйн тулд өглөө бүр 1 минут зарцуулж, бусдын хийсэн Reels, ая, дууны сонголтуудыг үзээрэй.
  • Үзэгчдийг Bio хэсэг дэх холбоосруу чиглүүл: Мэдээж хүртээмж өндөр байх тусам оновчтой үйлдэлд дуудалт маш чухал. Reels бүрийн тайлбар хэсэгт Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай Bio хэсэг дэх холбоосоор нэвтэрнэ үү! гэж оруулахад болно.
  • Өөрийн гэсэн зорилтот хэрэглэгчдээ олж, тогтмол Reels нийтэл: Хэдий reels нь өндөр хүртээмжтэй байдаг ч, бүх хэрэглэгчдэд хүрнэ гэж үгүй. Тиймээс яг танайхыг сонгож буй цөөхөн хэрэглэгчдэд илүү төвлөрч ажиллаад үзээрэй.
  • Хамгийн доод тал нь 3-5 хаштаг ашигла: Дор хаяж 3-5 хаштаг оруулах нь Инстаграм алгоритм таны Reels-ийг ойлгоход мөн зорилтот хэрэглэгчдэд харуулахад тусална.
  • Эх Сурвалж: Nathouse.mn

    ]]>
    https://tech-news.mn/5620/feed/ 0
    Инстаграм Reels алгоритм хэрхэн ажилладаг вэ? https://tech-news.mn/5615/ https://tech-news.mn/5615/#respond Wed, 20 Jul 2022 09:11:04 +0000 https://tech-news.mn/?p=5615 Яаж ийм гайхалтай өндөр хүртээмжтэй байгааг мэдэх авахын тулд яах аргагүй алгоритм хэрхэн ажилладагыг мэдэх хэрэгтэй. Инстаграм Reels алгоритм нь дараах төрлийн Reels-үүдийг илүү олон хүнд хүргэдэг гэнэ.

    Маш өндөр оролцоо, хариу үйлдэлтэй Reels (Комментийн тоо, лайк, шэйр болон үзэлтийн тоо өндөр байх);
    Илүү бүтээлч текст, филтер эсвэл камер эффект ашигласан Reels ;
    Босоо форматтай Reels;
    Тренд болсон дуу, хөгжим, ая ашигласан Reels гэх мэт.
    Мөн сэтгэл хөдлөл талаас эерэг зүйлсэд уриалсан Reels-ийг бүр ч хүчтэй дэмжиж, олон хүнд хүргэдэг байна.

    Үүнд:

    • Хөгжилтэй байх (Хүмүүсийг инээлгэж, сурпрайз барьсан байх);
    • Урам зориг буюу мотиваци өгдөг байх (Хэн ч нэгдэж болохоор эрүүл амьдралын хэв маяг, шинэ хобби, тэжээвэр амьтадтайгаа хэрхэн цагийг өнгөрүүлэх тухай ч байсан болно.);
    • Аливаа шинэ зүйлийг туршсан байх гэх мэт.
    • Нөгөө талаас, дараах Reels-н хувьд олон хүнд хүрэх хүртээмжийг дэмждэггүй.
    • Дүрс чанар хэт муу байх;
    • Дүрсэнд хэт өргөн хүрээ өгсөн байх;
    • Зургийн ихэнх хэсэг тексттэй байх;
    • Instagram’s Community Guidelines буюу Инстаграмын харилцааны дүрмийг дагаагүй байх;
    • Илт өөр апп-уудын лого орсон байх (Жишээ нь, Tik Tok гэх мэт.)
    • Тиймээс маш чанартай, анхаарал татахуйц, тренд ая, дуу хөгжим оруулсан Reels нь хамгийн хүртээмжтэй байдаг байх нь.

    Эх Сурвалж: Nathouse.mn

    ]]>
    https://tech-news.mn/5615/feed/ 0
    INSTAGRAM REELS ГЭЖ ЮУ ВЭ? Instagram Reels хэрхэн хийх вэ? https://tech-news.mn/5603/ https://tech-news.mn/5603/#respond Wed, 20 Jul 2022 09:04:48 +0000 https://tech-news.mn/?p=5603 Юун түрүүнд, Instagram Reels нь босоо форматтай, ердөө 15-60 секунд үргэлжлэх богино видео контент юм. Давуу тал нь заавал мэргэжлийн гэрэл, камер болон зураг авалтын ур чадвар шаардахгүйгээр хэн ч бай зураг авалт, бэлэн видео ашиглан дуу, аяны сонголтуудаас сонгож, засварлаж Feed, Stories, болон Reels хэсэгтээ нийтлэх боломжтой юм.
    Анх гарч ирснээсээ хойш, Instagram Reels нь брэндүүд болон бизнесүүдэд бүтээлч байдлаа хөгжүүлж, туршлагаа нэмэх гайхалтай боломжийг нээж өгсөн. Учир нь Reels нь зөвхөн тухайн аккаунтын дагагчдаар хязгаарлагдахгүйгээр Instagram дахь бүхий л хэрэглэгчдэд хүрдгээрээ давуу талтай. Миний туршлагаас үзэхэд 200 дагагчтай хэдий ч хамгийн анх туршсан Reels маань 75,100 хүнд хүрсэн гэхэд итгэмээргүй санагдсан. Өөрөөр хэлбэл та контентоо олон хүнд хүргэе гэвэл заавал их дагагчтай байх албагүй болжээ.

    Instagram Reels хэрхэн хийх вэ?

    Instagram Reels бүтээхэд ердөө энгийн 4 алхам л хангалттай. Үүнд: Төлөвлөх, дүрсээ авах, Preview буюу урьдчилсан байдлаар харж, Effect-үүд нэмэх, Instagram Reel-ээ нийтлэх гэх мэт.

    Алхам #1: Төлөвлөх: Аливааг төлөвлөхгүй хийх нь хугацаа зарцуулсан хэдий ч үр дүнгүй байх эрсдэл өндөртэйг та мэдэх байх. Тиймээс дараах асуултуудад хариулж ямар зорилгын төлөө Reels хийхээ гаргаарай.

    Танай бизнес, брэндийн хувьд ямар сэдэв алдартай вэ? Хувцас загвар, стилл? Хоолны жор? Эрүүл мэндийн зөвлөгөө?
    Таны Reels контентууд Instagram feed постууд болон Stories-той хэрхэн уялдах вэ?
    Таны хэрэглэгч хэн бэ? Тэд юу үздэг вэ? Богино заавар, зөвлөмжүүд, хөшигний ар дахь үйл явдал, day in the life сэдэвтэй байх эсэхийг сонгоно гэсэн үг.
    Заавал дээрх асуултуудад яс хариулах ч албагүй. Учир нь бизнес бүр өөр өөр. Ерөөсөө л та хэрэглэгчдэдээ юуг хүргэмээр байгаагаа жагсаахад болно.

    Алхам #2: Дүрсээ авах: Одоо Instagram апп-руугаа орох цаг. 3 янзаар Reels бүтээх боломжтой.

    Нэг. The Reels товч дээр дарах

    Хоёр. Instagram-ын үндсэн дэлгэцийн дээр байрлах контент нэмэх товчруу орох

    Гурав. The Instagram Stories-ын камераар дамжин Reels бүтээх


    Ингээд бэлэн болсон дүрс дээрээ хүссэн дуу, аяaa оруулах боломжтой. Мөн зүүн талын товчнуудаас видеоны хурдыг өөрчилж, танд гар байхгүй бол утсаа нэг байршилд тогтоож хугацаа тоологчийг ажиллуулах боломжтой. Таныг бэлэн болтол 3 секунд гэсэн үг!
    Бэлэн зураг, бичлэг нэмэх бол “+” товч дээр дарна.


    Шууд бичлэг хийж эхлэх бол гол товч дээр дарна.
    Цааш үргэлжлүүлж засвар хийх бол Edit clip товч дээр дарна.

    Алхам #3: Preview буюу урьдчилсан байдлаар харах, эффект нэмэх

    Үүний тул Preview товч дээр дарахад хангалттай. Мөн эффект нэмэх бол Story-тэй төстэй тул танд ойлгомжтой байх болно. Дараах сонголтуудаас сонгож Reels-д нэмэлт Edit хийх боломжтой.
    Text: Reels-д илүү их текст нэмэх
    Draw: Чөлөөт дүрс зурах
    Stickers: GIFs буюу хөдөлгөөнт зураг, цаг болон хөгжилтэй стикерүүд нэмэх
    AR effects: Бүтээгчдийн оруулсан AR effect-үүдээс хязгааргүй ашиглах
    Filters: Нэмэлт филтер оруулах
    Audio: Бэлэн дүрс зургандаа дуу, ая нэмэх гэх мэт.

    Алхам #4: Instagram Reels-ээ нийтлэх

    Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа нийтлэх цаг. “Next” товч дээр дарж, ковер зураг болон тайлбар текст оруулж “Share” товч дээр дарна. Мөн “Also share to Feed” тохиргоог идэвхжүүлснээр зөвхөн Reels хэсэгт биш Instagram Feed-д давхар харагдана. Мөн л хүртээмжийг нэмэгдүүлнэ.

    Instagram Reels хэмжээ: Instagram Stories-тэй адил Instagram Reels нь босоо, гар утсан дээр бүтэн үзэх зориулалттай. Үүнийг харгалзан үзээд 9:16 харьцаатай, 1080 pixels x 1920 pixels хэмжээтэй контент үүсгэх нь зүйтэй.

    ХЭРХЭН INSTAGRAM REELS INSIGHTS БУЮУ ҮЗҮҮЛЭЛТЭЭ ХЯНАХ ВЭ?

    Үзүүлэлт, үр дүн хянах нь үр ашиггүй контентийг үргэлжлүүлэн хийж, хугацаа алдахгүй байлгах давуу талтай. 2 янзаар Reels-ийн хүртээмж, үр дүнг хянах боломжтой.
    Reels хэсэгт үзэх: Reels-ээ нээж баруун доод буланд байрлах 3 цэг дээр дарж, “View Insights” дээр дарна. Үүнд, яг тухайн Reels-д хэдэн хүн хариу үйлдэл үзүүлсэнг харах боломжтой.


    2. Instagram Insights хэсэгт үзэх: Instagram profile-руугаа орж, Insights хэсэгрүү орсноор харах боломжтой. Үүнд:
    Plays: Таны Reel-ийг яг хэдэн удаа тоглуулсан;
    Accounts Reached: Хэдэн хүнд хүрсэн;
    Likes: Хэдэн хүнд таалагдсан;
    Comments: Хичнээн комменттой;
    Saves: Хэдэн хүн хадгалсан;
    Shares: Хэдэн хүн шэйр хийж бусадтайгаа хуваалцсаныг харах боломжтой.

    Эх Сурвалж: nathouse.mn

    ]]>
    https://tech-news.mn/5603/feed/ 0
    ГОЁМСОГ INSTAGRAM STORY ХИЙХ 6 АПП https://tech-news.mn/5223/ https://tech-news.mn/5223/#respond Thu, 07 Apr 2022 01:07:55 +0000 https://tech-news.mn/?p=5223 Instagram олон нийтийн сүлжээнд өдөр тутмынхаа амьдралаас хуваалцах хамгийн шилдэг арга бол Stories. Ердөө 15 секунд үргэлжилж, 24 цагийн дараа устдаг энэхүү форматыг өдөрт 500 сая хүн ашигладаг гэсэн судалгаа бий. Тэгвэл Instagram Stories-ийг илүү сонирхолтой бас үзэмжтэй болгох шилдэг аппуудыг танилцуулж байна.

                                                                SNOW

    Өхөөрдөм амьтдын дүрстэй фильтрүүд, ретро эффектүүд, сонирхолтой стикерүүд гээд энд таны хайж байгаа бүх зүйл бий.

                                                                InShot

    Видео бичлэг хийж, бүтээлээ засч янзлах дуртай бол танд уг апп гарцаагүй таалагдана. Бичлэгүүдээ хүссэнээрээ эвлүүлж, эффект оруулж, өөрийгөө жинхэнэ мэргэжилтэн шиг мэдрээрэй. Гэхдээ бичлэгээ хийж эхлэхээс өмнө Stories хэсэгт тохирох хэмжээг сонгохоо мартав аа.

     

                                                                     PolyCam

    Полароид гэрэл зураг шиг ретро эффекттэй фильтрүүд таны Stories-ийг улам бүр бүтээлч харагдуулна.

     

                                                                   KiraKira+

    Үнэт эдлэл, шилэн аяга, даашинз гээд бүх эд зүйлсэд нүд гялбам туяа нэмэх энэхүү аппыг ашиглан гялалзсан ертөнц бүтээгээрэй.

                                                         VHS Camcorder

    Та тус аппыг ашиглан видеондоо дээр үеийн хуурцагны эффект оруулж болно. Бүдэг өнгөнүүд, дэлгэц дээр жирэлзэн харагдах зурааснууд, тэр ч бүү хэл дэлгэцийн доор байрлах огноо зэрэг нь таныг 1980-аад онд аваачина.

                                                                Neony

    Неон өнгө зөвхөн загварын салбарт төдийгүй технологийн ертөнцөд тренд болж байна. Энэхүү аппын тусламжтай та зургууддаа янз бүрийн неон өнгөтэй текст нэмэх боломжтой.

    ]]>
    https://tech-news.mn/5223/feed/ 0
    Инстаграм компани өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авав https://tech-news.mn/4731/ https://tech-news.mn/4731/#respond Wed, 08 Dec 2021 06:24:01 +0000 https://tech-news.mn/?p=4731 Мета (хуучнаар Фэйсбүүк) компанийн эзэмшдэг Инстаграм үйлчилгээ өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах арга хэмжээг авснаа өчигдөр зарлажээ.

    Take A Break нэртэй энэ функцийг ашигласнаар Инстаграм үйлчилгээний аппликэйшн өөрөө хэт удаан хэрэглэж байгааг нь өсвөр насныханд сануулж, түр завсарлахыг зөвлөх юм байна.

    Шинэ функцийг өчигдрөөс эхлэн АНУ, Их Британи, Ирланд, Канад, Шинэ Зеланд, Австралийн зах зээлд нэвтрүүлсэн бол ирэх оны эхээр дэлхийн бусад бүх улсын зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

    Фэйсбүүк компанид ажиллаж байсан Фрэнсис Хоген хэмээх эмэгтэй саяхан тус компани орлого олохын тулд нийгэмд хортой агуулгыг түгээх, дэмжих бодлого баримталдаг тухай баримт мэдээллийг задруулсан билээ.

    Тухайлбал Инстаграм үйлчилгээ өсвөр насныхны, ялангуяа охидын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хоолны дуршлыг бууруулах, зарим тохиолдолд амиа хорлох сэдэл төрүүлдгийг харуулсан Фэйсбүүкийн дотоод судалгааны материалыг тэр ил болгосон юм.

    Үүнтэй холбоотойгоор АНУ болон Европын орнуудын эрх баригчид Инстаграм үйлчилгээнд тавих хяналт зохицуулалтаа чангатгах талаар хэлэлцэж байна.

    Инстаграм компани өчигдөр бас эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэглээг хөндлөнгөөс хянах зориулалттай шинэ функцийг ирэх оны эхээр нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлжээ.

    Бас өөрийг нь дагаагүй хэн нэгнийг нийтлэлдээ холбох (tagging or mentioning) боломжийг өсвөр насны хэрэглэгчдийн хувьд хаахаар төлөвлөснөө зарласан байна.

    Эх сурвалж: Associated Press

    ]]>
    https://tech-news.mn/4731/feed/ 0
    Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид https://tech-news.mn/4499/ https://tech-news.mn/4499/#respond Sat, 11 Sep 2021 08:46:28 +0000 https://tech-news.mn/?p=4499 @emmadarvick

    Ил захидал үйлдвэрлэгч Happy Hour & Co. компанийн үүсгэн байгуулагч Бруклинээс гаралтай уран бүтээлч Эмма Дарвик 1990-ээд оныг санагдуулам уур амьсгалтай, cool хэмээн тодотгож болохуйц GIF бүтээдэг.

    @Juliaveldmanc

    Видео контент бүтээгч Жулия Велдман өөрийн дотоод ертөнц, баяр баяслыг илэрхийлсэн GIF-ийг бүтээдэг ба MTV, KWF, New York Times, School of Life зэрэг хэд хэдэн медиа бүтээгчидтэй хамтран ажилладаг. Түүний GIF-ийг феминист, аз жаргалтай өнгө аястай сторидоо ашиглаарай.

    @dindapuspitasari

    Жакартагаас гаралтай уран бүтээлчийн өхөөрдөм, эмэгтэйлэг өнгө аястай GIF-үүд ямар ч сторид өнгө нэмэх болно. Dior, Louis Vuitton, Fendi, Longchamp, Ted Baker, SKII, L’Occitane зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан түүний GIF-ийг #dindaps гэх хэштаг ашиглан хайж олоорой.

    @pipandcricket

    Урилгын загвар бүтээгч, ил захидал үйлдвэрлэгч Pip & Cricket компани усан будгаар зурсан байгалийн өнгө аястай GIF-үүдийг Giphy тавцанд байршуулдаг. Романтик уур амьсгалтай стори хийхдээ @pipandcricket GIF-үүдийг ашиглаарай.

    Эх сурвалж: Бюро.мн

    ]]>
    https://tech-news.mn/4499/feed/ 0
    INSTAGRAM дээр хэрхэн олон дагагчтай, нөлөөтэй нэгэн болох вэ? https://tech-news.mn/4464/ https://tech-news.mn/4464/#respond Tue, 07 Sep 2021 00:04:51 +0000 https://tech-news.mn/?p=4464 Инстаграм дээр маш олон дагагчтай, төлбөртэйгөөр бусдын сурталчилгааг хувийнхаа хуудсанд байршуулдаг хүмүүс бий. Тэдний нэг болох Рейчл Брейтн гэхэд нэг удаагийн Инстаграм post-ноосоо хамгийн дээд тал нь 25,000 ам.долларын төлбөр авдаг гэх мэдээлэл байдаг. Зөвхөн Рейчл ч биш, өөр маш олон хүн Instagram-ыг ашиглан орлого олж, амжилттай яваа Influencer-үүдийн жагсаалтанд багтдаг.

    Инстаграм өнөөдөр тогтмол 800 сая хэрэглэгчтэй, үнэ цэнэтэй, хүчирхэг платформ болж хувираад байна. Өөрсдийн брэндийг, бизнесээ сурталчлах гэсэн хэн бүхний ашиглах ёстой платформуудын нэг нь яах аргагүй Instagram юм. Хүмүүс Influencer буюу олон дагагчтай хүмүүсийн оруулж буй постууд, сурталчилгаанаас санаа авч худалдан авалт хийдэг нь судалгаагаар тогтоогдсон зүйл.

    Тэгвэл бид таныг амжилттай Instagram influencer болоход тань туслах зөвлөгөөг цувралаар хүргэж байна.


    1. Та өөрийн жинхэнэ хүсэл сонирхлыг дага

    Таны хувь хүний зан чанар, онцлог, хүсэл сонирхолд тань нийцсэн зүйлийг олж сонгох нь хамгийн чухал. Та тухайн зүйл, чиглэлийнхээ талаар тодорхой хэмжээний мэдлэг ур чадвартай бол бүр ч сайн хэрэг. Жишээ нь: Та Инстаграм дээр маш олон дагагчтай фитнесс тамирчид, эрүүл чийрэг бие бялдартай хүмүүсийг хараад өөрөө огтхон ч туршлагагүй байж дуурайх нь зөв үү? Мэдээж буруу. Сошиал медиа дээр та хуурмаг байдлаар амжилтанд хүрэхгүй. Та үнэхээр фитнесст сонирхолтой, түүгээр хичээллэдэг, магадгүй ус агаар мэт дутагддаг байж л фитнессийн чиглэлээр амжилттай Instagram influencer болж чадна. Та хоолонд дуртай, аль эсвэл олон улс үндэсний хоолонд сонирхолтой байж мэднэ. Магадгүй загварын сонирхолтой учраас сүүлийн үеийн бүх л загвар, хандлагыг дагадаг хүн ч байж болно. Гол нь өөрийнхөө жинхэнэ сонирхлыг дагасан Инстаграм хаяг үүсгэж, түүнийхээ дагуу хөтлөөрэй.

    2. Танилцуулгаа анхаарал татам хий.

    Инстаграмаа хөтлөх чиглэлээ олчихсон бол дараачийн хийх зүйл нь танилцуулга, товч мэдээллээ аль болох сонирхолтой хийх явдал. Хүмүүсийн анхаарлыг татах хэлбэрээр бичвэл зохилтой. Энэ хэсгийг тань брэнд юмуу боломжит хэрэглэгч, харилцагчид харна гэдгийг анхаараарай. Аяллын блог хөтөлдөг, influencer Хелене Сула нь өөрийнхөө Инстаграмын товч танилцуулгыг маш анхаарал татам хийсэн байдаг. Тухайлбал аяллын блоггер гэдэг үгийг голчлон оруулснаас гадна, Европ тивийг үзэхийн тулд Германд очиж суурьшсан, нөхрөөсөө бусад бүгдийг орхиод нүүсэн зэргээ танилцуулгадаа оруулсан нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татдаг байна.

    3. Өөрийнхөө түүхийг хуваалцаж бай.

    Та зүгээр л зурагнуудаа оруулсаар байгаад Instagram influencer болно гэвэл буруу бодож байна шүү. Зурагнуудын тайлбар хэсэг зурагтайгаа адилхан ач холбогдлыг тээж байдаг гэнэ. Та тэрхүү зурагнуудын тайлбарт ямар учиртай зураг, яаж авахуулсан, юуны талаар өгүүлэх гэснээ хуваалцах нь бүр ч илүү дүнтэй байдаг. Зургийг чинь үзэж, тайлбарыг уншиж байгаа хүний сэтгэл хөдөлснөөр, танд итгэл төрж, таныг дагаж, харилцаа холбоо үүсдэг байна. Гол нь зургийг дагалдах түүх зохиомол бус, жинхэнэ, зүрх сэтгэлийн гүнээс гарч байх нь хамгийн чухал шүү.

    4. Instafeed цэсийг аль болох үзэмжтэй байлга

    Хэрэв та Instagram дээр олон дагагчтай Influencer болох гэж байгаа бол урьдчилан тавигддаг шаардлага нь өнгө, хэв загварын мэдрэмжтэй байх явдал. Таны Instafeed дээр байгаа зурагнууд тус бүртээ өнгө үзэмжтэй, анхаарал татам байхаас гадна өөр хоорондоо зохицолдоо бүхий байдлаар харагдах ёстой. Та VSCO юмуу Lightroom ашиглаж, зургуудаа янзлах, аль эсвэл Instagram-ын стандарт фильтерүүдийг ашиглан өөрчилснөөр оруулдаг зурагнуудаа нэг өнгө, будаг, хэв шинжээр хадгалах боломжтой.

    5. Тогтмол контент оруулж байх

    Инстаграм дээр олон дагагчтай influencer болохын тулд зайлшгүй шаардлагатай алхмуудын нэг нь тогтмол хөтлөн явуулахад оршино. Ихэнх influencer-ууд өдөрт 1 пост заавал оруулдаг. Гэхдээ зарим нь өдөрт хэд хэдэн удаа юмуу, долоо хоногтоо хэдэн пост оруулах нь бий. Контент оруулах давтамж нэмэгдсэнээр хүмүүсийн хариу үйлдэл үзүүлэх давтамж, реакц нэмэгддэг болохыг судалгаа харуулсан байдаг. Мөн постуудаа оруулах дараалал, хуваарийг гаргах нь танд төвөгтэй санагдаж байвал, Buffer, Planoly, Preview, Ripl зэргийг ашиглаад үзээрэй. Эдгээр платформууд нь танд контент бүтээх, түүнийгээ нийтлэх он сар өдрийн тов гаргахад тусалдаг.

    6. Зөв hashtag-ийг ашиглаж сурах хэрэгтэй.

    Hashtag-ууд нь таны контентыг Инстаграмын өөр хэрэглэгчид олж үзэхэд тусалдаг гол хэрэглүүр юм. Инстаграмын зүгээс танд нэг зурагт хамгийн дээд тал нь 30 hashtag хийх боломжийг олгодог. Миний хувьд та бүгдийг нь ашиглах хэрэгтэй л гэж зөвлөмөөр байна. Хүмүүс хайлтын илэрц ихтэй hashtag-уудыг ашиглах нь сайн хэмээн боддог нь харьцангуй ойлголт юм. Харин ч эсрэгээр хайлтын илэрц ихтэй hashtag ашиглавал, тэр хэрээр өрсөлдөөн ч их байна гэсэн үг. Тэр ч үүднээс таны оруулсан постыг бусад хүмүүс олж харах магадлал тэр хэрээр багасна. Түүний оронд 10,000–100,000 хайлтын илэрцтэй hashtag ашиглавал илүү үр дүнтэй гэж зөвлөе.

    7. Бизнесийн аккаунттай болох

    Хэрэв та үнэхээр л Инстаграмын influencer болохоор эргэлт буцалтгүй шийдсэн бол тэр нухацтай байдлаа үйлдлээрээ харуулж яагаад болохгүй гэж? Бизнес аккаунттай болох нь та илүү нухацтай ажиллаж эхлэхийн шинж тэмдэг юм. Та бизнес аккаунттай болохын хамгийн том чухал ашиг тус гэвэл бүх дотоод мэдээлэл, статистик авах боломж нээгддэг. Та өөрийнхөө дагагч нарын нас, хүйс, сонирхлын талаар мэдээллийг авахын сацуу аль постууд хүнд илүү хүрч байгааг сайтар мэдэж, хариу үйлдлүүдийг дүгнэх боломж бүрддэг.

    8. Инстаграмын Story-г сайтар ашигла!

    Instagram-ын story нь яг одоо хүчээ аваад байгаа гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Хүмүүс instagram story ашиглан бүхнээ хуваалцах нь улам л нэмэгдэж байна. Бүр тодруулбал, Инстаграмын хэрэглэгч 200 сая хүн өдөр бүр Story-г ашиглаж байгаа юм. Таны дагагч биш боловч, Stories цэснээс таныг олж авах хүмүүс зөндөө бий. Та Stories-д өөрийн сториг оруулахдаа hashtag юмуу location/байршлаа заавал оруулж байгаарай. Мөн өөрийн сториг хийхдээ бусад хүний аккаунт, найзуудаа tag хийх аваас таны постыг бүр олон хүн олж үзнэ.

    9. Утга учиртай оролцоог эрхэмлээрэй

    Нийгмийн харилцааны сайт гэдэг нь хүн, хүний харилцаа, тэдэнтэй хэрхэн холбогдож байгааг харуулдаг. Та амжилттай Instagram influencer болохын тулд хэрэглэгч, харилцагчдын хариу үйлдэл, идэвхтэй байдалд ач холбогдол өгөөрэй. Хэрэв хэн нэгэн таны зурган дээр коммент бичих аваас, заавал хариу бич. Тэдний өөрсдийнх нь контент дээр ч гэсэн лайк дарж, коммент бичиж байгаарай. Оруулж буй постондоо хүмүүсээс илүү их оролцоо, идэвх авчрах алхмуудыг дараах байдлаар жагсаав.
    · Хүмүүсийн хамгийн идэвхтэй байдаг үеэр постуудаа оруулж байх
    · Тэмцээн уралдаан зохиох, урамшуулал олгох
    · Инстаграм дээр story оруулахдаа санал асуулга буюу poll ашигла
    · Ижил төсөөтэй аккаунтуудыг дагаж, тэдний контенттой ойрхон бай

    10. Followers-уудыг хэзээ ч битгий худалдаж аваарай.

    Instagram ашиглан олон дагагчтай болох гэсэн туршлагагүй хүмүүсийн хамгийн том алдаа бол дагагч нарыг худалдаж авах явдал. Төлбөр авч таныг дагасан хүмүүс хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Та жинхэнэ утгаараа бусдыг дагуулж, олон дагагчтай, бусдын амьдрал, ажил, бизнест хувь нөлөөтэй нэгэн болохыг хүсвэл аль болох органик, өөрөөрөө байх нь чухал. Хүмүүсийн зүгээс ямар ч хариу үйлдэл, идэвх, оролцоо байхгүйгээр зүгээр Followers худалдаж авах нь маш буруу. Таны дараа дараачийн постууд хүнд огт хүрэхгүй гэсэн үг.
    Эцэст нь зөвлөхөд, та ганц хоёр өдрийн дотор Instagram influencer болж чадахгүй. Та тэвчээртэй байж, аль болох цаг зав, сэтгэл зориулж, Instagram-аа хөтөлснөөр өөрийн гэсэн бодит хүрээлэл, дагагч бүхий Influencer болно.

    Эх сурвалж: Jargalsaikhan Damdindorj

    How To Become an Instagram Influencer and Start Earning Money Шейн Баркерын нийтлэлийг товчлон хөрвүүлэв.

    ]]>
    https://tech-news.mn/4464/feed/ 0
    UX/UI дизайны мэдлэг олгох 5 инстаграм хаяг https://tech-news.mn/3232/ https://tech-news.mn/3232/#respond Sun, 18 Jul 2021 00:54:57 +0000 https://tech-news.mn/?p=3232 Дизайн сонирхогч хэн бүхэн заавал мэдүүштэй үндсэн ойлголт, дүрэм бий. Аливаа дизайны шийдэл хэмжээ, өнгөний зохицлоос эхлээд ямар бүтээгдэхүүнийг ямар хэрэглэгчид зориулж буйгаараа хоорондоо ялгаатай. Тэгвэл энэ удаа бүхий л аппликэйшн, вэб сайтуудад оролцдог UX/UI дизайны талаарх наад захын мэдээлэл, зааварчилгааг хүргэх таван инстаграм хаягтай танилцацгаая.

    1. UX BASE

    Хэрэглэгч байгууллагын системд хэрхэн хандаж буйг дизайн талаас шийдэх, хэрэглэхэд хялбар, үйлдэл хийхэд эвтэйхэн байх нь UX дизайны зорилго билээ.

    Аливаа хэлийг сурахад эхлээд зөв бичгийн дүрмийг нь цээжилдэгтэй адил дизайны хэлийг сурахад ч зохиомж, хэм хэмжээг баримтлах нь чухал. Хураангуй толь бичигтэй зүйрлэж болох UX Base хаяг нь UX болон UI дизайны талаарх суурь мэдлэгийг тань бататгаж өгнө.

    2. THE CHRIS DO

    Өөрийнхөө санааг бусдад хүргэхийн тулд зөвхөн сайн дизайнаас гадна хэрэглэгчид, уншигчдынхаа юу хүсэж буйг мэдрэх нь чухал гэдгийг The Chris Do танд мэдрүүлэх болно. Маркетингийн утга учир тэр шүү дээ. Тэгвэл дизайн сэтгэлгээг тань дэмжих, маркетингийн мэргэжилтэн Крисийн инстаграм хаягийг дагаарай. Түүний ашигладаг өнгөний зохицлууд таны анхаарлыг шууд л татах болов уу.

    3. ALEXUNDER HESS DESIGN

    Ямар ч аппликэйшн үйлдвэрлэлийн дизайны нэг хэсэг. Хэрэглэгчдэдээ зориулж урьдчилсан байдлаар дизайнаа танилцуулах мок аппаас эхлээд тухайн бүтээгдэхүүнээ хэрхэн илүү сайн сурталчлах аргачлалуудыг сурч, Александр Хессийн заавраар дагаж хийгээд үзээрэй.

    4. UX MANIAC

    Дизайны мэдрэмжтэй, цэгцтэй энэ хаягаас та UX/UI дизайны талаар олон шинэ зүйлийг мэдэж авах болов уу. Эндээс та аливаа утга санааг ямар фонт, өнгөөр илэрхийлбэл хүмүүст илүү хүрэхийг өөрийн туршлагаар ойлгож авах болно.

    5. UX SWIPE

    Заавал ном уншиж, дэвтэр дээр бичиж аливаа зүйлсийг суралцдаг цаг өнгөрсөн нь яах аргагүй технологийн ач тус. Утсаа асаагаад инстаграм эргүүлэнгээ ч дизайны талаарх мэдлэгээ тэлж болно. Иймд UX дизайнд яавал алдаж, яавал онох талаар хооронд нь харьцуулсан зургуудаар дизайны зөрчиж болохгүй хуулиудтай танилцаад аваарай.

    Эх Сурвалж: posted.mn

    ]]>
    https://tech-news.mn/3232/feed/ 0
    АМТТАЙ ХООЛ ХИЙЖ СУРАХАД ТАНЬ ТУСЛАХ ИНСТАГРАМ ХАЯГУУД | Tech-News.mn https://tech-news.mn/2341/ https://tech-news.mn/2341/#respond Thu, 10 Jun 2021 06:53:48 +0000 https://tech-news.mn/?p=2341 Өдөр бүр будаатай хуурга, цуйван, гурилтай шөл зэрэг тогтсон хэдэн хоолоо ээлж дараалан хийсээр залхаж байна уу? Гэхдээ амттай хоол хийж суръя гэхээр хаанаас эхлэхээ мэдэхгүй, уртаас урт бичлэг үзэж, нүд эрээлжилмээр орц, заавар уншихаас төвөгшөөж байгаа юу? Тэгвэл энэ бүх асуудлыг Инстаграм ухангаа шийдэх боломжтой юм шүү.

    Энэхүү нийтлэлээрээ залуус та бүхэндээ хоол хийж сурах, хоолны цэсээ баяжуулахад тань туслах таван Инстаграм хаягийг танилцуулж байна. /Хаягийн нэрэн дээр дарахад албан ёсны хаяг руу нь үсрэх болно./

    1. TASTY

    Фэйсбүүк хуудас: Tasty
    Youtube суваг: Tasty
    ​Тайлбар: Tasty бол дэлхийн хамгийн том хоолны нэвтрүүлгийн суваг. Инстаграм хуудсан дээрх хоол хийж буй бичлэгүүд нь танд хоол хийнэ гэдэг тийм ч хэцүү зүйл биш гэдгийг мэдрүүлнэ. Албан ёсных нь сайт руу ороод Инстаграм хуудсан дээр байршсан бүхий л хоолны орц болон зааврыг англи хэл дээр уншиж болно. Техник технологи хөгжсөн өнөө цагт англи хэлгүй байсан ч Google Translate ашиглан орц, заавраа хүлээн авах боломжтой шүү дээ.

    Хоолны төрлийн тухайд Европ үндэсний хоол, амттаны жор түлхүү оруулдаг. Гэхдээ энэхүү үндсэн хаягаас гадна Япон үндэсний хоолны Tasty Japan, олон үндэстний хоолны Proper Tasty, цагаан хоолны Tasty Vegetarian, хүүхдийн хоолны Tasty Junior гэх зэргээр ангилагдсан байдаг тул ямар төрлийн хоол хийхээсээ шалтгаалаад сонголтоо өөрт амраар хийх боломжтой.

    2. TASTEMADE

    Фэйсбүүк хуудас: Tastemade
    Youtube суваг: Tastemade
    Тайлбар: Tastemade нь хоол болон аялал жуулчлалын нэвтрүүлгийн суваг юм. Инстаграм хуудсанд нь зөвхөн хоолны жор бүхий бичлэгүүд байх бөгөөд тайлбар хэсэгт орц болон заавар нь бичээстэй байдаг. Мөн гал тогооны өрөөн дэх ажлуудаа хөнгөвчлөх, ур чадвараа сайжруулахад тань туслах бяцхан хэрнээ маш үр дүнтэй аргуудыг ч хүргэдэг.

    Хоолны төрлийн тухайд Tasty-гийн адилаар үндсэн хаягаасаа гадна Tastemade JapanTastemade FranceTastemade UKTastemade IndonesiaTastemade ChinaTastemade BrazilTastemade Espanol зэрэг хаягууд байх тул та аль улсын хоол хийхээс хамааран тухайн хаяг руу орж, сонголтоо илүү хялбараар хийх боломжтой.

    3. COOKAT

    Фэйсбүүк хуудас: Cookat
    Youtube суваг: Cookat 
    ​Тайлбар: Солонгос кино үзэж солонгос дуу сонсож өссөн бидний хувьд энэ үндэсний хоол их дотно санагдах болжээ. Cookat Инстаграм хаягийн хувьд Ази, Солонгос үндэсний хоолыг орчин үеийн хэв маягтай хослуулан хийдэг. Мөн л бичлэгийн тайлбар хэсэгт орц болон заавар нь бичээстэй байна.

    Бяслаг болон халуун ногоотой хоолонд дуртай, энэ төрлийн хоолыг хийх гэж буй хүмүүст Cookat-ийг санал болгож байна.

    4. CCHANNEL_FOOD

    Фэйсбүүк хуудас: C Channel Food
    Youtube суваг: C Channel Food
    ​Тайлбар: Энэ жагсаалтад багтсан бусад хаягуудаас ялгаатай нь @cchannel_food хаягт ихэнхдээ идэхэд ч хайран, эгдүү хүргэм амттаны жор нийтлэгддэг. Солонгын өнгөтэй цэлцэгнүүрэн бялуу, пастел өнгийн хөөсөн чихэр, аварга том ореотой бялуу гэх мэт сонин содон амттаны жорыг энэхүү хаягаас аваарай.

    5. GERTEE

    Фэйсбүүк хуудас: Gertee
    Youtube суваг: Gertee
    ​Тайлбар: Монголын хамгийн олон дагагчтай, удаан хугацааны турш үйл ажиллагаагаа явуулж буй хаяг бол мэдээж @gerteeee. Гэхдээ Инстаграм хуудсанд нь хоол хийж буй бичлэг гэхээсээ илүүтэйгээр хийсэн хоолнуудынх нь зураг байршсан байх тул та бүхэн тухайн хоолыг хийхийг хүсвэл албан ёсны Фэйсбүүк хуудас болон Youtube сувгаар нь зочлоорой.

    Төрлийн тухайд монгол суваг учир бидний өдөр тутамдаа хийж иддэг, захиалж иддэг хоолыг хэрхэн хийх талаарх бичлэгүүд байршсан байна.

    Эх Сурвалж: yolo.mn

    ]]>
    https://tech-news.mn/2341/feed/ 0
    БУЖО ХӨТӨЛДӨГ ХҮМҮҮСИЙН ЗААВАЛ ДАГАХ ИНСТАГРАМ ХАЯГ | Tech-News.mn https://tech-news.mn/2338/ https://tech-news.mn/2338/#respond Thu, 10 Jun 2021 06:42:48 +0000 https://tech-news.mn/?p=2338 Бужо /bullet journal буюу тэмдэглэлийн дэвтэр/ хөтлөх гэхээр нэг л болж өгөхгүй байна уу?

    Юу бичих, юуны тухай бичих, хамгийн гол нь яаж өнгөлөг, эмх цэгцтэй бичих вэ гээд дэвтрийнхээ ард үзгээ бариад сууж байна уу? Тэгвэл та бүхэнд санаа авч өөрийн тэмдэглэлээ хийж болохуйц инстаграм хаягуудыг танилцуулж байна. Мөн танилцуулга бүрийн тэмдэглэл хөтлөх зөвлөгөө мэдээлэлтэй танилцаарай.

    Whiskeymug

    Түүний хаяг үнэхээр цэгцтэй, дуурайн хийхэд их хялбар байдаг шүү. Мөн цаасан дээр бодож санасан зүйлээ буулгах төдийд хүсэл нь биелсэн хүмүүс зөндөө бий. Энэ нь хий хоосон, биегүй бодлыг үсэг болгон биежүүлэн далд ухамсрыг сэрээдэгтэй холбоотой. Өөрийн хүслийг ийн бичсэнээр 90%-ийг гүйцээсэнд тооцоорой. Бичих таны төсөөлснөөс хүчтэй юм шүү.

    Ellesjournaling

    Түүний хаягийг дагахгүй байхын аргагүй үнэхээр өнгөлөг, харахад шууд л үзгээ бариад тэмдэглэлээ хөтөлмөөр санагддаг шүү. Мөн тэмдэглэл хөтөлнө гэдэг нэг их цаг шаарддаггүй зүгээр л өөрийн дотоод ертөнц, цагийн төлөвлөгөө, эмх цэгцтэй байдал, хувийн орон зайгаа илүү бодит болгохын тулд тэмдэглэл хөтлөхыг зөвлөж байна.

    Little_coffee_fox

    Тэр ихэвчлэн усан будгаар тэмдэглэлээ хөтөлдөг нь бусдын анхаарлын татдаг. Таны ч бас анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та өнгөлөг, чимэглэл ихтэйгээр дэвтрээ хөтлөхийг хүсдэг бол олон өнгийн тодруулагч, стикер буюу жижиг хэрэгсэл, усан будаг, гуаш хэрэглэхийг зөвлөж байна.

    Bullet.journals

    Түүний хаягт ямар төрлийн үзэг, тодруулагч хэрэглэх вэ гэсэн асуултад хариулах олон төрлийн үзэгний танилцуулга байдаг нь биднийг Бужо  хөтлөхөд тохиромжтой үзэг худалдан авахад илүү амар болгож өгнө.

    Bullet_daily

    Энэ хаяг цаасыг жинхэнэ утгаар нь ашигладаг. Та энэхүү хаягийг дагаснаар тэмдэглэлийн дэвтэр дээрээ хоосон зай үлдээж болохгүй гэсэн дүрмийг байнга санах болно. Цаас гэснээс тэмдэглэлийн дэвтэр сонгохдоо цаасыг нь сайн харж аваарай. Хэрвээ нимгэн цаастай дэвтэр авбал тодруулагч, өнгийн үзэгнийхээ бэхийг даахгүй цаасны нөгөө талд нэвтэрвэл хайран биз дээ?

    Bonjournal

    Жинхэнэ минимал хаяг. Түүний дэвтэр хөтлөлт үнэхээр эмх цэгцтэй, чимэглэл багатай учир санаа авж хийхэд их тохиромжтой. Элдэв чимэглэл, олон өнгөнд дургүй хүмүүст энэ хаягийг зөвлөж байна. Мөн тэр өөрийн инстаграм хаягдаа үргэлж олон төрлийн цэцэг, жимс зурах аргыг хуваалцдаг нь их сонирхолтой шүү.

    Loserimnida

    Намуунзул гэдэг монгол охины инстаграм хаягтай танилцаарай. Өсвөр насны охин тэрээр тэмдэглэлийн дэвтэр үнэхээр тууштай хөтөлдөг юм. Эмх цэгц, шинэлэг байдлыг түүний инстаграм хаягаас харах боломжтой. Мөн тэр youtube хуудастай бөгөөд сар болгоны хөтлөлтөө видеогоор хуваалцдаг билээ.

    Bujo.ml

    Мөн монгол охины хаяг юм. Түүний бужо хөтлөхдөө байнга зурдаг зураг нь зөгий. Түүний хаягаар зочилбол бужо чимэглэхдээ зурж болохуйц зургуудын санаа авч болох билээ.

    Та бүхэн өөрийн дагадаг инстаграм хаягийг бас бидэнтэй хуваалцаарай.

    Эх Сурвалж: Yolo.mn

    ]]>
    https://tech-news.mn/2338/feed/ 0